logo

logo.jpg

Advertisement

Үндэсний соёл

"Нүүдэлчдийн гайхам ахуй дотор минь нуугдаж байдаг"

“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Моломжамц: Нүүдэлчдийн гайхам ахуйгаас үлдэж буй үнэ цэнэ миний дотор нуугдаж байдаг   "Болор цом-31" наад­мын тэргүүн шаг­нал хүртсэн яруу най­рагч Лхагвасүрэнгийн Моломжамцтай уулзаж ярилцлаа. -Юуны өмнө "Болор цом" наадмын тэргүүн шагнал хүртсэнд баяр хүргэе. Тэргүүн байрын шагнал хүртчихээд их гүн утга бүхий сайхан үг хэлнэ билээ?  -Баярлалаа. Өндөр гэгээний мэлмий оршсон, үе үеийн цэцэн билэгт яруу найрагч, зохиолчид төрсөн өврийн хангай нутгийнхаа тэнгэр дор "Болор цом"-ын хүндтэй байр эзэлсэндээ үнэхээр баяртай байна. Манай нутгаас өмнө нь анх Д.Пүрэвдорж гуай "Болор цом"-ын эзэн болсноос хойш яруу найрагч Б.Ичин­хорлоо хоёронтоо уг цомыг хүртээд байсан.    -Та "Болор цом" наа­дамд өмнө нь айргийн гуравт давхиж байсан. Тэр чинь 2005 оны үе байх. Харин түүнээс хойш оролцоогүй дээ. Яагаад оролцоогүй юм бол ?  -Анх 1999 оны "Болор цом" наадамд их сургуу­лийн хоёрдугаар курсийн оюутан байхдаа шүлгээ уншиж байлаа. Бүх оюутны яруу найргийн наадмаас шалгарч эрх аваад оролцож байсан тэр үе санаанд тодхон байна. Түүнээс хойш хамгийн сүүлд 2005 оноос хойш шүлгээ тайзан дээр уншилгүй тодорхой цаг хугацааг үджээ. Энэ хугацаанд бүтээлүүдээ хэвлүүлж байсан. Харин тайзан дээр уншихын тухайд бол цааргалж, хойш сууж ирсэн минь үнэн юм. Бүтээлээ хэвлүүлчихээд явж байх нь, тодорхой бүтээл биччихээд сууж байхад миний хувьд илүү мэдрэмж, амттай санагдсан биз ээ. -"Болор цом"-ын шүлгүүдийг чинь, ялангуяа сүүлийн шатанд уншсан шүлгийн талаар уншигч олон сонирхож байгаа нь мэдээж?  -2008 оноос хойш бичиж басхүү ном болгохыг эрмэлзсэн бүтээлүүдээсээ сонгож уншсан. "Хэзээ ба хожмыг өгүүлэх Зангирмал үгс" нэртэй шүлгээ уншсан. Энэ шүлгээ өнгөрсөн зун, намрын заагт бичиж суусан байх юм. Шүлэг, яруу найраг өөрөө уншигч түмэнтэйгээ ойр байх тэр мэдрэмж бололцоог ямар нэг утгаараа энэ сайхан наадам олгож ирсэн гэж үздэг. Үүнд эл наадмын үнэ цэнэ оршин байдаг болов уу.   -Ингэхэд утга зохиолын багш нар хийгээд, сургууль соёлын мөр хөөсөн тухайгаа ярихгүй юу. Таны уран зохиолын багш Сорогдогийн Энхбаяр гэж уран зохиолын онол, шүүмжлэлийн их хүн бий?  -1998 онд Өвөрхангай аймгийн Сант сумын 10 жилийн сургуулийг төгссөн. Намайг уран зохиол, шүлэг яруу найрагт анх хөтөлсөн багш маань Т.Өлзийтогтох гэж хүн байдаг. Энэ багшийгаа их хүндэтгэж явдаг. Нутгийн Д.Лхагваа гэж ах маань бас намайг шүлэг найрагт их хөглөж хөтөлсөн байдаг юм.  Анх зургадугаар ангид байхдаа "Мөрөн гол" гэж анхныхаа шүлгийг бичиж байсан. Хожим бодоход их учир бэлэгшээлтэй, зөн совинтой мөр холбож байжээ. МУБИС-ийн Монгол судлалын сургууль, Утга зохиолын ажилтан-сэтгүүлчийн ангид суралцах боломж маань өнөөдөрт намайг хөтөлж ирсэн. С.Энхбаяр багш маань надад уран зохиолын түүх, онол, аргыг заасан байдаг. Басхүү уран зохиолын сэдвээр баг­шийнхаа удирдлагад магистрын зэрэг хамгаалсан. Энэ их хүний лекцийг сонссон минь их азтай. МУБИС-ийнхаа Ц.Өнөрбаяр, Д.Оюунбадрах, Ш.Гүндалай, Ж.Батбаатар, Л.Хөвсгөл гээд эрдэмтэн багш нарынхаа шавь болсондоо ямагт бахархаж явдаг. -Л.Моломжамц най­рагчийн хувьд "Өдрийн сонин"-ы гал тогоонд ажиллаж уран бүтээлээ туурвиж байсан. Бид бүхэн баяртай байна. Хэд хэдэн сайхан нийтлэл бичиж билээ. Тэр тухай мөн л асуулгүй өнгөрч болохгүй нь. Ингэхэд манайхан л жил дараалж аваад байна уу даа?  -Үнэхээр тийм сайхан тохиол байна шүү. "Өдрийн сонин"-ы сэтгүүлчээр ажиллаж байсан өдрүүд маань миний амьдралд их зүйлийг өгсөн, сайхан санагддаг. "Нүүдэлчдийн яруу найргийн сүүлчийн гэрэлт аялгуу", "Хөх өвснөө тодрон асах монгол яруу найргийн гэрэлт чулууд" гэсэн нийтлэлүүд бичиж байсан минь сонины үдээсэнд, цаг хугацааны нэг гэрэлт хуудас болон үлджээ. Монголын өдөр тутмын хамгийн том сонинд ажиллаж байсандаа, сэтгүүлчийн үзэг барьж суусан минь надад олдсон аз завшаан юм аа.  -Таны "Нүүдэлчин сэт­гэлийн бадгууд", "Дөрвөн цагийн мемори" гээд сайхан бүтээлүүд бий. Эдгээр бүтээлүүдийн өм­нөтгөлийг Цэнд-Аюушийн Буянзаяа найрагч тун өвөрмөц, жинхэнэ яруу найргийн бүтээлүүд хэ­мээн үнэлж байлаа. Ер нь таны сэтгэлгээний онцлог, яруу найргийн мөн чанар тань юу вэ?  -Яруу найргийг хүнд зөвхөн онгод өгдөг, хэн онгодтой нь бичиж туурвидаг мэт бодол нийтийг хамарч байдаг. Үгийн урлаг өөрөө онолтой, түүхтэй хэдэн зуун мянганаар бүтэж, шинэчлэгдэж, түүхэндээ үе үеийн туурвилаа үлдээж ирсэн. Энэ бол хэн хүний тухай яриа биш. Тэгэхээр үгийн урлаг өөрөө, уран зохиол өөрөө онгод авьяас, онол, түүхийн гайхамшигт хүрээлэл, тухайн авьяастны мэдрэмж бодлын дунд сая жинхэнэ бүтээгддэг гэдэг нь гарцаагүй. Энэ цаг үед уран зохиол, тэр дундаа монгол уран зохиолын хөгжлийг зөв харж, зөв үнэлж, зөв зам чигийг гаргаж явах тийм ховор хүмүүсийн нэг бол Ц.