logo

logo.jpg

Advertisement

МОНГОЛ УЛСЫН ТОЛГОЙ УУЛ, АРВАН ГУРВАН АЛТАЙН НЭГ ЖАРГАЛТ ХАН ХАЙРХАНЫ ИХ ТАХИЛГА БОЛЛОО.

ЖАРГАЛТ ХАН ХАЙРХАНЫ ИХ ТАХИЛГА БОЛЛОО.

                Их тахилгыг зохион байгуулах ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Буянт сумын Өмнө гол гэдэг газар хаваржиж байгаа малчин Гэрэлт-Хашийнд очлоо. Учир нь мөнх хөх тэнгэрээ шүтдэг болохоор малчин Гэрэлт-Хаш гуйанх Их тахилгын ажлын хэсгийг байрлуулахаар дэргэдээ гэр барьж биднийг угтлаа.

Тэр гэр нь энэ нутагтаа ахмад настан С.Төмөр гуйа 100 гаруй жил үе дамжин барьж байгаа гэрээ бидэнд зориулан барьсанд бид бүхэн ихэд бэлэгшээж билээ.

   Бидэнд ч энэ байршил маш ашигтай байв. Эндээс тахилга хийх Буянт сум 35 км, аймгийн төв Өлгий хот 35 км, бас хотоос ирэх Удган, Зайран нараа ирэхэд угтаж авахад төв замаас 5 км зайтай, мөн түүхт Толбо нуур хүртэл 5 км зайтай аж.

Нуурын ай савыг дагасан хаврын хүчтэй салхи, уулын хүйтэн цаг агаар хоёр хавсарч угтсан ч, зон олны нийтийг хамарсан нийтийн зүтгэлээр тахилга хийх бидний сэтгэл  халуун, итгэл дүүрэн байлаа.

                Бид эхний өдөр аймгийн төв Өлгий хот орж, Эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл ажилтай танилцаж, Урианхай олноос аймгийн Иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Нансалмаа уулзсан юм. Мөн тахилгад хэрэглэх хүнсний зүйлийг бэлтгэсэн.

Мөн өдөр Буянт сумын засаг дарга Т.Мэндсүрэн, сумын ИХТ-ийн дарга Б.Баатырбек нартай уулзаж тахилгын бэлтгэл ажлын талаар ярилцав.

                Дараагийн өдөр Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Д. Дарьчулуун бөөлж, хээрийн онгодоосоо Их тахилгын талаар мэдээлэл авсан билээ.

                2013 оны 5 дугаар сар 21-ны өдөр Харсайн гүүрийн дэргэд Улаанбаатараас Их тахилгыг зорьсон эхний хэсэг Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун, Монгол Бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал, Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Ч.Дангаасүрэн, Монгол Бөөгийн Тэргүүн Удган Х.Энхмаа, Удган П.Нарангэрэл, Хөвсгөл аймгийн Бөөгийн Тэргүүн П.Ганболдын ахалсан хэсэг, Улаанбаатар хотоос Урианхайчуудын төлөөлөл Алтанцэцэг, Удган Чулуун нарын ахалсан 63 хүний бүрэлдэхүүнтэй 16 машины цувааг Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч гишүүн Т.Нансалмаа, түүний нөхөр Алтанцоож, Урианхайчүүдийн холбооны тэргүүн Ц.Болд, Монгол Улсын Ардын жүжигчин Р.Санжид, Буянт сумын Засаг дарга Т.Мэндсүрэн нар хадаг, сүүгээ барьж хүндэтгэн угтаж, туульч Б.Болд Алтайн магтаалаас хайлж ирсэн зочидоо хүндэтгэн угтсан билээ.

Энэ өдөр Өмнө гол дахь Гэрэлт-Хашийнд нутгийн зон олон цугласан хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь газар газраас ирсэн таван язгуурын бөө энэ нутагт анх удаа хуран цугларсан нь энэ билээ.  

                2013 оны 5 дугаар сар 23-ны өдөр Буянт сумын Соёлын төвд “Цаст хайрханы тахилгын түүхэн уламжлал“ сэдвээр Эрдэм шинжилгээний бага хурал болж, “Алтайн урийнхайн өв соёлын түүх” гэсэн үндсэн илтгэлийг Баян-Өлгий аймгийн ЭШХ-ийн ажилтан Н.Эрдэнэбаяр тавив. Хуралд 300 орчим иргэд оролцож, санал бодлоо илэрхийлсэн билээ. Хурлын дараа Монгол Бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал 70 ахмад настан, 300 хүүхдэд, Удган П.Нарангэрэл 50 ахмад настан, 70 хүүхдэд бэлэг тарааж, хүндэтгэл үзүүллээ.

Сумын удирдлага төлөөлөгчидөд зориулж спорт заалаа галлаж боломжийнхээ хирээр тухтай орчин бүрдүүлэхийг хичээсэн байв. Манайхан ч явж сурсан болохоор хэр барагийн нөхцөлд зохицоод сурчихсан улс. Хотоос Монгол Бөөгийн Хотгойдын Их Удган Д.Булган, Монгол Бөөгийн Удган Н.Мягмарсүрэн нарын ахалсан хэсгүүд нэмж ирлээ. Энэ зааландаа зохион байгуулалтын хурлаа хийв.5 дугаар сар 23-ны өдөр МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун, Монгол Бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал, Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Ч.Дангаасүрэн, Монгол Бөөгийн Тэргүүн Удган Х.Энхмаа нар Жаргалант хайрханд очсон юм. Их хайрханд биднийг дөхөж очиход цас бударч угтсан. Удалгүй нар ээж салхи тогтуун болж, Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун бөөлж, Тахилга, тайлга хийх газруудаа сонгосон билээ. Биднийг буцах болоход салхи ширүүсч цас бударч үдсэн. Бид цас орж, хүчтэй салхитай байгаа тул үндсэн бүрэлдэхүүнээ спорт зааландаа хоноглох шийдвэр гаргасан билээ.

