logo

logo.jpg

Advertisement

Бат хааны Алтан морьд ба түүний нууц

 
Монголчууд дэлхийн түүхэнд баларшгүй ул мөр олон үлдээсэн бөгөөд сонирхолтой домог, түүх их бий. Үүний нэг нь Бат хааны “Хос алтан морь”-ны тухай домог юм.
Алтан ордны улсын түүх судлаач, доктор (Ph.D) Т.Сүхбаатар

Монголчууд дэлхийн түүхэнд баларшгүй ул мөр олон үлдээсэн бөгөөд сонирхолтой домог, түүх их бий. Үүний нэг нь Бат хааны “Хос алтан морь”-ны тухай домог юм.  1250-аад оны үед Алтан ордны Бат хаан өөрийн улсын сүр хүч алдар сууг мөнхлөх зорилгоор нийслэл Сарай хотынхоо гол дааман хаалганы дэргэд хос алтан морь хийлгэж байрлуулсан байна1.
Архелогийн нотлох баримтаар Батын нийслэл Сарай хот Астраханы хойд зүгт ойролцоогоор 100 орчим км газар, Ахтуба голын дорнод эрэг дээр байрлаж байжээ.
 
 Тухайн үеийн Сарай хот нь маш үзэсгэлэнтэй, мөн инженерийн цогц шийдэл бүхий гайхамшигтай хот байжээ. Сарай хот 75-175 мянган2 оршин суугчтай, өргөн том гудамжтай, гудамжны өргөн 7-8 метр3, хотын төвөөр цэвэр усны вааран хоолой татаж, усан оргилуур хийж, ус зайлуулах сувагтай, эрэгтэй болон эмэгтэйчүүдийн бие засах газартай, тухайн үеийн Европт ч байхгүй тийм сайхан хот байжээ. XIII зууны Ром хот 35.000, Парис хот 40.000 орчим оршин суугчтай байсан бөгөөд Сарай бол түүнээс хэд дахин олон оршин суугчтай хот байсан гэдэг нь мэдэгдэж байна. Бат хааныг нас барсны дараа Бэрх хаан Сарай-Бэрх хэмээх үзэсгэлэнт хотыг байгуулсан бөгөөд уг хотод 200 мянга4 орчим хүн оршин сууж байжээ. Энэ тухай хэдэн баримт5 дээр дурдсан байдаг. Энэ хоёр хот богино хугацааны дотор тухайн үеийн том хотын зэрэгт хүрч чадсан байна.
Домогт өгүүлснээр нийт 15 орчим тонн6 алт орсон гэж үздэг. Гэхдээ хос алтан морь нь хөндий, эсвэл цул цутгамал байсан, алин болох нь тодорхойгүй үлдсэн юм. Алтыг алба гувчуур дайны олзоор цуглуулсан байх магадлалтай. Хэрэв хос алтан морьд хөндий бол их бие нь Киев хотын цогчин дуганы том хонх Бат хааны алтан морь болж хувирсан бололтой. Цул алтаар 2 метр орчим хос морь цутган хийх нь ямар их хүч хөдөлмөр хөрөнгө мөнгө шаардах нь тодорхой билээ.
 
Бат хаан анх ганц морь хийлгэж Сарай хотын гол дааман хаалганы дэргэд байрлуулсан бөгөөд үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан тул дахин нэг морь хийлгүүлэн байрлуулсан байна. Мөн ахин ийм гайхамшигтай уран тансаг баримал хийлгэхгүйн тул уг баримлыг барьсан уран дархчуулыг цаазаар аваачсан байна.
 
Францын аялагч Гильом де Рубрук өөрийн зохиолдоо ..холоос нарны туяанд гялтганан харагдах хос морьдын баримал үнэхээр сүрлэг, гайхамшигтай байсан бөгөөд түүнийг барихад ямар их хэмжээний алт орсон нь таашгүй.. хэмээн өгүүлсэн байдаг.7
 
Сарай-Бэрх хотын туурь, Царев тосгон 
1255 онд Бат хааныг нас барсны дараа Бэрх хаан шинэ хот Сарай-Бэрхийг байгуулахдаа (Волгоград мужийн Царев тосгоны ойролцоо) мөнөөх хос алтан морийг аваачин шинэ хотынхоо гол хаалганы дэргэд байрлуулсан байжээ. Тэр морьд 100 гаруй жил Алтан ордны нийслэл хотыг чимж байсан бөгөөд Тохтамыш хааны үе хүртэл байжээ.
 
Хожим Куликовын тулалдааны дараагаар хос алтан морьд ордын нөлөө бүхий ноён Мамайн хамт хувь заяа нь хэрхсэн нь тодорхойгүй үлдсэн. Мамай бол Алтан ордны улсын Бердибек хааны охинтой гэрлэсэн хүргэн юм. Тэрээр Алтан ордны хаан ширээний төлөө Тохтамыш хаантай Куликовын талд тулалдаж ялагдан зугтаад Крым орчимд нас барсан билээ.
 Энэ цаг хугацаанаас эхлэн хос алтан морьдын домог эхэлсэн гэж үзэж болно. Янз бүрийн домог хувилбарууд бүхий л цаг үеийн туршид баяжигдан хөгжиж иржээ. Тухайлбал: Хос алтан морьдыг Сарай-Бэрх хотын дор орших нууц хонгилд нуусан гэж үздэг. Гэсэн ч Сарай-Бэрх хотын бууринаас ийм хонгил одоогоор илрээгүй байна. .
Өөр нэг домгоор Мамайн булшинд нэг морийг нь хамт оршуулсан гэж үздэг. Оросууд Мамай ноёны булшийг эрж хайсан ч түүний булш хаана байгаа нь одоо болтол тодорхойгүй үлдсэн. Зарим судлаач Мамайн булшийг Лениний дүүргийн ойролцоох Ахтубы голын эрэг хавьцаа байх ёстой гэж, бас зарим нь түүний шарилыг Крымээс хайх хэрэгтэй гэж үздэг. 1994-1995 оны орчимд хуучин Крымийн тууриас археологичид Алтан ордын томоохон сайд юм уу? аймгийн тэргүүний бололтой XIV зууны эхний хагаст хамаарах булш олсон юм. Авснаас 50-иад насны (1,5 м орчим) тийм ч өндөргүй эрэгтэй хүний араг яс гарсанболовч, алттай холбоотой юу ч байгаагүй. Мамай ноёны булш гэх бодит баталгаа ч байхгүй. Тэндээс зөвхөн хүний арга яс л олдсон.

Comments