logo

logo.jpg

Advertisement

Онгод тэнгэрийн айлдварууд

Уламжлалт монгол бөөгийн гар манжиг

Монгол бөөгийн ёсонд багшийн удирдлага доор шавь бөө гурван жил гар манжиг хууртай явган бөөлдөг байна.Багшаар замчилуулан харанхуй оронд ойр зуурт зорчиж онгод болон лус савдаг хөндлөнгийн элдэв биетийг ялгаж таниж өөрийгөө хамгаалахад суралцдаг.Гар манжигийг багшийн оноосон онгодоор амьлуулж  энэ онгодоор өөрийгөө бэхлэж харанхуй оронд зориж бусад онгодтой уулзах амин чухал хэрэглэл юм.Үүнийг багш шавь алаг манжигаар холбогдлоо гэдэг ба цаашид харанхуй нартад ч холбоотой байдаг тул багш шавь болох хариуцлагатай үйлдэл мөн.Бөө хүн аминд тулсан хатуу засал биш бол үргэлж хуяглаж бөөлдөггүй гар манжигтай явган бөөлж онгодоор арга, дом, шившлэг ,төөрөг тавьж түмэнд тусаа хүрэгдэг байна. Гар манжиг нь 13 манжиг, цуудар,толь,есөн зэмсэг,хонгилуур,залаа,морь,хуур гэх мэт хэсгүүдээс бүрдэнэ.Арван гурван манжигны нэг нь хар бусад манжиг нь гурав гурваар багцалсан цэнхэр, ногоон,улаан, цагаан байх ба зарим бөөгийх ес байх нь бий.Зайран хүний манжигийг нар зөв эрчтэй томдог бол удганы манжигийг эсрэгээр нь хийдэг байна.

Уламжлалт монгол бөөгийн өмсгөл

Багш бөөгийн удирдлаган дор шавь бөө гурван жил гар манжигтай явган бөөлж онгодоо таниж харицаж сурсны дараа хуяг хувцсаа зэхэж галаасаа гарч багшаараа замчилуулан харанхуй оронд зоридог байна. Монгол бөөгийн ёсонд бөөгийн хуяг хувцас хэрэгслүүдийг дор бүрд нь эзэгнэсэн онгод байдаг ёстой.Эдгээр онгодыг багш бөө хуяг хэрэгслийг амилах үедээ шавийн гал голомтонд байдаг сүлдэлсэн онгодоос асууж зөвлөсний дагуу өөрсдийн саналаар оноож өгдөг байна.  Багшийн шалгаж тогтоосон өдөр хэрэглэлийг үйлдэж эхлэх ба мягмар бямба гаригийг цээрэлдэг байсан байна. Ажил эхлэх өдөр ивээл жилийн  ивээл өдөр хоёрт тэгш хуваагдхааргүй өдөр өмсгөл хэрэгсэл хийж эхэлдэг ёстой. Бөөгийн хуяг хувцас нь зэл хонхинуур, мөргөл манжиг ,бие манжиг, бүч , сүүл нуруу   гэсэн хэсгүүдээс бүрдэх ба захыг шилүүсны арьсаар хийн хормойг лус хөдлөгөж өдөөдөг гэж үзэн гөрөөсний сармай арьсаар   самалга хийн эмждэг байна.                              Бөөгийн өмсгөл дахь манжиг хэмээх могойн дүрсийг  хийсвэрлэн дүрслэхдээ түүний толгой нүд хамар сүүл зэргийг дүрслэхгүй амьд хонины ноос томж өнгийн даавуугаар бүрж сүүл хэсэгт сармай арьсаар цацаг хийн гурав гурваар багцлан хадсан байдаг. Манжигийг ерөнхийд нь бие манжиг ,мөргөл манжиг хэмээн хоёр хувааж үздэг. Бие манжигийг зүрх манжиг, дөрвөн мөчний, суганы ,дал мөрний, эгэмний ,хөхний хэмээн долоон хэсэгт хуваадаг эдгээр манжигууд  нь хүзүү сээр  нуруу хавирга болон дотоод эрхтнүүдийг манаж бүсэлхийнээс дээш тус тусын харалдаа газар гурав гурваар  багцлан хадагдсан байдаг.                                                     Мөргөл манжигийг гол мөргөл,баруун,зүүн мөргөл гэж ангилна.  Гол мөргөл  манжиг нь зоо нурууны голд зэл хонгилуурийн доор бүчний хамт гурав гурваар багцалсан есөн манжиг байдаг ба ан амьтан мал сүрэг төр түмнийг бөө хүн нуруундаа үүрч хамгаалж явдаг гэж үздэг.Зүүн мөргөл манжиг нь зүүн далны адагт  мөн тооны  багц манжиг байх ба тухайн бөөтэй ураг төрлийн холбоогүй хүмүүсийг даатгадаг бол баруун мөргөл нь баруун далны адагт бэхлэж өөрийн төрлийн хүмүүсийг даатгадаг байна.   Бөөгийн өмсгөлийн бүч нь лус савдагийн элч хийгээд тэд нараас хүч авсан онгод тэнгэрүүдэд өргөсөн ямба ёс ,илд сэлмийг илэрхийлдэг.Монгол угсааны бөө нарын бүч цэнхэр дөрвөлжин үзүүртэй бол түрэг угсааны бөө нарых улаан хүрэн,ногоон өнгөдаг.   Бөө дээлийн сүүл нуруу нь тухайн бөөгийн угсаа гарал мал ахуй харанхуй ороныг дүрслэлээр илэрхийлэх ба хаан төрийн гурван  тулгуур сүр хүчийг  бэлэгдэн  тодорхойлдог.   Зэл хонхинуур нь бөөгийн дээлийн зоо нурууны голд хоёр гурван эгнээгээр байрлуулсан хонхинууруудыг ерөнхийд нь зэлтэй адилхан холбож бэхэлсэн учир зэл хонхинуур  хэмээдэг.Гурван жил явган бөөлсөн анхлан хуяг сэгсэрч буй бөө нэг зэлтэй босдог бол долоогоос дээш хоёр  түүнээс цааш гурван эгнээ болж нэмэгддэг байна.                      Бөө дээлийн гадна талаар лус савдагийн орныг эзлүүлэн хүний араг ясны гар саврыг хоёр ханцуйн аманд, нурууг гол нуруу сүүж орчмоор  арьс даавуу болон төмрөөр дүрсэлсэн байдаг. Энэ нь  эзэн онгод нь түхайн хэрэглэлд шингэж бөөлөх үед галын дунд тэнгэрт ч лус савдгийн орноор чөлөөтэй зорчин явж онгод тэнгэрүүдтэй уулзан зовлонтны гай барцадыг арилгах арга засал хийж чаддаг байна.

