logo

logo.jpg

Advertisement

Онгод тэнгэрийн айлдварууд

Уламжлалт монгол бөөгийн өмсгөлийн бүч

Бөөгийн өмсгөлийн бүч нь лус савдагийн элч хийгээд тэд нараас хүч авсан онгод тэнгэрүүдэд өргөсөн ямба ёс ,илд сэлмийг илэрхийлдэг.Монгол угсааны бөө нарын бүч цэнхэр дөрвөлжин үзүүртэй бол түрэг угсааны бөө нарых улаан хүрэн,ногоон өнгөтэй гурвалжин үзүүртэй баруун зүүн мөргөл дагуу байралдаг байна.Мөн лусын хамжаатай онгодтой бөө нар зулзган могойг дүрсэлж хийн хүч нэмэгдүүлэн хаддаг.Бүч нь бөөг харанхуй оронд зорчиход хөндлөнгийн зүйлээс хамгаалах үүрэгтэй юм. Бүчнээс гадна гол мөргөл дагуу сүүл нуруу байдаг. Бөө дээлийн сүүл нуруу нь тухайн бөөгийн угсаа гарал мал ахуй харанхуй ороныг дүрслэлээр илэрхийлэх ба хаан төрийн гурван  тулгуур сүр хүчийг  бэлэгдэн  тодорхойлдог.Эдгээр эд зүйлээс тухайн бөөгийн амьдарч байсан цаг үе, угсаа гарал,аж ахуй,нийгмийн болон байгалийн тохиосон гоц үйл явдлуудыг харж болдог байна.  

Уламжлалт монгол бөөгийн зэл хонхинуур

             Уламжлалт монгол бөөгийн зэл хонхинуур Зэл хонхинуур нь бөөгийн дээлийн зоо нурууны голд хоёр гурван эгнээгээр байрлуулсан хонхинууруудыг ерөнхийд нь зэлтэй адилхан холбож бэхэлсэн учир зэл хонхинуур  хэмээдэг.Гурван жил явган бөөлсөн анхлан хуяг сэгсэрч буй бөө нэг зэлтэй босдог бол долоогоос дээш хоёр  түүнээс цааш гурван эгнээ болж нэмэгддэг байна.Зэл хонхинуурт гурав гурваар нь холбосон  ялтас, харвал, хонхинуур байна.Озоор нь нар зөв, нар буруу эрчлээстэй үзүүр тал нь дугуй хавтгайг нь  харвал,дөрвөлжин хүрз хэлбэртэйг нь ялтас гэх ба өөр өөрийн гэсэн үүрэгтэй байдаг.  Бөө дээлийн гадна талаар лус савдагийн орныг эзлүүлэн хүний араг ясны гар саврыг хоёр ханцуйн аманд, нурууг гол нуруу сүүж орчмоор  арьс даавуу болон төмрөөр дүрсэлсэн байдаг. Энэ нь  эзэн онгод нь түхайн хэрэглэлд шингэж бөөлөх үед галын дунд тэнгэрт ч лус савдгийн орноор чөлөөтэй зорчин явж онгод тэнгэрүүдтэй уулзан зовлонтны гай барцадыг арилгах арга засал хийж чаддаг байна.                    

