logo

logo.jpg

Advertisement

Үйл явдлын тойм

МАХН-ын дарга Н.Энхбаяртай МБНЭ-ийн Удирдлагууд уулзав

            МАХН-ын дарга Н.Энхбаяр МАХН-ын ахмад гишүүдтэй уулзалттай хамт МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Бөөгийн зөвлөлийн гишүүд, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал, Удирдах зөвлөлийн дэд дарга, Монгол бөөгийн тэргүүн зайран Н.Баярсайхан, Залуучуудын Зөвлөлийн дарг, Монгол бөөгийн зайран Д.Мөнхбаяр нарыг хүлээн авлаа. Энэхүү уулзалт, ярилцлагын өмнө МАХН-ын дарга Н.Энхбаяр МАХН-ын ахмад гишүүд, уулзагчидтай монгол уламжлалт Цагаан сарын золголт хийлээ.             Уулзалтад Манай ахмад үеийн төлөөлөл болсон Аж үйлдвэрийн сайд асан П.Дамдин, УИХ-ын дарга асан Ж.Гомбожав, Улаанбаатар хотын АДХГЗ-ын дарга асан Л.Лантуу, МАХН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, УИХын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар оролцлоо.             МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Мөнх тэнгэр шүтэгчид, тэнгэрийн улаачид Монголын насанд хрүсэн иргэдийн 14,6 хувь эзлэх болж, нийгмийн төлөөллийн нэг хэсэг болсоныг онцлон тэмдэглэлээ. МБНЭ-ийн салбар, төлөөлөл аймаг, суманд ажиллаж, Монголын төр мөнх тэнгэрийн үзлийг шүтэж эхэлсэний 2223 жилийн ой, монголын бөө нар нэгдэж ажиллаж эхэлсний 3-н жилийн ойг  монгол туургатангууд 2015 оны сүүлчээр хамтарч тэмдэглэснийг танилцууллаа. Монголын төрийн түүхэн уламжлалаас дэлхийн тэргүүлэгч гүрэн, судлаачид сонирхон судлаж байгааг ч дурьдлаа. Монголчууд мөнх тэнгэрээ шүтэх нь улам бүр өргөжин тэлж байгааг мэдээллээ.             Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун Монгол зан заншил, хэллэг, уламжлалыг төрт ёсонд хэрэглэж ирсэн талаар санал бодлоо илэрхиилсэн юм.             Уулзалтын дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр болон МАХН, МАН-ын ахмадууд жил бүрийн 3 дугаар сарын 1-нд Эх орончдын баярыг хамтарч тэмдэглэх талаар ярилцахаар үлдэнэ билээ.                                                             Д.Хүрэлбаатар             

МБНЭ-ИЙН ГИШҮҮД, ДЭМЖИГЧИД ЦАГААН САРЫН ЗОЛГОЛТ ХИЙВ.

XVII жарны ”МУУ НҮҮРТ” хэмээх ГАЛ БИЧ жилийн шиний таваны билэгт сайн өдөр МБНЭ-ийн сар шиний золголт болж өнгөрлөө. Уламжлал болсон золголтонд маань үндэсний хувцасаараа гоёсон бөө зайран, удган нар маань үгийн сайхныг хэлэлцэж ерөөлийн дээдээр золгон мэдчиллээ. Сар шиний золголт дээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын толгой уул "Цэнгэл хайрхан"-ы нэгдсэн их тахилга,  Монгол Улсын тулгуур хөл уул ХӨХ уулын нэгдсэн их тахилга зохион байгуулж, Монгол туургатангууд болох ОХУ-ын Халимаг, Буриад, Тува, БНХАУ-ын Өвөрмонгол, Шинжан-Уйгарын монголчуудтай уулзаж хамтын ажиллагаагаа тэллээ. Өнгөрч байгаа нэг жилийн хугацаанд Монгол бөө нараас арав гаруй хүн төрийн дээд шагнал одон, медалийр шагнагдсан байна. Мөн Баян-Өлгий аймгийн нутагт хийсэн тахилгын үр дүнд хуурай газарт шинээр нуур бий болгон малчин олныг зунших сайхан бэлчээр нутагтай болгож, байгаль юугаа баясган, өнөтэй сайхан зун хайрласан, нэгдсэн тахилгад толгойлсон бөө нарыг Баян-Өлгий аймгийн засаг даргын жуух, сумдын засаг даргын шагналаар олон “Тэнгэрийн улаач” нар шагнажээ. Монголын төр Мөнх тэнгэрийн үзлийг дээдэлж шүтэж эхэлсний 2223 ба Монголын бөө нар нэгдсэний 3-н жилийн ойн арга хэмжээг зохион байгуулж түүнд Монгол туургатнуудын төлөөлөл, 21 аймгийг төлөөлсөн төлөөлөгчид, тэнгэрийн улаач нар оролцсон томоохон арга хэмжээ болсоныг онцлон тэмдэглэлээ. Золголтод МБНЭ-ийн удирдах бүрэлдэхүүн, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн, Монгол бөөгийн тэргүүн зайран Н.Баярсайхан, Монгол бөөгийн тэргүүн удган Н.Даарий, Ч.Догсмаа, Монгол бөөгийн зайран Ц.Мөнхбаяр, Монгол бөөгийн удган С.Болормаа нарын хүмүүс  оролцлоо. Мөн орон нутгаас ирсэн ‘’улаач’’ нар золголт хийлээ.                                                    Д.Хүрэлбаатар

Ноён уул, Болор цом, Б.Ринчен арван боть.

