logo

logo.jpg

Advertisement

Онгод тэнгэрийн айлдварууд

Залуу зайран намрын тахилгаа хийжээ

Монгол бөөгийн зайран Г.Ялалтбаатар энэ жилийн хувьд олон сайхан үйл хийлээ. Тэдгээрийн нэг нь МБНЭ-ээс зохион байгуулсан Бурхан халдун хайрханы нэгдсэн Их тахилгад Лусын тахилгыг толгойлж бөөлсөн билээ.    Лусын их тахилгад тэргүүлэн бөөлсөн Монгол бөөгийн зайран Ялалтбаатарын тамлага, дуудлага нь өнө эртнээс  уламжлан ирсэн дэг жаягаа баримталсан, өвөрмөц өнгө төрх, ер бусын хөдөлгөөнийг өөртөө агуулсан нь олон түмний сонирхолыг татсан билээ.             Бидний өвөг дээдэс жилийн дөрвөн улирлыг онцгойлон тайж тахидаг байсан нь Мөнх хөх тэнгэр, байгаль эх дэлхийгээ шүтэн биширч хүндлэн дээдлэж ирсэнтэй нь шууд холбоотой. Өвөг дээдсийн минь таньж ойлгон, тахин хүндлэж ирсэн энэхүү уламжлалыг харийн шашин орж ирэхтэй зэрэгцэн цаазлан хорьж өдгөөгийн монголчууд ор тас мартахад хүрчээ.             Монголчууд шинэ оноо хомс тарчиг хаврын эхэнд бус идээ ундаа элбэг дэлбэг намар цагт тэмдэглэдэг байсан түүхэн үнэнтэй. Тэр цагтаа монголчууд хүмүүний нас нэмэхийн зэрэгцээ адуу, малаа нас дэвшүүлж өргөн найр, наадам, тахилга, тайлга үйлддэг байжээ. Эртний монголчууд намрын тахилга үйлдэхдээ тэнгэртээ өргөл өргөж, өчил, даатгалаа хүүрнэхийн зэрэгцээ хундан цагаан  хонины шүүс гарган Хан хүн цээжин биеийг нь түшмэд болон түмтийн ноёд баруун, зүүн гуяыг, баатар, энгийн ард шаант чөмөгийг эрэмбэ дэсээрээ хүртдэг байсан байна. Намрын улиралд шинэ оноо угтан хуучин оноо үдэн бэлгэшээх гол зан үйл нь төрийн гал голомтын тахилга байжээ. Монгол бөөгийн зайран Г.Ялалтбаатар энэ жилийн хувьд намрын тахилгаа хийсэн мэдээгээ МБНЭ-д ирүүлсэнийг уншигч олонд толилуулж байна.                                  Д.Хүрэлбаатар             

​Чингис хааны алтан сургаалиас

Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсч байгааг олж мэдэхийг хичээгтүн. Юу хүсч байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй. Өчигдөр их сууринд суумагц, Өнөөдөр улсын хэргийг орхиж Биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй. Энэ дэлхийд хаа ч ямарваа үйлс зүтгэснийх нь бүтнэ. Алгуурласных нь алдагдана. Аливаа хүмний биеийг эзлэх гэж бүү яар. Сэтгэлийг нь эзлэхийг яарагтун. Сэтгэлийг нь эзлэвээс бие нь хаа одох билээ. Хаан гэдэг бол ерийн зэрэг хэргэмтэй адилгүй. Энгийн нэг хэлж хэлэгдэж яахин болмой. үнэндээ хаан хэмээн өргөмжлөгдөөгүй байтал аяндаа олны сэтгэл түүнийг хаан мэт үзэж байвал сая тэр хүмүүн хаан мөн. Ийнхүү хаан бус атал хааны явдлаар яваваас амттай бус уу?Хэрвээ хаан болчихоод хааны явдлаар явж эс чадвал хаан болж юу хиймой. Шившиг  Миний баясах нь энэ дэлхий дахин нэгэн гэр бүл мэт болж төв төвшин, энх амгалан болвоос сая миний баясах хэрэг. Эргэн тойрон ёс бус олон хаад баймой. Тэд эрх дураараа аашлан, олон амьтныг зовоож, үргэлж цэрэглэн байлдаж, хүмүүний үхэх нь элс хийсэхтэй адил болжээ. Иймээс би тэднийг номхотгож дэлхий нийтээрээ энх түвшин болгох бодолтой баймой. Учир нь нэгэн хүмүүн төрөөд, түмэн газрыг энхжүүлэх нь хүмүүн болж төрсөн бүх хүнд тустай хэрэг мөн. Үүнийг чадваас дээд тэнгэрт гавьяа, доорд амьтанд өршөөл болох ажээ “ Тархи нь хоосорвол чөмөг нь хоосорно Тархи чөмөг хоёулаа хоосорвол үхэж мөхнө шүү Бодох шинжих бодлого ухаанаа нарийвчлаарай Нэг сэтгэлтэй, нэг тэргүүнтэй яваарай Улсаа аваръя гэвэл үндсээ авраарай Үндсээ аваръя гэвэл сэтгэлийг нь авраарай Сэтгэл гэдэг биеийн эзэн бөгөөтөл Сэтгэл мунхарвал бие даруй хэвтэнэ шүү” “Өндөр уулын хөтөл зорь Өргөн далайн олом зорь Хол хэмээн бүү цөх, явбаас хүрьюү Хүнд хэмээнэ бүү цөх, өргөвөөс даагдьюу Бие бөх бөгөөс ганцыг ялъюу Сэтгэл бөх бөгөөс олныг ялъюу Зуун үйл бүтээвээс үйлийн охь Үнэн үгэнд хүрсэн хүний сэтгэл бөх”  Давшгүй даваа бий гэнэм Хэрхэн давах хэмээн бүү сэтгэ. Давъя хэмээн сэтгэвээс давагдъюу Гэтлэшгүй мөрөн бий гэнэм Хэрхэн гэтлэх хэмээн бүү сэтгэ Гэтэлье хэмээвээс гэтэлъюу Энэ бие хэврэг боловч эрхэм нэр мөнх шүү. Өчүүхэнийг басваас өргөс болно. Үсийг томвоос дээс болно. Буга гөрөөсийг битгий угт, буруулсан дайсныг бүү нэх. Самуун улсыг цэргийн хүчээр тэгшитгэх, энх төр дор бичгийн ухаанаар засах. Үлэмж хүчээ өгсөн хүмүүнийг илүү эс хайрлаваас хожим хүчээ өгөгчдөд хясамж болно. Алтны дэргэд аваас шар нь халдмой.  Аргалын бөгөөд дэргэд аваас үнэр нь халдмой. Хэн өөрийн гэрийн аж байдлыг сайн зохиож чадвал тэр харьяат улсаа захирч чадна. Алд бие минь алжааваас алжаатугай Ахуй төр минь бүү алдартугай Олон улсыг баръя гэвэл биеийг нь хураахаас сэтгэлийг нь хураахтун. Сэтгэлийг нь хурааваас бие нь хаа одох вэ? Хоёр наран гарваас худгийн ус ширгэ юу Хоёр хаан сууваас хамаг улс барагдъюу Шадарлан явж хүчээ өгсөн бол сарьсан дээлтэд ч суудал өгч ноён босго. Төр ёсны олсыг цэцдээс асууж сурагтун. Ханьсан нийлэн явахад хашин бяруу мэт ханилан яв Харьтан дайсан лугаа харвалдахад харцага шувуу мэт яв. Эвийн хаан засаг залваас түмэнд өлзийтэй. Бие баатар болбоос нэгэн үеийн баатар Билэг баатар болбоос түмэн үеийн баатар. Биеийн бөхөөр нэгийг ялъюу Сэтгэлийн бөхөөр олныг ялъюу Саруул ухаанаас илүү сайн нөхөр байдаггүй. Үгэнд ижилдвэл цэцэн болох Илдэнд ижилдвэл баатар болох. Газрын доорх баялагыг гадаадын хүмүүст өгвөл өчиггүй ал Саруул ухаанаас илүү сайхан нөхөр гэж үгүй Мунхаг хэл амаас илүү дайсан үгүй Ариун явдлаас илүү амьд өлзийтэй зүйл гэж үгүй Нойр гэгч биеийг тэжээх бөгөөтлөө унтаж хэтэрвэл өвчин болно. Жаргал гэгч хүний эрэлт бөгөөтлөө жаргаж хэтэрвэл зовлон ирнэ.. Хорт мууг сайтар засаж Хотол улсыг хичээн хамгаалагтун Чийрэг эзэн, чадвартай сайд улсыг байгуулах эрдэнэ. Чанга цааз, чанартай цэрэг, чигч жонон, чадмаг жанжин чанадсыг дийлэх үндэс. Хатагтай хүнд гурван эр буй. Анхны эр нь алтан төр Дараах эр нь ариун нэр Түүний дараах эр нь авсан эр мөн болой. Алтан төрийг хатуужин дагаваас ариун нэр бэлэн болмой. Ариун нэрийг бэхэлбээс авсан эр ангид үл болмой. Арга хүчээ их болгоё гэвэл ард цэрэг юүгээ асар. Уужим сул жаргая гэвэл эе эв юүгээ ямагт хичээ. Харийн газар арга чадлаа бэхэлж яв Халуун зуураа эв нэгдлээ хичээж яв. Эв найрамдлаас илүү Их хүч энэ дэлхий дээр байхгүй. Алд бие минь амсхийвээс Ахуй төр минь алдруузай Бүтэн бие минь амсхийвээс Бүрэн улс минь сандруузай Алд бие минь алжааваас алжаатугай Ахуй төр минь бүү алдартугай Бүтэн бие минь зовбоос зовтугай Бүрэн улс минь бүү сандартугай Бие хэврэг, билиг мөнх Улсын эзэн нь зөөлөн намууд автаж, жаргал цэнгэлд шунаж, бичгийн түшмэдийн хоосон хоншоорын чимэглэх үгэнд хууртан сууваас өтөл нэгэн мунхаг хүмүүн болмой. Эмээл ихэдвээс тохсон моринд зовлон болмой. Янз ихэдвээс эл улсын дотор зүдүүр болмой Иймээс хоосон сүр, илүү янз маяг, ёслолын хэрэггүй. Хэтэрхий их ёслол жирийн ард олонд омог дээрэнгүйг төрүүлэх гэмтэй. Дээл гоёл ихэдвээс өмссөн хүний биед нь ачаа болохын адил. Хоосон хуудам дүрэм ёс хэтэрснээс ард иргэд нь эзэн лүгээ нэвтэрч чадах үгүй болж залихай сайд нар завсарт нь завшиж, төр улсыг бусниулна.  Миний сонссоноор хуучин хүчирхэг “СҮН” улс үүнээс болж мөхөөд хойд “ЛЯО” хүчирхийлэхэд хүргэжээ. Зүтгэл тэмцлийг үнэлж мэдэхгүй, харанхуй эзний өмнө бөхийж юу хиймой. Зөвийг дагаж, үнэнийг дэмжин, төр улсыг засахын төлөө тэмцэгчийг жинхэнэ сайн эр хэмээмой. (Харин тийм сайн эр харанхуй эзэнтэй бол хайран болох) “Аливаа зовлон зүдүүр, аюул түгшүүрийг үл хайхран эрэлхэг, баатарлаг, хатан зориг гаргаж, намайг тойрон бүлгэмдэн нэгдэж, баяр зовлонг хамтаар эдэлж, эрхэм дээд үр бүтээлийг бүрэлдүүлсэн их улсын ард иргэд минь энэ ертөнц дээр буй олон улсын дотор хамгийн аугаа их ард түмэн болно.  

Асгатын ээжийн хэлсэн үг

 МБНЭ-ИЙН АРХИВЫН МАТЕРИАЛААС         Асгатын ээжийн хэлсэн үг Өвлийн адаг сарын шинийн 3 2015.01.23 Морь жил-Хонь жил Үхэр сар бэсрэглэх үеэр Үймээн шуугиан ихсэж Дээрээ ноёд нь түнтэгнэгдэж Доороо ард олон нь үймэлдэнэ. Дээдэс ноёдын суудал ганхаж Ард олны сэтгэл нь гундуу. Хаврын сард хар шуурга дэгдэж Түмэн олон үймж Төрийн түшмэд түнтэгнэнэ. Зуны сардаа Зурам улаан цэцэг ногоо дэлгэрч Зуурхан ч атугай сэтгэл амсхийнэ. Намрын сард нь Хар лус догширч Хан хурмаст хилэгнэж Ширүүн мөндөр бууж Үер усны аюул ихсэнэ. Аянга цахилгаан ихтэй Аадар бороо элбэгтэй Хэлж үл мэдэх өвчин ихээр гарч Хилийн цаагуур хэрүүл зодоон ширүүснэ. Идэж уухаан болгоомжлохгүй болбоос Элдэв бузрын үүд нээгдэх магадлалтай. Сайн юмс байхал, саарыг нь л хөөнөлөө. Анхаарактий! “Туршиж дууссан болбол бусдыг хазгай захтуудаас асуу” гэлээ. “Харийн юманд хэт шүтвээс аврал нь биш гай нь ирэх вий дээ” хэмээн анхааруулж байна.    удган Д.Э         МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ШИЙДВЭР   2015 оны 01 дүгээр                                        Дугаар                                                         Улаанбаатар сарын 20-ны  өдөр                                                                                                        хот                                       2015 он, Хонин  жилийн төлөв байдлын тухай   МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүдээс 2015 он, хонин жилийн төлөв байдлын тухай тодруулан айлдахын тулд ШИЙДВЭРЛЭХ НЬ:   МБНЭ-ийн Дээд Цэцийн Зөвлөлийн гишүүд хонин жилийн төлөв байдлын тухай төөрөгийг тодотгож МБНЭ-ийн Бөөгийн Зөвлөлд 2015 оны 1 дугаар сарын 25-ны дотор ирүүлсүгэй. Хонин жилийн төлөв байдлын тухай төөргийг тодотгохдоо: - Монгол Улсын Толгой уул, Цаст хайрхан, баруун бүс, -Монгол Улсын хоймор Хөвсгөл нуур, хойд бүс, -Монгол Улсын Зүрх уул, Бурхан халдун хайрхан, Гурван голын бэлчэр, Төв бүс -Монгол Улсын эрдэнэсийн хэлхээ Өмнийн их говиуд, өмнөд бүс -Монгол Улсын тулгуур уул, хөл уул Хөх уул хайрхан, Зүүн бүс, - Улс орны байгалийн байдал, гарц, Түмэн олны ахуй амьдралын тухай гэсэн чиглэлийг баримталсугай.    

Онгод цалигийн үг хэллэг.

