logo

logo.jpg

Advertisement

Төр, засгийн байгууламжийн шилдэг загвар Монголын түүхэнд бий

 
 
Түүхархеологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтантүүхийн ухааны докторДэмбэрэлийн Өлзийбаатартай ярилцлааТэрээр түүхархивийн байгууллагад олон жил ажилласантуршлагасудалгаандаа түшиглэн Монголын бүрэн түүхийн “Монголчууд” нэртэй сонсдог номбүтээж нийтийн хүртээл болгон түүхээ сурталчилж яваа юмМөн “Яагаад 1937 он” ном бичжээ.
Сүүлийн үед түүхээ мэ­дэхгүй энэ талын цогц ойлголтгүйгээс аль нэг түүхэн үйл явдлыг бүдэгрүүлэхмартагнуулах болсон шиг байнаҮүний нэг илрэл нь 1924 онд БНМАУыг тунхаглажанхдугаар Үндсэнхуулиа баталсан өдрийг төдийлэн хайхрахгүй өнгөрүүлэх болсонЭнэ нь алдаа юм шиг?
–Тиймээ. Алдаа гэж болно. Харин сая энэ өдрийг бүх нийтийн баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалыг УИХ–аас сэргээх шийд­вэр гаргасныг олон түмэн таатай хүлээн авч байна.
Тэгэхлээр 1924 оны онцгой үйл явдлын ачхолбогдлыг танаас дэлгэрэнгүй сонсмоор байнал даа?
–Энэ тухайд ярихдаа эхлээд 1924 онд БНМАУ–ыгтунхаглаж, шинэ үндсэн хууль батлах тэр үйл явцөмнө нь хэрхэн бэлтгэгдсэн байв гэдгийг чухалчлаххэрэгтэй байх. 1921 оны ардын хувьсгалын дарааүүссэн нөхцөл байдлыг түүхчид бидний хувьдшинээр эргэн харж байна. Урьд нь нэг л чиг зүгээройлгож байсан. Зөвлөлт Оросын тусламжаархувьсгал хийсэн гэж  Октябрийн хувьсгалыннөлөөгөөр бий болсон “Экспортын хувьсгал” гэж чтайлбарладаг байлаа.
Тэгвэл одоогийн түвшинд ганц талаас нь биш олонталаас нь харж байна. Тухайн үеийн Монголындотоод байдлыг харахад 1911 оны үндэсний эрхчөлөөний хөдөлгөөн 1921 оны ардын хувьсгал ньМонголын дотоод нөхцлөөс ургаж гарсанмонголчуудын өөрсдийн санаа зоригийн үр дүн байв.
1911 оны эрх чөлөөний хувьсгал нь Манжаас салсангол үйл явц байсан ч эцсийн зорилгодоо хүрччадаагүй. Учир нь 1915 оны Хиагтын гэрээгээрМонгол Улс нь Дундат иргэн улсын нэг автономитмуж болж хувирсан байдаг. Гэхдээ 1915-1919 онытүүхийн цаг хугацаанд монголчуудын тархи толгойдМонгол Улс тусгаар улс байх учиртай, Автономитыгхэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн бодол эрмэлзлэлбаттай байж. Энэ нь гадныхны шахалт, шаардлагыгдавж чадсан. Октябрийн хувьсгалын дараабольшевикуудын нөлөө хүчтэй байлаа. Дундат иргэнулсын талаас Монголын автономит эрхийг устгажөөрийнхөө бүрэн мэдэлд авахыг гол болгож байв. Гэвч Богдын Засгийн газар зөв чиг бодлого барьжхоёр хөршийн аль алинаас нь болгоомжилж хандсанбайдаг. Энэ талаар урьд өмнө нь бичиж хэлжбайгаагүй түүхэн баримт ч байдаг.
Тухайлбал ямар баримт байна?
–Сайн Ноёнхан Намнансүрэн 1917 оны арванхоёрдугаар сард Эрхүүд очиж Оросын хувьсгалчидтай уулзсан байдаг. Энэ тухай социализмын үед түүхэнд тэмдэглэгдээгүй үлдээсэн. Тодруулахыг оролддог ч үгүй байж.
Харин сүүлд түүхч Бат–Очир, Лонжид болон уг үйл явдалд оролцож явсан Өлзийнаран мэт хүмүүсийн дурдатгалдүлдсэн юм.
