logo

logo.jpg

Advertisement

Үйл явдлын тойм

Монгол Улсын хоймор болсон Хөвсгөл нуурын нэгдсэн их тахилга болно.

  Монгол орны минь хоймор болсон Хөвсгөл нуурын нэгдсэн их тахилгыг (гурав дахь жилийн) 2016 оны 8 дугаар сарын 11-ны өдөр хийхээр МБНЭ-ийн бөөгийн Зөвлөл шийдвэрээ гаргалаа. Хөвсгөл нуурын нэгдсэн их тахилга энэ жилийн хувьд хийгдэх тахилгуудын үр дүнг нэгтэгн базаж дүгнэх хариуцлага ногдож байгаа юм. 2016 онд хийгдсэн Бурхан халдун хайрханы нэгдсэн тахилга, орон нутгийн чанартай хийгдсэн Говь-Алтайн нэгдсэн тахилга, Нарны залбирал, Ээж модны залбирал, бөөлөлтүүд, тахилгуудын  гүйцэтгэсэн түүхэн ач холбогдлыг нэгтгэн дүгнэх болно.  Нэгдсэн их тахилга хийгдэхтэй холбогдуулан Хөвсгөл аймагт ажиллах Ажлын хэсэг байгуулсан бөгөөд дотроо орон нутагт ажиллах хэд хэдэн ажлын хэсгийн бүлэглэл зохион байгуулсан байна. Ажлын хэсгүүд нутгийн нэр хүндтэй бөө нартай нэг бүрчлэн уулзаж, санал бодлоо солилцох болно.             Хөвсгөл нуурын нэгдсэн их тахилгын төв Ажлын хэсгийг МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун ахлана. Ажлын хэсгийн дэд ахлагчаар МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргал нар ажиллахаар боллоо.             Орон нутгийн асуудлыг хариуцсан Ажлын хэсгийг МБНЭ-ийн Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн Их зайран П.Ганболд хариуцан удирдаж ажиллах бөгөөд тэрээр Төв ажлын хэсэгтэй хамтарч, хойд сумд ажиллахаар болсон байна.               Хөвсгөл аймгийн өмнөд сумдын асуудлыг хариуцсан Ажлын хэсгийг Монгол бөөгийн тэргүүн удган Жавзансүрэн удирдана. Хөвсгөл аймгийн баруун хойд сумдын асуудлыг хариуцсан Ажлын хэсгийг Монгол бөөгийн тэргүүн зайран Нямдаваа хариуцаж ажиллахаар тус тус шийдвэрлэжээ. Ажлын хэсгүүд судалгаа гаргаж, Мөнх тэнгэр, Монгол бөөгийнхөө төлөө амьдралаа зориулсан Тэнгэрийн улаач нарын судалгаа авч цол, шагналд нэр дэвшүүлэх ажлыг хийнэ. Ажлын хэсгийн ажлаас Нэгдсэн тахилга, цол, шагналын асуудал ихээхэн шалтгаална гэж Бөөгийн зөвлөл үзжээ.             Энэ жилийн хувьд Хөвсгөл аймгийн бөө нараас хэд хэдэн их зайран, цөөнгүй тэргүүн зайран, удган нар шинээр цол олгохоор болсон байна.             Мөнх тэнгэрийн төлөө өөрийн амьдралаа зориулсан тэнгэр шүтлэгтэн, Улаач нарт МБНЭ-ийн Мөнх тэнгэрийн төлөө одон, медалиар шагнахаар шийдвэр гаргажээ.             Монгол Улсад Мөнх тэнгэрийн үзэл түгэн дэлгэрэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн Хөвсгөл аймгийн Тэнгэрийн улаач нар Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгын үеэр бүгд хуран цугларахаар болжээ.                                     Д.Хүрэлбаатар

ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНД НАРНЫ ЗАЛБИРАЛ ХИЙЛЭЭ.

     Бороо хур ихтэй байсан ч Отгонтэнгэр хайрханд биднийг очих үед бороо татарч тэнгэр онгойсан юм. Аян замын уртад газар газрын олон түмэнтэй уулзаж зуншлаг, цаг үеийн асуудлууд, сонгуулийн сонинг ярилцаж явлаа. Олон жил эрх барьсан намуудаас  түмэн олон залхаж байгаа нь тэдний ярианаас харагдаж байлаа. Намд итгэх итгэл алдарч байгаа нь шинэ маягийн үзэгдэл гэлтэй. Хөдөөний  сумдын хүн амыг намаар талцуулж хуваажээ. Зарим сумдад улс төрийн талаас ямар ч ойлголтгүй иргэд аль нэгэн намын гишүүн болж, элссэн намынхаа төлөө санал өгнө хэмээн ярих ажээ. Хаа сайгүй намынхаа тугийг намируулсан сонгуулийн сурталчилгааны машинууд сүлжилдэн давхилдана. Нар хэдий гарч байгаа ч хүйтэн байгаа учир ногоо дөнгөж зухуйсан байв. Зуншлага нэг л зутруухан харагдана. Бороо их орж байгаа тул хангайн хэдэн сумдад жижиг голууд үерлэж зарим газарт тойрж явахад хүрч байлаа.             Тэнгэр бүрхэг боловч бороо оролгүй аян замд саад учралгүй явсаар Завхан аймгийн Отгон суманд очлоо. Тэндээс Завхан голоо өгсөж Их хайрхандаа хүрч ирлээ. Биднийг Их хайрханд ирэхэд Отгонтэнгэр байгалийн цогцолборын газрын дарга,МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг угтаж уулзсан билээ. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан бол Зэвсэгт хүчний хурандаа, Цэргийн салбарт байлдагчаас хурандаа цол хүртэл, салбараас дивизийн албан тушаалд ажилласан, гурван улсын таван сургуульд суралцсан, төгссөн бүх сургуулиа дээд үнэлгээтэй төгсөж, цэргийн болон иргэний салбартаа нэр хүндтэй, ажиллаж ирсэн. Монгол Улсынхаа үндэсний аюулгүй байдлын Ажлын албыг анхлан байгуулж, анхны даргаар нь томилогдож, олон жил ажилласан, хамгийн сүүлчийн УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас бусадтай нь уулзаж, хамтран ажиллаж явсан, ховорхон хувь тавилантай, Завхан аймгийн хүндэт иргэн, хүндэт тэмдэгээр шагнагдсан, Завхан аймагт бага нас нь өнгөрсөн уугуул иргэн нэгэн билээ. Аяны дөрөө мултлангууд Их хайрхандаа залбирч маргааш болох нарны залбиралаа мэдүүлсэн. Тэгээд буудаллаж өглөөний залбиралд бэлтгэсэн юм.             6 дугаар сарын 22-ны өглөө уулын оройгоор наран мандахад нарандаа хийх бидний залбирал эхэлсэн. Бороо орох нуу гэлтэй сэмжин үүлнүүд тэнгэр эзэгнэж, үүлний цоорхойгоор наран  хоромхон зуур гийлээ.             Их хайрхан луу явах замд хамгаалалтын хаалт, цааш хөдлөөд Бурхан, түүнээс дээш нэгэн толгойд суврага байгуулсан харагдана. Хаа сайгүй янз бүрийн байгууламж байгуулсан нь эрт цагаас өвгөд дээдсийн уламжилж ирсэн онгон байгалиа тэр хэвээр нь дээдэлж ирсэн зан заншилийг эвдэж, байгальд нөлөөлсөн нь харагдана. Шаардлаггүй бол хаа сайгүй элдэв зүйлийг байгуулалгүй уул, усаа байгаа чигт нь хайрлаж хамгаалахсан.             Бид байрлалаасаа хөдөлж, Их хайрханы бэлийн хойд энгэрт нэгэн толгойд Их хайрхандаа залбирал хийхэд бэлтгэж, идээнийхээ дээжээ засав. Сонгосон сайн цагтаа Их хайрхандаа залбирал хийж, цай, сүү, шимийн архины дээжээ өргөлөө.             Удалгүй тэнгэр дэх үүлнүүдийг салхи туун одож, цэнхэр тэнгэр, наран ээж биднийг ивээн гийгүүлсэн. Гал галыг төлөөлсөн найман эрчүүд Бадархундага нуур луу хөдлөв. Их хайрханы Бадархундага нууранд очиж, эргэж ирэхэд 6 цаг зарцуулав.             Үлдсэн хүмүүс хүүхэд багачуудаа баярлуулж, бэлэг гардуулж, Их хайрханы энгэрт баярлан цэнгэлээ. Их хайрханы нуур зоригсод эргэн ирж цай ундаалсаны дараа бид байрлал руугаа буцаж хөдөлсөн. Үдээс хойш наран ээж газар дэлхийг ивээж буцах замыг нилэнхийд нь шавар шалбаагтай болгосон хэдий ч бидэнд саад учруулсангүй.             Байрлалдаа ирж хооллосны дараа тэнгэр бүрхэж, хурбороогоо хайрлалаа. Бороо нэг их удсангүй зогсож, бид дараагын аяндаа бэлтгэж, машин тэргээ засаж, нэгэн дор цуглаж аян замын сонин сайхныг ярилцан нэгэн үдэшийг өнгөрөөсөн билээ.             Их хайрхандаа залбирсан бидний аялал ийнхүү амжилттай болж өндөрлөлөө.                                                               Б.Банзрагч                                      

​МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ЦОЛ ОЛГОХОД МӨРДӨХ ЖУРАМ

МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн 2015 оны  9 дүгээр сарын ... -ны өдрийн хуралдаанаар батлав   Мөнх тэнгэрийн үзэл, эзэн Чингисээ хаанаа эрхэмлэн дээдэлсэн, үндэсний уламжлалт биет болон биет бус соёлын өвийг өвлөн авч яваа, Монгол соёл, зан үйл, ёс заншил, дэг журмыг  үеийн үед мөрдөж шүтэж ирсэн, энэ үйлсэд амьдралаа зориулсан бөө нарт Монгол бөөгийн цол, тэмдэгийг олгохоор шийдвэрлэж байна.   1дүгээрзүйл. Цол олгох үндэслэл.   1.1. Үндэсний оюун санааны тархалааг хамгаалах, Монгол уламжлалт бөөгийн зан үйлийг õîé÷ ¿åäýý ºâë¿¿ëýí ¿ëäýýх, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, 1.2.Монгол Улсын õºãæèë äýâøèë, нийгэм эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, óëñ îðíûõîî òóñãààð òîãòíîë, á¿ðýí ýðõò áàéäàë, ¿íäýñíèé язгуур эрх ашиг, ¿ндэсний ¿зэл, оюуны ýâ íýãäëèéã äýýäëýõ ¿çýë ñàíàа, байгаль орчиноо хамгаалах үйлст оруулсан хувь нэмэр, 1.3 .Бөө хүн нь бөөгийн ёс зүйг эрхэмлэн сахиж, сүсэгтэн олноо хүндэтгэж, дээдэлж ажилласан байдал, бөөг улàмжлалт ёс жаягаар хөгжүүлэх, таниулан сурталчлах, Монгол бөөгийн уламжлал ёс дэг жаягийг хадгалах, тахилга, тайлгын óëàìæëàëûã ñýðãýýæ, түгээх, õÿíàëò òàâèõ ¿éë àæèëëàãààíä èäýâõèòýé оруулсан хувь нэмрийг тус тус үндэслэн  цол, тэмдэгийг олгоно. 1.4. Монгол бөөгийн цолыг МБНЭ-ээс уламжлан тодорхойлж, олгох ажлыг зохион байгуулна. 1.6. Цолны эх загварыг МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдаанаар батална.   2 дугаар зүйл. Шагналын нэр   2.4. Уг бариад 1-3 жил болж байгаа хүнийг “Улаач” хүн нэрлэнэ. Тусгайлан цол олгохгүй. 2.5. Бөөгийн зан үйлд 4-9 жил ажилласан тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан, бөөгийн байгууллагыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үндэслэн Монгол Бөөгийн “Зайран”, “Удган” цол, тэмдэгийг 2.5. Бөөгийн зан үйлд 10-14 жил ажиллаж, Монгол бөөгийн ёс зүйн баримтад заасан шалгуур үзүүлэлтийг хангасан, бөөгийн байгууллагыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үндэслэн Монгол Бөөгийн “Тэргүүн Зайран”, “Тэргүүн Удган” цол, тэмдэгийг 2.6. Бөөгийн зан үйлд 15-20-оос дээш жил ажиллаж, оруулсан хувь нэмрийг үндэслэн Монгол Бөөгийн “Их удган”, “Их зайран” цол, тэмдэгийг 2.7. Бөөгийн зан үйлд 21-ээс дээш жил ажиллаж, оруулсан хувь нэмрийг үндэслэн Монгол Бөөгийн “Дархан удган”, “Дархан зайран” цол, тэмдэгийг тус тус олгож, шагнана.   3 дугаар зүйл. Цолыг тодорхойлох, олгох             Монгол бөөгийн ёс зүйн баримталсан байдал, Монголын бөөгийн байгууллагын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, цол,тэмдэгийг олгохдоо: 3.1.  Монгол бөөгийн цол насан туршид нь үнэлж байхаар олгогдоно. 3.2. Монгол Бөөгийн “Дархан удган”, “Дархан зайран” цол, тэмдэгийг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, нууц санал хураалтаар дийлэнх олонхын  (75%) санал авсан бөө нарт олгоно. 3.3. Монгол Бөөгийн “Их Зайран”, “Их Удган” цол, тэмдэгийг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, санал хурааж олонхийн (61%-аасдээш) дэмжлэг авсан бөө нарт  олгоно. 3.4. Монгол Бөөгийн “Тэргүүн Зайран”, “Тэргүүн Удган” цол, тэмдэгийг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, санал хурааж олонхийн (51%-аасдээш) дэмжлэг авсан бөө нарт  олгоно. 3.5. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар хэлэлцэхэд Бөөгийн зөвлөлийн шийдвэр, Багш бөөгийн тодорхойлолт байж болно. 3.6. МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн томилсон шалгалтын хэсэг дүнг Дээд цэцийн Зөвлөлд танилцуулна. Шалгалтын дүн нь асуудлыг шийдвэрлэх гол үндэслэл болно. 3.7. Монгол Бөөгийн цол авах хүсэмжлэгч нь МБНЭ-ийн Дээд цэцэд хүсэлт гаргана. Монгол бөөгийн цол олгохдоо дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд: -Монгол бөөгийн сургалтанд оролцсон дүн,             -Монгол бөөгийн бөөлөлтөө томилсон комисст шалгуулсан байдал. -МБНЭ-д жилийн татвараа тогтмол төлсөн байдал -МБНЭ-д санхүүгийн дэмжлэг өгсөн байдал   3.7. МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирамжаар цол, тэмдэгийг олгоно. 3.8. Монгол Бөөгийн цолонд нэр дэвшсэн бөө нь энэ журмын 3.3 болон 3.4-т заасан санал аваагүй тохиолдолд дахин хэлэлцэх асуудлыг нэг жилээр хойшлуулна. 3.9. МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн болон Бага хуралдайн гишүүн нь энэхүү журмыг зөрчиж, хуурамч тодорхойлолт гаргасан тохиолдолд олгосон цол, тэмдэгийг хурааж, Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн, Бага хуралдайн гишүүнээс огцрох үндэслэл болно. 3.10. МБНЭ-ийн гишүүнд элсээгүй бөөд Монгол бөөгийн цол олгохыг хориглоно.                          4 дүгээр зүйл. Цол хураах, бууруулах хариуцлага тооцох тухай.   Монгол бөөгийн ёс зүйг ноцтой зөрчсөн нь батлагаажсан нөхцөлд Монгол бөөгийн зөвлөлөөр хэлэлцэж, эсвэл МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн шийдвэрээр Монгол бөөгийн цолыг хасч хураана. Үүнд: 4.1. Монгол Улс болон Гадаадын улсад гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, 4.2. Монгол бөөгийн нэгдсэн их тахилгыг толгойлж бөөлөх ажиллагааг тасалдуулсан, Монгол бөөгийн ёс зүй, МБНЭ-ийн дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн дараах тохиолдолд Монгол бөөгийн цолыг нэг шатаар бууруулна. Үүнд: 4.3. Монгол бөөгийн ёс зүйг удаа дараа зөрчсөн,  4.4. Монгол бөөгийн байгууллагад татвараа удаа дараа төлөөгүй,  Тус тус нэг шатаар бууруулна.                              МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ЗӨВЛӨЛ 

