logo

logo.jpg

Advertisement

Онгод тэнгэрийн айлдварууд

Монгол бөөгийн ёс зүй №4

Бөөгийн өмсгөл, эдлэл хэрэглэлийн ёс зүй   Өөрийн онгод тэнгэрийн буудал суудал, өмсгөл хувцас эдлэл хэрэглэлд тухайн овог аймаг угсаатны ёс журам, урлал, утга, агуулга бэлгэдлийг онгод тэнгэрийн зааж хэлсэний дагуу тусгах. Бөөгийн эдлэл өмсгөл хэрэглэлийг үйлдэхдээ бусдыг хуулбарлан дуурайхгүй, нэгэн хэвэнд цутгасан мэт ижил хэм хэмжээтэй байлгаж болохгүй. Бөө хүний өмсгөл эдлэл хэрэглэлийг үйлдэхдээ амьд байгалиа хайрлан хамгаалахыг эн тэргүүнд бодолцож хийх. Орлуулж хийх нэрээр байгальд үл шингэх хортой хайлш, хуванцар, нийлэг эдээр бөөгийн эд эдлэлийг хийхийг хориглоно. Угсаатны зүй, овог, яс угсааны заншилыг өмсгөл хувцас эд хэрэглэлдээ ойлгомжтой зөв зүйтэй тусгах. Жишээ нь: Халх, Дархад, Буриад, баруун Монгол нь ялгагдахгүй байгааг анхаарах.   2013оны  12 дугаар сарын 14-ны өдрийн МБНЭ-ийн Бага хуралдайн хуралдаанаар батлав.                                                 Үргэлжлэл бий  

Монгол бөөгийн ёс зүй №3 Шавийн ёс зүй

№ 3. Б.  Шавийн ёс зүй   Бөө улаач болохоор тодорсон хүмүн нь бөөгийн талаарх суурь мэдлэгийг эхлээд олж авсан байх. Тэнгэрээс тамгалагдсан улаач үнэхээр мөн эсэхээ шалгуулж баттай мэдсэн байх.        Бөө болох ёсгүй байж өөрийн дур сонирхолд хөтлөгдөн бөө болж болохгүй. Бөөгийн уг авахдаа нэг биш хэд хэдэн бөөгөөр үзүүлж шалгуулсан байх, бөөгөөр шалгуулах явцад өөрийн удмын онгод тэнгэрийн талаар мэдлэгтэй болсон байх. Тухайн багш бөөгийн яс угсаа ойролцоо эсэх, онгод тэнгэрийн үйл,хувийн зан чанар, хэдэн жил бөөлсөн, бөөгийн эрдэм чадал, увьдас хүч зэргийг сайтар судалж мэдсэний үндсэн дээр сонголтоо хийж шавь орох шийдвэрийг гаргах.Гэвч олон жил бөөлсөн ч хүч сул бөө байдаг гэдгийг санаарай  Шавь нь багш ба багшийн онгод тэнгэрийг өөрийн өвөг дээдэс, эцэг эх мэт гүнээ хүндэтгэн дээдлэж бөөгийн эрдэмд шамдан суралцах. Багшид болон сахиус шүтээнд нь мөргөж, залбирч, ёсолж, хүндлэлийг үзүүлэх. Онгод тэнгэр шавь улаачийн биед орж мэдрэмжтэй болсон цагаас зан үйлээ явуулж, хүний хувь заяа төөрөг үзэж болох боловч 1-3 жил бөөлж дадлага туршлага чадвар суусны үндсэн дээр багшийн зөвшөөрлөөр хүний засал үйлийг хийж болно. Өөрийн тэнгэр онгодын зан үйлийг зөвхөн олон түмний сайн сайхны тусын тулд хийх. “Бөө бөөгийн буулт өөр, бүжин туулайн харайлт өөр” гэдэг үгийг санаж бусад улаачийн зан үйлийг даган дуурайхгүй, үлгэрчилсэн загварчлахгүй байх.Өвгөдийн ёс заншлыг дээдлэж бөөгийн дуудлага тамлага, даллага, зүхлэг, өчил, ерөөл, магтаал, шившлэг зэргийн нарийн уялдаа шүтэлцээ айзам аялгууг бусдыг дуурайхгүйгээр эзэмших. Бөөгийн ёсонд цээрлэдэг биеэ тоох, бардамнал, согтуурал зэрэг нь нийлж нэг хүнд гэм, нийт хүмүүст сэтгэлийн сэв суулгаж байгааг анхаарах. Хэрэв багш бөө ёс бус бүдүүлэг эг хэллэг зан авир хжрцгий үйлдэл гаргаж ,үргээлж эрхшээж дарамталдаг бол шавь бөө хуулийн байгууллагад хандаахаас гадна Монгол бөөгийн Нэгдсэн эвлэлд хандах ,банш шавийн баридлагийг  тасалж  өөр багшийг сонгох бүрэн эрхтэй. Ямар ч бөө хүн өөрийн болоод өвөг дээдсийн онгод тэнгэр уг бариулсан багшийн алдрыг бадрааж өндөрт өргөн мандуулахыг хүсэх нь зүйн хэрэгЁайнаар алдар нэрээ дуурсгах уу муугаар алдар нэрээ хэлэгдэр үү гэдэг нь тухайн улаачийн ухаан ухамсараас шалтгаална. Гзкээр хэт өрөөсгөл явцуу хүрээнд сэтгэж нэр алдарт хэт дурлах, өөрийгөө хэт өргөмжлөх өөрөө өөртөө цол гуншин өгөх, хувиа хичээх, зэргээс эрс татгалзах. “Хүн болгон ижилгүй, хүлэг болгон жороогүй” гэдэг үгийг санаж бусдыг өөртэйгөө адилтган үзэж болохгүй. Хүн болгоны онгод орох мэдрэмж өөр өөр байдаг. Алив болгонд багш бөөг буруутгаж болохгүй. Шавиас өөрөөс нь ихээхэн тэвчээр хүч чармайлт зүтгэл шаардагддаг.Гэвч үнэхэр банш нь онгодыг нь оруулж өгч чадаагүй улмаас шавь багш солих бүрэн эрхтэй.Өмнөх хуяаг хувцас эд хэрэглэлийг дэгдээлэг хийж устгах.Зөвлөгөөг шинэ багш бөө өгнө. 3 жил болоход  онгод огт ороогүй бол улаач биш гэж үзэх ба бөө болохоос ичиж нэрэлхэлгүй татгалзах. Хуяг хувцас эд эдлэлийг дэгдээлэг хийж устгах. Зөвөлгөөг хашир туршлагатай бөө өгнө. Шавь бөө уламжлалт бус зохиомол болон буруу жаягаар боссоноо (тоглуулсанаа)мэдвэл огтоос ичиж нэрэлхэлгүй, цаг алдалгүй хашир туршлага бүхий багш бөөгөөр улаачийн замаа засуулж анх бөө болж байгаа мэт бүхнийг зөвөөр шинээр эхлэх. Өмнөх хуяг, хувцас эд эдлэлийг дэгдээлэг хийж устгах (шатаах). Зөвлөгөөг шинэ багш бөө өгнө. Шавь бөө уламжлалт бус, буруу зохиомол жаягаар холбогдоод удвал маш муу үр дагавартай эрсдэл их бөгөөд удамын онгод тэнгэрийн язгуур зэрэг доош бууж доогуур эрэмбэлэгдэхээс гадна бөө улаачийг хожимоо харамсаад баршгүй маш хэцүү хувь тавилан хүлээж буй гэдгийг сайтар ухаарах. Шавь бөө өөрийгөө аливаа эрсдэлээс хамгаалах цорын ганц арга зам бол багшаа зөв сонгох, бөөгийн замналаар биеэ дааж цаашид үйл хийж чаддаг болтлоо онгод тэнгэр болон багшийнхаа сургаалыг даган мөрдөх явдал юм. Багшгүйгээр бөө болж боссон бөө бөөгийн түүхэнд байх боловч, энэ  нь маш ховор үзэгдэл бөгөөд хэтэрхий эрсдэлтэй, аюултай үр дагавартай алхам тул аль болох татгалзах.  

