logo

logo.jpg

Advertisement

Үйл явдлын тойм

​Цэргийн улс төрийн байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жил, дээд боловсролтой цэргийн мэргэшсэн улс төрийн ажилтан бэлтгэж эхэлсний 40 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний хурал болов.

Цэргийн улс төрийн байгууллага үүсэн  байгуулагдсаны 95 жил, дээд  боловсролтой цэршйн мэргэшсэн улс төрийн ажилтан бэлтгэж эхэлсний 40 жил, цэршйн улс төр, саёл хүмүүжлийн ажилтны өдөрийг тэмдэглэх хүрээнд Эрдэм шинжилгээний бага хурал боллоо.   "Цэргийн улс төрийн байгууллагын түүхэн замнал, сургамж, дүгнэлт” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1400 цагт БХИС-ийн "Их Эе" танхимд боллоо. Хурлын ажиллагааг БХЭШХ-ийн дэд захирал-эрдэмтэн нарийн бичгийн дарга, хурандаа Ц.Дэмчигсүрэн удирдаж, хурлыг нээж БХЯ-ны Төриин нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан үг хэллээ.             "Цэргийн улс төр, соёл хүмүүжлийн байгууллагын түүхэн замнал, хөгжил, өөрчлөлт" сэдвээр үндсэн илтгэлийг МАА-ийн УТГ-ын нэглүгээр орлогч ларга асан, чөлөөн байгаа хошууч генерал Г.Дугарсүрэн, Хавсралт илтгэлүүдийг: "Монголын Ардын Армийн бие бүрэлдхүүний цэргийн улс төр, хүмүүжлийн ажилд тавигдаж байсан шаардлага, тэдний гүйцэтгэсэн үүрэг" Бэлтгэл хуранлаа, локтор (РН.О), профессор Б.Бадарч "Нийгмийн өөрчлөлтийн үеийн иэргийн улс төр, соёл хүмүүжлийн ажлын үндсэн чиглэл, онилог" БХЭШХ-ийн эрлэм шинжилгээний ажилтан  доктор (РН.О), дэд хуранлаа Лха.Баяр "Зэвсэгт хүчний бие бүрэлдхүүний мэдээлэл, сурталчилгаа, соёл хүмүүжлийн ажлын өнөөгийн байдал" БХИС-ийн НУТ-ийн багш, локтор (РН.О) И.Чинбат нар тус илтгэл тавьлаа. Эрдэм шинжилгэээний хуралд ЦЕДС, ЦНДС, ЦИС, БХИС-ийг Цэргийн улс төр, соёл хүмүүжил, сэтгэл зүйч мэргэжлээр төгссөн үе үеийн төгсөгчид, Гадаадын цэргийн академи, дээд сургуулиудыг төгсөж, удирдах байгууллага, цэргийн нэгтгэл ангиудад мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа албан хаагчид, бэлтгэл чөлөөнд гарсан ахмад улс төрийн ажилтнууд, Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагад мэргэжлээрээ соёл хүмүүжлийн ажил эрхлэн ажиллаж байгаа ажилтнууд, бэлтгэл чөлөөнд байгаа ахмадуудыг хамруулж хийлээ. Хурал Цэргийн улс төр, соёл хүмүүжлийн байгууллагын түүхэн замналыг олон нийтэд сурталчлах, эх оронч үзэл хүмүүжлийг залуу хойч үед төлөвшүүлж, эзэмшсэн мэргэжлээрээ бахархах ахмад ажилтнууд, үе үеийн төгсөгчидийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд чиглэгдэж хийгдлээ. Хуралдаанд 1977 оны ЦЕДС-ийн улс төрийн ангийг Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай төгссөн, Тагнуулын Ерөнхий газрын дарга, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд асан Р.Болд, 1982 онд ЦНДС-ийн Улс төрийн ангийг “алтан медальтай”, Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай төгссөн, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн ажлын албаны дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа Д.Жаргалсайхан нар оролцож үг хэллээ. ТҮҮХЭН ЗАМНАЛ Цэргийн яамны улс төрийн хэлтэс /1921-05-16/ Цэрэг ардыг сурган боловсруулах газар /1924-03-24/ Улаан цэргийн улс төрийн ба сурган боловсруулах газар /1934-05-12/ Ардын хувьсгалт цэргийн улс төрийн газар /1936-03-02/ Бүх цэргийн улс төрийн газар /1937-1945/ Ардын Армийн улс төрийн газар /1971-1990/ Улс төр хүмүүжлийн газар /1990-1992 он/ ЗХЕШ-ын сургалт, соёл хүмүүжлийн газар /1992-1997/ ЦЭРГИЙН УЛС ТӨР, СОЁЛ ХҮМҮҮЖЛИЙН АЖИЛТНУУДЫН АЛБАН ТУШААЛЫН НЭР, ТҮҮХЭН ОН ДАРААЛАЛ 1922 оноос сумангуудад суртлын сургагч, номын багш 1943 оноос Улс төрийн орлогч 1939-1945 оны дайны жилүүдэд комиссар улс төрийн удирдагч 1946-1972 онд Батольон, дивизионы ухуулах ажлын зааварлагч, Рот, батарейн улс төрийн орлогч 1961-1994 онд -гадаадын цэргийн сургуульд (тухайн үеийн ЗХУ-ын Львов, Минск) хотын улс төрийн дээд сургуулиар улс төр, соёлын ажилтан мэргэжлээр 160-аад хүнийг бэлтгэн төгсгөсөн 1972-1994 -ЦЕДС-д 1972 оноос улс төрийн ангийг шинээр нээж 1976 онд анхны төгсөлт хийсэн. Энэ нь 1994 он хүртэл үргэлжилж 19 удаагийн төгсөлтөөр дээд мэргэжилтэй улс төрийн ажилтан офицер 500 гаруйг бэлтгэсэн. 2006 оноос байгуулагдаж цэргийн анги салбарт сэтгэл зүйч офицеруудыг бэлтгэж эхэлсэн. Үйл ажиллагааны чиглэл мэдээлэл                    -хэлэлцүүлэг сурталчилгаа -өдөрлөг уулзалт                      -уралдаан тэмцээн ярилцлага                   -сургалт арга зүйн зөвлөгөө судалгаа шинжилгээ онол практик, эрдэм шинжилгээний бага хурал    

КОМПЬЕТЕРЫН ХУВИЛАГЧ ХАНДИВЛАВ

    МБНЭ–ийн үйл ажиллагаанд байнгын туслалцаа үзүүлж байдаг байгууллагын нэг бол Баянзүрх дүүргийн 1-р хороо юм. Өнөө цагт хуралдаан хийх болоход байр шаардлагатай болдог. Энд тэндэхийн байранд хуралдаан хийхэд цагийн мөнгө шаардана.             МБНЭ нь нэг хэсэгтээ хуралдаанаа хийхийн тулд хоолны газрыг сонгож, эхлээд хоол идээд дараа нь хуралдаанаа хийдэг байв. Хөрөнгө муутай байгууллагын хувьд энэ нь хуралдаанд оролцогчдод хүнд тусна. Эхний жил ийм аргаар ажлаа явуулж байлаа. Хоёр дахь жилээсээ бид Баянзүрх дүүргийн 1-р хорооны байранд хуралдаанаа хийх болсон. Энэ бүхэн олон талаараа бидэнд том тус байлаа. Өнөөгийн байдлаар МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдай 37 удаа хийгдсэний ихэнхийг хорооныхоо байранд хийсэн. Баянзүрх дүүргийн 1-р хорооны дарга, Иргэдийн танхимын ажилтан Амаржаргал нар манай байгууллагад чадах хэмжээгээр тусладаг. Тиймээс бидний олон хурал цагтаа саадгүй хийгдсэн түүхтэй. МБНЭ-ийн зүгээс хороондоо хэрэгтэй шаардлагатай компьютерийн хувилагч хандив болгон өгсөн юм. Баянзүрх дүүргийн 1-р хорооны даргад МБНЭ-ээс компьютерийн хувилагч хандивлахад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Дээд хуралдайн гишүүн, Монгол бөөгийн Их зайран Н.Дангаасүрэн нар байлцлаа. МБНЭ-ийн хамт олонд байнгын туслалцаа үзүүлж байдаг Баянзүрх дүүргийн 1-р хорооны хамт олондоо ажлын их амжилт хүсэн ерөөе.                                               Б.Банзрагч                    

​ITM Mongolia 2016 үзэсгэлэнг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд үзлээ.

МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд ITM Mongolia 2016 үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Монголын аялал жуулчлалын салбарын “ITM-2016” олон улсын үзэсгэлэн Улаанбаатар хот Мишээл экспод 2016 оны 03 дугаар сарын 25-27-ний өдрүүдэд боллоо. Монголын аялал жуулчлалын салбарын томоохон аж ахуй нэгж, компаниуд, 21 аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг жуулчны байгуулгууд оролцжээ. Уг үзэсгэлэнд нийт 289 аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилсан байна. Эдгээр бүх  жуулчлалын баазууд нь Монгол улсын түүхт дурсгалт газар, гол мөрөн, Увс нуур, Байгаль далай ээж, Буурь нуур, Хяргас нуур,  байгалийн үзэсгэлэнт газар, халуун рашаанаар үйлчлэх, инергийн төвлөрөл газарт уран барилга архитектурын өвөрмөц шийдэл бүхий үйлчилгээний барилгатай болсон байна. Тэрхүү жуулчлалын бааз дээр тулгуурлан Гадааын төлөөлөгчид монголын байгалийн сайханыг л үзүүлэх боломж бүрдсэн байна. Үзэсгэлэнд Гар урлалын төрөл,  Зүймэл давуун урлал, (хүмүүсийн гар дор байдаг ч төдийлөн ашиглагддаггүй даавуу торгоны өөдсийг зүйн оёж бүх төрлийн гэр ахуйн хэрэглэл, бэлэг дурсгалын зүйлс) хийж байгаа  нь нүдэнд сайхан харагдаж байв. Чингис хаан болон түүний баатруудын лааны тосон баримал бүхий  “Лааны тосон музей” монголд байгуулагдаж, түүний дээж үзмэрүүд тавигдсан байлаа.   ASEM-ын дээд хэмжээний хурлыг зохион байгуулах ажлын хэсэгтэй уулзаж 53 орны зочид төлөөлөгчдийг байрлуулах байрны коридорт Баянлиг сумын Бичигтийн амны Бичигт хадны зургийг дүрсэлсэн эсгий эдлэл, бүтээлүүдийг байрлуулахаар болжээ. Монголын олон аялал жуулчлалын компаниуд Япон болон дэлхийн бусад ороноор аялах зэрэг олон сайхан зүйлс байна. Харин харамсалтай нь аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулагчид Монголчуудын өнө эртнээс шүтэж ирсэн Хөх мөнх тэнгэрийн холбогдолтой мэдээ мэдээлэл хийх зан үйлийн талаар мэдээлэл хомс, нүүдлийн соёл иргэншлийн нэг чухал хэсэг болсон бөө шүтлэгийн талаар гадаадын жуулчидад үзүүлэх зүйлгүй байгаа нь сэтгэл голсоолгож байлаа. МБНЭ-ийн удирдлага бөөгийн шүтлэгийн талаар хамтран ажиллах талаар санал бодлоо солилцох жуулчлалын нэг ч байгууллага байсангүй.                                       Б.Мөнхбаяр  

​МБНЭ-ийн удирдлага ээж модонд ажиллаа.

Ханш нээх өдөр МБНЭ-ийн удирдлага Сэлэнгэ аймгийн “ЭЭЖ” модонд сурталчилгааны ажил зохион байгуулахаар зорьсон билээ. Аян замын дунд бид Дархан-Уул аймагт хоноглож өглөө эрт цааш хөдөлсөн юм. Дархан-Уул аймгаас хөдлөхөд бидэнтэй Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн гишүүд дэмжигчид нэгдэж хамтарч ажилласан юм. Ээж модонд буудаллаж, туг далбаагаа мандуулж, сурталчилгааны самбараа дэлгэж, уртын дуугаа тавиж, хүмүүсээ 3 баг болгон хувааж суртачилгаа эхллээ. 1-р баг будалсан газараа үлдэж тараах материал тарааж, самбар тайлбарлаж зон олонг хүлээн авч уулзахаар МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн удган С.Болормаа, Монгол бөөгийн зайран Батзориг нар, 2-р  баг Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Мялдорж, дэмжигч Ууганбаяр, Монгол бөөгийн зайран Ц.Мөнхбаяр кино зураг авхаар апратаа үүрэн  ээж модны зүг хөдөллөө.  Өглөө эрт очсон болохоор өмнөх  жилүүдийг бодвол зон олон цөөхөн, Ээж модыг тойрсон отогууд зарим нь дөнгөж буудлаж байлаа. Отогоо тойруулаад мод хооронд хадаг, болон улаан утасаар зоон татсан нь тойрч явхад түвэгтэй байв. 3-р баг Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд, дэмжигч Оюун нар гарын авлага, танилцуулга тараахаар өөр өөрийн ажилдаа шамдан орцогоолоо. Морин цаг болж Монгол бөөгийн зайран Д.Бямбадорж цагдаагийн хамгаалтын хажуугаар орж ээж модны хамгаалтын зоонд орж ирлээ. 55 цагааан тэнгэрт сүүгээ өргөж, 44 хар тэнгэр архиан өргөж ээж модны тахилгийн ажил эхэллээ. Удган зайрангууд ээж модон тойрон зогсож багшийгаа даган өргөлөөн өргөж байлаа. Шинээр босож байгаа удган зайрангуудыг ээж модны өмнө суулгаж дээд тэнгэрт андгай тангараг өргүүлж байлаа. Өдөр болоход МБНЭ-ийн удирдлага, Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удган, зайрангууд ээж модоос зүүн ургаш нэгэн довцог дээрээс, Монгол бөөгийн  их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд нар хуурдан ээж модондоо өрөглөөн өргөж баясгалаа. Ээж модыг тойроод 30-д отог байрласан байллаа. Зарим нэг нь зоондоо тойрон сууж багшийн удирдалганд нэгэн командаар бөөлж, нэгэн командаар бөөлхөө  болж байгаа нь нүдэнд сонин содон харагдаж байллаа. Зарим отог нь багшийн өмнө нэг нэгээр бөөлж чанараа ахуулж байгаа нь харагдаж байлаа. Тахилга дуусхад зайран Д.Бямбадорж адис авах гэсэн зон олон, шавь нар даараалал үүсгэн очирлосон байлаа. Үүгээр ээж модны тахилгын ажил дуусаж эх хуль боллоо. Ээж модыг тойрон байгаа гал, отогийн зураг авч бичлэг хийхэд зарим нэг омогтой зайранд зодуулах шахаж байллаа. Нэгэнт л зон олны өмнө бөөлж байж яагаад зураг авч болохгүй байгаа нь сонихон байлаа. Сэлэнгэ аймагт ажиллаж зон олонтой уулзан гарын авлага, танилцуулга тарааж,  Хилийн цэргийн анги дээр орой хоол идээд  Улаанбаатарын зүг хөлгийн жолоо заллаа.                                              Ц.Мөнхбаяр        

Монгол хатны бунханд ёслол хийсэн “ОКТЯБР” нэрэмжит сан байгуулагдав.

