logo

logo.jpg

Advertisement

Үйл явдлын тойм

Г.Ариунбаатар “Кардифф”-аас гурван цом хүртлээ

Г.Ариунбаатар “Кардифф”-аас гурван цом хүртлээ МУГЖ Г.Ариунбаатар  “BBC” агентлагаас жил бүр тодруулдаг шилдэг дуурийн дуучин шалгаруулах “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин” уралдааны романс төрөлд тэргүүн байр эзэллээ. Тэрээр тус тэмцээнд ари болон романс төрлөөр өрсөлдсөн бөгөөд ари төрөлд шилдэг тавын нэгээр шалгарч, шилдэг баритон хоолойтой дуучны шагналыг мөн авсан байна. Тэрээр тэмцээний явцад Ф.Шуберт, П.И.Чайковский, Г.Форе болон хөгжмийн зохиолч Б.Шаравын  уран бүтээлүүдийн дээжээс хүргэжээ. “The Song Prize” төрөлд тэрээр Америкийн Жон Чест, Шотландын Катриона Морисон, Украины Юрий Самойлов, Английн Луис Алдер нартай өрсөлдсөн билээ. Тэмцээний үеэр түүний тухай "Тэр дуучныхаа хэмжээнд яг л байгалийн хүч мэт байлаа. Бас түүний уужим хоолой гэдэг ч бас зөв үг. Гэхдээ ганцхан хоолой гэхээсээ илүү өөрийгөө дуундаа бүрэн татаж оруулж байгаа тэр мөн чанарыг нь ярих нь зүйтэй. Түүний өмнө үнэхээр, үнэхээр сайхан ирээдүй байна" хэмээн зөвлөх шүүгч Мэри Кинг ярьжээ. Энэ удаагийн“Cardiff singer of the world” тэмцээнд Г.Ариунбаатар, Б.Батжаргал нар оролцсон бөгөөд 400 гаруй оролцогчдоос хоёул шилдэг 20-т багтаад байсан юм. МУГЖ Г.Ариунбаатар сүүлийн шатандаа Чингис хаан одонт, МУУГЗ, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, МУУГЗ З.Түмэнжаргалын шүлэг "Монголын тал нутаг" дууг монгол хэлээрээ дуулсан нь ийнхүү шүүгчид, үзэгчдийг дуу алдуулахад хүргэсэн байна.  