Баянхонгор аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар, Монгол бөөгийн удган Энхтуяаг томилов.

          Баянхонгор аймаг бөөгийн тоогоор дээгүүр ордог газар. Тэгээд анхлан энд уулзалт хийхэд 50 орчим “Улаач” нар оролцож байсан. Тэр цагаас хойш гурван жил өнгөрөв. Баянхонгор аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар “Голомт” бөөгийн төвийн харьяалалтай удган Энхжаргалыг томилсон юм. Дараа жил нь бид тахилгад явахдаа Баянхонгор аймгаар орохдоо бөө гартай уулзалт хийсэн билээ. Энэ уулзалтыг МБНЭ-ийн санаачлагаар хийсэн. Баянхонгор хотын зоогийн газарт болсон уулзалт бөөгийн тухай нэг нэгнийгээ сорьсон яриагаар эхэлсэн боловч удалгүй халуун дотно ярилцлага болж өрнөсөн билээ. Монгол бөөгийн өмнө тулгамдсан олон асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай, мөнх тэнгэрээ шүтэн бишрэгчдээ түгээн дэлгэрүүлэх талаар оролцогчид санал хүсэлтээ илэрхийлж билээ. Бидний яриа уулзалт дууссан ч үргэлжилсэн юм. Уулзалтын үеэр МБНЭ-д нэг зуун гишүүн элсэж байгаагаа илэрхийлсэн билээ. Цугларсан олны төлөөлөл биднийг Баянхонгор хотоос гарах хүртэл хамт байж биднийг үдсэн юм. Мөнх тэнгэрээ шүтэгчдийн тоо өдрөөс өдөрт улам нэмэгдэж байгаад бид бүхэн баяртай байлаа.Түүнээс хойш энэ байгууллагын ажил сураггүй болсон. Ийм сайхан нжлын гарааг цаашид үргэлжлүүлж бататгах ажлыг хийж чадсангүй.             Хувь хүнээс ажлын өнгө явц их шалтгаалдаг. Идэвхгүй, найдваргүй, санаачлагагүй хүн үйл ажиллагаанд саад болдог. Тэгэхдээ хийх сонирхолгүй хүнд ажил хариуцуулсан нь бидний буруу.             Саяхан “Голомт” төвийн байгуулагдсаны ойд удган Энхжаргал ирж оролцож явахдаа тааралдсан юм. Би түүнд “хэний зохион байгуулсан ажилд нь оролцож, хэнийхэд нь оролцдоггүй юм бэ. Чамд их итгэж байсан юм. Энэ итгэл бол зөвхөн миний итгэл бус хөх тэнгэрийн итгэл чбайж магадгүй. Тэнгэр гомдож байж магадгүй” гэж үг хаясан юм.             Энэ удаагийн явалтаараа түүнийг ажлаас нь чөлөөлж, манай идэвхтэй гишүүн, Монгол бөөгийн удган Х.Энхтуяаг МБНЭ-ийн Баянхонгор аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар томилсон билээ.             Монгол бөөгийн удган Х.Энхтуяатай бид нэгдсэн тахилгууд дээр анх танилцсан. Дараа нь Монгол Улсын тулгуур хөл уул Хөх уулын нэгдсэн тахилгад оролцож, цаашид Монгол-Орос-Хятад гурван улсын хилийн багана, Халх голын нутаг, Буйр нуур дээр хамтран аялж илүү ойлголцсон билээ. Түүгд бид итгэж байна. Баянхонгор аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчийн ажлыг галтай цогтой, хийморлог авч явна гэдэгт итгэж байна. Түүнийг Мөнх тэнгэр ивээх болтугай.                                                 Б.Банзрагч

Өвөрхангайн бөөгийн хүрээлэнгийн тэргүүнтэй уулзав.