ХХ зууны наяад онд гучаадхан настай орлогч сайн болно гэдэг ховор явдал байлаа. БНМАУ-ын Худалдаа бэлтгэлийн яамны орлогч сайд Ж.Октябьр гучаад насандаа төрийн өндөр албанд очжээ. Тэр их зөв хүн байсан. Зөв хүний мөрөөр нь хүртэл зөв юмс чимээгүй өрнөх ажээ.  Манай  Baabar.mn шилдэг нийтлэгчдийн клубын гишүүн агсан Ж.Октябьр гуайн найз нөхөд, гэр бүлийнхэн нь түүнийг дурсахаар, нэрэмжит сан байгуулжээ.   “Ж,Октябрь гуай бол сайн тогооч, Нийтийн хоосны салбарын том зүтгэлтэн төдийгүй сайн нийтэлч байсан. Зөвхөн хоолоо л бичнэ, сурталчилна. Монгол хүн хор идээд сүйрэх гэж байгаа тухай бичээд сүр бадруулж чадах ганц мэргэжилтэн байсан. Гэхдээ тэр зөв хоолловол эрүүл, зохистой идвэл энх байна хэмээн сурталчилдаг, энэ сэдвээрээ л бичдэг нэгэн. Шүлэг бичих, Онигоо ярих бол бас нэг том хобби нь.” Гэж нэрт нийтлэлч дурсанлээ.    Бимэкс компанийн Ц.Бат-Өлзий захирал сан байгуулагдсаны зарыг хүргэн уулзалтыг нээлээ. Бурхан болоочийн гэргий Х.Сэлэнгэ улмаар Монголын тогооч нарын холбооны дарга үг хэллээ. Голлон зохион байгуулагчийн нэг Бимэксийн Ц.Бат-Өлзий манай Ж.Октябьр гуай хоёр хэзээний л хоорондоо их сүрхий явсан улс. Харин бурхан болооч бол Монголын тогооч нарын холбоог байгуулсан удирдсан, олон улсын төвцөнд гаргасан нэгэн. Монголын тогооч нарын холбооны дарга М.Баасандорж үг хэлнэ билээ. Түүнийг  “Юугаараа сонин байсан гэхээр нэг ч жагсаал дээр үзэгдээгүй, ямарч цуглаан дээр харагдаагүй ядахнаа зурагтаар илтгэж, монгол хүн хор идэн сүйрч байгаа тухай ярьж, хөгшид хүүхэд айлгаагүй, тийм мөрөөрөө атлаа Холбооны дарга хүн байх юм. Сайн мууг нь мэдэхгүй, ямарч байсан урдах ажлаа хийдэг л хүн бололтой. Хэмээн бас магтана билээ.             Энэ ажиллагаанд МБНЭ-тйн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцсон юм. Тэгээд БНАСАУ-д очсон тухай дурсамжаа дуурсав. 2015 оны эхээр Дэлхий дахины анхаарлын төвд байдаг, өвөрмөц дэг жаягаар хөгжиж буй орон гэж үздэг Хойд Солонгост МБНЭ-ийн төлөөлөгчид албан ёсоор очиж, Монгол хатныхаа бунханд хүндэтгэл үзүүлж бөөлөлт хийсэн билээ. 2016 он гараад Хойд Солонгосчууд устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа зарласанаар цэрэг зэвсгийн салбараараа дэлхийд хамгийн хүчирхэг гүрнүүдийн тоонд эргэлт буцалтгүй багтсанаа тунхаглалаа. Хойд Солонгосууд Монголчуудад элгэмсэг ханддагийн нэг илрэл яах аргагүй МБНЭ-ийн төлөөлөгчид БНАСАУ-д айлчилж, өмнөд хил дээр байрлах Солонгосын эртний түүхэн үнэтэй байгууламж болох монгол хатны бунханд Монгол бөө хүндэтгэл үзүүлж бөөлөх боломж олгосон явдал байв. Тэгээд БНАСАУ-д айлчилсан тэр өдрүүдээ эргэн санаж байна. 4 дүгээр сарын 16-ны өдөр. Өглөө 8.00 цагт Пхеньянаас хөдлөв. Бороо орсон хүчтэй салхитай хүйтэвтэр өдөр эхлэв. Хотоос гарангуут бүх л газарт тариалалтын ажил өрнөнө. Боломжтой ямар л талбай байна тэнд ямар нэг зүйл тарьсан байх бөгөөд хүмүүс хариуцсан газартайгаа байнга харьцан ажиллана. Газраа үхэр анжессаар хагалах бөгөөд их л содон харагдана. Уулсын энгэр тариан талбайн завсар зайгаар 2-3 болон дээд тал нь 10 гаруй ямаа хариулсан хүн зогсоно. Биднийг хилийн хамгаалалтын бүсэд очилоо. Автобус хөдлөөд удалгүй хэлэлцээр хийгдсэн завсарын бүсэд очлоо. Хуралдаан хийгдсэн болон хэлэлцээрт гарын үсэг зурсан ширээ болон тэр үеийн үйл явдлыг харуулсан фото үзэсгэлэн, бичвэр бүхий дурсгалын самбар байрлуулжээ. Тэндээс цааш хөдлөөд хоёр улсын хилийн зааг дээр очлоо. Тэндээс хөдлөөд хилийн харуулд түр зогсоод шууд Кэсонг хотод ирлээ. Хотоос хөдлөөд тун удалгүй Монгол хатны бунханд ирлээ.       Өглөөнөөс эхлэн уйланхайтаж, усан бороо асгарч, алсын газар харагдахгүй болж, манан бударч хатны бунхан хүртэл үргэлжилж үзэх орчныг хязгаарлана. Бид намхан боловч парамид хэлбэртэй уул дөхөж ирээд хойд зүг рүү эргэв. Нэгэн ам өгсөж эхлэх үед хэдхэн километрийн алсад бидний очих ёстой бунхан модон дотор тодрох нь тэрээ. Байгалийн сайханыг сонгож, бас ч шаггүй сайхан бүтээж босгосон цогцолбор харагдана. Машины зогсоол байх агаад тэндээс бунхан луу явган хүн очих зам тавьжээ. Бид монгол хатны бунхан өөд өгсөж явах тэрхэн агшинд тэнгэр онгойж эхэлсэн байна лээ. Учир нь дараа нь би ведио бичлэгээс харсан юм. Хойноосоо үүл онгойж, тэнгэр цэлмэв. Үүл үгүй хөх тэнгэрт наран эзэгнэн саяхан орж байсан бороо аль хэдийн сураг ч үгүй  болжээ. Монгол хатны бунхан хүртэл засмал зам байх агаад тэнд гадаадын хоёр автобус бүхий жуулчид ирсэн байлаа. Солонгосын түүхэндэх 31 дэх хаан Гоу Миний их хатан болох Вангри буюу Ванчен хэмээх Монгол хатан түүхэн угсааны Солонгос дахь гурав дахь харийн гүнжээр өргөмжлөгдсөн байдаг. Бунханы зүүн өмнө модон тахилгын сүм харагдана. Бодвоос олон зуун жил тахилга тасарсан болов уу. Огцом багахан шатаар өгсөөд бунханд очлоо. Бунхан гурван шатлалд байх ажээ. Эхний хэсэг болох Бунханы үүдэн хэсэгт цэргийн хөшөө байрлана. Дараагийн хоёрдахь хэсэгт түшмэлийн хөшөө, мөн бунханы өмнө талд боржин чулуугаар хийсэн хоёр метр гаруй өндөртэй, дэнлүү хэлбэртэй хоёр ширхэг гэрэлт цамхаг байрлана. Гурав дахь тавцанд үндсэн бунханы хэсэг байрлах бөгөөд тойроод хонь арслан гэсэн найман хөшөө хийж, өмнө талд тахилгын ширээ байрлуулсан байв. Уг булш нь Солонгосын хэмжээнд орчныг нь иж бүрдлээр цогцлон босгосон цорын ганц бунхан гэх бөгөөд онцлог байдлаар өнөөг хүртэл өвлөн ирсэн бунхануудаас хамгийн сайн хадгалж ирсэн талаар судлаачид онцолжээ. Монгол хатан төр улсынхаа томилолтыг арван зургаан насандаа хүлээж авчээ. Их хааны ордны сургалтыг дуусгаад Хувилай хааны буюу төрийн томилолтыг Монгол хүний чөмөг дүүрсэн нас гэх арван зургаан насандаа харь нутагт Корей хааны хатанаар иржээ. Баг залуухан насандаа харь орныг зорьсон энэ хатны түүх одоо цагт монгол охидод түүхэн сургамжтай. Ийм бага наснаасаа монгол охид, бүсгүйчүүд төр улсын хэрэгт биеэ зориулж эхэлдэг байжээ. Нөгөө талдаа тэр үеийн төрийн сургалтын систем ч их бага наснаас эхэлдэг байж. Судалвал их зүйл тодорно. Төрт ёсыг удирдах нарийн зүйл анзаарагдана.                                 Хувилай хааны цэрэг япон улсыг эзлэх бэлтгэл хангах солонгосын өмнө зүгийн байрлалын гол зам болсон хойд солонгосын нутаг тэр үедээ өмнө зүг хөдлөх их хөлийн газар байжээ. Японы зүг довтлох их цэргийн цуваа энэл нутгаар дамжин өмнө зүг хөлхөж байлаа. Хувилай хаан ч тэр үед тархай бутархай байсан Корей улсыг нэгтгэн нэгэн улс болоход түүхэн үүрэг гүйцэтгэжээ. Монгол хатан арван зургаан жилийн дараа гучин хоёр насандаа жирэмсэлж, корей улсын хаан энэ үйл явдлыг тэмдэглэж тэр үед шоронд байсан бүх хүнд өршөөл үзүүлж байжээ.             