Буянзаяа зохиолчийг гэж хэлнэ байх.  Монголын уран зохиолд гайхалтай шинэчлэлийн салхийг 1990-ээд оныхон хийсэн гэдэг нь цаг хугацаа өнгөрөх тусам улам тодрох биз ээ. Үүнд Г.Аюурзана, Б.Галсансүх, Ц.Буянзаяа, Л.Өл­зийтөгс гээд сэтгэлгээний туг болсон уран бүтээлчид, А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, Г.Мөнхцэцэг гээд уламжлал, шинэчлэлийг хослуулсан маш олон зохиолч, яруу найрагчийг нэрлэж болно. Миний хувьд өөрийн бүтээлийг тодорхойлох нь, тийм, ийм гэх нэг бодлын зохимжгүй хэрэг байх. Монгол яруу найраг, нүүдэлчдийн гайхам ахуйг санагалзах, тэр бүхнээс үлдэж буй бүхний үнэ цэнийг дээдлэх, шаналал, зовнил харин ямагт дотор минь нуугдаж явдаг юм шиг. Шүлэг, яруу найраг нь сэтгэлээс эхлэн бүтэх үгийн гайхамшигт урлаг юм. -Төрж өссөн нутаг, Сан­тынхаа тухай "Дөрвөн цагийн мемори" номдоо та их гайхалтай, сэтгэл хөд­лөм дүрслэлүүдийг бичсэн байдаг. Нэг дөрвөн мөртөө сонгож хэлээч гэвэл?   -Тийм сумын төв, суурин ахуйд амьдралын минь тодорхой хуга­цааг элээсэн болоод тэр биз ээ. "Сантын цоморлиг" гээд өөрөө ч бас хааяа харж унших, өөрийгөө сэрээх дуртай шүлэг бий.  ...Дотуур байрны цагаан тоосго бүрийг сугалж, бас буцааж өрж үзнэ Дотор сэтгэлд минь багын дурсамж хөвөрнө Хүүхэд нь тарчихсан дотуур байр уйтгарт автсан зуны эхэн сарын арван тавны үдэш Хөдөө талаас цэцэгсийн үнэр анхилж, морьдын үүрсээ дуулдана ...Ийм л мэдрэмжүүд, бас уянга, ахуйн худалгүй үнэнийг тунгааж бичихийг эрмэлзэж байжээ.  -1990-ээд оныхон гэж тодотгол уран зохиолд нэгэнт үлджээ. Түүнээс хойш ямар тодотголтой цаг үе уран зохиолд байх нь вэ. Таны бодлоор?  -Цаг үе бүхнийг төрүүлдэг биз ээ. Манай үеийн залуучууд, утга зохиолд шимтэгчид бол яах аргагүй шинэ мянганы эхээр утга, уран зохиолд орж ирсэн байдаг. Тодорхой хэмжээнд уран бүтээлээ туурвиж, олз омогтой явна. Ер нь өмнөх цаг үеэ хүндэтгэнэ гэдэг маань уран зохиолын уламжлал, шинэчлэлийг давхар агуулгаараа хөндөж байдаг.  -Өнөө жилийн наадмын онцлогийг та хэрхэн дүгнэв. Бусад найрагчдаас хэн хүчтэй өрсөлдөгч байв. Наадмын өмнө хэд хэдэн найрагчдын нэрс дуулдаад байсан. Тэр тухайд?  -"Болор цом" наадмын таамаг мэдээж үүсдэг. Оролцож байгаа бүх найрагч л мэдээж өрсөлдөгчид шүү дээ. Манай үеийн Ц.Эр­дэнэбаатар, П.Нямлхагва, Л.Ган­зул, Б.Батсайхан, Б.Болорцэрэн, Б.Чулуунцэцэг гээд олон сайн яруу найрагчид маань оролцож өрсөлдлөө. О.Цэнд-Аюуш, Д.Өсөх-Эрдэнэ гээд мөн дүү яруу найрагчид шүлгээ уншиж өр­сөлдөж байна. Энэ жилийн хувьд уншиж байгаа яруу найрагчид шүлэг бүтээлийн сэтгэлгээний хувьд тодорхой хэмжээнд өнгө нь өөр л байсан болов уу даа.  -Ойрын үед уран бүтээлийн хувьд ямар зүстэй бүтээл гаргах гэж байна вэ?  -Сүүлийн зургаан жилийн хугацаанд бичиж үзэглэсэн шүлгүүдээ эмхэтгэж "Зангирмал үгс" гэсэн нэр, зүстэй номоо уншигчиддаа барих бодолтой яваа. Мөн үргэлжилсэн үгийн богино хэлбэрийн бүтээлүүд ч бий. Н.ГАНТУЛГА Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН" Хэзээ ба хожмыг өгүүлэх зангирмал үгс Хорвоо дээр би ирж байснаа ч санах шиг алсад тэмүүлэн буйгаа ч тунгаах шиг Хувьхан заяа тэнгэрээс тольдон намрын бороо цонхны цаана ч бас Сантын минь талд ч хөшиглөж байх шиг Хорин жилийн тэртээд үлдсэн, аль эсвэл намайг үлдээсэн эмгийн минь дуу ч сэтгэлд хүүрнэн байх шиг Хоног өдрүүдийг туулсан залуугийн мөр, шаргалхан хавтаст ном дотор биед минь сэрчигнэн буйг ч хуудас хуудсаар нь уншиж суунам Зүсэрч байгаа бороо өнөөх л миний дотор буй гэнэхэн насны минь бүлэг дурдатгалууд Хэдэн мянган үсэгний цаана нуугдах багын амрагийн дуртмал царай, зангирмал үгс, уйлсан нулимс Зүйлийн хорвоод төөрүүлсэн олон зам, түүний дундаас миний олж чадсанаа гайхах нэг л үнэн бодомж Хэзээ ба хожим дахин олоход хэтийдсэн бүдэг дэнлүүт үдшүүдээ ч гайхан бахдаж байна Энэ миний дотор буй тэр л хуудсууд зарим нь их тод, зарим нь хэт бүдэг, урсаж балартсан Энэ намрыг л ганцхан давж чадаад үгүйрэн хийсч одох нь их юм Энэ миний сэтгэлд буй сүүлчийнхээ хүчээр тодроод сарнин урсаж буй дурсамж бүхнээ би  Эцэнгэр намрын бороот салхи, тогоруудын гэрэлт хүзүүнд зүүн уйтгарлан үлдэж буйгаа ч ойлгох юм Миний дотор шувуу шиг бууж ааль юугаа дэлгэсэн мартагдахын аргагүй хонгорхон охинд ч Миний багадаа унадаг байсан хайртай хүлгийн минь тунгалаг нүдэнд ч Дэндүү багад минь одсон ч энхрий дотно хайрлан ширтдэг байсан ээжийн минь хөрөгт ч Хэзээ ба хожим дахин ингэж учрахгүйн тулд л би зүүгдэн уймардаг ч байж болох юм Этгээд намрын бороо цонхон цаана сэтгэл уйлан элэглэвч, Эгэл нандин дурсамж дурсамж бүхнийг минь салхиaраа хийсгэн үгүйрүүлэвч  Эх нутгийн минь аглагт хэвтэх норсон чулуудын болор гэрэл бүхэн цугаар Хэзээ ба хожмын минь зүгт уйтгарлашгүйн хүчээр сацарнам бусуу даа.    

