logo

logo.jpg

Advertisement

2013 ОНЫ 6 ДУГААР САРЫН 22-НЫ ИХ ТАХИЛГА БОЛОВ.

Их тахилгыг зохион байгуулах ажлын хэсэг Налайх дүүргийн Гандан ууланд Их тахилгыг хийхээр сонгосон билээ. Гандан уул бол өнө эртнээс домог түүхтэй бөгөөд Налайх дүүргийн Городок тосгоны ар талд байрладаг ажээ.
 
Их тахилгад оролцох Зайран Хурцжавхлангийн удирдсан, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн Ц.Оюунбат нарын эхний хэсэг 2013 оны 6 дугаар сар 20-ны өдөр байрлалаа эзэлсэн байв.
 
6 дугаар сарын 21-ны өдрийн үдээс хойш Монгол бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун, Дархан Зайран Ж.Чулуунбаатар, Удган Лхагва-Эрдэнэ, Тэргүүн Удган Н.Хишигжаргал, Тэргүүн Зайран Г.Өлзийхутаг, Тэргүүн Зайран Ч.Дангаасүрэн, Зайран П.Зоригтбаатар, Их Удган Ц.Отгонсүрэн, Их Удган Л.Амгаланням, Зайран Б.Батсайхан Удган Н.Мягмарсүрэн нарын хэсэг ирж байрласан билээ.
 
Удалгүй Судлаач Д.Бадарч, Тэргүүн Удган Ш.Энхбаяр, Говь-Алтай аймгийн Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн Оюунсувд нарын ахалсан Говь-Алтайчууд, их удган Ц.Отгонсүрэнгийнх ирж гэрээ барив. Мөн Дархан Удган Д.Энхжаргал, Их Зайран Хадхүү, Тэргүүн Зайран Ж.Өсөхбаяр болон Тэргүүн Удган Б.Нанжаагийн ахалсан Орхон аймгийн Бөөгийн хүрээлэн, Их Удган Г.Гэрэлтуяагийн ахалсан Дорнод аймгийн Бөөгийн хүрээлэн, Удган Туулын ахалсан Булган аймгийн Бөөгийн хүрээлэн, Тод-Эрдэнийн ахалсан Сүхбаатар аймгийн Бөөгийн хүрээлэнгийн төлөөлөл хүрэлцэн ирж байрлав.
 
2013 оны 6дугаар сар 21-ны өдрийн 21.00 цагаас Монгол Бөөгийн Их Зайран Д.Бямбадоржийн удирдсан Долоон өвгөний тахилга Налайх дүүргийн Майхан ууланд эхэлж, түүнд МБНЭ-ийн Дээд цэцийн болон Хяналтын цэц, аймгуудын төлөөлөл оролцож, хүндэтгэл үзүүлсэн байна. Тахилгад Их Дархан Зайран Д.Бямбадорж гуйан шавь нар оролцож, баримтад киноны хэсэг ажиллаж байлаа.
 
Мөн өдрийн 22.00 цагаас Зайран Хурцжавхлангийн удирдсан Галын тахилга эхэлсэн бөгөөд түүнд шавь болон шүтэгч нар 1500 гаруй хүн оролцсон юм. Галын тахилга амжилттай болж өнгөрлөө.
 
Тахилгын дараа Дархан Зайран Ж.Чулуунбаатар, Удган Лхагва-Эрдэнэ нарын удирдсан “Таван Эрдэнэ” хамтлаг, Зайран П.Зоригтбаатарын хүүхдүүдийн дууны хамтлаг уран бүтээлийн тоглолтоо хийв.
 
2013 оны 6 дугаар сарын 22-ны өглөө Тахилга болох газар Монгол төрийн далбаа, МБНЭ-ийн далбааг хүндэтгэлтэй байрлуулсан байлаа. МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Дархан Удган Д.Энхжаргал нар удирдаж Нарны тахилгаа эхлэв. Тахилга бөөгийн уламжлалт дэг жаягийг эрхэмлэж хийснээр өвөрмөц байлаа.
 
Өглөөний 07.00 цагаас Гандан хайрханы ар талын уулнаас МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Ч.Дангаасүрэн, Монгол Бөөгийн Тэргүүн Удган Х.Энхмаа, Монгол Бөөгийн  Тэргүүн Удган Ш.Энхбаяр нар Их тахилгын Лусын тахилгыг удирдаж хийсэн юм. Энэ өндөрлөгөөс Чингис хайрхан, Туул голын сав ил харагдаж, байгалийн сайханаа гайхуулж байлаа.
 
Өглөөний 09.00 цагийн Их хайрханд хүндэтгэл үзүүлэх Их тахилга эхэллээ. Их тахилгыг Монгол Бөөгийн Дархан Зайран Ж.Чулуунбаатар, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Г.Өлзийхутаг нар тэргүүлэн бөөлж, бусад бөө нар цагаан залбирал хийж хүч нэмсэн билээ.
 
Үдийн 11.00 цагаас Монгол бөөгийн Их Удган Гэрэлтуяа, Монгол Бөөгийн Их удган Отгонсүрэн, Монгол бөөгийн Их Удган Амгаланням нар улирдан Галын наадам, тахилгыг Буриал ёсоор хийсэн юм. Энэ үеээр тэнгэр үүлшиж, бороо орж эхэлсэн.
 
12.00 цагаас МБНЭ-ээс зохион байгуулсан Их тахилгын хаалтын цуглаан болж, тахилгад оролцсон бөө нар шүтлэгтэн олон санал бодлоо илэрхийлсэн байна. МБНЭ-ийн Дээд цэцийн шийдвэрийг үндэслэн Баян-Өлгий аймагт болсон Жаргалт хан хайрханы Их тахилгад хувь нэмрээ оруулсон зүтгэлтнүүдийг үнэлж МБНЭ-ийн “Мөнх тэнгэрийн төлөө” медалийн “Алтан шонхор”-оор шагнасныг гардуулах ёслол болов. Мөн Монгол бөөг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Бадарч, Дээд цэцийн гишүүн Б.Батсайхан нарыг “Мөнх тэнгэрийн төлөө” медалийн “Алтан шонхор”-оор шагнасныг Их тахилгын үеэр МБНЭ-ийн удирдлага гардуулсан билээ.
 
Тахилгын ажиллагаанаас харахад Бөө нар нэг нэгнийхээ үйл ажиллагааг дэмжих, харилцан нэгнээсээ суралцах талаар учир дутагдалтай байлаа. Мөн нэгдсэн удирдлага дор хамтран ажиллах, үйл ажиллагааны дундуур хаяж явах зэрэг зохисгүй үйлдэл гарч байсныг дурдахыг хүсч байна.
 
Монгол бөөгийн өнөө цагийн түүхэн үүргийг нуруундаа үүрч, хариуцаж яваа Их дархан Зайран Д.Бямбадорж, Их Дархан Удган Д.Батчулуун, Дархан Удган Д.Эхжаргал, Дархан Зайран

Comments