​Монгол бөөгийн ёс зүй №3 Бөө болох ёсгүй байж өөрийн дур сонирхолд хөтлөгдөн бөө болж болохгүй.

Бөө болох ёсгүй байж өөрийн дур сонирхолд хөтлөгдөн бөө болж болохгүй. Монгол бөөгийн ёс зүй №3 Бөөгийн уг авахдаа нэг биш хэд хэдэн бөөгөөр үзүүлж шалгуулсан байх, бөөгөөр шалгуулах явцад өөрийн удмын онгод тэнгэрийн талаар мэдлэгтэй болсон байх. Тухайн багш бөөгийн яс угсаа ойролцоо эсэх, онгод тэнгэрийн үйл,хувийн зан чанар, хэдэн жил бөөлсөн, бөөгийн эрдэм чадал, увьдас хүч зэргийг сайтар судалж мэдсэний үндсэн дээр сонголтоо хийж шавь орох шийдвэрийг гаргах.Гэвч олон жил бөөлсөн ч хүч сул бөө байдаг гэдгийг санаарай Шавь нь багш ба багшийн онгод тэнгэрийг өөрийн өвөг дээдэс, эцэг эх мэт гүнээ хүндэтгэн дээдлэж бөөгийн эрдэмд шамдан суралцах. Багшид болон сахиус шүтээнд нь мөргөж, залбирч, ёсолж, хүндлэлийг үзүүлэх. . Онгод тэнгэр шавь улаачийн биед орж мэдрэмжтэй болсон цагаас зан үйлээ явуулж, хүний хувь заяа төөрөг үзэж болох боловч 1-3 жил бөөлж дадлага туршлага чадвар суусны үндсэн дээр багшийн зөвшөөрлөөр хүний засал үйлийг хийж болно. Өөрийн тэнгэр онгодын зан үйлийг зөвхөн олон түмний сайн сайхны тусын тулд хийх. . “Бөө бөөгийн буулт өөр, бүжин туулайн харайлт өөр” гэдэг үгийг санаж бусад улаачийн зан үйлийг даган дуурайхгүй, үлгэрчилсэн загварчлахгүй байх.Өвгөдийн ёс заншлыг дээдлэж бөөгийн дуудлага тамлага, даллага, зүхлэг, өчил, ерөөл, магтаал, шившлэг зэргийн нарийн уялдаа шүтэлцээ айзам аялгууг бусдыг дуурайхгүйгээр эзэмших. Бөөгийн ёсонд цээрлэдэг биеэ тоох, бардамнал, согтуурал зэрэг нь нийлж нэг хүнд гэм, нийт хүмүүст сэтгэлийн сэв суулгаж байгааг анхаарах. Хэрэв багш бөө ёс бус бүдүүлэг эг хэллэг зан авир хжрцгий үйлдэл гаргаж ,үргээлж эрхшээж дарамталдаг бол шавь бөө хуулийн байгууллагад хандаахаас гадна Монгол бөөгийн Нэгдсэн эвлэлд хандах ,банш шавийн баридлагийг  тасалж  өөр багшийг сонгох бүрэн эрхтэй. Ямар ч бөө хүн өөрийн болоод өвөг дээдсийн онгод тэнгэр уг бариулсан багшийн алдрыг бадрааж өндөрт өргөн мандуулахыг хүсэх нь зүйн хэрэгЁайнаар алдар нэрээ дуурсгах уу муугаар алдар нэрээ хэлэгдэр үү гэдэг нь тухайн улаачийн ухаан ухамсараас шалтгаална. Гзкээр хэт өрөөсгөл явцуу хүрээнд сэтгэж нэр алдарт хэт дурлах, өөрийгөө хэт өргөмжлөх өөрөө өөртөө цол гуншин өгөх, хувиа хичээх, зэргээс эрс татгалзах. “Хүн болгон ижилгүй, хүлэг болгон жороогүй” гэдэг үгийг санаж бусдыг өөртэйгөө адилтган үзэж болохгүй. Хүн болгоны онгод орох мэдрэмж өөр өөр байдаг. Алив болгонд багш бөөг буруутгаж болохгүй. Шавиас өөрөөс нь ихээхэн тэвчээр хүч чармайлт зүтгэл шаардагддаг.Гэвч үнэхэр банш нь онгодыг нь оруулж өгч чадаагүй улмаас шавь багш солих бүрэн эрхтэй.Өмнөх хуяаг хувцас эд хэрэглэлийг дэгдээлэг хийж устгах.Зөвлөгөөг шинэ багш бөө өгнө. 3 жил болоход  онгод огт ороогүй бол улаач биш гэж үзэх ба бөө болохоос ичиж нэрэлхэлгүй татгалзах. Хуяг хувцас эд эдлэлийг дэгдээлэг хийж устгах. Зөвөлгөөг хашир туршлагатай бөө өгнө. Шавь бөө уламжлалт бус зохиомол болон буруу жаягаар боссоноо (тоглуулсанаа)мэдвэл огтоос ичиж нэрэлхэлгүй, цаг алдалгүй хашир туршлага бүхий багш бөөгөөр улаачийн замаа засуулж анх бөө болж байгаа мэт бүхнийг зөвөөр шинээр эхлэх. Өмнөх хуяг, хувцас эд эдлэлийг дэгдээлэг хийж устгах (шатаах). Зөвлөгөөг шинэ багш бөө өгнө. Шавь бөө уламжлалт бус, буруу зохиомол жаягаар холбогдоод удвал маш муу үр дагавартай эрсдэл их бөгөөд удамын онгод тэнгэрийн язгуур зэрэг доош бууж доогуур эрэмбэлэгдэхээс гадна бөө улаачийг хожимоо харамсаад баршгүй маш хэцүү хувь тавилан хүлээж буй гэдгийг сайтар ухаарах. Шавь бөө өөрийгөө аливаа эрсдэлээс хамгаалах цорын ганц арга зам бол багшаа зөв сонгох, бөөгийн замналаар биеэ дааж цаашид үйл хийж чаддаг болтлоо онгод тэнгэр болон багшийнхаа сургаалыг даган мөрдөх явдал юм. Багшгүйгээр бөө болж боссон бөө бөөгийн түүхэнд байх боловч, энэ  нь маш ховор үзэгдэл бөгөөд хэтэрхий эрсдэлтэй, аюултай үр дагавартай алхам тул аль болох татгалзах.    

