logo

logo.jpg

Advertisement

Монгол Улсын тулгуур хөл уул Хөх уулын Их тахилга амжилттай боллоо.

Жигд хурдтай явсан цувааны хурд багассан нь Дорнод аймгийн Дашбалбар сум дөхсөнийх байлаа. Удалгүй машины гэрэлд Газ пургон автамашин харагдав. Сумын төвөөс 20 гаруй км-т орших Улаан Эрэг хэмээх газарт нутгийн зон олон Буриад үндэсний хувцсаар ижилдэн гангарсан төлөөлөгчиддөө илгээж, буриад дуугаа дуулж ирж байгаа зочин төлөөлөгчидөө хүндэтгэн угтан авч байгаа нь энэ билээ.

Маргааш өглөө буюу 9 дүгээр сарын 10-ны өглөө эртлэнбоссон сумын олны сэтгэлийг сэргээсэн дааганы уралдаан болов. Энэхүү дааганы уралдааныг МБНЭ-ийн Дэд ерөнхийлөгч, Монгол бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал ивээн тэтгэсэн юм. Хорин зургаан даага уралдсанаас Б.Мөнхбатын Сэвсүүл жараахай хэмээх хээрдаага түрүүлж, аман хүзүүнд Б.Усанболорын номинт багийн савидар, гуравт А.Амармөнхийн Чук хүрэн, дөрөвт Д.Батмандахын хээр даага, айргийн тавд Цагаан овоо сумын Батцэрэнгийн Өсгий цагаан хуа даага тус тус хурдалж цугласан олныг баясгав.

Бид уламжлалт болгон нэг арга хэмжээг хийдэг болсон юм. Энэ нь тахилгад зориулсан эрдэм шинжилгээний бага хурал  зохион байгуулж, Тахилгын тухай, түүхэн үйл явдал, уламжлалын талаар мэдлэг өгч, түмэн олныхоо санал бодлыг сонсож, хийх үйлдээ анхааран тусгах зүйлээ тодотгох болсон билээ. Эрдэм шинжилгээний хурлыг Дашбалбар сумын Засаг дарга Ёндонжамц, ИТХТ-ын дарга Зоригтбаатар болон МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд удирдаж оролцов. Хуралд “  “ гэсэн илтгэлийг Цэргийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Мягмарсамбуу, Дашбалбар сумын ахмадын хорооны дарга Б.Балжид нар илтгэл тавьлаа. Хурлын дараа сумын өндөр настангуудад хүндэтгэл үзүүлж, Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн Буриадын Их удган Г.Гэрэлтуяа бэлэг гардуулав.

Энэ ажиллагаатай зэрэгцэн Их тахилгад зориулсан буриад сурын наадам эхэлсэн билээ. Сурын харваанд эрэгтэйчуудэд Баяндун сумын харваач Сүхбаатар түрүүлж, Дашбалбар сумын харваач Насандорж, Цэрэнжав, Бумчиндорж нар удаах байрыг эзэлсэн бол эмэгтэйчүүдэд Баяндун сумын харваач Гандаваа түрүүлж, Дашбалбар сумын харваач Оюунжаргал үзүүрлэж, мөн сумын харваач Хандулам, Баяндун сумын харваач Баярмаа нар тус тус эхний байруудыг эзэлсэн байна.

МБНЭ-ийн Их тахилгад оролцохоор ирсэн бөө нар тус сумын нэгдүгээр ангийн 49 сурагчдад бэлэг гардуулав. Дараа нь Дашбалбар сумын орон нутгийн музей, орой нь Их тахилгад зориулсан хүндэтгэлийн концерт үзлээ.

9 дүгээр сарын 11-ны өдөр Их тахилга хийх 30 гаруй автомашин бүхий цуваа хөдлөж, Хөх уулын очиж байрлалаа эзлэв.

9 дүгээр сарын 12-ны өглөөний нараа угтан Монгол туурагтны тулгуур хөл уул, Хөх уул хайрханы Их тахилга, нарны тахилга эхэллээ. Хөх уулын зүүн талын толгой дээр наран мандах үед Нарны их тахилгыг Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн Буриадын Их удган Г.Гэрэлтуяа удирдаж хийлээ.

