logo

logo.jpg

Advertisement

Үндэсний соёл

​ Тууль хайлах

Монгол аман зохиолын нэг төрөл нь тууль бөгөөд туулийг зөвхөн хэлзүйн талаас нь судалсан байдаг боловч бөө мөргөлтэй холбож үзсэн тохиолдол үгүй ажээ. Урианхайн туульчид тууль хайлахаасаа өмнө “Алтайн магтаал”-ыг заавал хэлдэг нь бөө хүн бөөлөхийн өмнө дуудлага дууддагтай үндсэндээ адил байна. “Алтайн магтаалгүй тууль тууль болдоггүй, авгайгүй айл айл болдоггүй” хэмээн ярьдаг. Бөөгийн дуудлага нь өөрийн онгод тэнгэрүүд, уул ус, газар лусын эзэд, бусад урин залая гэсэн бүгдийг уран цэцэн уярам сайхан үгээр магтан дуулж, эерүүлэн зөөлрүүлсээр буулгаж ирэх зан үйл байдагтай адил туульч хүн Алтайн уулс, ургамал ногоо, ан амьтныг магтан дуулж, Алтайн эзэн Алиа Хонгорыг аялгуу сайхнаар аргадан байж урин ирүүлснээр сая туулиа хайлж эхэлдэг байна.Тууль хайлахад тогтоосон дэг жаяг байхгүй бөгөөд туулийг цээжилж сурдаггүй. Туульд гарч байгаа үйл явдлуудыг дэс дараагаар нь тогтоож аваад өөрийн цэцээр өгүүлэн хэлэх учиртай ажээ. Туульд болж байгаа үйл явдлууд нь дээд тэнгэртэй заавал шүтэлцээтэй байдаг ажээ. Айл гэр, хувь хүнд засал хийх зорилгоор тууль хайлах нь бий. Гай барцад, хэл ам, үхэл зовлонг засахын тулд “Довон хар бөх”, “Наранхүү хан”, “Зул алдар хан” гэсэн гурван догшин туулийг хайлдаг. Хишиг буян, үр хүүхэд, ханийн заяа дуудахын тулд “Аргил цагаан өвгөн”, “Баян цагаан өвгөн”, “Хүдэр мөнгөн тэвнэ”, “Хүрэл алтан дөш” гэх мэт туулиудыг хайлдаг. Тууль хайлж байхад нүдэнд бодит дүр харагдах, биед өөрчлөлт орж өөрийгөө мэдэхээ байх, унтаж байгаад сэрж байгаа юм шиг болох үе ч байдаг хэмээн туульчид ярьдаг. Туулийг маш удаан хугацаагаар хайлдаг бөгөөд “Довон хар бөх”, “талын хар бодон” хэмээх туулиудыг өвлийн цагт бүрэнхий болох үе буюу 16-17 цагийн үеэс хайлж эхлээд өглөөний 9 цагт завсарлаад орой нь дахин үргэлжлүүлж хоёр шөнө хайлж дуусгадаг. Гэхдээ туульч бие засах, хоолойгоо зайлах, цай уух зэрэг завсарлага авдаг. Тууль хайлахад өөр аялгуугаар ярьдаг, тухайн туулийн гол баатарын дүрүүд туульчийн нүдэнд бууж ирэхээс гадна дутуу хайлж болдоггүй. Сарын өмнө хайлсан туулиа сарын дараа дахиад хайлах гэх мэтээр цаг хугацааны хувьд зөрүүтэй байсан ч үйл явдлыг зөрүүлэхгүй хайлах учиртай. Харин мөр бадаг, шүлэг нь яг ижил байх албагүй бөгөөд тухайн үедээ шүлэглэж байгаа учраас өөр байж болдог ажээ. Нэг туулийг жилд гурван удаа л хайлдаг. Монголын баатарлаг туульд Гэсэр, Жангар, Эрийн сайн хан харангуй, Бум-Эрдэнэ гэх мэт туулиуд ордог бол хамгийн урт тууль нь 14 мянган шүлэгтэй “150 насалсан хөгшин луу мэргэн хаан” гэдэг тууль ажээ. Тууль нь өөрөө зүйр цэцэн үг, дуу шүлэг зэрэг аман зохиолын олон төрлүүдийг багтаасан байдаг. Ард түмний дунд “туульч” хэмээн өргөмжлөгдсөн баядын алдарт туульч М.Парчин, урианхайн туульч С.Чойсүрэн, Ө.Буян, халхын Ө.Лувсан хуурч хэмээх авъяастангууд байжээ.Гэсэр хааны тууль: Эдүгээ хүртэл ардын хэдэн зуун уран сайханчид Түвд, Өвөр Монгол, Хөхнуурт Гэсэр баатарын үйл явдлыг уламжлан дуулсаар байна. Гэсэр хааны тууж нь НТӨ 100-300 оноос НТ YI зууны үеийн хооронд үүсч бүрэлдсэн бөгөөд мянга шахам жилийн урт хугацаанд ардын уран сайханчдын ам дамжин уламжлагдах явцдаа үйл явдал, хэлц хэллэг нь тасралтгүй баяжин хөгжиж ирсэн. Туулийн агуулгаас дурьдвал: Эрт цагт Түвдийн газар бүхэнд мангас чөтгөр бий болж, ард иргэд гал усны гаслан зовлон амсаж байжээ. Энэрэнгүй нигүүлсэнгүй хомьсон бодьсадва хамаг амьтныг аврахын тулд тэнгэрийн сахиусан хөвгүүнийг тоост ертөнцөд туслуулахаар илгээжээ. Сахиусан хөвгүүн Туйбагава хувилан төрж Түвдчүүдийн эзэн богд Гэсэр хаан болжээ. Гэсэр хаан мангас чөтгөрүүдийг дарж, ард иргэдэд жаргалыг эдлүүлэх үүрэг хүлээж, онцгой зан чанар, ер бусын хүчин чадал олж, гурван хувилгаан сахиусыг биедээ нэгтгэж хагас сахиусан, хагас хүний дүртэй баатар болон хувирчээ. Гэсэр хаан олон саад бэрхшээл, ад зэтгэрийг давж, авъяас чадлаа бадруулан, дайн хийж дөрвөн зүгийн дайсныг эрхэндээ оруулжээ. Гавъяа зүтгэлээрээ бүрэн төгс ялалтыг байгуулж өөрийн эх, хатан зэрэг хүмүүсээ авч тэнгэрийн орондоо буцсанаар үйл явдал өндөрлөдөг. Гэсэр хааны тууж нь нийт 120 гаруй бүлэг, сая гаруй мөр шүлэг, 20 сая үгтэй ажээ. Жангар тууль: XY зууны үед Ойрадын ард түмний дунд зохиогдож, нийт монголчуудын дунд тархсан ардын аман зохиолын нэг төрөл болох баатарлаг тууль юм. Судлаачид монголчуудын дунд Жангар тууль тархахдаа аль нэг бүлэг нь олон хувилбараар тархсаныг олж илрүүлжээ. Жангарын туулийг бүрэн олж цуглуулан, сонгомол эх бүтээх эхийг тавьсан хүн бол эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн юм. 2006 онд Т.Галсан “Монгол Жангар” хөлгөн их судрын хоёр ботийг хэвлүүлжээ. Жангар туульд Монгол угсаатны зүй, зан заншил, аж ахуй, ёс суртахуун, түүх, хэл уран зохиол, дууны аяз, хүний нийгэмшил, улс төрийн бодлого зэрэг бүхий л салбарыг багтаан тусгаж, яруу найраг хэлбэрээр бичсэн аман зохиолын чухал өв соёл учраас зөвхөн монгол туургатан улсуудын бус дэлхийн олон ард түмний сонирхлыг татаж, олон судлаач эрдэмтэдийн судлагдахуун болжээ. Түүний нэг тод жишээ нь 1940 онд Оросын ард түмэн “Жангар” туулийн 500 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн бол 1990 онд Жангар тууль зохиогдсоны 550 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал Үрэмч, Улаан-Үд, Улаанбаатар хотод болж олон судлаач эрдэмтэдийн бүтээл судлалыг баяжуулжээ. Тууль судалдаг эрдэмтэд “Жангар” туулийг дэлхийд түгсэн “Одисей”, “Илиада”, “Давид Сасунский”, “Барсан хэвнэгт баатар”, “Манас”, “Нартам” зэрэг алдарт туулиудтай эн зэрэгцүүлэн нэг эгнээнд тавьж судалжээ. Эдүгээ “Жангар” туулийн Халимаг, Шинжаан, Монгол гэсэн үндсэн гурван хувилбар байгаа бөгөөд үүнд Монголд 20 орчим бүлэг, Халимагт 30 орчим бүлэг, Шинжаанд 70 орчим бүлэг мэдэгдээд байна. Баруун монголын ард түмэн хонь малаа хотлуулчихаад өөхөн дэнгээ асааж “Жангар” туулиа сонсдог байжээ. Энэ туулийн хамгийн гол утга санаа нь “өвөлгүй зунаараа, өвчингүй мөнхөөрөө, даарах хүйтэнгүйгээр, халах халуунгүйгээр, сэр сэр салхитай, бур бур хуртай Бумба хэмээн алдаршсан оронд үхэлгүй мөнхийн үргэлжид хорин таван настай байдаг Жангар баатар ... дээрээс дарлах ноёнгүй, дэргэдээс халдах дайсангүй...” тийм хорвоо ертөнцийг мөрөөдөж буй монголчуудын тухай ажээ. Жангар туужийг хүний хийморь лундааг сэргээдэг, амьдрал ахуйг баян жаргалтай болгодог ид шидийн нууц хүч бий хэмээн итгэж тууль болгон хайлсаар иржээ.  

