logo

logo.jpg

Advertisement

Үндэсний соёл

Халх Монголчуудын хувцас гоёл чимэглэл №3 Түших төрийн гутал

Халх Монголчуудын хувцас гоёл чимэглэл №3 Түших төрийн гутал Хүний биеийн тулгуур хөлийн өмсгөл тул тулж түших, бат суурьтай явахыг билгэдсэн. Монгол үндэстэн эрт цагаас арьсан түрийтэй, ширмэл ултай, саарь сарьс хавчуулсан ээтгэр хоншоортой гутал хийж өмсчээ. Монгол Улсад 20 гаруй ястан угсаатан өөр өөрсдийн биет бус өвийн онцлог шинжийг зан заншил, хувцас хэрэгсэл болон ахуй амьдралын уламжлалаараа илэрхийлэн амьдардаг. Тийм ч учраас Монгол гутал хэлбэр хийц, загвар төрлийн хувьд маш олон янз байдаг. Тухайлбал, Монгол гутал, буриад гутал, ойрад госон, цараг, тоокуу, бөхийн гутал зэрэг олон янзын хэлбэр, хэмжээ, өнгө зүстэй гутал байдаг. Монгол гутлыг угалзных нь тоогоор нэрлэдэг ба голдуу наймаас гучин хоёр угалзтай байна. Монгол гутал нь байгаль дэлхийгээ эрхэмлэх, хөрс шороогоо сэндийлэхгүй байх нарийн бэлгэдлийг агуулсан ээтэн хоншоортой байдаг. Хаад ноёд, мяндагтан лам нарын гутлыг битүү зүү ороох буюу ширэн хөөмлийн аргаар битүү угалзлан урладаг байв. Оймсны харааг уран гоё хээ угалз зүү ороох, хонин холбоо, ширэн хөөмөл, саарь сарьс шагайлгах зэргээр урлана. Гутлын оймсны хараа өр хээгээр төвлөж, халаанд хамгаалах, хадгалахын билгэдэлтэй амьтны загварт уран гоё хээ угалзаас бүтнэ.

Халх Монголчуудын хувцас гоёл чимэглэл №2 Мандах төрийн малгай

Халх Монголчуудын хувцас гоёл чимэглэл №2 Мандах төрийн малгай Монголчууд малгайгаа ийнхүү хүндэтгэн нэрийддэг. Энэ нь хурц шулуун, харилтгүйн утга билгэдсэн шовгор оройтой малгайгаар хүний биеийг ёс төртэй, мандан бадарч явахыг билгэдсэн байна. Монгол хүн малгай, бүсээ заавал тэгш, зөв өмсөж, түүнийгээ айлд зочилох, аливаа ах зах хүнтэй уулзахын өмнө дахин нягталдаг нь зочноо хүндэлснээ илэрхийлж буйн шинж. Жишээ нь, Монгол малгай бол улаан залаатай, нар, cap, гал билгэдэлтэй амин шүтлэгийн тэмдэг тул хүн тэргүүндээ зөв харуулж өмссөн байх учиртай. Малгай нь тухайн хүний нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлдэг тул хамгийн хүндтэйд тооцогддог. Монголчууд тоорцог, лоовууз, дөрвөн чихтэй шовгор малгай зэрэг өөр өөрийн зориулалт бүхий 200 гаруй нэр төрлийн хэлбэр хийц, нэр бүхий малгайг хийж, өмсөж, эдэлж иржээ. Малгайг өвөл, зун, хавар, намрын хэмээн ангилахаас гадна эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гэж зүйлчилнэ. Малгайг тоорцог оройтой, дуулга оройтой, туг оройтой гэж янз бүрээр нэрлэнэ. Малгайн оройг өндөр бөмбөгөр хийж, наран цацраг мэт ширээсний тоогоор ямар ястан болохыг тодруулж, оройд улаан залаа хадаж, хойш хоёр улаан бүч гарган урладгаас Монгол орон ертөнцөд мандан бадрах болтугай гэсэн билгэдэлтэй болно. Малгайд мөн хурга, үнэг, булга, суусар, шилүүсний үс хаддаг. Европчууд малгайгаа тайлж хүндэтгэл үзүүлдэг бол Монголчууд малгай, бүстэйгээ хүнтэй мэндэлж золгохыг хүндэтгэлд тооцно. Эр хүний малгай бүсийг гэрийн эзэгтэй хамгийн хүндэтгэлтэй газар дээдлэн тавьж хадгалдаг заншилтай.