Уламжлалт монгол бөөгийн өмсгөлийн манжиг

  Бөөгийн өмсгөл дахь манжиг хэмээх могойн дүрсийг  хийсвэрлэн дүрслэхдээ түүний толгой нүд хамар сүүл зэргийг дүрслэхгүй амьд хонины ноос томж өнгийн даавуугаар бүрж сүүл хэсэгт сармай арьсаар цацаг хийн гурав гурваар багцлан хадсан байдаг.Өнөө цагийн бөө нар ихэвчэн могой хэлбэрээр нь хийсэн байдаг энэ нь үүрэг гүйцэтгэхэд бас л учир дутагдалтай юм.  Манжигийг ерөнхийд нь бие манжиг ,мөргөл манжиг хэмээн хоёр хувааж үздэг.     Бие манжигийг зүрх манжиг, дөрвөн мөчний, суганы ,дал мөрний, эгэмний ,хөхний хэмээн долоон хэсэгт хуваадаг эдгээр манжигууд  нь хүзүү сээр  нуруу хавирга болон дотоод эрхтнүүдийг манаж бүсэлхийнээс дээш тус тусын харалдаа газар гурав гурваар  багцлан хадагдсан байдаг.  Мөргөл манжигийг гол мөргөл,баруун,зүүн мөргөл гэж ангилна.  Гол мөргөл  манжиг нь зоо нурууны голд зэл хонгилуурийн доор бүчний хамт гурав гурваар багцалсан есөн манжиг байдаг ба ан амьтан мал сүрэг төр түмнийг бөө хүн нуруундаа үүрч хамгаалж явдаг гэж үздэг.Зүүн мөргөл манжиг нь зүүн далны адагт  мөн тооны  багц манжиг байх ба тухайн бөөтэй ураг төрлийн холбоогүй хүмүүсийг даатгадаг бол баруун мөргөл нь баруун далны адагт бэхлэж өөрийн төрлийн хүмүүсийг даатгадаг байна .                                             

​Уламжлалт монгол бөөгийн өмсгөл

Багш бөөгийн удирдлаган дор шавь бөө гурван жил гар манжигтай явган бөөлж онгодоо таниж харицаж сурсны дараа хуяг хувцсаа зэхэж галаасаа гарч багшаараа замчилуулан харанхуй оронд зоридог байна. Монгол бөөгийн ёсонд бөөгийн хуяг хувцас хэрэгслүүдийг дор бүрд нь эзэгнэсэн онгод байдаг ёстой.Эдгээр онгодыг багш бөө хуяг хэрэгслийг амилах үедээ шавийн гал голомтонд байдаг сүлдэлсэн онгодоос асууж зөвлөсний дагуу өөрсдийн саналаар оноож өгдөг байна.  Багшийн шалгаж тогтоосон өдөр хэрэглэлийг үйлдэж эхлэх ба мягмар бямба гаригийг цээрэлдэг байсан байна. Ажил эхлэх өдөр ивээл жилийн  ивээл өдөр хоёрт тэгш хуваагдхааргүй өдөр өмсгөл хэрэгсэл хийж эхэлдэг ёстой. Бөөгийн хуяг хувцас нь зэл хонхинуур, мөргөл манжиг ,бие манжиг, бүч , сүүл нуруу   гэсэн хэсгүүдээс бүрдэх ба захыг шилүүсны арьсаар хийн хормойг лус хөдлөгөж өдөөдөг гэж үзэн гөрөөсний сармай арьсаар   самалга хийн эмждэг байна.                             