Хамтын хүч оломгүй далай гэдэг. Хамтарч ажилласаар цөөнгүй жил өнгөрчээ. Бид хавьд уулзсангүй. Тэгээд Дуламжав удган нулимас цийлэгнэсэн нүдээр биднийг угтсан юм. Сэтгэл хөдлөх нь аргагүй. Олон тахилгад хамт явж энэ байгууллагын үйл хэргийн төлөө Өвөрхангай аймагтаа анхдагч болж зүтгэж явсан нэгэн. Анх 2012 .05.13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-ын хамтарч хийсэн тэр үеээс бид танилцсан. Дараа нь 2013.09.12-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад оролцсон. Тэрээр 2014.05.15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад идэвхтэй оролцсон. 2014.06.22-ны өдөр Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-ыг удирдаж зохион байгуулахад амйгийн бөө нараа удирдаад оролцож байсан. 2014.07.3-4-ний өдөрХөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад ирж оролцоод, тэндээ үлдээд нуурын эрэгт тусгайлан бөөлж байсныг санаж байна.2015 онд Монгол Улсын толгой хайрхан “Цаст хайрхан”-ы нэгдсэн их тахилгад оролцож, Ховд аймгийн нутагт байдаг Гурван сэнхэрийн агуйтай танилцах явцдаа сурвалжлага өгөөд л бидэнтэй хамт хөөрөлдөж байсан. Бид олон газар хамтын хүчийг мэдрүүлж явсан. Бас шаарлагатай үед нэг нэгэндээ тус хүргээд явж байдаг түүний тусархаг чанар онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Бид ингэж хуучлан суухдаа цаашид хийх ажлын талаар санал солилцож суулаа. Өвөрхангайн бөөгийн хүрээлэнгийхэн эхний ээлжинд хэд хэдэн суманд бөөгийн зөвлөлөө байгуулж ажиллажээ. Тэгээд нэгдсэн арга хэмжээнүүдэд зохион байгуулалт сайтай оролцсон байна. Цөөн хэдий ч чанартэй гишүүдээр эгнээгээ тэлжээ. Өвөрхангайн бөөгийн хүрээлэнгийн суурийг тавьсан анхдагч Монгол бөөгийн удган Дуламжавтай хийсэн уулзалт өндөрлөөд бид алс холын Алтайн уулсыг зорин хөдөллөө.                         Б.Банзрагч