Г.Уянга гишүүн алтны нөөцийн зөрүүг онцлов  Чуулганы нэгдсэн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын ордыг ашиглахтай холбоотойгоор Ноён уулыг тойрсон 11 мянган га газрыг байгалийн нөөцөөр, 450 га газрыг түүх, дурсгалын байдлаар улсын тусгай хамгаалалтад авахаар энэхүү тогтоолын төсөлд заасан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга нэгэн анхаарал татам үг хэлсэн юм. Тэрээр “Киргизийн түүхийг Ноён ууланд давтах нь. Хүннүгийн түүхээ 50 тонн алтны төлөө ухах болж байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компани 105 тонноор нөөцөө мэдүүлсэн байтал Засгийн газар 50 тонноор оруулж ирлээ. Гарцаагүй маш өндөр үнээр “Сентерра гоулд”-д өгөх боллоо. Түүхийг минь бидэнд ядаж үлдээгээч. Эцэг, эхийнхээ хийсэн бүхнийг, газар дээр байгааг нь та бүхэн өнгөрч буй 20 гаруй жилийн хугацаанд нураасан, газар дор байгааг нь ухаж авсан. Одоо би Засгийн газарт итгэхгүй байна. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс Ноён уулыг байгалийн цогцолбороор нь авч үлдэхийн тулд 78 мянган га талбайг хамгаалалтад авах ёстой. Хилийн цэсийг тогтоох эрхийг Засгийн газарт өгөх юм бол чононд хонь хадгалуулсантай адил хэрэг болно. Алт гаргаж авахад гадаадын хөрөнгө оруулалт шаардлагагүй. Нинжа хүртэл ухаж болоод байна. Цэвдэгт гарцаагүй нөлөөлнө” хэмээсэн юм. Түүний хэлсэн үгэнд байгаа ордын нөөцийн тоо хэмжээний зөрүүгийн асуудлаар манай сайт эргэн мэдээлэх болно. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтад авах асуудал Гацууртын ордыг ашиглах уу, үгүй юу гэсэн сонголтын өмнө биднийг аваачсан. Гишүүдийн зүгээс байгалийн тогтоцоор нь төрийн тусгай хамгаалалтад авъя гэсэн санал гарч байсан ч Байнгын хороон дээр ярилцаад Засгийн газрын оруулж ирсэн байдлаар нь төрийн тусгай хамгаалалтад авах нь зүйтэй гэж үзсэн.  Хуулийн төсөлд 11 мянган га газрыг байгалийн нөөцөөр, 450 га газрыг түүх дурсгалын байдлаар улсын тусгай хамгаалалтад авъя гэсэн. Үүн дотор Гацууртын орд төрийн тусгай хамгаалалтаас гадуур үлдэж байгаа юм” хэмээсэн бол УИХ-ын дарга З.Энхболд “Л.Эрдэнэчимэг гишүүн нөөцтэй холбоотой нарийн ширийн юм мэдэхгүй ээ” хэмээн эрхэм гишүүнийг эвгүй байдалд оруулаад авсан юм. Бямбын Ринченгийн 10 боть хэвлэгдэн гарлаа   ХХ зууны Монголын шинжлэх ухаан, утга зохиолын ертөнцийг Б.Ринченгүйгээр төсөөлөх аргагүй. Их эрдэмтэн, билигт зохиолч, цогтой эх оронч Б.Ринченгийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан зохиол бүтээлээс нь түүвэрлэн авч 10 боть болгон хэвлүүлжээ. Б.Ринчений 10 боть түүврийг мэндэлснийх нь 110 жилийн ойгоор бэлтгэн хэвлэж, үндэстний соёлын ой санамжийг сэргээх, шинэ үеийнхний боловсролын далайг тэтгэх үйлст НЭПКО хэвлэлийн газар, доктор, профессор Ц.Шагдарсүрэн, ХасБанк, Алтан Дорнод Монгол ХХК, С.Лувсанвандан сан, Мөнхийн үсэг хэвлэлийн газар тус тус хамтран оролцсон байна. Г.ХОРОЛ Болор цом"-ын эзнээр Ц.Эрдэнэбаатар тодорлоо Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч цолтой яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны санаачилсан яруу найргийн ээлжит 33 дахь удаагийн Болор цом соёлын төв өргөөнд болж өндөрлөлөө. Энэ удаагийн Болор цом наадам 150 орчим шүлэгч,яруу найрагчид уран бүтээлээ ирүүлснээс 33 яруу найрагчийг эхний шатанд шалгаруулж оролцуулснаас 2 дугаар шатанд 15 яруу найрагчийг шүүгчид шалгарууллаа. 2- дугаар шатанд Төв аймгийн харъяат яруу найрагч Базарсад овогтой Баттулга, яруу найрагч Баянмөнх овогтой Болорцэрэн, яруу найрагч Харнууд Гансүрэн, яруу найрагч Цэвээночир овогтой Эрдэнэбаатар, яруу найрагч Хөөдэйн Эрдэнэбаатар, яруу найрагч Л. Ганзул, М.Уянсүх, яруу найрагч О.Цэнд-Аюуш, өвөрмонгол яруу найрагч Энххад нарын яруу найрагчид тунаж үлдлээ. Гуравдугаар шатанд 2-дугаар шатны 15 яруу найрагчаас Л. Ганзул,О.