logo

logo.jpg

Advertisement

Онгод тэнгэрийн айлдварууд

​Алунгуа удган ээжийн тамлага

Ариг гол ундтай Ар бууралд суудалтай Арцат хэц дээр гүйдэлтэй Алтан мутар тайгатай Бүрэнхаан дуудлагатай Минжин, Хөх, Хөгнөт, Малхант Хамарт, Явдалт эргэлэгтэй Сүх, Зэд, Ариг, Торлог Алттайгаар шунгалагтай Буурь цагаан Буха хан гол доо тахилгатай Хотой бүргэд сахиустай Буриадаас ястай Бодонгуудаас гарвалтай Ачихай бодонгууд овогтой Хорилдойн охин Алангуу алдартай 45 настай Цэн тогоруу унаатай Цэрэг монгол заяатайдаа Цэцэн Добу өвгөнтэй Дэрсэг таван хүүтэй Атхан соогоо өндийлгэн Тэвхэр таван хүүтэй Тэнгэр их заяагаа бодож Бигүтэй, Билгүнэй, Бухахати Бухасалжи, Бодон мундаг гэсэн Хех буха сахиусаар Бухахатгийгаа даатгасан Хар буха санаж Бухасалжугаа даатгасан Бодон сахиусаа санаж Бодончуу мундагаа даатгасан Эвшээхэй нумаар хуяглаад Эрчит сумаар багцлаад Эвтэй байхыг харуулсан Умайн 5 хөвгүүдэ Удам ариухан Угсаа хол Ухаантай явагдаа.  

Онгод тэнгэрийн айлдвар ( Өвөр Монгол)

Өвөр олон түмнээн хараад Өр зүрх минь шимширэн шархирав Өст дайсныг өвдөглөн дарагч Өдрийн од шиг баатрууд минь л юм сан Атаат дайсныг арангалан дарагч Алтнаас үнэтэй баатрууд минь л юм сан Хөвчит дайсныг хөнөөн дарагч Хүлэг дөрвөн ноход минь л юм сан Нумт дайсныг нугалан дарагч Нуган үрсийн минь хойчис л юм сан Ирт сэлмээр эргүүлэн цавчилагч Эрэмгий дөрвөн хүлэг минь л юм сан Хатан жадаар хатгалдан тулагч Хавт Хасарын минь хойчис л юмсан Олон дайсныг олзлон сөнөөгч Олдошгүй ховор баатрууд минь юм сан Онгон шүтээнийг минь сахин хамгаалагч Одон сүслээт үрс минь л юм сан Манай Монголын магнай нь л юм сан Мах цусны минь тасархай л юм сан Даяар Монголын даргач нь л юм сан Далай дээдэс угсаатан л юм сан Эл булхыг эзэрхэн захирсан Эрэмгий Монголын эрхтэд нь л юм сан Дэлхийн дайдаар дэрвэн явсан Дэлт чонын удам л юм сан Хасбуу тамгаа ханцуйлан явсан Хаан үрсийн минь угсаа л юм сан Харьтан дайсныг халхлан суугаад Хамаг түрүүнд халдан ороод Хар хорыг нь амссан үрс минь Хатан зоригоо гаргасан үрс минь Харь элэгтэнд харъяалуулж Халуун чулуу долоосон үрс минь Хатуу хэцүүг амссаар Халширч мохсон хүүхдүүд минь Халгих мөрний эх нь хатаж Хаан тэнгэр уг нь унтаж Харанхуй цагийн өнгөнд өртөж Харц нь доор болсон үрс минь Зүрчин гүрний зүхэлд автаж Зөөлөн хатуугаар идүүлсэн үрс минь Алтан улсын арганд багтаж Аль муугаа үзсэн үрс минь Хандсан зүгтээ дайсангүй Хар сүлдээ өргөн босгосон ч Хавсрах хүчинээ хураамжилж чадаагүй Хахир цагийн хагдарсан цэцэгс минь Дор бүртээн донхолзон Дотор бүртээн өшилцөн Долоо найм хуваагдан Дош довоон эзлэн суусан Хар сүлдээн түшээгүй Хасбуу тамгаан халхлаагүй Хар дарсан зүүдийг амилуулсан Харанхуй цагийн эхээр хагацсан Хатуу сэтгэл гарган явсан Хаан үрсийн минь ослоор хагацсан Халуун элгийн хүүхдүүд минь Хааны удмын үрсүүд минь Алтан ургийн үрсийг минь Адгийн заяандаа холин уусгав уу Хияд боржигоны үрсийг минь Хийсэх тавиландаа хөллөн дөрлөвүү Өөрийн үрсийн минь өнгийг хувиргаж Өштөн дайсны үнэрийг уусгасан Өшт зүрчин өмхий нанхиадын Өрийг өвтгөж зүрхийг нь зүсэхээ Өндөр тэнгэр чинь өөрөө мэдсү Миний үрс мэхээн мэднэ Өөрийн үрс минь өшөөн мэднэ Агтын дөрөө өндөр л хойно Алс хойчоо агтандаа зуугтун Алдрай үрсээ аргандаа үүрч Авгаан ирэхийг аюулхайдаа санагтун Эрдэнийн төрөө эгнэгт санаж Эрхэт үрсээ энхрийлэн өсгөгтүн Эрхэм дээд язгуураа санаж Эзэн дээдсээ эрхэмлэн тахигтун Хаш цагаан ясаан Харлаж муудахаас хичээгтүн Хаан дээд гарвалаан Хашир ухаандаа санагтун. Зайран Од...  

