logo

logo.jpg

Advertisement

Онгод тэнгэрийн айлдварууд

​“Өвгөн буурал” хэмээх онгодын тамлага

Олон нуурын хөвөөнд байдаг Босгот хөндий дамжлагатай Болзаат толгой суудалтай Зуун хорин настай Зургаадай модон таягтай Арван гурван алтайд Атаархан морилон суудаг Хорин хоёр хөхийд Хонон өнжин залардаг Бүдүүн модон суудалтай Нарийн модон суудалтай Хөхөө шувуун тэнгэр Хөгшин буурад аав таныгаа Урин залан дуудая Энэ онгод бол Хавчиг заарингийн гол шүтээн байсан онгодын уриа дуудлага юм.  

​Онгод урин залах дуудлага

Бөөгийн онгод тэнгэрийн магтаал заллагын дараа онгодын бөө биедээ оруулах зорилгоор онгодыг урин дууддаг. Нийтийн дуудлагаас гадна бөө бүрд өөрийн онгодоо урин дуудах дуудлага байдаг. Бөө уриа дуудлагаа дуудахдаа: Хан тэнгэрийг харгитал Хатан дэлхийг доргитол дуудах ёстой гэж бөөгийн бөөлөх ёс жаяганд байдаг. Дархад бөө удган тухайн үед ямар зан хийх гэж байгаагаас хамаарч ямар онгод дуудахаа сонгодог. Жнь: өвчин эмгэг засах бол өөрийн онгодуудаас домнон анагаах арга ухаан, эрдэм чадалтай онгодыг  урин дуудна. Онгодын дуудлага бол бөө нэг буюу хэд хэдэн онгодод хандан нэр гуншин уол, оршин байгаа буудал суудалт нутаг усыг нь нэрлэн, дээд тэнгэр дэвжид асраасаа заларч өөрийнхөө улаачийн биед орших хүртэл нь урьж байгаа дуудлага юм. Халх бөө удганууд эхлэд заавал толгой онгодоо дуудаж оруулсны дараа дагуул онгодуудаа оруулдаг. Дархад бөө нар мөн толгой онгодоо юмуу эсвэл нутгийн хүчтэй хайрхадын эзэн онголуудыг дууддаг. Жнь: Балигийн ээжийн дуудлаг гэх эт. Онгодын уриа дуудлага олон шад мөртэй байхаас авхуулаад онгодын нэрийг дурсах төдийн болоход улаачийнхаа биед ордог. Зарим тохиолдол онгодын нэрийг дурсан төдий болоход эсвэл бүр дурсаашзй дуудаагзй байхад хүртэл онгод нь улаачийнхаа биед харван орж ирэх тохиолдол байдаг. Гэтэл үүний яг эсрэг ямар нэгэ шалтгаанаар онгод орж ирэхгүй цааргалах, ёураг чимээггзй байх тохиолдол байдаг. Бутанд хярсан яазага мэт Бургасан нуугдсан болжмор шиг бутанд хярсан туулай шиг бүлтгэнэж явахад миь Энэ мэдэхгүй чадахгүй улаачийнхаа хүслийгяаагад бодохгүй ирэхгүй байна ...тйим жилтэй тийм хүний үр зовоод байна Энэ хүнийг зовлонгоос нимгэлж хэлтэлж өгөөч” гэхчилэн арггадан гуйдаг. 

​Хавархсан онгодын тамлага

Мянган хүнд минаач болж Махан хэлээрээ толмооч болж Охины сайхныг бэдэрч Өнгийн голыг эдэлж Зуны дунд Ангарт мөс тогтоож Азааргаар адуу хулгайлж тууж гарлайт. Эрхүү хотод дуудагдаж Автай оросын туршилганд орж Далан чарга түлээ овоолуулж Хаьтгай чулуу улайсгуулж Түүн дотор орж хатирч байхдаа Чулуун их мөндөр, цусан их хураа оруулж байх үедээ Автай оросыг гар дээрээ барьж Ганзагандаа уяж байсан эрдлэс тань тийм сэн билээ. 