Монгол гэр цагийн үүрэг гүйцэтгэх нь

Малчид үнээ малаа саах, хонь бэлчээх, хотлуулах зэрэгт гэрийнхээ тооноор туссан нарны тусгалаар цагийг баримжаалдаг заншилтай юм. Геометрийн харьцааг практикаар сайн мэддэг ардын гар урчууд угсрахад тохирох нарийн тогтоосон хэмжээтэйгээр гэрийн мод зохион хийжээ. Гэрийн тоононы углуургын тэнхлэгийн хоорондох зай тогтмол байх учраас бариастай гэрийн хананы толгойны хоорондох зай, толгойны тэнхлэгийн хоорондох нумны урт, түүнд харьцангуй тогтмол байдаг байна. Ер нь гэрийн голчийг тоононы голчид, унины уртыг тоононы радиуст, баганы өндрийг хаалганы өндөрт харьцуулсан харьцаагаар гэрийн хэлбэрийг зохицуулдаг. Зүүн урагш хандуулан барьсан дөрвөн ханатай (тотгон дээрээ дөрвөн уньтай), 60 уньтай гэрийн хоёр унины хоорондох зай зургаан хэмийн өнцөгтэй нь орчин үеийн цагийн хуваарьтай нь яг тохирдог гэж эрдэмтэд үздэг. Гэрийн хананы толгой, унь, тоононы хүрээнд гаргасан нүх бүрийг 60 жилийн нэрээр нэрлэж, гэрийг дөрвөн зүг, найман зовхисоор тэнцүү хэсэгт хуваан, цагийн зүүний эргэлтийн дагуу хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай гэсэн 12 цагаар тэмдэглэдэг. Энэ мэтээр малчин Монголчууд нар, сар, од гаригийн үзэгдлийн зүй тогтлын талаар хуримтлуулсан туршлагаа орон сууцандаа тусгажээ.  

Ардын зүйр цэцэн үгс

Аянд явбал ганзагатай яв Анд явбал олзтой яв Аав ээждээ ачлалтай яв Ахас ихэсээ хүндэлж яв   Ажлын сайнаар баяжих Бэлчээрийн сайнаар таргалах   Ажил хийвэл Ам тосдоно Ааш муутай хүн нэр хүндээ барна Ажилтай хүн нэр хүндээ нэмнэ   Аальгүй хүн инээмтгий  Амьдралгүй хүн унтамхай     Ажилд хойрго бол Аж амьдрал доройтдог                 Ам нь идэж Сүүл нь таргалдаг   Аливаа хүүхдийг бага наснаас Амьдралтай аль чадах хирээр танилцуул Ажил төрөлд сурга Ажилд сургаагүй бол Ахас хүмүүсийн буруу  Сургамжийг аваагүй бол Хүүхэд залуусын буруу   Алт гэдэг эд оройд нь гарахгүй жаргал Ёроолд нь хүрэхгүй зовлонг авчирдаг   Айлаас гуйхаар Авдраа уудал   Ачтанаа өргө Бачтанаас зайлсхий   Ажлыг их гэж битгий шантар Хийвэл дуусга  