СГЗ Ш.Ёолк: Европын гүнд бас нэг Монгол оршин тогтнож байна

Холын хүнээс үг сонс гэдэг. МҮОНТ-ийн сэтгүүлч СГЗ Ш.Ёолктой “Нүүдэлчдийн жимээр” аялалын талаар хөөрөлдсөнөө толилуулъя. -Та  сая жип аялалд оролцоод ирлээ. Ямар шугамаар аялаад ирэв?  Бид нар "Ойрад түмэн” ТББ, Увс аймгийн МВС телевизийн санаачилгаар  “Онцын тасархай” ХХК-ны Ерөнхий захирал Жалавын Батсүхийн ивээн тэтгэлгээр “Нүүдэлчдийн жимээр” гэдэг жип-тур аялалаар есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 13-ныг дуустал бүтэн 28 хоног аялаад ирлээ. Нийт 15,000 км замыг жип машинаар туулж Монгол, ОХУ, Халимаг улсын нутаг дэвсгэрээр явлаа. -Аялалын бүрэлдэхүүнд ямар ямар хүмүүс явсан бэ? Улаанбаатар хотоос эзэн богд Чингис хааны талбайгаас ССАЖЯ-ны сайд Ж.Оюунгэрэлээр үдүүлсэн аялалд ОХУ, БНХАУ-ын Шинжиан уйгарын өөртөө засах орон, Монгол улс гэсэн гурван улсын 14 эрдэмтэн судлаач телевизийн уран бүтээлчид явсан. Энэ бол олон улсын экспедици юм. ОХУ-аас 2008 онд Улаанбаатар-Элстэй хот руу морь тэмээгээр аялж байсан туршлагатай аялагч, Оросын газарзүйн нийгэмлэгийн гишүүн газарзүйч Юрий Владиморивич Сангаджиев, Халимаг улсаас археологч Эрдэнэ Кекеев, сурвалжлагч Гараг, Шиньжаан Уйгараас Баянгол телевизийн зураглаач, найруулагч Сэржим, угсаатан зүй судлаач, багш Мигай, Монголоос ардын уртын дуу судлаач, шүлэгч Оюунхүү, Ойрд театрын найруулагч Лхагваа, Увсын МBС телевизийн найруулагч Мягмарсүрэн аялалын ахлагчаар “Онцын тасархай” ХХК–ны Ерөнхий захирал Ж.Батсүх гэсэн бүрэлдэхүүнтэй байлаа. -Аялалын маршрут яаж үргэлжилсэн бэ? Баян-Өлгийн Цагаан нуурын Улаан байшинтын боомтоор Оросын хил гараад ОХУ-ын Горно-Алтай, Бийск, Барнаул, Новосибирск, Омск, Челъябинск, Курган, Башкирстаны нийслэл Уфа, Самара, Саратов, Волгоград гээд найман том хот дайрсан. Буцаад зүүн хойшоо даялж Красноярск, Кемерово, Иркутск, Улан-Үдэ гээд буцаж ирсэн. -Одоо харьцангуй зам харгуй хөгжсөн цаг үе. Аялалын зам хэр бартаатай байв?  400 жилийн тэртээ халимаг, торгуудынхаа нүүж ч явсан яг тэр замаар явсан. Гэхдээ одоо сайн чанарын замаар хамгийн сайн жип машинаар явахад 400 жилийн тэртээ нохойгоо дагуулаад морио унаад тэмээндээ ачаагаа ачаад, дайн тулаан дунд нүүж явсан манай халимаг, торгууд нарын нүүсэн тэр нүүдлийн энг бид яагаад ч гүйцэхгүй их ядарсан. Тэгэхээр эртний хүмүүс маань ямар их тэвчээртэй, бие сайтай, гангаар хийсэн юм шиг биетэй улсууд байж вэ. Мэдээж тэр үед зүгээр яваагүй, дайн тулаан, өлсгөлөн, ядуурал, хүчирхийлэл, дээрэм тонуул гээд элдэв бусан юм үзэж явсан байгаа ш дээ. -Халимагуудын түүхээс та хуваалцаач?  Яагаад эх нутгаасаа тасраад Европын гүн рүү явсан юм бол энэ талаар түүхчид юу гэдэг бол?  Халимагууд бол манай торгууд, дөрвөдүүд шүү дээ. Эх орноосоо хальж гарсан учраас тийм нэр авсан гэж ярьдаг. Ижил мөрнөөс буцаад Монгол руугаа нүүсэн, нэг хэсэг нь үлдсэн. Тэд нарыг Турк хэлээр Калмак буюу үлдэгдлүүд гэж нэрлэдэг гээд янз бүрээр тайлбарладаг. Эмч, зохиолч Ц.Мухар өөрийнхөө номонд бичихдээ “Манай торгуудууд Европууд Америк тивийг нээсэн шиг 400 жилийн тэртээ шинэ газар орон нээхээр явсан нүүдэлчдийн нэг хэсэг” гэж бичсэн байдаг. Тэр ч бас байж болох талтай. Нүүдэлчин овог гэж усны тунгалаг, өвсний соргогыг хайж явдаг ард түмэн. Алтайн нуруунд нутаглаж байсан халимагууд байнгын цас бороотой, дээрээс нь Зүүн гарын улс төрийн байдал тогтворгүй байсан зэрэг нөлөөллүүдээс болж нүүсэн юм шиг байгаа юм. 1406 онд нүүгээд 1477 онд эргээд Ижил мөрний наад хэсгээс нэг хэсэг халимаг нүүсэн байдаг. Цаад хэсэг нь нүүж чадаагүй. Зүүн гарын хаант улс задраад байдал намжаад, өргөн уудам нутаг дэвсгэр гарч ирж, мөн эх нутгаа санагалзаад 100 гаруй жилийн дараа буцаад нүүсэн байдаг. Ерөнхийдөө халимагууд Ижил мөрөн Алтай нурууны хооронд долоогоос найман том нүүдэл хийсэн байдаг юм. -Тэдний хэл соёлын талаар сонирхуулбал? Одоо ямар хэлээр ярьж байна?  Халимагууд эх нутгаасаа, түүх соёлоосоо, Монголоосоо 400 жил алслагдсан улсууд гэхэд одоо байгаа 150,000 гаруй халимагууд эх түүхээ, хэл соёлоо ямар гайхалтай хадгалж үлдэв гэдэг ёстой гайхал төрүүлж байлаа. Ёстой нөгөө “усан дотор гал хадгалахын ухаан” тэнд байна. Бидний мэддэггүй, бидний аль хэдийн мартсан соёл яваад байна. Миний ажигласнаар нэгдүгээрт эх орноо, Монголоо гэсэн тэдний сэтгэл нь эх хэлийг мартуулсангүй, хоёрдугаарт хүмүүс вакум орчинд орчихоор хэл нь хадгалагдаад үлддэг юм байна.  