Намнансүрэн нар монголчуудаас Оросын хувьсгалчидтай уулзсан нь анхдагч үйл явдал байсан төдийгүй зорилго ньЗөвлөлт оросын бодлого нь ямар юм, бид тэдэнтэй хамтарвал үр дүн гарах эсэх, эцсийн эцэст Монгол Улс тусгаартогтнолоо олж авахад ашигтай юу гэдгийг нь судалсан, ярилцсан байдаг. Харамсалтай нь түүнээс хоёр жил шахмындараа Ерөнхий сайд Намнансүрэн хороогдож нас барсан учир бодлого нь дуусгавар болсон.
Намнансүрэнг хэн хороосон гэдэг билээТүүхэнд…?
–Шанзав Бадамдорж тэргүүтэй хүмүүс Богдыг ятгаж байж түүнд хор өгүүлж хороолгосон. Үүнийг хар, шарфеодлуудын хоорондын зөрчилтэй холбоотой гэж түүх үздэг. Тэгээд Шанзав Бадамдорж өөрөө Ерөнхий сайд болсон. Ингэснээр Монголд Дундат иргэн улсын нөлөө улам идэвхжсэн. Засаг төр толгойлж тусгаар тогтнолынхоо төлөөтэмцэж явсан ноёд, язгууртнууд эрх мэдлээ алдсан. Хар, шарын хооронд угсаатан, угсаагүйн ялгаа бий болсон. Харынхан засаг аваад шарын талынхнаа хавчиж эхэлсэн. Өнөөдрийн Монголд МАН, АН хоёр төр, засгийн эрхэндгарахад нөгөө талынхнаа хомроглон халдаг шиг л үйл тэр үед өрнөсөн. Улмаар 1919 оны арваннэгдүгээр сарын 17-ндМонголын автономит эрхийг устгаж Хятадын эрх мэдэлд бүрэн орсон. Си Лин Пүгийн яам гэж байгуулагдсан. Тэр яамнь Дундат иргэн улсыг төлөөлөн Монголын хэргийг мэддэг, шийддэг болсон. Энэ үед Хятадын эсрэг үзэл бодолбүрэлдэж тэмцлийн хэлбэр нь олон түмэнд шилжсэн байдаг. Эрдэм номтой бичиг хэргийн түшмэдүүд энэ үйл хэргийгхүлээж авсан. Тухайлбал Данзан, Бодоо, Сүхбаатар нарын бүлэг бий болж тэдний үйл ажиллагаа нам үүсгэх эхлэлийгтавьсан юм.  Консулын бүлгийг Д.Бодоо, Хүрээний бүлгийг С.Данзан, ноёд угсаатны бүлгийг Магсаржав нар толгойлжбайв. Тэд үйл ажлаа нэгтгэж нэгдснээр 1920 оны зургадугаар сарын 25-нд Монгол Ардын Нам гэдэг байгууллага бийболсон. Тэгээд намын анхны хурал Данзангийн гэрт болоход Бодоо тэдний ширээний хөлийг тайрч Намын тамгыгсийлсэн сонин түүх байдаг. Энэ бүх үйл явцыг эхэнд нь яагаад ярьчихваа гэвэл 1924 онд анхдугаар үндсэн хуулиабаталж Бүгд найрамдах улсаа тунхагласантай тэр бүхэн холбоотой юм л даа. Харин зарим хүмүүст буруу ойлголтбайдаг тал бий.
Буруу ойлголт гэдгээ жаахан тодруулна уу?
–Ганцхан нэг талаас нь улстөржүүлж харснаар 1924 оны үйл явц нь коммунист засаглалын эх үндсийг тавьсан. Коммунист үзэлд бууж өгсөн. Тэгээд монголчууд нийгмийн хөгжлийн шал ондоо замаар явах байсан гэх зэргээр ташааярьдаг, бичдэг. Бас Монголын түүхийн үйл явцуудыг хооронд нь сөргөлдүүлж тавьдаг. Тухайлбал Ардчилсаннамынхан төр, засаг толгойлж байхдаа өмнөхөө баллуурдахыг оролдсоноос тэрхүү түүхэн үйл зөвхөн тэмдэглэлтөдрөөр хязгаарлагдаж байлаа шүү дээ сүүлийн жилүүдэд. Ер нь бол түүхийн үйл явцад намууд оролцох хэрэггүй лдээ. Харин социализмын үед түүхийг үзэх үзэлд алдаа байсан уу. Байсаан. Олон түмнийг социализм, коммунизмдүнэнч байлгахын тулд түүхийн ийм үнэнийг ил гарга, түүнийг нь хас, үүнийг нь нуу гэсэн алдаа байлаа. Феодлуудынүүрэг ролийг дурдахад тун дургүй байв. Нэг жишээ хэлэхэд Намнансүрэнг Оросын хувьсгалчидтай уулзсан ардынзасгийн анхны зүтгэлтэн гэдгийг саяхан болтол хэлж чадаагүй шүү дээ.  Түүхэн үнэн бол асар их сургамж өгдөг юмшүү.