​Ардын дуу хуур, хөгжим, бий биелгээ

Ардын дуу нь Монгол ардын язгуур урлагийн баялагөв сангийн салшгүй хэсэгтөдийгүй баруун монголын олон угсаатны бүлгүүдийн угсаа түүх, зан заншил, ертөнцийг үзэх үзэл, соёлын хөгжлийн түвшинг илтгэсэн нэг ёсны нэвтэрхий толь юм. Судпаачид Монгол ардын дууг:  Нэгдүгээрт: Уртын дуу Хоёрдугаарт: Богино дуу Гуравдугаарт: Харилцаа дуу гэж ангилдаг. Монгол ардын уртын дуу хэдийгээр монголчуудын хувьд нийтлэг хэдий ч нутаг нутгийн онцлогоос хамаарч ая дан, шуранхайн хувьд ялгаатайг цохон тэмдэглэх нь зүйтэй. Тухайлбал, Ойрад уртын дууг тэр болгон санаан зоргоор дуулж болдоггүй, нарийн төвөгтэй, ая нь удаан чөлөөтэй байдаг бол, богино дуунуудыг хэн ч дуулахад авсаархан, үг аялгуу нь цэгцтэй, хоолойн чадлыг шаарддаггүйгээрээ онцлог юм. Ойрад монголчууд Алтайн сүрлэг уулс, хээр талд мал сүргээ адгуулсаар ирэхдээ эх нутгийнхаа байгалийн сайханд эрхгүй татагдаж, оюун сэтгэхүйдээ ургуулан шүлэглэж, уул тал, ой шугуй, салхины исгэрээ, усны боргио, шуугиан, шувуудын жиргээний хөг аялгуутай нэгтгэн ардын дуугаа аялгуулан зохиосон нь бидний үе хүртэл уламжилсаар иржээ. Ойрад дууг агуулга, хэлбэр, зохиомжийн талаас нь ажихад хүний амьдрал тэмцэл, хүсэл мөрөөдөл, байгаль дэлхийг магтсан өнгө аяс зонхилж байна. Иймд ардын дууг: Магтаалын Сургаалын Хүсэл мөрөөдлийн Түүхэн Төр шашны Ажил хөделмөрийн сэдэвтэй хэмээн ангилж болох юм. Ойрад монголчуудын уртын дуу нь цараа уужуу тавиу, уран гоё нугалаа олон янзын аялгуу,хаялага цацлага, өнгөний ялгарал, хөг солигдол зэргээрээ онцлог. Ихэнх дууны үг нь хоорондоо ижил төстэй, гагцхүү аяараа ялгагдана. Бас Ойрадууд “арван гурван эхтэй дуу” буюу “арван гурван хүлгийн дуу” (шарга, бор, хар, зээрд, халтар, хөх, хүрэн, саарал, халиун, улаан, цоохор, буурал) гэж нэрлэгдэх 169 хүлгийн дуугхурим найртаа дуулсаар иржээ. Тууль: Монголчуудын язгуур урлагийн дахин давтагдашгүй төрлийн нэг нь баатарлагийн тууль болно. Ойрадууд олон зуун жилийн тэртээгээс монголын баруун бүс нутагт мал сүргээ адгуулан амьдрахын сацуу зарим үед айл хотлоороо цуглан үдшийн бүрийгээс үүрийн гэгээ цайтал тууль хайлж, икэлийн аялгуунд бийгээ бийлэн цэнгэн наадаж   хойч үедээ уламжлуулан дамжуулсаар ирсэн билээ. Тийм ч учраас нэрт монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов: “...Монгол туургатны дотор баатарлаг туультай Эрхүү муж, Байгаль хавийн буриад, Ижил мөрний халимаг, баруун монголын ойрад гэсэн гурван муж район байгаагийн баруун хойт монголын бараг бүх ойрад аймгийн дунд ихээхэн тархсан байна. Ялангуяа Увс нуурын орчим уул хөндийгөөр нутагтай баяд, дөрвөд, Булган голоор нутагтай урианхай, торгуудын дунд өргөн дэлгэрчээ” [Владимирцов., 1966] хэмээн монгол туулийн гол төвийн нэг нь Ойрад монгол болохыг онцлон тэмдэглэжээ. Ойрад монголын баатарлагийн туульс нь хоорондоо төстэй. Судлаачдын ажигласнаар ойрад монголын туулийн өгүүлэгдэхүүний ерөнхий бүтэц нь: эхлэл хэсэг, үйл явдал, төгсгөл гэсэн хэсгүүдээс бүрддэг байна. Эхлэл хэсэгт: Туулийн болсон явдлын орон цаг, баатрын нэр, цол гуншин, аав ээж, хатан, морь, мал, гэр орон, шадар хүмүүс албат иргэн нутаг ус зэргийг тоочин дүрсэлнэ. Үйл явдлын хэсэгт: 1.Байрын заяаны ханиа олж авахаар шийдвэр бэлтгэлийг тоочсон хэсэг Явах замд учрах саад, тохиолдох адал явдал, хадмын талыг тандаж сурвалжлах явдал Харьд очиход нь мөн сүйт хүүхний нь авахаар арван зүгийн сайн эрс ирчихсэн байх ба хадмын зүгээс охиноо алинд нь ч өгч болохгүйд хүрч гайхшаа барахад “Эрийн гурван наадам” хийгээд хэн дийлсэнд нь өгөхөөр шийдвэр гаргах тул баатар нь өрсөлдөгчидтэйгээ эрийн гурван наадмаар үзэлцэж ялан дийлж заяаны ханиа буулган авч буцаж буйг өгүүлнэ. Төгсгөл хэсэгт: Буцаж хариад, найр наадам хийж амар сайхандаа жаргасан тухай өгүүлнэ. Баруун мОнголын туульч нар голдуу товшуур хөгжим хэрэглэж хайлах боловч зарим нь бас икэл хавсарч хайлан хүүрнэдэг. Зарим нь хөгжимгүйгээр аялгуулан хэлдэг байсан аж. Монголын баруун бүс нутгийн туульчид тууль хайлах цаг хугацааны хувьд ялгаатай. Баяд туульчид жилийн дөрвөн улирлын турш хайлдаг бол, алтайн урианхайн туульчид ихэвчлэн намрын эхэн сараас өвлийн эхэн cap хүртэл хайлдаг байна. Алтайн урианхайн туульчид туулийг сэрүүн улиралд хайлдаг нь туульчийн цус хөөрөхгүй, удаан хугацаанд аялгуулан хэлэхэд хоолой цуцахгүй, тэгээд ч өвлийн шөнө урт учир тууль хайлахад нэлээд тохиромжтой байсан бололтой. Харин тэд хурмаст дуугарснаас хойш тууль хайлдаггүй. Ойрад монголчууд туульчаа гүн хүндэтгэж, туулиа их дээдэлдэг. Тууль хэлүүлэх айл туульчийнд очиж тууль хайлж өгөхийг гуйгаад, зөвшөөрсний дагуу товшуурыг тусгай даавуунд ороож, хадаг өргөн урьдчилан гэртээ залж хүндтэй байранд тавина. Тууль хайлах үдэш мал сүргээ эрт хотлуулж, ажил төрлөө амжуулсны дараа гэрээ зайчлан айл хотлынхоо хүмүүсийг урьж ирүүлнэ. Урианхайд туульч урьсан айл гэртээ даалимба, бүтэн цай, тамхи зэрэг толгой бараа оруулж товшуурын чихнээс буюу толгойноос нь цагаан бөс уядаг байжээ. Ойрадын туульчид тууль хайлах өвөрмөц дэг, зан үйлтэй. Туульчид тууль