​Урианхай бөөгийн онгодын тамлага

Ээ Баян уужим дэлхий дээр Туулар хуулар бээрийч Тумсоо хомда тойрийч Шигшрэг үчиндээ цөөлдвөр Сэнхэр уулын цүүвэр Бурхан уулын заяагдмал Босоо эгшимэл сононгорол Тасаршгоо ундармал онгон Тарлан цоохор чувтар Олон уулын савдаг Олдошгоо догшин заяач Үүлэн хөнгөн ёвдалтай Үхэшгоо мөнхийн хувьтай Үүр шөнийн хувиралттай Үелзүүр цэнхэр онгон тал Ар үр манууст Ач буяан хайрлыт Арвин хур буулгыт Аманаа хишиг тосдийт Ертөнцийн наранд ээлгийт Есин үеэр жиргуулийт Ээ хурай, хурай хурай ээ  

Хориглох тухай

ХУРАЛДААН МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛДАЙН ЕСДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР 2015.10.10 Хориглох тухай  Монгол бөөгийн хөгжилд уламлалт бус жаяг газар авч, хүмүүсийн оюун санааны дархлаанд сөрөг зан үйл дэлгэрч, бөөгийн зан үйлд байгаагүй суваргыг толгой дээрээ залах, хадагийг өргөлд ашиглах, мод, модлог ургамалд уяж үхүүлэх зэргээр байгальд сөрөг нөлөө үзүүлэх, хог хаягдал бий болгох боллоо. МБНЭ-ээс Монгол бөөгийн түүхэн уламжлал, судалгаа дүнг үндэслэн ШИЙДВЭРЛЭХ НЬ: Монголын нийт бөө нарт Нэг. Монгол бөөгийн хуяг дуулганы майхавч дээр суварга залахыг хориглосугай. Хоёр. Овоонд хадаг өргөж, хог хаягдал үүсгэх, мод, модлог ургамлыг хадгаар боймилж уяж үхүүлэх зэргээр Монгол бөөгийн зан үйл хийхийг хориглосугай. Гурав. Байгалын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн даавуу цуударыг өргөн хэрэглэж, Нийлэг эдээр хийсэн даавуу материалыг ашиглахаас татгалзсугай.  

Дэлдэн мэнд бөөгийн тамлага

Хав-аваа, Хав-аваа, хав-аваа (9 удаа хэлнэ) Мэнд-өө, мэнд-өө, мэнд-өө Асар хар тэнгэр-нөмөргө минь Албин улаан зах-нөхцөлгө минь Алтан хар лус-хөл минь Нарийн шар ивд-буулт минь Намнан тогос-нааадам минь Нарийн Хос-байр минь Хав-ваа, хав-аваа, хав-аваа   Өндөр Цахир-харууц минь Өргөн Хөг-унд минь Эрээн Хос-бөөр минь Эсэргийн Хулгай-гүйц минь Элсэн хэсүг-тэвэгэ минь Доод газрыг донсолгосон Дээд газрыг дэнсэлгэсэн Дэлдэн Мэнд-дуурсгал минь Хав-аваа, хав-аваа, хав-аваа   Газар дэлхийд гайхуулсан Ганган шар Мэнд миний Нарийн шар-бугуйл минь Дааганы шүүсэнд түлсэн Найман шар ганзага минь Төлөгний шүүсэнд түлсэн ... Харанхуй бүрэнхий болоосой Хамаг амьтныг талъя гэж явсан би Орой бүрий болоосой. Олон амьтныг талъяа гэж явсан би Шигэх газраар хатирагүй Ширгийг дагаж хатирав Хадах газраар хатирахгүй Хашийг дагаж хатирав. Хав-аваа, хав-аваа, хав-аваа   Алаг майхны хойморт Арын арван даргын өмнө Сөгдөж мэдүүлж явсан би Дэлдэн шар Мэнд минь Хааны хууль хатуу ч гэсэн Харсан тэнгэрийнхээ шидэнд Хар төмөр дөнгийг хаги янги цохиж явсан би Хав-аваа, хав-аваа, хав-аваа   Алаг майхны нуруунд Арван гурван богширго жиргүүлж Нэгэн шидийг үзүүлж явсан би Далдын далд далан алдын доор Албин улаан тийрэнтэй нөхцөж явсан би Байцаагчийн гарт дахаа өгч Мэнд гэж хуурч явсан би Хав-аваа, хав-аваа, хав-аа   Давхар шидэн өмчтэй Газрын эзэн, лусын хувилгаан өмч минь Хав-аваа, хав-аваа, хав-аваа

