logo

logo.jpg

Advertisement

Үйл явдлын тойм

Улаач нартаа баярлалаа

                    МБНЭ-ээс гаргасан “Монгол бөөгийн ёс зүй” номны 12–т “Бөө хүн өөрийн онгодыг дээдлэж, бусдын онгодыг хүндэлж явах учиртай.Өндөр чадвартай нэр хүндтэй бөө бол улс орон ард түмнийхээ бахархал мөн.“ гэж заасан бий. Тиймээ Мөнх тэнгэрийн үзэл, Монгол бөөг тэгж үнэлэх цаг удахгүй гэж боддог. Энэ бүхэнд бидний үйл ажиллагаанаас олон зүйл шалтгаална.             МБНЭ-д нэгдсэн олон байгууллагууд, бөө нар нэгэн шийдвэр гаргасан билээ. Тэрхүү шийдвэрт ингэж тусгагдсан. Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн бага хуралдайн есдүгээр хуралдааны шийдвэрт “Монгол бөөгийн хөгжилд уламжлалт бус жаяг газар авч, хүмүүсийн оюун санааны дархлаанд сөрөг зан үйл дэлгэрч, бөөгийн зан үйлд байгаагүй суваргыг толгой дээрээ залах, хадагийг өргөлд ашиглах, мод, модлог ургамалд уяж үхүүлэх зэргээр байгальд сөрөг нөлөө үзүүлэх, хог хаягдал бий болгох боллоо. МБНЭ-ээс Монгол бөөгийн түүхэн уламжлал, судалгаа дүнг үндэслэн, Монголын нийт бөө нарт хэрэгжүүлэхээр гаргасан, Овоонд хадаг өргөж, хог хаягдал үүсгэх, мод, модлог ургамлыг хадгаар боймилж уяж үхүүлэх зэргээр Монгол бөөгийн зан үйл хийхийг хориглосон, Байгалын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн даавуу цуударыг өргөн хэрэглэж, Нийлэг эдээр хийсэн даавуу материалыг ашиглахаас татгалзах шийдвэрийг дэмжиж ажиллааын уриалсан билээ. Энэ бол Монгол уламжлалт ёс заншилаа баримтлан гаргасан шийдвэр билээ. Хаана ч очсон олон мянган жил дахиж шүтсэн овоо, шүтлэгэнд “оцойж овойтол” ороосон даавуу торго байдаггүй. Хадаг бол бидний сүүлийн хэдэн зуун жил бурханы шашин түгээсэн хэрэглээ.             Бид өргөсөн идээгээ “шүншиглэн” галд өргөн онгод, тэнгэртээ үнэр болон хийн байдлаар өргөж ирсэн. Тахилга зан үйлийн дараа илүү зүйл үлдэж хог болдоггүй. Хаа явсан газраа онгон байгалиа эрхэмлэн дээдлэж ирсэн улаач нарын алдар гайхамшигтай.             Одоо ч энэ зан үйлийг улаач нар үргэлжлүүлж байгаад баяртай байна. Бидэнд зохиомол зан үйл, нэг нэгнийхээ санаачлагыг үл хүндлэх зохисгүй хандлага төгсгөл болох ёстой.             Ийм сайан санаачлагыг ажил хэрэг болгож байгаа ТОЛЬТ улаач, түүний багийнханаар бахархаж байна, бас баяр хүргэе. Түүний уриалгуудыг хүргэж байна. “За ээж модонд энэ жил тахилга хийсэн нөхөд маань арай дээрджээ, баярлалаа хадгаар биш өнгийн даалимбаар модоо хүлдэг болжээ. Мөн чанга биш сул байна. Бодож л байгаан байна. Гэхдээ л энэ бүхэн модонд ямар ч хэрэггүй таны тахилга ямар ч үргүй боллоо. Хийсэн үйлийг чинь 7-н улаахан цугааранг нь тасалсан шүү өршөөгөөрэй. Больчих л доо зүгээр ТОЛЬТ улаач нь гуйя тэхүү.   За Бямбадорж зайрангийнхаа олон жилийн нөр их хөдөлмөрийг тасаллаа. 3-н жил бодож хэлж бүүр болохгүй болохоор нь тасалсан шүү. Ахиж үүнийг бүү дэлгэрүүлээрэй. Та төрийн зайран гэх алдраа хэрхэн яаж авсныг мэдэхгүй ч лав л лус хүлж түмнийг буруу зүйлд уриалан дуудсаны төлөө өгөөгүй гэдэгт итгэж байна. Төрийн зайран гэдэг алдраа олон жил хадгалж төр түмэн олондоо лус савдаг хангай дэлхийдээ өөрийн хийсэн үйлээ бага ч болов нимгэлэх хугацаа таньд буй гэдэгт итгэж байнаа.          ТОЛЬТулаач Тольт улаач болон түүний нөхдийг хог цэвэрлэдэг хүмүүс гэж зарим нь хүлээж авах тэгсэн ч болно асуудалгүй. Гэвч нөхдийнхөө хамт хийж буй үйлийг гаргааж нэг тайлий гэж бодлоо. Бид харахад хайрхан мод цэвэрлээд байгаа боловч зон олонд маш их буян хийж байгаа билээ. Энэ юун утга үгүйлнэ вэ гэвэл олон олон хүмүүд лусын боолтонд орсон гэж хэн хүнд үзүүлсэн ч тэгж гардаг эдгээр нь олон хүмүүд дээжээ өргөлөө өргөхдөө лус бохирдуулсан идээгээ уут савтай орхисон мөн лус хүлсэн мод чулуу хадгаар боомилж хүлсэн үйлүүд их тэр зүйлээс болж лусын боолтонд ороогүй өргөө гэр ховор болжээ. Иймээс энэ бүх зонууддаа хүрч үйлийг нь тасалж чадахгүйгээс хойш боосон хаасан үйлүүдийг нь очиж цэвэрлэж үйл юугаан хүргэж байгаа юм шүү гэдгийг олон зонууд минь ойлгоосой.                                                            