хайлахаасаа өмнө Алтайгаа магтана. Алтайгаа магталгүйгээр тууль хайлахыг ихэд цээрлэнэ. Тэгээд ч “Алтайгүй тууль тууль биш” хэмээх үг хэллэг гарсан бололтой. Туулийн өмнө хайлдаг магтаал шүлгийг алтайн урианхайд “Алтайн магтаал”, баядад “Алтай хайлах” гэх бөгөөд харин дөрвөдөд “Алтай хайлах” хэмээх тусгай үйл явдал, тодорхой баатар бүхий тууль байдаг аж. Алтайн магтаал нь туульчийн дүрслэн сэтгэх онцлогоос хамааралтай бөгөөд дүрслэл, өгүүлэл, зохиомж, хэл найруулгаараа бие биенээсээ ялгаатай, амьдран буй газар орны онцлогийг тусган илэрхийлсэн бие даасан өөр өөр хувилбарууд болно. Уг магтаалд ариун дагшин Алтайн сүрлэг уулс, гол горхи, хад асга, рашаан булаг, ан амьтан, ургамал жимс, баян хийгээд бахдам өнгө төрх, яруу сайхныг нь магтан дуулдаг. Тэгээд ч Алтайн магтаалыг зөвхөн уул усны магтаал төдий бус, харин хүн байгалийн зохист харилцааг гайхалтай дүрслэн харуулсан “уянгалаг яруу найраг” хэмээн үзвэл зохилтой. Аптайн магтаал хэлэх үед болон хэлэхээс өмнө баримтлах нарийн дэг ёстой. Алтайг магтаж байх үед сонсож буй хүмүүс орж гарах, элдэв чимээ анир гаргахыг ихэд цээрлэнэ. Туульч Аптай хайлахаасаа өмнө хувцасны товч шилбээ бүрэн товчилно. Улмаар тууль хайлах явцдаа ямар нэгэн зогсолт хийх, малгайгаа авах, суудлаа засах, өөрчлөхийг цээрлэнэ. Сонсогч нар цай, сүүнийхээ дээжийг Алтайдаа өргөн цацал цацаж, гэрт гадаа сан умалгаж залбирдаг байна. Харин туульч Алтайгаа магтсаны дараа сая малгайгаа авч хувцсаа хөнгөлж, суудлаа засаж сууж болно [Туяабаатар., 1995, тал 51], Туульч Алтайн магтаал хайлсны дараа цайныхаа дээжийг өргөн, ямар тууль хэлүүлэх хүсэлтэй байгаагаа хадаг барин хэлдэг байв. Үүний дараа туульч туулиа хайлж эхэлнэ. Туульч нэг туулийг нэг хоног, эс бөгөөс 3-4 хоног хэлэх боловч сэдвийн бүхий л жижиг зүйлийг орхигдуулахгүй. Тэгээд ч ойрадын туульчид хайлж буй туулийн гол хэсгийг товчлох юм уу, өөрчилдөггүй. Хэрэв чингэвээс туульч, туульд гардаг баатруудаас залхаал цээрлэл хүлээх болно гэж үздэг. Туульч туулиа хайлж дууссаны дараа тэр айлд хэлсэн туулийн агуулгад нийцүүлэн ерөөл хэлж жаргаадаг байжээ. Тууль хайлж дууссаны дараа 3-7 долоо хоногийн турш товшуурт хэн ч гар хүрэх ёсгүй. Гэрийн эзэн товшуурыг сүүлд нь туульчийнд хүргэж өгдөг байна. Алтайн урианхайд айл бүхэн тууль болгоныг хайлуулаад байдаггүй. Тухайлбал, амар амгалан өнөр өтгөн байхыг хүсвэл “Хаан цэцэн”, үр хүүхэдтэй болохыг хүсвэл “Хан харангуй”, буян хишиг дүүрэн байхыг хүсвэл “Аргил цагаан өвгөн”, “Баян цагаан өвгөн”, сэтгэлээ сэргээх Ибол “Уян хиа талын улаан бодон”, “Жаргал ихтэй эзэн улаан бодон”, урт наслахыг хүсвэл “Аргил цагаан өвгөн” туулийг тус тус хайлуулдаг байжээ. “Хан харангуй” туулийг алтайн урианхайд хатуу догшин тууль хэмээн үздэг тул айл бүр хэлүүлдэггүй. Хэрэв хэлүүлсэн тохиолдолд өрх үүдээ бүтээгээд ямар нэгэн гэрэл гэгээ гаргахгүй хайлах буюу I туульчийг түр зогсолт хийсэн үед гэрэл гаргаж болох бөгөөд туульч I гарах шаардлагатай үед заавал хэн нэгэн хүн дагаж гараад, дагуулан орж ирэх ёстой ажээ. Учир нь Хан харангуй баатар тэнгэртэй тэрслээд, I газартаа гацалдаж төрсөн учраас тэнгэр, газрын хүчтэнүүд туульч  болон тууль сонсогчдод аюул учруулж болзошгүй гэж үздэг. Гэтэл Хан I харангуй туулийг баядад өргөн дэлгэр хайлдаг байжээ. Ойрад монголд тууль сурч туульч болно гэдэг нь хэн хүний I санаснаар болдоггүй. Туульч болох сонирхолтой залуус: Нэгдүгээрт: Алдартай туульчдаар тууль заалгах Хоёрдугаарт: Туулийн холбогдолтой ном дэвтрийг цуглуулан бие ! дааж сурах, бичигтэн хүмүүсээр хэлүүлж цээжлэх хос аргыг хэрэглэдэг I байжээ. Оросын эрдэмтэн Б.Я.Владимирцов: “Баруун хойт монголын ойрадад баатарлаг туулийг голдуу залуудаа сурдаг. Үндэсний энэхүү уран зохиолыг ихэд сонирхон дурладаг хумуус эхлээд өөрсдийн таньдаг буюу дуулсан туульчдыг дууриан, туулийн хэсгийг тоглоомоор сурч эхэлдэг ажээ. Ойрадын залуучууд хэрэв баатарлаг тууль аялгуулан хэлж чадах чадвартайгаа, дуртайгаа олж мэдвэл ямар нэг нэрд гарсан туульчдад очиж тууль заалгадаг байна. Туульчид өөрсдөө залуусын дунд явж жавхлант туульс аялгуулан хэлэх гайхамшигт авъяасаа (дамжуулах хүн байна уу гэж өөрийгөө залгамжлан авах хүнийг эрэх нь цөөнгүй” хэмээн бичсэн нь дээрхийг гэрчилж байна. Ойрад монголчуудын дотроос монгол даяар нэрд гарсан олон арван туульчид төрөн гарчээ. Үүнд: Алтайн урианхайн Шав цагаан, Ачилдай, Бариул, Цагааннохой, З.Жилхэр, Ш.Буян, С.Чойсүрэн, Б.Авирмэд, Захчины Х.Вангир, Н.Цэвээнравдан, Т.Энхбалсан нарыг нэрлэж болно.  Ардын хөгжим: Ойрад монголчууд нь ардын хөгжмийн давтагдашгүй баялаг өв сантай. Ойрад түмний дунд өргөн хэрэглэгдэж Iагсан ардын хөгжмийн зэмсгүүд нь икэл, товшуур, цуур, аман хуур, I лимбэ, ятга зэрэг болно. Ойрад монголчуудын хөгжмийн зэмсгүүд нь хөг ая, тоглох зориулалтаараа ялгамжаатай. Тухайлбал, икэл хөгжмөөр тусгай татлагууд, бий бүжгийн ая голлон тоглодог бол, товшуур хөгжмийн хөг аялгуунд туулиа аялгуулан хайлдаг байна. Цуур хөгжмөөр дан хөгжим буюу тусгай аялгуу, лимбэ, ятга, аман хуураар ардын богино дуу тус тус тоглоно.