Уламжлалт монгол бөөгийн хээрийн онгод

Монгол бөөгийн ёсонд  онголон тахисан онгод тэнгэртэй бөө болгон хээрийн онгодтой холбоотой байдаг.Бөөг өөд болсноос хойш гурван жилийн дараа тухайн бөөгийн сүнсийг онгод болгох зан үйл үйлддэг.Тухайн бөөгийн эд өлгийн зүйл болон талийгаачийн ясны үлдэгдэлийг сайтар цуглуулж өндөрлөг газарт шатааж галд нь тос өөх  өргөж утаа болгон  дэгдээж гурван жилийн өмнө лусд хадгалсан бөөгийн өмсгөл хэрэгслүүдийг хээр асарт шилжүүлж татдаг.Үүнийг тухайн бөөгийн сүнсийг лусаас дэгдээх зан үйл гэх бөгөөд дэгдээгээгүй тохиолдолд хүчээ авж онгод болж гүйцэд босож чаддаггүй.Хээрийн асарт уг бөөтэй цусан төрлийн холбоогүй түүнийг сайн мэдэх бөөгөөр талийгаачийн лустай нэгдсэн сүнсийг дуудуулж  дүрийг нь өмнөх ёсыг үйлдүүлснээр онгод болгон татаж тухайн бөөгийн удам залгах шинэхэн улаачийн хээрийн онгод бэлэн болно.Хээрийн онгодыг урьд нарт хорвоод аж төрж явсан бөө хүний хувьд хүндэтгэн малын тарга хүч гүйцэж буй намрын улиралд идээ цагааны элбэгт тахидаг уламжлалтай байсан ба хээрийн онгодын тахилгыг жил жилийн ээлжит тахилага, хаяа хийдэг гэнэтийн тахилга хийх ёс байдаг байна. Бөөгийн хээрийн онгод  хайсан асартай,сөрөн асартай,сэлс дээвэртэй,байшин асартай,ганц хар модонд хэцэлсэн хоёр модонд хэцэлсэн гэх мэт олон янзын хэлбэртэй байдаг.Энэ нь овог аймаг бүр өөрийн гэсэн онцлог зан үйлтэй  хээрийн онгодын асартай байсныг харуулдаг.Бөөгийн дуудлага тамлаганд тухайн онгодын оршин байх асар аль ууланд хаана ямар дамжлага гүйдэл суудалтай нь тодорхой хэлэгддэг.Өнөө үед энэ зан үйлийн дэг жаяг хуучны хэлбэр маяг,агуулга алдагдаж цөөн хэдхэн улаач нарыг эс тооцвол мартагдан орхигдож буй бөөгийн амин чухал хэсэг мөн.                                                                                               Г.Намжиг                                                                                                                                                                                                                                                                                                                       