​Хэрээний тухай

Монгол түмний язгуур шашин гэгддэг бөө мөргөлд онгодууд нь хэрээ болж нисэж явдаг хэмээн энэ шувууг зарим буурлууд хүндэтгэдэг гэнэ. Хэрээ нь ямарч химийн хорт утаанд хорддоггүй мөн сайн болоод муу мэдээг хамгийн түрүүнд дуулгадаг гэнэ. Хэрээнийхэн хэмээх овгоос 12 зүйл шувуу нь манай оронд нутагладаг. Үүнээс бидний хамгийн сайн мэддэг нь хон хэрээ, хар хэрээ, шаазгай билээ. Үргэлж гүйдэг хул саарал өнгөтэй хулан жороо, самар иддэг самарч, ятга шаазгай, улаан хошуут гээд хэрээний овогт багтдаг олон шувууд байдаг. Биеийн бүтэц, зохион байгуулалт, нутаг, идэш зэргээсээ шалтгаалан дүрс хувирснаас уг нь бүгд хэрээний төрөлд багтдаг ажээ. Хэрээ дэлхийн бөмбөрцгийн хойд хагасыг тэр чигээр нь, Ази, Америкийн талд нь тархсан хаа сайгүй амьдрагч юм. Саарал хэрээ монголд бараг байдаггүй. Хэрээний овгийнхон бор шувууны овогт ордог бөгөөд хамгийн том биетэй нь. Манай судлаачдын хэмжиж байснаар хамгийн том хон хэрээ нь 1.8 жинтэй байжээ. Хэнтий аймгаар нутагладаг хэрээнүүд харьцангуй том, биерхүү байдаг гэнэ. Өвөл зунгүй нисэж бидний нүдэнд байнга харагддаг учираас бид энэ шувууг маш элбэг гэж боддог бол Хон хэрээ нь тийм ч элбэг биш. Улаанбаатарын ойролцоо л гэхэд 60 орчим хон хэрээ байдаг байна. Хэрээ нь хосоороо амьдардаг амьтан бөгөөд нэг хостойгоо насан туршдаа амьдардаг гэнэ. Гэхдээ нэгнээ үхвэл араас нь үхдэггүй бөгөөд харин үр удам ирээдүйгээ бодон хажуугийн хостойгоо эзэмшил нутгаа нэгтгээд, ангаахайнуудаа хамтран тэжээдэг ба дахин өөр нэгэнтэй ханилдаггүй үнэнч шувуу ажээ. Хэрээ нь өндөр мэдрэмжтэй, зөнч бөгөөд түүнийг дэлхийн аль ч улсын бөө нар ихэд хүндэтгэдэг ажээ. Онгодууд буюу өвөг дээдсийн ариун сүнс хэрээний биед оршин, хүссэн газраа нисэж явдаг хэмээн зарим бөө тайлбарладаг. Хэрээний ухааныг шинжлжэх ухааны ололтоор батласнаас гадна түүнийг аливаа зүйлд дасан зохицох чадвар сайтай хэмээн үздэг байна. Хүмүүс бид хатуу, зөөлний тэмдгээ хасаад 33 авиатай байхад хэрээ 46 орчим авиа гаргадаг. Ангаахай байхдаа хэрээнүүд ижил дуугардаг боловч томрох тусмаа дуу хоолойнд нь авианууд нэмэгдэж байдаг байна. Хэрээ их урт настай хүний насаар тооцвол 45-60 жил амьдардаг. Хэрээний өндөг гараад 21 орчим хоногийн дараа ангаахай нь гарч ирдэг. Хэрээний ангаахайнууд том болоод хоолоо олж идэж чадаж байгаа ч эцэг, эхийхээ амнаас нь хоол идэх дуртай. Хэрээ аливаа бохирдлыг цэвэрлэж байгалийн ариун цэвэр сахиулагч шувуу юм. Хэрэв хэрээ байгаагүй бол махчин шувууд үүргүй байх байсан гэсэн судалгааг өнгөрсөн жил Орост болсон махчин шувуудын олон улсын хурал дээр танилцуулжээ. Хэрээ жил болгон үүр засдаг хөдөлмөрч шувуу ажээ. Түүний нэг, хоёр жил ашигласан үүрийг шонхор, сар шувууд эзэмшчихдэг байна. тэдэнтэй үүрээ булаацалдаж чадахгүй тул хэрээ дахиад л үүр засдаг ажээ.