Их тахилгын нэг хэсэг болсон Тэнгэрийн тахилга бол энэ удаагийн тахилгын нэгэн онцлог байсан. Тусгайлан байрласан байрлалын төвд Тэнгэрийн их тайлга болж түүнийг Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн Буриадын Их удган Г.Гэрэлтуяа удирдаж явууллаа.

Хөх уулын овоон дээр Хөх уулын их хайрханд хүндэтгэл үзүүлэх тахилгыг МБНЭ-ийн Дашбалбар сумын бөөгийн тэргүүн, Зайран Г.Болд, МБНЭ-ийн гишүүн, Зайран Дамдинхүү нар бөөлж удирдлаа. Хайрханы овоонд эмэгтэй хүн гарахыг цээрлэдэг тул овооны тахилгад эрчүүл очсон байлаа. 

Тахилгат овооноос зүүн урагш арван хоёр км зайд Хайрханы лусын тахилга болж, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн Удган Ш.Энхбаяр, Удган Цэрэндэмид, Зайран Энхбаатар нар бөөлж тахилгыг хийлээ.

Хөх уулын их тахилгыг зохион байгуулахад идэвх зүтгэл гаргасан Дашбалбар сумын ИХТ–ийн дарга З.Зоригтбаатар, Засаг дарга З.Зоригтбаатар, Засаг дарга Ж.Ёндонжамц, сумын ахмадын хорооны дарга Б.Балжид нарыг МБНЭ-ийн “Мөнх тэнгэрийн төлөө” хүрэл шонхор медалиар, Тахилгыг удирдаж бөөлсөн Зайран Г.Болдыг МБНЭ-ийн “Мөнх тэнгэрийн төлөө” Алтан шонхор медалиар, Зайран Д.Дамдинхүүг МБНЭ-ийн “Мөнх тэнгэрийн төлөө” Мөнгөн шонхор медалиар, Зайран Ч.Болдыг МБНЭ-ийн “Мөнх тэнгэрийн төлөө” хүрэл шонхор медалиар тус тус шагнасныг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан Удган Д.Батчулуун, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал нар гардууллаа. Мөн тахилгыг хийхэд туслалцаа үзүүлсэн Г.Гэрэлцэцэг \”Хорин цагаан” ХХК\, Р.Алтмаа, Д.Дашдэлэг \”Хатан түлхүүр” ХХК\, Д.Сундуйжав, Б.Бат-Эрдэнэ, Мишигмаа, Цэрэнбямба нарт МБНЭ-ийн өргөмжлөл, Долгорлхам, Мөрдорж, Чинболд, Батмөнх, Тэгшээ, Ганбаатар, Үржинханд \”Чук” амралтын газар\, Болдбаатар \”Богд дөрөө” ХХК\ нарт “Хун хатан ижий” ТББ-ын шагналыг Дорнод аймгийн МБНЭ-ийн тэргүүн, Монгол бөөгийн Бухиадын Их Удган Г.Гэрэлтуяа гардуулав.

Монгол Улсын тулгуур хөл уул Хөх уулын Их тахилыг хийхэд туслалцаа үзүүлсэн Дашбалбар сумын ИХТ, Засаг даргын тамгын газар, С.Зоригийн нэрэмжит сургууль, цэцэрлэг, Чух амралтын газар, ”Хорин цагаан” ХХК, ”Хатан түлхүүр” ХХК, ”Богд дөрөө” ХХК, “Хун хатан ижий” ТББ, “Ундрах” зоогийн газар, “Жаргалант булаг” ХХК, Улаанбаатар хотын нутгийн зөвлөл, “Хос мандал” ХХК, Баяртогтох зочид буудлын захирал, хамт олон, Монгол Улсын гавьяат малчин Ц.Дэнсмаа, Д.Долгор ба Мөнхцэрэн, Баярцогт, Бадамдорж, Бадамсэд, Урантуяа, Жамьяан нутгийн бөө нар иргэддээ МБНЭ ба Дорнод аймгийн МБНЭ-ийн бөөгийн хүрээлэнгийн өмнөөс талархал илэрхийлэхийг хүсч байна.

Comments