Харамсамаар үйл болж монгол хатан төрөхдөө нас барав. Энэ явдлыг сонссон хаан ухаан алдаж байжээ. Улс орон даяар 49 хоногийн гашуудал зарлаж, оршуулах газрыг олох үүргийг өгчээ. Хаанд сонгосон газар нь таалагдаагүй бол газар сонгосон хүнийг цаазалж байв.            Хаан сонгосон газрын баруун талд хатнаа зүүн талд өөрийгөө оршуулахаар гэрээслэж, хатныг оршуулах бунханыг бүтээх ажил 1365 онд эхэлж, зургаан жил өрнөжээ. Монгол хатныг оршуулахдаа бунхан дотор арван хоёр жилийг хийж оршуулсан гэдэг. Хаан хатны дэргэд өөрийгөө оршуулах бунханаа хоёр жилийн хугацаатай бэлтгэсэн ажээ. Тэгэхдээ газар доогуур хоёр бунхан холбогдсон байхаар хонгил хийсэн байжээ. Хаан Гон мун 1379 онд таалал төгсөж,  хатныхаа дэргэд бэлтгэсэн бунханд нь оршуулжээ.             Монгол хатнаас төрсөн хүү болох Корей улсын З2 дахь хаан Хун ху ван төрийг залгамжлан барьсан түүхтэй юм. Солонгосын нэгэн үеийн түүх ийнхүү монгол хатан түүний төрүүлсэн хүүгийн түүхээр холбогддог байна. Монгол төрийн даалгавраар харь оронд төрийн бодлогоо хэрэгжүүлэх үүрэг хүлээн бага залуухан насандаа алс холын солонгос улсад очиж, нэгэн үеийн түүхийн улбаа болсон монгол хатны түүхийг сонсоход бахдалтай байлаа. Тэр үеийг тухайн улсыг төрийг барих монгол төрийн бодлого тодорхой байжээ. Хариас томилсон хааныг тухайн орны ард түмэн хүлээж авахдаа маруухан байсныг олон орны түүх өгүүлдэг. Тиймээс хатан томилж, түүнээс төрсөн хүүгээр буюу цусан төрлөөр дамжин хааны үе дамжин залгамжлах нь тухайн ард түмний сэтгэлд илүү ойрхон байжээ гэж дүгнэхээр байна. Монгол хатан түүний хүү Хун хү вангаар дамжин Солонгос улсын түүхийн нэгэн үеийг Монгол цустай хаад удирдаж ирсэн түүх ийм болой.             Хаан хатан хоёрын өмнө тавьсан чулуун тахилгын ширээнд өргөх бяцхан жимс, печень бүхий өргөл тавигдаж, монгол орноос нь авчирсан хөх аргал, арц асч хавь ойрт өөрийн үнэрээ түгээв. Бунханы зүүн урд өвдөг дээрээ сөхрөн суусан монгол үндэсний хувцасаар хавь орчныхныг гайхширлыг төрүүлсэн гурван эрхэм монгол бөөгийн ёсоор хүндэтгэл үзүүлж буй нь энэ. Эдгээр хүмүүс болох МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Дархадын алдарт Дамдин зайрангийн охин, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү нар хүндэтгэх ёслол үйлдэж, нэг баг болж яваа Монголд дахь “Кимирсенхва” нийгэмлэгийн тэргүүн Содбаатар, МОНГОЛЫН ТОГООЧ НАРЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ОКТЯБРЬ НАР байлаа. Хуур, манжигаа дэлгэн суугаа тэднийг энд ирсэн гадаадын жуулчид болон солонгосын есөн хүн бичлэг хийж байлаа. Хуурын эгшиг аажим зөөлнөөр эхэлж явцдаа чангарч уянгалан цуурайтав. Их хатны бунхандаа есөнтэй мөргөж үйл төгслөө. Их нутаг монголд нь залахаар хүндэтгэн шүншиглэн авсан шороогоо хадгандаа боож авав. Бидэнд хөшөөн дээр байх хугацааг арван таван минутаар тогтоосон юм. Энэ л хугацаанд их хатандаа хүндэтгэл үзүүлэх зан үйлийг багтаах ёстой байлаа. Бид ч багтааж чадсан билээ. Энэ бол бас гайхамшиг байсан гэж хэлж болно. Улаанбаатарт байхад бидэнд эхлээд БНАСАУ-д айлчлах болсон тухай хэлж, МБНЭ-ийн Бөөгийн зөвлөл хуралдаж явах хүнийг хэлэлцэж томилсон юм. Монгол Улс дахь БНАСАУ-ын ЭСЯ-аас биднийг дуудаж өөрийн улсад очих визийг хэдхэн минутын дотор шуурхай гаргаж өгсөн билээ. ЭСЯ-аас гараад шууд Бээжинд байгаа найз нөхөддөө холбоо барьж БНАСАУ явах билетээ захих гэсэн боловч аль хэдийн дууссан байлаа. Бид гурав Бээжинд онгоцоор нисч очив. Зочид буудалд буугаад Бээжин-Пхьняны шууд явах галт тэрэгний билет хөөцөлдөөд бүтсэнгүй. Монголд дахь “Кимирсенхва” нийгэмлэгийн тэргүүн Содбаатарт БНХАУ-д суугаа ЭСЯ-ныхан туслалцаад ч олдсонгүй. Тэгээд тэр хоёр орон нутгийн вагоноор Датун хот орж, цаанаас нь БНАСАУ-д суугаа ЭСЯ-хан машинаар тосч авахаар болжээ. Маргааш өглөө нь бид вагоны билетийн кассанаас тасалбараа авахаар тохиров.        Орой нь бид буудалдаа ирээд төөрөг тавьж үзлээ. Төөрөгнөөс харахад хоёр ЭСЯ-ныхан ярилцаж тохирсон гэх боловч газраар явах бүх зам хаалттай байлаа. Тэнгэрээр явах зам нээлттэй байна гэв. Бид төөргөө баримталахаар шийдвэрлэв. Төөрөг үнэн байж билээ. Бид бүгд очсон бол машинд багтахгүй бид гурав хоцрохоор байсан. Учир нь тосож буй машин нь дүүрэн  хүнтэй байсан гэж байгаа. Онгодтой хүнээр “тоглоом” хийж болохгүй, үр дүнгээ амсдаг. Өглөө босоод Бээжин дэх БНАСАУ-ын КорейАэр кассны газраар ороод онгоцны билет асуувал байгаа гэв. Тэгээд нисэх буудал зорив. Онгоц хөөрч нэг цаг гучин минут болоод Пхеньяны нисэх онгоцны буудалд газардлаа. Бидэнд танилцуулсан хөтөлбөрт монгол хатны бунханд очих тусгагдаагүй байлаа. Тэгээд л тэр оройноос монгол хатны бунханд очих талаар бөөгийн зан үйл хийж эхэлсэн дээ. Солонгос нөхөд бидэнд БНАСАУ-БНСУ-ын хил явах өглөө бидэнтэй хамт явах хятадын төлөөлөгчид зөвшөөрвөл очиж болох юм гэсэн мэдээ дуулгасан юм. Хил үзээд буцах замдаа монгол хатны бунханд очих болсоноо албан ёсоор мэдэгдсэн билээ. Удган маань өмнө нь бөөлж монгол хатан тахилгадаа ямар идээ авахыг тодруулсан байсан юм. Хатан маань монгол ахуйгаас их холдсон, тиймээс голдуу олон төрлийн жимс, бас будаа авахаар байв. Монгол шимийн архинаас татгалзаж, хонины сүүл хиншүү хэлбэрээр авах хүсэлтэй байсан юм. Бидэнд тун давчуу хугацаа өгсөн учир хонины хэдэн ширхэг ноосны ширхэгийг монголоос аваачсан хөх хомоол, арцтай хамт уугуулсан билээ. Дээр нь нэмээд удганаас зүүж явсан алтан ээмгийн өрөөснийг нь авчихсан байсныг хожим мэдсэн билээ. Харь солонгос улсад очсон нэг Монгол бүсгүйн тухайн улсын түүхэнд байгуулсан түүхэн гавьяаг бахархан дурсахад ийм байна. Үзэсгэлэнт сайхан байгаль, хөхрөн дуниартах уулсын оргилд гарч эх нутаг Монгол орноо сэтгэл зүрхэндээ тээн алсыг ширтэн суугаа Монгол хатан Ванчин, солонгосчууд “Но Гү-гийн нулимс” гэдэг манайд “Бэр цэцэг”-ийн дүр одоо ч сэтгэлд тод үзэгдэнэ. -Ай, Хөх мөнх тэнгэр минь, Эх нутгаа санагалзах Монгол хатан минь, ашид мөнхийн “бэр цэцэг” минь, харь газрын монгол нэртэй Ачаа уул минь, тэнд хамт басйан андаа Монголчууд Та бүхэнээ мөнхөд дурсаж явах болно. Үнэхээр байгалийн сайханыг олж энэхүү бунханыг байгуулжээ. Бидний аялал ийнхүү өндөрлөв. Дахин уулзахын ерөөл дэвшүүлж, алс холын Солонгосоос нутгийн зүг хөдөллөө. Энгэр дээр хэн хүнд өгөөд байдаггүй хоёр их удирдагчийн зураг бүхий тэмдэг гялалзана. Энэ бол их хүндэтгэлийн илэрхийлэл байлаа.                                                       Д.Жаргалсайхан    

