logo

logo.jpg

Advertisement

Алтан улсын амин голыг тэмтрэгч мятрашгүй жанжин Самуха

 
       Чингис хааны эхний аян дайнаар ихэд доройтон цохигдсон Алтан улсын эзэн хаан түр найрамдлын гэрээ байгуулмагцаа, нийслэлийнхээ иоулгүй байдалд цаашид итгэлтэй байх аргагүй гэж үзээд, Яньзинийг орхин, хааны ордныг Шар мөрний цаана Хэнань мужийн нутаг Кайфын хотод шилжүүлэхээр шийджээ. Шар мөрнийг монголчууд хэзээ ч гаталж чадахгүй гэж хятадууд үздэг байлаа. Ингэснээрээ Алтан хаан өөрийн эзэнт улсын хамгийн баян хэсгийг орхисон байлаа.Тэрбээр өөрийнхөө оронд засаг баригчаар ойрын төрлүүдийнхээ нэгийг үлдээжээ. Үүний дараагаар нэгэнтээ зогсож эхэлсэн дайн дахин шатаж хэлэх нь тэр. Чингис хаан Мухулайг нэн даруй Манжуур луу тдлөх тушаал өгөхтэй зэрэгцэн Самуха жанжинд нэг түмэн цэрэг өгч нэн даруй Алтан улсын хуучин нийслэлийг дайлаар эзлэх үүрэг өгөв. Гамуха жанжин бол монголын бүх том жанжнуудад шинж төгс байсан зорилгот чанараараа онцгой нэгэн байв. Тиймээс ч түүнийг Чингис хааны жанжнууд дотроос хамгийн шаргуу нь гэж зүгээр нэг хэлээгүй "олой. Удахүй түүнтэй нэгдэн нийлэхээр дахин хоёр түмт очив. Ийнхүү .лтадын нийслэл аюулд учирлаа.
 
     Самуха жанжны удирдсан их цэрэг Алтан улсын нутагт давшин рмогц бүх нийтээр оргон зулбах давалгаа хятадын армийг хамрав. Самуха жанжин Дунхуан боомтыг авсны дараагаар Алтан улсын цэргийн зөвлөл яаралтай хуралдаж, Хатан голын урд хойтох эргийн хот болгонд цэрэг суулгаж, жижиг тулалдаан хийх шийдвэр гаргажээ. Энэ нь цэрэг дайны зориулалттай адуун сүргээ монголчуудад удаа дараа алдаж морин цэрэг дутмаг болсонтой холбоотой байжээ. Самуха гурван түмийг нэгггэж, бас 1214 онд Чингис хааны талд орсон Алтан улсын цэргийн жанжин Мин Анаар удирдуулсан олон тооны босогчдыг удирдан Яньзин рүү хөдөлж 1214 оны наймдугаар сард энэхүү асар том хотыг бүслэв. Эзэн хааны эзгүйд нийслэл түүний орчин тойрныг захирч байсан Алтан улсын хан хүү монголчуудын цэргийн байрлал дундуур зугтаахыг оролдсон боловч чадсангүй. Энэ бүх хугацаанд Кайфынд аюулгүй байдалд байсан эзэн хаан 1215 оны 4 дүгээр сарын 13-нд өлсгөлөн, дайн хоёрт ядарч туйлдсан нийслэл рүүгээ нүсэр том армиар хамгаалуулсан ачааг илгээсэн авч Самуха тосуулан цэрэг илгээн бут цохиж, энэхүү ачаа барааг олзлон авчээ. Ийнхүү нийлэл хот аврагдах найдвараа алдсан байна. Нийслэлийн хамгаалалтыг толгойлогч тусламж авч чадаагүйдээ тэсгэл алдан амиа хорлов. Харин түүний оронд суусан дарга нь монголчуудын хуаран дундуур зугган гарах гэсэн хамгийн сүүлийн аргаа хэрэглэхээр болжээ. Цөөн тооны зориггон түүнтэй нэгдсэн байна. Энэхүү улайрсан агаад сүүлчийн оролдлого 1215 оны 6 дугаар сард болжээ. Энэ бол мөхөж байгаа нийслэлийн зовлон шаналалын сүүлчийн мөчүүд байлаа. Харин Самуха энэ бүхнийг ажиггүй тэвчээртэй хүлээн суув. Хүн ам тэсвэр тэвчээрээ алдаж, хамгаалалтын албаны дарга цэргээ сүүлчийн тулалдаанд оруулсан үед хотод үлдэгсэд хотын хаалгыг нээн бууж өгчээ.
 