Халх монголчуудын хувцас, гоёл чимэглэл

Халх монголчуудын хувцас, гоёл чимэглэл Халхчууд өөрийн өвөрмөц хувцас, гоёл чимэглэлтэй билээ. Эрэгтэйчүүдийн дээлний зах болоод энгэрийн эмжээр нь дан, энгэр уужим тавиу, ханцуй өргөн, урт, ар хормой нь урд хормойноосоо тавиу байдаг. Халх малгайг улирлынх, гоёлынх гэж ангилахаас гадна эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гэж хийх гоёл чимэг, хэмжээ байдлаар нь ангилна. Малгай нь хүн морь унаагаар зорчих үед салхины хүч бууруулахаар гозгор бөмбөгөр оройтой хийдэг өвөрмөц онцлогтой. Монгол хүн улаан залаат малгайгаа гүнээ хүндлэн эрхэм дээд өмсгөл гэдэг.  Монгол малгайн бөмбөгөр оройг Сүмбэр уулыг дүрсэлсэн гэх, түүнийг тойрсон 32 ширээсийг Сүмбэр уулыг бүчин суусан 32 монгол хэмээгээд 32 хөх монголыг гийгүүлж буй улаан нарны туяа цацран байгаа нь оройгоос унжсан улаан залаа гэж тайлбарлана. Мөн малгайны дотуурхи хар хүрээг монголыг бүсэлсэн харийн дайсан гэх, түүний ар дахь сэтэрхий нь мөнөөх дайсан араараа сэт татагдан устаж монгол хүний баярын магнай тэнийн сэтгэлийн бах улаан гал мэт бадран байна гэж хөх, улаан өнгийн бүч унжуулдаг болжээ гэсэн ардын домог яриа байдаг. Монголчуудын хамгийн нийтлэг өмсдөг малгайнуудыг лоовууз, тоорцог, хилэн малгай, бялзуухай малгай, бүнхэр оройт, эргүүлэг малгай гэх мэтээр нэрлэнэ. Мөн монгол малгайг загвараар нь сээтэн чихт, мөөмөн оройт, урлах эдээр нь хурган, ишгэн, үнэгэн, булган, халиун, бусад эд юмстай адил байдлаар нь таг, годон, бадам, ардын нэрлэх нэрээр нь лоовууз, юүдэн гэж хэд хэдэн төрөл болгон үзэх ба энэ нь малгайн төрөл, нэр томъёо хамгийн олон байгаагаас харагдаж байна. Халх авгайн дээлийн ханцуй нь хоргой тууз алаглуулсан эрээн гоёлтой, ханцуйны уг мөрнөөс дээш илүү гарсан мөртэй, түүн дотор дэрсэн нум бүхий цардсан эсгий болон тэмээний ноос чихэж түмбийлгэсэн түнтгэр мөртэй байх онцлогтой. Мөн дээлийн хормойн баруун зүүн хоёр доод талд оноо гаргах энгэр хормойг тойруулан хэдэн үе үелэн эрээн туузаар эмждэг.  Эмэгтэйчүүдийн хувцасны нэг нь эхнэр дээлэнд давхар өмсдөг ууж болно. Ууж нь ханцуйгүй, энгэр тууш задгай, уужны урт дээлийн урттай эн тэнцүү, оноо нь дээлнээсээ яльгүй богино. Уужийг дээл хийх эдээс өөр өнгийн эдээр хийх бөгөөд зах энгэрийг нь өргөн хоргойгоор эмждэг. Эрэгтэйчүүдийн хувцас эмэгтэй хувцасны хийц загвартай адил боловч гоёлого чимэг нь маш энгийн хувцсыг эрэгтэйчүүд болон гэрийн эзэгтэй болоогүй эмэгтэйчүүд өмсөж хэрэглэж байжээ. Эрэгтэй тэрлэгний загвар хийц байдал ямар байх нь нэгдүгээрт, унаа уналгаар хээр гадаа зорчин явахтай холбоотой, хоёрдугаарт, өмсөх хувцас, унтаж амрах хучлага хоёрын үүргийг давхар гүйцэтгэх, гуравт ардын эдийн соёлын өвөрмөц шинжийг агуулж байдгаараа онцлог юм. Эрэгтэй дээл тэрлэгний хормой ханцуй урт, энгэр захны омог даруу, тасам дан, товч шилбэ тохирсон тоотой хийнэ. Ардын хувцас нь улиралын байдалд тохирох үндсэн хоёр янз бөгөөд урин цагт хүн дан тарлаг, давхар тэрлэг, хамба, илгэн, одончуу дээл өмсөх, сэрүүн улиралд хөвөнтэй дээл, сэгсүүргэн дээл, сармай нэхий, азарган нэхий дээл, ишгэн, ямаан, хурган, элбэнх, хярсан, чонон, туулайн, зээрэн дээл өмсөхийн дээр хүйтэн цагт дээлийн гадуур өмсөх дулаалга ямаан дах, нохой, чоно, баавгайн дах зэргийг хэрэглэж байжээ.Монгол гутлыг хэлбэр загвараар нь урт богино түрийтэй, хатуу зөөлөн зуузайтай, өргөн, нарийн, зузаан нимгэн ултай, ээтэн, мохоо, хурц, бүдүүн хушуутай гэж ангилж болно. XIX-XX зууны заагт халх даяар нийтлэг дэлгэрсэн гутал бол нийтэд "монгол гутал" гэж алдаршсан гутал болно. Монгол гутал нь ширмэл эсгий ул, ширмэл зуузай, түрий, зулаг, хавчаар зэргээс бүтэх ба хүний хөлөнд эвтэй, унаа уналганд явах, эмээл тохошны дөрөө дөрөөлөхөд маш тохиромжтой байдаг. Монгол гутал дөрөв, наймаас гучин хоёр угалз бүхий урласан гоёлын гутал байдаг.