Иргэд, сонгогчид оролцсон цуглаан болж, бөө нар оролцов.

"Эвлэн мандах хүч” хөдөлгөөнөөс өчигдөр Тусгаар тогтнолын талбайд УИХ-д дүн тавих иргэд, сонгогчдын цуглааныг зохион байгуулсан. "Эвлэн мандах хүч” хөдөлгөөн цуглаанд аль болох олон иргэнийг хамруулахыг хүссэн бөгөөд иргэд, сонгогчдоос санал асуулга авч УИХ-ыг өнгөрсөн дөрвөн жилд хэр зэрэг ажилласныг дүгнэсэн юм. Тэгвэл өчигдөр өдрийн 12:00 цагаас эхэлсэн санал асуулгад нийтдээ 919 хүн оролцсоноос 885 хүн буюу 93 хувь нь муу, 66 хүн буюу 0.7 хувь нь УИХ-ыг өнгөрсөн дөрвөн жилд сайн ажилласан гэж дүгнэжээ. Энэхүү санал асуулга нь УИХ болон Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, хариуцлага тооцох зорилго агуулж байсан бөгөөд "Эвлэн мандах хүч” хөдөлгөөнөөс "Эцсийн байдлаар гарсан энэ дүн нь зөвхөн бүртгүүлж оролцсон иргэдээс өгсөн санал юм. Өөрөөр хэлбэл, өөрийн регистр болон бусад нотлох баримтаа бүртгэлийн хуудсанд баталгаажуулсан хүмүүсийн өгсөн санал гэсэн үг. Талбайн голд байрлуулсан шилэн хоргонд хийсэн бүх саналын хуудсаар дүгнэсэн бол УИХ-д муу тавих иргэдийн тоо үүнээс ч илүү өндөр гарах байсан. Бид илүү бодитой тоо гаргахын тулд бүртгүүлсэн иргэдээр дүнг тооцсон" гэж хэлжээ. Саналын хуудастай холбогдуулан "Цаг алдалгүй татан буугд" гэсэн албан шаардлагыг өнөөдөр УИХ-д хүргүүлэх гэнэ. Түүнчлэн цаашид энэхүү санал асуулгыг гишүүд тус бүрийн нэр дэвшсэн тойрогт явуулах аж.  Төгс Монгол улсын их хуралд улс төрийн шаардлага тавих тухай 2016 оны 3 сарын 22                     Дугаар                                          Улаанбаатар “УИХ-д дүн тавих сонгогчдын цуглаан”-д  оролцогчдын хэлсэн үг, ард иргэдээс гарсан санал хүсэлт, олон түмний  үзэл бодлыг нэгтгэн   2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар бүрдсэн  УИХ-ын үйл ажиллагааг “ЭВЛЭН МАНДУУДАХ ХҮЧ” дүгнэж байна. Үүнд: 1-рт: Сонгох сонгогдох эрхэд  халдсан 2-рт: Ард түмнээ  их өрөнд унагасан 3-рт: Түүх, эх хэл, өв  соёлоо  умартсан 4-рт: Газар нутгаа  сүйрүүлсэн 5-рт:  Монгол төрт ёсыг  самарсан Үүний тулд: 2012 оны ээлжит сонгуулиар бүрдсэн  УИХ, түүний гишүүд   Монгол улс, Монголын ард түмний язгуур эрх ашигт харшилсан шийдвэрийг  удаа дараа санаатайгаар гаргасан тул цаашид  нэг ч өдөр оршин тогтнох хууль зүйн болон ёс  суртахууны  эрхгүй хэмээн үзэж байна.  Иймд “УИХ-д дүн тавих  сонгогчдын  цуглаан”-д оролцогсод   дараах шаардлагыг  УИХ-ын дарга,  гишүүдэд хүргүүлж байна. Үүнд: 1.      УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах 2.      УИХ-ын ээлжит бус сонгуулыг яаралтай зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэх 3.      УИХ-ын гишүүд, ЗГ-ын гишүүд, яамдын  өндөр албан тушаалтай хүмүүсийн  хил нэвтрэх эрхийг түр  хориглох /хавсралт буй/ УИХ-Д  ДҮН ТАВИХ СОНГОГЧДЫН ЦУГЛААНД ОРОЛЦОГСОД ЭВЛЭН МАНДУУЛАХ ХҮЧ УИХ, УИХ-ын  гишүүдэд хүргүүлж буй улс төрийн шаардлагын ХАВСРАЛТ  Нэг: Сонгох сонгогдох эрхэд халдсан талаар: Нэгэн зүйл: Сонгуулийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Монгол улсад бүрэлдэн бий болж буй ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөө, сонгох сонгогдох язгуур эрхийг ноцтой зөрчин, улс төрийн намаар дамжуулан хэдхэн улстөрчдийн улс төрийн эрхийг баталгаажуулж, урьд хүрсэн түвшингээсээ ухарч дордуулсан хууль баталсан. Нэгэн зүйл:   Монгол улсын үндсэн хуулийн 3-ийн 1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”. 21-р зүйлийн 2-т. “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.” Гэсэн заалтуудыг илт мушгин гуйвуулж “намын жагсаалт” гэдэг зүйлийг бий болгож ард түмнийхээ  итгэлийг даахаа больсон хүмүүсийг намын жагсаалтынхаа ард нууж төрийн эрхийг хууль бусаар   барих нөхцөлийг бүрдүүлсэн Хоёр: Ард түмнээ их өрөнд унагасан талаар Нэгэн зүйл: 2015 оны жилийн эцэст Монгол улсын гадаад өр 2012 онтой харьцуулахад 11.6 тэрбум ам.доллараас  21.7 тэрбум ам.долларт  хүрч  гуравхан жилийн дотор 87 хувиар  өсч, улмаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4. дэх хэсэгт “Засгийн газрын өр... дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх”[1] гэж заасныг зөрчин, 2015 оны байдлаар Монгол Улсын гадаад өр 42.5 хувьд хүрч, хуульд заасан өрийн таазаас давсан. Улмаар өр  зээлийг  буруу зарцуулсан, Төрийн данс улайсан, цалин тэтгэврээ хугацаанд нь тавьж чадахаа больж  Засгийн газар нь дахин их хэмжээний өр тавьж эхэлээд  байна.  Нэгэн зүйл: 153 мянган малчин өрхийн 120 мянга нь малаа барьцаалсан малчны    зээлтэй, наян мянган айл орон сууцаа барьцаалсан ипотекийн зээлтэй, өвгөд хөгшидийн дийлэнх нь тэтгэврийн зээлтэй,  ажилтан албан хаагчид нь цалингийн зээлтэй, 80 орчим мянган компани бизнесийн зээлтэй болж бүх нийтээрээ өрийн сүлжээнд баригдав. Нэгэн зүйл:Рио тинтогийн Монголын засгийн газартай байгуулсан “хөрөнгө оруулалтын төлөвлөгөө” буюу “Дубайн гэрээ” нь эрх зүйн чадамжтай эсэх талаар магадлаж шалган дүгнээгүй. Мөн Засгийн газартайгаа хуйвалдаж уг гэрээг нууцалан  Монголын ард түмний үнэт баялагийг олон улсын банк санхүүгийн байгууллагуудад өрийн барьцаанд тавьж, Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд ноцтой аюул учруулсан. Нэгэн зүйл: Долларын төгрөгтэй харьцах  ханшийг алдсан, малын гаралтай түүхий эдийн үнийг  унагаж, аж ахуйн нэгж байгууллагууд үүд хаалгаа барьж, бараа бүтээгдхүүний эргэлт зогсож, ажилгүйдэл ядуулрал өсөн нэмэгдэж байхад дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа.  Гурав: Түүх, эх хэл, өв соёлоо умартсан талаар Нэгэн зүйл:Их Монгол улсыг үндэслэн байгуулагч, Монгол туургатны  оройн  дээд шүтээн  болсон их эзэн Чингис хааны нэр төрийг барьцаалан байж авсан өрөө цаг хугацаанд төлж  барагдуулж чадаагүй,    өвөг дээдсийнхээ ариун нэр төрийг сэвтүүлсэн, Нэгэн зүйл: Олон түмний эсэргүүцэл, санал хүсэлт, гуйлтыг үл ойшоон өндөр хүүтэй, хатуу нөхцөлтэй  Самуурай бондын зээлийг авч үр ашиг муутай  зүйлд зарцуулан үрэн таран хийж Монгол төрийн эрхэмсэг оршихуйг уландаа гишгилсэн, Нэгэн зүйл:  Мүүн мэт харийн ёс бус зан заншил, соёлыг сурталчилсан, тулгасан, залуу үеийн оюун санааг хордуулсан  шашны олон  урсгалууд нэвчиж байхад  мэдээгүй, хяналтандаа авч чадаагүй, тэр ч бүү хэл  төрийн өндөр алба хашдаг хүмүүс өөрсдөө гар хөлөө дүрж түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан Нэгэн зүйл: Хүн төрөлөхтний  соёлын үнэт өв, өвөг дээдэс маань Монгол газар шороон дээрээ төрт улсаа үүсгэн байгуулж явсаны  баталгаа, Хүн гүрний  ариун дагшин газар