Уламжлалт монгол бөөгийн хэнгэрэг

Монгол бөөгийн хэнгэрэг /дүнгэр/ нь онгод тэнгэрийн унаа,бөө нараас дайсныхаа эсрэг холбого гүйлэгдэг суурь, онгод тэнгэрүүдийг баясгаж дуудах хэрэгсэл ,бөө сүсэгтэн олны хүсэлтийг онгод тэнгэрт уламжлах,тэднээс хариу авах мэргэ төлөг тавих,онгодтой  харицах багаж зэвсгийн үүрэг гүйцэтгэдэг.Өнөө цагт улаач нар хэнгэрэгээ бүрэн гүйцэд ашиглаж эзэмшиж чадахгүй байгаа нь уламжлалыг тээж яваа сайн багш ховор бас цөөн шавь авдагтай холбоотой юм.Нөгөө талаас багш шавь насан туршдаа харанхуй нартад ч алаг манжигаар холбогдож буй болохоор хариуцлагатай хандах хэрэгтэй байдаг байх.Бөөгийн эд хэрэглэлийг олон зуун жил шалгарсан ном журамын дагуу хийгээгүйгээс  онгод гүйцэд орохгүй байх, харанхуйн оронд зориж чадахгүй байх нэг шалгаан мөн.Эд хэрэглэлийг тухайн бөөд зориулан тусгайлан хийдэг учир худалдаанаас авж хэрэглэх эд биш юм . Бөөгийн хэнгэрэг хийх модыг наран ургах зүгийн өглөөний наран ээх ээвэр газраас аянганд ниргүүлсэн шинэс модноос ивээл жилтэй хүнээр авчируулан булгийн усанд сойж сүүдэр талыг гадагш,наран талыг нь дотогш харуулан матаж хийдэг.Энэ нь бөө болон онгоддоо ээлтэй байх сайн талтай гэж  үздэг.Хийж эхлэх өдрийг дөрвөн ногоон мэнгэтэй лусын гүйдэлтэй өдрийг сонгож зан үйлд оролцох эд хэрэглэл хийх хүмүүсийг тусгаарлан хөл хориж 10-14 хоногт дуусгаж таарах онгодоор нь амьлуудаг.Тохирох  онгодыг буруу сонгосноос хэнгэрэг хагарах тохилдол байдаг.Ихэвчлэн зайран хүний хэнгэргийг бугын арьсаар,  удган хүнийхийг согооны арьсаа бүрж унаа залгуулдаг байсан байна.Хэнгэргийн хүрээний матсан модыг тойруулан нэг тал нь гурван үетэй хэнгэргийн гүний хэмжээтэй хус модоор есөн ширхэг булдруу хийж өгдөг.Хэнгэргийн булдруунуудын дунд үеүүдийн нэгийг морины сүүлний хялгасыг ес давхарлан даруулдаг. Нөгөөг нь ес давхарлан томсон улаан утсаар даруулан хоёр үзүүрийг бариулны дээд хэсэгт зүрх хонхинуурын озоорт бэхэлдэг үүнийг амин судас гэнэ.Мөн хүрээний баруун доод ,зүүн доод талд бүрээсний завсар гөрөөсний хоёр шагайг амин судсандаа холбосныг бөөр хэмээдэг.