Уламжлалт монгол бөөгийн гутал

Монголчуудын эртнээс өдөр тутмын амьдралдаа хэрэглэж ирсэн ээтэн гутлаас гадна бөө нар онгод тэнгэр лус савдагтай харьцахдаа гур зурийн арьсаар хийсэн сөөхий хэлбэрийн гутал хэрэглэж иржээ. Бөөгийн гутал нь улаачийг хамгаалах нөгөө талаасаа лустай холбогдоход чухал үүрэгтэй бөгөөд өнөө цагт уламжлалт бөө нарыг эс тооцвол мартагдаж буй эд хэрэглэлийн нэг юм.Бөөд ирсэн онгод буюу өөрөөр хэлбэл өөд болсон бөөгийн сүнс, лус хоёрын нийлбэрийн хоёр хөл нь бөөгийн гутал юм гэж  бөө нар үздэг .Лус савдагтай холбогдож лусаар хөлөлж хүчээ авсан  бөөгийн  увидас хүч чадал харьцангуй өндөр байдаг. Хэрэв гутлын эзэн онгод нь хүний сүнстэй бол хүний нүүрийг дуурайж хоёр нүдийг нь өвдөгний тус газар, хамрыг нь шилбэний хянгар ясан дээр, чихийг нь баруун, зүүн хөлийн гадна талд, амыг нь хамрын доор тус тус тэмдэглэж жижиг манжиг, цацаг бэхлэхийн дээр хоёр чихний тус газар гурав, гурав бүгд зургаан ширхэг хонхинуур бэхэлдэг . Энэхүү хонхинууруудыг гутлын эзний хоёр сөөх ээмэг гэх бөгөөд түүний шаагих чимээг тэр онгодын сонсгол хэмээн тайлбарладаг.Бөө гутлын толгойн хамрын хэсэгт амьтаны хойд  хоёр хөлийн савар хурууны таван салааг гутлын , толгой, түрий хоёрын залгаанаас улны залгаа хүртэл дүрслэхдээ хөлийн эрхий , чигчийг улаан, долоовор, ядам хурууг цагаан, ганцхан дунд хурууг гутлын түрийн хавчаарын үргэлжлэл болгон хөх өнгөөр халзлан хийдэг байжээ. Энэ нь улаан гал, хөх тэнгэр гутлын эзэн бөөгийн цагаан санааг төлөөлүүлсний илрэл бөгөөд гутлын түрийн хавчаар үргэлжлэн дунд хуруу болон хөх өнгөөр дүрслэгдэж байгаа нь энэ бөө жинхэнэ хөх монгол угсааны болохыг гэрчилж буй хэрэг. Хэрэв энэ хавчаар улаан бол түрэг угсааны бөө гэж үзэх нь байна. Монгол харын бөөгийн ёсонд тухайн бөө тэнгэр, сүнс, лусын, чухам алинаар нь хөллөлж хүч авсан болохыг гагцхүү өмсгөлөөс нь таньж болно. Тухайлбал лус хөллөсөн бөөгийн гутлын хамар дээр лусын амьтан-могойн хоёр нүд, хамар, амыг дүрслэхээс гадна таван хурууны гурван өнгөн дээр тухайн бөө хэдэн лусаар хөллөсний тоог хэрэв есөн лусаар бол хөх хоёр, цагаан хоёр бүгд хоёр өнгийн дөрвөн тууз оёж есөн лусаар хөллөсөн бөө гэсэн утга илэрхийлсэн байдаг.Монгол улсын нутагт амьдран түрэг уйгар угсааны хуулар овгийн бөө хүний гуталд шагай болон борвины яс бэхэлсэн байдаг. Энэ нь монгол бөөгийн өмсгөлд овгийн байгууллын үеийн зан үйлийн үлдэгдэл байсныг гэрчилдэг . Монгол харын бөө нар бөө гутлын эзэн онгодыг бөөгийн хөлийн үе бүхнийг манаж баруун зүүн хоёр гутлын гадна талд байрлаж гуталдаа шингэн орсноор гутал амьлагдсан байдаг бөгөөд ийнхүү манахдаа зүүн гар тал нь баруунаасаа хүч султай дорой байдаг учраас тэгшилж баруун гар талаас зүүн гар талдаа илүү ихээр анхааран хар тэнгэр хамжаа нь зүүн хөлдөө оршдог хэмээн үздэг.Энэ цагт гарч буй улаач нар бөөлөхдөө ердийн монгол гутал хэрэглэж байгаа нь бөө хүний  агуу зан үйлийн нэг  амин чухал хэсэг орхигдон мартагдаж байна.Харанхуй оронд зориж буй бөө хүн галаасаа гарахдаа хөлөө онгодоор бэхлэж хамгаалтгуй гарна гэдэг бол амь насанд асар аюултай үзэгдэл.Гэтэл том том монгол гуталтай гэрийн буйрын чинээ газар тэнэн сүрийг үзүүлэн бөөлөх улаач нар нэн харамсалтай бөгөөд энэ нь тэдгээрийг харанхуй оронд зориж гүйцэд босож шулуурч чадаагүйг харуулж байна.Нөгөө талаасаа ур чадвартай энэ өв соёлыг уламжлан залгаж байгаа багш нар цөөн тооны хязгаартай шавь нар босгож алаг манжигаа холбож харанхуй оронд замчилдагтай холбоотой байх юм.

Уламжлалт бөөгийн малгай буюу оргой

Өөрсдийн өвөг дээдсийг онголон шүтэх болсон цагаас бөөгийн малгай тэдгээрийн шүтдэг онгодын нүүр,  толгойн долоон сүвийг дүрсэлсэн боолт хэлбэрийн оройгүй малгай хэрэглэж ирсэн байна.  Үүнийг оргой гэж нэрлэнэ.  Бөө нар  малгайгаа бөөд залран ирж буй онгод тэнгэрүүд, оргойгоо амьтай хэмээн үздэг.  Малгайн нүүрэн талд цагаан утас, явуугаар хүний нүүрний дүрс гаргаж, хоёр талд нь чих дүрслэнэ. Хоёр чихний доод талд гурав, гурван хонхинуур уяж, дээд ирмэгт  7-9 ширхэг шар шувуу эсвэл  бүргэдийн өдийг  хадаж, нүүрний урдуур бараан өнгийн самалга /цуудир/ унжуулж бөөгийн нүүрийг халхална. Өдний тоо түүний байршил нь бөө нарын овгийн ялгаа,  удам угсааны үеийн тоог тодорхойлдог. Түүнээс гадна номт лусуудтай тэмцэлдэхдээ тэдэнд танигдахгүйн тулд  малгайн өдийг буруу харуулан хаддаг.Самалгыг дан ганц гөрөөсний сармай арьсаар үйлддэг байсан бол ХХ зууны үеийн бөө нар нүүр самалгаа бөс даавуугаар үйлдэх болжээ. Бөө нарын үзлээр бол бөө малгайн самалга нь лус савдаг , онгод тэнгэрийг өдөж хөдөлгөөнд оруулдаг хэрэгсэл мөний дээр ялангуяа нүүр самалга нь харанхуйн оронд аялан очиж уулзахаар зорьж яваа онгод тэнгэр нараасаа өөр хөндлөнгийн элдэв муусайн онгод, лус савдгийн эздэд танигдахгүй гэсэн нүүрийн хаалт юм гэдэг. Бөөгийн ёсонд бөөгийн хоёр нүдний харалдаа тус бүр нэг бүгд хоёр хар өнгийн эмхэрсэн даавууг гадна талаар нь цагаан цуудир  давхарласны дээр малгайн самалгын баруун , зүүн дээд өнцөгт оёж бэхэлсэн тус бүр хоёр цагаан цуудирын завсар нэг улаан цуудир хавчуулан оёсныг бөөгийн нүдэнд харагддаг хар муу санаа, үйлс хийгээд хүн амьтаны амь егүүтгэж цус шүүс гаргах аюулыг сүүн цагаан сэтгэл , зүтгэлээр хааж байгаа хэрэг хэмээн бөө нар үзэж тайлбарладгийн дээр бас зарим бөө нар онгод тэнгэрүүдийн нүдний хар цагааныг дүрсэлж буй хэрэг ч гэдэг. Энэ бүхнийг бөө малгайн хараа гэдэг. Бөө малгайн баруун зүүн талд тус бүр гурван ширхэг хонхинуурыг арьсан түдүүлд бэхэлсэн хар төмөр цагиргаас зүүсэн байдаг. Энэ нь бөөд ирсэн онгод тэнгэрийн чих түүний сөөх ээмгийг дүрсэлсэн хэрэг бөгөөд зарим бөө нар энэ чихийг онгодоо дуулгавар сайтай болгох зорилгоор түүнээс цагаан даавуун цуудир уясан байдгийн дээр энэхүү чихний ар хажууд улаан өнгийн хоёр хэсэг даавууны өөдөс хадсан нь онгод тэнгэрийн гүрээний хоёр судсыг төлөөлүүлжээ. Бөө малгайн самалгын хоёр талд баруун зүүн хацрын хаалт болгон гурав давхарлан бэхэлсэн , хацар бүрт гурав хэсэг багц манжигийг бөө малгайн эзэн онгод буюу өөрөөр хэлбэл энэхүү бөө малгайн амин сүнс юм гэж бөө хүмүүс үздэг. Байрлал нь ийнхүү бөө малгайн хоёр хацарт байдаг ч гэсэн бие тус малгайн бүх харах ,сонсох, үнэрлэх, амтлах , хүрэлцэх, эрхтэнд уусч шингэдэг гэж тайлбарладаг .Бөөлөх дэг жаяг зан үйлийг удган зайран байсан аав ээж өвөө эмээгээрээ заалган өвлөж авсан бөө нар өнөөдрийг хүртэл ийм л малгайг /оргой/ хэрэглэж байна.Бөөгийн эд хэрэглэл нь олон зууны туршид шалгарч хэрэглэгдэж ирсэн үүниийг бид сүр хүчтэй гоё сайхан харагдах талаас  өөрчлөх нь тийм ч зохимжтой биш цаашид дэг жаяг алдагдах нэг шалтгаан мөн.                                                                                                     Г. Намжиг 