Монголын Бөөгийн "Тэнгэрийн Сүлдэр" холбооны анхны ерөнхийлөгч МУИС-ын Монгол Хэл Соёлын Сургуулийн Хэл шинжлэлйн тэнхимийн багш хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Г,Гантогтох гуйн бүтээлээс хүргэж байна. Монгол бөө мөргөлийн аман яруу найргийн тухай... Бөө мөргөлийн шүтээн хийгээд онгод цалигийн талаар судалсан эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвил нэн арвин бөгөөд заримаас нь ишилж үзсэнээ хойно ном зүйд хуудас нүүрээр нь тэмдэглэсэн тул энд үл өгүүлэн, бөөгийн дуудлагыг бөөгийн аман яруу найргийн төрөл зүйлийн үүднээс тогтолцоотой ангилж, дэс дарааллаар байрлуулан, төрөл зүйл тус бүрийг нэрлэн тодорхойлж, дотор нь зүйлчилж ангилаад, холбогдох жишээг нь гаргаж, монгол бөө мөргөлийн аман яруу найргийн төрөл зүйл тус бүрийн сонгомол заншилт хэвшмэл үг хэллэгийг сонгон авч тайлбарласнаа толилуулъя. Онгод[1] цалиг[2]ийн үг хэллэг нь бөө мөргөлийн аман яруу найргийн бүхий л төрөлтэй нягт холбоотой болохын учир бүхэл тогтолцоонд нь авч үзэхийг зорьсон юм. Тогтолцоо нь : 1. Бөөгийн онгодоо урих хүсэл, хүсэл нь: дуудлага, дурдлага, магтаал гурав; 2. Бөөгийн онгод оруулах учрал, энэ нь: урилга, түрлэг, айлтгал гурав;  3. Онгодод мэдүүлэх учир мэдүүлэг нь: өчиг, бөө залаалах шахан[3], цалиг амилуулал  4. Өглөг үүнд: зүхэл, нэхэл, тамлага гурав; 5. Бөө мөргөлтөн, бөөгийн биед орсон онгодын уулзалт энэ нь: айлдал, залбирал, мөргөл гурав; 6. Сүсэгтний авлага: гуйлга, даатгал, даллага гурав; 7. Сэтгэлийн ханал: хүльцэл, ерөөл, ажаарал гурав.  

Чингис хааны алтан сургаалиас

Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсч байгааг олж мэдэхийг хичээгтүн. Юу хүсч байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй. Өчигдөр их сууринд суумагц, Өнөөдөр улсын хэргийг орхиж Биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй. Энэ дэлхийд хаа ч ямарваа үйлс зүтгэснийх нь бүтнэ. Алгуурласных нь алдагдана. Аливаа хүмний биеийг эзлэх гэж бүү яар. Сэтгэлийг нь эзлэхийг яарагтун. Сэтгэлийг нь эзлэвээс бие нь хаа одох билээ. Хаан гэдэг бол ерийн зэрэг хэргэмтэй адилгүй. Энгийн нэг хэлж хэлэгдэж яахин болмой. үнэндээ хаан хэмээн өргөмжлөгдөөгүй байтал аяндаа олны сэтгэл түүнийг хаан мэт үзэж байвал сая тэр хүмүүн хаан мөн. Ийнхүү хаан бус атал хааны явдлаар яваваас амттай бус уу?Хэрвээ хаан болчихоод хааны явдлаар явж эс чадвал хаан болж юу хиймой. Шившиг  Миний баясах нь энэ дэлхий дахин нэгэн гэр бүл мэт болж төв төвшин, энх амгалан болвоос сая миний баясах хэрэг. Эргэн тойрон ёс бус олон хаад баймой. Тэд эрх дураараа аашлан, олон амьтныг зовоож, үргэлж цэрэглэн байлдаж, хүмүүний үхэх нь элс хийсэхтэй адил болжээ. Иймээс би тэднийг номхотгож дэлхий нийтээрээ энх түвшин болгох бодолтой баймой. Учир нь нэгэн хүмүүн төрөөд, түмэн газрыг энхжүүлэх нь хүмүүн болж төрсөн бүх хүнд тустай хэрэг мөн. Үүнийг чадваас дээд тэнгэрт гавьяа, доорд амьтанд өршөөл болох ажээ “ Тархи нь хоосорвол чөмөг нь хоосорно Тархи чөмөг хоёулаа хоосорвол үхэж мөхнө шүү Бодох шинжих бодлого ухаанаа нарийвчлаарай Нэг сэтгэлтэй, нэг тэргүүнтэй яваарай Улсаа аваръя гэвэл үндсээ авраарай Үндсээ аваръя гэвэл сэтгэлийг нь авраарай Сэтгэл гэдэг биеийн эзэн бөгөөтөл Сэтгэл мунхарвал бие даруй хэвтэнэ шүү” “Өндөр уулын хөтөл зорь Өргөн далайн олом зорь Хол хэмээн бүү цөх, явбаас хүрьюү Хүнд хэмээнэ бүү цөх, өргөвөөс даагдьюу Бие бөх бөгөөс ганцыг ялъюу Сэтгэл бөх бөгөөс олныг ялъюу Зуун үйл бүтээвээс үйлийн охь Үнэн үгэнд хүрсэн хүний сэтгэл бөх”  Давшгүй даваа бий гэнэм Хэрхэн давах хэмээн бүү сэтгэ. Давъя хэмээн сэтгэвээс давагдъюу Гэтлэшгүй мөрөн бий гэнэм Хэрхэн гэтлэх хэмээн бүү сэтгэ Гэтэлье хэмээвээс гэтэлъюу Энэ бие хэврэг боловч эрхэм нэр мөнх шүү. Өчүүхэнийг басваас өргөс болно. Үсийг томвоос дээс болно. Буга гөрөөсийг битгий угт, буруулсан дайсныг бүү нэх. Самуун улсыг цэргийн хүчээр тэгшитгэх, энх төр дор бичгийн ухаанаар засах. Үлэмж хүчээ өгсөн хүмүүнийг илүү эс хайрлаваас хожим хүчээ өгөгчдөд хясамж болно. Алтны дэргэд аваас шар нь халдмой.  Аргалын бөгөөд дэргэд аваас үнэр нь халдмой. Хэн өөрийн гэрийн аж байдлыг сайн зохиож чадвал тэр харьяат улсаа захирч чадна. Алд бие минь алжааваас алжаатугай Ахуй төр минь бүү алдартугай Олон улсыг баръя гэвэл биеийг нь хураахаас сэтгэлийг нь хураахтун. Сэтгэлийг нь хурааваас бие нь хаа одох вэ? Хоёр наран гарваас худгийн ус ширгэ юу Хоёр хаан сууваас хамаг улс барагдъюу Шадарлан явж хүчээ өгсөн бол сарьсан дээлтэд ч суудал өгч ноён босго. Төр ёсны олсыг цэцдээс асууж сурагтун. Ханьсан нийлэн явахад хашин бяруу мэт ханилан яв Харьтан дайсан лугаа харвалдахад харцага шувуу мэт яв. Эвийн хаан засаг залваас түмэнд өлзийтэй. Бие баатар болбоос нэгэн үеийн баатар Билэг баатар болбоос түмэн үеийн баатар. Биеийн бөхөөр нэгийг ялъюу Сэтгэлийн бөхөөр олныг ялъюу Саруул ухаанаас илүү сайн нөхөр байдаггүй. Үгэнд ижилдвэл цэцэн болох Илдэнд ижилдвэл баатар болох. Газрын доорх баялагыг гадаадын хүмүүст өгвөл өчиггүй ал Саруул ухаанаас илүү сайхан нөхөр гэж үгүй Мунхаг хэл амаас илүү дайсан үгүй Ариун явдлаас илүү амьд өлзийтэй зүйл гэж үгүй Нойр гэгч биеийг тэжээх бөгөөтлөө унтаж хэтэрвэл өвчин болно. Жаргал гэгч хүний эрэлт бөгөөтлөө жаргаж хэтэрвэл зовлон ирнэ.. Хорт мууг сайтар засаж Хотол улсыг хичээн хамгаалагтун Чийрэг эзэн, чадвартай сайд улсыг байгуулах эрдэнэ. Чанга цааз, чанартай цэрэг, чигч жонон, чадмаг жанжин чанадсыг дийлэх үндэс. Хатагтай хүнд гурван эр буй. Анхны эр нь алтан төр Дараах эр нь ариун нэр Түүний дараах эр нь авсан эр мөн болой. Алтан төрийг хатуужин дагаваас ариун нэр бэлэн болмой. Ариун нэрийг бэхэлбээс авсан эр ангид үл болмой. Арга хүчээ их болгоё гэвэл ард цэрэг юүгээ асар. Уужим сул жаргая гэвэл эе эв юүгээ ямагт хичээ. Харийн газар арга чадлаа бэхэлж яв Халуун зуураа эв нэгдлээ хичээж яв. Эв найрамдлаас илүү Их хүч энэ дэлхий дээр байхгүй. Алд бие минь амсхийвээс Ахуй төр минь алдруузай Бүтэн бие минь амсхийвээс Бүрэн улс минь сандруузай Алд бие минь алжааваас алжаатугай Ахуй төр минь бүү алдартугай Бүтэн бие минь зовбоос зовтугай Бүрэн улс минь бүү сандартугай Бие хэврэг, билиг мөнх Улсын эзэн нь зөөлөн намууд автаж, жаргал цэнгэлд шунаж, бичгийн түшмэдийн хоосон хоншоорын чимэглэх үгэнд хууртан сууваас өтөл нэгэн мунхаг хүмүүн болмой. Эмээл ихэдвээс тохсон моринд зовлон болмой. Янз ихэдвээс эл улсын дотор зүдүүр болмой Иймээс хоосон сүр, илүү янз маяг, ёслолын хэрэггүй. Хэтэрхий их ёслол жирийн ард олонд омог дээрэнгүйг төрүүлэх гэмтэй. Дээл гоёл ихэдвээс өмссөн хүний биед нь ачаа болохын адил. Хоосон хуудам дүрэм ёс хэтэрснээс ард иргэд нь эзэн лүгээ нэвтэрч чадах үгүй болж залихай сайд нар завсарт нь завшиж, төр улсыг бусниулна.  Миний сонссоноор хуучин хүчирхэг “СҮН” улс үүнээс болж мөхөөд хойд “ЛЯО” хүчирхийлэхэд хүргэжээ. Зүтгэл тэмцлийг үнэлж мэдэхгүй, харанхуй эзний өмнө бөхийж юу хиймой. Зөвийг дагаж, үнэнийг дэмжин, төр улсыг засахын төлөө тэмцэгчийг жинхэнэ сайн эр хэмээмой. (Харин тийм сайн эр харанхуй эзэнтэй бол хайран болох) “Аливаа зовлон зүдүүр, аюул түгшүүрийг үл хайхран эрэлхэг, баатарлаг, хатан зориг гаргаж, намайг тойрон бүлгэмдэн нэгдэж, баяр зовлонг хамтаар эдэлж, эрхэм дээд үр бүтээлийг бүрэлдүүлсэн их улсын ард иргэд минь энэ ертөнц дээр буй олон улсын дотор хамгийн аугаа их ард түмэн болно.  