​Туг сүлдний шүтлэг

Туг сүлдний шүтлэг   Нэн эрт цагаас монголчууд байлдааны тугийг бүтээн хэрэглэдэг байсан билээ. Чингис хаан монгол овог, аймгуудыг нэгтгэн “Их Монгол Улс”-ыг байгуулахын өмнө томоохон овог, аймгууд байлдааны тугтай байсныг Монголын нууц товчоонд тэмдэглэжээ. Тухайлбал, Жадаран аймгийн Жамуха сэцэн хараа ихт /Хар/ тугтай /Монголын нууц товчоо /МНТ/ 106/, Урууд, Мангууд нар “Бараан алаг туг”-тай /МНТ-107/ байсан бөгөөд, тэд дайнд мордохдоо тугаа тахидаг /МНТ 106/, их цэрэг байлдаанд мордохын дохио болгон байлдааны туг босгодог /МНТ 181/, дайсныхаа тугийг булаан авч уулан дээр аваачин  уруу харуулан хатгадаг /МНТ 149/ байсныг МНТ-д тэмдэглэжээ.   Ер нь туг сүлд шүтэх нь гагцхүү монголчуудын хэрэг бус Европ азийн нутагт  аж төрж байсан нийт нүүдэлчдийн дунд нэн элбэг байсан шүтээн юм. Энэ нь уламжлал болон дэлхийн улс бүхэн өөрийн үндэсний уламжлалыг харуулсан туг сүлдээ мандуулсаар байгаа билээ.   Чингис хаан монгол туургатныг нэгтгэн Их Монгол улсаа байгуулсны дараа төрийн Есөн хөлт Цагаан туг, Дөрвөн хөлт  Хар тугаа бүтээн залсан агаад Цагаан туг нь төрийн сүр хүч, цог золбоо, энх амгаланг бэлгэдэн мандаж байдаг бол Хар сүлд нь цэргийн сүр хүч, ялалт амжилтыг илэрхийлэн дөрвөн зүгийн дайсныг даран сөнөөхийн бэлгэдэл болж байжээ.   Чингис хаан Дөрвөн хөлт Хар сүлдээ бүтээн залснаас хойш дайсан бүгдээ даран сөнөөж, ялалт амжилт нь ихэд бадарсан гэдэг. Иймээс ч монголчууд Хар сүлдийг машид эрхэмлэн дээдлэх болсон юм. Монгол цэргийн жанжид байлдаанд орохын өмнө цэргийн тугаа тахидаг уламжлалтай байжээ. Энэ тухай МНТ-ны 106, 193 дугаар зүйлд дурджээ. Туг тахих нь монгол цэргийн хамгийн том зан үйлийн нэг бөгөөд маш нарийн дэг ёс, гүн гүнзгий утга агуулгатай юм.   Дундад зууны үеийн Монголын байлдан дагуулалыг судалсан өрнөд Европынхон монгол цэргийн шүтээн болсон хар сүлдийг их сонирхдог юм. Энэ тухай үеэс үе дамжин өнөөг хүртэл ярьсаар байгаа. Тэр сүлд эх оронч уриа дуудлагын ердийн билэг тэмдэг байсан уу? Эсхүл шашин мөргөлийн учир холбогдолтой юу гэдэг асуудал байдаг. Чингис  хааны алдарт тугийг сарлагийн сүүлээр хийдэг байсан гэж үргэлж бичдэг Өрнө зүгт ихэд түгсэн домог оргүй ташаа зүйл, харин азарганы хөхөл дэлээр хийдэг байж “Их Монголын эзэнт улс”-ын үеэс  монголд үндэстний ухамсар, шашины ухамсар харилцан хутгалдаж байсан болохоор эх орончийн бэлгэ тэмдэг мөн л шашины бэлгэ тэмдэг болдог байжээ.   Чингээд Монголд газар сайгүй дэлгэрсэн мухар сүсгийг ерөнхийд нь шашин гэх нь бий. Тийм сүсэг бишрэлийн үүднээс, хүнийг салахгүй дагадаг өвөг дээдсийн цагаан сүлд дайсантай тулалдахад монгол цэргийг ивээж ялуулдаг хар сүлд гэдэг өршөөн тэтгэгч хоёр сахиус хүн бүрт оршдог гэнэ.  Чингис хаан айван тайван үеэс  чачир өргөөнийхөө орой дээр цагаан тугаа залж, хэрэвзээ дайн тулаан болох гэж буй бол хар тугаа залахад хэзээ мөдгүй дайн тулаан болох нь гэдгийг хүн болгон мэддэг байжээ.   Адууны хөхөл дэлээр үйлдсэн дайн энхийн бэлгэ тэмдэг, үндэсний туг сүлдийн мөн тийм хийц маяг нь цагаан хар хоёр адууг хүч чадлын жинхэнэ хэрэгсэл гэж үздэг тэр үеийн итгэл үнэмшилтэй яв цав зохицжээ. Хараат ихт тугаа тахиж Хар бухын арьсаар бүрсэн Харгих дуут хэнгэрэгээ дэлдэж Үзэмжит сайхан тугаа тахиж   Үхрийн арьсан хэнгэрэгээ дэлдэж хэмээн бөөгийн дуудлагыг дуудан туг сүлдээ тахьдаг байна.   