logo

logo.jpg

Advertisement

Үйл явдлын тойм

Сэлэнгэ аймгийн Зүүнхараад ажиллав

2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хотод МБНЭ-ийн ажлын хэсэг ажиллав. Тус суманд амьдардаг бөө нар нь өнөөг хүртэл чиг чигээ харан тархай бутархай явж ирсэн үйл ажиллагаандаа шүүмжлэлтэй хандаж байлаа. Бөө нарт нийлж хамтран бүтээх, тус тусдаа хийх үйл байдаг. Гэхдээ хамтран ажиллах цаг үе ирсэнийг онцлон ярьж байв. Сүүлийн жилүүдэд Сэлэнгийн “Ээж мод”-нд хийж байгаа Тахилганд анхаарах болсоныг сануулж шүүмжилсэн юм. Дорноговь аймгийн Захиргаа удирдан “Энергийн төв”-ийг байгуулсан шиг Сэлэнгийн удирдлага “Ээж мод”-ыг тохижуулах цаг нь болсоныг хэлж байв. МБНЭ-ийн гишүүнээр арав орчим иргэд элсэв. МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн шийдвэрээр Зүүнхараа дахь Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүнээр Удган Б.Отгонцэцэгийг томилов.    

Дархан-Уул аймагт ажиллав

Дархан-Уул аймагт ажиллав 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Хяналтын цэцийн гишүүн, Зайран О.Даваасүрэн нар ажиллав. МБНЭ-ийг дэмжигч Бөө нар, сүсэгтэн олон цугларч Монголын бөөгийн хөгжил, тулгамдсан асуудлаар дөрвөн цаг ярилцаж, санал бодлоо солилцов. Монголын бөөгийн нэгдсэн эвлэл байгуулагдсанд бөө нар болон сүсэгтэн олон баяр хүргэж хамтран ажиллахаа илэрхийлж, МБНЭ-д гишүүнээр элсэж байлаа. МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн шийдвэрээр Дархан-Уул аймгийн Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүнээр УдганБ.Бадамсүрэнг томилсон байна.    

СОНОРДУУЛГА

Жил бүрийн эхний гурав дахь долоо хоногийн ням наригт  тохиодог Дэлхийн шашны өдөртэй холбогдуулан Дашчойлон хийд, Гандантэгчинлэн хийд, Монголын Мусальманы нийгэмлэг, Ватиканы төлөөлөгчдийн газрын Католик шашны сүм, Монголын Бахрайчуудын үндэсний оюун санааны чуулга зэрэг шашны бүх урсгалын төлөөлөл цугларч “Шударга ёс ба нийгмийн хөгжил” сэдвийн дор шашны төлөөлөл бүр 5-10 минутын илтгэл тавьж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн зөвлөл, НҮБ-ын суурин төлөөлөгч оролцсон байна. Энэхүү чуулганд Монгол үндэсний язгуур шүтээнийн төлөөлөл болсон Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийг оролцуулсангүй. Энэ бол Монгол нутагт үйл ажиллагаа явуулж байгаа олон шашны төлөөлөл болон холбогдох байгууллагууд Монгол уламжлалт язгуур шүтээнээ үл тоомсорлож ирсэн түүх давтагдагдсаар байгаагийн тодорхой илэрхийлэл боллоо. Иймээс хөх толбот монголчууд бид өөрсдийн язггур шүтээн Мөнх тэнгэр, бөөгийн шүтээнээ хөгжүүлэхийн төлөө, бусдад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд нягтарч, хамтарч ажиллахыг Бөө нар болон түмэн олондоо уриалж байна.                        Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл 

Завханы аймгийн Түдэвтэй суманд Бөөгийн хүрээлэн байгуулагдав

МБНЭ байгуулагдсанаас хойш анхны салбараа Завхан аймгийн Түдэвтэй суманд байгуулав. Тус суманд сүүлийн жилүүдэд олон бөө шинээр уг барьсан бөгөөд Бөө нарыг сургаж дадлагажуулах, цэгцлэх асуудал тулгамдаж байгаа юм. МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн шийдвэрээр Завхан аймгийн Түдэвтэй сумын Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүнээр Удган  Р.Сосорбарамыг томилсон байна.  

Говь-Алтайн бөө нар анхдагч болов.

Улаанбаатар хотод амьдардаг Говь-Алтай аймгийн нутгийн Бөө нар, сүсэгтэн олон хуран цугларч нутгийн зон олон, байгаль орчин, уул, усны тухайгаа ярилцаж, санал бодлоо солилцов. Эрт үеэс Өвгөд буурлуудынхаа шүтэж ирсэн уул усаа тахих зан үйлийг үргэлжлүүлэх хүндтэй хувь тавилан Говь-Алтайгаас төрсөн Тэнгэрийн улаач нарт заяажээ. Тэд угуул нутгийнхаа онгон байгалийг хамгаалах ариун үйлс хамтарч ажиллах талаар тохиролцов. Цугларсан олон МБНЭ-ийн Говь-Алтайн бөөгийн Зөвлөлийг байгуулж, их үйлсийн төлөө зүтгэх их ажлын анхдагч нь боллоо. Тэд бусад аймгуудын бөө нартаа дурайлал үзүүлж чадлаа. Ингэж ажиллаж болох замын эхлэлийг Говь-Алтайн Бөө нар анхлан санаачлав. Ийнхүү Улаанбаатар хотод амьдардаг Говь-Алтай аймгийн нутгийн Бөө нар, сүсэгтэн олныг  хуран цугларах санаачлагыг МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн Н.Хишигжаргал, Ш.Энхбаяр, Дэд Ерөнхийлөгч Д.Бадарч нар гаргасан байна. Говь-Алтай аймгийн бөөгийн Зөвлөлийнхөндөө ажлын их амжилт хүсье. Удахгүй бусад аймгуудын Бөө нар, сүсэгтэн олон ийнхүү хуран нэгдэж, нутаг орныхоо зон олон уул ус, байгаль дэлхийнхээ төлөө хамтран ажиллахаар нэгдэх болно.    

Хуудаснууд

Subscribe to Үйл явдлын тойм