"Ээж мод" уг нь амьд байсан

      Та бүхэн ээж модны 2012, 2015 онуудад авсан зургийг харж байна. 2012 онд амьд байсан Ээж мод 2015 онд яагаад хувхай цагаан болчихов. Энэ нь та бидний шүтлэг буруу байгаатай холбоотой. Хичнээн Ээж модыг бид үхүүлж байж зөв шүтлэгээ олох ард түмэн бэ? Монголчууд шүтлэгтэй ард түмэн. Буруу шүтлэг байгальд халтай гэдэг. Сүүлийн арав гаруй жил зайрантан Д.Бямбадоржийн удирдлага дор Ээж модонд хийсэн олон тахилга нэг л болж өгөхгүй байгаа нь “мод хувхай цагаан” болсон нь илтгэн харуулж байгаа бус уу.        Зайран Д.Бямбадорж олон арван жил монгол бөөгийн нэр төрөөр өндөр зэрэгт хүрсэн, энд олон арван жил тахилга хийсний хариуд Ээж модыг үлгэр жишээ тохижуулж ачийг хариулах цаг нь болсон. Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн бага хуралдайн есдүгээр хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлж, түүнд заасан “Монгол бөөгийн хөгжилд уламлалт бус жаяг газар авч, хүмүүсийн оюун санааны дархлаанд сөрөг зан үйл дэлгэрч, бөөгийн зан үйлд байгаагүй суваргыг толгой дээрээ залах, хадагийг өргөлд ашиглах, мод, модлог ургамалд уяж үхүүлэх зэргээр байгальд сөрөг нөлөө үзүүлэх, хог хаягдал бий болгох боллоо. МБНЭ-ээс Монгол бөөгийн түүхэн уламжлал, судалгаа дүнг үндэслэн, Монголын нийт бөө нарт хэрэгжүүлэхээр гаргасан, Овоонд хадаг өргөж, хог хаягдал үүсгэх, мод, модлог ургамлыг хадгаар боймилж уяж үхүүлэх зэргээр Монгол бөөгийн зан үйл хийхийг хориглосон, Байгалын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн даавуу цуударыг өргөн хэрэглэж, Нийлэг эдээр хийсэн даавуу материалыг ашиглахаас татгалзах шийдвэрийг дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна. Хэрэв та ямар нэгэн амьд байгаль тэр дундаа Модыг хайрлан шүтэж, түүнд зальбирах гэж байгаа бол дараах зүйлсийг анхаараарай. 1. Цайны дээж, сүү зэрэгээ тухайн модонд биш, 4 зүгтээ ойр орчимд агаарт өргөсөн өргөл нь хөрсөндөө шингэж, таны сэтгэл, өргөсөн өргөл нь шим болон тухайн орчиндоо дэгдэн хүрдэг. 2. Хадаг модонд ямар ч хэрэггүй зүйлс. Хэрэв та модонд хадаг уях аваас түүнийг гомдоож, түүнийг алж байгаатай адил. 3. Амьд модонд сэтгэлээ уудлан, хэлэх зүйлээ ХЭЛЭН ШИВШИЖ, түүнд даатгахад таны хүслийг хүлээн авдаг. Харин хэлэх зүйл тань билэг, ерөөлийн үгс байхад сайн байдаг. Өвчин зовлон, бүтэлгүйтэх зэрэг сөрөг үгсийг хэлж шивших нь таагүй гэдгийг анхаараарай. 4. Өөх тос, шар тосыг амьд амьсгалж буй модонд түрхдэггүй. Энэ нь амьсгалах нүх сүвийг нь бөглөн модыг үхүүлэхэд хүргэдэг. Тиймээс барьж зориулж авч ирсэн идээ, боов боорцог, чихэр, шар тос, өөх тос зэрэгээ ойр орчимд нь ил тавьж өргөхөд болно. 5. Хамгийн гол нь байгаль эхээ байгаа чигээр нь хайрлан шүтэж, хойч үедээ уламжлуулан үлдээх нь та бидний үүрэг юм шүү.                                                 Д.Хүрэлбаатар