ТОЛЬТулаач За үүнийг бөө нар хийгээгүй л гэж бүү хэлээрэй. Хаа байнаа ухаант улаач нар минь өмнөөс чинь ичиж байна их тэнгэрийн нэрийг барьж битгий ийм утгагүй зүйл бүү хийгээч гэж хатуу хэлий. Ээж модонд ахиж хадаг хүлсэн хүн өөдтэй өнгөтэй байх үндэс байхгүй юм. Ард иргэд бол ухамсарласан хогоо аваад явж байхад тахилга нэртэй бөөгнөрөлд цуглаж байгаа бөө улаач нар овоолоод хаяцан байх юм үнэхээр мунхагийн туйл гэж хэлэхээс өөр үг олдохгүй байнаа. Та нар тэнгэр нэр барьж тэнхээ чадлаа үзүүлж эр бяраараа гайхуулж байгаа бол уул устай хамгийн сайн холбогдож учиг юуг хамгийн сайн тайлах ёстой-тэгээгүй бол өөрсдөө удган зайран гэж хэлэхээсээ ичих хэрэгтэй. Тольт улаач түүний нөхөд бид уйгагүй хэлнэ уйгагүй цэвэрлэнэ... За даа овоо тахилга элдэв зүйл дээр хүдрэг юухнээ хаяж гээх хэрэггүй дээ мэдэх мэдэхгүй хүмүүд нь асууж сурч байгаад хөөргөхийг нь хөөргөж үйлээ дэгдээж байхгүй бол өөрийн тань ирээдүйд хэцүүхэн биз дээ. Өнөөдөр үйлэнд уриалсан Пүүжээ удгандаа, Мөн В. Хишигдэлгэр, Түвшин нартаа болон өөрийн андууддаа гялайлаа. Үйл нь өөдөө байж үйлс тэнгэрт хүрэгээ. Монгол хүний саруул ухаан нүнжигтэй ивээлтэй сайхан зан чанар нөмөр нөөлөг болдог эр хүний гүндүүгүй чанар, ямар ч зүйлийг босгоход дэмнэдэг ард нь хамгаалдаг эм хүний өрөвч нинжин сэтгэл, өгөөмөр сайхан зан чанар, зөвхөн Монгол гоо үзэсгэлэнг үнэхээр их үгүйлэх юмаа. Үр хүүхэд минь эрүүл энх саруул сайхан, өвгөд хөгшид минь үнэтэй сургаалиа хэлж, хэн хүнийг сургадаг зан, идэр эрчүүд нь эрэмгий, хэнээс ч хулчийлгүй үгээ хэлчихдэг, эмс охид нь эр хүнийг гал голомтоо сэвтээж тулганы хэрүүлээр цангаагаа тайлдаггүй байхад л бид эх нутаг, уугуул ёс жаягаа аваад үлдчих юм. Гэтэл өнөөгийн эрчүүд эмс хүүхнийхээ гоёж гоодох, бусадтай бэл бэнчигээрээ өрсөлдөж давах атаархуу занг өөгшүүлж өнгөнд шунаж мөнгөнд тархиан мэдүүлж хүн чанар хүнлэг сэтгэлээ гээсээр. Над шиг ийм зүйл хэлж ярьсныг шезоферин гэж дуудчихаад л дийлэнх нь ийм байхад энэ хээль хахууль дуусашгүй их шунал тачъяал арилахгүй нь дээ. Цэх шударгуу хүмүүдийг бид өөгшүүлж чадаагүй цагт хэзээ ч ийм байдлаас холдохгүй нь дээ.  За өнөөдрийн ээж мод цэвэрлэх үйлсэд хамт явсан журмын нөхөддөө гялайлаа. Мөн СХД-н Бие Даан Амьдрах төвийн тэргүүн Мижигсэнгийн Чулуун-Эрдэнэ дээ баярлалаа. Ээж модыг хамгаалах их ажлыг амжуулдаг тэндхийг ахлаж байдаг Соёлбаатартаа тэдний үйлчилгээний ажилчиддаа үнэхээр их баярлалаа. Мөн тэнд байсан сүсэгтнүүддэ учрыг гаргаж хэлэхэд сайхан хүлээж авч өргөл юугаан мод руугаа биш хангайдаа өргөсөнд маш их баярлалаа. Сэлэнгэ аймгийн ТҮК ийхэндээ баярлалаа. Ажил хийвэл ам тосдоно гэж биднийг цэвэрлэгээ хийж дуусахад Соёлбаатар ах маань баярласнаа илэрхийж шагналаа сайхан байлаа. Өнөөдрийн үйл олон зоныг ухааруулах болтугай ахиж ээж мод орчимд мод бүү хүлээрэй. ТОЛЬТбатүүнийнөхөд Алтангэрэл, Ууган, Очирт, миний бие бээр нийлж Ээж модны ойр орчмын газрыг цэвэрлэхээр "Их цэвэрлэгээ-3" гэж нэрлээд 4-р сарын 16, 17-нд явахаар зэхэж байна. Та бүхэн амралтын өдөр таарч байгаа болохоор салхинд гарангаа байгаль дэлхийгээ хэр буртагнаас салгавал танд ирэх буян нь машид арвин байна . Иймээс бид хэдтэй PM-ээр холбогдон хамтрахыг хүсэж байна. Ер нь байгаль дэлхийгээ тахина гэдэг нь бохирдуулахын нэр биш цэвэрлэж хэр буртагнаас арилгахын нэр байдаг билээ. Мөн Монголын тэнгэр үзлээс эхлээд ямар ч шашний үед хэзээ ч ургаа модонд хадаг хүлж амийг нь тасалдаг үйл байгаагүй гэдгийг ахин ахин сануулж хэлмээр байна. ТОЛЬТ УЛААЧ, АЛТАНГЭРЭЛ АЮУЛГҮЙ.2016.04.06 ныөдөр Та бүхнийг Мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс ивээх болтугай.                         МБНЭ-ийн Дээд хуралдай  