Баглаан удганы тамлага 3

Хөх тэнгэрт ниргүүлж, элс шороо болж Хуйлрах салхинд хийсэхийг чинь үзнэ би Вангийн хошуунд нойтон сормууст үлдээхгүй гэж Амалж, андгай тангараг өргөсөн би Цусан далай, махан овоо, ясан хясал болохыгоо үзээрэй Үлдэнэ гэж битгий бодоорой Ганц хүүгийнхээ амийг Мэддэг тоогоороо толгой дараалан төлүүлэхэв гааг Сэмжээ дэлгэж, Эвээрээ оёход нь бохирдуулсан Замын завхай, зоны золбин нохой явган Хэсмэл хар бадарчин, газраас гарч, гайнаас олдож Учралаар төрсөн ганц бүсгүй үрийг минь Алтан амийг хороосон чи Үхлийн муугаар үхээрэй Үгүйрлийн муугаар үгүйрээрэй гааг ..гааг Хагацлын нулимсыг эгшээлгүй Харанхуйгаас гэгээрэлгүй явсан бие чинь Маханд төрсөн ланчиг эдэлж Цусанд амилсан зовлонгоо үүрч Бичиг гэгч эрээн цоохрыг танилгүй явж Бэх гэдэг үмхий шаврыг хэрэгсэлгүй явж Бийр гэгч үстэй зомголыг барилгүй явж  Энэ болсон үрийнхээ ард үлдэж, гэгэлж, гасалж Явах учир минь – Энэ, тавилан минь энэ гэж амьдрал ахуй нутаг ус, онгон шүтээндээ танилцуулж эхэлдэг байжээ. Саар бүгдэд хаалт болсон Наргүйд туяа болсон Саргүйд гэгээ болсон Ар биед аврал болсон Өвөр биед өршөөл болсон Асарын оронд чуулсан Алсын газарт заларсан Хазайхад түшиг болсон Халтирахад тулгуур болсон Өсөхөд жаргал болсон Өөдлөхөд заяа болсон Өвдөхөд өршөөл болсон  Өндийхөд дэмжлэг болсон Харахад нүд болсон Хазахад шүд болсон Түрхэхэд алт болсон Түшихэд сүлд болсон Далд их биетэнгүүд Давхар олон шидтэнгүүд Хиртэй биеийн хирийг хөнгөрүүлээрэй та, Хилэнцтэй биеийн минь хилэнцийг хөнгөрүүлээрэй та Махыг минь нэвт ясыг минь хараарай та Малгайг минь нэвт үсийг минь хараарай та Хан хуулар эх минь Хатан баатар эцэг минь Авралт заяат нар минь Асралт сүлд нэр минь Хатан цагаан яс минь Дээд тэнгэрээс заларч Дэвжид асараас туяар ч Хант гэрийн хойморт Халуун голомтын эхэнд Цугларан ирж Цувран бууж Чуулан заларч, хайрлагтун    