Эртний бөөгийн ёсоор яс баригч бөөгийн онгон бүргэдийн эсгий дүрс байжээ. Бөөгийн хувцас хэрэглэл дотор онгон дүрс олонтой байдгийн нэг нь аварга эр эм могойн дүрс юм. Могойг лус савдгаас онгон тэнгэрт нөхцүүлэхээр илгээсэн илч төлөөлөгч гэж үздэг учир бөө нар амьд хонины зоос нурууны ноосыг томж хөх улаан өнгийн даавуугаар бүрж могойн толгой нүд, ам, сүүл зэргийг нь урлан бүтээж хаддаг.   Монгол нутагт байдаг түүхийн нэн өвөрмөц дурсгал болох хадны сүг зураг нь Ховдын Манханы Хойд цэнхэр, Өмнөговийн Гурвансайхан хайрханы Хавцгайт, Дундговийн Өлзийтийн Дэл хөнжилийн уул, Өвөрхангайн Богдын тэгш уул, Хужиртын хавцал, Говь-Алтайн Халиуны цагаан гол, Бигэрийн бичигт, Архангайн чулуутын хадны орд, Өвөрмонголын Улаан цав зэрэг газар дахь сүг зургууд онго шүтээний олон бэлгэ тэмдэг дурсгалыг хадгалж байна.   Эртний бөөгийн чулуун онго нь уламжлагдан хөгжсөөр эртний хаад ноёд баатар эрсийн чулуун хөшөө дурсгал болон үлджээ. Чухамхүү бөөгийн энэ эд өлгийн олон тооны түүх дурсгалууд нь нүүдэлчдийн урлахуйн ухааны таван мэдрэл сэтгэхүйн хүчээр бүтээгдсэн урлагийн олон төрлийн дурсгалуудын бодит гэрч болж байдаг. Онгоныг эрт оршуулан байрлуулахаас гадна уул усанд нь оршуулан байрлуулдаг ёс байдаг.   Бөөгийн хэнгэрэг дээрх могойн дүргслэл хүй мод, буга согооны дүрс нь мөн л онгоны оршин буйн дүр юм. Эдгээрээс  Нанайн удгануудыг есөн могойн  дүрст үндэстэй могойн чуулга хэлбэртэйгээр урласан байна. Монголд ирсэн өрнийн элч тагнан танадагчдийн бичсэнээр бол хаад ноёдын талийгаачдын онго зарим үед 200 хүртэл тэргэн дээр тээгдсэн байжээ.   Эртний нүүдэлчид талийгаачаа хатааж занданшуулан хадгалж авч явдаг байсныг өөрчилж онго болгон авч явдаг уламжлал тогтжээ. Хүннүгийн ширмэл ширдэгний захаар барьцалдсан амьдтын дунд гол есөн хүй мод буюу удган мод дүрслэгджээ. Удган мод буюу сүлд мод, хүй мод зэрэг нь онгодын оршин байх бас нэгэн орон болж байдаг. Онгод онгоны оршин байх нэг орон нь овоо юм. Овоо тахилга нь онгоны орон шүтээн үүсэлтэй.   Монголчуудын нэн эрт үеийн төрийн шүтлэгийг сайтар ухаарахын тулд нүүдэлчдийн ертөнцийг үзэх гүн ухаантай заавал холбон үзэх шаардлагатай. Хүн төрөлхтөнд түгээмэл байдаг хосолмол бүтцийн зарчмаар бүх зүйл, бүхий л үйл ажиллагаа, байгууламж бүхэн ийм хосмолжин үүсэлтэй. Төр бол бас л тодорхой хийгээд хийсвэр хоёр талтай, бие мод хийгээд сүнс сүлдтэй байдаг хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл, төр хэмээх хүмүүний үйл ажиллагаа, нийгмийн байгууламж бол угтаа мөн л хүн сүнстэй, уул эзэн, онгон, сахиус, сүлдтэй байдаг шиг тийм мөн чанартай, арга зарчимтай зүйл ажээ. Энэ нь чухамдаа монголчууд яагаад үе үе “Төрийн сүлдээ” нэрлэн дууддагийн учир утга байж болзошгүй. “Төрийн сүлд” гэдэг нэрийдэл, нэр томъёо наад  зах нь өөр хоорондоо ялгаатай боловч нягт холбоотой гурван ойлголтыг багтааж байна. Анхных нь XIII зууны түүхэн сурвалж “Монголын Нууц Товчоон”-д дурдсан Чингис хааны Эзэнт гүрний туг сүлд болох морины дэлээр хөхөл хийж бүтээсэн есөн хөлт цагаан туг, дөрвөн хөлт хар сүлд хоёр, дараагийнх нь ойр үед хэрэглэж эхэлсэн төрийн сүлд тэмдэг, сүүлийнх нь жирийн ард иргэдээс тайлан тайлбарлан ёсгүй төрийн зүгээс эрхшээсэн оюун санааны аугаа хүчин эдгээр гурав болой. Эндээс цагаан, хар туг-сүлд гэж чухам юун болохыг авч үзье.