МБНЭ-ийн ажлын хэсэг “Ээж мод”-д ажиллаад ирлээ.

             Сүүлийн гурван жил МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд “Ээж мод”-д ажиллаж, олон газраас ирсэн бөө нарын зан үйл, үйл ажиллагаа, бөөлөлтийг  харж, дүгнэлт  хийдэг билээ. Энэ удаа ханш нээхийн өмнөх өдөр цугларсан олонтой уулзаж, харилцан ярилцаж, санал бодлоо солилцсон юм. Энэ удаагийн бүрэлдэхүүнд МБНЭ-ийн удирдах бүрэлдэхүүн болох Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн Дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн тэргүүн зайран Ж.Өсөхбаяр, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал, Монгол бөөгийн зайран Сумьяа, Монгол бөөгийн удган Баттогтох, удган Энхмаа, Дарханы бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Х.Бадамсүрэн, Монгол бөөгийн зайран Батзориг нар оролцсон юм.             Энэ жилийн хувьд Сэлэнгэ аймгийн бөөгийн хүрээлэн байгуулагдаж, тэд хамтран “Ээж мод”-д гэр барьж, сурталчилгааны төв байгуулсан байлаа. Сэлэнгэ аймгийн Бөөгийн хүрээлэнгийн хамт олон бэлтгэл сайн хангаж, зүтгэл, идэвхи өндөр оролцлоо. Цаашид жил бүр Сэлэнгэ аймгийн Бөөгийн хүрээлэн сурталчилгаагаа уламжлал болгон зохион байгуулж байхаар боллоо. Сэлэнгэ аймгийн Бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар Монгол бөөгийн зайран Даваабаяр ажиллаж байгаа билээ. Түүний идэвх зүтгэл, зохион байгуулах чадварын үр дүнд “Ээж мод”-д хийсэн сурталчилгаа амжилттай болж өнгөрлөө. Олон нийттэй хийсэн уулзалт ярилцлага сонирхолтой болж, шөнө дөл хүртэл үргэлжилж, мөн МБНЭ-ээс зохион байгуулсан тахилгын тухай кино гадаа нь гарч байлаа.             Ханш нээсэн өдөр өглөөнөөс эхлэн бөөгийн байгууллагууд, галууд өөр, өөрсдийн төлөвлөсөн газруудад бөөгийн зан үйлээ хийж эхэлсэн. Энэ үеэр МБНЭ-ийн ажлын хэсэг Монгол бөөгийн сурталчилгааны материалуудаа тараалаа.                 Сурталчилгааны гэрт гадаадын хэд хэдэн орны сэтгүүлчидтэй МБНЭ-ийн удирдлагуудтай уулзав.                                                   Н.Алдармаа