ОНГОД

Удиртгал Бөөгийн шүтлэгээс угшилтай бурхны шашинд уламжлагдсан урьд нас, хойд нас, диваажин, там гэх ойлголт үзэл нь нэн эрт цагийн бөөгийн үзэлтэй холбогддог. Сүнс онгодын тухай хүн судлаачид олон зуун жилийн турш хариу эрсээр эцэст нь хооронд нь зөрчилтэй хоёр хариултыг олсон юм. Хүний үхэл оюун санааг бүрэн устгадаг. Хүний үхэл сүнс буюу оюун санаа бодит байдлын өөр нэгэн хэлбэрт шилждэг гэж үздэг.   Үүнийг батлах баримт нь үхээд сэхсэн хүмүүс юм. Нөгөө нэг баримт нь бөө удган хүмүүсийн онгод оруулж урьд насны үеийн хүний онгод сүнстэй уулзаж байгаа явдал юм. Үхэж үзсэн хүн болон бөө нарын жингүйдэх хөөрөх, дэгдэж оюун ухаан биенээс салж байгааг ярьдаг нь шинжлэх ухааны 2000 жилийн өмнөөс сүнс гэдгийг судласан маань оюун ухаан буенээс салмагц ямар нэг дарамтгүй болг сэтгэ бодол бүр чөлөөтэй болдог байна. Биенээс салсан оюун ухаан нь асар тунгалаг бив битүү орчинд өтгөн мананд орсон тухай хэмжээгүй их хурц гэрэл дундуур туулсан тухайгаа шинээр бөө болсон хүмүүс олонтой ярьж байхыг миний бие сонссоор ирсэн. Үүний дор анхны шатанд маш хачирхсан үзэгдэл болж маш хурц гэрэлд ордог хэмээн айж, эмээсэн байдлаар ярихыг сонсож байсан. Тэрхүү гэрэл эхлээд маш бүдэг байснаа маш хурц тод болдог гэдэг. Гурав дахь шатанд нь их нүрэглэх чимээ гарснаа тас харанхуй хавчил, хонгил дундуур туулж дахин их гэгээ дундаас хэн нэг нь асуухад сайн муугаараа ялгаран бүгдийг нь сануулдаг байна. Дөрөв дэх шатанд хил хязгааргүй буюу хав харанхуй орны хилд тулахад усан зурвас хил маш нягт хөндөлдөж униар зүсээд тулдаг аж. Энэ хил дээр онгодын бүх асуудал шийдэгдэнэ. Тав дахь шатанд сүнс онгодоос салж эргэж биедээ шингэж ороход бөө сая өөрийн хүн төрхөндөө ордог. Үүнээс тунгааж үзвэл онгод гэдэг н; амьд биеийн хүний сүнс, урьд үеийн хүний сүнстэй нэгдэн учрах үйл явц болж таарч байгаа юм. Энэ нь үхэхэд бүх амьдрал төгсөхгүй харанхуй орны цаана дахин гэрэл гэгээт амьдрал байдаг гэдгийг нотолж байдаг. Үүнийг хойд нас хэмээн тодорхойлдог билээ. Ийнхүү Хүний ертөнцөд мянга мянган жилээр оршин байсан үнүний тухай МТӨ IV мянган жилийн өмнө ам;рдач байсан Египетийн их бөө Гермесийн бичиж үлдээсэн бөөгийн есны олон зан үйл шүтэж бишрэх уламжлал өнөө хүртэл хадгалагдаж иржээ. Энэ ч аргагүй юм. Чухамхүү сансрын бичил биет тухайлбал хүний зүртх тархи хоёр нь огторгуйн нэгэн биет гэхдээ агуу ихийг өөртөө агуулж чадах хосгүй биет боллж байна. Сансар огторгуй од гаргисыг хүндэлж дээдэлж шүтэн бишрэх учиртайг МТӨ амьдарч байсан анхны эрдэмт бөө Гермес тогтоож бидний үед залгамжлуулж өгчээ. Түүний мэдээллээр бол сансар огторгуйн болон манай гаригын бодит мөн чанар нь хүний ухамсраас үл шалтгаалах сансрын өөрийн хуулиар зохицуулан явагддаг есөн зүйлд хамааралтай ажээ. Мөнх тэнгэр хүнд гэрэл, цаг хугацаа, оюуныг бүтээж өгсөн ажээ. Оюун санааны бие буюу сүнс нь долоон захирагч тэнгэрт залардаг байна. Газарт байгаа бөөгийн тэнгэртэй нийлээд найман давхар тэнгэр оршдог гэж үздэг юм. Хүний бие ч дөрвөн бүдүүн, дөрвөн нарийн найман биенээс тогтдог гэж шашины утга зохиолд тэмдэглэсээр иржээ. Бидний биед дөрвөн бүдүүн махбод түүнчлэн дарван нарийн махбод байдаг гэдэг нь: Шороон бүдээн махбод нь бидний бие мөн Усан бүдүүн махбод нь бидний биед байдаг шингэн мөн Галын бүдүүн махбод нь бидний биеийн дулаан мөн Хий салхины бүдүүн махбод нь биднийам;сгалдаг амьсгал хий мөн Дөрвөн нарийн махбод нь: хий буюу салхинаас үүсэлтэй Шороон хий махбод Усан хий махбод Гал хий махбод Хий махбод Энэ нь бидний биед байдаг 4 нарийн махбод мөн юм. Тэгээд үхэх үед бүгдээрээ уусан шингэж алга болно. Физик бие хүчээ баран үйл ажиллагаагаа зогсоодог. Үхэл бол: Өвдөж зовж үхэх Ердийн үхэл Гэнэтийн үхэл ббөгөөд ер нь зүрх амьсгал зогсож оюун ухаанаа алдахыг үхэл гэдэг Үхлийн шалтгаан учрыг авч үзэхийн учир онгод хэмээх ер бусын зүйлийг тайлахад оршиж байгаа юм. Хүний оюун санааны бие буюу сүнс хамгийн доод шатнаас дээд шатруу шилжин өгсөж байдаг бөгөөд хамгийн дээд найм дахь үе шатанд хамгийн хүчти онгодууд залардаг. Эхний шатанд сарнаас эхсэх, багасах чадвараа олж авч байдаг. Хоёр дахь шатанд ур ухаан, заль мэхээр шилждэг. Гурав дахь тэнгэрт тухайлбал сугар гаригт бэлгийн хүслээр дамжиж очдог. Зургаа дахь тэнгэрт санчрын хүчээр очдог байна. Энэ чөлөөлөлт дэвшлээс салсны дараа найм дахь тэнгэр, тэнгэрийн заадасны оддын цагирагт хүрч очно. Мөнх тэнгэр өөд хүрэх зам хэцүү, зөвхөн цөөн тоонны сүнс түүнийг олж Гэрэл-Эцэг өөд өгсөж түүн дотор уусан тэнгэр бурхны хүч болдог. Үлдсэн нь орчлонгиуйн хүрдэнд орж зогсож сунасан тэнгэрийн оёдлоос гарч эцэг мөнхийн гэрлийн агуу их соронзон оронд хүрч ирэх агуа өдрүүдийг хүлээж суудаг байна. Гэрлийн хүү бүх хүний дотроос миний сонгож авсан тэнгэрийн хүү минь Амгалан болтугай, явж харанхуйд төөр ч буй хүмүүст хөтөч болж миний оюун ухаан  ‘’сансрын ухамсар’’ оршиж буй бүх хүн миний оюун ухаан болох бөө чамд дахь миний ухаанаар дамжин аврагдахыг би чамд тушааж байна гэж тэнгэрүүд хэлдэг байна. Миний нууцыг бататга! Энэ нь дэлхий дээр бүү алга болог! Яагаад гэвэл би нууцын нууц ухаан мөн. Оюун ухаан оршиж байгаа цагт нууц орших болно гэж айлддаг байна. Ийм бэлэгдсэн үгүүдийг хэлэнгүүтээ тэнгэрийн гэрэл цацруулан онгод буцаж алга болдог ажээ. Шинжлэх ухаан саяхан л агаар мандлын доор био мандалын дээр оюун мандал хэмээх ухамсарын атмосфер оршин буйг нээсэн билээ. Мөнх тэнгэр гайхамшигт гурван цаг хугацааны үйлсийн далайг өөрийн болгож зохиосон. Нууц увдисын сүн далайн ёроолын захыг хэмжиж үл чадагч үгийн утгыг өчүүхэн төдий сэтгэлийн хүч ямх ямхаар хутган мунхаг сэтгэлийн хирийг угааж наминчлан сайн үйлсийн далай мөнх арвижих ба нас эд амгалан, ид шидийн сэтгэлийн чанад нь гурван биеийн ариун оронд бялхаж байх болтугай гэсэн ерөөлийг тавьж ирдэг байна. Мөнх тэнгэр алтан зарлигаа орой дээр оршоосныг бишрэн авч дорд биеэрээ сөгдөн хүлээж авья гэж бөө хүн адислан залбирдаг ажээ. Ийнхүү мөнх тэнгэрийн онгодыг өөртөө буулгаж чадсан ганц хүмүүн бол Чингис хаан Тэмүжин өнө эртнээс дэлхийн зулай болсон Монголын өндөрлөгийг эзлэн авсан хүн дүрстний ой ухаанд шалгагдан шингэсэн. Агуу их сургаал бөөгийн есны дундрашгүй ундарга, Цөхрөшгүй үйлсэд түшиглэн дэлхийг төвшитгөх түүхэн их тэмцлийг эхэлж өнөөгийн хүн төрөлхтний өв үзэл суртал болтол нь хөгжүүлж чадсан билээ. Гермес бөө тэнгэр өөд харан бүгдийн эцэг мөнх тэнгэрт залбиран мөргөж, энэ насаа агуу их гэрэлд зориулжээ. Гермес бөө мөнх тэнгэрийн ачлал ивээлийг хүртэн хүн төрөлхтний анхны багш боллж хүмүүст амьдрал гэрлийн замыг зааж байжээ. Гермес бөө үхэлгүй мөнхийг хайж хүмүүст зориулан дараах хэдэн мөрийг бичиж үлдээжээ. ‘’Биеийн нойр бол оюун ухааны сэрүүн байдал мөн бөгөөд аниастай нүдийг жинхэнэ гэрэл нээдэг. Мөнх тэнгэртэй уулзсаны дараа миний оюун ухаан ямагт надтай хамт байж тэр миний сэтгэлд ҮГ төрүүлэв. Үг бол сэтгэл,сэтгэлгээ миний өршөөл залбирал юм. Ийм учир шалтгааны улмаас Гермес би тэнгэр бурхан эцэг амьдрал гэрэл мөнхийн сайн сэтгэлд үйлд зориулсан өргөлийн үгийг бүтээлээ ’’ гэжээ. Гермес домог мэт 300 жил наслаад өөрийн эрдэмт шавь нарт мөнхийн сургаалиа өлдээгээд тэнгэр хальсан ажээ.  Ш.Сүхбат