Хөвсгөл далайн тахилгын тухай онгодын шинжээ

Гучин гурван хар муусдын Гунхаж хөлхсөн газарт Гувай цагаан азаргаар Гурван лусдаа тахиарай Хар лусад нь хамжааргагүй Хөх лусад нь хэмжээгүй Цагаан лус нь цадаагүй Төрхөө алдан тэлчилж Түйтгэр гай тарьж Түмэн олныг цочоож Тахилга өргөлөө нэхэж байна Олон онгод нь оронгүй Очиж буцах зайгүй Ороолон тийрэн хөлжиж Осол эндэл дуудаж байна Хөх их лусдаа Хөлгүй их нуураа Долоон голын усаар Домнож сайн цатгаарай Долгилох их эрчсээс нь Доройтсон сүнсийг салгаарай Хар их лусдаа Хатан ээж газартаа Далан гүүний сүүгээр Дээжилж өргөлөө өргөөрэй Ташуу захтнаас өрсөж Дамлаж сайн дуудаарай Цагаан лусдаа дуудаж   Цагаан ямаа зүлдлээрэй Цадахыг мэдэхгүй дайрахаар нь Цайлж ундалж зөөлрүүлээрэй Далайн хүйд очиж Даамай сайн цэвэрлээрэй Далан бөөгийн утлагаар Дайр тортогийг нь арилгаарай Хавчигийн наад бэлд Хар модон түүдгээ асааж Ханарч тэнэсэн хайрхадыг Халуун гал дээр дуудаарай Олон онгодын гэгээнд Очих газраа олог Түмэн онгодын дуудлагаар Төөрсөн ургаа олог Онгод нь оронгоо олоод Олон лусад нь зангаа олоод Төөрсөн сүнсдийг дэгдээгээд ирэхэд Тэнгэрээс тэмдэг ирнэ Тэгш газарт хур бууна Дээрээс ээх наран баясаж Дэглий цагаан туяа илгээнэ Сархадын бөглөөг бүү задлаарай Сааруу татуу бодлоо гээгээрэй Сэжгээ хаяад сувьдгаа гээгээд Сэтгэлээ тээгээд итгэлээ аваад ирээрэй Саруул ухаантан олон болж Сайхан үйлс дэлгэрэх болтуга  