Баглаан удганы тамлага 2

Хамаг сүрэгтээ хашаа болсон Өрхөт гэртээ өлзий болсон Өнөр сүрэгтээ манаа болсон Сайхан бүхэнд даллага болсон Саар бүгдэд хаалт болсон Наргүйд туяа болсон Асар тэнгэр - нөмрөг минь Аадрын үүл - хөдөргө минь Алтан лус - хөл минь Гучин гурван заслага - чуулга минь Хажир хар баавгай - хүрхрэлт минь Хар эрээн могой - ончролт минь Өрөв хар бүргэд - дэвлэг минь Өлөн цагаан чоно - дагуул минь Халтар зарь - уриа минь Халзан зарь - хөтөлгөө минь Эрхэт дархад - яс минь Тагнын таван шар нохой - турхирлага минь Есөн хар хэрээ - мэдээч минь Бардам Баглаан - дуусгал минь Хонин уул - харууц минь Тахилгатай таван толгой - гүйц минь Хун цагаан толгой - евлэг минь Хас улаан хад - түшлэг минь Мөрөн, Хайс, Агар, Оглог - унд минь Гурван хашаалага - дамжлага минь Өвөр биеийг минь харж сахихаар Өргөн шишгэдээс чуулж буусан би. Өштэй гэвэл хөмернө гэж мэдээрэй чи Өршөөлтэй гэвэл аварна гэж залбираарай чи Дархадыг өнөр байхад Даалимбыг найман амтай байхад Бургалтай, Зөөлен хоёр цамтай майдартай байхад Гурван тогийн дарга нарыг отогтой жинстэй байхад Ар тагныг дэрлэж төрсөн Арцтай ногоон тайгыг тэвээлэн өссөн бие минь Азаар хүү төрүүлж, учирлаар охин заяаж Ангир шар уургаа тэжээж өсгөсөн минь Шидэндээ үүртэж, оншиндоо бүдэрч Сэтгэлд сэв болж, бодолд гашуу болж Биенд хагацал болж, хааны зарлиг гэж Ноёны хууль гэж далайлгаж, сүрдүүлж, дайрч, туйлж Хийсэн хэрэг үнэнтэй гэж Хэлсэн үг магадтай гэж Ганц хүүгийн минь биеийг хороосон Халаг, гааг, гааг Вангийн хошуу голомт чинь хийс Үнэг шиншлэх үнэргүй тонил, Гааг, гааг Живхийн улаан хад, хөрс чинь эрэг Хөшлөг чинь нөмөр Ганц өндөгний амийг авраагүй чааваас даа Ар тагныг дэрлэж төрсөн Арцтай ногоон тайгыг тэвээлэн өссөн бие минь Азаар хүү төрүүлж, учирлаар охин заяаж Ангир шар уургаа тэжээж өсгөсөн минь Шидэндээ үүртэж, оншиндоо бүдэрч Сэтгэлд сэв болж, бодолд гашуу болж Биенд хагацал болж, хааны зарлиг гэж Ноёны хууль гэж далайлгаж, сүрдүүлж, дайрч, туйлж Хийсэн хэрэг үнэнтэй гэж Хэлсэн үг магадтай гэж Ганц хүүгийн минь биеийг хороосон Халаг, гааг, гааг Вангийн хошуу голомт чинь хийс Үнэг шиншлэх үнэргүй тонил, Гааг, гааг Живхийн улаан хад, хөрс чинь эрэг Хөшлөг чинь нөмөр Ганц өндөгний амийг авраагүй чааваас даа Вангийн хошуу голомт чинь хийс Үнэг шиншлэх үнэргүй тонил, Гааг, гааг Живхийн улаан хад, хөрс чинь эрэг Хөшлөг чинь нөмөр Ганц өндөгний амийг авраагүй чааваас даа    