​ТӨРИЙН ХАР СҮЛДИЙГ ЦЭНГҮҮЛЭН ТАЙХ ЁСЛОЛД УЛААЧ НАР МӨНХ ТЭНГЭРИЙН ЗАН ҮЙЛЭЭР ОРОЛЦОВ

Төрийн хар сүлдийг сүлдийг цэнгүүлэн тайх ёслол өнөөдөр Төв аймгийн Эрдэнэ сумын “Агуйт” уулын оройд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа тэргүүтэй зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн уулын тахилгат овоонд ёслолыг эхлүүлэв.  Хар сүлдний их сүлдэчийн командаар Их хар сүлдийг өмнө, дорно, өрнө, умрын элч сүлдийн хамт тусгайлан зассан суудалд залахад цэргийн албан хаагчид ёслон хүндэтгэж, хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэв. Энэ мөчид цугларсан тэнгэрийн “Улаач” нар босч хүндэтгэл үзүүлэв.  Их сүлдэч зул, арц хүж асаан сүлдэндээ гурвантаа мөргөж, их сүлдэч өчил уншихад тайлгад оролцогчид малгайгаа авч баруун өвдөг дээрээ сөхөрч суун Их хар сүлдэндээ хүндэтгэл үзүүллээ. Өчил өчиж байх үеэр харваач тайлгын их нумаар “Өрсөх дайсан болгоныг өвдөг сөгдүүлэн номхотгож байна” хэмээн шившиж, гурван сум тавив. Энэ мөчид Монгол төрийн хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлж, Монгол бөөгийн Их зайран Балжир толгойлон бөөлж эхэллээ. Мөнх тэнгэрт залбирч бөөлөх зан үйл нэг цаг орчим үргэлжилсэн юм.  Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Бүх цэргийн Их хар сүлдэнд шүүс өргөж, мөргөлөө. Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нар дараа нь Их хар сүлдэнд шүүс, цацал өргөв. Тайлгад оролцогчид мөн энэ ёсыг үйлдэж Их хар сүлдийг цэнгүүлэн тайх тайлгын ёслол өндөрлөв. Төрийн их хар сүлдний энэ удаагийн тахилга зарим зүйлээр содон байлаа. Их хар сүлдийг сүлд, ишээр салган авчирч тахилга хийх газарт угсарч байгаа нь нэн зохисгүй харагдаж байв. Угтаа бол залж авчирч хүндэтгэх ёстой. Төрийн хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслолд цэргийн төлөөлөл оролцох нь багасаж, цөөн хэдэн дарга нарын үйл болж хувирч байна. Харуул хамгаалалт гаргаж, нэг зүйлээс айж болгоомжилсон мэт, жирийн иргэдийг Их хар сулдний тахилгад ойртуулаагүй юм. Нэг талдаа ард олноосоо ингэж жийрхэх ч хэрэг байна уу даа хэмээн бодоход хүрлээ. Энэ нь хаан, ноёд, цэргийн жанжинууд ард түмнээсээ түмэн олноосоо ихэд холдож байгаагийн илэрхийлэл болж харагдлаа. Төрийн хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол дуусч тугаа буцааж залахаас өмнө шахуу дарга нар яаран буцаж, машины тоосоор Төрийн хар сүлдээ даран одох нь хүндэтгэлгүй мэт харагдуулж, нэг их зав зайгүй хүмүүс, ёслол тэгсхийгээд хийсэн болоод одох мэт байлаа. Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж сэмхин ирсэн байлаа. Өнгөрсөн тахилгын үеэр бөө нарын дэргэд Ерөнхийлөгчийн машин, хамгаалагчийн машинтай мөргөлдөж зогссон түүхтэй. Мөнх тэнгэртэн шүтлэгтэнгүүд түр зогсоод гараараа даллаад ч болов мэндлэх болов уу гэж ярьцгааж байсан юм. Төрийн хар сүлдийг цэнгүүлэн тайх Тэнгэийн зан үйлээр хийсэн ёслолд Улаанбаатар хотын төлөөлөл, Дархан уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Дорнодын бөөгийн хүрээлэнгийн төлөөлөл оролцлоо. Мөн Бөөгийн тавилан бүлгийн зайран Хүрлээ, Босоо хөх монгол ТББ-ын зайран, төлөөлөгчид, зөн билгийн тулаанд оролцож танил болсон удган, зайрангууд ирж хүч нэмлээ.  Төрийн хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол Монгол бөөгийн их зайран, Хөвсгөлийн нэртэй улаач Балжир толгойлон бөөлж, шавь нарын хамт идэвхтэй оролцлоо. “Монгол төрийн их хар сүлд гэдэг бол туурга тусгаар Монгол Улсын Төрийн сүр хүчний бэлгэдэл бидний сүсэглэн дээдлэх оройн дээд шүтээн гэж шүтдэг. Хар сүлдийг цэнгүүлэх тайлга, цагаалах тайлга гэж байдаг. Цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа, зуны дунд сард туг сүлдний зохилдлоготой өдөр хийдэг, харин цагаалах тайлгыг жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн гурванд өргөөнд нь зохион байгуулдаг юм. Хар сүлдийг цэнгүүлэх тайлгыг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, туг сүлдний зохилдлоготой “Агуйт” ууланд үйлдэж байна. Энэхүү уул нь Баянзүрх хайрханы салбар уул юм. Энэ бол түүхэн дурсгалтай, түүхэнд холбогдох олон баримттай нутаг юм. Ард нь Чингис уул, Тулгат гурван гацаа буюу Тулуйн төрсөн газар бий гэдэг. Энэ хавьд Чингис хааны түмэн хишигтэн цэргүүд байрлаж байсан, их хааны ташуур олдсон газар гэж түүхэнд тэмдэглэгдсэн онцлогтой газар юм.  

​МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН 25 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ

Үндэсний аюулгүй байдал бол тусгаар тогтносон улс орон бүрийн гадаад болон дотоод бодлогын эрхэм дээд зорилго юм. Товчхон өгүүлэхэд үндэсний аюулгүй байдал нь дараах тогтсон тодорхой ойлголтыг илрэхийлдэг. Үүнд: Улс орны тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэх, хил хязгаар, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал буюу гаднаас ирэх аюулаас сэрэмжлэх, хамгаалах Иргэдийн амгалан тайван байдал буюу нийтийг хамарсан өвчин тахал дэлгэрэх, байгалийн гамшиг, иргэний дайн гэх мэт дотоод аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах Төрийн инстстуцийн тасралтгүй үйл ажиллагаа буюу хууль тогтоох, шүүх эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдлийн хэвийн ажиллагааг хангах асуудал багтдаг. Монгол улс 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь бататгаж гадаад, дотоод бодлогоо бие даан явуулж эхэлсэн билээ. Улмаар 1992.01.13-нд баталсан шинэ үндсэн хуулийн оршилд “Монголын ард түмэн бид: улсынхаа тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэж заасан нь манай үндэсний аюугүй байдлын эрхэм дээд зорилгынн илэрхийлэл юм. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа тусгаар улсууд цэрэг зэвсгийн хүчин зүйлд гол бодлогоо төвлөрүүлдэг байсан үе улиран өнгөрч, өнөөдөр энэ ойлголт нь дээр өгүүлсэн үндсэн 3 асуудлын хүрээнд харилцан хамааралтай олон хүчин зүйл агуулж байна. Тухайлбал: гаднаас ирэх аюулаас сэрэмжлэн хамгаалахын тулд үр ашигтай цэрэг армиас гадна энхийг эрхэмлэсэн идэвхитэй, дипломат бодлого явуулах, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангахын тулд улс төрийн аюугүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, эрчим хүч нөөц баялгийн аюулгүй байдал, байгаль орчны аюулгүй байдлаа хангах, төрийн институцийн тасралтгүй үйл ажиллагааг хангахын тулд хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, төрийн түшээ нь сонгогчиддоо, татвар төлөгчидддөө тайлагнадаг, үргүй зардал гаргасан бол хариуцлага тооцон сайн засаглалыг хөгжүүлэх, хууль дээдлэх, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн түгээмэл зарчмуудыг хэрэгжүүлэх зэрэг шаардлагууд нийтлэг жишиг болсон байна. 21-р зуун гарсаар олон улсын аюулгүй байдлын орчин ээдрээ төвөгтэй, цогц асуудлууд, хоорондоо эвлэршгүй зөрчилдсөн эсрэг тэсрэг хүчнүүд бүрдүүлж байна. Сүүлийн 10 жилд олон улсын амьдралд хувьсал, болгосон, иргэний дайн, улс хоорондын харилцаа хурцдах, үндэстэн ястан болон шашин хоорондын зөрчил мөргөлдөөн үүсэх зэрэг үйл явдлууд цөөнгүй гарсан нь өнөөдөр зарим бүс нутагт үргэлжилсэн хэвээр байна. Энэхүү төвөгтэй орчин нөхцөлийг олон улсын терроризм, улс дамнасан хар тамхины наймаа, мэдээллийн технологи ашиглан тусгаар улсуудын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах зэрэг аюул заналхийлүүд улам даамжруулж байна. Зах зээл дээрх ноёлох, давуу байдлаа хадгалан үлдэх гэсэн бодлого, ялангуяа байгалийн нөөц ихтэй улс орнуудын хувьд бүс нутаг, зах зээлд нь ноёрхох гэсэн өрсөлдөөн улам хүчтэй болохын зэрэгцээ байгалийн нөөц, эрдэс түүхийн эдээ үр ашигтай, байгаль орчиндоо хор хөнөөл учруулахгүй ашиглах явдал том зорилт баолж байна.  Сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд үндэсний аюулгүй байдал гэдэг уламжлалт ойлголт нь хүний аюулгүй байдал гэдэг ойлголтоор өргөжин баяжиж, хувь хүн бүрийн “айдсаас ангид эрх чөлөөтэй” байдлыг хангах нь дэлхий нийтийн аюулгүй байдлыг хангахад хамгийн сайн арга гэж үздэг хандлага бий болж эхэллээ. Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхэт гишүүн Монгол улсын хувьд аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлоор олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломат аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн гэж гадаад бодлогынхоо үзээл баримтлалд тодорхойлсон юм. Үүний тулд Дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил давшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг бататгах явдэл гэж үздэг. Дотоод нөхцөл байдлын хувьд өнөөдөр манай иргэдийн амгалан тайван байдалд авилга, хуулиа үл дээдлэх явдал, төрийн байгууллагуудын хүнд суртал, гэмт хэрэг, архидан согтуурах явдал, гадаад талаасаа олон улсын терроризм, улс дамнасан хүний наймаа, хар тамхины наймаа зэрэг олон улсын зохион байгуулалттай гэмт хэргийн зүгээс онцгой аюул занал учруулж байна. Улс орны эдийн засагт уул уурхайн зээл эзлэх хувь эрс нэмэгдэж байгалийн нөцөө өргөн хүрээтэй ашиглаж эхлсэнтэй хобогдуулан байгаль орчны аюулгүй байдал, нөөц баялгын аюулгүй байдал, гамшгаас авран хамгаалах бэлэн байдлаа дээшлүүлэх зэрэг асуудлууд тулгарч байна. Монгол Улсын төрийн өмнө ард иргэдийнхээ амгалан тайван байлдлыг хангахын тулд юуны өмнө үндсэн хуулиа иргэддээ олгогдсон эрх, эрх чөлөөг нь баталгаажуулах, үүний тулд сайн засаглалыг бэхжүүлэх, төрийн институцийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад саад тотгор учруулж буй сөрөг үзэгдэл, хор уршгийн үндсэн уурхай болсон авилгатай хатуу тэмцэж таслан зогсоох, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх зкэрэг томоохон зорилтууд тулгарч байгаа билээ. Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээг Их тэнгэрт тэмдэгдэж, Монгол Улын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Ц.Элбэгдорж оролцлоо. Уг арга хэмжээнд үе, үеийн ҮАБЗ-ийн тэргүүн, гишүүд, Нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга нар оролцлоо. Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын албаны анхны даргын хувьд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан уригдаж оролцлоо. 

​Залуучуудын зөвлөл хуралдлаа.

Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн залуучуудын зөвлөл хуралдлаа. Уг хуралд МБНЭ-ийн дээд цэцийн гишүүд Б.Багайлмаа, Ч. Сумъяа, Б. Баттогтох, Одбаяр,  А.Оюунчимэг, Я. Мөнгөнсувд, Бахаамаазагд, Доржпүрэв нар санал бодлоо ярилаа.   Уг хурлаар Нэгдсэн их тахилгын үеэр болох арга хэмжээнд оролцох төлөвлөгөө гарган ажиллахаар боллоо. Босоо Хөх Монгол бүлгэмтэй хамтран орныхоо газар нутаг, эрх ашгийн төлөө үзэл бодлоо илэрхийлэх үйл ажиллагаанд оролцохоор болов. Үүний өмнө Байгаль орчны газартай хамтран хадагны цэвэрлэгээтэй байсан боловч тус газар нь чиг үүргээ сайн өгч уулзаагүй учир түүнийг больсон. Дараа дараагийн үйл ажиллагаа болох 2017.06.03-ны Бурхан Халдун хайрханы тахилга, 2017.06.22-нд Хүй долоон худагт болох нарны залбирал. 2017.07.20-ны Отгонтэнгэр хайрханы нэгдсэн их тахилгад оролцох талаар болон хариуцан ажиллах хүмүүсийг томиллоо.   Зохион байгуулах ажилд залуучууд идэвхи санаачлагатай, шинэлэг үзэл бодолтой залуу хүний эрч хүчтэй оролцох хэрэгтэй гэж саналаа илэрхийлж байсан. Шинийг эрэлхийлсэн, эрчимтэй үзэл санаа нь үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой болно. Залуучуудын идэвхи оролцоог нэмэгдүүлэхээр санал нэгдэн ажиллаж байна.                                              Н.Алдармаа  

“Босоо хөх монголын удирдагч”-тай уулзлаа.

МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, “Босоо хөх монголын удирдагч”-тай уулзлаа. Хоёр тал уулзалтын эхэнд ойрын хугацаанд хийх ажлуудын талаар мэдээлэл хийлээ. МБНЭ-ийн хувьд 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын бахархалт уул ”Бурхан халдун” хайрханы Нэгдсэн их тахилга болно. Түүнд байгууллагын төлөөллөө тугны хамт оруулж болно гэдгийг танилцууллаа. Мөн 2017 оны 6 дугаар сарын 21-22-ны өдөр “Хүй долоон худаг”-т Нарны залбирал болон Монголын бөөгийн байгууллагуудыг сурталчилах өдөрлөгт оролцох, түүнчлэн тэндээс Ноён уулыг хамгаалах өдөрлөгт оролцож болох талаар санал солилцлоо. 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хийгдэх “Отгон тэнгэр” хайрханы нэгдсэн тахилгад хамтран оролцох нь нэн чухал ач холбогдолтойг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан дурьдлаа. “Босоо хөх Монгол”-ын П.Шинжээравдан “Босоо Хөх Монгол ТББ нь Улс үндэстнийхээ эрх ашгийг дуу хоолойгоо өргөн, дуу хоолойгоо өргөж, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө гар бие оролцон хамгаалж тэмцэх зорилготой эх оронч зүрх сэтгэлтэй залуусын санаа нийлсэн хүчирхэг нэгдэл юм. Төрд шургасан хулгай нар УИХ нэрэн дор шүхэр барин сууж баталсан гэх ''хуулиар'' гадны шунахай нартай үгсэн хуйвалдаж, завшихдаа энэхүү үйлдлээ зөвтгөх хууль гаргаж, лиценц гэх эгэл хүнд үл ойлгогдох бичгээр газар нутгаа ухаж төнхөх, тэслэх дэлбэлэх, нөөцлөөстэй баялгийг түүхийгээр нь хууль бусаар зөөж залгих зандалчилгаатай Босоо Хөхийнхөн мятрахгүй тэмцсээр ирсэн юм. Монголд хууль бусаар ажиллаж байгаа гадаадын иргэд монголчуудын эрх ашгийг хохироосон тохиолдол бүрт өмгөөлөн очиж, хуулийн дагуу арга хэмжээ авахуулж, олон зуун хохирогчид тусалж түмэн олноо хамгаалах ажлыг түлхүү хийсээр иржээ. Биеэ үнэлэх, хүний наймаа, хар тамхи, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл болон сүүлийн үед Мүүний хортой суртал ухуулгын эсрэг идэвхтэй тэмцсээр ирсэн. Үндэрхэг үзэлт бүлхэм гэхээсээ эх орончдын хөдөлгөөн хэлбэр рүү бүрэн шилжиж, улс үндэстний эрх ашгийн талд баттай зогсох эрхэм зорилго тавьсан.             Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулыг Канадын Сентерра Гоулд компаниар ухуулахын эсрэг зогсож, урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулинд өөрчлөлт оруулахын эсрэг тэмцэж, Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлээд хариу эс авсан учраас 2015 оны 2 дугаар сарын 9-24 хүртэл 13 хоногийн өлсгөлөн зарлаж тэмцсэн боловч цагдаагийн хүчээр тараасан юм. Гэвч Босоо Хөх Монголын удирдагчид болон тэдний мянга мянган дэмжигчдийн эх орноо гэсэн сэтгэл эр зоригийг мохоож чадаагүй юм.” Гэж байгууллагын талаар тов тодорхой ярьсан юм.             Хоёр байгууллага санал нэгдсэн асуудлаар хамтарч ажиллахаар тохиролцов.                                     Б.Банзрагч  