Манай улсад бол ойрдууд халх, буриадуудтайгаа, Хөх нуурын монголчуудтайгаа үргэлж харилцаж байгаа болохоор хэл нь тодорхой хэмжээгээр холилдсон байх юм. Хэлний хувьд бие биедээ уусаж байна. Хэлний хөгжил талаас нь яривал сайн юм. Сөрөг тал нь яг үндсэн хэл, аялга алдагдах талтай. Халимагууд бол зөвхөн оросуудтай харьцана, өөр харьцах хүмүүс байхгүй. Тэгэхээр хэл нь тэр чигээрээ унаган ойрад, дөрвөдөөрөө хадгалагдсан байх үндэслэлтэй.  ...Үсэрсэн цус минь Тасарсан мах минь  Алтан ясны  хэлтэрхий  Алаг махны минь тасархай ... гээд халимагууд шууд шүлэглэнэ. Бид европуудыг  дуурайж архи барьж ерөөл өргөдөг бол тэд нар халимаг цай, яг манай ойрдуудын цай шиг цайгаа бариад ерөөлөө хэлэх юм. Энэ бол бүх нийтээрээ архинд живж, архи гэдэг тахалд нэрвэгдэж байгаа 21-р зуунд бас сонин сайхан байлаа. Авууштай нэг сайн тал юм уу даа гэж бодогдсон. Бидний насны дунд үеийнхэн бол хэл соёлоосоо таслагдсан байна. Социализм байгуулсан он жилүүд гэдэг юм уу халимагуудыг Сибирь рүү цөлсөн үеийн бидний насныхан бол халимаг хэлээ мартсан байна. Харин үр хүүхдээ, цэцэрлэгийн насны хүүхдүүдээ халимаг зан үйл, үлгэр, туульс, зүйр цэцэн үгээ сайн сургаж байна. Хүүхдүүд нь бидний мэдэхгүй халимаг аялгаар дуулаад бүжиглээд ярьж байна. Харамсалтай нь гэртээ очоод аав ээж нь оросоор ярьж байна. 150,000 гаруй халимаг үлдсэн ч гэсэн бүх нийтээр халимаг хэл соёлоо хөгжүүлэх хөдөлгөөн өрнөж байна. Тэнд бурханы шашин бас их мундаг хөгжсөн байдаг юм байна. Богд Зонхов бол торгуудын гол шүтээн юм. Сая Нью-Жерсид байдаг Халимагийн ард түмний шашны том бэлэг тэмдэг Шажин гэгээн гэж хүн Хар газар гэдэг районд Богд Зонхов бурханыг цоо шинээр заллаа. Очсон тосгон суурин болгонд урьд байсан сүм дуганаа сэргээж, шашинаараа дамжуулж эх хэлээ хадгалж үлдэнэ гэсэн бодлого баримталж байна. Европын гүнд бас нэг Монгол байна. Яг л дөрвөд торгууд аялгаар ярьж байна. Бүүр манайхнаас цэвэр унаган дөрвөд, торгууд аялгаар ярьж байна. Бид бол саармагжсан, халх ч юм шиг дөрвөд ч юм шиг. Төрийн албан ёсны хэл нь орос. Гэхдээ  бусад үед өөрсдөө торгууд, дөрвөдөөрөө ярьж байна. Чингис хааны ууган хөвүүн Зүчийн том хүү Батхааны байгуулсан Алтан ордны улсын нийслэл Сарайбат хотын туурь Астраханы нэг жижиг тосгонд байна. Өвөг дээдсийнхээ туурин дээр бид очно гэж зүүдлээгүй байсан. Тэнд байдаг юм байна, үзлээ. -Мал аж ахуй амьдралын хэв маягийг нь сонирхов уу?  Увс аймгийн Наранбулаг сумаас таван малчин очиж Халимагийн Яшкуль гэдэг тосгонд мал маллаж байна. Халимагууд он цагийн эргэлтэнд нүүдлийн мал аж ахуйгаа ер нь мартагначихаж. Мал байна, гэхдээ онгон зэрлэг догшин, хүний гараар эдлэгдээгүй. Тэр таван малчин үнээг нь барьж саагаад, тэмээг нь ачлага уналганд сургаж, гүүг нь сааж айраг исгэж байна. Өнөөгийн монгол ахуй Европын гүнд байна. “Халимагууд тэднийг маш их хүндэлдэг, сайн ханддаг тухай, цаахан нь Украйны дайн болоод байнга дуу чимээтэй, гэхдээ бид айхгүй байна” гэж тэдгээр малчид ярьсан. Волгоград хот чинь хуучны Сталинград хот шүү дээ. Германд хамгийн түрүүнд эзлэгдсэн хот. Тэнд Мамаев Курганд  сэлэм барьсан эмэгтэйн хөшөө, Сталинградын бүслэлтийг илэрхийлсэн эх орны дайны тухай том цогцолбор байдаг. Тэнд очлоо. Мамаев Курган гэж мэддэггүй л байсан, явж явж тэр чинь манай Бат хааны хөвгүүн Улугбек, Улугбекийн хөвгүүн Мамаев гээд бас л Монголын түүхтэй холбогдолтой юм гараад ирж байна. Сарайбат хот хэдийгээр оросын нутагт орсон ч гэсэн Халимагууд туурийг их хүндэтгэдэг юм байна. Тэгээд өөрсдийгөө эзэн хааныхаа нутаг орныг сахиж суугаа нэг ёсны хааны онгонг сахигчид гэж үзэж их омогшдог юм байна. -Аялалынхаа хүрээнд ямар нэвтрүүлгүүд үзэгчдэд барих вэ? Хэзээнээс телевизээр гарах вэ?  Дэлхийн Монгол туургатнууд түүх соёл, ёс заншил, ахуйн соёлоо хадгалж үлдсэн байдал, буурал түүхийг үнэн зөвөөр нь тогтоох, хоорондын соёлын харилцааг цаашид улам идэвхижүүлэх, монголчуудын бахархлыг бий болгох сурталчилан таниулах, мартагдсан болон мартагдаж буй өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд бидний аялалын гол зорилго оршиж байгаа юм. Энэ үйлсэд МҮОНТ мэдээллийн ивээн тэтгэгчээр ажилласан боловч бүтэн сараар надтай явах зураглаач, найруулагч, техник гээд боломжгүй байлаа. Тиймээс би өөрөө иргэний хүсэл зориг гаргаж энэ багт нэгдэж явсан. Гэхдээ л мэдээллийн ивээн тэтгэгчийн үүргээ гүйцэтгэлээ. Увс аймгийн MBC телевизийн найруулагч, зураглаачтайгаа хамтраад гурваас дөрвөн  цуврал нэвтрүүлэг, нэг баримтат киног үзэгчиддээ өргөн барихаар бэлдэж байна. Удахгүй Увс аймаг явж нэвтрүүлгийнхээ монтаж, тексттэй ажиллана даа. Дажгүй сайхан нэвтрүүлэг болох байх гэж найдаж байна. Оноос өмнө цуврал нэвтрүүлгүүд МҮОНТ-ийн дэлгэцнээ гарна. -Сонирхолтой ярилцлага өгсөн таньд баярлалаа. Таньд болон хамтран ажиллаж байгаа уран бүтээлчдэд амжилт хүсье.    