​Казах түмний соёлын зарим онцлогоос:

Монгол улсад буй казахуудын гол цөм нь Баян-Өлгий, Ховд аймагт аж төрж байна. Монголын казахууд уламжлалт соёл, зан заншлаа сүрхий сайн хадгалж үлдсэн гэдэг. Иймд эл хэсэгт Монголын казахуудын соёлын зарим онцлогийн талаар товч өгүүлье. Үүнд: Казах гэр: Казах гэр нь 6-12 ханатай, нэг хана нь 13-15 толгойтой, олон хүнийн багтаамжтай, өндөр, бөмбөгөр хэлбэртэй. Унийг нь тахийлган дугуй хэлбэртэй болгодог тул бөмбөгөр өндөр байдаг. Гэрийн хойморт тухайн айлын эрхэм эд агуурсыг хураадаг. Түүний дор “жүкаяк” тавих буюу дөрвөн хөлтэй авдар тавиад, дээр нь хөлгүй, чемодан хэлбэртэй том авдар байрлуулж, түүний дээр ор, дэвсгэр, хувцас хунар зэргийг тавина. Гэр дотор ширдэг, хивс дэвсэнэ. Гэрийн гадна талыг хээ угалзаар, дотор талыг дэрсэн, нэхмэл, өрмөл оосруудаар гоёж чимэглэнэ. Наурыз: Шинийн нэгнийгөдөр шөнө тэнцсэн 3-р сарын 22-ны үүрээс эхлэн тэмдэглэдэг. Ургах нарыг угтан росоод цаг агаарыг шинжинэ. Мандах ранд мэнд дэвшүүлнэ. Бүгдээрээ раж булаг шандыг цэвэрлээд, настан рлуудтай золгоно. “Наурыз коже” ртэй шөлтэй хоолыг 7-9 хольцтой шж айл айлаар орж золгоно. Ахмад мүүсээс суургаал сонсох, эв түнжин гарсан хүмүүстэйгээ эв зүйгээ юх, муу зүйл хэлж ярих, үйлдэхийг риглоно. Мөн үндэсний төрөл бүрийн тоомоор тоглож наадна. Көш:-Нуудэл. Казахын ард түмний ймжлалт соёлын нэгэн салшгүй рэлдэхүүн хэсэг бол нүүдэл юм. мээнд гэрийн бүх эд хогшлыг ачсаны дараа дээрээсньширдгээрбүтээнэ.Тоонооэхнийтэмээнд ачина.Хээтэй авдрыг мөн эхний тэмээнд тэгнэдэг. Нүүх үедээ бууриа цэвэрлэнэ. Нүүх үедээ мөнгөн эмээл хазаартай сайн морь унаж, өнгөтэй өөдтэй хувцсаа өмсдөг. Замын айлууд нүүдэл тосож идээ ундаа барьдаг. Көкпар:-Хөх ишиг. Найр наадмын үеэр зохиох нэгэн уралдаан тэмцээн. Хөх ямааны битүү өвчсөн нойтон арьсыг булаацалдана. Морь болон эрчүүдийн бяр тэнхээг сорино. Арьс булаалдахад хоёр хүн юм уу, эс бөгөөс хоёр талд хуваагдсан олон хүн оролцдог. Арьсыг булааж авсан нь зугатаж давхина. Эсрэгталынхан түүнийг гүйцэж очвол дахиад булаалдана. Дийлсэн нь эсрэг талынхаа багийн ямар нэгэн айлын гэр дээр шидэж хаяна [Шынай., 2007, тал 87]. Дастаркан:-Зоогийн ширээ. Энэ нь ширээ ч биш, харин өргөн даавуугаар хийж, цэвэр ширдэгэн дээр дэлгээд дээр нь хоол унд тавьдаг том алчуур. Гэхдээ идээний дээж гэсэн эрхэм ойлголтыг төрүүлдэг. Дастаркан дээр тухайн айл боломжийн хирээр бүх төрлийн идээг тавина. Дастарканаас эхлээд аягласан цай авч уугаад дуртай идээнээсээ иднэ. Цайны идээ өтгөн, сүүтэй, шар тос, цөцгийтэй байвал амттай байдаг аж. Дастарканы дэргэд суухаас өмнө гараа заавал угааж тусгай алчуураар арчдаг. Дастарканыг дэлгэмэгц зочин, ахмад хүмүүс ерөөл дэвшүүлнэ. Конацжайлылык:-Зочломтгой байдал: Уригдсан ч бай, уригдаагүй ч бай хэнийг болов ч хүндэтгэн хүлээж авдаг. Зочин ирдэггүй айлыг зожиг харамч гэдэг. Азын тэнгэр Кыдыр айл айлыг хэрэн хэсэж явдаг. Тэр хэний ч дүрээр орж ирж болно. Хэрэв түүнийг эс хүндэтгэвээс хилэн дайрдаг хэмээдэг. Зочин ирэхэд мэндийг нь асууж, морийг нь уяж, хаалгаа нээж оруулаад, ширдэг дэвсэж хойморт суулгахаас эхлээд сайн үйлчлэх ёстой аж. Улмаар дастарканаа дэлгэж цай ундаа өгнө [Шынай., 2007, тал 89]. Казы:-Махан хүнс. Адууны хавиргыг өөх, махтай нь жигд зүсэж авсны дараа бага зэрэг давсалж тухайн адууны гэдсэн дотор чихэж оруулаад хоёр үзүүрт нь бурантаг мод хатгаад утсаар боодог. Хавиргыг хосоор нь хийвэл дугуй хэлбэртэй бүтэн казы гарч ирнэ. Тэгээд толгойг нь холбож, бага зэргийн дулаавтар байранд өлгөж, давс нь цайрч гадна талдаа гарч иртэл нь дэвтээсний дараа сэрүүн газарт байрлуулна. Хөрзөнгийн утаагаар бага зэрэг утвал амтлаг болдог. Сайн хатсан казыг өвөл, зуны аль ч улиралд идшинд хэрэглэдэг. Мүше:-Апчуур булаах. Хурдан морь, моринд гарамгай эрийг сорих тоглоом. Найр наадмаар хэн нэгэн алчуур бариад “Мүше, мүше” гэж хашгираад олны дундаас гарч эзгүй газар руу давхихад мориныхоо чадалд найдсан бусад эрчүүд түүнийг хөөж гүйцэж алчуурыг нь авна. Алчуурыг аль гүйцэж түрүүлсэн нь авч бие биедээ дамжуулсаар хэдэн цаг ч давхиж болдог. Хамгийн сүүлд үлдсэн ялагчид нь хурим найрын эзэн хурдан морины шагнал олгоно [Шынай., 2007, тал 88]. Косте:-Хатгамал. Гар хатгамалд казах эмэгтэйчүүд маш уран. Тэд үүнийг 6-7 наснаасаа сурч эхэлнэ. Хатгамлыг шөвгөн зүүгээр өнгө бүрийн утас ашиглан сонгосон өнгийн даавуун дээр хийнэ. Орны аравч, дэрний уут, гэр ахуйн эд агуурс, хувцас хунарыг хатгамлаар оёдог. Шымши:- Чимэг дэрс. Урт дэрсийг намар сугалан татах аргаар хурааж авч гэрийн ханын, хаяаны, ааруул, ээзгийний зэрэг зориулалтаар нэхнэ. Гэрийн хананы дотор талыг дэрсээр бүрэхэд дулаан, үзэмжтэй болдог. Дэрс нэхэхийн тулд гэрийн босго шиг 2 мод босгоод дээрээс нь урт модоор холбоно. Нэхмэлийн ноосон утас нударгын чинээ 10 гаруйг бэлтгэнэ. Тэгээд чулуу уяж утамнуудыг салаалж тавьсны дараа хөндлөн урт модон дээр дэрсийг нэг нэгээр нь тавьж, утаснуудыг зөрүүлж тавиад нэхнэ. Урт нь гэрийн ханын өндөртэй адил байна [Шынай., 2007, тал 90], Айтыс:-Харилиаа дуу. Энэ нь ардын яруу найргийн урлаг юм. Тэд тэр даруй шууд зохиогоод, домборын аялгуунд дуулж мэтгэлцдэг. Мэтгэлцээнд гарсан хоёр “акын”-найрагч бие биенийхээ хийгээд отог омог, баг сум, хамт олныхоо сайн муу талыг магтах, шүүмжилнэ. Айтысыг тодорхой нэг сэдвээр ч зохиож болно. Домбыра:-Домбор хөгжим. Казахууд эрт дээр үеэс нэлээд олон төрлийн хөгжмийн зэмсэг хэрэглэсээр иржээ. Тэдний нэг нь домбор хөрким юм. Тэгээд ч казахуудыг домбрр хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй. Домборыг нарс зэрэг модыг сайн хатааж байгаад урлана. Энэ нь хонгил, нүүр, хүзүү, чих, өлгөх, тэг, айзаж гэсэн хэсгүүдээс бүрдэнэ Шынай., 2007, тал 86]. Нүүрэн дээр нь дуу гарах нүх гаргана. Дрмбор нь 2 чавхдастай. Уг чавхдасыг эрт үед хрнины өлөнгөөр хийдэг байсан бол, орчин үед сатуркаар хийж байна. Домбороор олон арван төрлийн ая эгшиглүүлдэг. Сыбызты:-Цоор хөгжим. Монголын казахуудын эртнээс хэрэглэж ардын ардын хөгжмийн зэмсгийн нэгэн төрөл нь цоор хөгжим юм. Уг зэмсгийг төрөл бүрийн модыг ашиглан урладаг. Цоорррр морь, тэмээний явдал, грл мөрний урсгал, байгалийн дуу чимээ зэрэг олон арван төрлийн ая эгшиглүүлдэг. Эцэст нь дүгнэхэд, Ховд аймагт аж төрж буй угсаатны бүлгүүдийн уламжлалт срёл нь нийт монголчуудын срёлын салшгүй бүрэлдэхүүн хэсэг хэдий ч амьдран сууж буй газар орны байгаль цаг уурын нөхцөл, угсаа гарал, түүхэн нутагшилт, түүхэн үйл явц, рюун сэтгэлгээ, бэлгэдэл, зан заншил зэрэгтэй уялдан тэдний соёлд зарим талаар өвөрмөц элементүүд буйг зориуд тэмдэглэн хэлэх нь зүйтэй.              