Хамтарч ажиллахаар тохиролцов

Мөнх тэнгэрийн сургааль, монголчуудын үндэсний шүтлэг эргэн сэргэж байна. Энэ бол зөвхөн монголчууд бидэнд өвөг дээдсээс үлдээсэн, гайхамшигт шүтлэг билээ. Монголчуудын шашны сэтгэлгээ нь олон мянган жилийн турш animism/сүнс буй гэх үзэл/, шаманизм/сүнстэй харьцах эртний сүсэг бишрэлийн хэлбэр буюу бөө мөргөл/, polytheism/ажил мэргэжилийн олон төрлийн бурхад буй болсон үе/, dualism/эцэг тэнгэр, эх газраа шүтэхүй-ийн үе шатыг туулсаар XIII зуунтай золгодог бөгөөд Монгол үндэстэн нэгдэж хүчирхэг төрт улс байгуулагдан дэлхийг байлдан дагуулсан зэрэг түүхэн үйл явдалтай нөхцөлдөн Монголчуудын шашны сэтгэлгээ оргилдоо хүрч мөнх тэнгэрийн monotheism болон бүрэлдэн тогтжээ.              Аливаа улс үндэстний эртний шүтлэг бишрэл нь бүгд бөө мөргөл байлаа. Бөө мөргөлийг эрдэмтэд шаманизм хэмээн нэрлэж зуршжээ. Бөө мөргөл эдүгээ хүртэл уламжлагдсан орны нэг бол Монгол улс бөлгөө. Энэ нь Монголчуудын нүүдлийн соёл иргэншилтэй ихээхэн холбоотой байна. Монгол бөө мөргөл нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Бөө болох, онгод босгох, бөөлөх, онгод орох гэх мэт нарийн зан үйл, хатуу дэг ёстой. Монгол бөө мөргөлийн хамгийн гол онцлог мөн чанар нь сүнс онгодтой харьцах зан үйл, үзэл сэтгэлгээнд оршино. Энэ бүхнийг багтаасан цуврал нэвтрүүлэг хийх юм.             Энэ чиглэлээр телевизийн хамтарсан цуврал нэвтрүүлэг хийхээр МБНЭ-тэй хамтарсан төлөвлөгөө гарган ажиллахаар тохиролцлоо. Хамтарсан нэвтрүүлгийн хуваарийн талаар санал солилцож, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайд танилцуулж, батлуулахаар боллоо.                                                        Д.Хүрэлбаатар  

Шинээр баригдсан амьтдын хүрээлэнг үзэв.