Ямар сайхан мэдээ бэ. Гайхалтай олдвор.

Эх орон маань дээдсийн үлдээсэн түүх-соёлын их өвийг хадгалж байдаг ариун дагшин өлгий нутаг даа гэж хэлмээр болж байна.  Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Борт багийн үзүүр гялан хэмээх газраас Түрэгийн үеийн хадны булш олджээ Түрэгийн гэхээр МЭ 552-745 онд хамаарна. Мөнххайрхан сум, Борт баг, Үзүүр Гялангийн хадны оршуулга Монгол улсын нутагт археологийн хайгуул малтлага судалгаа явуулах зөвшөөрөл олгох, хяналт тавих мэргэжилийн зөвлөлийн чиглэл, зөвшөөрөлийн дагуу Төв Азийн хэмжээнд анхны иж бүрэн олдвор бүхий Түрэгийн үеийн хадны оршуулагыг Ховд аймаг өөрийн санхүүжилтээр Ховд аймгийн судлаачдын нэгдсэн багаар анх удаагаа архелогийн авран хамгаалах малтлагыг хийлгэлээ. Уг оршуулгыг Ховд аймгийн музейн хээрийн судалгааны баг 2015 оны 10-р сард орон нутгийн ирэгдийн мэдээллийн дагуу бүртгэн баримжуулан ажилласан. Уг хээрийн багийн хээрийн судалгааны үр дүнд уг хадны оршуулга устаж үгүй болхоос өмнө археологийн авран хамгаалалтыг малталгыг хийлээ. Уг хадны оршуулагаас эмээл, хазар, шавар ваар, модон аяга, 4-н янзын дээл, эсгийнд боосон хатмал шарил, олбог, өөр дээрээс нь хөл сийлэн гаргасан модон аяга, тэвш, төмөр тогоо, бүтэн морь, зүлдлэн авсан 4-н шийр, хонины улаан хоолой багалзуур бүхий толгойтой бүтэн арьс, эсгий богцонд хонины ууц, ямааны годонгийн яс, аяганы ширэн уут, эсгийн богц олдлоо. Уг археологийн авран хамгаалах малтлагын багт ХИС -н Түүх, Эрх зүйн тэнхимийн эрхлэгч доктор Г.Пүрэвдорж, доктор Ч.Мөнхбаяр, Ховд аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан Х.Бямбасүрэн, БМС Б.Сүхбаатар, Жолооч Б.Батжин, Мөнххайрхан сумын Соёлын төвийн ажилтан н.Сэмбэдорж нар багтан ажилласан байна. Уг археологийн авран хамгаалах малтлагыг санхүүжүүлэн дэмжсэн Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан, түүний орлогч Ч.Чинбат, бидний ажилд гүн туслалцаа үзүүлсэн н.Цэрэндорж, бидний ажилд хяналт тавин ажилласан Мөнххайрхан сумын Борт багын засаг дарга, тус сумын байгаль орчны байцаагч нарт гүн талархал илэрхийлье. эх сурвалж: Ховд аймгийн Музей Баатарсүрэн Басан Ямар сайхан мэдээ бэ. Гайхалтай олдвор. Эх орон маань дээдсийн үлдээсэн түүх-соёлын их өвийг хадгалж байдаг ариун дагшин өлгий нутаг даа гэж хэлмээр болж байна.  Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Борт багийн үзүүр гялан хэмээх газраас Түрэгийн үеийн хадны булш олджээ Түрэгийн гэхээр МЭ 552-745 онд хамаарна. Мөнххайрхан сум, Борт баг, Үзүүр Гялангийн хадны оршуулга Монгол улсын нутагт археологийн хайгуул малтлага судалгаа явуулах зөвшөөрөл олгох, хяналт тавих мэргэжилийн зөвлөлийн чиглэл, зөвшөөрөлийн дагуу Төв Азийн хэмжээнд анхны иж бүрэн олдвор бүхий Түрэгийн үеийн хадны оршуулагыг Ховд аймаг өөрийн санхүүжилтээр Ховд аймгийн судлаачдын нэгдсэн багаар анх удаагаа архелогийн авран хамгаалах малтлагыг хийлгэлээ. Уг оршуулгыг Ховд аймгийн музейн хээрийн судалгааны баг 2015 оны 10-р сард орон нутгийн ирэгдийн мэдээллийн дагуу бүртгэн баримжуулан ажилласан. Уг хээрийн багийн хээрийн судалгааны үр дүнд уг хадны оршуулга устаж үгүй болхоос өмнө археологийн авран хамгаалалтыг малталгыг хийлээ. Уг хадны оршуулагаас эмээл, хазар, шавар ваар, модон аяга, 4-н янзын дээл, эсгийнд боосон хатмал шарил, олбог, өөр дээрээс нь хөл сийлэн гаргасан модон аяга, тэвш, төмөр тогоо, бүтэн морь, зүлдлэн авсан 4-н шийр, хонины улаан хоолой багалзуур бүхий толгойтой бүтэн арьс, эсгий богцонд хонины ууц, ямааны годонгийн яс, аяганы ширэн уут, эсгийн богц олдлоо. Уг археологийн авран хамгаалах малтлагын багт ХИС -н Түүх, Эрх зүйн тэнхимийн эрхлэгч доктор Г.