Бурхан Халдуны Нэгдсэн их тахилгын Нарны тахилга

Монголын төрт ёсныхоо уламжлалыг сэргээсэн, түмэн олныхоо сайн сайханы төлөө залбирал үйлдсэн бурхан халдуны нэгдсэн их тахилгад манлайлж оролцсон бөө нарын тухай өгүүлэх нь:               Бүлтийх үүлгүй Хөх тэнгэрт наран мандаж, Нарны тахилга эрч хүчтэй болов. Өглөөний гэгээ орж эхлэнгүүт “Улаач” нар, шүтлэгтэнгүүд байрлалаа эзлэв. Монголын хөгжмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт Жанцанноровын “Чингис хаан” симфони эгшилэх агшинд Уулсын оройг эмжин наран ээж мандахад тэнгэрт нэг ч үүлгүй цэнхэр тэнгэр Их тахилгыг тосон угтлаа. Монгол төрийн далбаа, Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн туг хоёрыг тахилгын хүндэтгэлийн идээний өмнө байрлуулжээ. Түүний ард толгойлж болон тэргүүлж бөөлж оролцох бөө нар эгнэн суужээ. Тэдний ар талд тахилгад оролцож буй шүтлэгтэн олон эгнэн суужээ. Монгол бөөгийн уянгалаг сайхан тамлага, дуудлага эгшилж, Их хайрхан, эзэн Чингис хаандаа өргөл өгөн айлдах Монгол бөөгийн их дархан удган, Дархадын алдарт зайран Дамдины төрсөн охин Батчулуун хуур манжигаар толгойлон бөөлж тахилгаа эхлэв. Дархадын тэдний тээхийн уламжлалаар бөөгийн хуягаа онгодын өргөөнөөс гаргадаггүй уламжлалтай. Бидний дотор хамгийн өндөр настай нь их дархан удган Дамдины Батчулуун билээ. Түүний хуягтай бөөлж байхыг харсан миний хувьд Батчулуун удган цэл залуу хүнээс илүү хөнгөн шингэн хөдөлгөөнтэй харагддаг. Түүний ард Монгол бөөгийн их удган  Юра, Монгол бөөгийн тэргүүн удган, Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Нанжаа, Монгол бөөгийн тэргүүн удган Мягмарсүрэн, Монгол бөөгийн удган, Дундговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удган Өлзийсайхан, Монгол бөөгийн тэргүүн удган Сайнноров, Монгол бөөгийн удган Түмэнжаргал, Залуучуудыг төлөөлж Болормаа, Мөнхзул нар хуур манжигаараа тэргүүлэн бөөллөө. Тэд өмнөө ертөнцийн есөн гарагт өргөх таваг идээ зассан харагдана лээ. Тэдний ард МБНЭ-ийн лого бүхий асар, түүний хоёр хажууд шүтлэгтэн олон эгнээлэн сууж, нэгдсэн их залбиралд оролцов. Зарим зайран, удган нар хуяг дуулгаа өмсөж, хэнгэрэгийн дуугаар, зарим хэсэг нь хуур манжигаар Их тахилгын залбиралын түрэн дэмжиж байлаа. Их тахилгад өргөх идээний дээжээ аргалын галд цунцаглан өргөлөө. Ийнхүү Бурхан халдун хайрхандаа зориулсан Нарны тахилга эртнээс уламжилж ирсэн дэг жаягаар болж өнгөрлөө. Бурхан халдун хайрханд Нарны тахилгад толгойлж болон тэргүүлж бөөлсөн бөө нар:  Дамдины БАТЧУЛУУН-МОНГОЛ БӨӨГИЙН ИХ ДАРХАН УДГАН,МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ сонгуультай .  Дархадын алдарт Зайран Дамдины охин, Дархадын нисдэг долоон бөө нар болон Есөн Их Хайрхад дээдсийн ихэнх нь сүлдэлж явдаг. Ээж Ягаан удган гэж нэртэй улаач байсан. 2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон. ·         2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагыг удирдаж зохион байгуулцсан. ·         2013.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгийг удирдаж, Нарны тахилгыг толгойлж бөөлсөн.  ·         2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгыг удирдаж, Нарны тахилгыг толгойлж бөөлсөн. ·         2013.09.12-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад оролцсон. ·         2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгыг удирдаж, Нарны Тахилгыг толгойлж бөөлсөн. ·         2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-ыг удирдаж зохион байгуулсан. ·         2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад Лусын тахилгыг толгойлж бөөлсөн. ·         2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон.  ·         2015.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгийг удирдаж, Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн.  ·         2015.04.08-22-нд БНАСАУ-д Монгол хатны бунханд хүндэтгэлийн бөөлөлт хийсэн. ·         Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласны 2223 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нар нэгдсэний гурван жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их хуралдайг зохион байгуулцсан. ·          2015.07.14-15-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгат оролцсон. ·         2016.05.15. өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд Нарны тахилгыг толгойлж бөөлсөн МБНЭ-ийг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. 2013 оны “Шилдэгийн шилдэг-Удган” шагнал хүртсэн. 2014 оны шилдэгийн шилдэг-Удган” шагнал хүртсэн. Ø  Баян-Өлгий аймгийн Засаг Даргийн газрын жуух бичиг  Ø  Мөнх тэнгэрийн төлөө “Долоон од” одон, МБНЭ-ийн “Хүрэл шонхор”, “Мөнгөн шонхор”, “Алтан шонхор” медалиар тус тус шагнагдсан.   ЛХАМСҮРЭН ЮРА-МОНГОЛ БӨӨГИЙН ИХУДГАН, МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ГИШҮҮН. Хэнтий аймгийн Батноров сумын харьяат. Халх удган. 2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон. ·         2013.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгат оролцсон.   ·         2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгат оролцсон. ·         2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгат оролцсон. ·         2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон. ·         2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгат оролцсон. ·         2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон. ·         2015.07.14-15-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгат оролцсон. ·         2015.07.15-22-ны өдөр. Зүүн аймгийн Монголын үзэсгэлэнт, дархан цаазат газруудаар хийсэн тойрон аялалд оролцсон. 2016.05.15 “Бурхан Халдуны” нарны залбиралд оролцсон. Мөнх тэнгэрийн төлөө МБНЭ-ийн  “Алтан шонхор”,“Мөнгөн шонхор”, “Хүрэл шонхор”  медалиар тус тус шагнагдсан.   БИЙЖЭЭ НАНЖАА - МОНГОЛ  БӨӨГИЙНТЭРГҮҮН УДГАН, МБНЭ-ИЙН ОРХОН АЙМГИЙН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН УДИРДАГЧ. Хөвсгөл аймгийн Тунэл сумын Нансалмаа удганы ач охин. Эцгийн эцэг, эхийн талаас нь удам дамжсан удган. Тэнгэрийн уйлгпэй холбогдон угаа аваад 17 жил болж байна. 2012 .05.13-ны одор. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хуннугийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-д оролцсон.      ы өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зурхний Хох нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сунсэнд хундэтгэл узуулэх 2200 боо нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагас оролцсон.   2013.6.21-22-ны одор. Налайх Дуургийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилга, Нарны тахилгад оролцсон. 