Замын-Үүд телевиз ярилцлага

МБНЭ-ийн үйл ажиллагааг сурталчилах зорилгоор Замын Үүдийн орон нутгийн телевизэд МБНЭ-ийн төлөөлөл оролцож ярилцлага өглөө.  МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Өнөөдөр Монгол улсад 100 гаруй бөөгийн байгууллага. 20000 гаруй улаач нар байна. Яагаад ийм олон бөө төрөх болов энэ талаар бага зэрэг тайлбар өгье гэж бодлоо. 1990 оны үе гэхэд мөнх тэнгэрээ шүтэгч хүний тоо хүн амын 1хувийг эзлэж байсан. Мөнх тэнгэрийн үзэл бол Монголчуудын унаган шүтлэг. Хүннү гүрнээс Чингис хааны үе хүртэлх үе бол мөнх тэнгэрийн үзлийн хөгжлийн дээд үе. Үүнээс хойш хугацаанд бол Монголчуудын мөнх тэнгэрийн үзлээс нь салгах бодлого эхэлж Монголчуудыг мохоон дарж авах гэсэн бодлого хэрэгжиж эхэлсэн үе юм. Энэ бол сүүлийн 300 гаруй жилийг хамаарч байгаа. Үүний үр дүнд Монголчууд өөрсдийн олон сайн шинж чанараас нь салгасан. Дайчин шаргуй чанарыг дарангуйлж шарын шашинг дэлгэрүүлж эхлсэн. Үүнийг аажмаар хийгээгүй бараг 1-2 жилийн дотор эрчимтэй явагдаж эхэлсэн. Ийм хүнд хэцүү үеийг туулж байж ирсэн үзэл юм. Олон мянган бөө бий болсон нь монгол бөөг их замбараагүй болгосон. Мөн бөөгийн нэр барьж гэмт хэрэг хийж эхлсэн. Үүнийг цэгцлэхийн тулд нэгдэн нийлж байгуулсан. 84 байгууллага нэгдэж ажиллаж байна. Монгол бөөгийн ёс зүйг гаргаж мөрдөж ажиллаж байна.” гэв Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү: “Мөнх тэнгэрийн үйлийг үйлдэгч, эгэл бус заяагдмал эрчим хүчтэй, мөнх тэнгэрээс тамгалагдсан, удам угсаагаараа тодорсон тэр л хүнийг бөө улаач хүн гэж нэрлээд байгаа юм. Үүнийг ойлгохгүй байгаа улаач нар бас байна.  Бараг 20000 гаруй улаач нар удам угсаагаараа тодорч нийтэд хүлээн зөвшөөрөгдөөд байгаа. Энэ бүгд Монгол хүний оюун санааны дархлаа цаашлаад Монголын тэр угсаатны биеьт болон биет бус өвийг тээж яваа хүмүүс юм. Анх нэгдээд олон улаач нар оюун санаа чадвараа уралдуулан энэ ёс зүй хэмээх номыг гаргасан юм. Багш хүн ямар байх ёстой вэ, бөө гэж хэн бэ, улаач хүн гэж хэн бэ гэх зэргийг бүгдийг заасан байгаа юм.” Дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан удган Д. Батчулуун: “Мөнгөөр улаачийг босгодог зүйл их болжээ. Авах юмаа авна. Гэхдээ хэдэн сая төгрөг нэхдэг тийм юм бол байхгүй ээ энэ бол төөрөгдөл юм. Олон түмнийг цэгцлэх, уул усаа аргадах, улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж яваа улаач нарын нэр хүндийг өндөрт өргөх нь чухал” гэв.   МБНЭ-ийн Хяналтын цэцийн удирдагч, Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал: “Нэгдсэн их тахилга гэдэг нь хүмүсийг эх оронч үзэлтэй, дээд тэнгэр доод газартай ямар холбоотой байлгах вэ онгон байгалаа яаж хэвээр хадгалах гэх зэрэгт ач холбогголтой юм. Байгальтайгаа харьцах харьцаанд нөлөөтөй.” Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн Тэргүүн удган Х.Бадамсүрэн: “олон түмний дунд учир нь олдохгүй байгаа олон бөө төрж быайгаад хэн хэнгүй санаа завниж байна. Уламжлалаа алдаж, ёс зүйгүй болсонтой холбоотой юм аа. Тэгэхээр зөв буруу гэхээс илүү ёс зүй уламжлал аав ээжийн удам угсаа одоо цаг үедээ яаж явна гэдэгтэйгаа л уялдуулан язгуур язгуурын бөө нар аль аль нь ч гэсэн зөв л явах юм. Үүний тулд МБНЭ их үйл ажиллагаа хийж байгаа.” Гэлээ. Залуучуудыг зөвлөлийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн удган Я. Мөнгөнсувд: “хувцас хэрэглэлийн талаар ярьсан. Хувцас хэрэглэлийг хамаагүй уул овоонд өргөж болохгүй маш буруу. Дэгдээж холбоосийг тасладаг. Буцаад тэр хүнээ шоглох ч юм уу тухайн хүндээ муу байж болно.” Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн Тэргүүн удган Б.Нанжаа: “Орон нутагт тулгарч буй асуудал маш их байдаг язгуураа зөв тодорхойлоогүйгээс болоод буруу явж байгаа хүмүүс маш их байдаг. Ингээд нэг багш нь хэдэн зуун шавьтай гэх нь их олширох болсон. Ямар нэгэн үндэс угсаа жаягийг барихгүйгээр хамаагүй босч байдаг. Ийм зүйл хөдөө орон нутагт маш их байна. Багшаа буруу сонгосноос хойш буруугаар маш ихээр босох, өөрсдөө удаагүй байж мөн шавь босгох зүйл их байна.” Зэргээр сурвалжлагчийн болон иргэдийн асуултад хариулт өгсөн байна. Уулзалт ярилцлага их ач холбогдолтой, үр дүн өндөр болж өнгөрлөө.                         Н.Алдармаа      