Бөөгийн онгодтой хөөрөлдсөн нь

Бөө мөргөлийн галын тахилга, өндөр тайх зэрэг зан үйл дээр үр хойчсоо тэтгэж буугаад мордсон олон омгийн онгодуудын ярьсан бүхнээс өөрт сонин содон гэж санагдсан зарим зүйлийг өмнө нь оруулж блогийнхоо уншигчдад сонирхуулж байснаасаа дахин эмхэтгэв.    (Хиад онгод) Хаадын маань зүс царай ямар байсан юм бол доо?   Алтан ширээт хаан Бату баруун хөмсөг нь тасархай байсан, Чингис хааны нүд нь ирвэсийнх адил доошоо нумарсан хэлбэртэй, эрүүндээ ямаан сахалтай, Модун Чинму харин  мантгардуу тарган нүүртэй байсан. (цаасан дээр зурж үзүүлэв).   Хаадын дээд язгуурын эхчүүд нь ямар ясны эмэгтэйчүүд байсан юм бол?   Добу мэргэний Алангуа удган хатан ойн иргэн, Бөртэ чинаугийн Гуа Марал удган хатан нь хамиад гаралтай байсан.   Монголын хаадын язгуурын Бөртэ чинау яг аль газраас ирээд хаана эхлээд хүрсэн гэдэг юм бэ?   Моголын их нутагт Алтан ширээт хаан Батугийн улс байлаа. Тангудын говь цөл нутгаар дамжин зүүн тийш туулан Эргүнэ голын адагт Таян агуйд анх ирсэн гэдэг. Өсч нас бие гүйцээд Онон, Хэрлэн голын нутагт ирэхдээ хамиадийн нутгаас эхнэрээ авч ирсэн байх юм.   Одоо цагийн заарин удган бөө нар ургаа ногоон мод амилуулан хадаг яндар ихээр уях юм. Эрт цагт тэнгэрийн хөтөч нар хадагны оронд юу уядаг байсан юм бэ?   Унаж яваа мориныхоо дэлнээс 3-5 ширхэг үс хялгас аваад л тэр амилуулсан модондоо түшүүлсэн гишүүнээс уячихдаг байлаа. Ургаа ногоон модонд хадаг уяснаас мод чинь хорхойтож үхэх аюултай болдог. Уялаа гэхэд ургаа модныхоо голоос биш түшүүлсэн тулаас модноос уядаг юм шүү дээ.   Долоон бурхан одонд манай хөгшид оройд гарч сүү өргөх юм. Энэ нь эртний ямар ёс жаягаас уламжилж ирсэн хэрэг байна вэ?   Долоон өвгөндөө шөнө оройд адуу малаа харж хандаж байгаарай гэж даатган сүү өргөдөг эртний ёс байсан юм. Зургаа нь заарин, нэг нь удган юм. -Эчингул (хиан ястай) -Өвөгдэй (хиан ястай) -Өгмэд удган(хиан ястай) -Бат (уранхан омогтон) -Батхур (ойн иргэн) -Байхул (ойн иргэн) -Тотгун (ойн иргэн)   (Хиад ястай угаас) Хан Хурмаст тэнгэрийн хуралдайд зөвхөн харын уг гарвалууд суудаг гэж дуулж байлаа, та энэ хуралдайн байдал ямар янзтай явдаг болохыг нь үзэж сонсож байв уу? Солонгон өнгөтэй үүл манан хөшгөөр үүд болгон хаасан байсан. Хөшгийн цаанаас манай чиний мэдэх тэр өвгийн чинь нүүр царай дөнгөж цухуйгаад гарын алгаар орохыг дохивол миний орж асуугдах ээлж маань ирж байгаа нь тэр юм. Дотор нь ороход монгол ястан омгуудын сүрлэг сайхан өмсгөлтэй сүрдмээр олон заарингууд зогсоцгоож байсан. Сандал суудал байхгүй цөм босоогоороо байдаг болтой юм билээ. Монголын ирээдүйн тухай ихээхэн санаа сэтгэлээ чилээдэг нь илхэн байгаа эрхэм өвгөд дээдэс маань бид мэтээсээ дэлхийн орчин цагийн түүхийн явдал болон монголын эртний хот хүрээний тууриудын өнөөгийн оршин буй байрлалын тухай асуух зүйлээ болгоож байсан даа. Хангалттай хариулт авбал ихэд сайшаан магтана.   Түбдийн нутагт амьдардаг оронго гөрөөсний эврийг чухам ямар зорилгоор бөөгийн зэмсэг хэрэгсэл болгон урд цагтаа ашиглаж байсан юм бол? Зарим овгийн үр хойчисдоо их хор нөлөөтэйгөөр эргэж байгаа удмын бөөгийн сүнсийг сэргэж дахин босгохгүйгээр дарахын тулд энэ эврийг ашиглан дохиж хэрэглэдэг байсан юм.   (Сартуул онгод) Үр хойчис бидэндээ захиж анхааруулах байгалийн аюул ойрын хугацаанд байна уу?   Дээд тэнгэрээс Алтайн уулсын эздээ дээш нь татаад байхаар нь гайхаад байлаа. Алтайн уулсын биеэр галт могой гүйгээд байна. Ойрын 10 жилдээ Алтайнхан нутаг сэлгэх хэрэгтэй болжээ. Галт могой гүйж газар шилгээхэд уулын эзэд хүртэл нүхэнд дарагдах аюул байдаг юм.   (Хотгойдын шадар ван Чингүнжав)  Хотогойдын 33 ноёдод өндөр тайх тайлгыг орой цагаан хар ирэгэн хонь өргөн хийж байна. Таны нуруу өвдөж эмзэглээд байдаг болтой, тахилга тайлгаа аваад одоо удахгүй эдгэж илаарших уу?   Удахгүй эдгэнэ дээ. Ван би Бээжинд зоослуулан цаазлах ялыг авч тамлуулахдаа 99 дэх зоосоо тавиулаад ухаан алдсан. Ордны мэдээ чимээг дуулгаж байсан хорчин түмнээ, бор цайгаараа цангааг минь тайлж байсан харчин түмнээ, аманд минь мөөг(мэдээ алдуулах) хийсэн цахар түмнээ хэзээ ч мартахгүй ээ. Өөрийн биеийнхээ махаар Монгол хөх тэнгэрийг тайж байна гэж бодоод хэвтэж байлаа. Зоосолсон яргачин нь монгол, манж хүн биш харин хан үндэстэн байсан юм шүү. Адтайгаар нурууны ясыг минь голлуулан (уг нь заншил ёсоор зузаан маханд тавьдаг ёстой байж) тавиад байж билээ. Монголчуудын маань их зовлон надаар л төгсөг гэж бодож байлаа.   Орхон голын тухай юу хэлэх вэ? Орхон гол Өөлдийн дайны үед монгол түмний амийг авч, цус ихээр үйж улаанаар эргэн урсаж байснаас ихэд догширсон гол юм уу.   Онон голын талаар та юу хэлэх вэ? Онон голын эзэн нь их л сайхан удган хатан байдаг гэлцдэг. Зуны сарын шинийн 15-ны шөнийн сарнаар хэн Онон голд орж булхвал тэр их царайлаг сайхан болно гэлцдэг байв даа.   Тэнгэрийн ташуур(бардаг)-т байх мадар нь чухам ямар санааг илэрхийлдэг вэ? Тэнгэр, газар, лусын ёрыг улаачдаа буулгахгүй гэж ташууртаа мадар хийлгэдэг юм.   Онгодоос өөрийн улаачдаа өгдөг тэнгэрийн нэрний учир нь чухам юу юм бол? Дээд тэнгэрийн 99 орон зай бүрд улаачдаа нэг тэнгэрийн нэр өгч муу санаатан бүхнээс хамгаалдаг учиртай. Улаач нь тэнгэрийн нэрээрээ дээдэстэйгээ харьцдаг. Түүнийг нь улаачийнх нь төрсөн үр хүүхэд нь хүртэл мэдэх учиргүй юм шүү.   (Баатар вангаас) Түшээ хүүгийнх нь авч яваа энэ хутга төмөр сайтай, бас тэгээд сайхан хийцтэй эд байгаа биз? Танкны фрикцион дискнээс гарсан гангаар захиалж  хийлгэсэн юм. Алив харъя гээд хутгийг минь гартаа авсанаа ган төмрийн чанарыг нь шалгахаар барьж суугаа тэнгэрийн ташуурын нэгэн унжсан илдны ир дээр цохив. Тэгснээ инээгээд цаад буриадууд чинь дайн болох нь гээд Баатар Хар Тэнгэрээ дуудаад уналаа. За сүү өргөөд тайвшруул тэднийгээ гэж хэлээд тайтай нь аргагүй мишээж сэтгэл нь ихэд хөдлөн суув(багшийн маань зарим угууд хутганы ир шалгахыг нь үзээд сүйд болох нь  гэж их л сандарсан болтой).   Дашдоржийн Нацагдорж: Германы Рейний хавийн нутгаас галуу унаж ирлээ. 65 настай. Намайг хашаа налаад үхсэн гэж бодож байв уу, үгүй шүү. (Түшээ хүү би цэл гайхлаа)   Дамдины Сүхбаатар: Бухарест хавийн нутгаас ирлээ. 61 настай. Намайг хэн нэгэнд хорлогдож үхсэн гэж бодов уу, үгүй дээ. Тэр цагт хоёр хөтөлгөө морьтой гарсан даа. Эх минь хамниган ясны удган хүн байсан юм. Ээжийнхээ ачаар л амьд гарсан даа. Эхийг минь Улиастайн голд үйсэн, тарнийн л ёр байх даа. (Түшээ хүү би хоёр дахь удаагаа цэл гайхаж мэл хөхрөв) Түшээ хан уулын Цэцээ гүнээсээ яваад нутгийнхаа Мөнх хаан ууландаа очсон нь над арай дээр юм уудаа.   Ханд (жанжины эх): Улиастайн голоо хундан цагаан хониор тайгаарай. Энэ голыг догшруулаад байгаа эзэн нь би л юм шүү.   Баатар ван(Хатанбаатар): Тэнгэрт буриад, дархадууд шуугиад байна. Ямар гээч түбд лам монголд ирчихээд ёр хаяж тарни буулгаад байна? Аан 9-р Богд гэв үү. Нэг их удахгүй идүүлчих биз ээ. Би цагтаа гүртэн байлаа. Гүртэн чинь уг нь лам биш юм шүү дээ. Тухайн цагт нь тааруулж л явсан ухаантай. Тарнийг бол харин мэднэ. Гэхдээ монголд маань хэрэггүй эд байх шүү. Тарни уншихаар 17 хоног гайгүй сайн явдаг. Тэгээд л өөр нэгэн тарнид тушигдчихдаг юм даа. Энэ нь түбдийн нарийн ухааных байх л доо. Монголчууд өөдөлж явъя л гэвэл тэнгэрээ шүтэж, аав ээжийгээ дээдэлж явах хэрэгтэй юм.   Ханту бэхү(Отгонтэнгэрийн эзэн): Одоогийн монголын хаан чинь Ойрдын хүү(ерөнхийлөгч Ц.Элбэгдорж) гэсэн байх аа. Хангай ханыг ламаар тахиж болохгүй гэж олондоо дамжуулаарай. Өмнө удаа ламаар тахиулсан хааныг чинь мориноос нь ташиж нэг унагаасан, дараа хавар нь галзуу чоноо нэг турхирсан. Цагаан нуур(Бадар хундага юм болов уу)-ын эзэн нь удган эх Саргалдай минь юм. Нуур усаа бузарласнаас тэр нутагт ган, зуд бүхний эхлэлийг тавьж байна. Мөнх хааны зарлигаар энд эзэн сууж байна. Надаас өмнө бусад хаадын зарлигаар өөр өөр бэхи нар байсан гэдэг.    Занабазар мэргэн(Өндөр гэгээн): Тарнийн ёрийг монголдоо хааж л явна. Монголчууддаа тэнгэрийн ёсоо дээдэлж авч яваарай гэж захих байна.   Хиад уг(Хабул хааны их мэргэн): Саяхан мангадын хааны золголт(12 сарын 25-ны загалмайтны зул сарын баяр болтой)-нд яваад бэлэг сэлтээ солилцоод ирлээ. Модун эзэн, Абраам хаан, Цагаан гүү хаан, Хабул хаан нар өөрсдийн олон албатуудынхаа хамт явлаа. Мангадын хүлэг морьд, чарга нь том сүрлэг эд байх юм. Одоо бодоод байхад бидний тэгж явсан маань зөв ч юм уу, буруу ч юм уу мэдэхгүй л байна. Тэд чинь улс гүрнийхээ хүч чадлыг гайхуулаад ч байгаа юм уу санагдсан даа. Абраам хааныг маань мөргөчихнө лээ(хэлсэн санааг нь ойлгосонгүй, хэлсэнийг нь оруулав). Би ч Хабул хаанаа хамаг муу бүхнээс хамгаалаад л бүрэн зэвсэгтэйгээ зогсож байлаа. Миний хул морь ч мангадууд тэдний морьдоос дутаад байх юмгүй юм билээ дээ(яг гарахдаа хэлсэн үг нь).   Бүргэд омгийн удган хатан: Мангадын хааны золголтонд яваад ирсэн шүү. Хүүхнүүд нь хагас нүцгэн харагдах юм. Бид чинь хувцас хэрэгслээрээ биеэ бүрэн халхалж явдаг. Цээжээ эр нөхрөөс өөр хүнд харуулах ёсгүй юм шүү дээ. Тэр олон хүний нүдний хор орсон хагас нүцгэн гүйлдэх хүүхнүүдийг тэвэрсэн эр хүний бие сэтгэл бузартах болно шүү дээ, санаж явдаа. Бид чинь тэнгэрийн хаяг ширтээд л холын их аянаас ирэх эр нөхрүүдээ хүлээдэг байлаа. Уг онгодыг дуудахдаа аль хааны үед амьдарч байсан эсэхээр гаргаж дууддаг юм шүү дээ.   Хиад уг(Хубилай хааны их мэргэн): Байгаль дэлхий хүйтрэх гээд л байна даа. Яргуй мэтийн цасанд зохицсон ургамал элбэгших мэт. Ирэх өвөл их хүйтэн болох тул дулаан хувцас сайн бэлтгэж, орон гэрээ сайн дулаалаарай. Долоон жилийн дараа(2017 онд) өмнөд хилийн цаана их мөргөлдөөн гарч цус ихээр урсах нь дээ. Хянганы нуруу, 33 говиороо хааж зааглан ус нутагтаа орох аюул заналыг хаагаарай.   Дархад онгод: Долоон жилийн дараа биш ээ, 2013 онд болох тул монгол нутаг усаа сайн хүрээлж хамгаалаарай. Бөө болж тэнгэрийн хүн болж байгаагийн хэрэг чинь ийм зүйлд л гардаг юм шүү дээ.   Сорхугтани бэхэ: Эх маань дүрбэн ястай билээ. Ойрын 180 жилд дэлхий дайдад нөлөөлөх томоохон гамшиг алга даа. Түүнээс цааших нь өнөө цагийн бөө нар та нарын мэдэлд л байх юм шүү дээ.   Талст боржигон омгийн онгод: Талст боржигончууд бид их хаадын зэр зэвсгийг олон үеээрээ даан хийж ирсэн улд юм. Бөртэ хатны эцэг нь хунгарудын Дай цэцэн. Эх нь харин талст боржигоны удамтай хүн байсан юм шүү дээ. Талстын дархчуул бид Мөнх хаан уулын тайхтай, Дархан хан ууландаа суудалтай билээ.       Гал    

​Алтан гургалдай онгодын дуудлага

Алаг шувуу хувилгаантайв Алтан гургалдай Гурмасан улаан зангилдоог Гурван үеийн чинь дамжсан Алага Шишгэдээн хонхорт л Алтан гургалдай дугараахааг л Амьтан болгоно сонсоч дээ Өргөн Шишигэдээн хонхорт л Өдтэй шувуу л ирэхэг л Өдий болтоло сонсоё гэв дээ Хөх л тэнгэрээр явдаг болдоо Хөрстэй дэлхий хэнздэнэ дээ Алаг хувилгаан заяачтай бил дээ Аянгат л буувал аюултай даа Хөх тэнгэрт эзэн бил Хэн ч намайг дуудахав дээ Халаг өө, халаг өө, халаг өө Хөхө тэнгэрээн цахилгаан  биш үү  