Хувьсгалын гал улаан туг болсон Жүчегийн үзэл санааны хөшөөн дээр очлоо. Энэ бол 2 дугаар сарын 14-ны өдөр байлаа. Урд талд байрлах Ажилчин, тариачин, сэхээтний хөшөөн дээр очуулсангүй. Хэн нэг нь хөшөө рүү алхасан нь шүгэл дуугарч хамгаалагч хүрч эрэн өндөр дуугаар шаардлага тавьж байгаа нь харагдав. Жүчегийн үзэл санааны хөшөө  өөд цахилгаан шатаар өгслөө. Хөшөөний тавцан дээрээс Пхеньян хот бүхэлдээ ил тод харагдана. Сүүлийн үед баригдсан барилгууд гадна төрх, хэлбэрээрээ тод ялгаран харагдана.      Пхеньяны төв талбайн дэргэд байрлах түүхийн зургийн музей үзлээ. Түүхийн үеээ хаанчлалын нэр, тооллоор тус тусад нь танхимаар байрлуулсан ажээ. Солонгос хүн, үхэр хоёр салшгүй гэдэг нь зурагнуудаас харагдана. Дөрвөн зүгийг эзэн сахиусны зураг байв. Мөн тайлбарлагчийн хэлсэнээр лустай тулалдан дийлж байгаа хүний зураг байна. Хүн бүхнээс хүчтэй гэсэн санааг илэрхийлэв. Танхим шалнаас эхлэн чулуу байсан тул үзсэн хүмүүс хүйтэн байна гэж гомдоллож байлаа. Энэ музейг үзсэн нь төв талбайд дурсгалын зураг авахуулах боломж олголоо. Олон жилийн сүрт баярын жагсаал болж байсан төв талбайд бид зогсож, зургаа авахуулж байна гэдэг сонирхолтой мэдрэмж санагдуулна.  Үүлгүй цэлмэг өглөө угтлаа. Амьтдын хүрээлэн Пхеньян хотын захын дүүрэгт байрлана. 2 дугаар сарын 15-ны өдөр Амаа ангайж байгаа Арслан бүхий үүдээр ороход өөдөөс төв байр, түүний хажууд дельфины усан сангийн барилга угтав. Иж бүрэн тохижилт хийгджээ. Могойны асар дараа нь орчныг нь сайхан бүрдүүлсэн бар, арслангийн байгууламжаар оров. Сармагчин ба нохойны асар гаднах орчинг байгалийн хэлбэрээр бүрэн байгуулжээ. Хэд алхаад одой болон өндөр морьд, хоёр бөхтнй тэмээ зогсоно. Тэдгээрийг унаж байж зураг татуулдаг ажээ. Газар нутгийн хэмжээг нь тодорхойлоход нилээд том талбайтай амьтны хүрээлэн бололтой.Байвгайнууд хоорондоо шахан хэвтсэнийг харвал хүйтэн байгааг илтгэнэ. Олон төрлийн илжигнүүд орлилдоно. Зээрнүүд бөөгнөрөн зогсоно.Бидний тэнд байх цаг дууссан тул дараачийн ажиллагааруу хөдөллөө.  

Сар шинийг угтан уул ус, овоо, модондоо зүй зохистой хүндэтгэл үзүүлэхийг уриаллаа

Нийслэлийн Байгаль орчны газрын ажлын албатай хамтран ард иргэд болон нийт шүтлэгтэн олон нартаа байгаль дэлхийтэйгээ зөв харьцах, зан үйл хийхдээ зүй зохистойгоор хүндэтгэл үзүүлэхийг уриаллаа.   МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их Зайран Д. Одонхүү: Цэнхэр замбуулин долоон тэрбум хүнтэй болж байгаль цаг уур, хүн байгалийн шүтлэлцээ алдагдаж байгаа өнөө үед Монголын уламжлалт шүтлэг Монгол бөөгийн зан үйл, уул овоо тахиж тайх, хүн зоны сэтгэлийн мунхарлыг засах зан үйлийг хийхдээ байгаль орчныг бохирдуулах, мод бут гэмтээх, ан амьтныг үргээх, гол ус бохирдуулах, хог хаягдал үүсгэхгүй байхыг нийт тэнгэрийн улаач нартаа болон Монгол түмэндээ уриалж байна. Энэхүү уриалга нь сар шинийн өмнө телевизээр түмэн олонд цацагдах болно                                        МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН                                      БАГА ХУРАЛДАЙН ЕСДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР                                                                               Хориглох тухай             Монгол бөөгийн хөгжилд уламжлалт бус жаяг газар авч, хүмүүсийн оюун санааны дархлаанд сөрөг зан үйл дэлгэрч, бөөгийн зан үйлд байгаагүй суваргыг толгой дээрээ залах, хадагийг өргөлд ашиглах, мод, модлог ургамалд уяж үхүүлэх зэргээр байгальд сөрөг нөлөө үзүүлэх, хог хаягдал бий болгох боллоо. МБНЭ-ээс Монгол бөөгийн түүхэн уламжлал, судалгаа дүнг үндэслэн ШИЙДВЭРЛЭХ НЬ:                                       Монголын нийт бөө нарт               Нэг. Монгол бөөгийн хуяг дуулганы майхавч дээр суварга залахыг хориглосугай.               Хоёр. Овоонд хадаг өргөж, хог хаягдал үүсгэх, мод, модлог ургамлыг хадгаар боомилж уяж үхүүлэх зэргээр Монгол бөөгийн зан үйл хийхийг хориглосугай.               Гурав. Байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн даавуу цуударыг өргөн хэрэглэж, Нийлэг эдээр хийсэн даавуу материалыг ашиглахаас татгалзсугай.                                                                                                                                                    Тэргүүлэгчид                                                  Н. Алдармаа                