Зүүн мөргөл манжиг

  Зүүн мөргөл манжиг -Монгол харын бөөгийн хуяг хувцасны зүүн гарын ар биед далны адагт бэхэлсэн хэсэг манжигийг зүүн мөргөл манжиг гэдэг. Энэ нь зүүн зүгийн онгод тэнгэр нарт мөргөл даатгал үйлдэхэд зориулагддагийн дээр хуягийн эзэн бөөтэй ураг төрлийн холбоогүй энгийн хүмүүсийн сүлд тэнгэрүүдэд мөргөл, даатгал үйлдэж ариутгал хийхэд хэрэглэдэг зүйл юм.   Манжигийн зангилаа-Монгол харын бөөгийн өмсгөлийн бөө дээлийн манжигуудыг нэлээд олон газар зангидсан байдаг. Эдгээр зангилаа нь бас олон төрөл байдаг. Энэ нь бөө нар манжиг тус бүрийн нэг, нэг онгод тэнгэрийг төлөөлсөн лусын амьтан могой гэж үздэг учраас хүмүүст учирсан гай барцад, өвчин зовлонгийн хүнд хөнгөн, онгод тэнгэрийн догшин дөлгөөн байдлаас шалтгаалан хүний амь насыг гол төлөв нэг онгодод даатгаж бэхэлсэн бол зарим тохиолдолд оёр онгодод даатгаж дунд холбож бэхэлсэн юмуу ийнхүү бэхлэх явдлыг дахин баталгаажуулсныг илэрхийлнэ.   Ийнхүү хүмүүсийн амь насны бэхжилтийг манжигт зангидан бэлгэддэг явдал бичиг үсэг үүсээгүй харанхуй бүдүүлэг нийгмийн харилцааны үеийн зан үйлийн үлдэгдэл болно. Түүнээс гадна ингэж зангидах нь бөө болсны гурав дахь жилээсээ хойш өөрийн төрөл садан, энгийн хүмүүст нийтдээ хэдэн удаа бөөлсөн, тэр ч байтугай бөөлөх бүртээ ямар хүйс, төрөл, насны өргөл барьж авсан буюу онгод тэнгэрт өргөсний тооцоог гаргаж байжээ.   Зүрх манжиг-Цагаан хуулар эцэгтэй, шарнууд ээжтэй, хар дархад багштай Цэвээний Хорол удганы бөө дээлийн энгэрт өвчүүний тус газар бэхэлсэн гурван манжигийг “зүрх манжиг” гэх бөгөөд нэг шилбэнд бэхэлж багцалсан гурван манжигийн нэг нь шар, цагаан алаг, нөгөө нь улаан, шар алаг, гурав дах нь улаан, ягаан цоохор өнгийн эдээр бүржээ. Үүний улаан, ягаан нь амь, амьдрал, шар нь хүүхэн хүний /сахил авсан лам явсан эр хүн/ хайр сэтгэлээ өгсний бэлгэдэл, цагаан нь сүү шиг цагаан санаатай явдгийн илэрхийлэл билээ гэдэг.                                                                                                                                                                                                                                                                                                    