Баглаан удганы тамлага

(Нэг) Хав аваа, хав аваа, хав аваа... (есөн удаа хэлнэ.) За хайрхан! Сайн зүгийн тэнгэр билээ та Саруул зүгийн заяа билээ та Гучин гурван хурмаст билээ та Ерэн есөн тэнгэр билээ та Огторгуйн оронд тогуулалсан Асарын оронд чуулсан Эцсийн угийн заяа билээ та Эхийн үгийн сүлд билээ та Даян олонд сүлд болсон Харанхуйн оронд гэрэл болсон Халтирахын оронд түшиг болсон Дайнд ороход хуяг болсон Далайд ороход онгоц болсон , Ханхуулар эзэнгүүд Хашир догшин хүлэрнүүд (хуулар онгод гэсэн үг) Тивийг эзэгнэсэн тэнгэр баганадсан Гэр нэвт гэрэлтэнгүүд Туурга нэвг туяатангууд Тоонотой гэртээ тодрон заларсан Тотгор барцдыг зайлуулж ирдэг Ханатай гэртээ ханаран залгарсан Хамаг барцдыг зайлуулан төрсөн Хан дээд тэнгэрүүд минь Хамба хилэн хивнэгтэнгүүд минь Халиу булган нударгатангууд минь Хаш цагаан олбогтонгууд минь Толин мэргэн оноштонгууд минь Торго магнаг яндагтангууд минь Халуун элэгтэнд хань болсон Хар санаатанд аянга болсон Ханат гэртээ хаацай болсон    

​НОЁО ХАЖ БӨӨГИЙН ТАМЛАГА

Хав-аваа (хорин долоон удаа дуудна. ) Вөө-вөө (есөн удаа хэлнэ) Хөх тэнгэр - нөмөргө минь Хөвхөр үүл- хөдөргө минь Аянга солонго - буулт минь Асарын орон - чуулга минь Мөсөн цагаан мөндөр - дайралт минь Будан хар хуймаг - нүүлгэ минь Нарийн шар Хармай- буулт минь Нам улаан мод - хорголжин минь Нарийн цагаан үзүүр - наадам минт Хармайн гурван сайхан - түшлэг минь Хашгалдайн улаан хад - тэвээ минь Зуун цагаан хуулар - яс минь Ноёо хаж бөө - дуурсгал минь Цагийн сайханд цалгиж явсан бие минь Чагъяа найман төрийг цаашлуулж явсан бие минь Цай махны элбэгт халгиж явсан бие минь Цагираг цагаан хууларыг наашлуулж явсан бие минь Сайн дураараа хүрвэл сансрын орноос Сарны гэрэл мэт туяарч буух чадалтай би Саар дураа хүрвэл гурван настай бууран хар тэмээн хувилгаан минь Төгрөг шар Шишгидийг товчлон харж суусан. Төр шашин хоёрыг хослон харж суусан би Ар гурван отгийн эзэн нь болж явсан би Хэсэг ногоон дархадад шүтээн нь болж заларсан би. Тайлбар: Энэ бөо бол Ноёо зөнөг бөөгийн дүү, хуулар ястай. Дархадын ар гурван отгийн сүлд болж шутэгдэж байсан Шишгид нутгийг харсан эзэн беө гэгдэж байжээ.      

