logo

logo.jpg

Advertisement

Танилцуулга

МБНЭ-ийн дээд цэцийн Залуучуудын Зөвлөл

ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ Б.Нарангэрэл Монгол бөөгийн Зайран Галт шонхор төвийн тэргүүн  Н.Мягмарсүрэн Монгол бөөгийн Тэргүүн удган Язгуур шүтээн бөөгийн холбоо Я.Мөнгөнсувд Монгол бөөгийн Тэргүүн удган Мөнх тэнгэрийн ордоны захирал     Б.Мөнхчулуун Зайран,    Ц.Мөнхбаяр Зайран Мөнх тэнгэрийн хэлмэрчүүд Ч.Наранчимэг Удган   Б.Байгальмаа Удган Тэнгэрийн заяач үүд Б.Чанцал Удган   М.Сарантуяа Удган   Б.Солонго Удган Хуйтан тэнгэр төвийн гишүүн А.Оюунчимэг Удган   О.Болормаа Удган Хуйтан тэнгэр төвийн гишүүн Б.Бэрцэцэг Удган Хун хатан эжий төв С.Болормаа Удган Тэнгэрийн заяач үүд                  

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД

Ч.Дангаасүрэн Монгол бөөгийн Тэргүүн зайран “Монгол Бөөгийн Асар” төвийн тэргүүн Г.Өлзийхутаг Монгол бөөгийн Тэргүүн зайран Улаанхуулиар ТББ-ийн тэргүүн Д.Дарьчулуун Монгол бөөгийн Тэргүүн зайран П.Зоригтбаатар Монгол бөөгийн Тэргүүн зайран “Чононгоо” төвийн тэргүүн Ж.Өсөхбаяр Монгол бөөгийн Тэргүүн зайран   И.Болдбаатар Монгол бөөгийн Тэргүүн зайран Тэнгэрийн үүд төв Ба.Баттулга Монгол бөөгийн Тэргүүн зайран Г.Бат-Эрдэнэ Монгол бөөгийн Тэргүүн зайран Бөөгийн “Онгодын хөх тамгат” төв Н.Баярсайхан Монгол бөөгийн тэргүүн зайран Голомт төвийн гишүүн Ц.Отгонсүрэн Монгол бөөгийн Их удган “Дагшин тэнгэр” төвийн тэргүүн Т.Дагвадорж Судлаач, сэтгүүлч   Ц.Оюунбат Монгол бөөгийн Зайран “Язгуур шүтээн” бөөгийн холбооны гүйцэтгэх захирал П.Нарангэрэл Монгол бөөгийн Тэргүүн удган “Онголог Хайрхан” төв Ч.Догсмаа Монгол бөөгийн Тэргүүн удган “Голомт” төвийн гишүүн О.Туул Монгол бөөгийн Тэргүүн удган “Хуйтан тэнгэр” төвийн тэргүүн Ч.Янжинлхам МБНЭ-ийн гишүүн “Сутайд Тайхуу” Бөөгийн төвийн гишүүн А.Энхтайван Монгол Улсын Ардын жүжигчин   Ц.Батболд Монгол бөөгийн зайран Бууч Грандын ерөнхий захирал Д.Булган Монгол бөөгийн Их удган Шувууд голын онгод төвийн тэргүүн Н.Дайрий Монгол бөөгийн Тэргүүн удган Голомт төвийн гишүүн Ч.Янжинсүрэн Монгол бөөгийн Тэргүүн удган   Б.Наранцэцэг Монгол бөөгийн Удган Самгалдай төвийн тэргүүн У.Ганхуяг Зайран, МБНЭ-ийн гишүүн Д.Бэгзжав Зайран, МБНЭ-ийн гишүүн   Я.Отгонбаатар Зайран, МБНЭ-ийн гишүүн   Д.Сайхантуяа Удган, МБНЭ-ийн гишүүн   Б.Батжаргал Монгол бөөгийн Удган     Шижиртунгалаг Удган, МБНЭ-ийн гишүүн Язгуур шүтээн холбооны тэргүүлэгч

МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ГИШҮҮД

        БӨӨГИЙН ЗӨВЛӨЛ                     ​                                        Д.Одонхүү          МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч,          Монгол бөөгийн Их зайран          Баруун Ойрдын Бөө судлалын Ажнай төвийн тэргүүн.                                Д.Батчулуун               МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч,            Монгол бөөгийн Их дархан Удган                                                                       Д.Энхжаргал               МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч,              Монгол бөөгийн дархан Удган  “           Голомт” Төвийн Дэд тэргүүн                                                             П.Батжаргал               Монгол бөөгийн Их зайран               Бөөгийн Тэнгэрийн Увидас төвийн тэргүүн              Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харъяат                                                               

Монгол бөөгийн цол олгох тухай

МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ   2015 оны 01 дүгээр                        Дугаар                                                        Улаанбаатар сарын 16 -ны  өдөр                                                                                             хот   Монгол бөөгийн цол олгох тухай   2014 оны 01 дүгээр сарын 16-ын өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ийн заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:   Нэг. Монгол бөөгийн Тэргүүн удган цолоор Гэрэлмаа                        Удган Пүрэвсүрэн                    Удган Наранцэцэг                    Удган, Бөөгийн Самгалдай төвийн тэргүүн   нарт тус тус цол олгосугай.       ЕРӨНХИЙЛӨГЧ                                         Д.ЖАРГАЛСАЙХАН