Уулзаж ярилцав

МБНЭ-ийн  Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Мөнх тэнгэрийн үзэл санааг эрхэмлэдэг, улс төр, нийгмийн зүтгэлтэн нартай уулзаж, мөнх тэнгэрийн үзлийг номлолын түвшинд боловсруулахад анхаарах асуудлууд, хийх ажлын талаар санал солилцлоо. Уулзалт ярилцлагад судлаач, эдийн засгийн доктор Баярхүү, улс төрч, УИХ-ын гишүүн асан Ганбаатар нар болон бусад хүмүүс оролцжээ. Мөнх тэнгэрийн сургаалийг номлолын түвшинд боловсруулахад оролцогчид өөр өөрсдийн санаа бодлоо ярилаа. Мөнх тэнгэрийн үзэл санааг шүтэгчид нэгдэж ажиллах цаг болсоныг уулзалтад оролцогчид онцлон тэмдэглэж байлаа. Мөн бөөгийн бусад байгууллагууд ч хамтарч ажиллах саналаа ирүүлснийг дуулгалаа. Мөн чиглэл, чиглэлээр нэгдсэн хуралдааныг хийж байгаагаа мэдээлж байлаа. Тухайлбал “Мөн тэнгэрийн оньс” байгууллага 500 гаруй дэмжигчид оролцсон нэгдсэн цугларалт хийжээ. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн дээр мөнх тэнгэрийн үзэл санааг дэлгэрүүлэх чиглэлээр санал бодлоо солилцож, үйл ажиллагаанд оролцох чиглэлээ батлах юм.                                                       Д. Хүрэлбаатар    

Монголын нэртэй эрдэмтэн Н.Ням-Осортой уулзав.

     Их Засаг олон улсын их сургуулийн захирал, гавьяат багш, доктор, профессор Н.Ням-Осортой МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан уулзаж, мөнх тэнгэрийн сургааль орчин үед түгэн дэлгэрч байгаа чиглэлээр санал бодлоо солилцлоо.         Монголын түүхийн нэг гол чухал баримт болсон “Их Засаг”-Монголын анхны бичмэл хууль болохыг дэлхийн олон орны эрдэмтэн судлаачдын судалгааны баримт дээр тулгуурлан нотлох нь” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлийг сонирхон, амтархан уншиж байсан нь саяхан билээ.  Н.Ням-Осор 1971 онд Хэнтий аймгийн дунд сургууль, 1987 онд ЗХУ-д Консомолын дээд курс, дээд сургууль тус тус төгссөн. Түүх-нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтэн мэргэжилтний зөвлөлийн гишүүн, Нүүдлийн соёл иргэншлийн академийн тэргүүн, Төв Азийн хуулийн их, дээд сургуулиудын консорциумын Ерөнхийлөгч. Төр, эрх зүйн шинжлэх ухааны академийн дэд Ерөнхийлөгч, Чингис хааны онгон шүтээний үндэсний төвийн захирал. Мөн Монгол-Японы Фукушимо мужын хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн, Монгол-Саудын Арабын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Хэнтий аймгийн Батширээт сумын нутгийн зөвлөлийн дарга, Монголын оюутны холбоо боловсролд хөрөнгө оруулагч шилдэг бизнесмэн өргөмжлөл хүртэж байсан нэгэн билээ. Олон сонирхолтой асуудлаар санал бодлоо солилцсон, бие биенээ ойлголцохыг эрмэлзсэн  уулзалт болж өнгөрлөө.                                                Н.Алдармаа  

Хамтран ажиллах санал дэвшүүлсэн долоо хоног.