Түүхийн нэг ахархан хугацаанд Монгол хоёр Засгийн газартай байсан гэдэг дээ?
–Тиймээ. Хүрээнд Богдын Засгийн газар ажиллаж байх үед Ардын намынхан Хиагтад 1921 оны III сард хурлаараанамынхаа зохион байгуулалтыг хийж Намын төв хороог байгуулж, намын дүрэм, хөтөлбөрийг баталсан байдаг. Басардын журамт цэргийн зохион байгуулалтаар бослогод бэлдэх  штабтай болсон. Тэр штаб нь 1921 оны гуравдугаарсарын 25-нд байгуулсан Ардын түр Засгийн газар байлаа. Гэвч хоёр Засгийн газар хүсэл зорилго нь нэг байсан учирдолдугаар сарын 10-нд Богдын Засгийн газрын тамгыг Ардын Засгийн газарт ёслол төгөлдөр шилжүүлж өгсөн юм.
Тэгээд Ардын Засгийн газрыг байгуулж Богдыг хэмжээт эрхтэй хаанаар өргөмжилсөн. Уг байгуулагдсан Засгийн газарнь эвлэрлийн Засгийн газар байв.
Өнөөгийнхөөр бол эвслийн гэж хэлээд байгаа. Гэхдээ тэр Засгийн газар бүтцийн хувьд ард, түшмэл, лам гэлгүйгээрбагтаасан. Ерөнхий сайд нь Бодоо. Ардын эрхэт хэмжээт цаазат Засгийн газар гэж түүхэнд бичигддэг юм. Оршинтогтносон хугацаа нь 1921 оны VIII сараас 1924 оны арваннэгдүгээр сар.
Энэ үед Ардын эрхэт Засгийг тогтоон бэхжүүлэх гол өөрчлөлтүүдийг хийсэн гэдэг байхаа?
–Тиймээ. Тэрхүү Ардын эрхэт хэмжээт Засгийн газрын үе буюу Ерөнхий сайд Бодоо, Жалханз хутагт Дамдинбазарнарын үед ардын эрхэт Засгийг тогтоон бэхжүүлэх үндэс суурь нь болсон хамаг өөрчлөлтүүдийг хийсэн байдаг.
Хуучин ёсыг ул болгох дэвшил рүү чиглэсэн шинэ бодлогыг хэрэгжүүлж байлаа. Ингэснээр Д.Нацагдоржийн зохиолдгардаг шигээр Монголын нийгэмд хуучин хүү шинэ хүү болж хувирч байсан гэж болно. Хамжлагыг халах бодлогыгхэрэгжүүлж эхэлсэн, засаг ба засаг бус ван гүнгүүдийн эрх хэмжээний дүрэм гаргасан. Дээд, доод хуралтай болсон. Энэ бол парламентийн эхлэл ингэж зөв зүйтэйгээр тавигдсан гэсэн үг. Засгийн хувьд Үндсэн хуульт хаант Засгийнхэлбэрийг сонгосон байдаг. Тэгээд Үндсэн боловсруулах ажлыг эхлүүлсэн дээ.
Үндсэн хууль боловсруулах ажил их нарийн төвөгтэй зам туулсан гэдэг санагдана?
–Ардын Засгийн газраас Үндсэн хууль боловсруулах шийдвэрийг бүр 1922 оны тавдугаар сард гаргасан юм шүү дээ. Шүүх яамны сайд Магсаржаваар толгойлуулсан хүмүүст уг баримт бичгийг гурван сарын дотор боловс­руу­лах үүрэгөгсөн. Гэхдээ сонирхолтой нь Автономитын үед боловс­руулж байсан баримт бичиг дээр үндэслэн гэсэн байв. Ер ньМонгол Улсад үндсэн хуультай болох үйл явц 1911-1912 оноос эхлэлтэй юм л даа.