Монголын түүхэн дэхь бөө шүтлэгийн онгодын айлдвар судлал ( Гуравдугаар бүлэг )

Ийм ч учир манайхаас өөр улс орны шинжлэх ухаан аль эрт энэ чиглэл рүү орсныгоо синергетик гэх болсон. Бид уул нь олигтой харж чадвал эрт өвөг дээдсийн 3000 орчим хорио цээр нь байгалийн тогтмол хуулиудыг бөөгийн хурц ухаанаар олж танин мэдээд тогтоочихсныг шинжлэх ухаанаар батлах ооролдлого хийгээд сууж байх ёстой баймаар. Улмаар дэлхийн шашнуудад шахагдан бут цохигдсон байна. Энэ нь байгаль хүний харьцааны нэн чухал нандин сэжим нууцлаг үзэгдлийг хүн төрөлхтний амьдрал соёл ахуйгаастаягдан хаяж буй хэрэг. Энэ нь хүн төрөлхтний хувьд хохирол хомсдол. Аврал байгальд ба байгаль хүний харьцаанд байхаас өөрцгүй. Суут эрдэмтэн Банзарын Доржийн “Бөө судлал буюу харын бөө” номыг мөхөс судлаач оруулж та бүхний гарт хүргэсэн билээ. Суут эрдэмтэн маань энэ алдарт бүтээлээ төгсгөхдөө “ Бөө мөргөлийг олон зууны туршид устгах гэж оролдлоо. Бөө мөргөл нь догшин ширүүн байгаль ухаант ард түмнээр хамгаалагдана” гэж төгсгөсөн билээ. Банзарын Дорж Ч.Эрдэнэ О.Лхагва нарын энэ том эрдэмтдийн хэлсэн дээр мөхөс судлаач юу ч нэмэх билээ дээ. Гэвч одоо би нэмж тайлбар хийгээд байгаа маань эдгээр эрдэмтдийн аксиом хэмжээний гүн утгатай тодорхойлолтууд нь зарим нэгэнд хүнд байх магад хэмээн нуршсан болно. Хүний зөн совин байгалийн нэгээхэн нууц нандин үзэгдлээс өөр юм бус Бөөгийн шашны зүгийн аяс хандлага хэллэгээс үүдэн Нострадамус католик шашны хардлага хавчлагад нилээд өртөж ирсэн түүхтэй. Гурван голын газар христийн лалын  ба еврейн бус шүтлэгийн хүмүн төрж түүний алдар хүнд эрхшээл засаглал Дорно дахиныг засмой. Хамаг Монголын хаан Хабул: “Гурван голын эхэнд бусдыг бүү нутаглуул” энэ зарлиг зүгээр нэг нутгаа харамласан газрын эзний өчил биш гэдгийг та анхаарч байгаа байх. Хабул хааны тэр цаг үе чинь тэнгэрийн цаг ирж байсан мөчлөгийн үе. Л.Н.Гумилёвын пассионар миний хувьд оюун ухааны оргилсон үе гэмээр санагддаг. Ийм мөчлөгийн  үеийн хүмүүсийн оюун ухаан нь дандаа Мөнхтэнгэрийн оюун ухаанаас шууд эрдэмтэн авснаараа өнөөгийн бид байтухай өөр цаг үед ч харьцуулах аргагүй сод юм. Гегелийн хэлсэн: “Монголчууд хүн төрөлхтөнд оюун ухаан бэлэглэсэн” гэдгийг бид дурдах дуртай. Тэр ч суут хүн учир зөв тодорхойлсон нь гарцаагүй. Өнөөгийн  хүн төрөлхтөн байгалиа сүйрлийн ирмэгт авчирснаа ухаараад цаашид ямар аргаар амьдрахаа мэдэхгүй мухардаад Шамбалыг олоод авбал хүн төрөлхтнийг амар хялбар захирчих юм бодоод ил далд эрэл хайгуулд аль эртнээс мордохын зэрэгцээ дорно дахин ба далайн ламаас их горьдож дэмжээд одоо найдлага нь тасарч байх шиг байна. Өмнө нь миний бичсэн “Өндөр тэнгэрийн айлдвар оршивой” номонд: Хөхрөгч тэнгэрийн хүслээр Хөвчин дэлхийг засаглах Хөх туяанд эрхшээгдэх Хөх Монголын үрсийг Шагжамунид сөгтгөж Шар туяагаар эрхшээн Шартуулан суулгасны ослыг Шамбалд залрах тэнгэрээс нь Шахан асуухаа би мэдсү. Гэсэн мөр бий. Тэр хайж мөрдөөд байдаг Шамбалыг нь хэн захирч байдгыг хэлээд өглөө шүү дээ. Аливаа юм хаанаас эхлээд тархсан тэр нь яван явсаар буцаад эхлэл дээрээ эргээд ирдэг. Энэ бол жам ёсны үзэгдэл. Их мянган солигдох зааг үеэс эцсийн тоо долоо тохиоход Гекотомбын наадам өрнөж үхэн одогсод булшнаас өндиймой. Уг номонд Монголын ба дэлхийн нэн эртний түүхэнд холбогдох баримт сэтгэмжүүд бий учраас үхэгсэд булшнаас өндийж буй дүр зураг үүснэ. Эцсийн тоо долоо тохиох: Эртний гүн ухаан судлаач Т.Баярхүү 2007-12-18-нд шинэ эриний шилжилт эхэлсэн гэж ярьж байгаа нь мөн ч байж болох юм. “Үхэгсэд булшнаас өндиймой”. Энэ цаг үед үхэгсэдийн сүнс бөө нарт маш ихээр орж ирдэг болсон, ялангуяа галын тахилгын үед тэр айлын өвөг дээдэс уриагүй байхад ороод ирдэг болсон. Ер нь монголчууд бидний хувьд галын тахилга маань өвөг дээдэстэй  