​5. ЗУРАГ ДҮРСИЙН ШҮТЛЭГ

5. ЗУРАГ ДҮРСИЙН ШҮТЛЭГ Эртний өвөг шүтээний дотор ертөнцөд бүтээгдсэн бүхнийг далд ухамсрын гүнд оршигч, оюун сэрэхүйг хангагч гэж үзэж иржээ. Эртний онго шүтээний дурсгалууд нь эрт үеийн дүрс сэтгэлгээ, эртний хүний зан үйл, ухаарал, сэтгэлгээний онцлогыг гүнзгий ойлгоход тусладаг. Онго бол өвөг дээдсийн сүлд, сүнсэн дүрслэлт тахилга шүтээн юм. Онго, бөөгийн хамгийн чухал шүтээн болох учир бөө удган нар түүнийг хад чулуун дээр зуран дүрслэхээс гадна модоор сийлбэрлэн, ноос эсгийгээр хайчлан, алгадан, чихмэлийн аргаар урлаж, онго сахиусаа бүтээж иржээ. Гал нээж олсон үеэс махыг түүхийгээр нь бус түлж, шарж идэх болсноор сэтгэхүйд томоохон өөрчлөлт гарч, ингэснээр хөдөлмөрийн багаж зэвсэг нь улам төгөлдөржиж, ан агнуур дагнан эрхэлж чаддаг болсон зэрэг нь дүрслэх сүг зургийг бүтээх боломж олджээ. Элэнц хуланцын эхтэйгээ дохио зангаар дамжуулан харилцах зан үйлийг тогтоосны дүнд агуйн чуулбар сүг зураг буй болжээ. Гэхдээ энэ нь жижиг онго дүрсийн шүтээнд ч хадгалагдаж байсан юм. Нэн эртний сүг зурлага босгоход товчилсон дохио тэмдэг их байдаг. Амьтны биед толбо тэмдэг тавьбал тэр нь шарх оноосон дом байх жишээтэй. Нойтон шаварт самнасан гороо тэмдэг нь гэхэд амьтны мөрийг зааж домносон байх жишээтэй. Агуй хадны сүг зурлага нь зосон ба сийлмэл хоёр хэлбэртэй байдаг. Сүг зурлага нь араатан амьтан болон онго шүтээн тайх байдлыг харуулсан байх нь тэр үеийн хүмүүсийн нийтлэг төсөөллийн илрэл болдог. Зосоо бэлтгэхдээ ан амыны цус, бал чулуу, хөө, ургамлын хүчиллэг шүүс зэргээр найруулдаг байснаа төмрийн баяжмалыг шатаан хэрэглэх аргыг нээн олжээ. Сийлмэл нь зөвхөн сийлж цохисон бус ургамлын хүчлээр идүүлж тэг гаргах аргыг түгээмэл хэрэглэдэг байжээ. Хадны зурлагад амьтныг байгаа байдлаар нь дүрслэх биш шархтсан байдлыг голлон харуулдаг байжээ. Мөн амьтантай зөнгөөр харьцах занга дохио түүнийг эрхшээлдээ оруулах аргыг хамтад нь харуулдаг байна. Хадны сүг зургийн цаад утга нь хойд нас, нөгөө ертөнцийн тухай болон эрхэлдэг ан агнуур, түүний ид шидтэй холбон гаргасан байдаг нь сүсэг бишрэлтэй холбоотой. Хаданд зурсан зургууд нь олон жил тайлж тахих бүрдээ дахин давтан зурдаг учраас зурлага нь холилдон багцлагдаж, эмх цэгцгүй болсон харагддаг. Энэ үед ан ав болон элэнц эхээ зураглан дүрслэх нь их байжээ. Амьтныг дүрслэх нь гол биш түүнийг амьдчилан, ид шидчилэх нь чухал байжээ. Тухайлбал араатны хумс, үс, толгой зэргийг тасалж домнох сүсгийн зан үйлийг харуулсан байдаг. Эвэр туурай, сүүл сарвууг сийлж эсвэл зосоор өнгөлж шид хөгжөөх зан үйл зарим газар одоо ч бий. Сүг зурлагийн шүтээн нь сүсэг бишрэлийн түүхэнд үнэлж баршгүй тустай. Сүг зурлагийг зөвхөн тахилч- эм хүн үйлддэг ёстой байсан, ан авыг урьдчилан ховсдох гороо зурлага элбэг таардаг. Ан авыг амжилттай хийх итгэл үнэмшлийн сүсэг анчдын зориг хүслийг уул усны эздийн таалалд нийцүүлэх учир утгыг харуулсан байна.  