Өнгөрсөн өдрүүдэд МБНЭ-ийн төв байраар цөөнгүй олон нийтийн байгууллагын төлөөлөл ажлын уулзалтууд боллоо. Монгол бөөгийн зан үйлүүдийг зарим орчинд хориглох тухай хуулийн төслүүд түгэх болов. Түүнтэй холбоотой ч байж болох юм. Бөөгийн байгууллагын ажиллагаа идэвхжих болов. Хамгийн гол асуудал бол нэгдэж ажиллах, тэмцэх цаг үе иржээ. Хэдий хэмжээгээр бид тархай бутархай байна төдий хэмжээгээр биднийг бэлэнчлэн “дээрэлгэх” үзэл илэрч байна. Тэгээд байдал бидэнд хатуурхан хандах боллоо. Харсаар суугаад дөнгөж хамтарч ажиллаж суралцаж буй бөө нарт олдсон эрх чөлөө хумигдах боллоо. Хамтарч ажиллах, хүчээ нэгдэх хүсэл эрмэлзэл өрнөж байна. Тиймээс өнгөрсөн хугацаанд МБНЭ-д хамтарч ажиллахаар хүссэн цөөнгүй бөөгийн байгууллагын төлөөлөл ирж уулзсан. “Мөнх тэнгэрийн оньс” бөөгийн төвийг төлөөлж, зайран Болдбаатар, Санжаасүрэн нар ирж уулзаж санал бодлоо солилцлоо. Монголын тэнгэр үзэлтнүүд хамтарч хийх тэнгэрийн зан үйлүүд байгаа тухай дурьдав. Тэрхүү ажиллагаанд бөө нарын хамтарч ажиллах тухай өгүүлсэн билээ. “Их хас сүлд” ТББ-ын тэргүүн Отгонбаатар хамтарч хүчээ нэгтгэж ажиллах тухай саналаа дэвшүүлж ярилцлаа. Монгол бөөгийн байгууллагуудын өнөөгийн байдал хамтран ажиллах санал, боломжоо ярилцлаа. Төрийн зарим байгууллагын төлөөлж Да.Жаргалсайхан, А.Энхцэцэг нар уулзлаа. Монгол Улсын хөгжилд бага боловч тус нэмэр, дусал болохуйц ажил хийхийн тулд Мөнх тэнгэрийн үзэлтнүүд хамтарч ажиллах шаардлага, цаг үе ирсэнийг дурдаж, хамтарч ажиллах санал дэвшүүлсэн юм. Мөнх тэнгэр шүтлэгтэнгүүд нэгдэж, цаашдын хамтын ажиллагааны талаар нэгдсэн зөвлөлгөөн хийж, хамтарсан тодорхой ажлууд хийх санал байлаа. Ойрын хугацаанд Мөнх тэнгэрээ шүтдэг байгууллагуудын нэгдсэн уулзалтууд хийх санал дэвшүүллээ. 2017 он гараад МБНЭ-ийн төв байраар хамтарч ажиллах олон нийтийн байгууллага олон ирэх боллоо. Ирж байгаа шинэ он Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүдийн хамтарч ажиллах шинэ үе ирж байгааг харуулж байна. Манай МБНЭ-ийн сайтаар Мөнх тэнгэрийн үзэлтнүүд, тэнгэрийн “Улаач” нар “айлчлах” нь улам олшрох болж, хүсэл бодлоо илэрхийлэх нь ихэслээ. Энэ тоо мянгаар тоологдох хэмжээнд өслөө.                         Д.Хүрэлбаатар  

​“Язгуур шүтээн” бөөгийн холбоо 5 жилийн ойгоо тэмдэглэв.