Монгол үндэстэн ястнуудын хувцасны утга учир- Мянгад

Мянгад ястан нь Ховд аймгийн мянгад сумын нутаг Ховд голын адаг, Алтан Хөхий уулын орчмоор оршин суудаг. Эрдэнэбүрэний Өөлд, Дөргөний Дөрвөдтэй айлсан нутаглана. Мянгадын өвөг дээдэс нь эрт цагт Тагна, Соёны уулын ой тайга Хэм Хэмчиг голын бэлчирт нутаглан цаа буга үржүүлж, ан гөрөөгөөр оролдон амь зууж байсан ойн урианхайд, ойн иргэдийн тасархай болно. Мянгад гэдэг нэрийн гарлын тухай олон янзын домог байдаг ажээ. Үүнд: Мянган хүн хотогойдын голын эхээс нүүж гарсан, Сартай залан яг мянган цэрэг удирдаж явсан гэх зэргээр ярьдаг. Түүнээс гадна Ховдод нүүж очоод нутаг заалган суугаад нэг хошуу болно гэхэд мянган эр тоолуулах ёстой болжээ. Тэгтэл эрчүүд нь мянга хүрээгүй тул сэвгэрүүдээсээ эр хүний хувцас хунар өмсгөн тоолуулж байж хошуу болгосон хэмээн хэлэлцэх нь бий. Өөр нэгэн домогт,  Эрт цагт тал нутгийн ард түмэн уудам газар нутгаа харийн дайснаас хамгаалах зорилгоор цэрэг эрсээ аравт, зуут, мянгат болгон зохион байгуулжээ. Гэтэл баруун хязгаарын нэгэн овогт яаж ч тоолоод цэрэг эрс нь мянга хүрэхгүй нэг дутаад байжээ. Тэр овогт ухаан билэг, уран үйлээрээ алдартай нэгэн бүсгүй байжээ. Тэрээр овгийн ахлагчийнд ирж цэрэгт явах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн боловч овгийн ахлагч зөвшөөрсөнгүй гэнэ. Ингээд цэргээ бүрдүүлж чадалгүй дутуу хэвээр нь дайнд мордуулсан боловч чин зоригт бүсгүй овгийн ахлагчийн хутгыг хулгайлан нууцаар мянган цэргийн тоонд орж нутаг усаа хамгаалан тэмцжээ. Ийм учраас овгийг “мянгад” гэж нэрлэсэн бөгөөд тэр бүсгүйн хатан зоригийг үеийн үед дурсаж явах үүднээс мянгад бүсгүйчүүд бүсэндээ хэт хутга зүүдэг заншилтай болсон гэх ажээ. Мянгадуудын дээл оноогүй бөгөөд өргөн хар эмжээртэй, давхар хошмог дарж оёсон байдаг. Баруун бүсийн эмэгтэйчүүд шиг цагаан зах зүүдэггүй бөгөөд содон зүйл нь дээлийн зах нь улаан өнгөтэй байдаг. Өвөл зунгүй хар хилэн малгай өмсөх боловч зундаа цагаан алчуур толгойдоо зангиддаг заншилтай. Мянгад эхнэр үсээ халхууд шиг хоёр хуваан дэргэр болгодог бөгөөд туйван дээрээ эрвээхэйг шүрээр дүрслэн хийдэг. Мянгад эмэгтэйчүүд хээ угалз бүхий уран нарийн хийцтэй хутгыг 5 өнгийн алчуурын хамт бэлнээс зүүдэг.  