     Яньзин хот унаснаар Шар мөрнөөс хойш хэсэгт Алтан улсын эсэргүүцэл үндсэндээ зогсчээ. Хуучин нийслэл хот унасан явдлыг Чингис хаан эцэст нь хүртэл ашиглан "Алтан хааны" шинэ нийслэл Хэнань дахь Кайфын хотод цохилт өгөхөөр шийджээ. Харин Хэнань мужийн нутагт л эсэргүүцэл үргэлжилсээр байв. Яньзин унасны дараа чөлөөлөгдсөн хүчийг удалгүй дахин байдцаанд бэлэн болгох ажил хятадын нутгийн гүнд хийгдэж энэ ажлыг гардан хариуцаж, Хэнанийг байлдан дагуулах үүргийг Чингис хаан мөнөөхөн Самуха жанжинд даалгажээ. Энэ үед Самухын мэдэлд байсан цэрэг ердөө ганцхан түмтээс бүрдэж байв. Юутай ч Чингис хаан аугаа их Шар мөрөн бол эдүгээ хүртэл монголчуудын замд тохиолдож байсан бүхий л саад тотгоруудын дундаас хамгийн аюултай, хамгийн автагдашгүй гэдгийг ухамсарлаж байв. Самуха жанжин Шар мөрнийг Нинь У-гаас баруухнаар гаталж Шэньси мужийн өмнөд рүү оржээ. Энд Шар мөрөн нэн явцуу голдрилоор урсдаг бөгөөд түүнээс зүүн тийш орших Тунгуан цайз баруун замаас Хэнань мужийн яг голт зүрх рүү орох замын манаач нь болж байсан байна.
 
     Энэ цайз Самухын бүх дайралтыг амжилттай няцаажээ. Өвлийн цаг дуусах дөхөж байсан учир Самуха жанжин энэ дуулгаваргүй цайзын дэргэд удаан саатахгүйгээр шийдсэн байна. Шар мөрний хөндийгөөр гарах замыг нь Тунгуаны цайз хааж, энэ хөтыг эзэлж чадахгүй нь гэдгээ ойлгомогцоо тэрбээр Циньлиний салбар уулсын мөсөн бүрхүүл дээгүүр морин цэргээ туучуулж, өндөр бөгөөд мөстсөн уул энгэрийг давж, хөндий газар руу орж чадсан байна. Ийнхүү Кайфын руу явах замдаа тэрбээр Южоу цайзын дэргэд л нэг удаа амарч, дараа нь уг мужийг дэс дараатайгаар хоослон цөлмөж, 1216 оны өвлийн сүүлээр Кайфын отод хүрчээ. Байлдааны төлөвлөгөө сайтар боловсруулагдсан мэт "айсан боловч хятадууд монголчуудаас тоогоороо үлэмж давуу хүчийг хотын дэргэд хуралдуулж чадсан байна. Гэвч арга тасран балмагдсан Алтан улсын эзэн хаан найрамдал тогтоох гэж оролдсон боловч олон сая хүнтэй улс орны гүн дотор 1 түмэн цэрэгтэйгээр байлдаж байсанмонголын эрэлхэг жанжны болзол шазруун бөгөөд биелүүлэх аргагүй байсан тул галаас айх мэтээр монголчуудаас хулчийдаг   Алтан  улсын эзэн хаан хүртэл татгалзахаас аргагүйд хүрчээ. Кайфины бат бэх хэрмийг яаж ч чадаагүй Самуха жанжин өөрийн түмтийг ирсэн замаараа буцаав. Харин Самухын зол болоход өвөл эрт хүйтэрч, Шар мөрөн тас хөлдсөн байсан учир голын мөсөн дээгүр эсэн мэнд гарч, умрыг барин саад тотгоргүй ухрах боломж нөхцөл бүрэн байсан ажээ. Гэвч ухарч няцсангүй 1216 оны 11 дүгээр сард түрүүчийн аянаа давтжээ. Энэ удаад түүний хүч арай нэмэгдсэн байв. Тэрбээр Кайфины дагуул хотод очихоосоо өмнө Южоу, Жоузяноу болон бусад хотуудыг эзэлсэн учраас бүслэлтийн зэвсэгтэй болсон байлаа.
 