Цэнд-Аюуш,Н.Эрдэнэбаатар,Ц. Эрдэнэбаатар,М.Уянсүх нар тунаснаас яруу найрагч Ц.Эрдэнэбаатар энэ жилийн Болор цомын эзэн болж урлагийн охин тэнгэр Янжинлхам бурхны хөргийг,болор цомын хамт гардан авснаар энэ тэмцээний ялагч тодорлоо. Тус тэмцээнийг МЗЭ-ийн шагналт, Төрийн шагналт,соёлын гавьяат зүтгэлтэн,ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн,модернист яруу найрагч Б. Галсансүх,яруу найрагч Болор цомын шагналт яруу найрагч Г. Мөнхцэцэг,монголын хайкугийн холбооны тэргүүн,яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Моломжамц нар шүүж явуулав. Мөн монгол улсын ардын уран зохиолч, СГЗ, яруу найрагч П.Бадарч,Монгол Улсын Ардын Уран Зохиолч,яруу найрагч Тангадын Галсан,төрийн шагналт зохиолч Дөнгөтийн Цоодол,яруу найрагч Цоодлын Хулан,Ичинхорлоо нар шүлэгнүүдээ уншиж үзэгч олныхоо сонорыг мялааж,сэтгэлийг нь баясгав. Зохиолч Ойдов ах маань болон Сүхбаатар нар элэглэл шүлэг уншиж үзэгч олноо баясгаж,инээд бэлэглэж чадсаныг дурдах нь зүйтэй болов уу. Тус яруу найргийн тэмцээний тусгай байрын шагналыг яруу найрагч Б.Баттулга авсан бол Болор цом тэмцээнийг санаачлагч Д.Пүрэвдорж гуайн нэрэмжит сангийн шагнал,өргөмжлөлийг эх орон,тусгаар тогтнолын тухай шүлэг бичиж,оролцсон өвөрмонголын яруу найрагч Энххадад гардуулав. Яруу найрагч Л.Ганзул тавдугаар байр,дөрөвдүгээр байрыг О.Цэнд-Аюуш,гуравдугаар байрыг М.Уянсүх,хоёрдугаар байрыг Х.Эрдэнэбаатар нар тус тус эзлэв. Болор цом тэмцээнийг монгол улсын ардын уран зохиолч, СГЗ, яруу найрагч П.Бадарч өөрийн хамтрагч монголын радиогийн нэвтрүүлэгч Бямбаа гуайн хамт хөтөлж ирсэн бөгөөд өнөөдөр ээлж халаагаа монгол телевизийн хөтлөгч Гантигмаа болон монголын радиогийн нэвтрүүлэгч залуу нарт ажлаа хүлээлгэж өгсөн юм. Болор цомын шагналт яруу найрагчид мөн шүлэг бүтээлээ уншиж сонирхууллаа. “Болор цом-2016” наадмын тэргүүн шүлэг Нийтэлсэн: 2016-02-03 11:01:00   “СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ” Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн тунгалагт Хүмүүсийг нүцгэлж харах адын хүсэл минь Хүүхэнд тачъяахаас шал ондоон гэдгийг Аль эрт мэдчихсэн болохоор Алив бүхнээс толгой өндөр явмаар санагдаад Зээрийн адил “сүрэглэх” дурандаа их хотод ирж Зээлийн газрын олохын донтой хүн сүрэгт нийлэв. Айраг шуугисан хөхүүрийг минь “дажгүй сав” гэдэг Андтай болов Адуу тургисан нутгийг минь алтны ордтой юу гэж асуудаг Нөхөдтэй болов Буруу бүхнийг онох зангидсан гар шиг шударга зоригтой байгаад Хулчигар болов Буцаад дэлгэгдэхдээ бурхны алга шиг лянхуалддаг энхрий сэтгэлтэн байгаад Хуурамч болов Хэрэггүй ховын салхинд хийсэн алдан дэнжигнэх Хэврэг “үнэн”-ий самбар болов Хурдан цохилдог “СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”-т хөөлгүүлсэн Худлаа нь олон “соёлын” боол болов ...Ашгүй минь ... Аянгат сум тэнгэр нумнаас алдуурч өнөөх цагийг бут ниргээд Алхам тутамд жижгэрсээр байгаа хүн чанар шиг минь хэлтэрхийг нь Аварга том байшингийн доторх жижигхэн өрөөнд минь өлгөхдөө Алга болж байгаа төрөл зүйл бол хүн шиг хүн гэдгийг Чаг чаг .... хийн дуугарах болгондоо сануулж Чангаас чанга хэлж бай гэж зарлигдсаныг нь Сэтгэлийн тухай яриагаа хэтэвчнийх нь болгосон хөөрхий Сэрүүлэг хэмээн эндүүрэн сэрж ядан байхдаа Түмэн газрын цагаан хэрмийг зад татсан Түрэмгий өвгөдийнхөө уухайнаас “Шавар байшиндаа шавааралдан” амьдрах Шалихгүй олон хүмүүсийн тухай сонсоод Хөдөө аглагт ургасан суу билгийнхээ жигүүрийг даль болсныг Хөх л уул нь өвлүүлсэн хүн чанараа өчүүхэн болсныг зүүдэлхүйд Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн зулайдаа Тагнай ташсан айргаа таашааж залгихын тулд Таана халхалсан талдаа таавараа амьдрахаар “СУУРИН ИРГЭНШЛИЙН” Суваг болгон дээр Суварга суварга уулруугаа маргааш би мордоно...    