Э.Содномпэлжээ дэлхийн цомын аварга боллоо.

Унгар улсын Эгер хотноо болж байгаа пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртжээ. “Рио-2016” паралимпийн хүрэл медальт Э.Содномпилжээ энэ жилээс жин өгсөж 97 кг-д хүч үзэж байгаа бөгөөд шинэ жиндээ энэ удаа 221 кг өргөж ийнхүү дэлхийн цомын аварга болов. Иракийн тамирчин Ал-Али Таер 210 кг-ыг өргөсөн амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Узбекстаны тамирчин Давлатов Нурридин 187 кг өргөж хүрэл медалийн эзэн болсон байна.              МБНЭ-ийн хамт олгоос Тэнгэр шүтлэгтэндээ улам их амжилтыг хүсэн ерөөе.  

​Замын үүдийн хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.

МБНЭ-ийн үйл ажиллагаа өргөжин тэлж байгаагийн нэг тод жишээ бол Замын-Үүдийн иргэдтэй уулзалт ярилцлага харууллаа.  Энэ удаагийн ИБНЭ-ийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү, Дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан удган Д. Батчулуун,  МБНЭ-ийн Хяналтын цэцийн удирдагч, Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал, Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн Тэргүүн удган Бадамсүрэн, Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн Тэргүүн удган Нанжаа, ДЦХ-н гишүүн, Залуучуудыг зөвлөлийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн удган Я. Мөнгөнсувд нар оролцлоо. Биднийг Замын-Үүдийн хаалган дээр энэ удаагийн үйл ажиллагааг зохион байгуулсан Бадамгарав угтаж авсан билээ. Замын-Үүдийн иргэдтэй хийх уулзалт, орон нутгийн телевизэд хийх ярилцлага, буудал, хоололт гээд бэлтгэл ажлыг Бадамгарав хариуцаж хийсэн учраас бидний ажлыг их хөнгөвчилсөн. Өнөө цагт энэ их ажлын нөгөө талд их хэмжээний санхүүгийн асуудал байсан. Түүнийг ч бас тэд хариуцсан. Бидэнд тусласны үр дүнд бүх ажиллагаа маш их амжилттай болж өнгөрлөө.  Мөнх тэнгэр шүтлэгтэн, МБНЭ-ийн хамт олны өмнөөс Бадамгаравдаа талархал илэрхийлье. Бид Замын Үүдэд бидэнд зориулж бэлтгэсэн байранд духлаад 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн өглөө нь орон нутгийн телевизийн ярилцлагад оролцсон юм. Дараа нь залгаад Замын-Үүдэд хөдөлмөрчидтэй уулзалт хийсэн ба нийлээдгүй их хүн цугларсан нь биднийг хүлээх хүлээлт байсан нь харагдаж байлаа. Энэ орон нутгийн хувьд Замын-Үүдэд олон жилийн өмнөөс сахиусаа авсан “улаач” нарын тоо хэдэн зууд хүрсэн юм. Онгодоо залж нэр хүндтэй яваа бөө ч байна.  Сахиусаа аваад бүдэрч учраа олохгүй яваа удган зайран нар маш их байгаа гэдэг мэдээлэл дээр үндэслэн бид ажлын хэсэг томилж шүтлэгтэн, улаач нартайгаа уулзсан юм. Хэнд ч гэсэн зам мөрийг нь зөв зааж нэг ч гэсэн хүн амьдралынхаа учгийг зөв олоосой гэсэн туйлын хүсэл бидэнд бий учир ийнхүү хол замыг туулан очсон юм.  Бидний уулзалт нээлттэй ярилцлага хэлбэрээр  үргэлжилсэн билээ. Уулзалтыг нээж, уг арга хэмжээг зохион байгуулсан Бадамгарав ирсэн бүрэлдэхүүнийг танилцуулсаны дараа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монголын мөнх тэнгэр шүтлэгийн түүх, Хүннү, Монголын их эзэнт гүрэн, Эзэн Чингис хааны үеийн төрийн үндэстэний шүтлэг, манжаас монголыг эзлэхэд чиглэгдсэн шарын шашиныг ашиглаж оюун санааны салбарт хийсэн тэмцэл, ардын хувьсгалын жилүүд, ардчилсан өөрчлөлтийн дараахь үеийн олон шашин дэлгэрсэн үеийн өнөөгийн монголын байдал, мөнх тэнгэр шүтлэгтэн нарын түүнд эзлэх байр суурийн талаар мэдээлэл хийлээ. Ярилцлагад оролцсон иргэд асууя гэсэн асуултаа ээлжлэн манай удган, зайран нараас асууж мэдэхгүй чадахгүй байгаа зүйлээ ойлгож авахыг хичээж байсан. Асуултаас харахад улаач нар захын зүйлээ ч мэдэхгүй байгаа нь тэрхүү улаачийн багш гэх хүмүүсийн хариуцлагын төвшин муу байгааг харуулж байлаа.   