Үндэсний хувцасны түүх, соёлоос

Үндэсний хувцасны түүх, соёлоос Сүүлийн жилүүдэд монголчууд маань үндэсний хувцсаараа гоёх нь элбэг болсон. Монгол үндэсний хувцас нь бидний голлон эрхэлж ирсэн мал аж ахуй, байгаль цаг уурын нөхцөл, зан заншлын онцлогыг илэрхийлдэг. Угсаатан ястны хувцас нь Монгол туургатны нийтлэг төрхийг тусгах боловч түүхэн хөгжлийн урт удаан хугацаанд өөрийн гэх өвөрмөц онцлогыг бүрдүүлжээ. Хувцас бол монголчуудын эрхлэх аж ажуй, газар нутгийн онцлог, хүрээлэн орчны буюу зэргэлдээ нутгийнханы нөлөөлөлтэй нягт уялдаж байдаг онцлогтой юм. Тиймээс малгай, бүс, хувцас хэрэглэлдээ ихэд хүндэтгэлтэй ханддаг. Орчин цагт Монголчууд бид тоотой хэдхэн баяраар үндэсний хувцсаараа гоёдог. Гэхдээ нарийн цаад учир утгыг төдийлөн анзаардаггүй байж болох. Тиймээс үндэсний хувцасны түүх, соёлоос уншигчиддаа хүргэж байна.  Монгол хувцасны түүхэн уламжлал  Монгол угсаатны хувцас нь манай орны байгаль цаг уурын нөхцөл, эрхэлдэг аж ахуй, хэвшиж дадсан заншил төдийгүй түүхэн цаг үеийн онцлог, нийгмийн байдлыг тов тодорхой тусгаж ирсэн эдийн соёлын чухал дурсгал билээ. Хүн төрөлхтний балар эрт үеийн хувцас нь ерөнхийдөө төстэй байсан гэдэг бөгөөд мал аж ахуй эрхэлж морь унадаг нүүдэлчдийн хувьд зонхилох хувцас нь өмд, цээживч байсан ба хожим энгэртэй дээл хэрэглэдэг болсон гэж судлаачид үздэг.  Хүннү (мэө III-мэ I зуун) нарын хувцас өмсгөл нь биетээр олдсон монгол хувцасны хамгийн эртний дурсгал юм. Археологийн малтлагаар олдсон Хүннү нарын хувцасны судалгаанаас үзэхэд тэд баруун, зүүн тийш зөрдөг энгэр бүхий дээл, агсарган бүс, сөөхий маягийн ээтэн хоншоортой гуталтай байжээ. Хүннү гүрний халааг авч төр улсаа мандуулсан Сяньби (мэ II-IV зуун), Жужан (мэ IV-VI зуун) нарын хувцас ч мөн хожмын монгол хувцастай төстэй байсан нь сурвалж баримтаас мэдэгдэж байна. Монгол нутагт оршиж байсан эртний улсуудын дотор Хитан нарын хувцас эртний монгол хувцасны уламжлалыг гүнээ хадгалсаныг судлаачид тогтоосон байдаг. Манж чин улс ХVII зууны үеэс хятад, монгол зэрэг орныг эрхшээлдээ оруулснаар манж хувцасны зарим хэв маяг дэлгэрсэн байна. Манж чин улсаас "Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичигт" монгол ван, гүнгүүдийн цол хэргэм, зэрэг дэвийн хувцасны маяг, хэрэглэх зүйлийг хуульчилсан байна. Ингэснээр монголын ноёд, тайж нар ван, гүн, бэйл, бэйс зэрэг шинэ цол хэргэмтэй болж манж ямбаны хувцас өмсөх болжээ. Манжийн ноёрхолын үед монгол эрчүүд манж маягийн тав гэзэг тавьж, дөрвөлжин энгэртэй дээл өмсөх болсон ба дээлийн ханцуй нударгатай болжээ. Харин лам болон эхнэр хүний дээлэнд эртний монгол дээлний мөөрөлжин энгэр хэвээр хадгалагдаж байсан.  Эрт үед монгол эхнэрүүд өндөр оройтой богтаг малгайтай, 2 салаалж сүлжин дугтуйлсан (үсний гэрэнд хийсэн) үстэй байснаа ХVII зууны үеэс зарим ястны тухайлбал, мянгад, халх эхнэрүүд дэргэр үс самнах болж дээлэнд нь өөрчлөлт орж дөрвөлжин энгэр, түнтгэр мөр дэлгэрчээ. Үсээ дэрийлгэн хавчих болсноос "толгойн боолт", "үсний хавчаар", "үсний гэр" хэрэглэх болж, мөнгөөр урлах болжээ. Халх эхнэрийн толгойн боолт нь эрт үеийн богтаг малгайнаас улбаатай гэдэг. Манжийн үед тогтсон албаны хувцасны хэв маяг 1911 он хүртэл тогтвортой байсан. 1911 оноос хойш Монгол улсын хаан, хан, ван, гүн, бэйл, бэйс, тайж, түшмэдийн өмсгөл эдлэл хэрэглэлийн хэв маягийг шинэчлэн тогтоосон боловч манжийн үеийн хувцасанд бага сага өөрчлөлт оруулсан.  Богд хаант Монгол улсын үед лам нарын ямбаны хувцас, цэргийн дүрэмт хувцасны хэв маягийг бас журамлан тогтоожээ. 1921 оны Ардын хувьсгалын дараах үеэс монголын хуучны төрийн ямба ёслолын хувцас орхигджээ. Ялангуяа 1930-аад оноос нийтээр энгийн хийцтэй дээл хувцас хэрэглэх болсны сацуу хотшил, үйлдвэржилт, оросын соёлын нөлөөгөөр европ хувцас дэлгэрч эхэлсэн. Орчин үед дэлхий нийтэд даяарчлал өрнөж, дэлхийн үндэстэнүүдийн эдийн соёлын харилцан нөлөөлөл чөлөөтэй болсон энэ үед монголчуудын уламжлалт хувцас хөгжлийн зүй тогтлоороо шинэчлэгдэж байна.  Халх монголчуудын хувцас, гоёл чимэглэл Халхчууд өөрийн өвөрмөц хувцас, гоёл чимэглэлтэй билээ. Эрэгтэйчүүдийн дээлний зах болоод энгэрийн эмжээр нь дан, энгэр уужим тавиу, ханцуй өргөн, урт, ар хормой нь урд хормойноосоо тавиу байдаг. Халх малгайг улирлынх, гоёлынх гэж ангилахаас гадна эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гэж хийх гоёл чимэг, хэмжээ байдлаар нь ангилна. Малгай нь хүн морь унаагаар зорчих үед салхины хүч бууруулахаар гозгор бөмбөгөр оройтой хийдэг өвөрмөц онцлогтой. Монгол хүн улаан залаат малгайгаа гүнээ хүндлэн эрхэм дээд өмсгөл гэдэг.  