Монголын түүхэн дэхь бөө шүтлэгийн онгодын айлдвар судлал ( Хоёрдугаар бүлэг )

   Мааяа нарын тухайд мөхөс судлаачийн сонирхдог сэдвийн нэг юм. Хойт өмнөд америк тивийг дамжаад 110-аад Индиан гарлын үндэстнүүд байдаг, заримынх нь хэл хоорондоо таарч байдаг гэж бичсэн байдаг юм билээ. Эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуайн судалснаар 150-иад Монгол үг оллоо гэж байсан. Түдэв гуай надад зөвлөхдөө та нар энэ чиглэлээр явах хэрэгтэй шүү гэж хэлсэн юм. Манай монголд ирсэн хоёр Индиан бөөгийн бөөлж байгаа нь бидэнтэй тун төстэй юм байна лээ. Новохой омгынхон гэхэд гэр маягийн сууцанд амьдарч байх жишээтэй. Маяа нарын тухайд 40 мяанган жилийн тэртээ нүүж ирсэн гэсэн хувилбар байхад 100-н сармагчингийн идэвхижил шиг газар газраа бий болсон гэсэн ийм 3 хувилбар яригддаг. Миний хувьд нүүж очсон магадлал дээр байдаг. Анхны хүн монгол нутагт үүсээд тал тал тийшээ тарж явсан гэдэг ойлголт маш түгээмэл. Дэлхий ертөнцийн үүслийн гол цөм нь 13-н алтай байх магадлал сүүлийн үед олон талаасаа гарч ирэх болсон. Усны хагалбарууд газар газар байх боловч гол хагалбар нь 13-н Алтай байх ба түүнээс дөрвөн зүгтээ ус тарж хүн амьтныг ундаалж бохирдоод дөрвөн том далайд очиж цэвэрлэгдээд эргэж Алтайгаасаа тардаг гэдгийг онгодын мэдээллээр авсан байна. Орчин үеийн ус цэвэрлэх байгууламжууд далайн ус цэвэрлэх байгалийн хуулийн дагууд хийгдсэн гэдгийг ч шинжлэх ухаан баталсан байна. 13-н Алтай бол усны хагалбарын дээд доод хүйс гэж хэлж өгч байна. Манай Монгол хэлэхэд “Хүй” “Хүйс” нь алив юмны төв цэгийг тодотгож хэлдгийг та бид мэднэ. Бас эзэн Чингис хаан: “Би ертөнцийн гол дээр хаан суув, гэсэн нь үүнийг баталж байна. Отгон тэнгэр хайрхныг “Этүгэн эх” гэх бөгөөд “Орой дээрээ сүүтэй юм байна” гэсэн онгодын хэллэг хойшид номонд дэлгэрэнгүй орох тул орхиод харин бас нэг онгодын хэлсэн нь:         “Отгон тэнгэр” хайрханы чинь нэр “Очирваань” биш “Этүгэн эх гэх бөгөөд өмнө талд нь байдаг “Өадар хундага” нуурыг чинь “Нүдэн нуур” гэдэг юм тэр нуур чинь Энэтхэгийн “Ганга” мөрний эх нь юм шүү гэсэн билээ. Бас 13-н алтайг дээд тэнгэртэй холбогддог сүв нь юм шүү гэсэн ч бий.         Аль алийг нь удам дамжсан бөө заарингууд тусгай тавтай орчин нөхцөлд бүрдүүлж бэлтгэгдсэн физикч нараас бусад нь мэдэх чадах ямар ч арга байхгүй юм. Бөө физикч нар хүн амьтан мэддэггүй чаддаггүй юмаараа л нийгмийн байр сууриа хангаж байгаа учраас Хүний мөн чанар хэзээч хаана ч адилхан. Манай шашин бол буддын их хөлгөний тариний ёсны очирдарийн Түвдийн Зонховын шар малгайтны өвөг Алтайн анхдагч соёл бөө мөргөлийн нөлөө хольцод хийгээд Буддын ертөнцийн хойт хязгаарыг сахин барьсан хийгээд урагшлуулан үзэж ухаарч чадах чадах аваас үнэндээ Монголын шашин юм.       Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн гуай:        “Монгол дахь шарын шашин нь бөө ламын зүүмэл нийлбэр” гээд аль тэртээд тодорхойлсон бол их эрдэмтэн Б.ренчин бүх шашны дотроос хамгийн шудрангуй нь “бөөгийн шашин” гэж бас тодорхойлсон.        ГАЛ ДӨЛ утгат сүмбэр УТУ УДУ алтай УТ ОТ язгуур задгай үеийг хаших зүй тогтлоор ялигүй хувилбаржаад явж байна. Монгол хэлний ОТОГ ОТГОН ОД ОЧ УТАА УДАМ ГОЛОМТ буву ГОЛ ОТ ҮД ӨДӨР НУТАГ УУГАН УДГАН УТГА гэх мэт язгуур ойлголт өрнүүлсэн голомт үг маань БУДДА-гаар оргил болжээ. УДГАН-БУДДХА ба бөө мөргөл буддын шашин гэсэн дараалал түүх соёлд хэрэгжив. Брахман буй нь Монгол утга зохиолд бярман гэж орсон бөө удган юм. Сонгодог самгарди Брахма нь Бөө утгатай байгаад хожим утга шилжирч гүн ухаанжсан нь Дравид хэлний Бурхан л жам ёсоороо явсан мэт. Ингэхийн тулд бурхан гэдэг үг ядаж 6000-н жилийн өмнө Монгол-Дравид хэлний нэгдэлд байсан байх ёстой. Байх үндэс бүрэн бий.         Бөө мөргөлийн шашин буддын шашин хоёр язгуур төстэй зүйлс маш ихийг агуулж байдгийг олон судалгаанаас харж  болох ба энэ тухайд Н.Л.Жуковская сайтар тоймлж үзүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл нухацтай авч үзсэн нөхцөлд энэ хоёр шашин зарчмын ялгаа бага төс адилтгал хавьгүй их юм. Энэ нь Монголын соёл Буддизмээс бүхнийг зээлдсэн мэт сэтгэгдэл үргэлж төрүүлж ирсэн бөгөөд угтаа тэгэхээр буддизм нь Монгол ба Алтай бөө мөргөлөөс үүсэлтэйг бид ил тод болгож асуудлыг тонгоруулж тавих хэрэгтэй байна. Монгол төвт үзэл ирээдүйтэй. Учир нь өнгөрсөн цагийн бат тулгууртай бөгөөд өнөө цагийн баталгаатай байнам.         Газар дэлхий маань бөө шүтлэгийн алтан сав учраас монголчууд алтан дэлхий хэмээн хожим хэлэлцэх болжээ.         Буддизм тэртэй тэргүй бөө мөргөлийн улбаат үзэл аястайн сацуу Монголд энэ хоёр шашин сайтар авцалдсныг анзаарвал бөөгийн шашны дэвшилтэт уламжлалыг ч эргэн харах ёстой. Хамгийн чухал нь харын бөөд холбогдох үзэгдлүүдийг судлах шаардлагатай юм байна гэж энэ бичээчид ойлгогдлоо.Босоо бичиг ба өөдөө гал хоёрыг уран сайхан адилтгаж зэрэгцүүлжээ. Энэ нь бас ерөөс бөөгийн шашин манай язгуур соёл агуулагдан буйг давхар гэрчилнэ.         Энд босоо монгол бичигээ хурдан түргэн авч хэрэглэхийг онгодууд удаа дараа шаардаж байдгыг нэмээд хэлчихье.         Домогт хүмүүс яагаад домгийн ёсоор тэнгэрээс төрдөг юм гэхээр байгальорчны эрчим хүч хуралдан үндэсний хииморийг сэргээж хийбодийг дэвжээдэг тэр пассионаар үзэгдлийг тааж зөгнөж хэлсэн нь энэ юм гэж Л.Н.Гумилёв тайлбарлажээ. Эндээс: байгаль хүн нь хорвоо ертөнцийн хосмол талууд бөгөөд байгалийн энерги эрчим ба хүний хийморь харилцан сүлэлцэх шүтэлцээтэй билээ. Монголчууд бид хүн ч доройтсон байгаль ч сүйдсэн үеийг үзэж байна. Энэ нь хүний хийморьгүйгийнх бөгөөд байгаль орчны сүйрэл нь эргээд хүн бидний хүн бидний сэтгэлийг сэвтээжбиеийг тамирдуулан золбоо хийморийг үхүүлэх нөлөөтэй.      