 

2013 оны 5 дугаар сар 24-ны үдэд Үндсэн бүрэлдэхүүн цуваанд орж Буянт сумын төвөөс хөдөлж Их хайрханы зүүн хойд хэсэгт буудлав.

э өдөр үүлэн цоорхойгоор нар ээж, салхи тогтсон байлаа. Оройн 22.30-д МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол Бөөгийн Удган Н.Мягмарсүрэн бөөлж, Галын тахилга эхэлсэн юм. Түүний дараа Урианхайн Удган Б.Чулуун болон бусад бөө нар бөөлж тахилгын ажиллагаа үргэлжилсэн билээ.

2013 оны 5 дугаар сар 25-ны өглөө манайхан эртлэн босцгоосон байлаа. Өглөө бүхний түрүүнд Тэнгэрээ шинжиж ямархуу өдөр байхыг харж билээ. Тэнгэр битүү үүлтэй байлаа. Бид буудалласан газраас хөдөлж 2 км орчим яваад сонгосон газраа ирлээ. Тахилга болох газар Монгол төрийн далбаа, МБНЭ-ийн далбааг хүндэтгэлтэй байрлуулсан байлаа.

МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун бөөлж Нарны тахилгаа эхлэв. Энэ үед тэнгэрт үүлний цоорхой үүсж нарны гэрэл Тахилга болж байгаа хэсэгт тусж, салхи намуухан болж билээ.

Өглөөний 7.00 цагийн үед Жаргалант хан хайрханд хүндэтгэл үзүүлэх Их тахилга эхэллээ. Их тахилгыг МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн, Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Д.Даринчулуун тэргүүлэн бөөлж, бусад бөө нар цагаан залбирал хийж хүч нэмсэн билээ.

Бөөлөлт дөрвөн цаг үргэлжлэв.
Онгод урианхайн олон түмэн, тахилгад хүрэлцэн ирсэн Дархадын бөө нарт хүндэтгэл хайрлав.
Их хайрханд Хөх морь сэтэрлэж өргөв. Тэр үед цугласан олон морь даган бужигнаад явчихав.
Үдийн 12.00 цагаас Их хайрханы зүүн хойд хэсэгт ширгэсэн нуурын дэргэд МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Ч.Дангаасүрэн, Монгол Бөөгийн Тэргүүн Удган Х.Энхмаа нар Их тахилгын Лусын тахилгыг удирдаж хийсэн юм.
Тахилгын зан үйл дуусмагц Урианхайн олон түмэн, 80 гаруй харваачид оролцсон сурын харваа, үндэсний бөхийн барилдаанаар наадмаа эхэлсэн юм.
Урианхай сурын харвааг нутгийн иргэн Балдан, үр хүүхдийн хамт ивээн тэтгэсэн бөгөөд Х.Одгэрэл түрүүлж, сурын спортын мастер Цастхүрэл удаалсан байна. Үндэсний бөхийн барилдааныг Урианхайчуудын өв соёлын нийгэмлэг ивээн тэтгэсэн бөгөөд Үндэсний бөхийн барилдаанд Аймгийн начин Н.Мөнгөнхүү түрүүлж, сумын начин Н.Амгаа үзүүрлэсэн байна.  
Олон зуун жил тасарсан Их хайрханд хүндэтгэл үзүүлэх Их тахилгад урианхайн олон түмэн баярлан хөөрч бөө нартаа талархал илэрхийлж байлаа. Энэ үеэр Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч гишүүн Т.Нансалмаа, түүний нөхөр Алтанцоож нар хувиасаа таван зуун мянган төгрөг, нутгийн иргэд Т.Батсүх, Ц.Болд нар дөрвөн зуун тавин мянган төгрөгийг МБНЭ-д хандивласан билээ. Нутгийн зон олны сайхан сэтгэлд талархаж байгаагаа МБНЭ-ийн удирдлага илэрхийлсэн билээ.

йнхүү МБНЭ-ээс санаачилан зохион байгуулсан Жаргалант хан Их хайрханы тахилга нутгийн олон түмний дэмжлэгтэйгээр амжилттай хийгдэж өнгөрлөө. Наадам дуусангуут тэнгэр үүлшиж, бороо орж улмаар цас малгайлан хаялж эхлэв. Монголчуудын бэлэгшээлж хэлдэгээр хавар орж буй цасыг “шар тос” гэдэг. Энэ “гар тос” хоёр өдөр үргэлжлэн орж газар дэрхийд хур өгөөжөө хайрласан билээ.

МБНЭ-ээс зохион байгуулсан Их тахилгад хувь нэмрээ оруулсон зүтгэлтнүүдийг үнэлж МБНЭ-ийн “Мөнх тэнгэрийн төлөө” медалийн “Хүрэл шонхор”-оор Буянт сумын засаг дарга Т.Мэндсүрэн, Эрдэм шинжилгээний ажилтан Н.Эрдэнэбаяр, иргэн Ц.Болд, Т.Батсүх, “Алтан шонхор”-оор Ардын жүжигчин Р.Санжид нарыг шагнаж урамшуулав. Мөн Монгол туулсийг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж Буянт сумын Туульч Б.Болдыг “Хүрэл шонхор”-оор шагнасныг Их тахилгын үеэр МБНЭ-ийн удирдлага гардуулсан билээ.

                                                                                                                Ж.Алтай

Comments