Монгол малгайн бөмбөгөр оройг Сүмбэр уулыг дүрсэлсэн гэх, түүнийг тойрсон 32 ширээсийг Сүмбэр уулыг бүчин суусан 32 монгол хэмээгээд 32 хөх монголыг гийгүүлж буй улаан нарны туяа цацран байгаа нь оройгоос унжсан улаан залаа гэж тайлбарлана. Мөн малгайны дотуурхи хар хүрээг монголыг бүсэлсэн харийн дайсан гэх, түүний ар дахь сэтэрхий нь мөнөөх дайсан араараа сэт татагдан устаж монгол хүний баярын магнай тэнийн сэтгэлийн бах улаан гал мэт бадран байна гэж хөх, улаан өнгийн бүч унжуулдаг болжээ гэсэн ардын домог яриа байдаг. Монголчуудын хамгийн нийтлэг өмсдөг малгайнуудыг лоовууз, тоорцог, хилэн малгай, бялзуухай малгай, бүнхэр оройт, эргүүлэг малгай гэх мэтээр нэрлэнэ. Мөн монгол малгайг загвараар нь сээтэн чихт, мөөмөн оройт, урлах эдээр нь хурган, ишгэн, үнэгэн, булган, халиун, бусад эд юмстай адил байдлаар нь таг, годон, бадам, ардын нэрлэх нэрээр нь лоовууз, юүдэн гэж хэд хэдэн төрөл болгон үзэх ба энэ нь малгайн төрөл, нэр томъёо хамгийн олон байгаагаас харагдаж байна. Халх авгайн дээлийн ханцуй нь хоргой тууз алаглуулсан эрээн гоёлтой, ханцуйны уг мөрнөөс дээш илүү гарсан мөртэй, түүн дотор дэрсэн нум бүхий цардсан эсгий болон тэмээний ноос чихэж түмбийлгэсэн түнтгэр мөртэй байх онцлогтой. Мөн дээлийн хормойн баруун зүүн хоёр доод талд оноо гаргах энгэр хормойг тойруулан хэдэн үе үелэн эрээн туузаар эмждэг.  Эмэгтэйчүүдийн хувцасны нэг нь эхнэр дээлэнд давхар өмсдөг ууж болно. Ууж нь ханцуйгүй, энгэр тууш задгай, уужны урт дээлийн урттай эн тэнцүү, оноо нь дээлнээсээ яльгүй богино. Уужийг дээл хийх эдээс өөр өнгийн эдээр хийх бөгөөд зах энгэрийг нь өргөн хоргойгоор эмждэг. Эрэгтэйчүүдийн хувцас эмэгтэй хувцасны хийц загвартай адил боловч гоёлого чимэг нь маш энгийн хувцсыг эрэгтэйчүүд болон гэрийн эзэгтэй болоогүй эмэгтэйчүүд өмсөж хэрэглэж байжээ. Эрэгтэй тэрлэгний загвар хийц байдал ямар байх нь нэгдүгээрт, унаа уналгаар хээр гадаа зорчин явахтай холбоотой, хоёрдугаарт, өмсөх хувцас, унтаж амрах хучлага хоёрын үүргийг давхар гүйцэтгэх, гуравт ардын эдийн соёлын өвөрмөц шинжийг агуулж байдгаараа онцлог юм. Эрэгтэй дээл тэрлэгний хормой ханцуй урт, энгэр захны омог даруу, тасам дан, товч шилбэ тохирсон тоотой хийнэ. Ардын хувцас нь улиралын байдалд тохирох үндсэн хоёр янз бөгөөд урин цагт хүн дан тарлаг, давхар тэрлэг, хамба, илгэн, одончуу дээл өмсөх, сэрүүн улиралд хөвөнтэй дээл, сэгсүүргэн дээл, сармай нэхий, азарган нэхий дээл, ишгэн, ямаан, хурган, элбэнх, хярсан, чонон, туулайн, зээрэн дээл өмсөхийн дээр хүйтэн цагт дээлийн гадуур өмсөх дулаалга ямаан дах, нохой, чоно, баавгайн дах зэргийг хэрэглэж байжээ.Монгол гутлыг хэлбэр загвараар нь урт богино түрийтэй, хатуу зөөлөн зуузайтай, өргөн, нарийн, зузаан нимгэн ултай, ээтэн, мохоо, хурц, бүдүүн хушуутай гэж ангилж болно. XIX-XX зууны заагт халх даяар нийтлэг дэлгэрсэн гутал бол нийтэд "монгол гутал" гэж алдаршсан гутал болно. Монгол гутал нь ширмэл эсгий ул, ширмэл зуузай, түрий, зулаг, хавчаар зэргээс бүтэх ба хүний хөлөнд эвтэй, унаа уналганд явах, эмээл тохошны дөрөө дөрөөлөхөд маш тохиромжтой байдаг. Монгол гутал дөрөв, наймаас гучин хоёр угалз бүхий урласан гоёлын гутал байдаг. Мандах төрийн малгай Монголчууд малгайгаа ийнхүү хүндэтгэн нэрийддэг. Энэ нь хурц шулуун, харилтгүйн утга билгэдсэн шовгор оройтой малгайгаар хүний биеийг ёс төртэй, мандан бадарч явахыг билгэдсэн байна. Монгол хүн малгай, бүсээ заавал тэгш, зөв өмсөж, түүнийгээ айлд зочилох, аливаа ах зах хүнтэй уулзахын өмнө дахин нягталдаг нь зочноо хүндэлснээ илэрхийлж буйн шинж. Жишээ нь, Монгол малгай бол улаан залаатай, нар, cap, гал билгэдэлтэй амин шүтлэгийн тэмдэг тул хүн тэргүүндээ зөв харуулж өмссөн байх учиртай. Малгай нь тухайн хүний нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлдэг тул хамгийн хүндтэйд тооцогддог. Монголчууд тоорцог, лоовууз, дөрвөн чихтэй шовгор малгай зэрэг өөр өөрийн зориулалт бүхий 200 гаруй нэр төрлийн хэлбэр хийц, нэр бүхий малгайг хийж, өмсөж, эдэлж иржээ. Малгайг өвөл, зун, хавар, намрын хэмээн ангилахаас гадна эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гэж зүйлчилнэ. Малгайг тоорцог оройтой, дуулга оройтой, туг оройтой гэж янз бүрээр нэрлэнэ. Малгайн оройг өндөр бөмбөгөр хийж, наран цацраг мэт ширээсний тоогоор ямар ястан болохыг тодруулж, оройд улаан залаа хадаж, хойш хоёр улаан бүч гарган урладгаас Монгол орон ертөнцөд мандан бадрах болтугай гэсэн билгэдэлтэй болно. Малгайд мөн хурга, үнэг, булга, суусар, шилүүсний үс хаддаг. Европчууд малгайгаа тайлж хүндэтгэл үзүүлдэг бол Монголчууд малгай, бүстэйгээ хүнтэй мэндэлж золгохыг хүндэтгэлд тооцно. Эр хүний малгай бүсийг гэрийн эзэгтэй хамгийн хүндэтгэлтэй газар дээдлэн тавьж хадгалдаг заншилтай. Тэгш төрийн дээл Ийнхүү нэрлэдэг нь хүний биеийг төв шулуун, тэгш намбатай байхыг ерөөж буй хэрэг юм. Монгол дээл нь аль нэг тийш дарж бүсэлдэг ташуу болон дөрвөлжин энгэр, хоёр ташаа бүхий эх биетэй дотуур гадуур энгэртэй хувцас юм. Монгол дээлний хийц загвар нь олон зуун жилийн турш төдийлөн өөрчлөгдөлгүй хадгалагдаж ирсэн. Хадны зурагт хонины нэхий үзүүрсгэн дээл дүрсэлснийг үзвэл Монгол хувцас балар эртнээс үүсчээ. Монгол дээлийг анхлан зохиохдоо нүүдэлчин Монголчуудын бие, эрүүл мэндийн онцлог хийгээд байгаль цаг уурын байдалд дасан зохицож ирсэн тэдний өдөр тутмын амьдралын хэв маягт нийцүүлэн бодож хийжээ. Монгол дээл нь өмсгөл хувцас болохоос гадна бусад олон янзын