​Монголын түүхэн дэхь бөө шүтлэгийн онгодын айлдвар судлал ( нэгдүгээр хэсэг)

   Өнөөгийн манай нийгэм ёстой мухар сүсгийн нийгэм болоод байна. Монголын шинжлэх ухаан мухар сүсэг гээд шашинд няцаалт өгөхөд түвэгтэйн учир гэвэл дэлхийн шинжлэх ухаан шашныг хүлээн зөвшөөрдөггүй олон зүйл дээрээ няцаагдаад байхад нөгөө талаасаа шашин нь эргээд шинжлэх ухаанаар батлаж чадахгүй ийм байсаар ирсэн. Гэвч дэлхийн хэмжээнд шинжлэх ухаанд дэвшил гарсаар л байна. Манай Монголын шинжлэх ухаан өөрөө батладаггүй юмаа гэхэд батлаад байгааг нь хүлээн зөвшөөрөөд дуугарч байгаа нь харагдахгүй юм. Тэгэх  тусмаа гудамжны гэх мань мэтийн орон тооны бус судлаачийн ажил тэдэнд бүрч хамаагүй бололтой. Шинжлэх ухаан гэж хувь хүний сонирхлыг төрийн мөнгөөр санхүүжүүлэхийг хэлнэ гэсэн ойлголтоос шинжлэх ухаан цэцэглэн мандсаар өнөөг хүрлээ. Тэгэхээр шинжлэх ухааныг сонирхох нь хувь хүний асуудал хөгжүүлэх нь төрийн асуудал. Миний мэдэхээр Ч.Эрдэнэ гуайн “Супер нэгдлийн онолыг” Монголын төр дэмжээгүй өдий хүрчээ. Харин Ч.Эрдэнэ гуай бол түмэн олноос дэмжлэгтэй хүн гэдгийг л мэднэ. Монголын түүх анх удаа дэлхийн тавцанд бадрангуйгаар бичигдэж байгаа нь Ч.Эрдэнэийн “Бид ялав” ном юм.          М.Н.Т-нд Дээд тэнгэрээс заяат төрцгөөсөн маань лай ланчиг алдар гавъяа хослуулсан хосгүй онцлог хувь тавилан юм. Үзэгдэхийг үл үзэгдэхгүйгээр тайлбарлах ёстой гэж Польшийн алдарт зөгнөлт зохиолч Станислав Лем хэлжээ. Ц.Жамсранов Д.Банзаров Б.Ренчин Ч.Далай Д.Клеменц Т.Михайлов Л.Штернберг нарын зэрэг дор хаяад дөчөөд эрдэмтэн зохиол бүтээл бичжээ. Бөөгийн шүлэглэл болохоор хурц дайчин хэрнээ далд утгатай үг хэллэг хэмнэл зохирлоор хүний жинхэнэ мэдрэлийн нүцгэн судсуудыг чавхдан хөндөх нууц увидасууд шингэсэн байдаг. Иймээс модернист урлагийн шилдэг жишээнүүдтэй ойртохоор барахгүй шинэ ном болгон хуучин юм байдаг жамаар модернизм маань үнэхээр модернизм бол бөөгийн урлаг ухааны дахин сэргэлт юм.         Хойшид таны унших бөө нарын буултууд яруу цэцэн цэлмэг ихэнхдээ орчлон ертөнцийн оршихуйн тухай өнөөгийн бидний олиггүй байдал зэргийг хатуу сануулсан хэмнэлийн хувьд хүний сэтгэлийг шууд эзэмдэж уйлуулж догдлуулдгаараа ямар ч номнолоос эрс илүү байдаг. Судлаачийн анзаарснаар аргагүй л үзэгдэхийг үл үзэгдэхээр тайлбарлаж өгдөг юм. Манайд модернист урлаг бүх чиглэлд хөгжиж байгаа нь зөн билэгийн түрлэг угсаагаа дээд тэнгэрээс буугаад байгаа хэрэг. Миний номнуудын хавтасны зургууд Р.Лхамсүрэн Г.Мөнхцэцэг нарын зөн билгийн сюрреалист зураачдын бүтээл билээ.         Эдгээр зургууд амилсан болохыг захын мэдрэмж нь хөгжсөн бөө нар үзээд мэлмэрэн уйлж байсан юм. Мөхөс судлаач Сальвадор Дали-гийн зурагнуудыг цэвэр зөн билэг гэж ойлгодог бөгөөд түүний 40-өөд наснаас хойших бүтээл нь шууд тэнгэр өөд тэмүүлсэн байдаг. Тэгэхдээ тэр намайг эзэмдээгүй. Харин манай хоёр зураачийн бүтээл намайг эзэмддэг юм. Бусад манай олон уран бүтээлчдийн бүтээлүүд байгаа нь мэдээж харамсалтай нь олж үзээгүй тул онцлоогүйг минь олгох буйзаа.         Сюрреализм модернизмын эх тавигч онолчдын юмнаас харахад бөө мөргөлийн мөн чанарын зүйлийг гаргаж тавиад байх шиг санагдана. Рок поп соёлын зүйл бол урлаг гэхээсээ илүү домын дамжаатай зан үйл Татах хүч нь үүндээ.          Бөө мөргөлөөс Сүмэр хааппа Майя соёл иргэншлийн шүтлэг суртал угшсан төлөв илт бөгөөд дэлхийн түүх соёлын гарвалыг цаашид нягтлан үзэхийн тулд бөө мөргөлийн судалгааг шинэ өндөр түвшинд хийх хэрэгтэй болж байна.          Бөө мөргөлийн 99-н тэнгэрийн нэг Даян тэнгэр нь дэлхий даяар оршин буйг төлөөлөн бэлгэдсэн бөгөөд түүнийг жирийн Монгол хүний төрхөөр зурж дүрсэлдэг. Даян тэнгэр хойшид өгүүлэх эх түүхийн сайхан бэлгэдэл болох юм. Өвөг монгол алтай соёл дэлхий даяар түгэн тархахдаа энэ тэнгэртэй холбогдох алсын зөн билэгээр хэрэгжсэн ч байж магад. Даян тэнгэр шүтээн даян дээрхийг шүтэн буй.         Даян дэлхийг танин мэдсэн өвөг дээдсийн онгодууд дахин бидэнд танин мэдүүлэхээр өдрөөс өдөрт бууж ирсээр л.         