Онгодын дуудлагын тухай

Онгодын тамлага гэдэг бол ихэвчлэн бөөгийн онгодын магтаал, дуудлага, мэндийн үг юмуу амьтны дуу чимээний дараа гарч байдаг. Онгодын тамлагыг бөө удган доорх байдлаар тодорхойлдог. Онгод орж ирээд оөрийгөө танилцуулж, хүн байсан үеийнхээ амьдралыг эргэн дурсаж байгаа энэ хэсэг бол онгодын тамлага юм. Онгодын тамлагын гол онцлог нь улаач биш, онгод өөрөө улаачдаа , орсон байх үедээ дуудаж байгаа дуудлагын хэлбэр юм. Бөө нарын дунд онгодын магтаал, дуудлага, тамлага гуравыг огг ялгалгүй дуудлага юм уу эсвэл тамлага хэмээн 1 нэрлэсээр ирсэн. Зарим үсд дуудлага гэх мөртөө заримдаа 5 тамлага хэмээн нэрлэн дуудсаар байгаа билээ. Бөө дуудлага тамлага хоёрын хооронд нилээд ялгаа байдаг тухай дархадын Т.Балжир удган ярихдаа “Ерийн үед бөө хүп онгодыг дуудлагаар дууддаг бол харин хараал зүхэл юм уу, онгод өмнөх хүссэн хүслийг биелүүлээгүй үед харын зүгийн тэнгэрийг дуудаж авчираад түүнийг зандарч загнаж байгаа дуудлагыг тамлага” гэж тайлбарласан байна. зарим угсаатан дотор ерийн дуудлагын адилаар бөө олон онгод тэнгэрээ магтан залсны дараагаар тухайн үйл хэрэгтээ зарах онгодоо дуудахад тэр нь орж ирээд онгодын тамлага дуудаж байдаг. I “Тамлага’' хэмээх үгийн “зовоох, тарчлаах” гэсэн утга онгодын тамлагад тодорхой хэмжээгээр илэрдэг. Учир нь олонхи онгодын тамлага гачаал зовлонгоо халаглан дурсаж бүр “Ээ халаг, ээ халаг, ээ халаг” гэж үглэж байх нь олонтаа байдаг. Өөрөөр хэлбэл зовлон зүдгүүрээ тоочин дуудсаныг “тамлага” гэж ойлгож болох юм. Тухайлбал: Баглаан удганы тамлагад дурдсанаар Ангир шар уургаа тэжээж өсгөсөн минь Шидэндээ үүртэж, оношиндоо бүдэрч Ирэтгэлд сэв болж, бодолд гашуу болж   Биенд хагацал болж, хааны зарлиг гэж Ноёны хууль гэж далайлгаж, сүрдүүлж, дайрч, туйлж Хийсэн хэрэг үнэнтэй гэж Хэлсэн үг магадтай гэж Ганц хүүгийн минь биеийг хороосон Халаг, гааг, гааг ....... Хагацлын нулимсыг эгшээлгүй Харанхуйгаас гэгээрэлгүй явсан бие чинь Маханд төрсөн ланчиг эдэлж Цусанд амилсан зовлонгоо үүрч Бичиг гэгч эрээн цоохрыг танилгүй явж Бэх гэдэг үмхий шаврыг хэрэгсэлгүй явж Бийр гэгч үстэй зомголыг барилгүй явж Энэ болсон үрийнхээ ард үлдэж, гэгэлж, гасалж Явах учир минь... хэмээн тамлагадаг. Шарайд овогтой Гончигийн Гантогтох “Онгод цалигийн үг хэллэг” өгүүлэгтээ Тамлага гэдэг: “Бөөгийн биед орсон онгод нартын оронд хүн байх үедээ тамлуулж зовж шаналж тарчилж байсан үеэ дурсан домоглосон шүлэг найраг, бас уг шагийн онгодын энэлэл шаналалыг давсан ид хавыг өгүүлэн, тэрслэх дайсантай тэмцэж тулалдаж, идэлцэж, ав шижийг нь ялан дийлсэн хав бахадлыг дурсан өгүүлсэн онгодын хэллэгийг илтгэсэн бөө мөргөлийн яруу найргийн төрөл зүйл. Тамлагыг зориулалтаар нь тарчилсан тамлага, хавархсан тамлага гэж ангилж болно” хэмээн бичсэн байдаг. Тарчилсап тамлага: Ээж юуны бийд Эрх тайж гүүллээ. Ээж юунаасаа хойш Охин чөтгөр гүүллээ. Эсэргэнэ тахалд Өвдөн ядан хэвтсэн   Ёолох хайран бие минь Еололгондоо халагласан Ёс мэдэх бөөцүүл Нэхэлдэж ядсан. Тамлагийн үг хэллэг: ёолох-, хайран бие минь ёололгондоо!**л халагласан гэх мэт онгод нь тарчилж тамлагдаж нарийн Щ сүвээгээрээ нар харж гурван| сүвэгч шөрмөс авч хата зовж бөө болдог байсан гэх мэтээр өгүүлдэг. Хүн байхын үеийнхээ намтар түүхийг хуучилж байдаг тул онгодын тамлагыг “дурсамж дуудлага” гэж болох юм. Тухайлбал “Тожийн ээж” онгод дурсамж дуудлагад Гуна гулгадгийн даваан дээр Гурван зарийн ачаа хаясан би Дөрөе хангинадгийн даваан дээр Дөрвөн зарийн ачаа хаясан би [ Цантай агуйгаар гэр хийж Цасан хунгараар хуячлага хийж I Ширэн улаа цоортол I Шингэн хөлсөө дуустал явж ирсэн .. гэж дууддаг. I Энэ дуудлаганд алс холын Сахаа нутгаас цаа буга хүлэглэн их уул даваанууд давж, замдаа ачлага умалага нь эцэж муудсанаас ачаа тээшээ хаяж агуй хонгилд орогнож, цасанд даруулж, явган нүцгэн явж ирсэн байна. Буриад онгодууд ч бас тамлага хийдэг. тухайлбал Модоон удганы тамлагад: Хаан цолд дийлдээгүй Гомбын басган Модоон би Эзэн хаанд дийлдээгүй Эрх дураараа Модоон би хэмээн тамлаж бөөгийн биед бууж ирдэггэсэн.    