зориулалтаар ашиглагддагаараа онцлогтой. Тухайлбал, нударга нь жийргэвч, бээлийний үүрэг гүйцэтгэдэг бол өргөн бүсийг ууц нуруу, бөөрийг хамгаалах зорилгоор бүсэлдэг байна. Үүнээс гадна дээлтэй холбоотой цээрлэх зүйл бий. Тухайлбал, дээлний захыг урагш буюу түрүүлгээ харуулж хаядаггүй, өвчин зовлон гуйна гэдэг. Дээлний захыг гал руу харуулж өрөөлдөж хучдаггүй, хоёр ханцуйг нь зөрүүлж эвхдэггүй, хүний эрхэнд хүлэгдэхийн ёр гэж үздэг. Мөн дээлийг толгой дээгүүр нөмрөх нь ялтан болохын дохио, энгэр заам задгай байх нь гэр бүл салж сарних бэлэвсэрч хагацахын шинж хэмээнэ. Товчийг үмхэж аманд зуух буюу хазаж зууваас өнчрөлийн дохио гэж үздэг. Хожимоо халх эхнэрийн дээл түнтгэр мөртэй болжээ. Энэ нь урьдын их дайн самуунд халхын эрчүүд үрэгдсэн тул эмэгтэйчүүд дайнд мордож ханцуй юугаа шамлан ихэд баатарлаг байлдан ялжээ. Иймд халхын хүүхнүүдийн баатарлаг гавьяаг тэмдэглэх болж ханцуйгаа шуун мөрөө давтал хунируулан овойлгож дайтаж явсан учир ханцуйны дээд угийг мөрөөс нь илүү гаргасан хувцас хийжээ. Ингэж халх эмэгтэйчууд дээлний мөр түнтгэр хэлбэртэй болсон нь бүсгүйчүүдийн ялгуулсан гавьяаг илтгэж буй хэрэг аж. Энэчилэн Монгол үндэсний хувцасны зах ханцуй зэрэг хэсэг бvp нь цаанаа билгэдэл, зан үйл, түүx домгийг агуулж байдаг юм. Бүтэх төрийн бүс Монгол хүн бүсээ задгай тасархайг бэхлэн батжуулах, сарнисныг эвлүүлэхийн билгэдэл хэмээн ийн эрхэмлэдэг аж. Дээлний бүс бол эр хүний хийморь лундааг илтгэхээс гадна буян хураахын билгэдэлтэй, мөн улс гүрнийг бутраахгүй сарниахгүй барьж байна гэсэн санааг илэрхийлдэг. Бүс нь уг сурвалжаараа бөс мөн гэлдцэг нь яах аргагүй үнэн юм. Өөрөөр хэлбэл, хожуу үед бөс даавууг бүслэх болсноос түүнийг зааж хэлсэн хэрэг. Монголчууд эртнээс сур, шир зэргийг сайтар боловсруулаад агсарга (бүс) гэж нэрлэдэг байжээ. Агсарга нь доош унжсан цацаг гархит сур зэрэг чимэгтэй, түүгээрээ агссан сэлэм, саадаг зэргээ тогтоодог байснаас эр хүний амь насыг хамгаалах эрхэм эдлэл гэж үздэг чухал хэрэгсэл юм. Хожим даавуун бүсийг авч хэрэглэхдээ биеэ гурав ороож хүрэх бүсээр биеэ нар зөв ороож бүслэдэг нь гурвын тоон билгэдэлтэй бөөгийн ёстой гүн холбоотой ажээ. Овоог гурав тойрох, гурван удаа хурайлах гэх зэрэг нь бөөгийн ёс, билэгдлийн салшгүй хэсэг юм. Чухам эндээс малгай нь галтай холбоотой, бүс нь зэр зэвсэгтэй холбоотой бөө мөргөлийн хар цагаан тэнгэрүүдийг төлөөлсөн ойлголт болохыг төвөггүй ажиглаж болно. Чухам ийм учраас бөө мөргөлд малгай, бүсийг эр хүний амин эд гэж эрхэмлэдэг бөгөөд сүнс сүр нь оршдог гэж эрхэмлэн үзэх ёс дэлгэрчээ. Бүс хуучрахад түүнээс утас авч шинэ бүсэндээ оёдог. Хүний сүнсийг дуудахдаа бүсийг дэнсэлж хэмждэг бөгөөд бүсний жин нэмэгдвэл сүнс ирлээ гэж үздэг байна. Харин эрт цагт Монгол эмэгтэйчүүд бүс бүсэлдэггүй байсан учир тэднийг "бүсгүйчүүд" гэж нэрлэдгийн учир тэр аж. Дээлийн бүс бүслэх, тайлах зэрэгтэй холбогдсон зан заншил бий. Дээлний бөс буюу бүс 2.5-4.5 метр байхад хүрэлцээтэй гэж үзнэ. Бүсийг бүслэхдээ ямагт нар зөв нэг эргүүлэн үзүүрийг нь баруун ташаандаа хавчуулна. Монгол хүн бүсэн дээрээ гишгэхгүй, дээгүүр нь алхах ч ёсгүй. Шөнө унтахдаа бүсээ тайлж, аман хүзүү зангилаагаар зангидаж, дэрний дээд хавьд тавьдаг заншилтай. Мөн бүсээ өөр хүнтэй солихгүй, харин хар элгийн хүнтэй анд бололцох, хүж барилдах ёс гүйцэтгэх үед бие биеэ итгэж буйн тэмдэг болгон сольж бүсэлдэг заншил бий. Монголчууд бүсээ зангидахыг цээрлэнэ. Хэрэв бүс зангирвал тэр чигээр нь гурав хонуулаад, хамгийн ахмад хүнд очин миний бүсний зангилааг тайлна уу гэж хүсдэг. Ахмад хүн уг эзнээс юу олсон, үзснийг асуухад, бүс зангирсан хүн гурав хоногийн хугацаанд юу үзсэн, олсноо хэлдэг ёстой. Мөн ахмад хүн эхлээд тэр хүний үзсэн, олсон зүйлийн аль билгэтэй үгээр тайлбарлаж, зангилааг тайлж өгдөг байжээ. Түших төрийн гутал Хүний биеийн тулгуур хөлийн өмсгөл тул тулж түших, бат суурьтай явахыг билгэдсэн. Монгол үндэстэн эрт цагаас арьсан түрийтэй, ширмэл ултай, саарь сарьс хавчуулсан ээтгэр хоншоортой гутал хийж өмсчээ. Монгол Улсад 20 гаруй ястан угсаатан өөр өөрсдийн биет бус өвийн онцлог шинжийг зан заншил, хувцас хэрэгсэл болон ахуй амьдралын уламжлалаараа илэрхийлэн амьдардаг. Тийм ч учраас Монгол гутал хэлбэр хийц, загвар төрлийн хувьд маш олон янз байдаг. Тухайлбал, Монгол гутал, буриад гутал, ойрад госон, цараг, тоокуу, бөхийн гутал зэрэг олон янзын хэлбэр, хэмжээ, өнгө зүстэй гутал байдаг. Монгол гутлыг угалзных нь тоогоор нэрлэдэг ба голдуу наймаас гучин хоёр угалзтай байна. Монгол гутал нь байгаль дэлхийгээ эрхэмлэх, хөрс шороогоо сэндийлэхгүй байх нарийн бэлгэдлийг агуулсан ээтэн хоншоортой байдаг. Хаад ноёд, мяндагтан лам нарын гутлыг битүү зүү ороох буюу ширэн хөөмлийн аргаар битүү угалзлан урладаг байв. Оймсны харааг уран гоё хээ угалз зүү ороох, хонин холбоо, ширэн хөөмөл, саарь сарьс шагайлгах зэргээр урлана. Гутлын оймсны хараа өр хээгээр төвлөж, халаанд хамгаалах, хадгалахын билгэдэлтэй амьтны загварт уран гоё хээ угалзаас бүтнэ. Үргэлжлэл бий... Г.Ганаа