Нэг багшийн дор хэдэн мянган шавь нар боссон, мөнх тэнгэр шүтлэгтэний эгнээ өссөн сайн тал байгаа боловч, яах учраа ч олохгүй төөрч будилж яваа улаач нар хэт олон байгаа нь харах үнэхээр сэтгэл шимширмээр байна. Монгол бөөгийн нэр хүндийг өндөрт өргөж явах ёстой тэнгэрийн улаач нар ийнхүү буруу үйл хийн хүний амьдралаар тоглож буй нь хязгаартай юм. Иргэд, шүтлэгтэн, улаач нарын асуултад Монгол бөөгийн Их зайран Д. Одонхүү, Монгол бөөгийн Их дархан удган Д. Батчулуун,  Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн Тэргүүн удган Бадамсүрэн, Монгол бөөгийн Тэргүүн удган Нанжаа, Монгол бөөгийн Тэргүүн удган Я. Мөнгөнсувд нар ээлж дараалан хариултыг нь өгнө билээ. Ийнхүү уулзалт ярилцлага маань 3 цагийн туршид үргэлжилж Монгол уламжлалт бөөг хэрхэн нэр төртэйээр авч явах, зөв явах талаар ярилцсан маш үр дүнтэй уулзалт болсон. Иргэд хөдөлмөрчид сэтгэл маш их өндөр одоо л нэг зүг чигээ зөв олж авлаа гэж баярлан талархаж байсныг нь дурьдах нь зүйн хэрэг болов уу. Бидний ажлын хэсэгт энэ удаа бас анхаарах зүйл байлаа. Бид аян замд яваад сурчихсан. Холын замд нийтийн эрх ашигийг тэргүүнд тавьж, түүндээ хувь хүн нь үйл ажиллагаагаа зохицуулаад явдаг. Харин энэ удаа орон нутгаас төлөөлөл авч явсан нь уулзалт зохион байгуулахад нэг, нэгнээс туршлага суулгахад анхаарсан хэрэг л дээ. Гэтэл зарим нь гэр бүлийн хүнээ дагуулж явсан, түүнийг нь буруутгаагүй. Тухайн хүн нь хувийн асуудлаа нийтийн эрх ашгаас дээгүүр тавьж олонхдоо хүндэтгэлгүй хандах, зөвхөн амин хувиа бодсон шийдэл гаргах, нэг нэгнийгээ хүндэтгэлгүй үгээр доромжлох зэрэг байж боломгүй зөрчил гаргасныг тэмдэглэх нь зүйтэй. Энэ дутагдал газар абвал сонгуульт ажил, үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөх байдал гарч болзошгүй нь харагдаж байна. Бидний үйл ажиллагаа цаг хугацаа, нөгөө талдаа санхүү, мөнгөөр хэмжигдэж байдгийг санахад илүүдэхгүй буй за. 

​Тулгамдсан асуудлаар санал солилцов

            МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд, Дархан хотод очиж, мөнх тэнгэрээ шүтэгчид, удган, зайран, түшээ нартайгаа уулзалт хийлээ. Дархан хотын “Од” зочид буудлын танхимд Дархан хотын улаач, шүтлэгтэн нарын төлөөлөгчид цугларч Монгол бөөгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлаар ярилцаж санал бодлоо солилцлоо.            МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, “Ээж мод”-д сурталчилгаа хийж, хамтарч ажилласан нөхөддөө талахрхал илэрхийлэв.  МБНЭ-ийн дотоод үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа, түүнд гишүүд дэмжигчдийн оролцооны талаар дэлэгрэнгүй мэдээлэл хийж, гишүүдийн снирхосон асуудалд хариулт өглөө. Энэ уулзалтад МБНЭ-ийн удирдах бүрэлдэхүүн болох Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн Дархан удган Д.Батчулуун, Дарханы бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Х.Бадамсүрэн, Монгол бөөгийн тэргүүн зайран Ж.Өсөхбаяр, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал, Монгол бөөгийн зайран Сумьяа, Монгол бөөгийн удган Баттогтох нар оролцлоо. 2017 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Бурхан халдун хайрханы, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга болно. Энэ онд хийгдэх МБНЭ-ийн Нэгдсэн их тахилгад оролцох бэлтгэл ажлын талаар ярилцлаа. Уулзалтын дараа хамтдаа хооллож, чөлөөтэй ярилцаж нэгэн оройг өнгөрүүллээ. Бидний уулзалтад Дархан уул аймгийн зарим бөөгийн байгууллагууд оролцсонгүй. Энэхүү уулзалтад оролцоогүй зарим байгууллага нь зөвхөн өөрсдийн нэрээ гаргах бол харагддаг, зохион байгуулж байгаа ажиллагаанд өөрсдийгөө дөвийлгөх гэж зүтгэдэг байдал ажиглагддаг. Гэхдээ энэ бол цаг хугацааны явцад засагдах зүйл юм. Хамтарч ажиллах нь ухааны илэрхийлэл. Хэрхэх нь өөрсдийн асуудал билээ.                                           Н.Алдармаа  

​“Монгол улсын аюулгүй байдлын орчин-батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болов.