​“Тэнгэрийн чуулган” бүлгэмийн онгодын буулт

2015 оны 2 сард “Тэнгэрийн чуулган” бүлгэмийн хэсэг удган зайрангууд Чингис хааны талбайд хааныхаа хөшөөний өмнө “Ноен уулаа аваръя” хэмээн залбирал хийхээр эвлэлдэн нэгдээд тус тусын онгодонд урьдчилан мэдүүлэхээр болсон юм.Тэр үед “Онгод” ийм нэгэн буулт айлтгасан билээ. Хөх Монголын тэргүүн хэмээгч Хоймор эзлэн ханхайн залрах Хаан эзний гэрэлт дүрд чинь Халгаж хэлэх нэгэн үг байна Хормой дарсан өлмий дор нь Хар санаатны атгаг үйл Харийн шүтээн үзэгдээд байна Хар усны хагалбар дээр Хан төрийн өргөөг босгодгүй бусуу Харин түүний оронд Энд тэндээс нь шавардаж наасан Элдэв эрдэнийн чимэг үгүй Ихэр арслангаар мануулсан Эрэмгий хүлэгэндээ мордсон Идэр насны нэгэн хөвүүний дүр буй Түүнд л түмэн зовлонгоо тооч Төрт олныг даатган Өлмий сөхрөн суугаад Өөрөө сайн залбир. Түшээ: -Яагаад вэ? Сүхбаатар жанжины хөшөө шүү дээ. Хоёр жараны тэртээ  Хоосон зүдүү амьсаатай Ханд хэмээгч удган эхийн хэвэлд Хөх Монголыг төвхнүүлэх Хүү нэгэн бойжив Ханат гэрт хадаан байж Харц бүлийг эгшээн байж Ханд ээжийг мэлмэрүүлэн байж Харц гэлгүй зочлон байж Хаан эцэг хойморт бууваа Түшээ:- Та юу ярина вэ? Сүхбаатар гэчихээд Хаан эзэн гээд байх юм?  Хөх Монголыг сүйрэхийн даваанд Хөхөлт сүлд бөхийдгийн даваанд  Хөлчүү ноёд нь урвадгын даваанд Харь шашинд идүүлдгийн даваанд Хар цус нь хольдогийн даваанд Хар толгой цөөрдгийн даваанд Хөх үрсээ аваръя хэмээн Хөл толгойг ялгъя хэмээн Хөхөлт сүлдийг сэргээе хэмээн Хөлчүү ноёдыг гэсгээе хэмээн  Харь шүтээнтэнг үгтээе хэмээн Хаан эцэг хувилан бууваа Түшээ:-Өршөөгөөрэй. Итгэхэд жаахан хэцүү юмаа.Хүмүүс ойлгохгүй л байхдаа. Онгод:-Хүний дүрд хувилан байж л Хүч чадлыг үзүүлнэ биз дээ Хүүгийн дүрд хувилан байж л Хүлэг баатар болно биздээ Эцгийн голомтод бойжин байж л Эр бие нь өснө биздээ Эрдэм номыг шимтэн байж л Их ухааныг олно биз дээ Ургамал аятай ургаад гарахуу Ус аятай урсаад ирэхүү Нүүдэл аятай нүүгээд ирэхүү Чөтгөр аятай биегүй ирэхүү Түшээ:-Тэгээд 100 жилийн өмнө Монголыг доройтлоо гээд Сүхбаатар гэдэг залуу жанжны дүрээр ирсэн юмуу. Жанжин урт наслаагүй. 33 насандаа хорлогдсон гэж бидний үзсэн түүхэнд байдаг. Онгод:-Үгүйдээ үр минь ямарч хүн түүнийг хорлоогүй  Цугласан олныг хураан манлайлан Цус хөлсийг цутган байж Цуутай төрийг сэргээв Ард олныг хураан манлайлан Амь насыг золин байж Ахуйт төрийг сэргээв Эгэл ардыг хураан манлайлан Ирт сэлмээр цавчилдан байж Энэхүү төрийг сэргээв Хамаг олноо хураан манлайлан Хар цусыг урсган байж Хөх Монголыг мөнхлөв Хийхээ хийсэн юм хойно Хийсээд тэр одолгүй яах вэ Томилсноо тольдсон болохоор Тэнгэртээ тэр гаралгүй яах вэ Ар өврийн аюулыг ардаа хийсэн хойно Агаартаа тэр дэгдэлгүй яах вэ Зорьсоноо тэр гүйцээсэн болохоор Замдаа тэр гаралгүй яах вэ Түшээ:- Одоо ард түмэн ядарч байна. Улс орон маань хэцүү байна. Зарим хүн Чингис хаан бууна л гэх юм. Та нар чинь харин жаргаад байгаа юм бишүү Яаж өдөр өнжилгүй нааддагаа Яаж баршгүй баян болсоноо Яаж зугаа цэнгэлд умбадагаа Яаж хүн хүнээ иддэггээ Яаж хар ус гудардагаа Яаж завхайрч зайдганадагаа Яаж ноёд нь нохос мэт авирладгаа Яаж зөвд буруудаж зөөлөнд хатуурхадгаа Яаж эвийг эвддэггээ Яаж гахай мэт авирладгаа Яаж Этүгэн эхээ онгичдогоо Тив дэлхийг эзэгнэгч  Тэнгэр заяат эцэгтээ үзүүлэх гээюу Түүнийг чинь үзэх гэж Хар хэрүүлийг чинь хагалах гэж Хаан эзэн буухуу Буянтны буянд сагасан таануудын Буруу зөвийг олох гэж Буурал хаан буухуу Элий балай явдлыг чинь шүүх гэж Эцэг тэнгэр эрчлэн буухуу Эвийдээ үр минь ийм юм гэж байхгүй Эцэг эхээс заяасан Эрдэм ухаан та нарт бий Удам угсаанаас заяасан Ухаан санаа та нарт бий Одот тэнгэрээс заяасан Оюун ухаан та нарт бий Хөх тэнгэрээс заяасан  Хийморь сүлд та нарт бий Нарт тэнгэрээс заяасан Нандин ухаан та нарт бий Иймийн учир эвэлж нэгдээд Илчит улаан галаа өрдөөд Эцэг эхийн заяаг бодож Эзэн биеийн нэрийг хичээвээс Энэ олон зовлон гэж эндүүрээд байгаа Алдаагаа ардаа орхиж Ард олон амар амгалан орших болно Замбативийн үрсүүд минь Заяа чинь бүтэн байх болтугай. Зам чинь ариун байх болтугай