2014.05.15-ны одор. Өмноговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Өюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилга, Нарны Тахилгат оролцсон. ны одор. Улаанбаатар Хуй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон. 2014.07.3-4-ний одор. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад Лусын тахилгад оролцсон. ·         2015.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад оролцсон.    ·         Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласны 2223 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нар нэгдсэний гурван жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их хуралдайд оролцсон. ·       2015.06.21-22 өдөр. Цончин болдог Агуйт ууланд хийсэн “Нарны залбирал”-д толгойлж бөөлсөн. ·         2015.06.22-23 өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон. ·         2015.06.24 өдөр. Төрийн “Хар Сүлд” цэнгүүлэх их тахилгад  оролцсон. ·          2016.05.15. өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн.   МБНЭ-ийн “Алтан шонхор”, “Монгон шонхор” медалиар шагнагдсан.     НЭРГҮЙН МЯГМАРСҮРЭН-МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН, МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ГИШҮҮН, Ховд аймгийн харьяат( Барга) угсааны Чонос. Аавын талын тав дахь үеийн удган. Барга удган. 2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон. ·         2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилгат оролцсон.  ·         2013.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгат Галын тахилга толгойлон бөөлсөн.   ·         2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон. ·         2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон. ·         2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд оролцсон. ·         2015.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад оролцсон.    ·         Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласны 2223 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нар нэгдсэний гурван жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их хуралдайд оролцсон. ·       2015.06.21-22 өдөр. Цончин болдог Агуйт ууланд хийсэн “Нарны залбирал”-д толгойлж бөөлсөн. ·         2015.06.22-23 өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон. ·         2015.06.24 өдөр. Төрийн “Хар Сүлд” цэнгүүлэх их тахилгад  оролцсон. 2016.05.15 “Бурхан Халдуны” нарны залбиралд оролцсон. Ø  Мөнх тэнгэрийн төлөө МБНЭ-ийн  “Мөнгөн шонхор”, “Хүрэл шонхор”  медалиар тус тус шагнагдсан.   ЖАРГАЛЫН ӨЛЗИЙСАЙХАН-МОНГОЛ БӨӨГИЙН УДГАН, МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДУНДГОВЬ АЙМГИЙН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН УДИРДАГЧ, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын харьяат, Жаргалын хоёр дахь охин. Халх удган. ·         2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгат оролцсон. ·         2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгат оролцсон. ·         2015.06.21-22 өдөр. Цончин болдогын Агуйт ууланд хийсэн “Нарны залбирал”-д оролцсон ·         2015.06.22-23 өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон. ·         2015.06.24 өдөр. Төрийн “Хар Сүлд” цэнгүүлэх их тахилгад  оролцсон. ·         2015.07.4 өдөр. Урианхайчуудын урлагын Их наадамд  Галын тахилгыг удирдан зохион байгуулсан. ·         Дундговь аймгийн Монгол бөөгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна. 2016.05.15 “Бурхан Халдуны” нарны залбиралд оролцсон. Ø  Мөнх тэнгэрийн төлөө МБНЭ-ийн   “Хүрэл шонхор”  медалиар  шагнагдсан.   ОНЖИЛИЙН  БОЛОРМАА-МОНГОЛ БӨӨГИЙН УДГАН, МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ГИШҮҮН, ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, Увс аймгийн Сагил сумын харьяат,Онжилийн тав дахь охин. Хотгойд удган. ·         2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-т оролцсон. ·         2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгаторолцсон. ·         2015.05.27-28-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгат оролцсон. ·         2015.2 сар “Тэнгэрлэг залуус”- I  аяны хүрээнд    амьдралын боломж муутай, эх орны төлөө хөдөлмөрлөж  залуу насаа зориулсан ахмадууддаа туслах ажлыг удирдан  зохион  байгуулсан. ·         2015.2 сар “Тэнгэрлэг залуус” - IIаяны хүрээнд    Нийслэлийн  Сонгино хайрхан дүүргийн алслагдсан хороонуудад, амжиргааны төвшин доогуур айл өрхүүдэд туслалцаа үзүүлэх  ажлыг удирдан зохион байгуулсан. ·         2015.3 сар “Тэнгэрлэг залуус” - III  аяны хүрээнд    Хүүхдийн эмнэлгээр явж, хүнд өвчнөөр олон сар өвчилсөн, мөнгө төгрөгийн гачигдалтай эцэг эхүүдэд тусалцаа үзүүлэх ажлыг удирдан зохион байгуулсан. ·         2015.3 сар “Тэнгэрлэг залуус” - IV аяны хүрээнд    Худалдааны төв болон захуудаар, явж ахмад настан,  ядуу иргэдэд тусламж үзүүлсэн. ·         2015.05 сар “Тэнгэрлэг залуус” –VI аяны хүрээнд     Төв аймгийн Лүн сумын нутагт мод тарих өдөрлөг оролцсон. 2016.05.15 “Бурхан Халдуны” нарны залбиралд оролцсон. Ø  Баян-Өлгий аймгийн Буянт сумын иргэдийн төлөөлөгчдын “ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ” Ø  Мөнх тэнгэрийн төлөө МБНЭ-ийн  “Мөнгөн шонхор”, “Хүрэл шонхор”  медалиар тус тус шагнагдсан.              Сайнноров МОНГОЛИЙН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН МБНЭ-ийн орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн  ГИШҮҮН ·         2015.06.22.23-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон. ·         2015.06.24 өдөр. Төрийн “Хар Сүлд” цэнгүүлэх их тахилгад  оролцсон. ·         2016.05.15 “Бурхан Халдуны” нарны залбиралд оролцсон.   Түвшинжаргал МОНГОЛИЙН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН МБНЭ-ийн орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн  ГИШҮҮН ·         Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласны 2223 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нар нэгдсэний гурван жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их хуралдайд оролцсон. ·       2015.06.21-22 өдөр. Цончин болдог Агуйт ууланд хийсэн “Нарны залбирал”-д оролцсон.  ·         2015.06.22-23 өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон. ·         2015.06.24 өдөр. Төрийн “Хар Сүлд” цэнгүүлэх их тахилгад  оролцсон. ·         2016.05.15 “Бурхан Халдуны” нарны залбиралд оролцсон.   Мөнхзул-Удган, МОНГОЛИЙН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН гишүүн.    2016.05.15 “Бурхан Халдуны” нарны залбиралд оролцсон.    