Зүрх хонхинуурын хоёр талд хүрээний дотор сөөх гэж  хоёр бүлэг гурван хонхинуур хийдэг.Хэнгэргийн бариул буюу нурууг дээд доод хэсэг тагнай хээ тавьж гурвалжин ирмэгийн хоёр талын дагуу нарийн ховил дөрвийг хосоор нь татснийг нурууны үе бас хавирага гэнэ.Нурууны дээгүүр хөндлөн байрлуулсан нумыг буга,согоо налж шөргөөсөн цагаан бургасаар  үйлдэж бөгж гэх ба зарим нутагт нум гэдэг.Нуруу болон бөгжийг холбон  бэхэлсэн тал дугуй амгай хэлбэрийн төмөрийг хэнгэргийн зуузай гэж нэрэлдэг.Нуруу болон бөгжийг тоонолжлон уяж хонины ноос томж цагаан даавуугаар бүрсэн  тус бүр нэг алд жолоо цулбуур хийдэг. Хэнгэргийн цохиур буюу оровыг/орбо/ арцны үндсээр хийж бугын сүүлээр нь бүрж есөн ширхэг цагираг хийж ишийг тагнайлдан цуудар уясан байдаг энэ нь онгодын үнэрлэх амтлах төөрөг тавих бас нэгэн хэрэгсэл юм.                                                                                                                                                                   Г.Намжиг

Уламжлалт монгол бөөгийн гар манжиг

Монгол бөөгийн ёсонд багшийн удирдлага доор шавь бөө гурван жил гар манжиг хууртай явган бөөлдөг байна.Багшаар замчилуулан харанхуй оронд ойр зуурт зорчиж онгод болон лус савдаг хөндлөнгийн элдэв биетийг ялгаж таниж өөрийгөө хамгаалахад суралцдаг.Гар манжигийг багшийн оноосон онгодоор амьлуулж  энэ онгодоор өөрийгөө бэхлэж харанхуй оронд зориж бусад онгодтой уулзах амин чухал хэрэглэл юм.Үүнийг багш шавь алаг манжигаар холбогдлоо гэдэг ба цаашид харанхуй нартад ч холбоотой байдаг тул багш шавь болох хариуцлагатай үйлдэл мөн.Бөө хүн аминд тулсан хатуу засал биш бол үргэлж хуяглаж бөөлдөггүй гар манжигтай явган бөөлж онгодоор арга, дом, шившлэг ,төөрөг тавьж түмэнд тусаа хүрэгдэг байна. Гар манжиг нь 13 манжиг, цуудар,толь,есөн зэмсэг,хонгилуур,залаа,морь,хуур гэх мэт хэсгүүдээс бүрдэнэ.Арван гурван манжигны нэг нь хар бусад манжиг нь гурав гурваар багцалсан цэнхэр, ногоон,улаан, цагаан байх ба зарим бөөгийх ес байх нь бий.Зайран хүний манжигийг нар зөв эрчтэй томдог бол удганы манжигийг эсрэгээр нь хийдэг байна.