Өнөөгийн манай шашин зан заншилд ламаизм бөө мөргөл ардын ахуйн уламжлал нэгэнт салшгүй авцалдаж орхиж.         Байгаль нийгмийн үйл явцыг хосмолжуулан эмхлэх үйлийг Даян дээрхи даадаг гээд ойлгочиход логик алдаагүй юм шүү.         Христийн шашны тухайд үндсэн домог зүй нь тэртээ тэргүй Сүмэр соёлоос гаралтай нь нэгэнт маргаангүй батлагдсан үнэн юм. Ер нь хасыг баруун махир Cross гэдэг нь үүсэл гарвалыг зааж буй хэрэг. Ийсүс Ес ес буюу 99 тэнгэр юм бишүү? Уг шашиндаа бол Ийсүсийн этимологи буюу үгийн үүсэл тайлбаргүйг анзаарвал ийм л юм. Бөө мөргөлийн пантеизмаас Христийн монотеизм үүсэхэд өөрөөр ч байх логик боломжгүй. Сүнс судлаач Д.Одгэрэл анхлан Будда Христ Мухамед гэж гурван том бөө байжээ гээд хэлчихсэн юм.        Бүх шашины эцэг нь бөө шүтлэг учир ингэж хэлэхээс ч өөр арга байхгүй. Харин бөө шашин хоёрын ялгаа нь гэвэл: Шашин бол бөө шүтлэгийн хамаг дэвшилтэт зүйлийг ялгаж аваад ном бичээд номлочихно. Бөө бол урд амьдралдаа юу л хийж явсан тэр бүгдээсээ сайнтай муутай нь архи ууж тамхи татаж заримдаа загнаж заримдаа уяран хайлж уйлж уйлууулж байдаг болохоор муу юм шиг харагддаг.        Шашин бол хүний сэтгэлд хүрэхдээ үл биелэхээр шинжтэй бол бөө шүтлэг бол сэтгэлийг нь шууд эзэмддэгээрээ бодит юм. Тийм ч учир номлоод байх шаардлаггүй. Ер нь манай өвөг дээдсийг өрнөдийнхний бүдүүлэгтэй юм бичдэггүй гэсэн тэнэг ойлголт нь тэдэндээ зөв юмдаа. Монголчуудын хувьд гал ус газрын гурван галавыг дамжаад бий болчихсон оюун ухааны удмын мэдээлэл нэгэнт байдаг учир түүндээ итгэж найдах нь аргагүй шүү дээ. Харин тэнгэрийн цагийн мөчлөгөөр нэг үе бүдгэрээд уншигдахгүй байхад цагаа болохоор дахин идэвхижээд уншигддаг. Одоо Монголчууд бид тэнгэрийн цагийн ивээлээр хөлд орж хэлд орж байна.         Бөө мөргөлд галын бурханаа Цахиадай хэмээв. Р.Ренчиний дурдснаар бүр хожим Чингисийн хүү Чагадайг Цахиадайтай зүйрлэх болов.         Бөө Мөргөлийн шүтлэг Майяд ноёлох үзэл суртал байснаас бөө удганаа Акхин гэснийг алтай язгуураас ургуулан тайлах боломжтой. Дээд бөө нь Ахау кан цолтой бөгөөд тэр нь Могой Мэлхий эзэн гэсэн утгатай байна. Жилийн турш нарны өнгөрөх замыг одны 13-н ордоор тэмдэглэсэн зодиакийн орд угтаа 13 бөгөөд Монгол заншилд 13 нь хамгийн эрхэм тооны нэг. Бид одоо Майягийн дээд заарин бөө ахау кан хэмээгчтэй зууралдах шалтгаан байна. Ахай тэнгэр ахуй төр ах агуу. Эдгээрт нэг л язгуур үг. Утгын нэг л инвариант явж байна. Сүмэрийн нөлөөт эртний перс хэлнээ Аху-г ертөнц гэж ухаарч байжээ.                                                                   Үргэлжлэл дараагийн дугаарт                                                                   Монголын түүхэн дэх онгодын айлдвар судлалаас  

Авралын бурхан

Үрдээн сүү болж урсдаг эжий мину Үсээн цайтал бодлоо чилээнэ үү та Өсгөл үрийнх нь санаа ууланд төөрөөд л байна аа Өөдгүй муу охиноо өршөөж та минь болгоо Талын цэцэгсийн шүүдрийг аргадан аргадан гуйгаад  Тансаг цайны дээжийг тандаа барья уу гэтэл Таанын цагаан толгой хагдарч гундаад л байна аа Тачирхан зуны сарыг анзаараагүй л явж дээ Нулимсаа рашаан болгоод шингээдэг эжий мину Нүдээн ширгэтэл алсыг харуулдана уу та Алмай насны минь ухаан цэнгэлд бялуураад л байна аа Ачлалгvй муу хүүгээ нигүүлсэж та минь болгоо Зуун шөнийн үлгэрийг шившин шившин тарнидаад Зургаан мичид оддоор таныгаа гоё юу гэтэл  Бүүвэйн дуутай хонх минь хөсөрхөж жингэнээд л байхаар нь Бүжинлхамын сахиуст зүсээн өгчихсөнийг мэдсэнгvй ээ Сэтгэлээн нар болгож асгардаг эжий мину Санаагаан алдтал зvрхээн энсэлнэ үү та Эндүү үйлийнхээ үрээр зовлонд бүдчээд л байна аа Энэрэлгүй муу үрээн аварч та минь болгоо  Мянган бурхны өлмийд сүслэн сүслэн мөргөөд  Мөнхийн жаргалыг тандаа л бэлэглье үү гэтэл  Агар зандан эрхи тань наминчлан бөмбөчөөд л байна аа Авралын бурхан дэргэд минь байдгийг ухаараагүй л байжээ. А.Сүглэгмаа  

Хуудаснууд

Subscribe to Онгод тэнгэрийн айлдварууд