​Улаанбаатар хот Сургалт 2015-4 Сургалтанд хамрагдсан хүмүүсийн сэтгэгдэл

1.Зайран БатзоригМБНЭ-ээс зохиосон сургалтанд хамрагдаж байгаадаа маш их баяртай байна. Уг сургалт нь Улаач бидэнд маш их үр дүнтэй боллоо сургалтаас маш их зүйл мэдэж сурж авлаа. Онгод тэнгэртээгээ хэрэн харьцах болон хээрийн тахилга гэрийн тахилга хэрхэн хийх талаар их зүйлийг мэдэж авлаа. Цаашдаа энэ сургалтаа улам өрөгжүүлж олон улаач нарыг хамруулах шаардлагатай мөн илүү их өргөн цар хүрээг хамарсан мэдээллүүдийг өгвөл зүгээр гэж бодож байна. 2.Зайран БатбаярСургалт бол маш ач холбогдолтой сайхан болж байна.Би уг сургалтанд хоёр дахь удаагаа сууж байна. Ноднин жил нэг удаа суугаад ирэхгүй байвал ирэхгүй л байсан гэхдээжил жилд Монголын бөө нарт тулгамдсан асуудлууд бидний дуулж сонсоогүй үзэж хараагүй зүйлс жил ирэх тусам өдөр хонгоор нэмэгдэж байдаг. Харамсалтай нь сургалтанд цөөхөн хүн хамрагдаж байна олон удган зайран байгаа боловч аргагүй тархай бутархай байгаа нь мэдэгдэж байна.Үнэхээр Мөнх тэнгэр шүтлэгтэй онгодоо залсан бөөгийнхөө зан үйлээр тууштай явах хүсэл зорилготой хүмүүс уг сургалтыг маш өндрөөр үнэлж байнга оролцож байх ёстой би энэ жил суусан дараа жил суухгүй гэхгүй жил бүр сууж мэдлэг чадвараа намагдүүлж байх хэрэгтэй. Мэдээлэл гэдэг бол агуу бидний үеп энэ олон туршлагатай удган зайрангуудын жинхэнэ амьд туршлага мэдээллүүдээс маш их туршлага авч өөртөө хэрэгжүүлэх, үүнээс авах гээх ухаанаар л хандах ёстой түүнээс заавал тийм ийм бай гэсэн тулгасан зүйл байхгүй учираас хамгийн их ач холбогдолтой сайхан болж байна. Тиймээс энэ сургалтанд суусан удган зайрангууд өөрийн нутаг ус эргэн тойрны хүрээний тэнгэр шүтлэгтэнгүүдэд дуулгаж МБНЭ ийн үйл ажиллагаанд идэвхитэй хамрагдана гэдэгт итгэлтэй байна. Энэ сургалтанд хаа холоос олон аймаг сумуудаас ирж оролцох боломж муу байгаа тул тухайн орон нутагт нь сурагт зохион байгуулвал их ач холбогдолтой байна. Энэ сургалтанд сууснаар миний сэтгэл маш өндөр байнаа.  