2014 ОНЫ МӨНХ ТЭНГЭР ШҮТЛЭГТЭНГҮҮДИЙН ОНЦЛОХ АРВАН ҮЙЛ ЯВДАЛ

  2014 оны 7 дугаар сарын 3-4-нд МБНЭ-ээс Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт Хөвсгөл нуурын эрэгт Хөвсгөл нуурын нэгдсэн Их тахилга хийсэн. 2014 оны 5 дугаар сарын 15-16-ны өдөр МБНЭ-ээс Монголын Өмнийн говийн нэгдсэн Их тахилгыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Ханбогд, Оюу толгойн зааг дээр зохион байгуулсан. 2014 оны 9 дүгээр сарын  22-ны өдөр МБНЭ-ээс Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шавь тавих нээлтийн ажиллагааг зохион байгуулсан. 2014 оны 6 дугаар сарын 22-ны өдөр МБНЭ-ээс Улаанбаатар хотын Хүй долоон хутагт Нарны нэгдсэн залбиралаа хамтран хийж эхэлсэн. 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын тулгуур хөл уул Хөх уулын тахилгыг Дорнод аймгийн Дашбалбар сумын бөөгийн зөвлөл, Монгол бөөгийн их зайран Г.Болдын удирдлагааар хийсэн. 2014 оны 8 дугаар сарын 15-24-ны өдөр болсон Халх голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд МБНЭ-ийн төлөөлөгчид оролцсон. АНУ-ын Элчин сайдын яамнаас МБНЭ-ийн Удирдлагыг хүлээн авч уулзсан. Монгол бөөгийн 2014 оны “Шилдэг Зайран”-гаар Монгол бөөгийн тэргүүн Зайран П.Ганболд, “Шилдэг Удган”-аар Монгол бөөгийн Тэргүүн Удган С.Энхмаа нар тус тус шалгарав. МБНЭ-ийн гишүүдээ телевизорын цуврал нэвтрүүлгээр сурталчилж гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Төрийн түшмэдүүд хэлсэн үгэндээ “Мөнх тэнгэр”-тээ хүндэтгэл үзүүлсэн үгс хэлдэг болсон.    

Цол олгох тухай

МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ 2013.04.20                             Дугаар 15                                Улаанбаатар хот   Цол олгох тухай 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ын заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:   Зургаа. Монгол бөөгийн Хотгойдын Их Удган цолоор Д.Булган- Бөөгийн “Шувууд уулын онгод” Төвийн тэргүүн олгосугай.                  Дамбадаржаагийн БУЛГАН   МОНГОЛ БӨӨГИЙН ХОТГОЙДЫН ИХ УДГАН МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ГИШҮҮН сонгуультай. Булган аймгийн Бүрэгхангай сумын бөөгийн Дамдин, Шагдарсүрэн нарын ач охин.  ​   ​2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон. ·         2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон. ·         2013.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад оролцсон.  ·         2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон. ·         2013.09.12-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад оролцсон. ·         2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон. Монгол-Солонгосын бөөгийн хамтарсан тахилгад оролцож байсан Монголын Боловсролын тэргүүний ажилтан Нийслэлийн 375 жилийн ойн медаль Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль Монголын Залуучуудын Холбооны “Залуу алтан” медаль Чингис-850 жилийн ойн медаль “Мөнх тэнгэр” медаль   МБНЭ-ийн “Хүрэл шонхор”, “Мөнгөн шонхор”, “Алтан шонхор” медалиар тус тус шагнагдсан.   Бөөгийн Шувуут уулын онгод төвийн Тэргүүн   Бөөгийн Голомт төвийн Тэргүүлэгч гишүүн v Азийн бөөгийн холбооны Тэргүүлэгч гишүүн   МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ 2013.04.20                             Дугаар 15                               Улаанбаатар хот   Цол олгох тухай 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ын заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:                             Долоо. Монгол бөөгийн Буриадын Их Удган цолоор      Ц.Отгонсүрэн- Бөөгийн “Дагшин тэнгэр” төвийн Тэргүүн олгосугай.                                   Цэрэнпүрэвийн ОТГОНСҮРЭН   МОНГОЛ БӨӨГИЙН БУРИАДЫН ИХ УДГАН МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН сонгуультай.   Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат 2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон. ·         2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон. ·         2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад Галын тахилгыг толгойлж бөөлсөн. ·         2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд оролцсон. Монгол буриадын бөөг хөгжүүлэхэд олон жил идэвх зүтгэлтэй ажилласан. Монгол-Оросын Буриад бөөгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхтэй ажиллаж байгаа. ОХУ-ын Буриадын байгаль далай болон Ольхан, Түнхэний Саяны Окинский, Өмнөд Солонгосын Тежоны Номхон далайн тахилгад оролцсон. МБНЭ-ийн “Алтан шонхор” медалиар шагнагдсан Бөөгийн “Дагшин тэнгэр” төвийн Тэргүүн. Монголын Удирдлагын академийг төгссөн     МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ   2014.04.18                                        Дугаар 28                  Улаанбаатар хот                                                                                          МБНЭ-ийн гишүүдэд Монгол бөөгийн цол олгох тухай   2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ын заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:   Нэг. Монгол бөөгийн Их зайран цолоор Г.Болд                       МБНЭ-ийн Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн тэргүүн  олгосугай.                                       Гомбын БОЛД МОНГОЛ БӨӨГИЙН БУРИАДЫН ИХ ЗАЙРАН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ТЭРГҮҮН сонгуультай    Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат     Монгол Буриад бөөг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Монгол туургатны тулгуур хөл уул Хөх уулын Их тахилгын Галын тахилгыг толгойлж бөөлсөн. МБНЭ-ийн орон нутгийн байгууллагыг сайн зохион байгуулж удирдаж байна. Сумандаа Монгол туургатны тулгуур хөл уул Хөх уулын Их тахилгыг хийсэн. Ø  МБНЭ-ийн “Мөнгөн шонхор”, “Алтан шонхор” медалиар тус тус шагнагдсан.   МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ   2014.04.18                       Дугаар 28                                     Улаанбаатар хот                                                                                            МБНЭ-ийн гишүүдэд Монгол бөөгийн цол олгох тухай   2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ын заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:   Нэг. Монгол бөөгийн Их зайран цолоор П.Батжаргал                        МБНЭ-ийн Хяналтын цэцийн гишүүн олгосугай.       Пүрэвээгийн БАТЖАРГАЛ МОНГОЛ БӨӨГИЙН ИХ ЗАЙРАН МБНЭ-ИЙН ХЯНАЛТЫН ЦЭЦИЙН ГИШҮҮН сонгуультай. Тува үндэстэн өвөө  Төвөсөг /халзан/ зайрангийн удмын зайран Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харъяат   2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-д оролцсон. ·         2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон, ·         2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилга, Нарны Тахилгад оролцсон. ·         2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-ын арга хэмжээнд оролцсон. ·         2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилга, Лусын тахилгад оролцсон. ·         2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд оролцсон.   Төрийн “Алтан гадас” одон  Монгол Улсын тэргүүний барилгачин   V-VI таван жилийн гавшгайч   Хөдөлмөрийн тэргүүний ажилчин   МБНЭ-ийн “Мөнгөн шонхор”, “Алтан шонхор” медалиар тус тус шагнагдсан.   Дархад ойрд Бөөгийн  “Тэнгэрийн увидас” төвийн тэргүүн              