​Эзэн хааны сүнс “сануулга өгөв” үү?

БНХАУ-ын Ухан /Wuhan/ хотын сургуулийн оюутнууд Чингис хааны хөрөг зургийг бай болгож, харваж, тоглож буй тухай мэдээллийг бид өмнө хүргэж байсан билээ. Энэ үйлдэлд Өвөрмонголчууд шүүмжлэлтэй хандаж, эсэргүүцлээ илэрхийлж байсан бол ар Монголчууд сонгууль дөхсөн, тархи угаасан шоу төдийхнөөр хүлээн авсан билээ.  Өвөрмонголчуудын тэмцэл хүчийг авч, БНХАУ-ын дотоодын ви чатаар элэг нэгтнүүд нэгдэж, эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн байдаг. Гэвч сургуулийн болоод орон нутгийн зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй аж. Гэтэл Ухан хотод хүчтэй аадар бороо орж, үер бууж, хот бүхэлдээ усан автсан байна. Улмаар онц байдал зарлаж, хөл хорио тогтоожээ.Үүний улмаас зарим нэгдсэн арга хэмжээнүүд цуцлагдахад хүрсэн гэж эх сурвалж мэдээлж байна.   Харин Өвөрмонголчууд ви чатад "Эзэн хааны хөргийг бай болгон харваж наадаад байсан. Үүнээс болж сүнс нь хилэгнэж, сануулга өглөө. Хэн дуртай нь Эзэн хаанаар минь тоглож, доромжилж болохгүй гэдгийг дээрх явдал харуулах шиг боллоо. Уханчууд том сургамж авлаа” хэмээн бичсэн байна.

​МБНЭ-ийн Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэн Нэгдсэн тахилга хийв.

2016 оны 5 дугаар сарын 21-ны өдөр МБНЭ-ийн Говь-Алтай аймгийн төв Алтай хотоос 2 км-ийн зайд Нэгдсэн тахилга хийлээ. Нэгдсэн тахилгыг МБНЭ-ийн Говь-Алтайн харьяат “Тэнгэрийн улаач” нар, Говь-Алтайн аймгийн бөөгийн хүрээлэнгийн төлөөлөл хамтраг зохион байгуулав. Нэгдүгээр хэсэг Хаврын өнгө Энэ жилийн хувьд зуны эхэн сар эхэлсэн боловч ихэнх нутагт өвлийн дээлээ тайлаагүй уулс цасаар хучигдаж, хүйтний эрч сулраагүй байлаа. Тиймээс бүх л нутгаар өвс ногоо цухуйж ядан хаврын эрчээ тавьж ядан байгаа нь харагдана. Улаанбаатар хот дөрвөн уулаар хүрээлэгдсэн болоод тэрүү дулаахан байсан. Хотоос гараад Төв аймгийн Лүн, Эрдэнэсант сумын нутагт хаврын өнгө орж ядан өвс ногоо цухуйгаагүй байлаа. Харин Өвөрхангай аймгийн Арвай хээрийн талыг өнгөрөөд тал хээр, уулс дөнгөж цухуйх өвсний ногоонд ногоон туяа татуулан хаврыг үдэж, ирж байгаа зуныг угтана.Баянхонгор аймгийн нутгаар эргээд л өвлийг санагдуулсан хүйтэн, хаврыг санагдуулам бор тал нүд хужирлана. Баянхонгор хотоос хөдлөөд шороон зам угтав. Өнгөрсөн дөрвөн жил энэ чиглэлд засмал зам нэмэгдэж тавигдсангүй. Бид үер уснаас болгоомжилж Байдрагын голын гүүрээр гарлаа. Говь-Алтай аймгийн нутаг уулс нь цасаар хучаастай, хүчтэй шуурах хүйтэн салхи угтлаа. Тус аймгийн Дэлгэр сум дөхөөд засмал замд орлоо. Энэ зам сүүлийн найман жилд баригдсан. Голсон юм голд орно гэдэг. Манай тавьсан замууд надаа гологдоод байдаг юм. Яагаад гэвэл хоёрын хооронд гэж хэлмээр санагддаг. Эхнээс нь зэрэглэл өндөртэй зам тавиад яьсан машинаас татвараа аваад байсан бол эвдэрсэн замаа засах, шинээр зам тавих санхүүжилтийн эхээ олоод байх боломжтой. Гэтэл манайд зам тавиад удалгүй эвдэрч, дахиад л засвар хийх хөрөнгө шаардаад унадаг. Нөгөө талдаа эвдэрсэн засмал зам шороон замаас долоон дор байдаг. Биднийг Алтай хотын хаалган дээр Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн зайран Батдэлгэр, МБНЭ-ийн Дээд хуралдайн гишүүн Монгол бөөгийн удган Б.Батжаргал нар цагаан хадаг, мөнгөн аягтай сүү барин угтлаа. Бид зочид буудалд байрласны дараа шууд л орон нутгын телевизэд маргааш өглөө болох Нэгдсэн тахилгын талаар хорин минутын ярилцлага өгсөн юм. Ярилцлага дуусгаад шууд тахилга болох талбайд очлоо. Энэ удаагийн тахилгын гол хүч нь Улаанбаатар хотод амьдардаг МБНЭ-ийн гишүүд байлаа. Их ажлын гол нурууг Монгол бөөгийн удган Б.Батжаргал босгож, зохион байгуулалтын ажил, санхүүгийн ачаалалыг үүрчээ. Түүний шавь нар энэ их ажлын ачааллын хүндийг үүрч байгаа нь харагдана. Нэгдсэн тахилга хийх талбайд гортиг татаж, гурван гэр барьжээ. Дунд хэсэгт галын тахилга хийхээр балтгэж, түүний харалдаа гол хэсэгт Хайрханы тахилгад зориулан олон зүйлийн тансаг орцоор арц бүхий эр, эм хасын хэлбэрээр засаж бэлтгэжээ. Тэдгээрийг тойруулан бөө нар байрлалыг тусгаарлан гортиг татсан байв. Нэгдсэн тахилгын бэлтгэл хангагдсан байв. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн, Удирдах зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн зайран Ж.Өсөхбаяр, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Зоригтбаатар, Монгол бөөгийн тэргүүн удган П.Нарангэрэл нар өөсдийн шавь гарын хамт ирж оролцож байгаа ажээ. Нэгдсэн тахилга Нарны тахилгаар эхэлж, Хайрханы тахилгаар үргэлжилж, Тэнгэрийн тахилгаар эрчээ авч Лусын тахилгаар хүч түрэн Галын тахилгаар өндөрлөсөн билээ. Энэ талаар дэлэгрэнгүй мэдээлэх учраас ингээд зогсоё. Энэхүү тахилгыг зохион байгуулахад ачааны хүндийг үүрсэн Монгол бөөгийн удган Б.Батжаргалдаа их баярлалаа. Идэвх зүтгэл, тэмцэл бол энэ цагийн өнгө төрх. Тулгамдсан олон бэрхшээлийг давж байж ажил бүтнэ. Нэгдсэн тахилга зохион байгуулж идэвхтэй оролцсон бөө нар хуран цуглаж, ололт амжилтаа ярилцаж, хүндэтгэлийн зоог барьж, зочидоо хорхогоор дайлсан билээ. Хүндэтгэлийн зоог дээр халуун дулаан, дотно яриа өрнөж хийсэн ажлаа дүгнэн ярилцсан билээ. Биднийг буцахад их цас орж, эргээд өвөл болсон мэт байлаа. Хунгарласан зузаан цас уулсыг нөмөрчээ. Зуны эхэнд орсон энэ их цас бол монголчуудын хэлдэгээр “шар тос” билээ. Говь-Алтай аймгийн Тайшир сум өнгөрөөд газрын өнгө ногоороод явчих нь бусад газрыг бодвол дулааны эрч энд эрт туссан бололтой. Харин алдарт Ганцын даваа өгсөнгүүт цас зузаан гэгч хунгарлан орж, зам шавар ихтэй байлаа. Давааны орой дээр өвлийн хүйтэнг санагдуулан хүйтэн салхи шуурч байсан. Улиастай хот тээр дор харагдана. Бид Ганцын давааг уруудан Улиастай хотруу орлоо. Эртий түүхт Улиастай хот хаврын хүйтний эрчээ тавиагүй байлаа. Энд бид нэг шөнийг өнгөрөөсөн юм. Уулзалтуудаа хийчихээд маргааш нь нутгийн зүг хөдөлсөн билээ. Алдарт Загастай даваанд шинээр зам тавьж байгаа нь нүдэнд тусна. Өнгөрсөн дөрвөн жилийн ажлын өнгө энд харагдана лээ. Давааны зам тавих их ажил энд ундарчээ. Цас хайлж зам шавар шавхай болж хурд сааруулав. Өвөл, хаврын өнгө зэрэгцэн оршино. Тосонцэнгэл ороод засмал замд орлоо. Эндээс баруун чигт Чингис бондын зарцуулалтаар тавьсан засмал зам эхлэв. Солонготын даваа хүртэл зарим газарт шороон зам, зарим газарт засмал зам алаглан үргэлжлэнэ. Давааны Архангай аймгийн хэсэгт том тэргүүд сууснаас улбаалан зам эвдэрч явахад бэрх болжээ. Давааны бэлээс засмал зам угтлаа. Олон цаг зарцуулдаг байсан Цахир-Тариатын засмал зам сайхан болжээ. Энэ зам бол өнгөрсөн дөрвөн жилийн бүтээл болно. Бусад зам нь өмнөх жилүүдэд тавигдсан замууд. Харин аймгийн төвүүдэд засмал зам тавьж өнгө засчээ. Архангайн нутагт цасгүй, хүйтэвтэр байгаа бололтой өвс муухан цухуйсан харагдана. Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод ажлын уулзалтууд хийгээд хөдлөв. Дан залуучуудаас бүрдсэн баг ажиллаж байгаа нь сэтгэл хөдөлгөв. Төв, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай аймгуудаар хавар дуусч, зуны эхэн сар эхлэх мөчид явсан замын тэмдэглэл ийм байлаа. Говь-Алтайн Нэгдсэн тахилгын тухай дэлгэрэнгүй мэдээлэл тавигдана. Д.Хүрэлбаатар