​Төр, сүм хийдийн харилцааны эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Нийслэлийн ИТХ-тай хамтран Төр, сүм хийдийн харилцааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болон гишүүд, НИТХ-ын ажлын алба, нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийдүүдийн төлөөлөл, энэ чиглэлээр судалгаа явуулдаг ТББ-ын төлөөлөл оролцлоо. УИХ-аас 1993 онд “Төр сүм хийдийн харилцааны тухай” хуулийг баталж тус хуульд 1994, 1995, 1997, 2014, 2015 онуудад өөрчлөлт оруулж байсан байна. Энэхүү хуульд сүм хийд байгуулах иргэдээс гаргасан өргөдлийг дүрмийн хамт аймаг, НИТХ хянан үзэж зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Тиймээс нийслэлийн ИТХ-аас 2005 онд “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр шашны байгууллага байгуулах үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ыг баталсан байна. Эдгээр хууль тогтоомжийн  хүрээнд НИТХ-аас шашны байгууллагуудтай холбоотой харилцааг зохицуулсаар  ирсэн ч цаашид хууль эрх зүйн орчинг шинэчлэх зайлшгүй шаардлага байгаа талаар хэлэлцүүлгийн үеэр НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд хэллээ. Тодруулбал, НИТХ-аас баталсан журмыг агуулга болон нэр томъёоны хувьд шинэчлэх хэрэгцээтэй байгаагаас гадна  хэрэгжүүлэх үйл ажиллагааг илүү тодорхой болгох шаардлагатай болжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд албан ёсны зөвшөөрөлтэй 296 шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас буддын 99, христийн 162, Бөө мөргөлийн 21, католик 7, муслам 2, бахит шүтлэгийн 1, шинто 1, хинди 1, мүүний 2 сүм байдаг байна.    Эдгээр байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийхэд сүм хийд нь галын болон бусад аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, агааржуулах системгүй, өвлийн улиралд халаалтгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хоол хийж тараах, аялал жуучлал, бизнес, оюутны гэх мэт чиглэлээр монголд түр оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэд шашны үйл ажиллагаа гардан хэрэгжүүлэх, татвараас зайлсхийх, зөвшөөрлөө сунгуулахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах, дур мэдэн салбар байгуулах гэм мэт нийтлэг зөрчил ихээр илэрдэг байна. Мөн ийм зөрчил гаргасан сүм хийдүүдэд хэрхэн, ямар хэлбэрийн хариуцлага тооцох нь тодорхойгүй байсаар байгааг хэллээ. Хэлэлцүүлгийн үр дүнд төр, сүм хийдийн харилцааг сайжруулахад салбар бүрийн төлөөллийн саналыг авч нэтгэх боломж бүрдэнэ гэж  зохион байгуулагчид онцолж байна.  

“2015-МОНГОЛ БӨӨ-5” сургалт Эрдэнэт хотод боллоо.

   МБНЭ-ээс зохион байгуулдаг ээлжит сургалт “2015-МОНГОЛ БӨӨ-5” Орхон аймгийн төв Эрдэнэт амжилттай өндөрлөв. Энэ удаагийн сургалтад оролцохоор Дэвэл багшийн хүсэлтээ гаргасан арван таван “Улаач” нар дээр арав орчим бөө нар сургалтад хамрагдлаа.“2015-МОНГОЛ БӨӨ-5” сургалт нь орон нутагт хийгдэж байгаа анхных гэснээрээ онцлоготой байв.             Эрдэнэтийнхэн хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Ингэж олуулаа нэг дор цуглаж, сэтгэл санаагаа нэгтгэж хамтарч ажиллаж байсан түүх өмнө нь байсангүй. Тал талаас ирж нэгдэн нэг нэгэнтэйгээ танилцаж нүүр учирч ярилцана гэдэг “Улаач” нарт тохиодог ховор учрал.             Сургалтыг амжиллтай болгоход Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч Шижир гол үүрэг гүйцэтгэв. Тэрээр сургалтын байр, техникийн туслалцаа үзүүлсэн юм.             Сургалтад оролцогчид голдуу буриад язгуураар угаа барьсан халх бөө нар байсан. Тиймээс халх бөөгийн талаар нилээд асууж лавлах зүйл гарна лээ. Сургалтад монгол бөөгийн их зайран Дангаасүрэн оролцож халх язгуурын угсааны бөөгийн онцлогыг ярьсан.             Монгол бөөгийн түүх, өнөөгийн бөөгийн тархалт, бөөгийн зан үйлийн талаар, Монгол бөөгийн ёс зүйн тухай, бөө бариа засал, бөө бясалгал гээд олон төрлийн хичээл орсон. Хичээлийг Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн дархан удган Д.энхжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн тэргүүн зайран Н.Баярсайхан, Монгол бөөгийн тэргүүн удган Бадамсүрэн нар хичээл заасан байна.             Сургалтын төгсгөл Орхон аймгийн бөө нар анх удаа шинэ жилийн цэнгүүнээ зохион байгуулсан билээ. Ийнхүү орон нутагт хийсэн анхны сургалт, Орхон аймгийн бөө нарын цугларалт амжилттай болж өнгөрлөө.             Сургалтанд оролцогсод заагдсан сэдэв болон сонирхосон зүйлээ чөлөөтэй асууж,  өргөн мэдлэг олж авах гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн байв. Сургалтад оролцогчид ч гэсэн сэтгэл өндөр байгаа. Энд онцолж хэлэхэд хөдөө орон нутгаас малчин ирж сургалтад оролцсон хоёр дахь тохиолдол байлаа.             Ийнхүү энэ удаагийн “2015-МОНГОЛ БӨӨ-5” сургалт амжилттай өндөрлөж, Орхоны “улаач” нар ганзага дүүрэн мэдлэгтэй буцлаа. Бидний хүрээ улам бүр тэлсээр байгааг энэхүү сургалт нотолж байна.                                                 Д.Хүрэлбаатар             

“2015-МОНГОЛ БӨӨ-4” сургалт амжилттай өндөрлөлөө.