Цол олгох тухай

МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ   2013.04.20                             Дугаар 15                                 Улаанбаатар хот   Цол олгох тухай 2013 оны 4 дүгээр сарын 20-ын өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ын заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:                                                                            Нэг: Монгол бөөгийн Их Дархан Удган цолоор                                                                       Д .Батчулуун- МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч олгосугай.                                   ---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------                                                                                                                                                                   МОНГОЛ БӨӨГИЙН ИХ ДАРХАН УДГАН                                                                                                                                                                                                                                                                                                                               МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН                                                                                ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ сонгуультай .                                                                            алдарт Зайран Дамдины охин, Дархадын нисдэг долоон бөө нар болон                                                                           Есөн Их Хайрхад дээдсийн ихэнх нь сүлдэлж явдаг.                                                                           Ээж Ягаан удган гэж нэртэй улаач байсан.                2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон. ·         2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагыг удирдаж зохион байгуулцсан. ·         2013.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгийг удирдаж, Нарны тахилгыг толгойлж бөөлсөн.  ·         2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгыг удирдаж, Нарны тахилгыг толгойлж бөөлсөн. ·         2013.09.12-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад оролцсон. ·         2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгыг удирдаж, Нарны Тахилгыг толгойлж бөөлсөн. ·         2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-ыг удирдаж зохион байгуулсан. ·         2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад Лусын тахилгыг толгойлж бөөлсөн. ·         2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон.  МБНЭ-ийг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.  -   2013 оны “Шилдэгийн шилдэг-Удган” шагнал хүртсэн.  -   Мөнх тэнгэрийн төлөө “Долоон од” одон, МБНЭ-ийн “Хүрэл шонхор”, “Мөнгөн шонхор”, “Алтан шонхор” медалиар тус тус шагнагдсан.  -  Бөөгийн  “Голомт” төвийн гишүүн   МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ   2013.04.20                             Дугаар 15                                 Улаанбаатар хот   Цол олгох тухай 2013 оны 4 дүгээр сарын 20-ын өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ын заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ: Гурав. Монгол бөөгийн Дархан Удган цолоор Энхжаргал-МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, “Голомт” Төвийн Дэд тэргүүн олгосугай. -----------------------------------------------------------------------------------------------------------------------------------                                                                                   МОНГОЛ БӨӨГИЙН ДАРХАДЫН ДАРХАН УДГАН                                                     МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ сонгуультай.                                                     Монгол бөөгийн Дархадын Мангаан тээхэний удмын Удган.                                                     Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харъяат   2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон. ·         2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагыг удирдаж зохион байгуулцсан. Нарны тахилгыг толгойлж бөөлсөн. ·         2013.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгыг удирдсан.  ·         2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгыг удирдаж, Нарны тахилгыг толгойлж бөөлсөн. ·         2013.09.12-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад оролцсон. 2013.10.4-6-ны өдөр. БНСУ-д болсон  ЮНЕСКО-оос зохион байгуулсан олон улсын фистовальд бөөлж, Дэлхий нийтэд Монгол бөөг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан. 2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгыг удирдаж, Нарны Тахилгыг толгойлж бөөлсөн. 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-ыг удирдаж зохион байгуулсан. 2014.07.3-4-ны өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгыг удирдсан. ·         2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон. МБНЭ-ийг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.  Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан, бөөгийн “Голомт” төвийг байгуулж, төлөвшүүлсэн. 20 жилийн хугацаанд хийсэн тахилга, тайлгуудыг зохион байгуулсан. Төрийн “Алтан гадас” одон Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль   2012 оны “Шилдэг-Удган” шагнал хүртсэн.   Мөнх тэнгэрийн төлөө “Долоон од” одон, МБНЭ-ийн “Хүрэл шонхор”, “Мөнгөн шонхор”, “Алтан шонхор” медалиар тус тус шагнагдсан.   Бөөгийн  “Голомт” төвийн дэд тэргүүн   Азийн бөөгийн Тив дэлхий холбооны Удирдах зөвлөлийн гишүүн   МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ    2014.04.18               Дугаар 28                                      Улаанбаатар хот Монгол бөөгийн цол олгох тухай 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ын заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:   Нэг. Монгол бөөгийн Их зайран цолоор Д.Одонхүү – МБНЭ-ийн Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Баруун Ойрдын             Бөө судлал Ажнай Төвийн тэргүүн олгосугай.   МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ 2013.04.20                             Дугаар 15                                Улаанбаатар хот Цол олгох тухай   2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ын заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:   Найм. Монгол бөөгийн Тэргүүн Зайран цолоор Д.Одонхүү- МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Баруун Ойрдын Бөө судлал          Ажнай Төвийн тэргүүн         олгосугай.                                                               ------------------------------------------------------------------------------------------------------------------                                                                                                                                                                                                                            МОНГОЛ БӨӨГИЙН ИХ ЗАЙРАН                                                       МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ сонгуультай.                                                          Хан-Хөхий Дөрвөдийн бөөгүүдийн зайран                                                          Увс аймгийн Өмнөговь сумын харъяат     2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-д оролцсон. ·         2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагыг удирдаж зохион байгуулцсан. ·         2013.09.12-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад оролцсон. 2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгыг удирдаж оролцсон. 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-ыг удирдаж оролцсон. 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгыг удирдаж оролцсон.    2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон. ·         Монгол бөөгийн ёс зүйн дүрмийг боловсруулсан.   МБНЭ-ийн “Алтан шонхор” медалиар шагнагдсан.   Баруун ойрдын бөө судлал, ажнай төвийн тэргүүн   МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ   2013.04.20                             Дугаар 15                              Улаанбаатар хот   Цол олгох тухай   2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ын заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:   Долоо. Монгол бөөгийн Буриадын Их Удган цолоор Г.Гэрэлтуяа- Дорнод аймгийн Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн,  Бөөгийн “Хун  хатан эжий” төвийн тэргүүн олгосугай. ---------------------------------------------------------------------------------------------------------------                                                                                                                           МОНГОЛ БӨӨГИЙН БУРИАДЫН ИХ УДГАН                                                                             МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДОРНОД                                                                              АЙМГИЙН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ТЭРГҮҮН сонгуультай.                                                          Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат   2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад Дорнод аймгийн бөө нарыг удирдаж оролцсон.       2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгыг удирдаж оролцож, Галын тахилгыг тэргүүлж бөөлсөн.         2013.09.12-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгыг удирдаж зохион байгуулсан. Нарны тахилга, Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн.   2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д Дорнод аймгийн бөө нарыг удирдаж оролцсон. 2014.07.3-4-ны өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгыг удирдаж Дорнод аймгийн бөө нарыг удирдаж оролцсон.          2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд Дорнод аймгийн бөө нарыг удирдаж оролцсон Дорнод аймгийн бөө нарыг удирдаж оролцсон. Монгол   бөөг хөгжүүлэхэд олон жил идэвх зүтгэлтэй ажилласан, МБНЭ-ийн орон нутгийн байгууллагыг байгуулж, хөгжүүлэхэд идэвхтэй ажиллаж байна.   2013 оны “Шилдэг-Удган” шагналтай.  МБНЭ-ийн “Хүрэл шонхор”, “Мөнгөн шонхор”, “Алтан шонхор” медалиар тус тус шагнагдсан. Бөөгийн “Хун хатан ижий” байгууллагын тэргүүн                                                                                                                                      

“МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ” ТАНИЛЦУУЛГА

МОНГОЛ БӨӨГИЙН ҮНЭТ ЗҮЙЛС   Бөө мөргөл бол монгол нутагт хүн бий болсоноос хойш үүсэн хөгжиж уламжлагдан ирсэн байгаль дэлхий-хүн хоорондын хүйн холбооны илэрхийлэл, шүтээн болсон Мөнх тэнгэр, эзэн Чингисээ эрхэмлэн шүтсэн, үндэсний үзэл, монгол соёл иргэншил, зан үйл, ёс заншил, дэг журмын цогц, тэнгэрлэг ард түмний минь үеийн үед мөргөж, шүтэж ирсэн хөх тэнгэрийн мөнхийн үзэл мөн. Монгол бөөгийннэгдсэн эвлэл нь хөгжил дэвшил, хүний эрх, эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёс, тэгш байдлыг хангах, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний язгуур эрх ашиг, үндэсний үзэл, оюуны эв нэгдлийг дээдлэх үзэл санааг баримталсан, иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэнбайгууллага юм. Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Алсын хараа: “Монгол төрийн бодлогод Үндэсний оюун санааны тархалааг хамгаалах, Монголын үндэсний язгуурын шашин болох бөө шүтлэгтэнгүүдтэй хамтран ажиллах, Монгол уламжлалт бөөгийн зан үйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх”, ЮНЕСКО-ийн соёлын өвд Монгол бөөгийн зан үйлийг бүртгүүлэхболомж нөхцөлийг судлан хэрэгжүүлэх. Монгол Бөөгийн Нэгдсэн ЭвлэлийнЭрхэм зорилго:“Бөөг уламжлалт ёс жаягаар хөгжүүлэх, таниулан сурталчлах, Монгол бөөгийн уламжлал ёс дэг жаягийг хадгалсан байгууллагын үндэсийг тавих, угтвар нөхцлийг бүрдүүлэх,Төрийн хараа ихт хар туг, хангал ихт есөн хөлт цагаан туг, сүлдийг тахиж байсан уламжлалыг сэргээж, Монгол төрийн ёслолын ажиллагаанд оруулах”  Монгол БөөгийнНэгдсэн Эвлэл нь Салбар байгууллагууд болон  гишүүдээ (цаашид “Гишүүн” гэх) нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалтаар хангах,  Олон улсын хэмжээнд төлөөлөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, Монгол орны нийгэм эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, гишүүн бусад байгууллагуудтай хамтран ажиллаж бөөгийн шүтлэгийн нэгдсэн ойлголтыг бий болгохыг үндсэн зорилго болгоно. Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална. Үүнд:             Улс төрийн үйл ажиллагаанаас ангид байх:МБНЭнь аливаа нам, эвсэл, холбоодын улс төрийн үйл ажиллагаанаас татгалзах бөгөөд гишүүд дунд болон байгууллагын гадна ямар нэгэн бүлгийн явцуу ашиг сонирхлыг хөхүүлэн дэмжихгүй.             Хүний эрхийг дээдлэх:МБНЭнь Хүний Эрхийн Түгээмэл Тунхагийг дэмжиж хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийг эрхэмлэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.             Даян дэлхийн энх тайвныг эрхэмлэх:МБНЭнь үүрд мөнхийн энх тайван тогтоохын төлөөх үйл хэргийг нь залгамжилсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.             Ил тод байх:МБНЭнь ил тод ардчилсан байх зарчмыг баримтлах ба үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан нь нийт гишүүдэд нээлттэй байна.             Хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулах:Тус байгууллага хараат бус, бие даасан хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд аливаа нэгэн хувь хүн, бүлэглэл, байгууллага, хуулийн этгээдийн эрх ашиг сонирхолд нийцүүлсэн үйл ажиллагаа явуулахгүй.  Эд баялаг, шуналаас ангид ажиллах, Бөө хүн нь бөөгийн ёс зүйг эрхэмлэн сахиж, сүсэгтэн олноо хүндэтгэж, дээдэлж ажиллана. Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл нь байгууллагын зарчимд үндэслэн гишүүддээ дор дурдсан боломжийг олгосон үйл ажиллагааг үндсэн чиглэлээ болгоно. Үүнд: Хувь хүний хөгжил: Сургалтын хөтөлбөрөөр дамжуулан гишүүдөөрсдийнхөө авьяас чадвар, чадамжийг нээн хөгжүүлэх боломжоор хангах.             Нийгмийн хөгжил: Төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар гишүүддээ нийгмийн шаардлагыг мэдэрч, нийгмийн асуудалд суралцаж, тэдгээрийг шийдвэрлэх бодит туршлага хуримтлуулах боломжийг олгосноор тухайн нийгмийнхээ хөгжил дэвшилд эерэг өөрчлөлт бий болгож чадах иргэнийг төлөвшүүлэн бэлтгэх. Бөөг хөгжүүлэх бодлого боловсруулах,хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавих үйл ажиллагаанд иргэд, дэмжигчдийн идэвхитэй оролцоог хангаж ажиллана.       