Ноён-Уул, түүний  ойр орчмын байгалын цогцолбор газрын хилийн цэсийг  хууль зөрчин өөрчлөн,гадны компанид ухуулах шийдвэр гаргаж  өвгөдийн ясыг өндөлзүүлсэн, Нэгэн зүйл:  Ерөнхий боловсролын сургалтанд олон орны олон янзын хөтөлбөрүүдийг бодлогогүйгээр   нэвтрүүлж  үр хүүхэддээ, тэдний оюун санаанд нөлөөлж буй хор урхагийг тооцохгүй туршилтын талбар болгосон, Дөрөв: Газар нутгаа сүйрүүлсэн талаар: Нэгэн зүйл: Монгол улсын олон аймаг сумын нутаг дэвсгэрт  идэвхтэйгээр алт, зэс олборлосноос үүдэн маш богино хугацаанд 3100 гол усны 887 нь, 7000 булаг шандын 2086 нь, 3500 нуур, цөөрмийн 1166 нь тус тус ширгэсэн бодит хохиролыг таслан зогсоохоор өмнөх УИХ-ын баталсан урт нэртэй хууль буюу "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль"-ийн үйлчлэлийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэрийдлээр зогсоосон. Нэгэн зүйл: Шинэчлэлийн болон Шийдлийн Засгийнгазрууд нь: Говийн Их Дархан газраас Талын Мэлтэс, Хатан суудал орчмын газрыг Улсын тусгай хамгаалалтаас гаргах санал, Бурхан Халдун Хайрханы Гутайн даваанд хайгуулын линценз олгосон шийдвэр, 2003 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн, Дархан цаазат газар болох Увс нуурын сав газар хайгуулын лиценз олгосон Засгийн газрын шийдвэр, Баянхонгор аймгийн Орог нуурын ганц цутгал болох Түйн голын урсац бүрэлдэх эхэд олгогдсон Монгол росцветмет нэгдлийн 3 лицензийг чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоол, Нэн ховор амьтан болох Цоохор ирвэсийн тархац нутаг болох Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг ашиг сонирхолын зөрчлийн улмаас гацаасан, Сүхбаатар аймгийн Дарьгангын Байгалийн Цогцолбор газрыг өргөтгөх зэрэг УИХ-ын тогтоолын төслийг буцаасан шийдвэр, Ноён уул орчмын бүс болох Гацууртын ордын Төр ийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоол, Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоол нэртэй хэсэгчилсэн хамгаалалтад авч ард түмнийг хуурсан, Нэгэн зүйл: Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөөр Дархан Цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүсээс 1584.0 га газрыг Шинэ Яармаг хорооллын зориулалтаар гаргах УИХ-ын 2013 оны 23-р тогтоол зэрэг байгаль орчин, гол мөрөн, ойн сан, бэлчээр нутгийн эсрэг гаргасан үйлдлээрээ үндэстэн дамнасан корпарациуд, олон улсын банк санхүүгийн хамтарсан шахалтанд буун өгч, уул уурхайн том төслүүдэд зориулсан гүний болон гадаргын усыг шавхах, ус татах далан байгуулах, хил дамнасан экосистемд сөрөг нөлөөтэй төслүүдийг хэрэгжүүлэхээр улайран зүтгэж байна. Нэгэн зүйл: Халх Голын чөлөөт бүс байгуулах нэрийдлээр Монгол улсын зүүн хилийн орчмын 500,000 гектар газрыг онцгой дэглэм бүхий бүс болгож байгаа нь Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн. Нэгэн зүйл: 2013 оны 11 сард Төрийн өмчит “МонАтом” ХХК улсын хэмжээнд хэрэгжүүлж буй ураны төслүүдээс Дорнод аймгийн нутаг дахь Дулаан уул, Зөөвч овооны ордод Францын “Арева Майнз” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан олборлолт хийж байгаа нь тус бүс нутгийн байгаль орчин, ундны ус, малын бэлчээр, хүний болон таван хошуу мал, бүс нутгийн ан амьтдын эрүүл мэнд, удмын санд ноцтой хохирол учруулсан. Тав: Монгол төрт ёсыг самарсан талаар: Нэгэн зүйл: Ээлжит сонгуулиар бүрдсэн УИХ эхний хуралдаанаахамгийн ахмад гишүүнээрээ удирдуулан хуралдааныг эхлүүлэх учиртай хуулийг зөрчин, үгсэн хуйвалдах замаар Төрийн эрхийг хууль бус аргаар шилжүүлэн авсан. Ийнхүү Монгол улсын үндсэн хууль, УИХ-ын дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хуулийг зөрчин Төр засгаа эмхлэн байгуулсан нь хууль бус бөгөөд Монгол улсын хууль тогтоомжийг ёсчлон биелүүлэх, Төрт ёсоо дээдлэх, ахас ихсээ хүндэтгэх, ёс зүйн уучилж болшгүй том алдаа гаргасан. Нэгэн зүйл: Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг тус тус өөрчилснөөр туйлын хангалтгүй ирцтэйгээр Төрийн бодлого, хууль тогтоомжийг луйвардан баталах нөхцөлийг бүрдүүлсэн. УИХ-ын гишүүд албан тушаал, сандал суудал хуваарилахаас   өөр асуудал дээр хуралдаа бүрэн суухаа больсон. Нэгэн зүйл: Үндсэн хуулийн цэцийн даргыг хууль бус замаар огцруулан, Үндсэн хуулийн хамгаалалтын тогтолцоог нурааж, Үндсэн хуулийн дархлааг сулруулсан. Нэгэн зүйл: Төрийн албыг хувьчилж, Монгол төрийг чадваргүй сэтгэлгүй хүмүүсээр дүүргэсэн. Нэгэн зүйл: Төрийн эрх барьж буй улс төрийн намууд бүлэглэл фракцад хуваагдажтэдний  хоорондын тэмцэл Монгол төрийн хүчийг сулруулж гадаад дотоодын олз ашиг хайсан  бүлэглэлүүдийн  идэш  болох нөхцөлийг бүрдүүлсэн.  УИХ-ын эрхэм гишүүд ээ, Монгол Төрийн түшээд ээ, Засгийн газрын сайд нар аа, Та бид дайсанууд биш ээ. Нэг үндэс угсаатай, нэг ард түмэнтэй, нэг эх оронтой, нэг Монголтой. Иймд  бид бүгдээрээ  Монголын ард түмэн, Монголын хойч ирээдүйн өмнө адил үүрэг хүлээх учиртай хүмүүс.  Буурал түүхийн нугачааг харвал Монгол зон олон мандаж бадарч, доройтон буурахын аль алиныг үзсэн. Цорын ганц үнэн нь Монгол Төрийн алтан жолоог үеийн үед атган суусан Төрийн түшээд үрийн үрдээ илүү сайхан улсыг хүлээлгэж өгөхийг зоригдол болгож, түүний төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж, энэ улс орныг өнөөгийн бидэнд өвлүүлсэн түүх. Гэтэл, та бүхний баталсан хууль тогтоомж, гаргасан шийдвэрүүд Улс үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, Монгол  хүний язгуур эрх ашгийг зөрчсөн, үүнийг нь засаж залруулахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө асар их шаардагдахаар болж хор уршиг хохирлын хэмжээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа тул ирээдүй хойчийн өмнө нүгэл тарьсан энэ гэмт үйлдлээ нэг ч болов өдрийн өмнө таслан зогсоож, засч залруулахыг шаардаж байна. Энэ зун дэлхийн голлох нөлөө бүхий хүмүүс манай оронд зочлон саатах гэж байна.  Айлчин гийчин ирэхэд хог новшоо цэгцэлж, орон гэрээ өөд нь татаж, өнгөтэй өөдтэй бүхнээ дэлгэн барьдаг нь бидний зан.  АСЕМ-ын зочид ирэхээс өмнө амжиж төрөө цэвэрлэж, түмнээ амирлуулж  Монголоо сайхан болгох  хэрэгтэй байна. 2012 оны ээлжит сонгуулиар бүрдсэн УИХ  Монгол улс, Монголын ард түмний язгуур эрх ашгийг зөрчсөн шийдвэрийг санаатайгаар удаа дараа гаргаж  түүнийгээ засч залруулахыг огт хүсэхгүй байгаа  тул цаашид нэг ч өдөр оршин тогтнох хууль зүйн болон ёс суртахууны эрхгүй хэмээн үзэж байна. Энэхүү албан шаардлагынхаа хариуг  УИХ-ын гишүүн  бүрээс авах болно.   ЭВЛЭН МАНДУУЛАХ ХҮЧ УИХ-Д ДҮН ТАВИХ СОНГОГЧДЫН ЦУГЛААНД ОРОЛЦОГСОД      