     Самухын тактикийг зураглаж хятадын нэгэн түшмэл эзэн хаандаа явуулсан захидалдаа "Монголчууд нийслэл хот орох зам дээрх бүх суурингуудыгхоосолж, хотуудыгдайран нурааж байна" гэжээ. Энэ бол тооцоолон бодсон устгал байв. Монголчуудын хувьд Кайфын дэндүү хүчирхэг байсан учраас тэд нийслэлийн эргэн тойрны нутаг дэвсгэрийг хоосолж, шатааж үгүйрүүлэхээр шийджээ. Нийслэлийг булшны аниргүй байдал л хүрээлж байх ёстой байв. Ийнхүү монголчуудын гол хүч хотоос гарах бүх гарцыг хааснаар дээд зэргээр сургаж, зэвсэглэсэн Алтан улсын цэргийн анги хот дотор хашигдав. Харин энэ үед Самуха жанжны тушаалаар монголын морьт цэргүүд эргэн тойрныг нэгжин байв. Алтан улсын цэргийн зөвлөхүүд нь цэргээ байршуулах талаар эзэн хаандаа зөвлөхдөө юуны өмнө Тунгуаны цайзыг монголчуудаас хамгаалах, дараа нь монголын цэргүүдтэй партизаны болон хорлон сүйтгэх дайн хийх, түүнийг зохион байгуулахын тулд шилдэг дарга нарыг шилмэл дайчидтай илээх хэрэггэй гэцгээж байв. Кайфын хот бол Яньзын хотыг бодоход хамгаалахад зайлшгүй зүйлээр тун бага хангагдсан гэдгийг тэд бас хэлж байлаа. Гэвч Яньзин хот зэвсэг, хүнсний асар их нөөцтэй атлаа монголчуудыг зогсоож чадаагүй байхад Кайфины талаар итгэл муу байсан нь ойлгомжтой. Монголчууд хотыг бүсэлчих вий гэхээс хятадуудын нуруу руу хүйт оргиж байв. "Чингис хаан өөрөө тус хот руу зорьж ирэх гэнэ" гэсэн цуурхал ч хотынхны дотор тарж байв.
 
     Энэ үед Алтан улсын эзэн хаан тээнэгэлзэж, зөвлөхүүдийн санал хуваагдан, айлган сүрдүүлэх, тамирдуулахын нөлөө аливаа санаачилгыг боомилж байв. Нэгэн цагт аугаа их байсан Зүрчидийн Алтан улсын төгсгөл ойртож байх мэт. Гэвч тэдний аз болоход Самуха жанжинг нутгаас нь дуудсанаар хэсэгтээ л сэхээ авав.
 
     Самуха жанжин цаашдаа дурсагдаад байх хэмжээний юм хийгээгүй байлаа ч гэсэн түүний энэхүү хоёр удаагийн аян дайн нь түүнийг бүрнээ зүй ёсоор хүн төрөлхтний түүхэн дэх морин цэргийн аугаа их жолоодогчийн нэг болгож дуурсгасан байна.
 
Мэдээ оруулсан: Ц.Хан-Хөхий

Comments