Олон улсын хамтын ажиллагаа:Олон улсын чуулга уулзалт, сургалт, бусад байгууллагуудын хамтарсан төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан монгол уламжлалт бөө шүтлэгийг судлах, түгээх, дэлхийн бусад оронд амьдардаг бөө мөргөлтөн, тэдний соёл, зан заншилтай танилцаж хамтран ажиллах. МонголБөөгийн Нэгдсэн Эвлэл нь Монгол бөөгийн нэгдсэн төв байгууллага мөн. МБНЭ-ийн үйл  ажиллагааны дараахь нийтлэг зарчмыг баримтлана. Үүнд: -Монгол Улсын Үндсэн хуулийг чандлан сахиж, төрт ёсыг дээдлэн хуулийн хүрээнд энэхүү дүрмийг удирдлага болгон ажиллана. -Бөөгийн шүтлэгийг олон түмэнд дэлгэрүүлж,сурталчилахын төлөө ажиллана. -Зохион байгуулалт, үйл ажиллагаа нь уламжлал, ардчилсан зарчимд тулгуурлана. -Бөөгийн шүтлэгийг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавих үйл ажиллагаанд иргэд, дэмжигчдийн идэвхитэй оролцоог хангаж  ажиллана. -Удирдах байгууллагуудыг сонгох,уламжлан шалгаруулах хэлбэрээр байгуулна. -МБНЭ нь асуудлыг чөлөөтэй хэлэлцэх бөгөөд цөөнхийн саналд хүндэтгэлтэй хандаж, олонхийн саналаар шийдвэрлэн гарсан шийдвэрийг нийтээрээ дагаж  биелүүлнэ. Цөөнх саналаа үндэслэлтэй гэж үзвэл асуудлыг холбогдох дээд байгууллагад тавьж хариу авч болно. -Аливаа шийдвэрийг албан ёсны хуралдаанаар хэлэлцэн гаргана. Хурал нь олонхи ирснээр хүчинтэй байна. -Үйл ажиллагаагаа ёс зүйн өндөр түвшинд шударгаар явуулна. -Бүх шатны байгууллагад эрдэмтэн судлаачид, шүтэгч, бишрэгчид, ивээн тэтгэгчидийг өргөнөөр оролцуулахыг эрмэлзэнэ.             -МБНЭнь бэлгэдэл, далбаатай байна. -МБНЭ-ийн салбар, хүрээлэнгүүд өөрийн бэлэгдэл далбаануудтай байж болно. Далбаа нь гурвалжин хэлбэртэй.             Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн гишүүнчлэл нь Салбар байгууллагууд болон Гишүүд, дэмжигчдээс бүрдэнэ. МБНЭ-ийн дүрмийг хүлээн зөвшөөрч байгууллагын гишүүн болох хүсэлтэй Монгол Улсын иргэн нь тухайн оршин суугаа нутаг дэвсгэртээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Салбар байгууллагад, Салбар байгууллага байхгүй бол МБНЭ-ийн ажлын албанд хандаж гишүүнээр элсэж болно. МБНЭ-ийн гишүүний насны доод хязгаар нь 16-н настай, иргэний үнэмлэхтэйбайна.             Гишүүнээр элсэх этгээд нь байгууллагаас баталсан “МБНЭ-ийн Гишүүний бүртгэлийн маягт”-ыг бөглөж, өргөдөл бичнэ. Гишүүн нь МБНЭ-ийн байгууллагад жилд нэг удаа гишүүнчлэлийн татвараа төлнө. МБНЭ-ийн гишүүний эрх:             -МБНЭ-ийн болон Салбар байгууллагын зохион байгуулахад оролцох             -МБНЭ-ийн болон салбар байгууллагын албан тушаалд сонгогдох болон томилогдон ажиллах,саналаа тавих, -МБНЭ-ийнбаримтлал, бодлого боловсруулах, хэлэлцэх үйл ажиллагаанд Салбар байгууллагаараа дамжууланоролцох, санал хүсэлтээ илэрхийлэх, шийдвэрлүүлэх.             -Аливаа үйл ажиллагаанд өөрийн сайн дурын үндсэн дээр оролцох. -Бөөгийн байгууллагаас өөрийнх нь тухай хэлэлцэхэд биечлэноролцох. -Үзэл бодол, гишүүнчлэлийн хувьд МБНЭ-ийн өмгөөлөл, ивээлд багтах. МБНЭ-ийн гишүүний үүрэг:             -Гишүүн нь МБНЭ-ийн аль нэгэн чиглэлийн салбарт харьяалагдаж, зохион байгуулсан ажилд идэвхтэй оролцоно. -МБНЭ-ийн дүрэмийг чанд биелүүлж,эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийг сахин биелүүлэх.             -МБНЭ-ийн нэр хүндийг ямагт дээдлэн, дэлгэрүүлэх,эв нэгдлийг хамгаалах, нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх.             -Гишүүн нь төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр МБНЭ-ийг төлөөлсөн аливаа үйлдэл хийхгүй байх, -Эвлэлийн эгнээ, дэмжигчдийн хүрээг өргөтгөхөд тус дөхөм үзүүлнэ. -Бөөгийн зан үйлийн холбоотой бусад нөхөддөө хүндэтгэлтэй хандах. -Өөрийгөө хөгжүүлэх талаар үргэлж анхаарч, шамдан суралцах.             -Бөөгийн зан үйлийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин аливаа буруу үйлдлээс ангид байх,             -Гишүүний татвараа тогтоосон хугацаанд тогтмол төлөх, хандив өргөх, сан хөрөнгийг арвижуулахад идэвхтэй оролцох,  МБНЭ-ийн гишүүний хүлээх хариуцлага:  Дээд цэцийнЗөвлөлөөс салбарын гишүүнчлэл, гишүүнээс хасах, хөөх шийдвэрийг батламжлана.  