Уламжлалт монгол бөөгийн өмсгөл

Багш бөөгийн удирдлаган дор шавь бөө гурван жил гар манжигтай явган бөөлж онгодоо таниж харицаж сурсны дараа хуяг хувцсаа зэхэж галаасаа гарч багшаараа замчилуулан харанхуй оронд зоридог байна. Монгол бөөгийн ёсонд бөөгийн хуяг хувцас хэрэгслүүдийг дор бүрд нь эзэгнэсэн онгод байдаг ёстой.Эдгээр онгодыг багш бөө хуяг хэрэгслийг амилах үедээ шавийн гал голомтонд байдаг сүлдэлсэн онгодоос асууж зөвлөсний дагуу өөрсдийн саналаар оноож өгдөг байна.  Багшийн шалгаж тогтоосон өдөр хэрэглэлийг үйлдэж эхлэх ба мягмар бямба гаригийг цээрэлдэг байсан байна. Ажил эхлэх өдөр ивээл жилийн  ивээл өдөр хоёрт тэгш хуваагдхааргүй өдөр өмсгөл хэрэгсэл хийж эхэлдэг ёстой. Бөөгийн хуяг хувцас нь зэл хонхинуур, мөргөл манжиг ,бие манжиг, бүч , сүүл нуруу   гэсэн хэсгүүдээс бүрдэх ба захыг шилүүсны арьсаар хийн хормойг лус хөдлөгөж өдөөдөг гэж үзэн гөрөөсний сармай арьсаар   самалга хийн эмждэг байна.                              Бөөгийн өмсгөл дахь манжиг хэмээх могойн дүрсийг  хийсвэрлэн дүрслэхдээ түүний толгой нүд хамар сүүл зэргийг дүрслэхгүй амьд хонины ноос томж өнгийн даавуугаар бүрж сүүл хэсэгт сармай арьсаар цацаг хийн гурав гурваар багцлан хадсан байдаг. Манжигийг ерөнхийд нь бие манжиг ,мөргөл манжиг хэмээн хоёр хувааж үздэг. Бие манжигийг зүрх манжиг, дөрвөн мөчний, суганы ,дал мөрний, эгэмний ,хөхний хэмээн долоон хэсэгт хуваадаг эдгээр манжигууд  нь хүзүү сээр  нуруу хавирга болон дотоод эрхтнүүдийг манаж бүсэлхийнээс дээш тус тусын харалдаа газар гурав гурваар  багцлан хадагдсан байдаг.                                                     Мөргөл манжигийг гол мөргөл,баруун,зүүн мөргөл гэж ангилна.  Гол мөргөл  манжиг нь зоо нурууны голд зэл хонгилуурийн доор бүчний хамт гурав гурваар багцалсан есөн манжиг байдаг ба ан амьтан мал сүрэг төр түмнийг бөө хүн нуруундаа үүрч хамгаалж явдаг гэж үздэг.Зүүн мөргөл манжиг нь зүүн далны адагт  мөн тооны  багц манжиг байх ба тухайн бөөтэй ураг төрлийн холбоогүй хүмүүсийг даатгадаг бол баруун мөргөл нь баруун далны адагт бэхлэж өөрийн төрлийн хүмүүсийг даатгадаг байна.   Бөөгийн өмсгөлийн бүч нь лус савдагийн элч хийгээд тэд нараас хүч авсан онгод тэнгэрүүдэд өргөсөн ямба ёс ,илд сэлмийг илэрхийлдэг.Монгол угсааны бөө нарын бүч цэнхэр дөрвөлжин үзүүртэй бол түрэг угсааны бөө нарых улаан хүрэн,ногоон өнгөдаг.   Бөө дээлийн сүүл нуруу нь тухайн бөөгийн угсаа гарал мал ахуй харанхуй ороныг дүрслэлээр илэрхийлэх ба хаан төрийн гурван  тулгуур сүр хүчийг  бэлэгдэн  тодорхойлдог.   Зэл хонхинуур нь бөөгийн дээлийн зоо нурууны голд хоёр гурван эгнээгээр байрлуулсан хонхинууруудыг ерөнхийд нь зэлтэй адилхан холбож бэхэлсэн учир зэл хонхинуур  хэмээдэг.Гурван жил явган бөөлсөн анхлан хуяг сэгсэрч буй бөө нэг зэлтэй босдог бол долоогоос дээш хоёр  түүнээс цааш гурван эгнээ болж нэмэгддэг байна.                      Бөө дээлийн гадна талаар лус савдагийн орныг эзлүүлэн хүний араг ясны гар саврыг хоёр ханцуйн аманд, нурууг гол нуруу сүүж орчмоор  арьс даавуу болон төмрөөр дүрсэлсэн байдаг. Энэ нь  эзэн онгод нь түхайн хэрэглэлд шингэж бөөлөх үед галын дунд тэнгэрт ч лус савдгийн орноор чөлөөтэй зорчин явж онгод тэнгэрүүдтэй уулзан зовлонтны гай барцадыг арилгах арга засал хийж чаддаг байна.