Пүрэвдорж, доктор Ч.Мөнхбаяр, Ховд аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан Х.Бямбасүрэн, БМС Б.Сүхбаатар, Жолооч Б.Батжин, Мөнххайрхан сумын Соёлын төвийн ажилтан н.Сэмбэдорж нар багтан ажилласан байна. Уг археологийн авран хамгаалах малтлагыг санхүүжүүлэн дэмжсэн Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан, түүний орлогч Ч.Чинбат, бидний ажилд гүн туслалцаа үзүүлсэн н.Цэрэндорж, бидний ажилд хяналт тавин ажилласан Мөнххайрхан сумын Борт багын засаг дарга, тус сумын байгаль орчны байцаагч нарт гүн талархал илэрхийлье. эх сурвалж: Ховд аймгийн Музей Баатарсүрэн Басан  

Монгол үндэсний хувцас

Монгол дээл   Ханз торгон гадартай Халиу булган нударгатай Хоргой саа эмжээртэй Ханцуй ташаа тавиутай Хаана ч өмсөхөд тохиромжтой Халхын гоёл Монгол дээл Үйтэнхуараар өнгөлсөн Үстэй хургаар доторлосон Өнгийн торгоор хажсан Үнэхээр сайхан Монгол дээл     Уран гоо бүсгүйчүүд Уужуу сайхан ташаа тавьж Учиг шингээж урласан Уурга барьсан адуучин Урам хайрлаж эдэлдэг Уламжлалт соёлоороо гайхуулдаг Утга төгөлдөр Монгол дээл Дэвсээд хэвтэхэд гудас Дэрлээд унтахад жинтүү Өрөөлдөөд нөмрөхөд хөнжил Өөдөсхөн үрсэд өлгий нь болсон Өнө эртний домог түүхтэй Өнөө цагийн гоёл Монгол дээл  

Халх малгай

 1. Улирал     2. Гоёлын  гэж  хоёр ангилна.   Монгол хүн улаан залаат малгайгаа хүндэтгэн өмсдөг бөгөөд сүмбэр уулыг дүрслэх ба түүнийг тойрсон 32 ширээсийг сүмбэр уулыг бүчин суусан 32 монгол хэмээгээд 32 монголыг гийгүүлж байгаагаар оройноос унжсан улаан залаа нь илэрхийлнэ. Малгайны орой нь гоцгор бөмбөгөр байдаг нь морь унаад явж байхад салхины хүч бууруулах онцлогтой.  Мөн малгайн дотуурхи хар хүрээг харийн дайсан гэх ба  ар  талаараа  сэтэрхий байдаг нь  мөнөөх дайсан араараа гарах гэсэн утгатай.  Л. Номинчулуу  

Оюунтүлхүүр сургаал

“Оюунтүлхүүр” Оюунтүлхүүр хэмээх уг сургаал нь дугаар зуунаас уламжлан өнөөдөр хүртэл хадгалагдан ирсэн юм.Энэ нь Чингисийн цадигтай мөн чанараараа адил.  Үүнийг бас  Чингис хааны бүтээлгэж үздэг. Хувьсгалаас өмнөх хаад ноёд, түшмэл, язгууртан, бичээч нарыг хүмүүжүүлдэг зохиол байжээ.  Цаг хугацаанд олон хүний гар дамжин аясанд янз бүрийн нөлөө орсон.Тухайлбал: Шарын шашны нөлөө нь Бурхны шашинд амиа тавь Лам хүний эд малд бүү хүргэх мэт.      “Оюунтүлхүүр” -ээс Хаан хүн хамаг эрхийг төгсгөвч Хайрлах сэтгэл үгүй болбоос Хамагт аргагүй хөнгөн болмой. Айл муут болбоос  Харин төрхөмдөө буцаж  буг болмуй.                    Түшмэл хүн есөн эрдмийг төгсгөвч                    Түвшин сайн энэрэлгүй болбоос                     Хорт чоно мэт жигшигдэхүйн тул                     Төв сэтгэлийг ихэд хичээ  Арслан мэт ноёныг барс мэт түшмэл дагах Барс мэт ноёныг ирвэс мэт түшмэл дагах Ирвэс мэт ноёныг чоно мэт түшмэл дагах Чоно мэт ноёныг үнэг мэт түшмэл дагах тул Хамаг дор зовлон болмуй.                  Ер хүний ахуйн үйл яршигтай, амьтаны сэтгэлийг мэдэшгүй                  Зальхай хуурмаг аргатан олон тул тиймийг яахин баримталмуй.                  Тустай сайн санааг насад хичээ, тустай сайн хүн  ус мэт эелдэг                  Тун муу хүн мод мэд хөшүүн Ер хоёр хүн эвтэй болбоос төмөр хүрээ мэт Хорин хүн эвгүй болбоос эвдэрхий  хүрээ мэт хэврэг Өнөр хүн эвгүй болбоос  өнчин хүний элэг болох Олон хүн эвгүй болбоос оорцог хүний идэш болох Цувж явсан бараас цуглаж суусан шaаазгай дээр тул эв эеэ нэн бэхлэгтүн Л.Номинчулуу  