МБНЭ-ээс зохион байгуулдаг ээлжит сургалт “2015-МОНГОЛ БӨӨ-4” Улаанбаатар хотод амжилттай өндөрлөв. Хүсэлтэй гаргасан арван таван “Улаач” сургалтад хамрагдлаа. Дундговь, Завхан аймгаас ирсэн бүрэлдэхүүн энэ удаагийн сургалтын цөмийг бүрдүүлсэн билээ.             Монгол бөө өнөөг хүртэл сургалт гэж байдаггүй, уламжлалаараа явж ирсэн нь маргашгүй үнэн. Багшийн заасан эрдэм, онгодыг айлдвараа мөрдлөгө болгоод өдий болтол явж иржээ. Гэхдээ одоо цагт бөө олон мянгаар төрөх болсонтой холбоотойгоор зарим зүйлд өөрчлөлт орохоос аргагүй болжээ. Уламжлалаа дагаад явсан бөө нар манжигийн тооноос илүү шавь төрүүлж байсангүй. Гэтэл зарим бөөгийн байгууллага зуны улиралд дундажаар нэг жилд 2000 орчим бөө нарыг “босгож” байна. Зарим нэг бөө “угаа” аваад дөрөвхөн сар болж байгаа мөртлөө нэг зуу орчим шавь төрүүлсэн тохиолдол ч байна.  Ийм олон зуун шавь бөө болоод яахаа ч мэдэхгүй учираа ч олохгүй яваа. Олонд нэртэй “улаач” бүрийн үүдийг сахин гар дамжин нэгээс нөгөөд очиж засал үйл хийлгэнэ. Зарим нь болж байгаа, нилээд хэсэг нь юу болсон нь мэдэхгүй битүүлэг “зовлонд” гүйцэгдэн яваа. Их мэдэгч нар олон болж, “би”-ээр өвчилсөн зарим “улаач” хүний зовлонгоор хөнгөхөн тоглоно.             Тэгээд яах вэ. Зарим нэгийг нь хүлээж аваад засаж янзлаад өгөх нь ховор болсон энэ үед бусдын тоглоом болохгүйн тулд юу хийхээ мэдэх шаардлагатай. Чухам энэ тулгамдсан зүйлд хариулт өгөхөөр манай сургалт чиглэж байгаа билээ.             Олон арван жил Монгол бөөгийн зан үйл хийж ирсэн Манай МБНЭ-ийн удган, зайрангууд бөөгийн чиглэлээр хичээл зааж, цаашид хэрхэн бие авч явах талаар чигииг нь тодорхойлж өгдөг. Энэ сургалтаар бүгдийг олгохгүй гэлээ ч ямар ч байсан тодорхой үр дүнд хүрч анхан шатны ойлголтуудаа бататгаж чаддаг. Хичээлүүд нь цэвэр бөөгийн зан үйлийн чиглэлээр явдаг. Мөн Монгол бөөгийн байгууллагаа хөгжүүлэх, Монгол бөөгийн Монгол Улсын түүхэнд гүйцэтгэсэн түүхэн үүргийг тодотгох, цаашдын чиг хандлага, үүрэг зорилгоо ярилцдаг.             Өнгөрсөн сургалтуудын үйл ажиллагаанд дүгнэлт хийхэд нэг хүнийг хэтэрхий шүтэх хандлага байгаад анхаарах ёстой. Олон хүний амнаас унасан зүйлд зөв үнэлэмжтэй хандаж, ухаалаг байх шаардлагатай. Тэгээгүйгээс нэг хүний аманд бахдаж алдаж эндэх тохиолдол байна.             Бидний зааж буй хичээл улам бүр боловсронгүй болж байна. Бас цэгцэрч өнгө хэлбэрээ олж байна. Сургалтад оролцогчид ч гэсэн сэтгэл өндөр байгаа.             Ийнхүү энэ удаагийн “2015-МОНГОЛ БӨӨ-4” сургалт амжилттай өндөрлөж, хөдөө орон нутагаас ирснэн “улаач” нар ганзага дүүрэн мэдлэгтэй буцлаа. Энэ сургалтанд анх удаа хөдөө орон нутгаас малын бэлчээрээс ирсэн “Улаач”  оролцсон. Бидний хүрээ улам бүр тэлсээр байна.                                                 Д.Хүрэлбаатар            

​Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн шинэ жилийн цэнгүүн болов.