Дараах үндэслэлээр гишүүнчлэлээс хасна. Үүнд: -Гишүүний татвараа 12 сараас дээш хугацаанд төлөөгүй. -Гишүүн өөрөө гишүүнчлэлээс гарах хүсэлтээ бичгээр гаргасан. -Салбар байгууллага нь МБНЭ-ийн үйл ажиллагаанд оролцохгүй болсон нь удаа дараагийн үйлдлээр тогтоогдсон. -Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Дараах үндэслэлээр гишүүнчлэлээс хөөнө. Үүнд:             -МБНЭ-ийн эрхэм зорилго, зарчим, дүрэм, журмыг удаа дараа ноцтой зөрчсөний улмаас байгууллагын ажил хэргийн нэр хүндийг унагасан, хохирол учруулсан, байгууллагын нууц мэдээлэл задруулсан.             -Бөөгийн сахилга ёс зүйг ноцтой зөрчсөн. МБНЭ-ийн гишүүний энэхүү үйлдлийн талаар Бөөгийн Хяналтын Цэцтодорхой саналыг үндэслэн дүгнэлт гарган дүгнэлтийг тухайн хүрээнд мэдэгдэнэ. МБНЭ-ийн нь бүх Салбар байгууллага, гишүүддээ эрх тэгш үйлчлэх бөгөөд аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглоно. МБНЭ-ийн Дэмжигч:             МБНЭ-ийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах хүсэлтээ илэрхийлсэн иргэнийг дэмжигчээр бүртгэнэ. -Дэмжигч өөрийн санал, санаачлагаар бөөгийн ажилд оролцоно.             -Дэмжигч бөөгийн хүрээлэнгийнзөвшөөрснөөр бүх гишүүдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар саналаа илэрхийлж болно.               -Дэмжигч МБНЭ-ийндээд болон бага хуралдайд нэр дэвших саналаа оруулж болно.   МБНЭ нь хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Үүнд: Монголын язгуур, уламжлалт шашин бөөг шүтэж дэмждэг иргэдээс бүрдсэн бөөгийн сонгуульт байгууллагатай байна. Бөөгийн зан үйлийг явуулах, тахилга үйлдэх, олон улсын болон дотоодын арга хэмжээ, үзэсгэлэн үзвэр, музей, уншлагын танхим, семинар сургалт зохион байгуулах, тахилгын сүм, мөнх тэнгэр ёслолын ордон, соёл үйлчилгээний газруудаас бүрдсэн Бөөгийн цогцолбортой байна.  Бөөгийн сонгуульт байгууллага нь дээд болон бага хуралдай, бөөгийн хүрээлэнгийнцугларалт, гишүүдээс бүрдэнэ. МБНЭ-ийн удирдах дээд байгууллага нь Дээд хуралдай, төлөөллийн төв байгууллага нь Бага хуралдай байна. МБНЭ-ийндээд ба бага хуралдайн гишүүдийн 33-аас доошгүй хувь нь эрдэмтэн судлаачид, бишрэгчид, ивээн тэтгэгч, дэмжигчид байна. МБНЭ-ийндээд ба бага хуралдайн гуравны нэгээс дээш  хувьнь эмэгтэйчүүд байна.   МБНЭ-ийн Дээд хуралдай дөрвөн жилд нэгээс хоёр удаа зохион байгуулах бөгөөд хуралдайг МБНЭ-ийн бага хуралдайгаар хэлэлцэн тогтооно. МБНЭ-ийн Дээд хуралдайн бүрэн эрх: -Бөө шүтлэгийнбодлогын болон тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ. -МБНЭ-ийн дүрэмийг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах,  -МБНЭ-ийн Ерөнхийлөгчийг сонгох, эвлэлийн нэрийг өөрчлөх, Эвлэлийг өөрчлөн байгуулах, -МБНЭ-ийн дээд хуралдай ньбага хуралдайн гишүүнийг сонгож, батламжилна. -МБНЭ-ийн Дээд болон Бага хуралдайн  гишүүдийг анхан шатны байгууллагаас эхлэн шат шатны байгууллагууд нэр дэвшүүлнэ.             -МБНЭ-ийнБага хуралдайг 99 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн МБНЭ-ийн Дээд хуралдай хүртэлх хугацаагаар байгуулна. Бөөгийн хүрээний Бага хуралдайн гишүүдийг сонгохдоо Бөөгийн ёс жаягийг эрхэмлэн дээдэлдэг нэр хүндтэй бөө, иргэд нараас оролцуулан нэр дэвшүүлж сонгож, батламжлана.   Дор дурдсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд: -Дүрэмд бөөгийн сонгуульт байгууллагын хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах. -МБНЭ-ийн бөөгийн хөгжлийн бодлого, хэтийн төлөвийг тодорхойлох. -Бөөгийн анхан шатны байгууллагын үйл ажиллагааны тайлантай танилцах. -МБНЭ-ийн албан тушаалтнуудыг томилох ба сонгох. -Бөөгийн бодлогын тодорхой асуудлаар хэлэлцүүлэг явуулах. -МБНЭ-ийн Бага хуралдайн чөлөөт цагт бүрэлдэхүүнд орон гарвал нөхөн сонгох. -Дээд цэцийн Зөвлөлийн гишүүдийг сонгох. -Гишүүний татварын хэмжээг тогтоох. -Бөөгийн сонгуульт байгууллагын дараа онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэн батлах. -Дээд цэцийн Зөвлөлөөс оруулсан бусад асуудлууд.             Бага хуралдайн гишүүдийн дийлэнх нь Зайран, Удган нар байна. Бага хуралдайн гишүүдийн гуравны нэг нь эрдэмтэн, дэмжигч иргэд байна.  Бага хуралдайн гишүүдийн гуравны нэгээс дээш хувьнь эмэгтэйчүүд байна. Бага хуралдайд энэ дүрэмд заасан хугацаанд татвараа бүрэн төлсөн гишүүн саналын эрхтэйгээр оролцоно. МБНЭ-ийн бага хуралдай нь Тэргүүн ба дэд тэргүүн бөө нарыг сонгоно.  