Хөх толбо ба Монгол тамга

Шинээр төрсөн хүүхдийн биен дээр байх хөх толбыг дэлхийн эрүүл мэндийн шинжлэх ухааны хэлэнд “Mongolian Blue Spot” гэж нэрлэсэн байдаг. Хүүхэд төрсөн цагаас өгзөг болон биеийн аль нэг хэсэгт хөх өнгийн толбо байдаг бөгөөд энэ толбо нь 3-10 жилийн дотор арилж алга болдог. Үүнийг Монголчууд хөх толбо гэж нэрлэдэг. Энэхүү хөх толбо нь Монгол, Ази гаралтай хүүхдүүдэд элбэг тохиолддог бөгөөд эрдэмтдийн судалгаагаар ОХУ-ын Буриад, Тува, Халимагийн иргэд, Монгол Улсын иргэд, Хятад улс дахь өвөр монгол иргэд, Шинжан, Казакстан дахь Дөрвөн Ойрадын иргэд, Солонгос, Манж нутаг, Афганистан, Унгар зэрэг улсын зарим хүмүүст, Америкийн Индиануудад энэхүү хөх толбо байдаг гэнэ. Хөх толбыг 3 ангилах ба жирийн хөх толбо нь голдуу өгзөг, нуруун дээр байдаг. Энэ нь ойролцоогоор 10 жилийн дотор арилдаг. Харин гүн хөх толбо нь гар орчим байж, залуу нас хүртэл арилахгүй байж болно. Бага зэргийн толбо нь бусад газар байрладаг бөгөөд хэдхэн жилийн дотор арилдаг байна. Үнэндээ энэхүү хөх толбо нь арилан алга болж байгаа бус бидний цусанд шингэж, бие махбодиор тарж эрч хүч, эр зориг, оюун ухааны эрчим хүч энерги болдог байна. Барууны орнуудад хүүхэд төрөхөд “Mongolian Blue Spot” буюу хөх толбо байвал төрсний гэрчилгээн дээр заавал тэмдэглүүлдэг гэнэ.Учир нь энэ нь ямарваа нэгэн өвчин, хорт зүйл биш гэдгийг баталж байгаа юм. Зарим хүмүүс мэдлэг дутмагаас болж эдгээр хүүхдүүдийн бие дээрх толбуудыг хүч хэрэглэсний үр дагавар гэж андуурч хуулийн байгууллагуудад шалгуулж байснаас үүдэн ийм арга хэмжээ авдаг болжээ. Тиймээс шинээр төрсөн хүүхэд хөх толботой байвал Монгол удмынх байна гэж хэлэх явдал Ази төдийгүй зүүн Европын Унгар, Болгар зэрэг улсуудад элбэг юм. Европоос гаралтай цагаан арьстнуудын дунд 1-10% тохиолддогийг төв Азийн нүүдэлчдийн байлдан дагуулалттай холбон авч үздэг бөгөөд үүний нотолгоо нь төв Азиас гаралтай Унгарчуудын 22,6%-д хөх толбо байдаг дээр үндэслэгддэг байна. Бүр эртний Монголчуудын нуруу нь нилдээ хөх байсан ба үүнийгээ тэнгэрийн тамга, өөрсдийгөө тэнгэрийн үр сад гэж нэрлэдэг байсан гэдэг. Тэгвэл йогын ухаанд энергийн хүрд болох 7 чакра нь хүний нурууны дагуу байрладаг бөгөөд олон уулзвар буюу аарцагт кундали оршдог. Кундали нь идэвхитэй буюу хүчтэй бол нуруун дагуу аураг дамжин өгсөж ертөнцийн хүч /дээд тэнгэр, энергийн эх/-тэй холбогддог тухай өгүүлсэн байдаг. Монголчуудын хөх толбо яг хондлой дээр байдаг байсан нь маш их сонирхол татаж байгаа юм. Магадгүй бид үнэхээр тэнгэрийн ард түмэн ч юм билүү. Сүүлийн үед дэлхийг шуугиулаад байгаа индиго хүүхдүүд хөх ауратай байдаг. Их зөнч нар тэнгэрээс Чингисийн хөх цэрэг бууж ирж даян дэлхийг амаржуулна хэмээн өгүүлсэн нь Монголын дахин хүчирхэгжилтийн үе ирэхийг зөгнөсөн байж мэдэх юм. Монгол хаадын үе: Далай хааны тамга Их Монгол улсын үеэс эрхэмлэсэн төрийн эрхэм дээд бэлэг тэмдгийн нэг нь тамга юм. Төрийн тамганы эрхэм нэг шинж нь түүний бичээсийн үсэг бичиг, утга агуулгад оршдог. Тухайлбал: Чингис хааны эрхэмлэн барьж байсан хаан хасбуу тамганы бичээсэнд: “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын далай хааны зарлиг эл булха иргэн дор хүрвээс биширтүгэй аюутугай” гэсэн нь сонсвоос сүсэг төрөм, сүрдэм бадрангуй, уншваас ухаан зарам, утга гүн агаад эрхэм дээд тэнгэрийн зарлиг мэт. Төрийн тамгаар итгэмжлэгдсэн бичиг баримтууд, зарлиг зэрэг нь нийтээр дагаж мөрдөх шийдвэр бүхнийг иргэн бүр заавал биелүүлэх үүрэгтэйг улсын хааны тамгаар зааж буй явдал юм. Төрийн тамга нь төрийн батламж болдог учир түүнийг хийх, хэрэглэх, хадгалах, хамгаалахад тусгай нэрийн дэг жаяг, дүрэм журамтай байдаг. Манай эриний өмнөх III зуунаас эхлэн XXI зууны эхэн үе хүртэлх хугацаанд хад чулуун дээр сийлэгдсэн цагаасаа эхлэн Монгол болон гадаадын улс гүрнүүдийн газар нутагт эзэмшлээ тогтоон, сүр хүчээ гайхуулж бас ч унаж сэхэж явсан Монголын их хаадын үе, Ардын төр үүсч хөгжин, мандан бадарч өнөөг хүрсэн түүхэн үеүдэд “Монгол тамга” ямар хууль дүрмээр хэрхэн яаж хийгдэж, хэрэглэгдэж ирсэн тухай, тухайн үеийн цаг үе нийгмийн байдалтай нь уялдуулан бичсэн болно. Монгол овгийн тамганы гарал үүсэл Дэлхийн олон оронд хэрэглэгдэж буй тамга тэмдэг нь эрт дээр нэгэн цагт үүсэн бий болсон нь тодорхой билээ. Түүхэн баримт бичгүүдийг сөхөн үзвээс хүй нэгдлийн үе буюу хүн сүрэглэн хэсэг бүлгээр явах үед овгийн им тамга, тэмдэг хараахан байгаагүй бололтой. Харин эхийн эрхт ёсон үүсэхийн хамт овгийн дотор хөдөлмөрийн хуваарь үүсч, таваар бүтээгдэхүүн солилцох зэрэгт овгийн тэмдэг хэрэглэгдэж эхэлсэн байх магадлалтай. Нөгөөтэйгүүр тэр үеийн хүн бүл амь зуухын эрхээр аль нэгэн газар нутгийг сонгон тархаж нутаглах болсон нь овгийн хүн бүлийг бусад овгийнхоос ялгахын тулд таних тэмдэг хэрэглэх шаардлага гарсан. Энэ шаардлага нь овгийн им тамга, тэмдэг үүсэн бий болох нөхцөлийг бүрдүүлжээ гэж үзэж болох юм. Олон угсаатан ард түмний овгийн түүхээс үзэхэд, тэдний харилцан холбогдох харь элэгтэн, халуун садан төрлөө ялган мэдэх олон бэлэг тэмдэгтэй байжээ. Жишээлбэл: Монголчуудад 1.Уг удам, удам гарал, овог ястан, махан ба цусан төрөл гэж ялган үзэх ёс тогтсон байв. 2.Овгийн сүлд, шүтлэг, овгийн тулалдааны хашгираа /уриа/ тус тусдаа байдаг байжээ. Тамгыг эхэн үедээ овгийн хүн нэг бүрийн буюу нийтээр хэрэглэх хөдөлмөр, тулааны багаж, сав суулга, зэвсэгэн дээр таних тэмдэг болгон хэрэглэж байсан байх. Азийн нүүдэлчдийн нэн эртний нугийн нэгэн болох Шар мөрний дундад ба доод урсгал болох нутгаас археологич нар шинэ чулуун зэвсэгийн үеийнхний шавар саван дээр элдэв “тамга” зурлага байгааг олсон байдаг. Чулуун зэвсгийн үе, хүрэл ба төмөр зэвсгийн үеүдэд монгол овгуудын үлдээсэн байж болох маш олон тооны тамга, тэмдгийн дүрсийг монголын дэвсгэр нутагт байгаа агуйнууд, хад чулуу, цохион дээрээс өргөнөөр олдож байна. Тухайлбал: олон тооны тамга тэмдэг, ан амьтад, хүн, ан гөрөө хийж буй болон мал аж ахуйн сэдэв, зэр зэвсэг зэргийг хамт дүрсэлсэн зураг Хөвсгөл аймгийн Цахир, Хүүхдийн овоо, Модтой толгой, Их бага муна, Увс аймгийн Хар цагаан зэрэг газраас олдсон байна. Цахирын хадны зурагт янз бүрийн тамга тэмдэг, зураас, хонхор, эгнэж цуварсан зураас зэрэг геометрийн дүрсүүд олон байдаг. Амьтны зураг ба тамгануудын дүрс нь хэмжээгээрээ төдийгүй хэлбэр төрх, урласан маягаараа их олон янз баялаг байдаг байна. Төв аймгийн Дэлгэрхаан сумын Баян-Өндөр уулын зүүн талын Торлогтын өвөлжөөний арын хадан цохионоос дундад ба шинэ чулуун зэвсгийн үетэй холбогдох, зуу гаруй дүрс зургийг олсон байна. Нэгэнтээ уйгарууд өмнөх үеийн бичгийг хуулбарлан хэрэглэж байсны тэмдэг болох дурсгалын зүйлс Моюнчур хааны бичгээс гадна нилээд олдоод байгаа юм байна. Моюнчур хааны нэртэй холбоотой бичиг Тува улсаас олджээ. Энэ чулуун дээр сийлсэн бичиг нь “750 онд Туваг эзлэн аваад –Миний тэмдэг /тамга/, миний бичгийг зохиох /чулуун дээр сийлэх/-ыг би тушаав” гэсэн бичигтэй байжээ. Монголын их хаадууд ч гэсэн өөрийн зарлигийн айлдвар, дайснаа ялан дийлж, алдар нэрээ мандуулснаа болон онгод омог бадарсан яруу тод сургаал үгсийг, мөн гуниг зовлон амсаж гунин гашуудах харамсалаа хад чулуун дээр тэмдэглэн бичиж үлдээдэг байжээ. Түүгээр ч зогсохгүй түүхт их хаадын гэгээн дурсгалыг хүндэтгэн алдаршуулж түүх шастирыг нь хад чулуун дээр сийлэн мөнхлөн үлдээж, хөшөө чулуу босгодог байжээ. Жишээ болгон гурван чулуун хөшөө, хад чулууны бичээсийг авч үзье. 1.Бичигт хөшөөний хамгийн эртнийх нь бөгөөд тод томруун нь 1225 онд босгосон “Чингисийн чулуу” гэж алдаршсан бичигт хөшөө юм. “Чингисийн чулуу” 1225 онд босгосон энэ хөшөөн дээрх 5 мөр 20 гаруй үгтэй бичээс нь одоогоор олдоод байгаа монгол бичгийн хамгийн эртний дурсгал бөгөөд 1818 онд Оросын судлаач Спасский, Хархираа голын хавиас олжээ. 1832 онд уг хөшөөг Петербург хотод аваачсан бөгөөд одоо “Эрмитаж” музейд хадгалагдаж байна. Хөшөөний өндөр нь 2 м, өргөн нь 66 см, зузаан нь 22 см. Хөшөөний бичиг нь: “Чингис хааны Сартуул иргэн дагуулж бууж, хамаг Монгол улсын ноёдыг Буха-Сочихай хуригсанд Есүнхэй ондутрун гурван зуун гучин таван алдас дур онтудлаа” гэжээ. Мөнх хааны хөшөө 1257 онд босгосон энэ хөшөөг 1955 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутгаас олжээ. Энэ хөшөөнд 3 мөр 20-иод үгтэй монгол бичээсээс гадна хятад үсгээр бичсэн бичиг бас байдаг байна. Монгол бичээс нь: “Ургийн ургаар хэдэн хэдэн үест Мөнх хаан түмэн, түмэн насалтугай хэмээн Барс түгэ босгуулах хүртэл тэдэнд учралт буян хүртүгэй” гэжээ. Энэ хөшөө одоо Улаанбаатар хотод Үндэсний түүхийн музейд хадгалагдаж байдаг. Цогтын хадны бичээс Халхын Цогт хунтайж 1621 оны намар Хангай ханы Цэцэрлэг ууланд авлаж яваад нэгэн шүлэг зохиосныг хамт явсан Эрх хиа бичин авч, 1624 онд Дайчин хиа Гүенбаатар хоёр хаданд сийлжээ. Энэ бичээс одоо Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуутын хар чулуу хэмээх хаданд буй гэнэ. Монгол бичгээр долоон бадаг, хорин найман мөр шүлэг энэ бичээсэнд байгаа нь тэр үеийн монгол шүлгийн нэгэн өвөрмөц дурсгал болдог байна. Овгууд шинээр салбарлан гарах тутам овгийн хуучин үндсэн тамганы дүрсэнд нэмэлт зүүлт хийж, үүсгэмэл тамга бий болдог байв. Овгоос салбарлан гарсан ахан дүүс, аавынхаасаа өрх тусгаарлан гарсан ам бүлийн тооноос шалтгаалан үндсэн тамганы дүрсэнд нэмэлт зүүлт хийдэг байна. Тухайлбал: Овгийн тамга нь “задгай саран тамга” байжээ гэж үзвэл тамгыг хойш нь, урагш нь, дээш нь, доош нь дөрвөн зүг харуулан дарж болно. Дээшээ харсан нь овгийн ахлагчийнх, доошоо харсан нь отгон хүүгийнх гэх мэт өөрчлөн үүсмэл тамга бий болох жишээтэй. Үүний хажуугаар шинэ үндсэн тамга ч гарч ирж нийт тамганы тоо олширч олон овгийн “Их хуралдай”, цуглаанд ирэгчид тэр цагийн нэртэй сүртэй хад цохионд овгийн тамгаа сийлж үлдээх, овог олноор хэрэглэх ус бэлчээрийг эзэмших, эдлэх эрхээ бататган, мөн тэндхийн хад чулуунд овгийн тамгаа сийлэн байршуулах явдал байсныг нүүдэлчдийн хожуу үеийн заншил, үлдэцээс эрдэмтэд сэргээн тогтоожээ. Тэгвэл одоо бид “Тамга” гэдэг чухам юу юм бэ? гэдгийг олж тогтоохыг хичээе. Тамга хэмээх нэр үг хэзээ үүсэн гарсан он цагийг тогтоосон албан ёсны баримт бичиг одоохондоо олдоогүй байна. Оросын эрдэмтэн И.Т.Савенков “Енисей мөрөн хавийн урлаг” номондоо “Эрдэмтэн А.С.Эмри “Турк Дибилгиси” хэмээх зохиолдоо тамга гэдэг нэр үгийн там- гэдэг язгуур нь төөнөх, цоонох утга бүхий түрэг үг гэж тайлбарласан” тухай бичсэн байдаг бйна. Монгол, түрэг хэлний толь бичигт тамгачи, тамгалык, тамгалах гэсэн үг байгаа нь цөм “Тамга” гэдэг үгнээс үүсчээ. Ер нь тамга гэдэг үг нилээн эрт цагаас олон улсын хэл ярианд тархаж, хэрэглэгдсээр ирсэн байна. Тухайлбал, нангиад, араб, иран хэлэнд “тамга” гэдэг үг нь худалдаа, гар үйлдвэрийн татвар, гааль гэсэн утгатай хэрэглэгдэж байжээ. Европ зүгийн хэлнүүдэд “тамга” гэдэг үг эрт цагт орсон бололтой. Орос хэлэнд “Тамга” гэдэг үгийг монгол утгаар нь хэрэглэх явдал байжээ. Зарим тохиолдолд пятно, знак, печать, тавро, таможня, клеймо гэх мэтчилэнгээр орчуулсан байдаг. Эдгээрээс таможня гэдэг үг нь тамга гэдэг үгнээс гаралтай гааль эрхэлсэн албан газрын нэр болой. Харин печать гэдэг үг нь орос хэлний халаах жигнэх гэсэн утгатай, тэгэхээр малыг тамгыг халааж дардаг, гаалийн тамгыг мод зэрэг ноцох, цоонох эд дээр халааж дардаг байсантай нийцэж байгаа юм. Түрэг хэлэнд овгийн тамгыг дамга, Болгарын Гагауз зэрэг зарим угсаатан хонины илгийг дамга, герман хэлэнд тамга гэж бичдэг байна. Мөн Туркменд тагма, якутад таба гэж бичдэг гэнэ. Тамгыг онгон шүтээн отог овгийн таних тэмдэгнээс эд, хөрөнгө, мал сүргийнхээ хүрээнд шилжүүлээд зогссонгүй, төр улсын сүр сүлд болгон хувиргажээ. Хүй нэгдлийн үед ижил сүргээрээ явсан хүмүүс хөрөнгөжин хүчирхэгжихийн хирээр отог, овог нь аймаг хошуу, аймаг хошуу нь улс гүрэн болон тэлж, эгэл жирийн хүн нь эр цэрэг, эр цэрэг нь баатар жанжин, баатар жанжин нь эзэн хаан болон өргөмжлөгдөв. Тийнхүү нэг аймаг нь нөгөөгөөсөө, нэг улс нь бусад улсаасаа ялгарч, нэг баатар нь нөгөө баатраасаа, нэг хаан нь бусдаасаа ялгарах хэрэгтэй болжээ. Юугаар ялгарах вэ? гэдэг асуултад хамгийн түрүүн “тамга” хариу өгчээ. Тамга ийнхүү төр улс, эзэн хаадын бэлгэдэл, батламж болон хувирчээ. Үнэхээр ч тамга нь тухайн төрийг, тухайн засгийг, тухайн хүнийг олон нийтэд таниулах, мөн тэднийг олны өмнө “дархалсан”, “баталгаажуулсан” нэгэн далд хүчин болон өргөжин хөгжсөн байна. Хаанахын ямар хэргэмтэй, хэн гэгчийн “тамга” вэ гэдгийг тамга голчлон гэрчилдэг байна. Гэхдээ тамганы түүх нь олноос нэг рүү шилжин тархсан шинжтэйгээрээ нийгмийн бусад үзэгдэл юмсаас ялгаатай. Эхлээд дундын буюу олны өмч байсан тамга яван явсаар хувь хүнийх болох чиглэлээр хөгжжээ. Отог овгийн дундын бэлгэдэл тэмдэг байхдаа тамга нийгмийн шинжтэй байж. Гэтэл аль нэг хааных болох цагтаа хувь хүний өмч, эрх дархын зэрэгт хүрчээ. Эртний монголчууд ном барладаг бараа тамга гэж нэрлэдэг байжээ. Мөн хаад ноёд, хутагт хувилгаадын албан хэргийг батлах тэмдгийг бас тамга гэдэг бөгөөд үүнийг хаш чулуу, алт, мөнгө зэрэг эрдэнийн зүйлсээр хийж хэрэглэдэг уламжлалтай байжээ. Тамга нь өөртөө нэгэн өвөрмөц нуугдмал шинжийг агуулж байдаг бөгөөд түүнийг үгнээ буулгаваас “захирах” гэсэн ойлголт юм. Өөрөөр хэлбэл энэ үг нь дур хүсэл харгалзахгүй тушааж даалгах, дагуулах гэсэн утгыг агуулна. “Тамга”-ыг “захирлага” гэж нэрлэх ёсон ч байдаг. Энэ бүхнээс үзэхэд “тамга” нь нилээд өргөн утга агуулга, бэлгэдэл бүхий ойлголт юм. Тодруулбал тухайн тамганы цаана эзнийх нь (хэн нэгэн хаан, ноён, хутагт, захирагч, дарга гэх мэт) жинхэнэ “төрх” нуугдаж байдаг. Хаан шашны тэргүүн ихэс лам нарт дээд эздээс шагнан олгосон тамга, тэмдэг нь тухайн цаг үедээ тэр алба, хувь хүний эрх мэдэл, хир хэмжээг халдашгүй болгон бататгаж өгдөг байж. Үүний учир тамган дээр бичих бичээсний утга, бариул, хийх материал хэмжээ, дамжааг маш нарийн тооцож хийдэг байжээ. Энэ нь тухайн нийгмийн, тухайн эзний эрх ашгийг бат нягт хамгаалдаг байв. Түүхийн сурвалж баримт бичиг, зохиол туурвилаас иш татан үзвэл монголчуудын дээдэс, тэднээс гарал үүсэл нэгтэй хаад хаант улс, эзэнт гүрний тамга, тэдний дээдэс, ноёд хууль ёсны тамга хэрэглэдэг байж. Түүгээр ч зогсохгүй умард зүгийн нүүдэлчин аймгийн эзэд, хаадад дээрэнгүй зан, ихэмсэгийг үзүүлж өршөөн соёрхсон нэрийн дор цол хэргэм олгож, тамга тэмдэг хэрэглүүлдэг байжээ. Эх бичиг мэдээ сэлтээс үзэхэд Монгол нутагт монголчуудын дээдэс нь одоогоос 2200-гаад жилийн өмнө тулгар Хүннү улсыг байгуулсан бөгөөд улсын хаан Шанью нь төрийн тамгатай байжээ. Энэ нь төв Азийн нүүдэлчин улсын хамгийн эртний төрийн тамганы тухай мэдээ болов уу? гэж үзэж байснаа Д.Пэрлээ гуай нэгэнтээ бичиж байв. Хүннүчүүд ямар ч байсан өөрийн бичиг соёлтой байсан тухай мэдээ сэлт байдаг тул тэд төрийн тамгандаа тэр бичгээ хэрэглэж байсан байх. Гэхдээ чухам ямар бичгийг төрийн тамгандаа хэрэглэж байсан тухай шууд баримт олдоогүй байна. 1983 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь Хүннүгийн булшнаас “алтан хүн” (хүний дүрс бүхий цэвэр алтан хуудас) олдсон байна. Ялтасны голд хүний дүрс, түүнийг тойруулаад үсгүүд байжээ. Энэ үсгийг судлаач, эрдэмтэн Б.Сумъяабаатар судалж үзээд “финик” гэсэн үгнээс гаралтай “шаану тамга” (хааны тамга) гэж тайлжээ. Үүнийг нь дэлхий дахины эрдэмтэд судлаачид хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Алтан хүн Ийм олдвор дэлхий дахинд ганц байгаа юм байна. Дээд доод хоёр өнцөгт нь нүхэлснийг үзэхэд ямар нэгэн юмнаас зүүж явсан бололтой. Энэхүү алтан хүний дээрх бичээс нь Крит (Итали) арлаас олдсон Фестийн хүрдний бичээс, Атлантын далай (Чили) Пасха арал дээрх бичээсүүдтэй ерөнхийдөө тохирдог. Тэгэхээр Хүннү нар нэн баялаг соёлтой, дэлхийн соёл иргэншилтэй өргөн хэлхээ холбоотой том гүрэн байжээ гэсэн дүгнэлт хийж болохоор байгаа юм. Дээр өгүүлсэн Хүннү гүрний төрийн тамганаас үзэхэд Монголын өргөн дэлгэр, уудам газар нутагт удаа дараа байгуулж, байсан улс, ханлигт төрийн тамга, төрийн зүтгэлтний мутрын тэмдэг, тэдэнд эрх мэдлийг нь бататган олгосон тамга тэмдэг байсан гэх учир шалтгааны дүгнэлт хийж болохоор байна гэж Д.Пэрлээ гуай үзэж байв. Манай эриний 307 оны үед Тобагийн нэгэн аймгийн тэргүүлэгч Илу Ито Тобагийн хан хүрэн цацаг оосортой алтан тамгатай байжээ. Монгол нутагт улс орноо байгуулж явсан Жужаан Дадан, Авар нэр төрийн оны цолтой, өөрийн бичигтэй байсны дээр нангиад бичгийг хятадтай харилцахад хэрэглэж байсан мэдээ байдаг. Тэр албан бичигтэй тамга дардаг байсан байх гэж үзэж болох юм. Сүүлийн жилүүдэд Монголын газар нутгаас янз бүрийн замаар нүүдэлч улсуудын тамга тэмдгийн дурсгал олдож бана. Энэ нь манай орны эртний, түүхийн хөгжлийн үе шатыг тогтооход ач холбогдлоо өгөх нь дамжиггүй юм. Хүрэл тамга 1962 онд хэл судлаач Х.Лувсанбалдан, түрэг хэл судлаач Б.Базилхан нар нэгэн хүрэл тамгын бичээсийг судалж үзээд “күтлүк” хэмээн тайлан уншиж “азтай, жаргалтай” гэж монголчилжээ. Дээрх тамган дээр хэдийгээр ганц үг байгаа боловч энэ нь түүхийн таамаглалуудыг дэвшүүлж болох юм. Монгол нутагт VIII зууны сүүлчийн хагасад Дорнод Түрэг улсыг үүсгэн байгуулсан “эл тэрс” улсыг хураагч цолтой Күтүлүг хаан 693 онд нас нөгчсөн байдаг. Тэр хүрэл тэмдэг тэр хааны алдрыг бичсэн мутрын тэмдэг байж болох юм. XIX зууны дунд үед одоогийн Сүхбаатар аймгийн Онгон сумын нутаг “Будрын чулуу” гэдэг газраас “Баруун тангудын тамга”-ыг нэг хүн олж, хоёр үе тахин хадгалж байгаад 1955 онд Шинжлэх ухааны Хүрээлэнд авчирч өгсөн байдаг. 1204 онд “Наху гүний байлдаан” гэж нэрлэгдэх тулааны үеэр Чингис хааны цэргүүд Найманы улс иргэдийг эрхэндээ оруулж авчээ. Гэтэл Таяны аймгаас нэг хүн дутаав. Хасар: “Түүнийг амьдаар барь” хэмээсэнд Бат гүйцэж очоод амьдаар барин ирэв. Үзвэл өвөрт нь нэгэн тамга байв. Хасар өгүүлрүүн: Танай олон аймаг, цэрэг цөм манийг дагаж байхад чи энэ юмыг өвөрлөж хааш одно вэ? гэвэл тэр хүн өгүүлрүүн: -Миний бие тушаалын газраа үхтэл сахина. Энэ тамгыг хуучин эзэндээ хүргэж өгье гэсэн билээ. Аз дутаж баригдав гэв. Хасар: -Чи аль овгийн хүн, ямар тушаалтай байсан бэ? гэхэд тэр хүн өгүүлрүүн: -Би язгуураас уйгур газрын хүн. Нэр Тататунга. Эзэн энэ тамгыг надад тушааж эд шидийг гаргах буюу оруулах явдлыг надад тушаасан билээ” гэхэд Хасар бас асуув. -Энэ тамгыг юунд хэрэглэнэ вэ? Тататунга өгүүлрүүн: -Сайн хүнийг сонгож, зарлиг бичиг явуулах аливаа үйлсэд хэрэглэнэ гэвэл Хасар сайшааж, шударга, элбэрэлт хүн гэж Тэмүүжинд мэдүүлж, аливаа бичиг явуулахад хэрэглэхээд тэр тамгыг Тататунгад тушаав” гэжээ. 1206 онд Онон мөрний эхэнд Монголын их хуралдай хуралдаж Нэгдсэн улс байгуулан, улсын нэрийг хүндэтгэхийн үүднээс “Хөх монгол улс”, Тэмүүжинг “Чингис хаан” хэмээн өргөмжилжээ. Чингис хааныг хаан ширээнд залах ёслолын ажиллагаанд Их хуралдайд оролцсон хаад дээдэс болон энгийн ард иргэд бүхэн сөгдөн мөргөж ёслол гүйцэтгэсний дараа хааны ордны бичгийн багш, тамганы сайд Тататунгагаас цагаан хасан дээр шинэхэн сийлсэн үгсийг хуран чуулагсдад үзүүлэн тамган дээр сийлсэн зарлигийг “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын далай хааны зарлиг эл булха иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” дуудан уншиж өгөөд тамгыг хаанд өргөн барьжээ. Сурвалж мэдээнээс үзэхэд Чингис хааны тамгыг хүлээж аваад “Эрт төрсөн миний баруун гарт минь лусын орноос Хасбуу тамга бурханы зарлигаар учрав” гэснээс үзэхэд “хаш тамга” шууд Чингис хаанд шууд өргөмжлөгджээ. 13-р зуунд Монгол гүрэн үүссэнээс хойш төрийн Хасбуу тамга хэрэглэх болсон бөгөөд хаан төрийн баримт бичиг тамгатай гарах болсон байна. Энэ үед тамга зөвхөн бичиг баримтын баталгааны үүрэгтэй бус хаант төрийн хүндэтгэл, эрх мэдлийн бэлгэдэл бүхий агуулгатай болсон байна. Түүхийн мэдээ сэлтээс үзвэл төрийн “алтан тамга”, “хөх тамга” хэмээн нэрлэдэг, монгол үсэг бүхий хоёр тамга байжээ. “Хөх тамга” гэдэг нь Чингис хааны гардаж авсан тэр “хасбуу тамга” мөн байх гэж олон эрдэмтэн үздэг. Хэрлэн мөрний Хөдөө арлын орчмын уулсын хүр чулуунаас нэгэн хэсэг хашийг авч Чингис хааны “хасбуу тамга”-ыг хийсэн гэдэг. Хаш бол үнэтэй, цэнтэй, гоёл чимэглэлийн чулуу. Монголд оршин тогтнож байсан эртний улсуудын төрийн олон тамга байснаас олон зуун жилийн түүхэн замыг туулж нэр алдар нь түгсэн тамга бол XIII зууны үед Монголын нэгдсэн төр улс үүсэхэд буй болсон энэхүү төрийн эрдэнийн “хасбуу тамга” юм. Үнэн хэрэгтээ энэ тамга Монголын их хаадыг дамжин Чингис хаанаас Лигдэн хаан хүртэл 430 жил буюу 1630 он хүртэл хадгалагджээ. Монголын тулгар төрийг үндэслэгч суут Богд Чингис хааны энэхүү төрийн тамга XVII зуун хүртэл хэрэглэгдэж байсан бөгөөд цахарын Лигдэн хаан манжид хүчин мөхөсдөж Хөх нуурын зүг дутааж бие барах болмогц тамгыг дайсны гарт оруулахгүйн тулд ар, өвөр Монголын зэлүүд уулсын аль нэгэн хадан хонгилд эгнэгт далдлан нуусан тухай сурвалж бүтээлүүдэд тэмдэглэсэн байдаг. Лигдэн хааны хувьд Чингисийн удмын сүүлчийн хаан, Монгол улсын нэгдмэл байдлыг сэргээхийн төлөө тэмцэж явсан эх оронч үзэлтэй  хүн байжээ. Иймээс үе дамжин ирсэн их хааны хаш тамгыг Монгол үндэсний улс төрийн оршин тогтнохын бэлгэдэл болгож манж нараас нууцалсан гэдэг домог яриа байдаг. ӨМӨЗО-ы эрдэмтэн Сайшаалт, монгол эрдэмтэн Г.Норовсамбуу нарын үзэж байгаагаар Чингис хааны 1227 онд насан өөд болсны дараа Тулуй нэгэн жил төр барьж, Өгөөдэй 13 жил хаан суужээ. Түүний дараа Найманжин хатан таван жил төр барьжээ. Чингисээс хойш Гүюг хүртэл 19 жилийн турш Монголын нэгдсэн төрийн тамга үрэгдээгүй байна. Учир юу гэвээс дээрх хугацаанд Монголчууд дотооддоо тайван тогтуун, гадагшаа хандсан бодлого явуулж байсан учраас төрийн тамга үрэгдэх учиргүй гэж үздэг. Гүюг хаанаас 1246 онд Ромын пап IV Иноцентэнд илгээсэн захидалд дарсан тамга нь Чингис хаанд 1206 онд өгсөн “хасбуу тамга” мөн болов уу гэж эрдэмтэд үздэгийг бид хувьдаа дэмждэг. Нэгдсэн Монгол улсын хаан Гүюгээс Ромын пап IV Иноцентэд илгээсэн захидалд дарсан тамганы дардас Одоогоос 300 гаруй жилийн тэртээ эх газрын хөрсөнд мөнхрөн үлдсэн Монголын нэгдсэн төрийн тамганы цорын ганц дардас, дөрөвдүгээр жарны улаан морин жил үйлдэгдсэн Гүюг хаанаас Ромын папд илгээсэн захидалд дарагдан эдүгээ Ватиканы музейд 760 гаруй жилийн турш Европын буурал түүхийн их баримтууд дунд тэр үеийнхээ уур амьсгалыг шингээн оршсоор байна. Польшийн эрдэмтэн лам Крилл Каралевский дээрх архиваас уг захидлыг фотогоор авч Массед уншуулахаар өгчээ. Ираны эрдэмтэн Массе энэ захидлыг перс хэлнээс анхны орчуулга хийсэн хүн. Хожим нь Францын монгол судлаач Поль Пелльо шинжиж, бичээсийг уншсан нь: Мөнх тэнгэрийн Хүчинд их Монгол Улсын далай-ийн Ханы зарлиг, Ил булха Иргэнд хүрвээс Биширтүгэй аюутугай гэжээ. 11.225-335 Д.Пэрлээ гуай “Тамганы дардсыг сайн ажиглавал далай-ийн биш далай эзэн гэсэн үг бололтой. Учир нь тамгын үсгийг сийлэгч хүн эзэн гэсэн үгийн з-гийн дараах э эгшгийн нэг шүдийг, н үсгийн төгсгөлийн нэг шүдийг орхигдуулсан нь байдалд илэрхий. Далай эзэн гэх нь их эзэн гэсэн утгатай ажээ” хэмээн бичсэн байдаг. Монголчуудын байлдан дагууллаар олзлогдоод алс холын Монгол оронд хүргэгдсэн гар урчуудын нэг орос дархан Коема буюу Козьма тамгыг хийсэн гэж Плано Карпини үздэг бол ӨМӨЗО-ы эрдэмтэн Сайшаалт тамгын Козьма хийгээгүй гэж үздэг. Тамгыг хэрхэн хийсэн бөгөөд хэрхэн яаж ашигладаг тухай Чингисийн төрийн тамга хэмжээний хувьд хааш хаашаагаа нэг төө, тэг дөрвөлжин байсныг Ромын пап ламд илгээсэн шаардах бичиг, албан захидалд үлдсэн монгол үсэгтэй тамганы дардас баталж байна. Тамгыг нэг төө хэмжээтэй хийсэн нь зүгээр нэг тохиолдлын хэрэг биш байх. Ер нь эртний монголчуудын хэрэглэж байсан хэмжүүр нь ахуйн хэрэглээнээс үүдэлтэй. Аливаа зүйлийн урт өргөнийг хүний гарын хэмжээгээр тухайлбал хуруу, алга дарам, төө, алд, алд дэлэм гэсэн нэгжүүдээр хэмждэг байж. Төө нь ихэнх хэмжигдэхүүнийхээ нэгж суурь болж өгдөг. Монголын их хааны тамгыг нэг төө хэмжээтэй хийсэн нь үүнтэй холбоотой байж болох үндэстэй. Монголчууд тамга хийхдээ хааны гарын алганы хэмжээ, онцлогийг ихээхэн харгалзан үзэж, түүнийгээ ч тун чадварлагаар тамгандаа шингээж хийдэг байж. Хаад ноёдын тамга нь зэрэг дэвээсээ хамааран өөр өөр хэмжээтэй байсан тухай баримт олон байдаг. Тухайлбал: төө тамгыг эзэн хаан, сөөм тамгыг төрийн түшмэд, засаг ноёд, дөрвөн хуруу тамгыг хошуу ноёд, ван гүн, бэйл нар, гурван хуруу тамгыг яамдын сайд, цэргийн жанжид барьдаг байсан нь зарим сурвалж бичигт үлдсэн байна. Харин нэг хуруу буюу эрхий дармыг хиюур гэдэг байсан бөгөөд үүнийг бага тушаалын хүмүүс, түүнчлэн дорд ардууд өөрсдийн таних тэмдгээ болгон хэрэглэдэг байжээ. Монголын уламжлалт тамганд хэд хэдэн бэлгэдэл багтсан байдаг. -Хаан төрийн их тамгын нүүр нь тэгш тэг дөрвөлжин, товгор хүрээтэй, үгийг нь хос зураас бүхий монгол бичгийн шуумал хэлбэрээр товойлгон сийлсэн байна. Ер нь XIII зууны үед монгол бичгийг хаялж, таталдаггүй, эвхдэггүй, хичээнгүйлдэггүй зөвхөн шууж бичдэг байсан бололтой. Тэр үеийн язгууртнууд өөрсдийгөө тэнгэр эцэгт, газар эхт, хан хурмастын гаралтай гэж үздэг байсан учраас хаадын айлтгавар, албан бичиг сэлтийг “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын далай хаан” гэсэн үгээр эхлэн бичдэг байжээ. -Монголчууд эрт дээр үеэс дөрвөлжин тэгш өнцөгт хэлбэрийг маш их бэлгэшээдэг байсан байна. Түүнийгээ ертөнцийн дөрвөн зүг, улирлын дөрвөн өнгөтэй шүтэлцээтэй сэтгэж ирсэн байна. Иймээс ч монголчууд дөрвөн зүгтээ дээжээ өргөж, дөрвөн өнгө улиралд шүтэн баясаж, дөрвөн талт малгай өмсөж, дөрвөн тотгот тулга тулж ирсэн байдаг. Энэ бэлгэдэлдээ суурилан дөрвөн талт, ам дөрвөлжин тавцантай хаш тамга хийсэн байх магадлалтай. Тийм учраас төр улсад гаднаас хэн ч үл халдахыг тамганыхаа тавцангийн дөрвөн хүрээгээр харуулсан байна. -Чингис хаан хураан төвхнүүлсэн улс гүрнээ төв түвшин байхыг бэлгэшээн тамганыхаа тэгш дөрвөлжин тавцангаар бэлгэдэл болгосон байх. -Хааны хөх тамганы бариул нь суугаа барын дүрстэй хаш чулуу байсан гэдэг. Гэхдээ дорнын ард түмэн арсланг бат хүчтэн хэмээн үзэж дүрсийг нь гоёл чимэглэл, түүх дурсгалд өргөн хэрэглэдэг заншилтай холбоотой байх. Нөгөө талаас хурмаст тэнгэрийн удамт хаан хүний атганд араатны хаан арслан атгагдаж байх ёстой гэж үзсэн утга агуулсан ч байж болох юм. Ер нь тамганы бариул их учиртай. Арслангийн дүрээр тамганы бариул хийсэн нь хаан нэгтэй л тааралддаг. Түгээмэл биш. Түүхийн ухааны доктор Г.