Оюунтүлхүүр сургаал

“Оюунтүлхүүр” Оюунтүлхүүр хэмээх уг сургаал нь дугаар зуунаас уламжлан өнөөдөр хүртэл хадгалагдан ирсэн юм.Энэ нь Чингисийн цадигтай мөн чанараараа адил.  Үүнийг бас  Чингис хааны бүтээлгэж үздэг. Хувьсгалаас өмнөх хаад ноёд, түшмэл, язгууртан, бичээч нарыг хүмүүжүүлдэг зохиол байжээ.  Цаг хугацаанд олон хүний гар дамжин аясанд янз бүрийн нөлөө орсон.Тухайлбал: Шарын шашны нөлөө нь Бурхны шашинд амиа тавь Лам хүний эд малд бүү хүргэх мэт.      “Оюунтүлхүүр” -ээс Хаан хүн хамаг эрхийг төгсгөвч Хайрлах сэтгэл үгүй болбоос Хамагт аргагүй хөнгөн болмой. Айл муут болбоос  Харин төрхөмдөө буцаж  буг болмуй.                    Түшмэл хүн есөн эрдмийг төгсгөвч                    Түвшин сайн энэрэлгүй болбоос                     Хорт чоно мэт жигшигдэхүйн тул                     Төв сэтгэлийг ихэд хичээ  Арслан мэт ноёныг барс мэт түшмэл дагах Барс мэт ноёныг ирвэс мэт түшмэл дагах Ирвэс мэт ноёныг чоно мэт түшмэл дагах Чоно мэт ноёныг үнэг мэт түшмэл дагах тул Хамаг дор зовлон болмуй.                  Ер хүний ахуйн үйл яршигтай, амьтаны сэтгэлийг мэдэшгүй                  Зальхай хуурмаг аргатан олон тул тиймийг яахин баримталмуй.                  Тустай сайн санааг насад хичээ, тустай сайн хүн  ус мэт эелдэг                  Тун муу хүн мод мэд хөшүүн Ер хоёр хүн эвтэй болбоос төмөр хүрээ мэт Хорин хүн эвгүй болбоос эвдэрхий  хүрээ мэт хэврэг Өнөр хүн эвгүй болбоос  өнчин хүний элэг болох Олон хүн эвгүй болбоос оорцог хүний идэш болох Цувж явсан бараас цуглаж суусан шaаазгай дээр тул эв эеэ нэн бэхлэгтүн 2012-01-09 11:31:41 Мэдээ оруулсан: Л.Номинчулуу  

Сан сэржим өргөх ёс

Монгол хэлний сагнах уугуулах, ариусгах гэсэн үгнээс үүдэлтэй сан тавих ёс нь бөө ламын аль алинд нь байдаг. Уламжлал нь бол бөөгийн юм. Уул овооны санг дээр цагт агь, ганга, арц, даль, сурнаг зэрэг таван үнэрт ургамлаар бүтсэн тусгай сангийн бэлдмэлийг авч очиж уул усандаа ургуулах, унгатгах өргөлийг үйлддэг. Энэ ариун сангийн өргөлөөр уул, усыг ариутган тэнгэр газрыг хамтад нь баясгадаг байна. Аглаг ой тайга уул усны орой дээр элдэв янзын чөтгөр шулмас муу сүнсийг зайлуулахын тулд сангийн утааг үүл мэт уугуулснаас тэр элдэв зүйлийг дарж уулын тэнгэр лус газрын эздийг баясгах зорилгоор сан тавих ёсыг бөө нар дэлгэрүүлсэн байна. Энэ сан тавих ёс газар орон бүрд өөр байдаг. Сан тавихдаа хамба, арц, даль гурвыг голлодог. Гэхдээ ариун газар ургасаныг түүж авдаг. Бөөгийн тахилд их ёсны, бага ёсны хоёр тахил айдаг. Бага тахилд нь архи сүү тавгийн идээ байдаг бол их тахилд нь нэмж малын шүүс ордог. Өөрөөр хэлбэл улаан шүүсээр тахихыг их тахил гэж нэрлэдэг. Арц уугуулах, арц сагнах гэж нэрлэдэг “сан” нь хураах, арвижих гэсэн утгатай буян хурах гэсэн агуулгатай үг болно. Бөөгийн олон төрлийн дуудлагыг хуримтлуулан авч нэгдгэн бичсэнийг бас сан гэж нэрлэдэг. Алтайн урианхайчууд алтайн уулсад арван гурван сан өргөдөг. Энэ сан нь доорх утгатай аж. Арван зүг Гурван цаг Дөрвөн зүг Найман хөлөл Арван хоёр жилтний орон Арван өнгө Есэн мэнгэ Дөрөв долоон орон Хийморь сүлд Арван хоёр жил Арван хоёр сар Арван хоёр өдөр Арван хоёр цагийн эзэлсэн ид шидтэй гайхамшгийн орон байдаг хэмээн санг тавьдаг байна. Арван гурван сан нь дотроо олон утга санааг илэрхийлдэг юм. Өвчин зовлонгүй эрүүл аж төрөх Хэрүүл маргаангүй эв найрамдалтай, эвсэг аж төрөх Хортой ариун бус, хар улаан идээ цагааг хатуу цээрлэх, бузартахаас болгоомжлон аж төрөх Атгаг муу санаатай хортон хүнээс хол зайдуу аж төрөх Гал усны гашуун зовлонгоос биеэ хамгаалах, сэрэмжтэй аж төрөх Галзуу нохой, догшин шувуу араатны халдлага довтолгооноос болгоомжлон аж төрөх Эцэг, эх үр саднаа асрамжлан уг удмаа санан санан аж төрөх Эр нөхөр, эмэгтэй ханийн эв дүйг эрхэмлэн садар самуун бусармаг явдалтай хормойн донтоноос ариун биеэ бохирдон бузардуулахаас эмээн аж төрөх Эд хөрөнгө малын хишиг буянаа эрхэмлэн хайрлаж арвижуулан аж төрөх Арвин дагшин онгон байгалиа тахин шүтэж түүнээс хишиг буян авч аж төрөх Эцгийн гал голомт, айл гэрийн онгон шүтээнээ ариун бус зүйлээр бузартуулахаас болгоомжилж галын цээр сахиж аж төрөх Бие сэтгэлдээ орших сүр сүлдээ гадны ад зэтгэр, хорлол хэл амны бузраас хамгаалж өөрийгөө захиран эзэмдэж аж төрөх Хөх мөнх тэнгэр эцэг дээдэс эзэн Чингисийн онгон шүтээндээ сүсэглэн хүндэлж аж төрөх хэмээн үздэг байна. Уулын овоонд индэрийн мод буюу гол модонд хадаг зурам даавуу уядаг. 