Уламжлалт монгол бөөгийн гутал

Монголчуудын эртнээс өдөр тутмын амьдралдаа хэрэглэж ирсэн ээтэн гутлаас гадна бөө нар онгод тэнгэр лус савдагтай харьцахдаа гур зурийн арьсаар хийсэн сөөхий хэлбэрийн гутал хэрэглэж иржээ. Бөөгийн гутал нь улаачийг хамгаалах нөгөө талаасаа лустай холбогдоход чухал үүрэгтэй бөгөөд өнөө цагт уламжлалт бөө нарыг эс тооцвол мартагдаж буй эд хэрэглэлийн нэг юм.Бөөд ирсэн онгод буюу өөрөөр хэлбэл өөд болсон бөөгийн сүнс, лус хоёрын нийлбэрийн хоёр хөл нь бөөгийн гутал юм гэж  бөө нар үздэг .Лус савдагтай холбогдож лусаар хөлөлж хүчээ авсан  бөөгийн  увидас хүч чадал харьцангуй өндөр байдаг. Хэрэв гутлын эзэн онгод нь хүний сүнстэй бол хүний нүүрийг дуурайж хоёр нүдийг нь өвдөгний тус газар, хамрыг нь шилбэний хянгар ясан дээр, чихийг нь баруун, зүүн хөлийн гадна талд, амыг нь хамрын доор тус тус тэмдэглэж жижиг манжиг, цацаг бэхлэхийн дээр хоёр чихний тус газар гурав, гурав бүгд зургаан ширхэг хонхинуур бэхэлдэг . Энэхүү хонхинууруудыг гутлын эзний хоёр сөөх ээмэг гэх бөгөөд түүний шаагих чимээг тэр онгодын сонсгол хэмээн тайлбарладаг.Бөө гутлын толгойн хамрын хэсэгт амьтаны хойд  хоёр хөлийн савар хурууны таван салааг гутлын , толгой, түрий хоёрын залгаанаас улны залгаа хүртэл дүрслэхдээ хөлийн эрхий , чигчийг улаан, долоовор, ядам хурууг цагаан, ганцхан дунд хурууг гутлын түрийн хавчаарын үргэлжлэл болгон хөх өнгөөр халзлан хийдэг байжээ. Энэ нь улаан гал, хөх тэнгэр гутлын эзэн бөөгийн цагаан санааг төлөөлүүлсний илрэл бөгөөд гутлын түрийн хавчаар үргэлжлэн дунд хуруу болон хөх өнгөөр дүрслэгдэж байгаа нь энэ бөө жинхэнэ хөх монгол угсааны болохыг гэрчилж буй хэрэг. Хэрэв энэ хавчаар улаан бол түрэг угсааны бөө гэж үзэх нь байна. Монгол харын бөөгийн ёсонд тухайн бөө тэнгэр, сүнс, лусын, чухам алинаар нь хөллөлж хүч авсан болохыг гагцхүү өмсгөлөөс нь таньж болно. Тухайлбал лус хөллөсөн бөөгийн гутлын хамар дээр лусын амьтан-могойн хоёр нүд, хамар, амыг дүрслэхээс гадна таван хурууны гурван өнгөн дээр тухайн бөө хэдэн лусаар хөллөсний тоог хэрэв есөн лусаар бол хөх хоёр, цагаан хоёр бүгд хоёр өнгийн дөрвөн тууз оёж есөн лусаар хөллөсөн бөө гэсэн утга илэрхийлсэн байдаг.Монгол улсын нутагт амьдран түрэг уйгар угсааны хуулар овгийн бөө хүний гуталд шагай болон борвины яс бэхэлсэн байдаг. Энэ нь монгол бөөгийн өмсгөлд овгийн байгууллын үеийн зан үйлийн үлдэгдэл байсныг гэрчилдэг . Монгол харын бөө нар бөө гутлын эзэн онгодыг бөөгийн хөлийн үе бүхнийг манаж баруун зүүн хоёр гутлын гадна талд байрлаж гуталдаа шингэн орсноор гутал амьлагдсан байдаг бөгөөд ийнхүү манахдаа зүүн гар тал нь баруунаасаа хүч султай дорой байдаг учраас тэгшилж баруун гар талаас зүүн гар талдаа илүү ихээр анхааран хар тэнгэр хамжаа нь зүүн хөлдөө оршдог хэмээн үздэг.Энэ цагт гарч буй улаач нар бөөлөхдөө ердийн монгол гутал хэрэглэж байгаа нь бөө хүний  агуу зан үйлийн нэг  амин чухал хэсэг орхигдон мартагдаж байна.Харанхуй оронд зориж буй бөө хүн галаасаа гарахдаа хөлөө онгодоор бэхлэж хамгаалтгуй гарна гэдэг бол амь насанд асар аюултай үзэгдэл.Гэтэл том том монгол гуталтай гэрийн буйрын чинээ газар тэнэн сүрийг үзүүлэн бөөлөх улаач нар нэн харамсалтай бөгөөд энэ нь тэдгээрийг харанхуй оронд зориж гүйцэд босож шулуурч чадаагүйг харуулж байна.Нөгөө талаасаа ур чадвартай энэ өв соёлыг уламжлан залгаж байгаа багш нар цөөн тооны хязгаартай шавь нар босгож алаг манжигаа холбож харанхуй оронд замчилдагтай холбоотой байх юм.