Норовсамбуу “Арслангийн дүрстэй бариул туйлын ховор байдаг” гээд дорнын орнуудад яригддаг нэгэн домгийг ярьж өгч билээ. Эрт цагт нэгэн удаа ядуу эр ан гөрөө хийж амиа тэжээдэг байжээ. Нэгэн удаа тэрээр бурхан багшид бараалхаж: -Би ан ав хийж, амиа тэжээдэг нүгэлт хүн билээ. Энэ их нүглээ яаж залруулах вэ гэхэд Бурхан багш: -Чи үүнээс өөрөөр амьдрах аргагүй юм байна. Ингэж л амьдарч бай. Гэхдээ арслан битгий алаарай, арслангийн мах битгий идээрэй гэж. Түүнээс хойш анчин залуу нэгэн удаа ойд явж байтал олон хүн арслангийн зулзагануудыг агнаж, махыг нь шарж идэн найр наадам хийж байхтай тааралдаж гэнэ. Ядуу эр хэдийгээр өлсөж, цангаж явсан ч бурхан багшийн хэлснийг санаад тэр махнаас нь идсэнгүй. Гэтэл ойн гүнээс эх арслан дайран гарч ирээд зулзагануудынх нь махыг  идсэн хүн нэг бүрийн тасдан хаяжээ. Арслангийн эх ядуу анч эрийг үнэрлэж үзсэнээ идсэнгүй гэнэ. Тэгээд: -Чи яагаад миний зулзаганы махнаас идсэнгүй вэ? гэхэд ядуу эр: -Бурхан багш арслан битгий ал, арслангийн мах бүү ид гэсэн юм аа гэж хариулахад эх арслан: -тэр бурхан багш чинь ямар хүч чадалтай юм, би очиж үзье гэжээ. Ядуу эр, эх арсланг дагуулан явж Бурхан багш дээр очиж учраа хэлтэл Бурхан багш хэдэн ширхэг будаа алган дээрээ тавьж, тарнидан үлээтэл будаа нь арслангийн зулзаганууд болон хувирч, эхийгээ хөхөж гэнэ. Үүнд баярласан эх арслан: -Би танай сүм хийд, гэр байшинд гадны хорлол, дайсан тотгор оруулахгүй хамгаалж байя. Ингэж таны ачийг хариулж, хүч тусаа өгье гэсэн гэдэг. Ийм учраас төрийн ордон, сүм хийдийн үүдэнд л арслан байхаас биш төрийн тамганы дээр байх хүндэтгэлийн амьтан биш гэж доктор яриагаа төгсгөж билээ. Би эрдэмтэнтэй санал нэг байдаг. Үнэхээр ч дорно дахины улсуудаар явж байхад төрийн орд, яам тамгын газар, сүм хийд, том том дэлгүүр, гүүрэн дээр арслан урласан байгаа нь харагддаг. Манайд ч энэ байдал сүүлийн жилүүдэд банк, төрийн яамдын үүдээр түгээмэл үзэгдэх болсон. Д.Сүхбаатар жанжны маань хөшөө ч арслангуудаар хамгаалагдаж байдаг шүү дээ. Мөхөс миний бие 1206 оноос хойших тамганууд баран бариултай хийгдэх болсон байх гэж дүгнэдэг. Улсын архивын сан хөмрөгт байгаа тамгануудыг үзэж, судалж байхад баран бариултай тамга л ихэвчлан тааралддаг. Ер нь бар бол төр шашны хүндэтгэлийн амьтан гэгддэг. Энэ дашрамд дурдахад хуучны ном зохиолуудад “Баран бариултай тамгатай Барсан арьсан хэвнэгтэй” гэж бичигдсэн нь элбэг тохиолддог. Эрт цагт төрийн тамгаа алт эрдэнийн чулуугаар хийснээрээ төр улсаа хичнээн өндөрт дээдэлж байсныг харуулж буй байдал юм. Хожмын Богд хааны алтан тамга, хаш тамга болон монголын хүрэл металл тамганууд нь эзэнт төрийн анхны тамганы шууд улбаа болов уу. Түүхэн мэдээнээс үзэхэд төрийн алтан тамга, хөх тамга хэмээн нэрлэдэг үсэг бүхий хоёр тамга байсан гэх. Үнэндээ Чингис хаан алтан тамга хэрэглэж байсныг нотлох баримттай баталгаа одоо хир олдоогүй байна. Энх-Амгалангийн 31-р 1622 онд олгогдсон Халхын Түшээт ханы бар, арслан бариултай гуулин цутгамал тамганы голд алт суулган шүншиглэсэн гэх нэг баримт байх. Ер нь ч Монголчууд алтыг шунал дагуулсан, үхэл сүүдэртэй өнгөт төмөр гэж хэзээнээс нааш үзсээр ирсэн байна. Нэгэн эрдэмтэн дурсамж номондоо “одоогийн Санкт-Петербургийн эрмитажид дэлхийн улс орнуудын тамга хадгалагдан үлдсэн тухай бичээд түүн дотор алтан тамга ганц ч байгаагүйг онцолсон байдаг тухай эрдэмтэн П.Цэдэв нэгэнтээ дурдсан байдаг. Харин хаш, мөнгө зэрэг үнэт эрдэнэсийн зүйлс, төмрөөр тамга хийдэг, тэдгээрийг ялгаа заагтай хэрэглэдэг байсан тухай монгол бичгийн сурвалжид дурдсан байдаг. Тухайлбал хаш тамгыг баяр ёслол, нийтээр дагах ёстой зарлигт, мөнгөн тамгыг бичгийн хэрэгтэй холбоотой зарлигт, харин төмөр ган тамгыг ял шийтгэл, хууль цаазтай холбоотой зарлигт тус тус дарж хэрэглэдэг байжээ. Эртний Монголчууд тамга хэрэглэх нарийн ёс дэгтэй байжээ. Гадаадын улс орнуудтай томоохон асуудлаар харилцсан XVIII-XIX зууны зарим нугалбар бичиг 70 метр хүртэл урт бөгөөд цаасны залгаа бүрт тамга дарсан байдаг. 1305 онд Монголын Өлзийт хаанаас Францын ван гоо Филиппт илгээсэн бичгийн залгаа, төгсгөлд тус бүр тамга дарсан нь эзэнт улсын төрийн тамга хэрэглэх уламжлалын нэг онцлог мөн. Монголчуудын тамга хэрэглэх нарийн уламжлал XIII зуунаас эхэлж 800 гаруй жил үргэлжилснийг харуулдаг. Тамгыг аливаа албан хэрэгт дарах нарийн дэг журамтай байсныг бид бичиг сурвалжаас мэдж болох юм. Тамга дарах бичиг зарлиг нь тухайн улсын албан хэлээр шаардлагын дагуу бичигдсэн, үнэн зөвийг баталсан хүний гарын үсэг зурсан, он, сар, өдөр нь тодорхой дэг журмыг хангасан тохиолдолд тамгыг дардаг байжээ. Тамгыг дарахдаа өдөр цагийг сайтар тооцоож зөвхөн өдрийн цагт дардаг нандин уламжлалтай байж. Тамгыг дарах ч бас нарийн ёс журамтай, хазгай муруй дарсан хүнийг торгож баалдаг, хэрэв дахин давтан үйлдвэл албаны ёс журамд тэнцэхгүй гэж албан тушаалаас нь зайлуулдаг хатуу журамтай байжээ. Тамгыг шинээр хийхдээ төрийн зарлиг шийдвэрийг үндэслэн тогтсон горим, журмын дагуу үйлддэг байжээ. Тамганы бичээс нь тухайн улс орон, ард  түмний хэл соёлыг бүрэн илэрхийлж чадах бичгээр бичигдэж, улсынхаа нэр, тамга эзэмшигчийн албан тушаал хэргэм зэргийг хаш зэрэг үнэт чулуу, металл зандан мод зэрэгт сийлбэрлэх ба цутгах аргаар хийж ирсэн байна. Бэлэн болсон тамгыг тусгай хамгаалалтын дор шинэ эзэнд нь хүргэж өгдөг уламжлалтай байна. Тамгаа хүлээн авсан эзэмшигч шинэ тамга хэрэглэх болсон тухайгаа дээдэс эзэддээ албан ёсоор мэдэгддэг журамтай байжээ. Шинэ тамгыг залахдаа тодорхой ёс журмыг дагаж мөрддөг байсан байна. Тамгыг эзэмшигч нь цагаан эсгий дээр хадаг барин зогсож, тамганаас адис авч, хүндэтгэл үзүүлээд, тамгыг улаан халзтай орд өргөөний хойморт тусгайлан зассан суурь бүхий ширээ буюу авдранд залдаг уламжлалтай байв. Тамга оршиж буй өргөө гэрийг “Тамгын өргөө” гэж хүндэтгэн нэрлэдэг байлаа. Тамга битүүмжлэх ёсны эртний уламжлалыг монголчууд үе дамжуулан сахиж ирсэн түүхтэй. Тухайлбал: Тамгаа нийтэд зарлан өвлийн сүүл сараар битүүмжлэн амрааж хаврын эхэн сард нээдэг байжээ. Тамгыг тусгайлан нэг хүнд хариуцуулан бариулдаг байв. Энэ хүнийг чэрби, чинсан гэж нэрлэдэг байж. XVI зуунаас эхлэн түшмэл гэдэг болсон байна. Тамга амраах үед тамгаа хайрцагнаас нь гаргаж бичиг бүхий хэсгийг наран зүг харуулан тавьж хүрэлцэн ирсэн хаад ноёдод идээ засч, цай барьж дуусаад тамгаа хив хадганд ороож тусгай хайрцаганд хийж, хайрцагтай тамгаа авдранд хийж, тамгын өргөөнд хадгалдаг байжээ. Тамга амарч байх үед тамга баригчийг дуудах, битүүмжлэлийг нээх эрх хэнд ч олгодоггүй гэнэ. Харин хэрэгцээ тохиолдсон үед “тамга амарсан” гэж улаан бийрээр бичдэг, энэ нь тамга дарсантай ижил утгатай байжээ. Төрийн хэрэг хатуу чанд байх ёс журмаас үүдэлтэйгээр тамгыг ил задгай байлгадаггүй, заавал хайрцаганд хадгалан хүндэтгэдэг, ялангуяа төрийн тамгыг эрхэм нандин чимэглэлтэй хайрцаганд хадгална. Битүүмжилсэн тамгаа нээхдээ дээр бичсэнчлэн тамгандаа хүндэтгэл үзүүлж эрхэм дээдэс хүндэтгэлийн хувцсаа өмсөн ирж цайлан баяр ёслолын байдалтай хүндэтгэл хариуцлагатайгаар нээдэг ёс дүрэмтэй байжээ. Тамганы гэр хайрцгийг үнэт метал, үнэр сайт зандан модоор урладаг байж. Тэрхүү хайрцагийг хийсэн эд, чимэглэл, том жижгээс нь хамааран тамганы зэрэг зиндааг шууд тодорхойлж болдог байна. Тамганы гэр хайрцагны гадна талд бат бэхийг бэлгэдэж үндэсний хээ угалзыг алт мөнгөөр товойлгон хийгээд чимэг болгон үнэт чулуу шигтгэсэн байх нь буй бөгөөд нарийн тохируулга бүхий ил болон далд цоожоор байнга цоожилдог байна. Нүүдэлчин аймгийн хувьд эртний монголчуудын эзэн хаан, тэргүүнүүд дайн байлдаан хийх, эзлэн авсан улс орондоо очих зэргээр аялан явах нь олонтой. Тэр бүхэндээ Төрийн тамгаа авч явдаг байсан баримт олдсон байна. Баянхонгор аймгийн Баянлиг сумын “Бичигтийн ам”-ны хадны зурагт тамганы хайрцаг бүхий эмээлтэй морь дүрслэгдсэн нь тамгыг алс хол аянд авч явахдаа тусгай эмээл, хайрцаг хүртэл хэрэглэж байсны нотолгоо юм. Монгол төрийн хэрэгт холбогдол бүхий дөрвөн тамганы тухай Монголын нэгдсэн төрийн тамга тэмдэгнээс өнөөгийн бидний гарт орж, нүдэнд үзэгдсэн нь туйлын ховор. 1.Төр захирагч гүнжийн тамга Энэ тамганд хятад гор үсэг арван дөрвийг гурван мөрөөр байрлуулж төв дунд нь уйгаржин монгол үсэг бүхий хоёр үгийг зэрэгцүүлэн байрлуулсан байдаг бөгөөд энэ нь улаан өнгөтэй ажээ. Энэ тамгыг анх 1958 онд Өвөр Монголын археологич Дүн Ших Вей Юн Өвөр монголын Далан хар уулын араас олж “Төр захираг”ч гүнжийн гуулин тамга” * гэж тогтоосон бол тамгын голд бичигдсэн хоёр монгол үгийг Өвөр монголын эрдэмтэн Сайшаалт “Хаса ина” Хасын хас тамга* гэж тайлсан байдаг. Энэ тамга нь 1207 онд Онгудад мордуулсан Чингис хааны охин Алага-Бэхийн тамга байх бүрэн үндэслэлтэй бөгөөд 1207-1219 оны хооронд хийгдсэн гэж үздэг. 1219 онд Чингис хаан Дундад Азийг дайлах үедээ говийн өмнөх нутгийг охин Алага-Бэхидээ захируулжээ. Иймээс түүхэнд төр захирагч гүнж гэдэг нь энэ хүн болно. Алага-Бэхи нь Бөртэ хатнаас төрсөн гуравдугаар охин.* 2.Зарлигийн элчийн тамга Энэ тамга нь хятад, монгол хоёр бичигтэй. Тамганы хоёр хөвөөгөөр гор үсэг, монгол үсгийг баруунаас зүүн тийш нь байрлуулсан. Дунд нь уйгаржин монгол үсгээр хоёр мөр бичээстэй. Монгол үг нь хятад үсгийг бараг авиачлан бисэн тамга гэдэг. 3.Туркина хатны гэрэлт хөшөөн дээрх тамганы сийлбэр Энэ тамга нь 1240 онд хамааралтай болно. Тамгын бичээсийг “хааны тамга” гэж орчин цагийн хэл зүйд уншдаг гэнэ. 4.