​“Урианхайн юм” онгодын тамлага

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын харъяат Чонод ясны Ц.Бат-Очир (1881-1938) заарин Тагны урианхайгаас олж авсан “Урианхайн юм” хэмээх харын онгодтой байжээ. Энэ зааринтай хэрэлдэж, зодолдох төдийхөнд л хэдхэн цагийн дараа зааринтай муудалцсан хүний хоолой хавдаж өвдөөд зарим тохиолдолд ихээхэн хүндрээд Бат-Очир зааринд ирж арга засал хийлгээд эдгэдэг байсан аж. Бусад бөө, лам юмуу эмчид очоод ч эдгэдгүй байсныг нутгийнхан нь “Урианхайн юмны хорлол” хэмээн үздэг байжээ. Гурван настай гунан хар баавгай унаа минь Гурван настай хотой хар бүргэд хогшрог минь Гурван настай хар ямааны халуун цусан унд минь Хүний махан хүнс минь Нохойн арьсан новш минь Гүвээ жалгаар явдаг би Гүрээ хоолой ханадаг би Судар жалгаар явдаг би  Судас шөрмөс хэрчдэг би Эх сурвалж: О.Пүрэв 1998 он. 276-277 хуудас Хэмээн тамлагаа дууддаг байсан гэдэг. Энэ мэтчилэн онгод орж ирээд өөрөө тамлагаа тамлаж хараалаа хэлэх нь бий.  

Онгодын айлдвар

Жич: МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн шийдвэрийн дагуу 2016 оны үйл явдлын талаар онгодын айлдварыг толилуулж байна.  Их зайран 17-ийн онгодын мэдээлэл Монгол орны байдлаар хойд тал, баруун хойд тал, баруун зүгээр газар хөдөлнө. Говийн зарим нутгаар их халуун болж ган болно. Хангайн зарим нутгаар хавар, намартаа цас унаж, жилдээ малд хатуухан байна. Урд зүгээс нэр нь үл мэдэгдэх өвчин орж ирнэ, малд их халдвартай. Төрийн талаар ардууд хаад ноёдуудтайгаа муудалцана. Зодоонд хүрч хоёр тийшээ болох юм байна. Гадаад талд: Гадаад оронд дэлхийд зарим улсууд ус уух юмны хомсдож үхэл ирнэ. Зарим газарт лус савдаг нь хөдөлж амь насаа алдана.  Хоёр гүрэн хоорондоо муудалцаж ганц хоёр хүний амь насанд хүрч эв эеэ ололцоно.

​Арилдий бүргэд бөөгийн тамлага

Ахай байз, өө, ахай байз, өө Хорин таван нас минь Арилдий бүргэд нэр минь Живхийн улаан хад хөрс чинь эргэ Эрхий мэргэн харваач Эрхий хуруу чинь мултар Эрхий л байтугай эрүү чинь мултар Эзний хуулинд эрсэдсэн би Энэ биеийг барсан би Хүрэн хамбан дээлийн минь Тохой ньч цоороогүй Хушган саарин гутлын минь Шохоо нь ч эмтрээгүй Дугуй халиун малгайны минь Сор ньч унаагаагүй Тангад цоохор нумны мимь Хичир нь ч элээгүй Тавин цагаан сумны минь  Өд нь ч нугараагүй ... гэж тамлагадаг байдаг.  

Хуудаснууд

Subscribe to Онгод тэнгэрийн айлдварууд