Уламжлалт бөөгийн малгай буюу оргой

Өөрсдийн өвөг дээдсийг онголон шүтэх болсон цагаас бөөгийн малгай тэдгээрийн шүтдэг онгодын нүүр,  толгойн долоон сүвийг дүрсэлсэн боолт хэлбэрийн оройгүй малгай хэрэглэж ирсэн байна.  Үүнийг оргой гэж нэрлэнэ.  Бөө нар  малгайгаа бөөд залран ирж буй онгод тэнгэрүүд, оргойгоо амьтай хэмээн үздэг.  Малгайн нүүрэн талд цагаан утас, явуугаар хүний нүүрний дүрс гаргаж, хоёр талд нь чих дүрслэнэ. Хоёр чихний доод талд гурав, гурван хонхинуур уяж, дээд ирмэгт  7-9 ширхэг шар шувуу эсвэл  бүргэдийн өдийг  хадаж, нүүрний урдуур бараан өнгийн самалга /цуудир/ унжуулж бөөгийн нүүрийг халхална. Өдний тоо түүний байршил нь бөө нарын овгийн ялгаа,  удам угсааны үеийн тоог тодорхойлдог. Түүнээс гадна номт лусуудтай тэмцэлдэхдээ тэдэнд танигдахгүйн тулд  малгайн өдийг буруу харуулан хаддаг.Самалгыг дан ганц гөрөөсний сармай арьсаар үйлддэг байсан бол ХХ зууны үеийн бөө нар нүүр самалгаа бөс даавуугаар үйлдэх болжээ. Бөө нарын үзлээр бол бөө малгайн самалга нь лус савдаг , онгод тэнгэрийг өдөж хөдөлгөөнд оруулдаг хэрэгсэл мөний дээр ялангуяа нүүр самалга нь харанхуйн оронд аялан очиж уулзахаар зорьж яваа онгод тэнгэр нараасаа өөр хөндлөнгийн элдэв муусайн онгод, лус савдгийн эздэд танигдахгүй гэсэн нүүрийн хаалт юм гэдэг. Бөөгийн ёсонд бөөгийн хоёр нүдний харалдаа тус бүр нэг бүгд хоёр хар өнгийн эмхэрсэн даавууг гадна талаар нь цагаан цуудир  давхарласны дээр малгайн самалгын баруун , зүүн дээд өнцөгт оёж бэхэлсэн тус бүр хоёр цагаан цуудирын завсар нэг улаан цуудир хавчуулан оёсныг бөөгийн нүдэнд харагддаг хар муу санаа, үйлс хийгээд хүн амьтаны амь егүүтгэж цус шүүс гаргах аюулыг сүүн цагаан сэтгэл , зүтгэлээр хааж байгаа хэрэг хэмээн бөө нар үзэж тайлбарладгийн дээр бас зарим бөө нар онгод тэнгэрүүдийн нүдний хар цагааныг дүрсэлж буй хэрэг ч гэдэг. Энэ бүхнийг бөө малгайн хараа гэдэг. Бөө малгайн баруун зүүн талд тус бүр гурван ширхэг хонхинуурыг арьсан түдүүлд бэхэлсэн хар төмөр цагиргаас зүүсэн байдаг. Энэ нь бөөд ирсэн онгод тэнгэрийн чих түүний сөөх ээмгийг дүрсэлсэн хэрэг бөгөөд зарим бөө нар энэ чихийг онгодоо дуулгавар сайтай болгох зорилгоор түүнээс цагаан даавуун цуудир уясан байдгийн дээр энэхүү чихний ар хажууд улаан өнгийн хоёр хэсэг даавууны өөдөс хадсан нь онгод тэнгэрийн гүрээний хоёр судсыг төлөөлүүлжээ. Бөө малгайн самалгын хоёр талд баруун зүүн хацрын хаалт болгон гурав давхарлан бэхэлсэн , хацар бүрт гурав хэсэг багц манжигийг бөө малгайн эзэн онгод буюу өөрөөр хэлбэл энэхүү бөө малгайн амин сүнс юм гэж бөө хүмүүс үздэг. Байрлал нь ийнхүү бөө малгайн хоёр хацарт байдаг ч гэсэн бие тус малгайн бүх харах ,сонсох, үнэрлэх, амтлах , хүрэлцэх, эрхтэнд уусч шингэдэг гэж тайлбарладаг .Бөөлөх дэг жаяг зан үйлийг удган зайран байсан аав ээж өвөө эмээгээрээ заалган өвлөж авсан бөө нар өнөөдрийг хүртэл ийм л малгайг /оргой/ хэрэглэж байна.Бөөгийн эд хэрэглэл нь олон зууны туршид шалгарч хэрэглэгдэж ирсэн үүниийг бид сүр хүчтэй гоё сайхан харагдах талаас  өөрчлөх нь тийм ч зохимжтой биш цаашид дэг жаяг алдагдах нэг шалтгаан мөн.                                                                                                     Г. Намжиг 

Хуудаснууд

Subscribe to Онгод тэнгэрийн айлдварууд