Үндэсний бөх

Үндэсний бөх Бөхийн барилдаан нь Монгол угсаатны дотор цэрвүү барилдах, хөлөөр ташиж барилдах, зууралдан ноололдох зэрэг хэдэн янз бөгөөд эхнийх нь халхад түгээмэл, хоёр дахь нь өвөр монголд, гуравдахь нь буриад, дөрвөд ястны дотор дэлгэрсэн аж. Эдгээрийн аль шилдэг бүхний нь найруулан авсан монгол үндэсний нийтлэг барилдаан нь халх барилдаанд тулгуурлан төлөвшсөн орчин үеийн монгол барилдаан болно. Бөх барилдааны барилдах журам, мэх, ёс заншил нь их л нарийн бөгөөд барилдагчийн бяр самбаа ухааныг шалгах онцгой үйл, уран мэхийг эрхэмлэдэг урлаг юм. Монгол үндэсний бөх нь бөх бат, үзэсгэлэн төгөлдөр тусгай өмсгөлтэй байна. Жанжин малгай, зодог шуудаг, монгол гутал.  Монгол үндэсний заншлаар бөхийн зөвлөгч болох засуулч бөхдөө зөвлөгөө өгөхөөс гадна гурав, тав, долоогийн даваанд бөхөө цоллодог. Бөх цоллох гэдэг нь тэр бөхийн алдар цолыг уран сайхнаар дуудан хийморийг нь сэргээх нарийн үйл юм. Бөхчүүдийг амжилтаар нь улс, аймгийн шилдэг бөхийн цолыг олгодог: 1.Начин  2.Харцага  3. Заан 4. Гарьд 5. Арслан 6. Аварга              Бөхийн барилдаан Монголын үндэсний баяр наадмын хамгийн гол хэсэг юм. Монгол бөхийн барилдах ёс журам нь зөвхөн хоёр биеийн хүч чадал, авхаалж самбаа сорих биеийн тамирын тулааны зориулалтаас гадна зан үйл, урлагийн зүйлстэй ихэд хосолсон байдаг. Энэ нь барилдахын өмнөх болон дараах гараа, дэвээ зэрэг ёслолын хөдөлгөөн, барилдах журам, хувцас өмсгөлөөс тодорхой харагдана. Эдгээр нь олон зуун жилийн турш боловсрон хөгжиж ирсэн бөгөөд цөм гүн гүнзгий учир утга дэг ёстой. Монгол бөхийн өвөрмөц нэг зүйл нь түүний хувцас өмсгөл юм. Монгол ардын тууль "Эрийн сайн хан харангуй"-д "буурын арьсан зодог, бухын арьсан шуудаг" гэж гарч буй нь эрт цагт зодог шуудгийг ямар нэг хүч тэнхээтэй гэгдэх амьтны арьс ширээр хийж байсны гэрч юм. Хожим бөхийн өмсгөл улам гоёмсог, боловсронгуй болж иржээ.          Одоогийн бөхийн өмсөх хувцас нь 1. Малгай  2.Зодог, 3.Шуудаг, 4.Гутал, 5.Оймс, 6.Гутлын боолт юм. Зодог, шуудаг нь барилдахад барьц болдог төдийгүй биед яв цав тохирч байдгаараа барилдахад аятайхан, хөнгөн, бөх хүний булчин шөрмөслөг бие бялдрын гоо сайхныг харуулах зориулалттай, тэрчлэн барилдахдаа дээл хувцсаа урж таслах явдлаас гэтэлгэсэн өмсгөл юм. Тэгвэл эртний баатрын дуулга хэлбэрт малгай өмсдөг нь монгол бөх үндэсний цэрэг эрсийн хүчин чадал авхаалж самбааг сорин шалгаруулах тулаан тэмцээн болсоор ирснийг харуулж байдаг. Мөн барилдахад суурьтай, хөлөөр мэх хийхэд аюул осол багатай тул бөхчүүд одоо ч үндэсний монгол гутал өмссөөр байна. Оймсыг монгол цагаан эсгийгээр хийж өмсөх нь хөл мэх хийхэд бэртэхгүй зөөлөвчийн ач холбогдолтойгоос гадна гутлын түрийнээс дээш гарсан хэсэг буюу оймсны харааг үндэсний чамин хээ угалзаар чимсэн байх нь бөхийн гоо сайхныг улам нэмдэг. Мөн гутлын боолтыг бас ингэж чимэглэдэг. Мэдээ оруулсан: Л. Алтан-Эрдэнэ  