БАРИМТАД КИНО ХИЙХ ЗАЛУУЧУУДТАЙ УУЛЗАВ.

 Монголын бөөгийн хөгжлийн өнөөгийн байдлын талаар судалгаа хийж, түүгээрээ баримтад кино хийхээр ажиллаж байгаа залуу уран бүтээлчтэй МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хүлээн авч уулзлаа.             Тэрээр баримтад кино хийж байгаа залуучуудад Монгол бөөгийн тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар тайлбар өглөө. “Мөнх тэнгэрийн сургаалийг шүтдэг иргэд, тэнгэрийн “Улаач” нар эвлэлдэн нэгдээд дөрвөн жил ард хоцров.    Монгол Улсад гадаадын гэх тодотголтой шашины 40 орчим урсгал түгэн дэлгэрч, одоо бүгд нийлээд 1000 орчим сүм хийд, өөрийн өмчлөлийн байшиг барилгатай болжээ. Юунд ийм их хөрөнгийг зарж, өөрийн гэсэн радио, телевизтэй болж, сүсэгтэн олны үзэл санааг байлдан дагуулж, бидний Монголчуудын оюун санааг эзэмдэж байна.                Дээдэс буурлууд, эцэг өвөгдийн минь үлдээсэн өв уламжлал, онгон байгаль, газрын хөрсөн дэх  их баялагт сэтгэл нь шунасан харийнхан, манай урваач ноёд нэгдэн нийлээд бузар савраа аль хэдийн газрын хөрсөнд нь шигтгээд маажиж эхлээд байна.               Тэд хүчирхэг байна. Олон зуун жил хуримтлагдсан баялаг туршлага, хэдэн зуун саяар тоологдох сүсэгтэнгүүдтэй, тэднээс санхүүжиж байдаг асар их хөрөнгийн чадавхитай, үзэл санаагаа түгээх олон жил тогтсон менежменттэй, сурталчилгааны хүчирхэг хэрэгсэлтэй тэдний эсрэг бид юу хийж чадах вэ. Тэд богино хугацаанд эрчимтэй ажиллаж, Монголын оюун ухааны салбарт хүч түрэн орон зайг эзэлж байна. Хүний нүдэнд харагдахгүй хүч тэнцвэргүй тулаан аажим аажимаар тэлсээр байна. Одоо олонхи нь харь хэл дээр уншдаг харийн сургаалийг хүндлэх болжээ. Харь хэл дээр уншиж байгаа номлол Монголчууд бидний юм биш гэдгийг яруу тод илтгэж байдаг. Харин онгод бол маш эртний аялгуунаас өнөө цагийн яруу тунгалаг монгол хэлээр бидэнд сургаалиа айлддаг, энэ утгаараа бидний хамгийн ойрын дотнын, хөх монголчуудын сургааль гэдгийн нотолж байдаг. Дээд буурлууд, эцэг өвгөдөөс үлдээсэн асар их өв баялаг байна, Онгон сайхан байгаль, газар нутаг минь байна. Түүхийн улбаанд хүнд дарамтыг туулан өнөөг хүрч ирсэн уламжлалт ёс заншил минь байна, мах, цус, ясанд минь шингээстэй монголчуудын Мөнх хөх тэнгэрийн сургааль, онгодын минь эрч хүч дахин сэргэж байна.             Мөнх тэнгэр бидэнд шинэ эрч хүчийг хайрлаж, монгол туургатнаа эргэн нэгдэж хүчирхэг болох тэр замыг зааж байна. Монголчууд эвлэлдэн нэгдэж хүчирхэг байсан тэр үеийг сануулж байна. Их эзэн Чингис хааны үзэл санааг эргээд дэлгэрүүлэх цаг тоолол эхэлсэнийг тунхаглаж байна. Мөнх тэнгэрийн үзэл санаан дор олон тэнгэрийн “улаач” нар нэгдэж, өөр өөрсдийн онгодоо дээдэлж, бусдын онгодыг хүндэтгэн, онгон сайхан байгаль, хүн ардынхаа сайн сайхан, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө эвлэлдэн нэгдэж ажиллах цаг үе тулж ирээд байна. Их тэнгэрийн хүч, онгодын хүч гэж байдаг бол одоо л төр улс, түмэн олныхоо төлөө зориулах цаг нь иржээ.             Одоо цагт олон мянган тэнгэрийн “улаач” нар мэндэлж, тэнгэр, онгод, сахиусынхаа үйлээ хийж явна. Бид хорин нэгдүгээр зуунд амьдарч байгаа тэнгэрийн улаач нар билээ. Тиймээс бид шашины үзэл, мухар сүсэгээс ангид гэдгийг онгодын хүчээр харуулж чаддаг байх хэрэгтэй. Тэнгэрийн улаач нар Энэ эрин зуунд боловсрол дээр тулгуурласан, онгодын хүчийг зөв залж ашиглаж чаддаг байх хэрэгтэй байна. Мөнх тэнгэр бидэнд шинэ эрч хүчийг  хайрлаж, монгол туурагтны дотор аугаа үзэл санаагаа дэлгэрүүлэх цаг үе ирсэнийг сануулж, идэвхтэй ажиллахыг шаардаж байна. Энэ бол биднээс их хүч, хугацаа шаардсан үйл хэрэг билээ. Бид их замын эхэнд, гараан дээр байна. Хүнд сорилтуудыг туулна. Тэр сорилтуудаас өмнө бид нэгдэж чадсан байх ёстой. Дэлхийн тэргүүлэгч гүрэн АНУ-ын департаментад тавьсан “Дэлхийн шашины байдал” илтгэлд Монголын тэнгэр шүтлэгтэнгүүд Монгол Улсын хүн амын 14,6 хувьд хүрсэнийг анх удаа тунхаглан зарлалаа. Энэ илтгэл дэлхийн бараг бүх орны хэл дээр хувилагдан тараагддаг. Бид гадаад орчинд, дэлхийд тунхаглан зарлагдлаа. Бидний гадаад бодлогод баримталж, хэрэгжүүлсэн ажил амжилтад хүрлээ.             МБНЭ нь өөрийн үйл ажиллагаагаа mongolianshaman.com сайт, Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл фейсбүкээр нийтэд сурталчлах гараагаа эхлэсэн билээ. Бөө шүтлэг нь улс төрөөс ангид байх учиртай. Гэтэл бид улс төртэй холилдоод эхэллээ. Зарим хүмүүс МБНЭ-ийн үйл ажилагааг үеэ өнгөрөөсөн төв, холбооны хуучин загварт шилжүүлэх, багш-шавийн холбоонд тулгуурласан өмнө туулж ирсэн хэлбэрээр сэргээхийг  зорих болсон. Түүхийн нугачаанд энэ бол дахин сэргэж болох боловч цаг хугацааны хувьдудаан оршин тогтнохгүй үзэгдэл юм. МБНЭ-ийн үйл ажиллагааг удирдагчид цаг хугацааны шүүлтүүрт шигшигдэн үлдэх түүхийн жамаар явж байна. МБНЭ-ээс гаргасан гол баримт бол “Монгол бөөгийн ёс зүй” билээ. Бид энэ баримт бичгийг батлан гаргаад ажиллаж байна.             МБНЭ-ийн үндсэн зорилт бол Монгол бөөг зөв голдиролоор хөгжүүлэхэд чиглэж байгаа тул цаашид Мөнх тэнгэрийн үзлийг түгээн дэлгэрүүлэх нэгдмэл зорилготой бүлэг хүмүүсийн нэгдэл байхаар тусгаж байна. Бид мөнх тэнгэрийн үзлийг боловсронгуй болгон нийтэд түгээхийн зэрэгцээ төрийн төвшинд хүлээн зөвшөөрүүлэх зорилтыг тавьж ажиллаж байна.” Гэв. Эдгээр санааг хийх гэж байгаа кинондоо тусгахыг зөвлөмж болголоо.                                                 Б.Банзрагч                                                   

NTV телевизэд ярилцлага өглөө.

Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласны 2224 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нар нэгдсэний дөрвөн жилийн хүрээнд МБНЭ-ийн хийгдэж байгаа ажлын талаар ярилаа. Төр засаг нь “бужигнасан”, улсын хөрөнгийг хулгайлагч нар “цагаандаа” гарсан, луйварчид хууль, ёс зүй нөлөөлөхөө болисон энэ үед Мөнх тэнгэрт энэ бүхнийг мэдүүлэх цаг үе иржээ. Тийм болохоор олон хөлийн үймээнээс хол байж, олон зүйлд хариулт өгөх шаардлага тулгарч байгааг өгүүллээ.   Мөнх тэнгэрийн сургаалийг түгээн дэлгэрүүлэх үйлст хүчин зүтгэж яваа шүтлэгтэн, “Тэнгэрийн улаач” нартаа Монгол бөөгийн цол, шагнал олгодог журмын талаар мэдээлэл өглөө. Мөн “Мөнх тэнгэрийн сургаалийг түгээх, Монгол бөөгийн байгууллагыг 2025 он хүртэл хөгжүүллэх хэтийн төлөвлөгөө”-ий хэрэгжилтийг ярилаа. МБНЭ-ийн хэтийн төлөвлөгөөнд тусгасан орчин үеийн “Онгод”-ын жишиг өргөөнүүд баригдаж байгааг тодорхой жишээн дээр ярьлаа МБНЭ болон Тувагийн бөө нар хамтран ажиллах ”САНАМЖ БИЧИГ”-т дурьдсан заалтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд бөөгийн зан үйлийг хамтран хийж, хүчээ нэгтгэх, эсвэл харилцан зохицож,  нутаг орноосоо бөөлөх бие биендээ туслаж ажиллахаар санамж бичигт туссан ажлууд хийгдэж байна.   Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласны 2224 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нар нэгдсэний дөрвөн жилийн ойн хүрээнд хийгдэх гол арга хэмжээ бол Монгол түмний бахархалт хайрхан БУРХАН ХАЛДУН-НЫ ТАХИЛГА удахгүй хийгдэх бөгөөд түүний бэлтгэл ажлууд хийгдэж байгааг дурьдлаа.                         Б.Банзрагч  

Хуудаснууд

Subscribe to Үйл явдлын тойм