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БАЯРААР ХҮНДЭТГЭЛИЙН ЗООГ БАРИВ.

 Монгол-Туркын хамтын ажиллагаа эрчимжиж, олон салбарыг хамран ажиллах болов. Энэ бүхний эхлэл болж Туркын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Кылынч Монгол Улсад айлчлав. Түүний дараа Туркын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд жил дараалан Монгол Улсад айлчилсан юм. Тэд ирэх бүрд Өвөрхангай аймгийн Хархорин хотоос хойш орших Монгол-Туркын хамтарсан Цайдамын хөндий дэхь малтлагын ажиллагаа, гэрэлт хөшөөг очиж үздэг байлаа. Бид ирсэн хүндтэй зочидоо дагалдан явна. Туркын төлөөлөгчид ирэх бүрд Монгол ажиллаж байгаа Туркын нөхдүүд бүгд цуглардаг байлаа.Тэр үед би турк сургуулийн удирдлагуудтай танилцаж, өнөөг хүртэл нөхөрлөж явна. Тэгээд тэд Зэвсэгт хүчний баярыг тохиолдуулан шинээр орсон барилгадаа байрлах турк хоолны ресторандаа хүндэтгэл үзүүлж зоог барьсан юм.Томоохон арга хэмжээ зохион байгуулахад тэднээс суралцах зүйл их бий.             Энэ жилийн хувьд Туркын “Хорвоогийн олон өнгө” олон улсын хэл соёлын их наадам Монгол Улсад болох тул онцгой жил болж байгаа юм байна. 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Хорвоогийн олон өнгө” олон улсын хэл соёлын их наадам  ажиллагаа Чингисийн талбайд болж өргөн олныг оролцуулсан соёлын арга хэмжээ бүтэн өдөр үргэлжлэх  ажээ. “Хорвоогийн олон өнгө” олон улсын хэл соёлын их наадамд Албани, Алжир, Австрали, Австри, Белги, Бразил, Египэт, Этиоф, Франц, Германи, Энэтхэг, Индонези, Казакстан, Киргизстан, Молдов, Мороко, Мозанбик, Голлонд, Филипин, Румын, ОХУ, Сенегаль, ӨАБНУ, Швед, Танзани, Тайланд, АНУ-ын төлөөлсөн хүүхдүүд ирж оролцох ажээ.                                                        Б.Банзрагч              

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ЦЭРГИЙН УЛС ТӨРИЙН АЖИЛТНУУД УУЛЗАВ.

 Эдүгээгийн Батлан хамгаалах яам үүсэн байгуулагдсан цагаас ерээд оны дунд үе хүртэл салшгүй хамт явсан хүмүүс бол цэргийн улс төрийн ажилтнууд юм.Дайны жилүүдэд ч, энх цагийн бүтээн байгуулалтад ч тэдний байгуулсан гавъяа, гүйцэтгэсэн түүхэн үүргийг үгүйсгэх аргагүй. Ардын журамт цэргийн штабыг байгуулахад суртлыг номлогчоор Х.Чойбалсан, Ц.Дамбадорж нарыг Намын Төв Хороо, Ардын түр засгийн газрын 15 дугаар тогтоолоор томилсон байдаг. Тэд анхны комиссарууд бөгөөд 1921 оны 3 дугаар сарын 12-ноос 5 дугаар сар хүртэлх хугацаанд цэрэг элсүүлэх, тэдэнд эх орноо харийн дайснаас чөлөөлж, улсынхаа тусгаар тогтнолыг хангахад гүйцэтгэх үүрэг, зорилтыг сурталчлан ойлгуулах их ажил хийжээ. Ардын журамт цэрэг эх орноо тусгаар тогтнуулж, харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх шаардлагын дагуу Цэргийн зөвлөлийн шийдвэрээр “Сурган боловсруулах хэлтэс” (Улс төрийн байгууллагын анхдагч)-ийг 1921 оны 5 дугаар сарын 16-нд байгуулжээ. Тус хэлтэс үйл ажлаа өнөөгийн өдөр хүртэл үргэлжлүүлсэн бол 90 жилийн ойтойгоо энэ оны 5 дугаар сард золгох байсан юм.Нийгмийн тогтолцооны шинэ нөхцөлд улс төрийн байгууллага 1997 онд үйл ажиллагаагаа зогсоосон билээ. Цэргийн улс төрийн байгууллага нь хөгжил, дэвшлийн буурал түүхэндээ зохион байгуулалтын тодорхой бүтэц, цэрэг олон түмнийг сургаж хүмүүжүүлэх уламжлалт арга барил эзэмшсэн, мэргэжлийн өндөр боловсролтой боловсон хүчинтэй байж, гүйцэтгэсэн үүргээрээ мөнхрөн үлдсэнтэй хэн ч маргахгүй биз ээ.Тийм учраас Улс төрийн байгууллагын үе үеийнхний бүтээсэн үйлс, байгуулсан гавьяаг хэн ч түүхийн хуудаснаас арилгаж чадахгүй нь бодит үнэн. Улс төрийн байгууллагыг тухайн үеийн  шилж сонгогдсон улс төрийн ажилтан толгойлж, улс орондоо нэн хэрэгцээтэй боловсон хүчний бүхэл бүтэн үеийг улс төрийн байгууллага, улс орондоо сургаж бэлтгэж өгсөн юм. Сурган боловсруулах хэлтсийн нэн тэргүүний үүрэг нь цэргийн алба хаагчдыг бичиг үсэгт сургах, ерөнхий эрдмийн боловсрол олгох явдал байжээ.1925-1930 онд цэргийн алба хаагчдын 44-85 хувь нь үндэсний бичигт суралцаж, цэргээс халагдсан байдаг. Цэрэгт бичиг үсэг, ном эрдэм суралцсан залуус аймаг, орон нутагт төрөл бүрийн албан ажлыг чадварлаг гүйцэтгэж байлаа. МАХЦ-ийг хөгжүүлэн бэхжүүлэх, 1939, 1945 оны эх орноо батлан хамгаалах дайн, тулалдааны жилүүдэд, энхийн бүтээн байгуулалт, армийг өргөтгөн зохион байгуулах зэрэг армийн хөгжлийн  үе шат бүрт Сурган боловсруулах хэлтсийн үргэлжлэл Цэргийн улс төрийн байгууллага нь бүтэц, зохион байгуулалт, дүрэм, заавар, үзэл баримтлал, арга барилаа ямагт шинэчлэн өөрчилсөөр иржээ. 1921 оны 5 дугаар сарын 16-нд “Сурган боловсруулах хэлтэс” нэртэйгээр байгуулагдаж, Намын Төв Хорооны 1924 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор “Цэрэг ардыг боловсруулах газар” болж, 1934 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Намын Төв Хорооны тогтоолоор “Улаан цэргийн сурган боловсруулах газар” нэртэй болжээ. Улмаар 1936 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Намын төв хорооны тогтоолоор “Ардын хувьсгалт цэргийн Улс төрийн газар”, 1937 оноос “Бүх цэргийн Улс төрийн газар” гэж нэрлэж байгаад хамгийн сүүлд Монголын Ардын армийн Улс төрийн газар” гэж нэрлэгдэж байсан юм. Х.Чойбалсангийн 1939 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн  8  тоот   тушаалаар Ж.Лхагвасүрэн Улс төрийн газрын орлогчоор хорооны комиссар (хурандаа) цолтой томилогдсон байна. Тэрээр 1939 оны 5 дугаар сард Бүх цэргийн улс төрийн газрын даргаар томилогдон корпусын комиссар цолтойгоор 1941 оны 10 дугаар сар хүртэл ажиллажээ. Дараа нь Ю.Цэдэнбал, 1941 оны 10 дугаар сараас 1945 он хүртэл Улс төрийн газрын даргыг Бүх цэргийн Ерөнхий комиссар цолтой  хавсран гүйцэтгэсэн бөгөөд 1944 онд дэслэгч генерал цол хүртсэн.   Хожуухан ажилласан заримынх нь нэрийг дурдвал  Д.Ёндондүйчир, Ж.Балжинням, Монгол Улс нийгмийн шинэ тогтолцоонд шилжсэн үед Л.Пүрэвдорж Намын Төв Хорооны захиргааны байгууллагын хэлтсийн орлогч эрхлэгчээс 1990-1992 онд МАА-ийн Улс төрийн газрын дарга, БХЯ-ны дэд сайд бөгөөд Улс төр, хүмүүжлийн газрын даргаар ажилласан. Тэр үед Улс төрийн газрыг татан буулгасан юм. Харин Ч.Магсар 1991-1992 онд УТГ-ын орлогч дарга, 1992-1997 онд ЗХЕШ-ын орлогч,  Сургалт, соёл хүмүүжлийн газрын даргаар ажиллажээ. Цэрэг, улс төрийн академи төгсөгчдөөс сайд, тусгай газрын дарга нар 12, генерал цолтон 17, эрдэмтэн, доктор 25 хүн төрсөн судалгаа байдаг.Тухайлбал өнөөдөр ч гэсэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, дэд сайд, Тагнуулын Ерөнхий газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бачгийн дарга, ажлын албаны дарга, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, төрийн нарийн бичгийн дарга гээд олон чухал албан тушаалд улс төрийн ажилтнууд ажиллаж байсан, ажилласаар байна. Тэд саяхан уулзалдаж түүхт ойг тохиолдуулан хийх арга хэмжээний талаар саналаа солилцлоо.  хурандаа Д.Жаргалсайхан 