ХҮНИЙГ ДЭЭДЛЭН ХҮНДЛЭХ ЁС

4. ХҮНИЙГ ДЭЭДЛЭН ХҮНДЛЭХ ЁС Энэ шүтээний дүрсэнд аливаа зүйлийг хүмүүнлэг загварт оруулж ертөнцийг үзэх өөр илэрхийллийг дүрслэх болсон байна. Ялангуяа эмэгтэй хүнийг бүхнийг үүтгэгч гэдгээр нь илүү их дүрсэлж байжээ. Эр үүтгэл гарвалыг тайллага тахилгын зан үйлд цээрлэдэг байсан учир эр дүрс бараг байдаггүй. Эхийн эрхт ёс болон элбэг дэлбэг байдал үржил шимийг бэлэгдсэн сүсэг бишрэлийн зан үйлийн илэрхийлэл болж гарч иржээ. Газар газраас олдсон онго дүрсүүд дотор элэнц хуланцын эх дүрсийг харуулсан байх нь олонтой. Анхны тахилч нь удган байжээ. Удган галын эх, галын эзэн гэсэн үг юм. “Уд - гал, ган- эзэн” гэсэн Түрэг Монгол үг бөгөөд анхны тахилга нь галын тахилгаас үүсчээ. Удган мод бол бас л галын эх юм. Модгүйгээр гал үүсэхгүй тэгэхээр мод бол галын их эзэн юм. Модон дотор гал оршино. Гал модноос үүсдэг. Их халуун нарны хурц илчинд халсан модны хавиралтаас гал үүсчээ. Үүнийг ч тэр үеийн хүмүүс олж мэдээ биз. Гал асаах, гал манах, гал зөөх, гал хөгжөөх, гал унтраах нь тухай тухайдаа өөр өөр зан үйлтэй, махаа шарж болгож үр хүүхдээ тэжээх нь эхийн үүрэг ажээ. Одоо ч “галын эзэн”, “тогооны хүн” гэсэн үг хэллэг байдаг. Ариун мод хүний сүнс үхсний дараа хорогддог. Амьдрал үржлийн бэлгэ тэмдэг гэдэг утгаар удган модыг хүмүүнчлэн, амьдчилан үзэх үзэл бишрэл тогтжээ. Газар дэлхийн үржил шимийг бэлэгдсэн “алтан сав”- ны үзлээс мөн л амьтны үржил өсөлтийг бэлэгдсэн “алтан умай” -н үзэл шүтээн төрж гарсан байна. Энэ нь мөн л газар дэлхийг амьдчилан үзэх, эхийн умайг тусгайлан амьд үржлийн бэлэгдэл гэж үздэгтэй холбоотой. Ш.Сүхбат Энэ шүтээний дүрсэнд аливаа зүйлийг хүмүүнлэг загварт оруулж ертөнцийг үзэх өөр илэрхийллийг дүрслэх болсон байна. Ялангуяа эмэгтэй хүнийг бүхнийг үүтгэгч гэдгээр нь илүү их дүрсэлж байжээ. Эр үүтгэл гарвалыг тайллага тахилгын зан үйлд цээрлэдэг байсан учир эр дүрс бараг байдаггүй. Эхийн эрхт ёс болон элбэг дэлбэг байдал үржил шимийг бэлэгдсэн сүсэг бишрэлийн зан үйлийн илэрхийлэл болж гарч иржээ. Газар газраас олдсон онго дүрсүүд дотор элэнц хуланцын эх дүрсийг харуулсан байх нь олонтой. Анхны тахилч нь удган байжээ. Удган галын эх, галын эзэн гэсэн үг юм. “Уд - гал, ган- эзэн” гэсэн Түрэг Монгол үг бөгөөд анхны тахилга нь галын тахилгаас үүсчээ. Удган мод бол бас л галын эх юм. Модгүйгээр гал үүсэхгүй тэгэхээр мод бол галын их эзэн юм. Модон дотор гал оршино. Гал модноос үүсдэг. Их халуун нарны хурц илчинд халсан модны хавиралтаас гал үүсчээ. Үүнийг ч тэр үеийн хүмүүс олж мэдээ биз. Гал асаах, гал манах, гал зөөх, гал хөгжөөх, гал унтраах нь тухай тухайдаа өөр өөр зан үйлтэй, махаа шарж болгож үр хүүхдээ тэжээх нь эхийн үүрэг ажээ. Одоо ч “галын эзэн”, “тогооны хүн” гэсэн үг хэллэг байдаг. Ариун мод хүний сүнс үхсний дараа хорогддог. Амьдрал үржлийн бэлгэ тэмдэг гэдэг утгаар удган модыг хүмүүнчлэн, амьдчилан үзэх үзэл бишрэл тогтжээ. Газар дэлхийн үржил шимийг бэлэгдсэн “алтан сав”- ны үзлээс мөн л амьтны үржил өсөлтийг бэлэгдсэн “алтан умай” -н үзэл шүтээн төрж гарсан байна. Энэ нь мөн л газар дэлхийг амьдчилан үзэх, эхийн умайг тусгайлан амьд үржлийн бэлэгдэл гэж үздэгтэй холбоотой. Ш.Сүхбат

Галын даллага

Галын даллага Ачит язгуур үндсэн лам нарын буян хийгээд Аврал дээд гурван эрдэнийн буян Аугаа хүчин төгөлдөр сахиуснуудын буян лугаа Алимад сайн буянгуудыг энд ирүүлэн соёрх хурай, хурай, хурай Улам дээшид бадрах цог заль Улам өрнөн дэлгэрэх сүр сүлд Улам элбэг болон арвидах мал идээ Улам сайжрах хишиг ирүүлэн соёрх хурай хурай хурай... гэж хүн бүхэн хувин, сав, тавагтай идээгээр даллага хурайлан дуудаж даллага авах ба бас хуудам хаагаар даллага авах ч байдаг. Өчиг, даллага дуудаж байхад архи дарс, өөх тос, амс зэргийг дахин дахин өргөж байх хэрэгтэй. Галын даллага авах үес хүн бүхэн энгэрийн товчоо мултлан, цээжээ сэлж хишиг буяныг биедээ шингээж аваад даллага дуудаж төгсмөгц энгэрээ товчилж буян хишгээ хадгалдаг.               Хүлцэл гуйж очих. Галын тахилгыг дуудаж дуусан дуустал галын эзэнд тахил тавигийн зүйлийг тасралтгүй өргөж байх ба ихэд бишрэнгүйгээр сүслэн мөргөж залбирал үйлдэн ариун буяны хишиг арвижуулахыг зорино. Гал тахисны хойно галын бурхнаас хүлцэл өчиж гуйн мөргөдөг сайхан заншил нийт монголчуудад бий. Энэ нь нутаг нутгийн гал тахих ёс харилцан адилгүй бөгөөд баахан зөрүүтэй ба гал тэнгэрийн таалал ямар байхыг эс мэдсэн дээрээс буюу доорд сэтгэлийг барьж омогшил бардамналыг номхотгон хүлцэл өчиж айлтгадаг.               Бидний мэдлэг чадвар мөхөс, урьдын ёс журмыг ёсчлон үйлдэж мэдэхгүйн улмаас сайтар хүндэлж чадаагүй алдаа эндэл байсан бол авран өршөөж хайрлахыг гуйя гэж нүгэлээ наминчлан хичээнгүйлэн айлтгасан утга агуулдаг. Монгол хүн гал усанд ам гарч болдоггүй гэж хэдий сайтар ёсчлон тахисан боловч хүлцэл өчиж, уучлал энэрлийг гуйж, нүгэл гэмээ наминчлан цагааруулахыг хүсэж айлтгадаг байна.               Хүлцэл өчих явдал хүмүүжил боловсрол ёс жудгийн эрхэм агуулгатай бат журмын ёсыг агуулсан яруу найргийн сэдэвчилсэн төрөл юм. Ялангуяа бөөгийн яруу найрагт хүлцэлийн сэдэвт шүлэглэл түгээмэл байдаг. Жишээ нь:   Барайсныг хардаггүй Бархирсныг сонсдоггүй Усан хар нүдтэн Цусан улаан  зүрхтэн Өнөө үеийн хойчис Мөгөөрсөн биет нялхас бид Мэдэхгүй байгааг маань Мэргэндээ тольдож мэдээд Өршөөж хайрлаж соёрхоно уу гэх мэтээр хүлцэл өчиж айлгадаг.   Галын хүлцэл Аль бас бидний мэдэл чадал муугийн эрхээр Ариунаар тахин хүндэлж эс чадсан тэргүүтэн Алдал нүгэл хэдий чинээн болсныг гэмшин наманчилъя Аварч хүлцээд гэмгүй болгон соёрхоо   Гал тэнгэрийг ажааруулах.Галын тэнгэрийг тахиж ерөөл тавьсаны дараа гал тэнгэртээ архи дарс, хишиг амс өргөн галын тэнгэрийг хурааж дэгдээх зан үйлийг Гал тэнгэрийг ажааруулан хураах гэж нэрлэдэг.   Эрх хүчин төгөлдөр гал тэнгэрийн чуулган үеэр Энэрч манай тусыг бүтээсэн маш их ачтай болов Эдүгээ өөрийн оронд ажааран залраад Эгүүрд султгалгүй нигүүлсэнгүй бээр айлдан соёрх Хамаг ертөнцөст өвчин гамшиг хэрүүл тэмцэл Хамаг үл зохилдохуун амирлаад ном буян Хамаг хүсэгдэхийн учрал зуны агаар мэт дэлгэрч Хамаг сайн буяны цогт цэнгэхийн өлзий хутаг орштугай. гэж ерөөл тавиад гал тахилгын явц өндөрлөдөг.        