Тэргүүн бөөг Зайран бол дэд тэргүүн бөө нь удган байна. Тэргүүн бөөгөөр Удган сонгогдвол тэргүүн дэд бөө нь Зайран байна.МБНЭ-ийн Тэргүүнболон дэд тэргүүнБөө нь бөө нарын тэргүүн байна. МБНЭ ньаймаг, хот, дүүргийн хэмжээнд Бөөгийн хүрээлэнгийн чуулган, суманд бөөгийн тахилга, цугларалт байна. Мөн бөөгийн багш, шавь нарын бөөгийн  цугларалт байж болно. Аймаг хот, дүүрэг дахь бөөгийн хүрээлэнг Дээд цэцийн Зөвлөлийн шийдвэрээр байгуулна.` Аймаг хот, дүүрэг дахь бөөгийн хүрээлэн нь Дээд цэцийн Зөвлөлийн баталсан стандартыг баримтлана.  Бүсчилсэн цугларалтыг МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн шийдвэрээр зохион байгуулж болно. Бөөгийн хүрээний цугларалт нь гишүүд дэмжигчдийн оролцоотойгоор хийгдэх бөгөөд МБНЭ-ийн Дээд цэцийн зөвлөлөөс томилсон Зайран, удган нар удирдана. МБНЭ-ийн анхан шатны байгууллагуудыг нэгтгэсэн Бөөгийн бүсчилсэн байгууллагууд байна. Түүнтэй адитгасан байгууллагуудыг Дээд цэцийн зөвлөл тогтооно. Бөөгийн үйл ажиллагааг Баруун бүс, Төвийн бүс, Зүүн бүс, Хойд бүс, өмнөд бүс гэж бүсчилэн хувааж, бөөгийн тэргүүнүүдийг сонгоно. Бүсийн тэргүүнүүдийг Бөөгийн бага хуралдайгаар батламжилна. Бөөгийн бүсийн Дэд тэргүүнээр 2 хүнийг сонгох бөгөөд \ тэргүүн нь зайран бол дэд тэргүүн нь удган байна.\ Зайран, удган, эрдэмтэн, сүсэгтний төлөөлөл байна.             Дээд цэцийн Зөвлөлийг Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн даргыг оролцуулан  Бага хуралдайгаас Дээд хуралдайн бүрэн эрхийн хугацаагаар сонгоно. МБНЭ-ийн эрх барих дээд байгууллага нь Дээд цэцийн Зөвлөлийн хуралдаан байна. Дээд цэцийн Зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бүрэн эрхээ хурлаараа хэрэгжүүлнэ. Дээд цэцийн Зөвлөлийн ээлжит хурлыг дөрвөн сар дутам нэгээс доошгүй удаа хуралдуулна. Дээд цэцийн Зөвлөлийн хурлын шийдвэрийг олонхийн саналаар гаргана. Дээд цэцийн Зөвлөлийн хуралдаанд Салбар байгууллагын Тэргүүнүүдийгоролцуулан санал авч болно. Дээд цэцийн Зөвлөлдараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. -МБНЭ-ийн Дээд, Бага хуралдайн шийдвэрийн биелэлтийг хангаж, өдөр тутмын ажлыг удирдах. -Бөөгийн асуудлаар санал дүгнэлт гаргах. -бүх шатны байгууллагын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж, дэмжлэг, туслалцаа үзүүлэх. -Бөөгийн хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх. -Гадаад харилцааг эрхлэх, гадаад орны байгуулагуудтай харилцаа тогтоох, хамтын ажиллагааг өргөжүүлэх. -МБНЭ-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх. -Гарсан бүхий л шийдвэрийн хэрэгжилтийг хангах. -МБНЭ-ийн үйл ажиллагааг зохицуулахад шаардлагатай дүрэм, заавар, журмыг санаачлан батлах, мөрдүүлэх. -МБНЭ-ийн албан тушаалтнуудын ажлын тайланг сонсож хэлэлцэх, зөвлөмж өгөх. -Салбар байгууллагын үйл ажиллагааны улирлын тайланг сонсож хэлэлцэх, зөвлөмж өгөх. -МБНЭ-д шинээр гишүүн болж элсэх хүсэлтээ гаргасан Салбар байгууллагын гишүүнчлэлийн асуудлыг шийдвэрлэх. -Дээд болон Бага хуралдайд хэлэлцүүлэх асуудал, санал, зөвлөмж оруулах. -МБНЭ-ийн болон Салбар байгууллагын бүх албан тушаалтнуудыг сургалтад хамруулж, ажил үүрэгтэй нь холбоотой зөвлөмж чиглэлээр хангах. -Бөөгийн шагнал бий болгох, түүнийг олгох журам, батлах. -Санхүү, аж ахуйг эрхэлж, энэ асуудлыг хариуцсан байгууллага, албан тушаалтны ажилд хяналт тавих, жилийн төсөв батлах. МБНЭ нь төв хэвлэл, албан ёсны төв цахим мэдээлэл, мэдээллийн сантай байна.             МБНЭ нь сургалт, судалгааныхүрээлэнтэй байна. МБНЭ-ийн дэргэд бөөгийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус олон нийтийн байгууллагууд, Залуучуудын байгууллага үйл ажиллагаа явуулна. Гишүүд, дэмжигчид МБНЭ-ийг дэмжигч байгууллагыг байгуулж болно.  МБНЭ-ийн дэргэдэх болон дэмжигч олон нийтийн байгууллага өөрийн үйл ажиллагаатай холбоотой аливаа хариуцлагыг бүрэн хүлээнэ. МБНЭнь үндэсний эрх ашгийн үүднээс үйлдвэрчин болон төрийн бус бусад байгууллагатай идэвхтэй хамтран ажиллана. Улс төрийн бусад нам, эвсэл, холбоо, хөдөлгөөнтэй харилцахдаа улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, ард түмний нийтлэг эрх ашгийг эрхэмлэн Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд хамтран ажиллаж болно.

МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭЭД ХУРАЛДАЙ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨВ.

2012 оны 4 дүгээр сар 20-ны өдөр. МБНЭ-ийн Анхдугаар Дээд хуралдай “Цэцэг” зочид буудлын хуралдааны танхимд 09.15 цагт эхлэв. Хуралдайг нээж МБНЭ-ийг санаачлагч Д.Жаргалсайхан үг хэлэв. Нийслэл болон 13 аймгийн бөөгийн шүтлэгтний төлөөлөл, түүн дотор халх, буриад, дархад, дөрвөд, өөлд, торгууд, захчин, үзэмчин, урианхай, мянгад, баяд, хотгойд, сартуул зэрэг үндэстэн ястны төлөөлөл оролцон хуран чуулав.    МБНЭ-ийн Анхдугаар Дээд хуралдайд төлөөлөгчөөр 119 хүн хүрэлцэн ирж бүртгэгдээд байгаа ба бүрэлдэхүүний хувьд, Бөө 108 үүнээс Зайран -61 буюу 56,5%Удган -47 буюу 43,5% байгаа ба түүнчлэн Бөө судлаач, сүсэгтэн, дэмжигч-11 хүн тус тус оролцож байна. Анхдугаар их хуралдайд оролцогчдын насны байдлыг авч үзвэл 22-60 настай бөө төлөөлөгчид дийлэнх олонх байна.  Тус анхдугаар хуралдайд Монгол үндэсний язгуурын шашин болох бөөгийн шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус 18 байгууллага, гишүүд, дэмжигчид оролцож байна. Энэхүү статистик үзүүлэлт нь МБНЭ-ийн Анхдугаар их хуралдайд Бөөгийн шүтлэгтэний нутаг дэвсгэрийн болон үндэстэн ястны харъяалал, нийгмийн давхаргын төлөөлөл хамрагдаж байгааг мэдэгдэв.  Үг хэлж дуусангуут Хуралдааны нээлтэд зориулан ардын урлагийн “Хөгсүү” чуулга “Алтайн магтаал” туулийг хайлав. Түүний дараа Монголын хүүхэд залуучуудын ордны морин хуурын чуулга Монгол ардын дууны цоморлиг тоглож, хуралдай үйл ажиллагаагааэхлэв. МБНЭ-ийн Анхдугаар Дээд хуралдайн тэргүүлэгчдээр Бөө судлаач Д.Бадарч,“Дүнгэр” төвийн зайран Д.Бямбадорж, МБНЭ-ийг үүсгэн байгуулагч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн “Голомт” төвийн тэргүүн, СудлаачШ.Сүхбат, Монгол судлалын академийн тэргүүн, ЗайранД.Одгэрэл нарыг  сонгов.   МБНЭ-ийн Дээдхуралдайд оролцогчид: 1.     “Монгол дахь шашны өнөөгийн байдал” үндсэн илтгэл. 2.    МБНЭ-ийн Дүрэмийн төслийг хэлэлцэж батлах, 3.    МБНЭ-ийн Ерөнхийлөгчийг сонгох тухай. 4.    МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүдийг сонгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр батлав.   МБНЭ-ийн Дээдхуралдайн үндсэн илтгэлийг  “Монгол дахь шашны өнөөгийн байдал” сэдвээр МБНЭ-ийг санаачлагч Д.Жаргалсайхан тавилаа. “МБНЭ-ийн Дүрэм”-ийн төслийг Дээд хуралдайн төлөөлөгчдөд урьдчилан тараасан тул үг хэлэхдээ саналаа хэлэхийг хүсэв. Тавьсан илтгэлтэй холбогдуулан Эзэн Чингис хааныхаа дүрийг кино дэлгэцээр Монгол түмэндээ амилуулсан Монгол Улсын Ардын ЖүжигчинА.Энхтайван, Монгол туургатан  нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монголын дархад бөөгийн төвийн тэргүүн Ч.Чинбат, Монгол бөөгийн “Голомт” төвийн тэргүүн, бөө судлаач Ш.Сүхбат, Монгол туургатны ном цагаан төвийн тэргүүн Л.Лхагважав, Бөө судлаач Д.Бадарч, Зайран Ч.Энхбаатар, Зайран Б.Батсайхан, Бөө шүтлэгтэн, дэмжигч Д.Дорж-Идэх, “Тэнгэрийн цаг” сэтгүүлийн редактор Н.Дагвадорж, Зайран, төрийн албан хаагч О.Даваасүрэн, Бөөгийн “Дүнгэр төв”-ийн гишүүн, (Ph) доктор Д.Хоролдамба нар санал, шүүмжлэл хэлэв. МБНЭ-ийн Дээд хуралдайн Тооллогын комиссийг М.Энхзаяа, Д.Шүрэнчимэг, А.Цэрмаа нарын нэрийг дэвшүүлж, тогтоолыг батлав. МБНЭ-ийн Дүрмийг хуралд оролцогдын100 хувийн саналаар баталлаа. Хэлэлцэх асуудлын дагуу МБНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ. “Голомт” төвийн тэргүүн, бөө судлаач Ш.Сүхбатсаналаа хэллээ.Тэрээр  МБНЭ-ийн Ерөнхийлөгчид 9 хүний нэр дэвшлээ. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг зохион байгуулах комисс хэлэлцээд Д.Жаргалсайханыг МБНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээрсанал нэгтэй дэмжсэнг уламжлав. МБНЭ-ийн Дээд хуралдайгаас МБНЭ-ийн Ерөнхийлөгчид Д.Жаргалсайханыг 100%-ийн саналаар батлав. Хуралдаан үргэлжилж Зайран М.Энхзаяа, Олон улсын бөөгийн холбооны гишүүн, АНУ-ын бөөгийн холбооны гишүүн, бөөгийн холбоог үүсгэн санаачлагчдын нэг, Удган Ц.Сумъяа, Зайран Б.Зоригтбаатар,“Монгол тэнгэр” ТББ-ын гишүүн, Нарандулам нар үг хэлж, санал шүүмжлэл хэлэв. Зайран М.ЭнхзаяаМБНЭ-ийн бага хуралдайн гишүүнээр нэр дэвшсэн хүмүүсийн нэрсийг уншиж танилцууллаа. Дээд хуралдайд оролцогдоос Бага хуралдайн гишүүнд 21 хүнийг нэрийг нэмждэвшүүлэв. Тэднээс 4 хүн нь хуралд оролцоогүй, өөрсдийн саналыг нь аваагүй тул нэрсийн жагсаалтаас хасав. МБНЭ-ийн бага хуралдайн гишүүнээр 76 хүнийг сонгосон тухай тогтоолыг хуралд оролцогчид 100 хувийн саналаар батлав. МБНЭ-ийнЕрөнхийлөгч Д.Жаргалсайхан Дээд хуралдайд оролцогчдод баяр хүргэж үг хэлэв. МБНЭ-ийн Дээдхуралдай 15.20 цагт өндөрлөв.МБНЭ-ийн Дээд хуралдайн дараа МБНЭ-ийн Бага хуралдайн Анхдугаар хуралдаан үргэлжлэв.

Хуудаснууд

Subscribe to Танилцуулга