Хөх Монголын нууц ба Соёмбын тайлбар

Хөх Монголын нууц ба Соёмбын тайлбар Их эзэн богд Чингис хааны сүлд шүтээн Мөнх хөх тэнгэрийн хүчний бэлэгдэл, Монгол төрт ёс, Монгол улсын тусгаар тогтнолын бэлэг тэмдэг есөн хөлт цагаан тугаа үлэмж дэлгэр үл ухахуй, олон талт, нэгэн мөн чанарт мэдэхүйеэ бэрх, тайлбар олонтой хэмжих ухааны олон дүрсийг нэг дор төгс хураах “Соёмбо” хэмээх тэмдэгтээр дүрслэн нууж, цаг төрийн хүнд хэцүү үед бусдаас чандлан ил шүтэх хийгээд амин чанарыг үеэс үед, үрээс үрд тасралтгүй дамжуулж чадсан өвөг дээдэс, эрдэмтэн мэргэдийнхээ суу билэг, цог зальд бишрэн мөргөмүй. “Соёмбо”-ыг тайлбарлаж ирсэн бүх тэр цаг хугацаанд Монгол улс нь гадаад улсын эрхшээл, эсхүл хараа хяналтанд байв. Манжийн эрхшээлд байх үеийн “Соёмбо”-ын талаарх мэргэдийн тайлбарыг дүгнэн эрдэмтэн Б.Ринчен “...Энэхүү Соёнбыг лам нар шашны талаар тайлбарлах гэж оролдсоны шалтгаан нь монголын ард түмний эртнээс янагш эрх чөлөөний төлөө тэмцэхдээ маш эрхэм болгосоор ирсэн эрх чөлөөний тэмдгийг Манжширийн хувилгаан гэж мандуулж байсан Манжийн хаанд харшгүй болохын санаагаар таван махбодийн өнгөөр ялган тэмдэглэж өөрийн ашиг тусын үүднээс тайлбарласан...” гэсэн ба магадгүй үүний цаана бидний мэдэх түүний тайлбар ч улаан Оросын хараа хяналт дор бичигдсэн шүү гэдгийг сануулж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл эрдэмтэн Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Х.Нямбуу нар улаан үзэл санаанд “Соёмбо”-ыг харшгүй болохын санаагаар тайлбараа гүйцэд хийгээгүй гэвэл буруудахгүй болов уу. Иймээс тайлбарыг дахин судлан үзэх зүй ёсны шаардлага урган гарч ирсэн билээ.  Судлаачдын “Соёмбо” нь Монголын шинэ бичиг үсэг, хожмын явцад төр шашны бэлэгдэл, Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсноор эрхэмлэн дээдлэгдэх болсон гэдгийг түүхийн хуудаснаас сөхөн үзвэл “Соёмбо үсэг”-ийг анхлан Өндөр гэгээн бага залуу (1650) арван зургаан насандаа Баруун зуугийн газар хэдэн хоног гүн нарийн бясалгал бүтээл хийж байгаад гадагш гарах үедээ дээш харахад огторгуйд гэнэт ланз үсэг лүгээ хувь сацуу нэгэн алтан өнгөөр урган шарлаж харагдсанд энэ явдлыг багш Банчин эрдэнэдээ айлтгасанд “... энэ нь таны тухайд номын үсэг чандмань мэт мөний тул үүнийг та бээр дэлгэрүүлэн үйлдэх хэрэгтэй” хэмээн зарлиг соёрхон таалснаас хойш гэгээнтэн 36 жил боловсруулан болгоож 1686 онд Соёмбо зоёди буюу өөрөө үүдсэн үзэгдэл үсгээ төгс төгөлдөржүүлэн зохиосон гэж үздэг ажээ. Гэтэл нэрт эрдэмтэн Б.Ринчений бүрэн тайлбарт “...Монголын чин зоригт, эх оронч баатар эр Цогт тайж 1634 онд (Өндөр гэгээн Занабазар хорвоод мэндлэхээс нэг жилийн өмнө) орчим дөрвөн түмэн цэрэг дагуулж шарын шашны толгой лам нарыг байлдаар явахдаа Соёнба тэмдэгтэй тугийг хэрэглэж явсан гэж эдүгээ Амдова хөх нуурын нутагт буй түүний цэргийн үр угсаа, мөн Өөлдийн Гүн хааны цэргийн үр угсааны хүмүүс хэлэлцдэгийг тэр зүг явсан олон жуулчин сонсон тэмдэглэсэн зүйл буй” хэмээн бичиж үлдээсэн байна. Мөн “...Өндөр гэгээн Занабазар энэхүү Соёнба үсгийг зохиосон гэж хэлэлцдэг домог үгийг тайлбарлаваас: Манж нар Өндөр гэгээний үеэс Монголыг эрхэндээ оруулж, улс төрийн аливаа хэрэгт манж хэл бичгийг албаараа хэрэгжүүлэх болгосон, үүнд Өндөр гэгээн битүүгээр эсэргүүцэхдээ эртний үеэс уламжилж ирсэн барга (барга тэмдэг) буюу Монгол улс мандтугай хэмээн ном судрын эхэнд тавьдаг байсан тэмдгээс сэдэв авч Соёнба тэмдгийг мөн баргаа болгоод түүний байдалд тохируулан үсэг зохиосноо Соёнбо үсэг гэж нэрлээд тамга тэмдэг, ерөөлтэй, билэгтэй ном зохиолыг энэ үсгээр бичүүлж байсан ...” гэснийг үзвэл Өндөр гэгээн Занабазар төрөхөөс өмнө “Соёмбо” бүхий дүрс оршин байсныг гэрчилж байна.  Тэгэхээр “Соёмбо” гэж чухам юу вэ. Зарим судлаачдын үздгээр Шамбалын орны түлхүүр, Дүйнхор бурханы зүрхэн тарни, хүний биеийн цогц хэмжигдэхүүн, бэлэгдэл үү? Байж болох л зүйл, үгүйсгэхгүй. Судлаачид нэг тал дээр адилхан сэтгэдэг ба тэр нь “Соёмбо”-ыг тэмдэгчлэн тайлбарлах буюу түүнд орсон хэмжих ухааны дүрс нэг бүрийг утгачлан тайлбарлах замаар судлаач өөрийн бодол санаанд нийцсэн нэгдмэл утга гарган ирж улмаар бэлэгдлийн чанартай болгосон нийтлэг тал харагддаг юм. Энэ мэт “Соёмбо”-ыг тэмдэгчлэн тайлбарлах нь нэг талаас хэвшмэл буруу мэт санагдсан билээ. Хүн заримдаа аливаа нэг дүрсийг олон дүрсэнд задалж хардаг, эсхүл эсрэгээрээ олон дүрсийг нэг дүрсэнд олж хардаг авъяастай болохыг анзаарч санаа аван “Соёмбо”-ыг олон дүрст тэмдэгт бус, нэг дүрсэнд олж харсан билээ.  Үүний дараа маш гайхамшигтай дүрс тодорсон ба дарааллын дагуу холбон зурж үзвээс та бүхэн ч миний үзснийг үзэх болно гэдэгт найдаж байна. 1-рт. Соёмбо тэмдгийн гал дүрсийн чанх доод талаас наран дүрсний төв цэг хүртэл шулуун татна; 2-рт. Саран дүрсны хоёр үзүүрийг наран дүрсний тойрогт дээш уусгаж нийлүүлнэ; 3-рт. Саран дүрсний хоёр үзүүрээс доош хоёр талын босоо дөрвөлжин дүрсний гадна, дотор өнцөг хүртэл хагас дугариг зурна; 4-рт. Саран дүрснээс гурвалжин дүрсний хажуу хоёр өнцгийн харалдаа доош шулуун татаж, дээд доод хөндлөн дөрвөлжин дүрсний хоёр тал, арга билгийн дүрсний хоёр тал, доод гурвалжин дүрсний хоёр өнцөг хүргэнэ; 5-рт. Дээд, доод хөндлөн дөрвөлжин дүрсний дээд доод хөндлөн шулууныг хоёр талын босоо дөрвөлжин дүрсний гадна тал хүртэл тэгш шулуун татаж дуусгана.  Гайхамшиг, таны өмнө бидний өвөг дээдэс тэгэж их нуугаад байсан зүйл буюу Их эзэн богд Чингис хаан, Монгол түмний минь их шүтээн цагаан сүлдний дүрс тодрох буюу гал дүрс нь Цагаан тугны дээрх гал, наран дүрс нь Цагаан тугны дээд толь, саран дүрс нь Цагаан тугны дээд толины гадна хүрээ, дээд доод гурвалжин дүрс нь Цагаан тугны хэлний эхлэл ба төгсгөл, дээд доод хөндлөн дөрвөлжин нь бүслүүрийн (эсхүл бүсний) дээд доод хүрээ, голын арга билгийн дүрс нь товч, хоёр хажуугийн босоо дөрвөлжин дүрс нь манжлага буюу унжлага болно. Их эзэн богд Чингис хааны сүлд шүтээн Мөнх хөх тэнгэрийн сүр хүчийг бэлэгдсэн цагаан сүлдээ Цогт тайж Монгол зургийн энгийн аргаар дүрслэн зурж тугандаа тахиж, хэрэглэн явсныг Өндөр гэгээн Занабазар анхааран авч бурханы шашны урлахуйн ухааны уламжлалт тэг, дэг ёсыг баримтлан “Соёмбо” хэмээх тэмдгийг утгачлан бүтээж, мутрын тэмдэг, номын барга болгоод Хөх Монголын шүтээнийг бусдын нүднээс чандлан нууж илээр шүтэхийн тул түүний дүрс байдалд тохируулан үсэг зохиосноо “Соёмбо үсэг” хэмээн нэрийдсэн гэвэл Монголын түүх сонирхолтой болох мэт.  Тайлбартаа дэм өгч тодотгон “Жавзан Дарнатын хувилгаан лам Өндөр гэгээн Занабазар цаг төрийн хэцүү байдалд Монгол улс Манжид дагаар орохыг зөгнөн болгоож (судлаач миний таамаг төдий), алтан ургийн язгууртны хувьд Хөх Монгол хожмоо тусгаар тогтнохыг ерөөж, Тулуй хан хөвгүүний задаар Их эзэн богд Чингис хааны сүлд шүтээн Мөнх хөх тэнгэрийн сүр хүчийг “Соёмбо зоёди” хэмээх бэлэг тэмдэгт увидаслан шингээж, шинэ үсгээр далдлан чандлан нууцалж илээр шүтэхийн тухайд Хөх Монголын амин сүнс айл гэрийн хойморт ариун бүхний дээд судар номын хуудаснаа оршион үлдээсний ач буянаар хожмоо Монгол улс тусгаар тогтнолоо олж улс гэрээ мандан бадруулж туурга тусгаар улсаа байгуулаад төрийнхөө далбаанд шүтээнээ залсныг улаан үзэлтэн дургүйцэн авч хаях, эсэх хүндхэн хувь заяатайгаа Монгол тулахад эрдэмтэн мэргэд минь ухаан сүвэгчлэн нууцыг үл задруулж, өөр тайлбар сэлтийг олонтаа гарган, Монгол төрийн сүлд шүтээнээ Монголынхоо хөх тэнгэрт хэвээр хадгалан авч, үлдэж чадсан түүхэн гавъяа байгуулсан” тэднийхээ суу билгийг тэнгэрт тултал магтаж, ариун гэгээн үйлсийнх нь өмнө сөгдөн мөргөх нь зүйтэй санагдана. Эцэст нь хэлэхэд хэрэв “Соёмбо нь Есөн хөлт цагаан тугийн дүрс мөн” хэмээн зөвшөөрвөл дэлхийн түүхэнд улс орныхоо сүлд шүтээнээр бичиг үсэг зохиосон улс үндэстэн Монголоос өөр олдохгүй хэмээн баттай хэлэх байна.  