​ХУРАНДАА ЦОЛТНУУД ТҮҮХТ ОЙГОО ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны энэ өдөр Монгол Улсад хурандаа цолыг олгож эхэлсэн түүхтэй. Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын цэргийн алба хаагчдаас хурандаа цолыг анхлан 1936 онд, цагдаагийн алба хаагчид хурандаа цолыг 1950 оноос, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид хурандаа цолыг 1964 оноос, онцгой байдлын байгууллагын алба хаагчид хурандаа цолыг 1971 оноос эхлэн олгож эхэлсэн байдаг юм. Түүхт ойгоо Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага, тахарын албаны хурандаа нар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Хурандаа цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Хил хамгаалах ерөнхий газрын орлогч дарга, бригадын генерал Ч.Сайнтөр, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, хурандаа М.Эрдэнэдалай нарын цагдаа, онцгой, тагнуул, шүүхийн шийдвэр биелүүлэх газрын удирдах албан тушаалтнууд болоод хурандаа цолтнууд оролцов. Мөн манай улсад суугаа ОХУ, БНХАУ-ын Батлан хамгаалахын атташе нар оролцсон юм. Тэд Л.Дандар баатрын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэн ЦДБЭЧ-ын Соёлын төвд баярын хурал, хүндэтгэлийн тоглолтыг үзэж сонирхсон юм. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хурандаа нарт хандаж "Эрхэм хүндэт хурандаа нартаа Монгол Улсад хурандаа цол үүссэний түүхт 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Хурандаа цолтнууд бол салбар бүртээ манлайлагч болж ирсэн арвин их туршлага, чадвартай боловсон хүчин байдаг. Өнөөдөр дэлхий дахин монгол цэргийн авхаалж, самбаа, урчадвар, үүрэгтэй үнэнч, эрэлхэг чанарыг бахдан, үлгэр дуурайлаа болгож байгааг та бид мэднэ. Монгол цэрэг, дайчид дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах ажиллагаанд оролцож, үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж ,улс орныхоо нэрийг өндөрт өргөж явааг бахархахгүй байхын аргагүй. Энэ бүхний ард манай хурандаа нарын удирдлага, ур ухаан, хүч хөдөлмөр байдаг. Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлын төлөө зүтгэж ирсэн төрийн цэргийн "Хурандаа" цолтнуудын гавьяаг алдаршуулах зорилгоор Монгол Улсад Хурандаа цол бий болсон энэ өдрийг "Монгол Хурандаа"-гийн өдөр болохоор Батлан хамгаалахын сайдын тушаал гарсныг баяртайгаар уламжлахад таатай байна. Төрийн цэргийн байгууллагуудын хурандаа нарын өдөр гэж ойлгож болно. Монгол Улсынхаа эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн түүхийг бичилцэж яваа эрхэм хурандаа нартаа эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэсэн юм. Үүний дараа идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа хурандаа нарыг Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд салбарынхаа шагналаар шагнаж урамшуулсан юм. Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудад алба хааж байгаа болоод чөлөөнд гарсан хурандаа цолтнуудыг эгнээндээ нэгтгэсэн  “Монгол хурандаа” нийгэмлэг 2005 оны 6 дугаарсарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдаж байжээ. Тус нийгэмлэг хурандаа цолтнуудын эрх ашгийг илэрхийлсэн, аливаа улс төрийн нам, эвсэл холбооноос ангид, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг, сайн дурын эвлэлдэн нэгдсэн төрийн бус байгууллага юм. Түүнээс гадна ахмад, залуу үеийн холбоог бэхжүүлж, ахмад үеийнхээ ажлын дадлага туршлагыг дэлгэрүүлэх, мэргэжлийн ур чадвар, дайчин уламжлалыг нь залуу хойч үеийнхэнд өвлүүлэх зорилготой байна. Хурандаа нараас Монгол Улсын анхны баатар Ш.Гонгор, Агаарын зоригт баатар Д.Дэмбэрэл, Улсын Гарамгай баатар Л. Дандар, Улсын баатар Д. Нянтайсүрэн, П. Чогдон, П.Шагдарсүрэн нарынУлсын баатар хурандаа зургаан баатар төрсөн түүхтэй.Түүнчлэн ШУ-ны доктор /ScD/, профессор 10, Доктор /PhD/, профессор 33, Доктор /PhD/74, Профессор цолтон 34 тус тус байдаг байна. Э.Солонго

​НИЙСЛЭЛИЙН НИСЭХЭД БӨӨГИЙН ОНГОДЫН ӨРГӨӨ НЭЭЛТЭЭ ХИЙВ.

МБНЭ-ийн бага хуралдайгаас дэвшүүлсэн зорилт болох Монгол бөөгийн онгодын жишиг өргөө байгуулах ажил аймаг, нийслэлд эрчимтэй өрнөж байна. Саяхан нийслэл Улаанбаатар хотын баруун өмнөд хэсэгт байрлах бидний нэрлэж сурсанаар Нисэхэд Монгол бөөгийн тэргүүн зайран П.Зоригтбаатар онгодын жишиг өргөө байгуулжээ.   Нийслэлийн олон улсын нисэх онгоцны ард орших Нисэхэд Монгол бөөгийн тэргүүн зайран П.Зоригтбаатар Бөөгийн онгодийн өргөөнийхөө нээлтийн үйл ажиллагаагаа хийлээ. Нээлтийн ажиллагаанд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд  Монгол бөөгийн тэргүүн удган Н.Дайрий, Монгол бөөгийн тэргүүн удган Д.Догсмаа нар оролцлоо. Мөн Монгол бөөгийн онгодын өргөөнийг нээлтэд Монгол бөөгийн тэргүүн зайран П.Зоригтбаатарын төөл төрөгсөд, ах дүүс, найз нөхөд, шүтэгчид, түүний шавь нар ирж оролцлоо. Монгол бөөгийн Онгодийн өргөөний нээлтэд хүрэлцэн ирэгсдэд зориулж цайллага хийж, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Зоригтбаатар нээлтийн үг хэлэв. Дараа нь МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан талархалын мэндчилгээ дэвшүүллээ. Тэр хэлсэн үгэндээ өнгөрсөн жил Монгол бөөд гурван тэмдэглэлт үйл явдал тохиосоныг тэмдэглэсан юм. Монголын төр Мөнх тэнгэрийн үзлийг дээдэлж шүтэж эхэлснээс хойш 2223 жилийг Монголын “Тэнгэрийн улаач” нар анх удаа тэмдэглэлээ. Монгол бөөг анх удаа Монголчуудын, 14,6 хувь шүтдэг болж, “Олон Улсын шашины байдлын тухай” илтгэлд тэмдэглэж, дэлхийн улс гүрнүүдэд энэ мэдээ албан ёсоор хүргэгдлээ. Монгол туургатан ОХУ-ын Тува, Буриад, Халимаг, БНХАУ-ын Өвөрмонгол, Барга, Цаатан, “Тэнгэрийн улаач” нар нэгдэж хамтарсан арга хэмжээ зохион байгууллаа. Онгодын өргөөний нээлтэд ирсэн олон түмний төлөөлөл үг хэлж мэндчилгээ дэвшүүллээ. Монгол бөөгийн тэргүүн зайран П.Зоригтбаатарын байгуулсан онгодын өргөөг байгуулах ажил бусад аймаг, хот, сумдад эрчимтэй өрнөж, олон зуун “тэнгэрийн улаач” нар онгодын жишиг өргөө байгуулна гэдэгт итгэлтэй байна.    Бид бусад шашины байгууллага шиг хүрээ, хийд байгуулах шаардлага байхгүй. Бид ард түмэндээ хамгийн ойр байдаг Монгол бөөгийн онгодын өргөөндөө түмэн олондоо үйлчлэх болно. Мөн өнө эртнээс холбоотой явж ирсэн онгон сайхан байгальдаа зан үйлээ хийх болно. Тиймээс Монголчууд бид мөнх хөх тэнгэрээ шүтэн биширч, Их эзэн Чингис хааны сургаалиа эрхэмлэн дээдэлж ажиллах болно. Монгол орны минь өнцөг булан бүрт Мөнх тэнгэрээ шүтдэг Монгол онгодын өргөө мянга мянгаар цогцлон босох болтугай. Монголчууд мөнх тэнгэрээ шүтэн биширч Аугаа их амжилтанд хүрсэн тэр үе дахин ирж, хүчирхэг Монгол Улс мандан бадрах болтугай.                                                 Э.Солонго  

Хуудаснууд

Subscribe to Үйл явдлын тойм