Орхон аймгийн төв Эрдэнэт хот уулын энгэрт байдаг болоод тэрүү хүйтэний эрч хотыг бодвол сул байсан. Орхон аймгийн бөөгийнг хүрээлэнгийн 2015 оны “Шинэ жил”-ийн арга хэмжээ “Тамир” ресторанд нижгэр сайхан болж өнгөрлөө. Арга хэмжээнд нийт “2015-МОНГОЛ БӨӨ-5” сургалтанд оролцогчид болон бүх багуудаас ирсэн төлөөлөгчид оролцлоо. Цэнгүүнд урлаг соёлын алдартанууд ирж уран бүтээлийн дээжээрээ мэндчилгээ дэвшүүллээ. Цэнгүүнийг нээж МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан мэндчилгээ дэвшүүлэв. Шинэ оны босгон дээр Монгол бөөгийн цолоо авсан зарим удган зайрангуудад Монгол бөөгийн цолны батламжуудыг гардуулсан байна. Шинэ жилийн нөхөрсөг хошигнолоо Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү уншиж Орхон аймгийн улаач нар манлайлан олны сэтгэлийг баясгалаа. Хүү нь Монгол бөөгийн цол авсанд талархал илэрхийлж, зайран Үүр цайхын ээж Монгол Улсын гавьяат жүжигчин ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн. Энэ удаагийн цэнгүүний урлаг соёлын арга хэмжээг Монгол бөөгийн зайран Шижир удирдан зохион байгууллаа. МБНЭ-ээсзохион байгуулсан Нэгдсэн тахилга, үйл ажилагаанд идэвхи, санаачилгатай оролцсон зарим “Улаач” нар, шүтлэгтэнгүүдэд МБНЭ-ийн Мөнх тэнгэрийн төлөө  “Мөнгөн шонхор”, “Хүрэл шонхор” медалиар шагнасан байна. Энэ жил МБНЭ-ээс зохион байгуулсан Төрийн хар сүлдийг цэнгүүлэх нэгдсэн тахилга, Бурхан халдуны нэгдсэн залбиралд Орхон аймгийн бөө нар манлайлан оролцсоныг тэмдэглэж байна. Намрын сүүлч сараар бид нар эвлэлдэн нэгдсэний гурван жилээ тэмдэглэж хийсэн бүтээснээ дүгнэж, цэгнэж ярилцлаа. Энэ ажиллагаанд Орхоны бөө нар идэвхтэй оролцсон билээ. Ирэх жил болох МБНЭ-ээс зохион байгуулах нэгдсэн их тахилгуудад Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон идэвхи зүтгэл, зохион байгуулалтын өндөр түвшинд оролцохоо илэрхийлж байлаа. МБНЭ-ийн орон нутаг дахь хамт олны зохион байгуулсан шинэ жилийн дөрөв дэх Шинэ жилийн цэнгүүн шинэ эрч хүч урам зориг хайрласан, хамт олныг нэгтгэсэн хэмжээнд болж өнгөрлөө.                        Б.Банзрагч  

​2015 оны МБНЭ-ийн “Шинэ жил”-ийн цэнгүүн боллоо.

Хүйтэний эрч, хахир хүйтний эрчийг мэдрүүлэн өвлийн улирал айлчлан ирлээ. МБНЭ-ийн  2015 оны “Шинэ жил”-ийн арга хэмжээ “Thai fi” ресторанд нижгэр сайхан болж өнгөрлөө. Арга хэмжээнд нийт “2015-МОНГОЛ БӨӨ-4” сургалтанд оролцогчид болон хөдөө орон нутгаас ирсэн төлөөлөгчид оролцлоо. Тодруулбал Өмнөговь, Дундговь, Завхан, Хөвсгөл, Хэнтий, Ховд, Орхон, Дархан-Уул аймгаас төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо. Цэнгүүнд урлаг соёлын алдартанууд ирж уран бүтээлийн дээжээрээ мэндчилгээ дэвшүүллээ.   Шинэ жилийн нөхөрсөг хошигнолоо Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү уншиж олны сэтгэлийг баясгалаа. Мөн Хөвсгөл аймгийн Тариалан сумаас Монгол бөөгийн удган Үүр цолмон мэндчилгээ, өөрийн хүүхдүүдээр ая дууны мэндчилгээгээ хамт олондоо хүргэлээ. Оны “Шилдэг” зайрангаар Монгол бөөгийн их зайран П.Батжаргал Баян-Өлгий аймгийн цаст хайрхан буюу “Цэнгэл хайрхан”-ы  Нэгндсэн их тахилгыг зохион байгуулж, Хайрханы тахилгыг толгойлж бөөлж оролцож шалгарсан байна. МБНЭ-ээс зохион байгуулсан Нэгдсэн тахилга, үйл ажилагаанд идэвхи, санаачилгатай оролцсон “Улаач” нар, шүтлэгтэнгүүдэд МБНЭ-ийн Мөнх тэнгэрийн төлөө   “Мөнгөн шонхор”, “Хүрэл шонхор” медалиар шагнасан байна. Өнгөрсөн жилийн арга хэмжээнүүдэд Баян-Өлгий, Дорнод, Орхон, Дархан-Уул, Дорнод аймгууд болон Улаанбаатар хотын Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн нар идэвхи санаачлагатай сайн ажиллажээ.             2015 онд Монголчуудын 14,6 хувь нь Мөнх тэнгэрийн үзлээ шүтдэгийг Дэлхийн тэргүүлэгч гүрний нэг АНУ албан ёсоор тунхаглалаа. Энэ жилийн эхний ажлын айлчлал бол Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсад очиж Монгол төрийнхөө даалгавраар Корей Улсад очиж түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн Монгол хатныхаа бунханд бөөгийн зан үйлээр хүндэтгэл үзүүлэв.  ОХУ-д болсон Аугаа их ялалтын 70 жилийн ойд оролцож, Халимаг, Буриад, Тувад очлоо. Улаан-Үдийн “Тэнгэр” Буриадын бөө нарын чанарт оролцож, олон сайхан тэнгэр үзэлтнүүдтэй танилцаж, хамтарч ажиллах эхлэлүүд тавигдлаа. 2015 онд хийгдсэн том зан үйл бол МБНЭ-ээс зохион байгуулсан “Цаст хайрхан”-ны Нэгдсэн их тахилга, Зүүн аймгуудыг хамарч хийсэн Дорнод аймгийн Душбалбар сумын нутагт орших Хөх уулын Нэгдсэн их тахилга хийлээ. Намрын сүүлч сараар бид нар эвлэлдэн нэгдсэний гурван жилээ тэмдэглэж хийсэн бүтээснээ дүгнэж, цэгнэж ярилцлаа. Энэ ажиллагаанд Өвөрмонгол, Буриад, Тува бөө нар оролцож бидний үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.  Монгол туургатан бөө нарын төлөөлөгчдийг Монгол Улсын Их хурлын дэд дарга Л.Цог хүлээн авч уулзлаа. Манай хамт олны нэг хэсэг БНХАУ-ын нийслэл Бээжин хотод аялаж хөгжил дэвшил, ололт амжилттай танилцлаа. Ийнхүү 2015 онд Мөнх тэнгэрийн сургаалийг түгээн дэлгэрүүлэх зорилгодоо бид амжилтад хүрч чадлаа. Зарим аймгуудын Бөөгийн хүрээлэн хийсэн ажилтай байсан боловч зайран, удган нарын тодорхойлолт ирүүлээгүй хойрго хандаснаас болж зарим зайран, удган нар  шагнагдалгүй сэтгэлд гонсгор үлдлээ.                                                   Б.Банзрагч                                                                    