Харийн шашины өмнө дахин сөхрөхүү, үндэс угсаагаа шүтэхүү?

Аливаа шашиныг шүтэх нь хувь хүний хэрэг мэт боловч харийн шашины соёлын өмнө Хөх Монголчууд сөхөрч унах нь үндэстний өв уламжлал, зан заншил, нэгдмэл байдлаа алдахад хүргэж болзошгүй. Бид юу шүтэж байгаагаа ойлгох хэрэгтэй бөгөөд шашин шүтлэгт маш ухаалгаар хандах хэрэгтэй. Манжийн хааныг эрхшээгч шүтээн Майдар \одоо бүүр хот барьж тэнэгтэх нь\, Түвдүүдийг эрхшээгч Жанрайсагт очиж наалдах нь 16,17-р зууны үеийн Манж, Түвдийн нэгдмэл хорлол хараалын жатгыг идэвхжүүлж өөрсдөө болон үр хүүхдүүдэд ямар их гай гамшиг авчирч ирэхийг төсөөлшгүй юм. Түүхийн шарласан хуудсуудыг эргэн харахад бага хаадын үед, хаан ширээний төлөөх тэмцлийг Манжууд ашиглан Монгол нутагруу Түвдүүдийг турхирж, Бурханы шашины шар урсгалыг зориудаар зохион байгуулалтай оруулан Монголчуудыг хооронд нь алалдуулжээ. Монгол цэргийн хүч доройтож сэлэмний оронд хонх дамар гартаа барин тачигнуулж Монголчууд 20-р зууны эхэнд хүн ам нь 500.000 болон цөөрч түүний дотор 1000 гаруй сүм хийдтэй, үр удмаа үлдээх ёсгүй болсон хөөрхийлөлтөй нирваан дүртэй 110.000 лам бүхий, Түвд ламыг Монголын хаан ширээнээ залсан, үндэстнийхээ хувьд мөхлийн эрэг дээр ирсэн ийм л улс 1921 онтой золгожээ. Шарын шашин бол маш харгис шинж чанартай бөгөөд гал голомтоо сахих хүүхэд төрүүлэхийг хорьдог, эмэгтэй хүнийг шулмын шинжтэй гэж үздэг. Бурханы шарын шашины болон Христийн шашины соёлын өмнө сөхөрч, Хөх толбот Монгол угсаагаа, Эзэн Чингис хааныхаа сургаалыг үнэлэх үнэлэмжээ хэт доошоо хийж байна. Эцэг өвгөдийн язгуур үндэсээ, өв соёл, уламжлалаа шүтэх нь зүйн хэрэг бөгөөд, харийн шашины эсрэг, харийн шашины хор холбогдлыг тайлбарласан шинжлэх ухааны хялбаршуулсан кино, зохиол, нийтлэлүүдийг олноор гаргах шаардлагатай болжээ.  Т. Болормаа  

Хуудаснууд

Subscribe to Онгод тэнгэрийн айлдварууд