logo

logo.jpg

Advertisement

Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаа болов.

2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Богд уулын ард, Туул голын өвөр Их, бага ээж уулын ард Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэж авчирч, дэлхийд хаана ч байхгүй монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг галтай нь хамт, одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цуг мөнхлөн гагнаж Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборын шав тавих ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.
Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборын шав тавих ажиллагааг нээж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үг хэлэв.  Түүний дараа “Унгар Улсын Мухи тосгоны дэргэд болсон тулалдаанд Монгол төрийнхөө төлөө амиа алдсан Монголын 1000 баатар дайчид бол Монголын зэвсэгт хүчний баатарлаг түүхийн нэг хэсэг, миний нутгийн тасархай, бидний нэг хэсэг мөн.” гэсэн сэдвээр МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү үг хэллээ. 
Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборт байрлуулах Унгар Улсын Мухи тосгоны дэргэд болсон тулалдаанд амиа алдсан Монголын 1000 баатар дайчдын булшнаас авчирсан шороог байрлуулах ёслолын ажиллагааг МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан Удган Д.Батчулуун, Монгол бөөгийн Тэргүүн удган Л.Юра, Хяналтын цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн Удган, Я.Мөнгөнсувд, Монгол бөөгийн Тэргүүн Удган Ж.Пүрэвсүрэн, МБНЭ-ийн гишүүн С.Агий нар хийлээ.
МБНЭ-ээс БХЯ-д төлөөллөө оролцуулах урилга өгсөн боловч Монгол төрийнхөө төлөө амиа алдсан Монголын 1000 баатар дайчид, Монголын зэвсэгт хүчний баатарлаг түүхийн нэг хэсэг, миний нутгийн тасархай, бидний нэг хэсэг болсон Монголын 1000 баатар дайчдын дурсгал тэдэнд тоогдсонгүй өнгөрлөө.    
            Япон Улсаас сүншиглэсэн шороог авчирсан, Монгол бөөгийн тэргүүн Удган Ж.Пүрэвсүрэн, “Монгол төрийн даалгавраар Япон Улсад очиж, алтан амиа алдсан Монгол төрийн элч, дипломатч Туушин, Сэцэн нар, Монгол цэргийн баатарлаг түүхийг бид мартаагүй” гэсэн үгийг хэлсэний дараа МБНЭ-ийн Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү, МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн Удган П.Нарангэрэл, МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн удган Н.Мягмарсүрэн нар Монгол төрийн даалгавраар Япон Улсад очиж, алтан амиа алдсан Монгол төрийн элч, дипломатч Туушин, Сэцэн нар, Монгол цэргийн булшнаас авчирсан шороог байрлуулах ёслолын ажиллагааг гүйцэтгэв.
            МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн,  Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун “Эх орныхоо төлөө амиа зориулсан хилчин дайчид, баатруудаа бид дурсаж байна.” гэсэн үг хэлсний дараа МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн Зайран Д.Дарьчулуун, МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн удган О.Туул нар Монгол Улсын баруун хязгаар, Байтаг богдын хилийн тулалдаанд амиа алдсан Монгол Улсын баатар Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж нарын тулалдаанд амиа алдсан газраас авсан шороог байрлуулах ёслолын ажиллагааг хийлээ.
“Халх голд их ялалтыг байгуулахад эх орны төлөө амиа зориулсан ахмад үеэрээ бахархаж байна.” гэсэн үгийг МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Монгол бөөгийн Удган      Д.Наранцэцэг хэлж,  Монгол бөөгийн Удган Д.Саранцэцэг, У.Ононтуул, Б.Мөнхтунгалаг, МБНЭ-ийн гишүүн Н.Амартүвшин нар Монгол Улсын зүүн хязгаар, Монгол Улсын зүүн цэг, Эзэн Чингис хааны үед Монгол туургатанг нэгтгэх тулалдаан болж байсан түүхт нутаг, Монгол-Зөвлөлтийн цэрэг Халх голд ялалт байгуулсан газар, хилийн 1411 дүгээр баганы дэргэдээс авсан шороог байрлуулах ёслолын ажиллагааг хийсэн байна.
Мөн Монгол бөөгийн Зайран Б.Нарангэрэл, Б.Бахаамаазагд, Б.Баттулга, Монгол бөөгийн Удган Б.Гэрэлтуяа нар Өмнөговь аймгийн Номгон сум, Монгол Улсын өмнө хязгаар, хамгийн өмнө цэг, Орвог гашууны бор толгой,  хилийн 625 дугаар баганаас залсан шороог хүндэтгэн байрлуулав.
Хил хамгаалах ерөнхий газарт урилга өгч төлөөллөө оролцуулахыг хүссэн, гэвч Монголын хилчин дайчид, хилийн баганатай холбоотой дөрвөн газраас шороо хүндэтгэн залах ажиллагаанд тэд оролцсонгүй. 
            “Монгол бөөгийн гэгээн алдар бадраг” гэсэн үгийг МБНЭ-ийн Хяналтын цэцийн дэд дарга, Монгол бөөгийн Их зайран П. Батжаргал хэлж,  Монгол Улсын баруун цэг Алтай таван богдын Бөөгийн Арван гурван овооноос авчирсан шороог байрлуулах ёслолын ажиллагааг МБНЭ-ийн Хяналтын цэцийн дэд дарга, Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал, МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн зайран Н.Баярсайхан, МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн Óäãàí Ч.Äîãñìàà, МБНЭ-ийн Хяналтын цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн Удган Н. Дайрий нар хийж гүйцэтгэлээ. 
Монгол бөөгийн Тэргүүн зайран Х.Баттулга нутгийнхаа зон олныг төлөөлж, “Монгол Улсын хоймор, Хорьдол сарьдагийн нуруу, Хөвсгөл нуур бол Монгол нутгийн минь онгон байгалийн өлгий нутаг, бидний бахархал мөн.” гэсэн үг хэлж, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн Тэргүүн зайран Х.Баттулга нар Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Ханх, Цагаан нуур, Улаан Уул, Баянзүрх, Арбулаг сум. Хорьдол сарьдагийн нуруунаас авчирсан шороог байрлуулах ёслолын ажиллагааг хийлээ.
Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэл үзүүлж,  МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн зайран, 2013 оны Шилдэг зайран Д.Дарьчулуун бөөгийн ёслолыг хийж бөөллөө. Бөөлөх үед нийт оролцогчид хуур, манжигаар нэгдсэн залбирал хийлээ.
Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарын цогцолборын шав тавих ажиллагааны төгсгөлд Мөнх тэнгэрийнхээ үйлд идэвхтэй оролцсон зарим хүмүүст МБНЭ-ийн шагналыг гардууллаа.
 

                                                                                                 Д.Мандахаа

Comments