1914 онд Сайн ноён хан Намнансүрэнгийн даалгавраар соён гэгээ­рүүлэгч Жамсрангийн Цэвээн Улсын эрх гэдэгнэртэйгээр Үндсэн хуулийн эх загварыг бичиж гаргасан байдаг. Магсаржав нар 1923 он гэхэд зургаан бүлэг 26 зүйлтэйМонголын хэмжээт засагтай Ард улсын Үндсэн хуулийг боловсруулсан юм билээ. Гол санаа нь гэвэл Үндсэн хуулиархязгаарлагдсан эрхтэй хаантай, хоёр танхимтай парламенттай улс байх санаа энд тусгагдсан. Гэтэл уг хуулийгхэлэлцээд явж байх үед 1924 оны тавдугаар сард Богд хаан бие барсан. Хаангүй болчихсон. Тэгэхлээр засаглалынөөр хэлбэр сонгох шаардлага гарч ирсэн учир мөн оны наймдугаар сард болсон намын III хурлаар хөрөнгөтний бусхөгжлийн замыг сонгож Бүгд Найрамдах засаглал тогтоохоор шийдсэн. Энэ үндсэн дээр дахиад Үндсэн хуульболовсруулах комисс байгуулсан. Энэ комиссыг Б.Цэрэндорж, Элбэгдорж, Ренчино нар тэргүүлж  Зөвлөлтийн талаасВсесвяткий, Рыскулов гэх хүмүүс бүрдүүлж байлаа. Тэдний боловсруулсан Үндсэн хууль Зөвлөлтийн 1918 оныхуулийг загвар болгож авчээ. Уг хуулийг 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд баталсан. Өмнөх Монгол Улсыг БНМАУгэж нэрлэж.  Тэгснээр Бүгд найрамдах засаглалыг тунхаглаж зарласан юм. Мөн үндсэн хуулиа баталж Монгол Улс 50-60 жил тууштай замнах эх суурийг тавьсан гэж түүхчид үздэг.
Анхдугаар үндсэн хуулийн мөн чанарыг өнөөгийнхөн дутуухан ойлгоод байх шиг санагддагЭнэ талаартүүхч хүний үгийг сонсмоор байна?
-1924 оны Үндсэн хуулийн гол үр дүн бол Монголын түүхэнд засаглалын шинэ хэлбэрийг тогтоон өгсөн нь асар томдэвшил, XX  зууны нэг гол үйл явдал байлаа.  Гэтэл зарим нөхөд анхдугаар Үндсэн хууль сайхан, муухай гэж ярихгээд байдаг.
Сөрөг тал нь гэвэл намыг төрийн дээр тавих эхлэлийг тавьсан. Уг хэлбэр 1990 он хүртэл байсан гэж шүүмжилдэг. Энэч үнэн. Гэхдээ тэрхүү алдаагаа одоо ч давтсаар л байна шүү дээ. Өнөөдөр Монголын төрийн бодлогыг Монгол Ардыннам л удирдаж байгаа биз дээ. Иймээс өмнөх хуулийн сөрөг талыг дөвийлгөөд сайн, муу гэхийн оронд сургамжтайталыг нь үйл ажиллагаанд тусгах нь зөв юм.
Нэг нам төрзасгийн бодлогыг тодорхойлох нь бүр ч илүү сөрөг үр дагвартай юм биш үү?
–Тэгэлгүй яахав. Өмнө нь  ганцхан нам бүхнийг шийдэж байсан бол 2000 оноос хойш МАН, АН гэсэн хоёр намээлжлэн төр, засгийг залж яваа. Үүний сөрөг тал нь ард түмнээ хоёр хувааж байна. Нэг нь нөгөөгөө үзэн ядах үзлийгдэвэргэж, намчирхсан халаа, сэлгээгээр төрийн байгуулалтыг хүчгүйдүүлж байна.
Тэр нь эцсийн эцэст нийгмийн болон нийг­мийн эрх ашгийн төлөө биш нэг нам, бүлгийнхэнд үйл­чилдэг систем тогтч­ихоод байгааг бид харж байна. Олон түмэн ч энэ байдалд ихээ­хэн дургүй­цэлтэй байгаа шүү дээ.
Энэ байдлыг засахын тулд яах ёстой вэ?