2017 оны эхний үйл ажиллагаа бол “Язгуур шүтээн” бөөгийн холбооны 5 жилийн ойн арга хэмжээ байлаа. Энэхүү арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д. Жаргалсайхан, Монгол бөөгийн Их дархан удган Д. Батчулуун нар уригдан  оролцлоо. Уг арга хэмжээ нь “Язгуур шүтээн” холбооны өнгөрсөн таван жилийн үйл ажиллагааг нэгтгэн дүгнэн, гишүүд дэмжигчидээ урамшуулан сайшааж, баярлан цэнгэсэн нэгэн үдшийг өнгөрүүллээ. Нийт шавь нар, залуусаа энэхүү хугацаанд хийсэн үйлийг нь үнэлэн “Язгуур шүтээн” бөөгийн холбооны 5 жилийн ойн медаль бий болгож олон тэргүүний улаач, шүтлэгтэнгүүдээ шагнаж урамшуулсан юм. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн Их дархан удган Д. Батчулуун нар баяр хүргэж үг хэлээд зарим хүмүүст өргөмжлөл, шагнал гардууллаа. “Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл”-ээс 2012 оны 6 дугаар сарын 21, 22 өдөр Эзэн Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойг тохиолдуулан Чингис хааныг хаан ширээнд залж, их хаанд өргөмжилсөн Хар Зүрхний Хөх нуурт Эзэн Чингис хааны ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Галын тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол Улсын төв, нийслэл Улаанбаатар хотын Гандан уулын нэгдсэн тахилгад галын тахилгыг толгойлж бөөлж, Монгол бөөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тул “ӨРГӨМЖЛӨЛ”-өөр “Язгуур шүтээн” бөөгийн холбооны тэргүүн Хурцжавланг, Монгол Улсын толгой уул, Арван гурван алтайн нэг болсон “Цэнгэл” буюу “Жаргалт хан” хайрханы нэгдсэн их тахилгад Галын тахилгыг толгойлж бөөлж, Монгол бөөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тул “ӨРГӨМЖЛӨЛ”-өөр болон Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар Н. Мягмарсүрэнг тус тус шагналаа. Мөн “Язгуур шүтээн” бөөгийн холбооны тодорхойлолтыг үндэслэн Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор” медалиар Ц. Баяржаргал, Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар С. Уранчимэг, О. Зандансүрэн, Г. Одонтунгалаг, О. Байгальмаа нарыг тус тус шагнасан байна.   Зочид өнгөрсөн жилүүдийнхээ алдаа оноо, амжилт, үйл хөдөлмөрөө дурсан ярьцгааж, хүндэтгэлийн үгсээ ерөөж хундага тулган үйл ажиллагааг хөгжөөж байлаа.  “Язгуур шүтээн” бөөгийн холбооны 5 жилийн ойн арга хэмжээнд урлаг соёлын олон хамтлаг, уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Цугларсан олон “Язгуур шүтээн” бөөгийн холбооны ойгоо тэмдэглэж баяр хөөр дүүрэн баярын үдшийн цэнгүүнээ хийж шинэ оны анхны гэсэн тодотголтой арга хэмжээ өндөрлөлөө.                                               Н.Алдармаа

МБНЭ-ийн Удирдлагад Талархал

Сайн байна уу?. Намайг Т. Ичинхорлоо гэдэг. Би 1983 оны 2-р сарын 4-нд Сэлэнгэ аймагт төрсөн. Миний бие 2016 оны 7-р сараас авхуулаад нэг л муудаж, унаж тусч, голд юм бөглөчихсөн юм шиг дотор давчдан, ухаан санаа орж гараад эрүү ам зуурч татаж унадаг болсон. Гэтэл эмнэлэгт хэвтэж лам бөөгөөр баахан засал ном хийлгээд 12 сарын дунд хүртэл маш хүнд хэцүүг үеийг туулж ирсэн билээ. Тэгээд эцэс сүүлд нь МБНЭ-ийн байрагд очиж, ээжийн минь нутгийн дүү Ялалтбаатар гэдэг хүнтэй уулзаж, учир явдлаа хэлж уулзтал махан бие, амин бие 2 чинь салсан байна гэж хэлсэн. Би тухайн үедээ сайн ойлгоогүй ээ (сэтгэлд хүрээгүй).  Яагаад гэвэл би янз бүрийн хүн амьтнаар яваад баахан үр бүтээлгүй өнгөрсөн учир итгэл сэтгэл алдарсан үе байсан юм. Гэтэл ээж минь засал номоо юу ч гэсэн хийлгээд үз гээд шахаад шаардаад байхаар нь аргагүйн эрхэнд хийлгэхээр болсон. Тэгтэл тэр хүн, нар дөнгөж мандаж байхад жижиг уулын толгойд гарч махан бие, амин бие хоёрыг чинь нэг болгоно гээд засал хийсэн билээ. Тэр сүнсийг минь дуудах зан үйл хийсэн юм билээ. Тэгээд тэр хүн надад засал хийснийхээ дараа 3-6 хоногийн дотор эрүүл саруул, энх мэнд болно гэж хэлсэн. Би тэр үгэнд нь итгээгүй. Гэтэл маргааш өглөөнөөс авхуулаад миний өвчин зовиур өдөр өдрөөр алга болж одоо урьдын адил эв эрүүл өвчин зовлонгоосоо бүрэн салж ажил, хөдөлмөр эрхэлж явна аа. Намайг урьдын адил сэргэлэн цовоо, эрүүл саруул болгож өгсөн Ялалтбаатар зайран танд чин сэтгэлийн баярлаж талархсанаа илэрхийлье. Өөр олон над шиг амьдралын хүнд буян болж яваарай. Цаашдын ажил хөдөлмөр, амьдрал ахуйд тань сайн сайнхыг хүсэн ерөөе. Т. Ичинхорлоо  

Хуудаснууд

Subscribe to Үйл явдлын тойм