Галын даллагын учир

  Галын даллагын учир   Галын бурханд хишиг буяны өчиг өчиж цог заль, сүр сүлд, мал идээ, сайн чадал, мэргэн ухаан, чийрэг бие, алдар нэр, их хэрэг, зөв үйл, малын хишиг, ундааны хишиг, эдийн хишиг, эрдэнэсийн хишиг, язгуур үндэс, нөхөр хань, боол зардас, замын өлзий, нутгийн өлзий, үйлсийн өлзий, амар жаргалан, хотол баясгалан, сайн буян өлзий хутаг, номын буяныг хурайлан дуудаж оршоох утгыг агуулсан байдаг.   Галын даллагын яруу найргийн уран сайхны онцлог нь хишиг буяны төрөл зүйлийг элдэв чимэг тодотгол үгсээр тодруулж, батлах хийгээд үгүйсгэх холбоосоор зангидаж сэтгэлд зохист нийцэт утга бүхий үгсийн уран хэлхээсийг хэлхэж урласан байдаг. Буян хишиг, өлзий учрал, цог золбоог тоочин өгүүлэн тоочимж бүхнийг шадлан шад бүхний төгсгөлд ба хийгээд холбоосоор давтан холбож, утга уянгын яруу зохицлын тэгш хэмнэлийг тааруулсан байна.   Муу үйлсийг зайлуулан соёрх, сайн үйлсийг өгөн соёрх гэсэн гол үгсийг бадаг бүхэнд давтан, хишиг даллага хурайлан аливаа хүний сэтгэлийг өөдрөг бадрааж хөгжөөхийн аясыг өгүүлсэн зул бадамлан бадрах мэт сэтгэгдэл төрүүлдэг уран сайхны онцлогтой.    

.”Балигийн ээж” буюу Шишмаа удганы онгодын тамлага

.”Балигийн ээж” буюу Шишмаа удганы онгодын тамлага Баруун Балиг нутаг минь Бардам Шишмаа нэр минь Түргэн урсгалт унд минь Зүүн Балиг нутаг минь Зөрүүд Шишмаа нэр минь Дэлгэр мөрөн ундаа минь Дэлтэй цэнхэр унаа минь Дэлгэр хаанаар гүйдэл минь Дээд тэнгэр байр минь   Хувдай цаанай нураан дээр Хуулай Жамсаар жонуулж Цагаан зарины нуруун дээр Цастай Жамсаар жонжуулж   Халиу булгаар гоёж явсан Хандгай бугаар хооллож явсан Урацан гэртээ амьдарч явсан Утаа майг татуулж явсан Бардмаар ч алдаршсан Түрлүүгээр ч нэрлэгдсэн Балигийн ээж биеэрээ Бардам Шишмаа биеэрээ Хулгана жилтэй улаач минь Хувиа авсан амьтан минь Таван үеэдээ дамжсан Танхил жаахан нялзрай минь Хэний юуны хэрэг зориг Хэт нутаг хаагуур Хэзээ юуны учраар Хэлцэл яриа юу воодой /хүү минь/ Тоотой насы нь Тоолон хэлж Төөтэй биеий нь Төөлөн хэлж Арван хэдэн настай Аравгар багахан нялзрайгаа Атаатны гарт алдаж Асгаруулж явсан Шишмаа Бардам зан минь байсан нь Байлгаж чадаагүй хохь минь Түрлүү зан минь байсан ч Тээглүүлж чадаагүй хохь минь Ээ халаг, ээ халаг Ээ  түлэг, ээ түлэг   Тайлбар: Бардам түрлүү, зөрүүд зантай Шишмаа нэртэй байсан гэж өөрийгөө танилцуулаад арваадхан настай бяцхан үрээ бусдын гарт алдсан эмгэнэлт түүхээ тоочож, зовлонтой гаслантай байснаа дурсан халаглаж шаналсан харууссан дүр төрхтэй болдог.   Дээрх тамлагад эхлээд өөрийгөө танилцуулаад, тийм угтай, тийм юм иддэг уудаг, тийм явсан гэхчилэн хэлдэг.  

Хуудаснууд

Subscribe to Онгод тэнгэрийн айлдварууд