“Мөнх тэнгэрийн бичиг-2016” үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй "Мөнх тэнгэрийн бичиг-2016" уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт өчигдөр Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болов. 2011 оноос уламжлал болгон зохиож буй тус үзэсгэлэн энэ удаа олон улсын хэмжээн болон өргөжиж, 5 улсын 40 гаруй уран бүтээлч, төлөөлөгч оролцсоноороо онцлог байлаа. Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, монгол хэл бичгийн нэрт эрдэмтдийн төлөөлөл болох Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат багш Ш.Чоймаа, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Базаррагчаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөлийн гишүүн, ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болд, Олон улсын Монгол уран бичлэгийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Р.Отгонбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол уран бичлэгийн нийгэмлэгийн тэргүүлэгч Б.Оргил, ОХУ-ын БН Буриад Улсын Монгол уран бичлэгийн холбооны тэргүүн М.Я.Дамбаева, ОХУ-ын БН Халимаг Улсын Монгол уран бичлэгийн холбооны тэргүүн Е.В. Бембеев нарын зэрэг хүндэт зочид, эрдэмтэн мэргэд, уран бичигтнүүд, оюутан, сурагчид, сэтгүүлчдийн төлөөлөл оролцсон юм. Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн ирсэн та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Энэ сайхан өдрийн баярын мэндийг хүргэе. Монголын ард түмний хамгийн дээд бахархал бол монголчуудын өв соёл юм. Энэ өв соёлыг монголчууд, монгол хүмүүс өөрсдөө бүтээдэг. Тэр бүтээсэн хамгийн дээд бахархал бол бидний Их эзэн Чингис хаан юм. Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их эзэн Чингис хаан маань мэндэлжээ гэж манай олон эрдэмтэд түүхийн олон сурвалжуудыг үзэн тогтоож, энэ өдрийг Монгол бахарлын өдөр болгон тэмдэглэж байх саналыг төрд уламжилсан. Үүний дагуу зарлиг гарч, хууль гарч, ийм өдөртэй болсон. Энэ өдрөөр зөвхөн Улаанбаатарт биш, нийт аймгууд, сургуулиуд, соёл, боловсрол, урлагийн газруудад монгол уламжлал, өв соёл, бичиг соёлоороо бахархдаг, түүнийхээ ололтыг олон түмэнд сурталчилдаг, түүний төлөө явдаг хамт олон, иргэдийнхээ бүтээж байгаа зүйлийг олондоо үзүүлдэг сайхан уламжлал тогтож байгаа. Энэ уламжлалыг бид цааш нь үргэлжлүүлж явах ёстой. Өнгөрсөн хугацааанд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллахдаа хийсэн ажлынхаа жагсаалтыг гаргаж, эргүүлж үзэж байгаад нэг зүйл дээр гайхсан. Монголын түүх, өв соёл, уламжлал, ёс заншилтай холбоотой гаргасан санаачилга, хийсэн ажлууд хамгийн их нь байгаа юм. Энэ долоон жил гаруй хугацаанд “Мөнх тэнгэрийн бичиг” гэдэг шиг тогтсон, Монголын түүх, уламжлалтай холбоотой, өв соёлтой холбоотой, санаачлаад, хэвшүүлээд, тогтоод үр дүн гарсан бараг 30-аад ажил байна. Тэгэхээр энэ бол манай ард иргэдийн зүгээс, эрдэмтэн, мэргэдийн зүгээс, тэр салбарт ажилладаг хүмүүсийн зүгээс хийх шаардлагатай маш олон сайхан санал, санаачилгууд, ажлууд байжээ. Үүнийг дэмжээд ажиллах юм бол манай ард түмэн, олон нийт маш их дэмждэг юм байна. Би хувьдаа нэг зүйлийг боддог. Үндсэн хуульд ч бичсэн зүйл байхгүй. Ерөнхийлөгчийн хувьд ч байдаггүй. Гэхдээ Ерөнхийлөгчийн хийх хамгийн гол 5 ажлын нэг бол Монголын уламжлал, түүх, өв соёлыг сурталчлах, энэ талаар гарч байгаа сайн санаачилгуудыг ажил хэрэг болгоход Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг чиглүүлэх гэсэн ийм ажил, ийм зорилго миний сэтгэл, зүрхэнд орж ирсэн. Энэ чиглэлээр санаачилга гаргаад, хамтарч ажиллаад, ажил маань сайн явж байгаад баяртай байгаа. Монгол хэлний тухай хууль гарсан. Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөлтэй болсон. Энэ зөвлөл маань хуралдсан. Монгол бичгийн дүрэм, өнөөдрийн бидний хэрэглэж байгаа бичгийн дүрэм зэргийг янзлах, цэгцлэх шаардлага байгаа. Монгол хэлээ улам төгөлдөр сайхан болгож цааш авч явахтай холбоотой авах шаардлагатай арга хэмжээнүүд байгаа юм. Зөвхөн монгол бичгээр гэхэд “Мөнх тэнгэрийн бичиг” гэсэн үзэсгэлэнг жилдээ нэг удаа гаргаад явж байна. Хүүхдүүд, багш нарын дунд, сургуулиудын дунд явдаг сайхан бичигтний уралдаан, энэ чиглэлээр гарсан хууль, зарлиг байна. Гадагш дотогш явдаг захидал, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргийг бид хос бичгээрээ бичиж байгаа. Энэ бүхэн сайхан зүйл юм. Монгол хүнийг юу ялгаруулдаг вэ гэхээр монгол өв соёл, монгол уламжлал, зан заншил ялгаруулдаг гэж би боддог. Үнэхээр дэлхийн олон ард түмний дунд сонгодог хэмжээнд хүрсэн өв соёл бол монголчуудын өв соёл байна. Энэ бүхнээ хайрладаг, энэ бүхнээ ойлгодог, дэмждэг байж бид бүгдээрээ Монгол хүн гэж хэлүүлэх эрхтэй болж байгаа юм. Энэ бүхэн чиний сэтгэл зүрхэнд орсон байх ёстой. Энэ чиглэлээр жил жилд санаачилга гараад явж байгааг сонсоход сайхан байна. Дөнгөж сая би сонслоо. Өчигдөр уран бичлэгийн хүмүүс хуралдаад Уран бичлэгийн олон улсын холбоо байгуулсан байна. Энд манай монгол туургатан ахан дүүс маань нэгдэн ирж оролцож байгаад би туйлын баяртай байна. Иймэрхүү байдлаар, “Сайн санааны үзүүрт шар тос” гэж ийм сайхан санаачилгууд улам цаашаа өргөжин дэгжих байх гэж итгэж байгаа. Энэ жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 маань энэ аравдугаар сарын 31-нд тохиож байгаа. Монголын ард түмэн энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж тусгайлан өдөр гаргаж тэмдэглэдэг болсон. Энэ өдөр монгол хүн юугаараа бахархах ёстой вэ? Миний бодлоор монгол хүн сайхан эх орноороо бахархах ёстой. Монгол хүн болж төрснөөрөө бахархах ёстой. Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөөгөөр бахархах ёстой. Монголчуудын олон зуунд бүтээсэн өв соёл, түүх, гайхамшигтай зан заншлаараа бахархаж явах ёстой. Энэ бүхнийхээ төлөө санаа тавьдаг байх ёстой. Өдөр бүхэн ийм байх ёстой. Гэхдээ тусгайлан өдөр гаргаж Эзэн Чингис хааныхаа мэлмий гийсэн өдрөөр тэмдэглэдэг болж байгаа. Энэ үйл ажиллагаа цаашид улам баяжин өргөжиж, сайхан явна гэдэгт би эргэлзэхгүй байна. Уран бичлэгийн олон улсын холбоо байгуулагдсан, бусад санал, санаачилгуудыг их дэмжиж байгаа. Манай монгол туургатнуудын төлөөллөөс энэ чиглэлийн зүтгэлтнүүд хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Буриад, Өвөрмонгол, Халимагаас төлөөлөл ирсэн байна. Тэр газруудад ч гэсэн Уран бичлэгийн холбоо, монгол бичгээ дэмжсэн санал, санаачилгууд гараад явж байгаа. Одоо соёлын чиглэлээр гарсан санал, санаачилгуудаар бие биеэ дэмжиж, улам цааш дэлгэрүүлэн хөгжүүлэх шаардлага бий гэж харж байгаа. Үүнд сэтгэл зүрхээ гаргаж, газрын хол, усны уртаас хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Хамгийн гол нь энэ үйлсэд бүх хөдөлмөр, бүх хүчээ зарцуулж байгаа манай багш нар, энд оролцож байгаа бяцхан хүүхдүүд, оюутнууд, залуучууд та бүхэнд сэтгэл гаргаж ирж байгаад туйлын их баяртай байна. Өнөөдөр бол үнэхээр монголчуудын баярын өдөр. Та бүхэнд баярын мэнд хүргэе. Сайн үйлс улам дэлгэрэх болтугай гэж ерөөе. Баярлалаа” гэлээ. Үүний дараа "Мөнх тэнгэрийн бичиг-2016" уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагнал гардуулах арга хэмжээ боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй "Мөнх тэнгэрийн бичиг-2016" уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагналыг Монгол Улсаас оролцсон уран бүтээлч Э.Анхбаярын “Оюунтүлхүүр” бүтээлд хүртээлээ. Үзэсгэлэнгийн тусгай шагналыг БНХАУ-ын ӨМӨЗО-ноос оролцсон Баатарын “Монголын нууц товчоо” бүтээлд хүртээв. Эдгээр шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулав. Нээлтийн ёслолын дараа монгол бичгийн эрдэмтэн мэргэд, уран бичигтнүүд, оюутан сурагч, багш нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой дурсгалын зураг татууллаа. Уг үзэсгэлэнг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх юм гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.  