МБНЭ-ийн байранд хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

 Монгол бөөгийн төвлөрсөн төв байгууллага байгуулагдсаны гурван жилийн ойгоо тэмдэглээд сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ үйл ажиллагаа нь баяр ёслолын гэхээсээ ажил хэрэгч болж өнгөрсөн.             Монгол туургатан бөө нар хүрэлцэн ирж хамтарч ажиллах, түүнчлэн хамтран бөөлж нэг зорилгын төлөө залбирч чаддагын тод жишээг харуулсан. Монгол бөөгийн төвлөрсөн төв байгууллага байгуулагдсаны гурван жилийн ойн арга хэмжээний тухай мэдээлэл дотоодод, бас гадаадад түгж МБНЭ-д хандах хандлагад их өөрчлөлт орж байна.             МБНЭ-ийн гишүүд 52 хүн ирж уулзаж, ирэх онд хийгдэх ажил, түүнд оролцох талаар саналаа хэллээ. Одоогоор сургалтад оролцохоор  21 хүн саналаа өгөөд байна.             МБНЭ-ийн байранд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. МБНЭ-ийг зорьж Өвөрмонголоос ирсэн таван улаач ирж уулзлаа. Гадаадын найман улсаас 12 иргэн харилцаж сонирхосон асуудлаар мэдээлэл солилцлоо.             Улаанбаатар болон орон нутгаас 47 иргэн ирж уулзаж, санал бодлоо солилцож, мэдээлэл авлаа. Утсаар 84 иргэнтэй мэдээлэл солилцлоо.             Мөн дөрвөн иргэнээс бөөгийн холбогдолтой гомдол бүхий шүүмжилсэн баталгаажсан материалтай мэдээ, материал ирүүллээ. МБНЭ-ийн Mongolianshaman.com, Монгол бөөгийн нэгдсэн эвлэл фейсбүүкийг доорхи гадаадын улсууд үзэж сонирхсон байна. Үүнд; -Англи                               -Польш                                -Колумб                  -Польш -Испани                              -Канад                                 -АНУ                      -Бельги -Бразил                              -Босни                                  -ОХУ                      -Япон -Швейцар                          -Тайван                                -Герман                 -Австри -Серби                               -Иран                                    -Солонгос             -Аргентин -ӨАБНУ                            -Португали                          -Франц                   -Перу -Казахстан                        -Беларус                               -БНХАУ                -Морокко -Вьетнам                           -Итали                                  -Турк                     -Сингапур -Румин                              -Австрали                             -Швед                   -Дани -Энэтхэг                           -Малайз                                -Чех                       -Доминикан -Словень                          -Азербажайн                       -Бангладеш            -Шинэ зеланд                                                             Б.Банзрагч 

Хуудаснууд

Subscribe to Үйл явдлын тойм