–Монголын ард түмний түүхэн тэмцлүүдийн тухай эргээд санах. 1924 болон түүнээс хойшхи гурван үндсэн хуулиа үз. Үүний дараа өөрчлөлтөө шийдэх учиртай. Миний санал тавьдаг нэг юм бий. Тэр чинь юу вэ? гэвэл 1992 оны Үндсэнхуулиа эргэж харах цаг болсон гэж. Тэгээд сонгуулийн системийг боловсронгуй болгоё гэж байгаа бол төлөөллийнардчиллын зарчмыг чанд сахих ёстой юм.
Шинэ Үндсэн хууль баталсан 430 депутат чинь харин хамгийн сонгодог төлөөлөл гэж боддог. Тэднээс гарсан үгсүндэсний язгуур эрх ашигт үнэхээр нийцэж байсан юм. Харин Улсын Их Хурал гэнэ үү. Ардын Их Хурал гэнэ үү, төлөөллийн их хурал гэх үү. Энэ нэрийг бол яаж ч огтчиж болно. Ганцхан Монголын онцлогийг бодох ёстой.
Монголын онцлог гэдгээ та аль талаас нь хэлж байна вэ?
–Өнөөдөр Монгол Улсад нүүдлийн болон суурин хоёр иргэншил зэрэгцээд оршин тогтнож байна. Гэтэл сонгуулийнсистемд нүүдлийн соёл иргэншлээ мартах шахаж. Яагаад гэвэл хөдөөгөө иргэншлийн хэлбэр гэж үзэхийн орондхоцрогдол гэж харах гээд байх болсон байна. Тэгвэл энэ нүүдлийн иргэншил дотор Монголыг Монгол гэжхарагдуулдаг амин сүнс нь бий. Гэтэл өнөөгийн сонгуулийн системд суурин иргэншлээ гол болгон үзээд байгаа нь огтбуруу. Төлөөллийг сонгохдоо хүн амын тоонд захируулах нь алдаа.
Тэгвэл яах ётой юм бэ?
–Жишээ авч үзэхэд, Хөвсгөлийн Арбулаг сумын иргэдийн эрх ашиг, Өмнөговь аймгийн Номгоны иргэдийн эрх ашигялгаатай юу гэвэл эрс ялгаатай. Байгаль цаг уур, мал аж ахуй эрхлэх онцлог, сүргийн бүтцийг аваад үзэхэд. Тиймээсэнэ сумын аль алинаас УИХ–д төлөөлөл байх ёстой. Тэгтэл Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын иргэдийн эрхашиг, Баянзүрх дүүргийн Дарь эхийн гэр хорооллынхны эрх ашиг яг адилхан. Гэтэл тэндээс хэд хэдэн төлөөлөл гарчирдэг. Тэгэхлээр нэг эрх ашгийн төлөө арваад төлөөлөл УИХ–д байж байна. Тиймээс хуульд  тоонд биш эрх ашигтзахирагддаг зарчим шингээх нь зөв. Тэгж гэмээнэ Улсын Их Хурал чанар чансаатай болно. Хурлын бүрэн эрх зөвдөнө. Төлөөлөл нь буруугаас өнөөгийн их хурал ард түмний дунд нэр хүндгүй, шүүмжлэлийн бай болж байгаа. Ард олныхооэрх ашигт тохирохгүй, хэрэгждэггүй хууль “үйлдвэрлэж” байна. Ний нуугүй хэлэхэд хуульчид нь ч мэдэхгүй хуульхүртэл бий гээд боддоо.
Өнөөгийн түшээдийн дийлэнхийг сонгогчид бидний төлөөлөл гэж үзэхгүй байгаа шүү дээ. Үнэндээ төрийн мааньзамнах чиг шугам мухардалд орчихсон юм биш үү. Энэ янзаар цааш хол явахгүй л дээ.
Хамгийн сүүлчийн асуултыг танд үлдээе?
– Тэгэхлээр өмнөх үеийнхэн маань ямар их ухаалаг байсныг түүх гэрчилж байгаа юм. Тиймээс тэдний хийж үлдээ­сэн бүх юмны эхийг зөв тавьж өгсөн өмнөх хуулиудаа эргэж хар л гэж би хэлээд байгаа юм шүү. 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдрийг бүх нийтийн баяр болгон тэмдэглэхээр бол­сонд талархахын ялдамд өнөө үеийнхэн түүхээ хүндэтгэж бас сургамж авч байгаа санаа илэрч байна гэж ойлгож байна.
Д.ЦЭРЭННАДМИД

Comments