Их ван Есүнхэйн тамга 1262 оны 5-р сарын 12-нд Хубилай сэцэн хаанаас Хасарын хүү Есүнхэ мэргэнд олгосон тоймог луу бариултай алтан тамганы дардас. Тамганы нанхиад хэлний эвхмэл үсгийн тиг бүхий бичээс нь “Их ван Есүнхээн тамга” гэжээ. Юань гүрний үе Юань гүрний үед хамаарах болон Ил хаадын үеийн тамга XIII зууны 2-р хагаст Монголын нэгдсэн улс задрах тийшээ нэгэнт хандсан байна. Хубилай хаан 1271 оны 1-р сараас  “Их монгол улс”-ын нэрийг Их Юань улс болгон өөрчлөв. Юань гэдэг үг “эх үүсвэр”, “уг удам”, “язгуур үндэс” гэх мэт утга хадгалагдсан хятад үг юм байна. Юань гүрнийг монголчууд үндэслэн байгуулсан болохоор нэрийг бас монгол хүмүүс тогтоосон байж болох үндэстэй. Тухайн улсын төр захиргааны зохион байгуулалт нь тамга зүйн судалгаатай зайлшгүй уялддаг учир Юань гүрний төр захиргааны бүтэц зохион байгуулалтын талаар товч авч үзэх нь зүйтэй болов уу. Юань гүрний төрийн дээд байгууллан Чжүншүшэн хэмээх дотоод бичгийн яам байжээ. Мөн Шумиюан буюу нууц бичгийн яам, Юйшитай буюу Дэвшүүлэх бууруулах яам хэмээх үндсэн гурван яамтай, Дотоод бичгийн яамны шууд харъяалалд тодорхой ажил эрхлэсэн Түшмэлийн, Сангийн, Ёслолын, Цэргийн, Шүүх, Үйлдвэрийн гэсэн зургаан яам багтана. Юань гүрний засаг захиргааны хуваарийг аваад үзэхэд Дотоод бичгийн яамны харъяа төвийн нэг мужаас гадна арван нэгэн муж байжээ. Төвийн муж нь Дотоод бичгийн яамны шууд харъяанд байдаг, дотоод муж гэж тоологдон бусад нь гадаад арван нэгэн муж гэгддэг байв. Мужуудаас гадна Юань гүрний шууд харъяанд ордоггүй боловч хараат болон захирагдаж байсан гадаад улс орон нилээд байжээ. Төвийн мужид: Хятадын Шаньдун, Шаньси, Хэбэй мужийн нутаг орж, төв нь Ханбалигт оршиж байв. Хоёрдугаар чухал муж нь давааны ар буюу Монгол орон, төв нь Хархорумд байв. Гуравдугаар муж нь Ляоян муж одоогийн Манжуурын нутаг. Дөрөвдүгээр нь голын өмнөх муж, Шар мөрөн, Хөх мөрөн хоёрын дундах газар болно. Түүнээс гадна Шэньси, Сычуань, Ганьсу, Юаньнань, Цзянчжэ, Цзянси, Хучуан, Чжэндун муж гэж байжээ. Юань гүрний үед мужийн дотор 185 зам, хошуу фү 359, сум ижоу 1127, олон тооны гацаа сянь багтаж байжээ. Гацаа тосгон бүрд тогтсон тооны айл орж байжээ. Юань гүрний эрх баригчид муж, замын зэрэг засаг захиргааны томоохон нэгжүүд болон мөн хотуудын толгойд 25-аас дээш насны монгол даргыг томилон суулгаж байв. Муж, зам, фү, чжоу, сяны даргаар гол төлөв монгол, уйгур, түрэг угсааны хүн тавьж, хятадуудыг зөвхөн дэд  тушаалд оруулж байв. Харин гацаа тосгон болоод 50 өрх, 100 айлын хүйн даргаар хятад хүн тавьдаг байжээ. Ийнхүү монголын эрх баригчид хятад орныг ноёрхохын тулд түүнийг засаг захиргааны зохион байгуулалтын хуучин хэлбэрийг авч хэрэглэсэн бөгөөд өөрийн ноёрхолыг бататгахын тулд засаг захиргааны ажлыг монгол хүнд даатгаж, уйгур, түрэг нараар туслалцуулан мөн хятад хүнийг ашиглах бодлого явуулж байжээ. Харин Давааны арын муж Монгол орны засаг захиргааны хуваарь үүнээс нилээд өөр байлаа. Хубилай хаан эхэн үедээ Монгол нутгийн засаг захиргааны хуваарийг онц их өөрчлөөгүй бөгөөд харин өөрийн залгамжлагч хүү Номхоныг үндсэн монгол орны хэргийг тохинуулан шийдэх хан хөвүүнээр томилж, Хархорумд төвлөн суулгав. Номхон нь давааны арын мужийн хэргийг шууд эрхлэн шийтгүүлэхээр томилогдсон хан хөвгүүн мөний тул Монгол орны Төрийн тамга барьсан эзэн байх учиртай байлаа. Юань улс Европтой харилцан элч солилцож байсан бөгөөд 1278 онд Хубилай хааны зөвшөөрөлтэй бичиг авч хааны тамга дарж худалдаа хийдэг байжээ. Монгол төрийн ёсонд Хубилай хааны оруулсан нэгэн шинэ зүйл бол төр шашныг хослох санаа байв. Хубилай хаан эртний Энэтхэг, Түвдийн хаадын жишгээр хоёр ёсыг тэгшээр явуулж байх чиг шугамыг барьж байснаар шашин төрийн хэргийг хослон барьсан хаант төрийн хэлбэр үүссэн байх. Монголын хаад баруун зүгийн худалдаачид, эрдэмтэд, бичгийн  хүн, шашин номлогчдыг Хятадад хүрэлцэх ирэх явдлыг урамшуулан дэмжиж байв. Хубилай хааны үед лалын шашинт орнууд хийгээд баруун Европоос олон тооны худалдаачин Хятадад ирж арилжаа наймаа хийхдээ зарим нь Хубилай хаанд дотночилогдож, Монголын төрд удтал зүтгэн гавъяат түшмэлийн зэрэгт хүрч байсны нэг нь Италийн худалдаачин Марко Поло. Тэрээр 1275 оноос эхлэн Хубилай хааны зарлиг ёсоор бүх Хятадын нутгаар явж, Монгол, Түвд, далайн орны улсуудаар явж, хааны захиас даалгавруудыг биелүүлж монголын төрд 17 жил зүтгэсэн байна. Хубилай хаан Марко Полог нутаг 1292 онд буцахад нь Ромын папд бичиг илгээгээд мөнх зулын тос, католик шашны номлогч 400 лам ирүүлэхийг захиж байжээ. Хубилай хаан тийнхүү алс өрнөдийн католик шашны лам нар хэдэн зуун хүн ирүүлэхийг оролдож байсан нь хятадад ноёрхлоо бэхжүүлэхийн тулд тэр шашны төлөөлөгчдийг төрийн хэрэгт ашиглах, бас харь орны хуврагуудын мэдлэг чадварыг өргөн ашиглах гэсэн хэрэг байжээ. Европын католик шашны лам нар, лалын мөргөлт орнуудын тэнгэрийн зурхайч нар Юань гүрэнд ирж, цаг улирлын тооны бичиг зохиох, одон орны оргил байгуулж од мичдийн хөдлөл, тэнгэрийн байдлыг ажиж зурхайн ёс, мэргэ төлгийн талаар хаадад санамж өгч байх явдлыг монгол хаад дэмжиж байсан ажээ. Ер нь монгол хаад Юань гүрний хэмжээгээр бүх шашин шүтлэгийг чөлөөтэй дэлгэрэх бололцоогоор хангаж байжээ. Гэхдээ олон шашны дотроос буддын шашныг онцгой дэмжиж, гол шашнаа болгож байсан боловч монгол язгууртнуудын дунд голчлон тархсанаас биш гүрний хэмжээнд дэлгэрч, жинхэнэ монголчуудын шашин болж хараахан чадаагүй байна. Монгол нутагт нийт монголчуудын дунд бөө мөргөл хүчтэй хэвээр байжээ. Хубилай хааны бүрдүүлсэн төр захиргааны тогтолцоо нь түүнээс хойших хаадын үед ч нэг их өөрчлөгдөлгүй үндсэн төрх байдлаа хадгалсаар байжээ. Хубилай хаан 1269 онд Түвд орноос Сажа бандид Гунгаажанцаны ач хөвгүүн, эрдэмтэн Пагва лам Лодойжанцанг 1235-1280 залан ирүүлж, өөрийн шадар, төрийн багш хэмээн өргөмжилжээ. Пагва лам 1260 онд Дөрвөлжин бичгийн зохиожээ. Олон үндэстний их улс Монгол Юань гүрэн дөрвөлжин бичгийг 99 жил хэрэглэсэн гэдэг. Дөрвөлжин бичгийг улсын үсэг буюу монгол улсын үсэг гэдэг байжээ. Дөрвөлжин гэдэг нь уг үсгийн хэлбэр байдлаар нь нэрлэсэн хэрэг юм. Дөрвөлжин бичиг нь үсгийн хэлбэр дүрсийн хувьд төвд үсэгт, бичлэгийн хувьд монгол бичигт тулгуурлажээ. Юань улсын зургадугаар онд зарлиг буулгасан  нь: Би сэтгэвээс үсгээр үгийг бичмой, үгээр хэргийг тэмдэглэмой. Энэ нь эрт эдүгээгийн тогтсон ёсон билээ… Эдүгээ бичгийн ёс улмаар хөгжих бөгөөд үсэг бичгийг тогтоох нь дутуу бүрдэл төдий тул тийнхүү тусгайлан улсын багш Пагвад тушааж монголын шинэ үсгийг зохиолговоо. Алив үсэг бичгийг орчуулан бичихэд үгийг дагаж хэргийг нэвтрүүлэхийг эрмэлзэх амой. Үүнээс хойш алив тамга бичиг тархаан буулгахуй дор монголын шинэ үсгийг хэрэглэж басхүү тус тусад нь улсын бичгийг хавсруулагтун. Пагвыг Да-бу Фа-ван хэмээн өргөж, хаш тамга соёрхвой. 10-202 Энэхүү зарлигаас үзэхүл дөрвөлжин үсэг бүхий хаш тамгыг хэрэглэсэн нь тодорхой. Хубилай хааны гардан байгуулсан Монгол Юань гүрний бүрэлдэхүүнд нэгдсэн монгол болон бүх хятадын нутаг дэвсгэр багтаж хятадын нутагт нийслэлээ байгуулж, суурьшин суусан учир эртний хятадын хууль ёс журмыг онцгойлон хэрэглэж байсан байдаг. Үүний дотор төрийн хэрэг, тамганы асуудал ч орсон байх учиртай. Хятад нь төрийн сүлд тамганы маш эртний уламжлалтай орон билээ. Монгол улсын түүхийн дэд дэвтэрт: …Хубилай хаан өмнөд Сүн улсыг мөхөөж, бүх хятадыг эзлэн авч ноёрхлоо тогтоохыг зорьж байв. …Тэр үед Сүн улсын дотоодын улс төрийн хямрал туйлдаа хүрч хэд хэдэн хаан солигдсоны эцэст 1275-1276 онд хаан ширээнд Чжао Бин гэдэг бяцхан хөвгүүн сууж, эх нь төр хамаарчээ. 1276 онд Монгол цэрэг очиж хотыг бүслэн авахад Сүн улсын төр хамаарагч хатан бачимдаэн төрийн тамгаа өргөж хүүгийн хамт монгол цэрэгт бууж өгчээ… гэж тэмдэглэсэн байна. Бас хятадын нэгдсэн төрийн анхны хаан Чинь ши хуанаас тамга уламжлагдсан гэж үэзэх явдал байдаг. Иймээс Хубилай хаан Юань улсын хууль журамд тохируулсан төр засаглалын бодлого явуулж, тамга хэрэглэсэн байх бүрэн үндэстэй. Гэхдээ “Юань улс нь төрийн хэрэгтээ хятад маягийг хэрэглэж байснаас биш бүрмөсөн хятад болчихсон юм биш” гэж Японы монголч эрдэмтэн Отахи Мацувогийн үзсэн нь үнэн юм. Чингис хааны түмт, мянгат, зуут, аравтын зохион байгуулалт нь цэрэг захиргааны хуваарь 29:58 боловч Их монгол улсын үед засаг захиргааны шинэтгэлийн үндсэн нэгж, амин сүнс гол гогцоо нь байв. Энэ нь Юань гүрний үед уламжлагдан, ноёдын албан үүрэг, хариуцлага, зэрэг зиндааг тодорхойлсон “төрийн хаш тамга”, “алтан тамга” хэрэглэгдэж байв. Төрийн дээд зэргийн хэрэгт хаш тамга, гурваас тавдугаар зэргийн хэрэгт “алтан тамга” тус тус дардаг байж. Тамганаас гадна “тэмдэг” хэрэглэдэг нь тогтоогдсон байдаг. Тухайлбал: түмтийн ноёд алтан барс тэмдэг, мянгатын ноён “алтан тэмдэг”, зуутын ноён мөнгөн тэмдэг зүүдэг байжээ. Энэ тухай Италийн худалдаачин Марко Поло “орчлонгийн элдэв сонин” номондоо нилээн дэлгэрэнгүй бичсэн байдаг. Юань улсын үед тамга, тэмдэг хийдэг тусгай Жүн шү ли гэдэг байгууллага ч байжээ. Тамга, тэмдгийн үсгийг дөрвөлжин үсгийн хичээнгүй болон эвхмэл тигээр босоо ба хэвтээ байдлаар хийдэг байж. -Монголын эзэнт гүрний нийслэл Хархорины ором улбааг 1949 онд малтан шинжлэхэд дөрвөлжин үсгээр бичсэн “ижи” хэмээх үсэгтэй модон тамга тэмдэг олдсон байна. XIV зууны үед Монголын Юань улсын хаадын зарлиг бичгийн дотор “ижи” хэмээх “зарлиг” гэсэн үгтэй утга дүйцэх нэгэн нэр үг үзэгдэж байсныг Д.Пэрлээ “Монголын тамга зүйн асуудалд” өгүүлэлдээ онцлон тэмдэглэж уг тамгыг Ц.Доржсүрэнгийн хамт газар дээр нь судлан үзээд, монгол хааны хатны мутрын тэмдэг гэж тодорхойлсныг хожмын өдөр Б.Ринчен гуай давтан баталсан байдаг. 13-178 Оросын эрдэмтэн С.В.Киселев тамгыг хясны дэргэдээс олдсоноор нь Хархорин хотын төмөрлөгийн үйлдвэртэй холбож үзсэн байдгаас гадна Юань улсын үеийн хатдаас Хархорин хотыг захиран суусан мэдээ одоо хир олдоогүй байгаа тул төмөрлөгийн үйлдвэрлэлийг хааны эзгүйд хатан нь барьж байсан байж болох талтай юм гэсэн саналыг дэвшүүлсэн байна. Уг тамга нь дөрвөлжин суурьтай, суурин дээрээ хэвтээ араатны барс бололтой дүрсэн бариултай, араатны толгой, шилэн хүзүү сэрвээнд нь хэдэн урт зураасаар дэл дүрсэлсэн, бариуландаа оосорын нүхтэй байжээ. Хэмжээ нь 1,9 х 2,3 см, өндөр нь 2 см байжээ. 12-178-277 Юань улс нь ид хөгжлийнхөө үед хэт их гүрний хэв шинжийг олсон байв. Энэ үед улсын хаант төрийн үйл ажиллагаагаар удирдахад хүчин мөхөсдөх болсон тул бурхан шашны ариун сургаалыг ашиглан олон улс түмний эв эеийг бэхжүүлэх бодлого барьж байв. Тиймээс бурханы шашны лам нар их эрх эдлэх болсны дээр тэдэнд элдэв зэрэг дэвийн тамга олгож байжээ. Тийнхүү олгогдсон хэд хэдэн тамгыг авч үзье. 1937-1938 оны үед Халхын төв нутаг Хойт Тамирын гол хавиас нэгэн хаш тамга олджээ. Энэ хаш тамгыг хэл судлаач А.Лувсандэндэв судалж үзээд “Дөрвөлжин үсэгтэй монгол тамга” гэсэн сонирхолтой өгүүллэг бичсэн байдаг. Тэрээр тамгын үгийг Тэнцэш үгүй Эрдэнэ Өлзий хутаг хэмээн орчуулсан байдаг. Д.Хорлоо гуай тамганы нэгдүгээр үгийг мадагтай сийлэгджээ гэж үзээд “тэнцэшгүй” гэж андууран орчуулагджээ гэж үзээд тэр үгийг “гаслангуй” гэж орчуулбал шашныг тэтгэч гэсэн утгатай үг болно. Учир нь буддизмыг тэтгэсэн Энэтхэгийг Ашока хааны төвд ёгт нэрийг гаслангуй хэмээн орчуулдаг заншилтай гэж тайлбарлажээ. А.Лувсандэндэв “Монгол хаад буддын шашны шалгарсан лам нарыг хаш тамгаар шагнаж байв” гэсэн Юань улсын судрын мэдээг баримт болгож дээрх тамгыг Сайн ноён аймгийн Сэцэн чин вангийн хошууны улс төрийн их нөлөөтэй байсныг харгалзан үзээд Монголын Юаны хаанаас  олгожээ” гэж оновчтой тайлбарласан байдаг. Энэ тамга нь хэвтээ дөрвөлжин үсгийн “амгалант тамга”-ны дардас болой. Ер нь Юань улсын үед тамгыг босоо дөрвөлжин, хэвтээ дөрвөлжин үсгээр янз бүрийн аргаар хийдэг байжээ. Хубилай хаан бурханы шашныг Монгол гүрний гол шашин болгох зорилт тавьж, түүндээ  хүрэхийн тул шашны лам, тэргүүнийг хүндэтгэх ёс жаягийг нийтийн дунд дэлгэрүүлэх талаар ихээхэн анхаарал тавьж байв. Зураг дээрх тамга нь Юань улсын үеийн нэгэн ламын тамга болой. Тамганы бичээс нь дөрвөлжин бичгийн хичээнгүй тигээр төвд хэл дээр авиачлан бичигджээ. Монгол хэлээр үсэгчлэн орчуулбал “хутагт эрдэнэ билэгт” гэсэн үг юм байна. Юань улсын үед зарим тамгыг дөрвөлжин үгсээр төвд хэлээр авиачлан бичлэг байж. Дээрх тамганд “Гэ Па Эг Эс Па Рэнчин Ба Гэ Раашис” хэмээсний -Эхний хэдэн үсэг нь “хутагт”, -Рэнчин нь “эрдэнэ”, -Ба гэ раашис нь “билэгт өлзийт” гэсэн үг юм байна. Юань улсын хааны лам Рэнцэнраашийн тамга хэмээжээ. Дээрх тамганы дардас нь Юань улсад дөрвөлжин бичгийг төрийн бичиг болгосноос хойш 100 гаруй жил болсон, Юань гүрний сүүлийн албан тамганы дардас ажгуу. Юань улсын үед ялангуяа түүний үүсэн байгуулагдаж байх үед аялан дайтах их цэргийн жанжин баатруудыг шинэ эзэлсэн газар оронд тохоон томилж, нэгэнт суулгасан дарга нарт зэрэг дэв нэмэн тамга тэмдэг олноор олгох нь түгээмэл байжээ. Хэдийгээр ийм тамга тэмдгийн биет олдвор Монгол газар, нутгаас олдсон нь ховор гэвч монгол судлаач нэрт эрдэмтдийн гарт орсон гурван тамганы тухай авч үзье. Судар бичгийн хүрээлэнгийн дарга асан Онхудын Жамъян Бээжин хотод албан хэргээр ажиллаж байхдаа тэндхийн зах зээл дээрээс Юань улсын гурван хүрэл тамгыг худалдан авч ирээд Монгол улсын төв музейд өгчээ. Энэ гурван тамгыг нэрт эрдэмтэн Б.Ринчен судалж, нийтлэл өгүүллэг хэвлүүлсэн байдаг. Бэлтгэсэн Г.Чугаа Эх сурвалж: www.TODAY.mn  