“Монгол Улсын аюулгүй байдлын орчин-Батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Батзориг болон БХЯ, ЗХЖШ, ГХЯ, БСШУЯ, ҮАБЗ-ийн харъяа Стратегийн судлалын хүрээлэн, ШУА, МУИС, ХСИС, ХУИС, Дипломатын академи, Үндэсний тагнуулын академи зэрэг олон байгууллагын төлөөлөл оролцлоо. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Батлан хамгаалах бодлогын үндэс зэрэг бодлогын тулгуур баримт бичгүүд шинэчлэн батлагдсантай холбогдуулан улс орны аюулгүй байдлыг батлан хамгаалах эрх ашгийн үүднээс судалж, судалгааны үр дүнг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь тулгамдсан асуудлын нэг болоод байгааг хуралд оролцогчид тэмдэглэж байлаа. Уг хурлаар “Олон улсын геополитикийн шинэ нөхцөл байдал Монгол Улсад хамаарах нь”, “Үндэсний аюулгүй байдлыг хангах асуудалтай батлан хамгаалах бодлогыг уялдуулах онол, арга зүй”, “Аюулгүй байдлын шинэ нөхцөл ба Монгол Улсын батлан хамгаалах бодлогын шинэчлэл” зэрэг олон сэдвээр илтгэл сонслоо. Гэвч хуралдааныг зохион байгуулсан арга барил цаг үеийн шаардлагаас хоцронгуй санагдлаа. Бидний хуралдаан өмнөх үеийн хэлбэрдэх өнгө аяс давамгаалж байлаа. Хөрш орнуудад хийгдэж эрдэм шинжилгээний хурлууд шинэлэг хэлбэрээр хийгдэх болсоныг бид анзаарах ёстой. Мөн үндэсний аюулгүй байдлын чиглэлээр судалгааг дагнаж мэргэшсэн хэмээн өөрсдийгөө товойлгон тооцдог цөөн хэдэн хүн гол рольд олон жил явж байгаа нь харагддаг. Ардчилал шинэчлэлийн үйл явцад бид санхүү, мөнгөний боломж муутай байснаас гадаадын хөрөнгө оруулалттай судалгааны төсөл дээр ажиллах тохиолдол цөөнгүй байсан. Энэ нь зарим судлаачдыг мөнгөн дуртай болгосон, түүнээс улбаалсан нэр хүнд, алдар цолыг бүхэлд хүртсэн эрдэмтэд ч бий болоод байгаа. Түүгээр ч зогсохгүй олон жил эрдэм шинжилгээний ажил дагнаж эрхэлсэн атлаа “тэрбумтан” болсон тохиолдол байна. Ийм санхүүгийн чадвар нь тэднийг төрийн өндөр алба, улс төрд хүчин зүтгэх боломж олгодог. Тэднээс төрийн нууц задруулсан гэж Тагнуулын ерөнхий газраас хэрэг үүсгэн шалшаж, заримд нь шүүхээс “ял” оноосон.   Аюулгүй байдлын орчины судалгаа болон мэдээллээс ийм хүмүүсийг холдуулах нь улс орны аюулгүй байдлын цаашдын эрх ашигт нийцэх болно. Өнөөгийн цаг үе бидэнд ийм байхыг шаардах боллоо. “Олон улсын геополитикийн шинэ нөхцөл байдал Монгол Улсад хамаарах нь” сэдэвт салбар хуралдаанд Олон улсын харилцаанд хурцдаад байгаа тулгамдсан асуудал “БНАСАУ-ын өнөөгийн байдлын тухай” санал солилцох боломжийг хуралдааныг даргалагч олгосонгүй. Яагаад гэвэл Олон улсын геополитикийн шинэ нөхцөл байдал Монгол Улсад Солонгосын хойгийн байдал хамааралгүй болж байгаатай  холбоотой гэж үзэхэд хүрэв. Нээрээ ч хэлэцэх асуудлаас хол зүйл байсан.  Аюулгүй байдлын орчин өөрчлөгдөж байгаатай холбогдуулан Монгол Улсын аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогод тулгамдаж байгаа асуудал болон түүнийг шийдвэрлэх арга замыг эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлж, хурлаас гарах үр дүн, санал, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны гарын авлага болгох үүднээс тус эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа юм байна.                            

Хуудаснууд

Subscribe to Үйл явдлын тойм