Тайхар чулууны домог

Эрт дээр цагт аварга том могой худагнаас гарч ирэн хүн амьтныг алж идэн, газар нутгийг сүйрүүлж ган гачиг, өлсгөлөн зовлон бий болжээ. Нутгийн ард түмэн улсын сайн бөх, аварга биет Бөхбилэгт гэгчид хэл хүргүүлж аварга том могойг дарж, аюулаас өөрсдийг нь аврахыг хүссэн байж. Бөхбилэгт бол маш тусч өрөвч сэтгэлтэй хүн байсан тул ард иргэдийг аюулаас аврахын тулд аль байдгаараа яаран гэрээсээ гарчээ. Ингээд Булган уулын чулуунуудаас нэг томоохон чулуу булгалаад үүрч могойн зүг рүү явлаа. Чулуу түүний хувьд ихэд хүнд байсан тул замдаа амарч нэгэн уулан дээр сууж амрав. Түүний суусан уул нь сандал шиг дөрвөлжин оройтой тул Алтан Сандал гэж нэрлэжээ. Ингээд чулуугаа аваад босохдоо газар тулж шүү шаа гэж уулга алдсанд тэр тал газрыг Шүү Шаа тал гэж нэрлэх болов. Гараараа газар тулсанд тэрхүү тулсан гарынх нь хурууны мөрөөр 5 хэсэг уул үүсчээ. Тэр 5 уулыг 5 тээг гэж нэрлэв. Ингээд сайн эр Бөхбилэгт могой гарч ирсэн худган дээр очиж могойтой хэдэн өдөр ноцолдсоны эцэст ялан дийлж могойн толгой дээр өнөөх авчирсан чулуугаа дарсан нь өнөөх алдарт Тайхар чулуу юмсанжээ.  Гэтэл могой чулууны дороос гарах гэтэл Бөхбилэгт овсгойлон өөрийн хайртай нум сумаа чулуун дээр нь тавьсанд могой хөдлөхөө байв. Өндөр газраас Тайхар чулууны дээр нум сум харагддаг гэлцдэг. Гэтэл бас могой маш урт, сүүлээрээ хүмүүсийг ороолгож алаад байсан тул Бөхбилэгт нэгэн уулын оройг аваачиж сүүлэн дээр нь тавьсанд могойн аюул дуусч ард иргэд үхэл мөхлийн аюулаас аврагджээ. Тэрхүү жижиг уулын орой нь Тайхар чулуунаас 5 км зайд орших бөгөөд Сүүл толгой нэртэй болжээ. Энэ бүх газрууд одоо Архангай аймгийн Ихтамир суманд оршдог юм.  

“Монголын нууц товчоо”-г дэлхийд цор ганц хувилбараар бүтээжээ

Зохиолч сэтгүүлч Б.Энхбатын санаачилгаар “Монголын нууц товчоо” цадигыг дэлхийд ганц хэлбэрээр бүтээсэнээ өнөөдөр олон нийтэд танилцууллаа.  Энэхүү номыг 180 метр урттай хөх өнгийн торгон дээр гараар оёж бүтээхдээ нийт 12500 цаг зарцуулсан аж.  Оёхдоо торгон дээр есөн эрдэнийн өнгийн утас ба есөн эрдэнээр чимэглэж, зэс хөөмөл яст мэлхийний нуруунд суулган гангаар хийсэн ширээн дээр суурилуулсан байна.  “Монголын нууц товчоо” хатгамал номд нийт 68 төрлийн зураг орсон бөгөөд зээгэн уран хатгамал болон зээгт наамлаар бүтээжээ.  Харин номын бичвэрийг зүү ороох, хонин холбоо, зээгэн оёогоор урласан байна.    

​Долоон хүүхдийн найр

Үр хүүхэд гаргадаггүй эмэгтэй хүнтэй айл ийм ёслол үйлддэг байв. Найрт доод тал нь долоо юмуу түүнээс дээш тооны хүүхэд оролцдог. Насанд хүрэгсдийг оролцуулдаггүй журамтай. Тэгээд өрхийг бүтээн харанхуйд ууж идүүлэн, хөгжөөн шуугилдуулж дуу дуулуулан уг ёслолыг гүйцэтгэдэг. Өрх бүтээж харанхуй болгодог нь шөнийн тэнгэрийг дүрсэлж байгаа ажээ. Энэ ёслол долоон бурхан одыг үр хүүхэд заяаж авчирдаг гэсэн бэлгэдэл юм. 

Хөөмий

Хөөмийлэх урлаг бол аялан исгэрэх урлаг улам хөгжиж өвөрмөц сонин арга барилд шилжсэн дэвшлийн шат бөгөөд хөөмийлэхэд мөн хүний өгүүлэхийн эрхтэн хөгжмийн зэмсгийн үүрэг гүйцэтгэдэг. Үүнд хөөмийлэх урлаг бол монголчуудын хөгжмийн урлагийг бүтээж эзэмших явцад гарсан нэн гайхамшигтай үзэгдлийн нэгэн мөн. Хөөмийлэх гэдэг бол хэлнийхээ үзүүр үүдэн шүдээр гоё хөөрхөн нугалаа чимигтэй ая исгэрэхийн чацуу хөөмэйнхээ гүнд үргэлжлэн хүнгэнэсэн дэвсгэрэг шиг дуурьсгахын нэр юм. Үүнд тэр хүн гэнэсэн бүдүүн эгшиг нь нарийн эгшиглэх аятайгаа зохицолтой дуурьсгалан тайлбарагдаж байдаг. Чухам ингэж хөгжмийн нилээд нарийн хийцтэй, гишгүүр мэт тусгай төхөөрөмж бүхий зэмсгээр нилээд чадварлаг хөгжимчний хөгжимдөж болох дуурьсгамжит давхар аялгууг нэгэн хүн өгүүлэхийнхээ эрхтний зэргэд ажиллагаагаар гүйцэтгэж байгаад хөөмэйлэх урлагийн гайхамшиг оршиж байгаа юм.1950-иад оны эхээр /тухайлбал 1954 оноос/ монголчуудын хөөмэйлэх урлагт өвөрмөц шинэтгэл гарсан юм.1954 онд Улаанбаатарт Ховд аймгийн соёл-урлагийн 10 хоног болж, түүгээр Ховд аймгийн Чандмань сумын ард Цэдээ "Алтайханы магтаал" гэдэг найрал дуунд хөөмэйлж ирсэн. "Алтайн магтаал"-ыг найруулсан байдлаар манайхан хөөмийний тоочин унших үүрэг хэлбэр найрал дуучдад шилжиж хөөмийч дангаараа аялгуулан хөөмэйлэх болсон байлаа.Тэр үед Улсын хөгжим-драмын театрт жүжигчин байсан Г.Чимэддоржийн хүү Цэдээгийн хөөмийлэхийг ихэд сонирхож, өөрөө хөөмэй сурахаар зориглон шийдэж оролдсоор санасандаа хүрч хөөмийлдэг болохдоо ардын богино дууг шүлгийг нь тоочин уншихгүйгээр аялгуулан хөөмэйлдэг болсноор хөөмийлэх урлагийг санамсаргүй шинэ шатанд дэвшүүлж орхисон билээ.Үүнд хөөмийлэх аялгуу уртассаны дээр ардын дууны аялгууг даган хэмнэл хедөлгөөн нь баяжиж тайвуухан бөгөөд цэвэрхэн хөөмийлэх боломжийг ихэсгэсэн юм.  Л. Алтан-Эрдэнэ  

Хуудаснууд

Subscribe to Үндэсний соёл