Монгол хүний, Монгол эр цэргийн суу алдар

Халх голд Японы армийг хиар цохисон, их дайны ялалтын ойд зориулав. Говь Хянганд Арми командлан тулалдаж явсан ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ А.И.ПЛИЕВ: “Би хамгийн гайхалтай цэргийг Монгол цэрэг л гэнэ. Орос цэрэг сүүлийн сумаа өөртөө гэж үлдээдэг байхад, Монгол цэрэг сүүлийн сумаа ч дайсандаа шигтгээд “нэгийн албал солио, хоёрыг албал хожоо” гэдэг. Үхэхдээ заавал дэр авч үхнэ гэдэг нь Монгол цэргийн цусанд байдаг шинж. Бүх сумаа буудаж дуусгачихаад өч төчнөөн дайсны эсрэг винтовоо далайгаад дайрч байсан Монгол цэргийг би үзсэн юм шүү"гэж дурсамж номондоо бахархалтай тэмдгэлсэн байдаг. Өвөг дээдсийнхээ үг захиаг алдалгүй дагадаг Орос зан ч гайхамшигтай. Тийм ч учраас Монгол цустай эрэлхэг байрын энэ эрийг дэлхийн хүчирхэг 5 армийн нэг болох ОХУын бүх цэргийн командлагчаар өнөөгийн Орос гүрний тэргүүн В.Путен томилсон биз ээ. Монгол хүний, Монгол эр цэргийн суу алдар үеийн үед бадартугай.                                                 Arigbukh Khaan  

Галдан бошигт хааны өөрийн гараар бичсэн зохиол

Япон улсад бүртгэлтэй Queastiones Mongolorum Disputatae сэтгүүлийн 9-р дугаарыг худалдан авч сонирхон үзвэл олон шинэ соргог өгүүллүүд хэвлэгдсэн байнам. Түүний дотор Ойрадын тод үсгийн дурсгалууд болон Зая бандида Намхайжамцын өвийг судалсан Өвөр Монголын эрдэмтэн Мянгад Эрдэмт авгайн нэн сонирхолтой нэгэн танилцуулга өгүүлэл байна. 2002 онд Хятад ард улсын Шинжаан Уйгарын өөртөө засах орны Илийн хасаг үндэстний өөртөө засах тойргийн Монголхүрээ хэмээх балгаснаа нутгийн ард Монхордайн Сайнцогоос тод үсгийн нэгэн гар бичмэлийг хуулбар хийж авсан нь Зүүнгарын Галдан бошогт хааны төвдөөр бичсэн зохиолыг хожим монголчлон орчуулсан нэн ховор сонин зүйл байж. Уг сурвалжийн гэрэл зургийг хавсарган хэвлүүлж, тод болон худам үсгээр буулгасныг нь шинэ үсэгт хөрвүүлэн толилуулж байна. Галдан хааны унал наманчилсан зургаан бармидын их хөлгөний судар оршив Орчлонгийн наран хамаг бурхадын хураангуй биетэй Огоот арилсан Очир баригч мөн чанартай Ондоогүй дээд гурван эрдэнийн үндсэн Үлэмж ивээгч лам нугуудад бишрэн залбирмой Гайхамшигтай өглөгийн ач мэдэн буй атал Харамын төмөр чөдрөөр бат хүлэгдэн Гаслант бирдэд төрөхүйн үйл үйлдэв би Гаслантай намайг ивээн соёрх лам минь Арилсан шагшаабадын ач мэдэн буй атал Алах хулгайлах тэргүүтнийг үйлдээд тачаангуйн мөрт боогдов би Амьдаар чанагдагч там нугуудад тогооныг бэлдэв би Анагасан намайг ивээн соёрх лам минь Бат хүлцэнгүйн ач мэдэн буй атал Бадрангуй халуун орны галд түлэгдэн Балмад асурид төрөхүйн үйл үйлдэв би Балар намайг ивээн соёрх лам минь Холч хичээнгүйн ач мэдэн буй атал Хойно үйлдэе хэмээн залхууд дарагдан Хортой муу заяатанд төрөхүйн үйл үйлдэв би Хуурмаг намайг ивээн соёрх лам минь Тэгш самадийн ач мэдэн буй атал Тэтгэр муу мунхгийн торд торлогдсон Тэнэг гайниг амьтанд төрөхүйн үйл үйлдэв би Тэнэсэн намайг ивээн соёрх лам минь Үлэмж билигийн ач мэдэн буй атал Үл мэдэхүйн хүчнээр согтонгорон Үргэлж муу заяатанд төрөхүйн үйл үйлдэв би Өнчин намайг ивээн соёрх лам минь Зургаан бармидын ач мэдэн буй атал Зовлонтой найман номд шунахайран Зургаан зүйл зовлонтой амьтанд төрөхүйн үйл үйлдэв би Зовсон намайг ивээн соёрх лам минь Харамын эрх ихдсэнээр өглөгийн хөрөнгө хатав Ханилан жаргая хэмээсээр лам таныг юугаар мартав би Харанхуй гаслангийн талд хүлэгдсэн хөвүүнээ Хар хүлээсэн таслан соёр лам минь Хүлээсний эрх ихдсэнээр шагшаабадын шүтээний үе хугарав Хүрэм зэ хэмээсээр лам таныг юугаар мартав би Хөлгүй далайд унасан хөвүүнээ Хөөрөх мэт татаж аван соёрх лам минь Омгийн эрх ихдсэнээср хүлцэнгүйн зэмсэг эвдрэв Одом за хэмээсээр лам таныг юугаар мартав би Орчлонгийн найман номд шунан барилдсан хөвүүнээ Огоот арилсан оронд хөтлөн соёрх лам минь Залхуугийн эрх ихдсэнээр хичээнгүйн ташуур тасрав Залбиран одъё хэмээсээр лам таныг юугаар мартав би Засаг ихтэй эрлэгийн цаламд орсон хөвүүнээ Загасан мэт нигүүлсэхүйн гохоор татаж аван соёрх лам минь Алгалзахуйн сэтгэлээр самадийн бие түлэгдэв Ах дүүгийн амтанд орсоор лам минь таныг юугаар мартав би Алаач махчийн оронд унасан хөвүүнээ Асрахуй сэтгэлээр удирдан соёрх лам минь Үл мэдэхүйн хүчнээр билигийн илд мохов Улам байз хэмээсээр лам таныг юугаар мартав би Оломгүй далайн ёроорт унасан хөвүүнээ Удалгүй амгалангийн онгоцоор татаж аван соёр лам минь Их балгасуудын ёроорт ханган соёрх Эрхэм дээд ламд сүжиг оршуулан соёрх Эрдэнэ гурван сургууль мань өргөжүүлэн соёрх Энэ мэт төр шашин хоёр мань тогтох болтугай Сарва мангалам Зүүнгарын Галдан бошогтын ламдаа хилэнцээ даалгаж мөргөсөн зургаан бармидын судар дуусвай. Зүүнгарын өөлдийн Галдамба баатар зургаан бармидаар хилэнцээ гэмшиж наманчилсан судрыг зургаан сумны тэргүүн Хөвөөт цагаан хошууны Чөнжөд гэлэн Чойдон Зуугийн төвдийн хэлнээс монголд орчуулвай. (Шинээр олдсон тод үсгийн “Галдан хааны унал наманчилсан зургаан баримадын их хөлгөний судар оршив”-ын эх бичгийн судлал. /Бээжин/ Мянгад Эрдэмт. Quaestiones Mongolorum Disputatae No.9 p.127-130) Сонгоол      

Хуудаснууд

Subscribe to Онгод тэнгэрийн айлдварууд