​Тангадын Галсан: Болор цом -33-т уншсан элэглэл

Болор цомын эзэн, яруу найрагч Тангадын Галсан гуайн богцноос гарсан "Таван чоно" хэмээх танхайрч бичсэн шүлэг. Үнэний нөмөр болсон үзэг нь хурц найрагч нөхдөө "үгээр зурсныг" уншиж бахдах үнэхээр гайхалтай.  /Болор цом-2016/ 1. Хар чоно Алтан-Овоо, Шилийн богд, Дарьганга зүгээс Агсарсан, задарсан хар чоно улина Адууны сэгийг өлөн цөөврүүд үтэр цэвэрлэх шиг Авилгачидыг тасар тасар татъя гэж улайран улина Айлын хатавчинд ирж нохойн идүүрээс шөл долоохгүй Аяа, энэ эрэлхэг хар чоно Ай.Төмөр-Очир. 2. Улаан чоно Хөх сэрхийн нуруу, Үенч, Бодончийн зүгээс Хөөрөгдсөн галын дөл шиг улаан чоно улина Хүзүүн дээрээс толгой өнхөрөөгүй цагт Хүй дарсан нутгаа хөндүүлэхгүй гэж улангасан улина Хөөн дотортонтой “хүү хүү” таталцах энэ улаан чоно Хөөдөө мэргэний хөөргөн хүү Эрдэнэбаатар. 3. Галзуу чоно Шаргын говь, Хантайшир, Хар азаргын нуруунаас Сагсалзсан, сэгсэлзсэн галзуу чоно улина Саруул ухаан мандтугай! Монгол найраг мандтугай! гэж Сархадын анги, самууны сэнгэтэй галзуу чоно улина Шар үүцээрээ салхи залгих энэ галзуу чоно Шар Ламжавын сүр сар Мягмарсүрэн. 4. Цагаан чоно Халхын гол, Тамсагийн тал, Дорнын хил зүгээс Хав харанхуйг цуулан цагаан чоно улина Харийн халдлагаас хэл, соёл, бичгээн өмөөрч улина Хайгаад хайгаад, эрээд эрээд ахин олдохгүй  Хар лусын сүүн цацалтай энэ цагаан чоно Хатиган Готовын эрдэмтэн хүү Аким. 5. Дэлт чоно Тэнгэр суундагласан Зоргол хайрханы энгэр хавиас Дээшээ агсарсан, доошоо багсарсан дэлт чоно улина Дэлхийд ганцхан Монголоо эх шигээ энэрч өмөөрч Тэнгэрээс аянгалж, газраас уянгалж улина Дэлэм урт дэлээ шаширлуулан улих тэр бор чоно Дээдэс Боржигоны Бавуугийн бувгар Лхагвасүрэн. 6. Чоно бус чононцоруудад хэлэх үг Өвс шүүрч, царцаа зажилж, шүүдэр үлгэж тэнэдэг Өлсөхөөрөө нохойн голж хаясан сүүж мэрж тэнэгтдэг Өлигчинд горьдохоороо хааяа нэг унхиагүй ульдаг Дэрсний, бутны, өтний муусайн саарал чононцорууд Дээрх таван чоно шиг Монголоо өмөөрөн арсалддагсан бол Тэнгэрийн доор миний Монгол, манай Монгол мөнхөд бүтэн оршихсоон.

​Уртын дуу

Монгол ардын уртын дуу нь уламжлалт урлаг бөгөөд үгийн хөг аялгууны нийллэг урлаг юм.Хөг хялгуу шүлэг зохиолын онцлогоороо Урт,Богино гэж хоёр төрөлд хуваагддаг.Утга агуулгаараа ардын уртын дуу , ардын богино дуу, ардын харилцаа дуу гэсэн 3 үндмэн төрөлд хуваагдаг..Дуу нь урт үргэлжилдэг бус, үгээ нугалаа, айзам гарган сунжруулж, шуранхайлан дуулдаг тул ийн нэршжээ. 4 минут үргэлжлэх дуу 10-хан үгтэй байх нь бий.уртын дуу бол монголчуудын цусанд урсдаг дуу хөгжим, бусад үндэстнээс ялгагдах өвөрмөц тэмдэг юм. Ямар ч үед, ямар ч газар, зөвхөн монголчууд уртын дууг сонсвол цөмөөрөө сэтгэл догдолдог.Монгол ардын уртын дуу нь:Шүлэг  үгийн уртдаа бус хөг аялгууны урт цээлхэн байдгаараа онцлог.Ардын богино дуу нь хөг аялгуу нь огцом, нугалаа цөөтэй, дуулахад хялбар байдаг.Харилцаа дуу бол нэг нь нөгөөгийнхөө асуултанд хариулсан утгатай ба ардын жүжиг наадмын хэлбэртэй байдаг.   Л. Алтан-Эрдэнэ  

Хуудаснууд

Subscribe to Үндэсний соёл