Монгол үндэстэн ястнуудын хувцасны утга учир- Захчин эхнэрүүд

Захчин эхнэрүүд өвлийн цагт нэхий дээл өмсөнө. Уг дээлээ “үч” гэх бөгөөд зах, энгэр, байр, хормойг нь эргэн тойрон 3-4 хууруу өргөн хар хилэнгээр хөвөөлж, галуун таваг, хатгаламж энгэр хормойгоор нь хурганы арьсаар бөөлжүүлэн (хурганы арьсаар эмжих) хурьсаж, бэлхүүсээр нь өнгө алаглуулан 3 эгнээ хөзөрлөн (шатрын буудал хэлбэртэй хатгамал) хатгамалсан, ногоон өнгийн бөсөөр хийсэн эргэдэг хошуу захтай, гарын ганууг дагасан ногоон даавуугаар өнгөлсөн буумал нудрамтай. Задгай догол зөв энгэртэй, энгэртээ 7 товч шилбэтэй, ханцуйны угаараа бүсэлхий хүртэл өргөн, үзүүр хэсэгтээ нарийн, ханцуйны бугалганы хэсэгт 6 эгнээ цацагтай хөзөр хатгамалтай, мөр, далаа бүрхсэн араа хатгамалсан хөвөөтэй, цагаан захтай. Эхнэр дээлийн догол энгэрийг “зэв энгэр” гэдэг. Зэв энгэрийг доголтой илүү хийдгийн учир нь: Эрт дээр үед манжийн цэрэг жирэмсэн эхнэрүүдийн баруун бөөрнөөс харван хэвлий дэх ургийг хөнөөж уг үндсийг таслахаар зэхэж байгааг дуулсан эхчүүд хэвлийн харалдаа хувцасны дотор талд нойтон бургасан сүлжмэл болон хавтгай төмөр барьж оёсноос үүдэлтэй хэмээн домоглодог. Эхнэр дээлийн зөв энгэр нь олны дунд биеэ ил гаргадаггүй бэрлэх зан үйлтэй нэг талаар холбогдох боловч хүүхэд хөүүлэх үед хөхөө ил гаргахгүй гэсэн ичимтгий зангаас үүдэлтэй юм. Урианхайчууд уг энгэрийг бас л “зэв энгэр” гэнэ. Эхнэрүүд авгай тэрлэг гэх хөх, хар хөх өнгийн бөсөөр хийсэн тэрлэгийг дулааны улиралд өмсөнө. Энэ нь нэхий дээлтэй адил ханцуй уужим, хормой өргөн байхаас гадлна хөвөө нь улаан хоргой, хөвөөний хажуугаар өнгийн туузан хошоогоор чимэглэсэн байдаг. Цэгдэг нь эхнэр хүний ёслол хүндэтгэлийн бэрлэх хувцас бөгөөд өнгө нь лавшигний өнгөтэй адилавтар. Залуу эхнэрүүд шүрэн бөөртэй том мөнгөн сийх (ээмэг), сэвгэрүүд нь жижиг мөнгөн сийх, настайчууд нь дэгээ сийх тус тус зүүнэ. Баяр ёслолын үед 3-7 салаа унжуургатай урт сийх зүүдэг. Цацагтай сийх нь хорол, хаан, хатан сүйх цэцгэн хээтэй сүлжмэл мөнгөн оосортой, үзүүртээ навч, хонхон цэцгэн чимэглэлтэй. Эрэгтэйчүүд нь үнэт чулуун хөхүүр (хөөрөг), гоёмсог хатгамал бүхий даалин, тамхины түнгэрцэг, хаш соруултай ганз (гаанс), дөрвөн хүчтэний дүрстэй цул мөнгөн цутгамал хэт, бэл, хос хутгаар гоёж, зүүн ташааныхаа урд хэсэгт гоёмсог хатгамалтай аяганы заг (аяганы гэр) зүүнэ.  

Монгол үндэстэн ястнуудын хувцасны утга учир- Захчин малгай:

Захчин малгай: Захчин эрэгтэй, эмэгтэйчүүд халбан, мандаа, туг оройтой, халиутай, тунлай мэтийн олон төрлийн малгай өмсөнө. Эдгээрээс түгээмэл өмсдөг нь “Халбан” малгай юм. Халбан малгай нь хавчиг хэлбэртэй, улаан өнгөтэй, 32 ширээс, хөх өнгийн мандаа бүхий оройтой, жижиг сүмбэтэй, хоёр тал хацрыг нь булга, халиу, минж, хар хилэнгээр үсэлж ирмэгээр нь халиуны үс хаддаг байжээ. Тийм ч учраас захчин ардын дуунд: Халиуны чинь өөдөс Халбан болох нь хайрам Харь хошууны ноёнд Албат болох нь хайрам хэмээн дуулдаг. Захчин эмэгтэйчүүд өвөл, зунгүй халиутай малхай буюу мандаа оройтой малгайг өмсдөг. Мандаа орой гэдэг нь хавтгай, дугуй гэсэн утга илтгэнэ. Энэ нь хавтгай дугуй хөх оройтой, 64 цацраг ширээстэй, орой хэсэгтээ дугуй улаан тавтай, түүн дээр мөнгөн тав, түүний дээр шүрэн буюу улаан өнгийн бөсөөр хийсэн сүмбэтэй. Мөнгөн таваас хойш залаан мөнгөн даруулга, түүний дороос улаан мяндсан залаа, хос улаан давхар бүчтэй. Хэвсэгийг нь хар булгаар бүрж, халиугаар эмжиж, чихний тус газар халиугаар “чих” хэмээх бөөрөнхий үс хаддаг байна. Захчинууд малгайн хавтгай оройг дэлхий ертөнц, голын улаан тавыг улс гүрэн, мөнгөн тавыг гүрний төв, сампинг хаан эзэн, халиу хүрээг хил хязгаар, ард түмэн, ширээсийг хааны зарлиг түгээн тархах хүрээ хэмээн гүн ухааны өнгө аясаар бэлгэддэг. Захчин эрэгтэй, эмэгтэйчүүд “Тунлай” гэх дуулга хэлбэрийн оройтой, хөх өнгөтэй, улаан сүмбэтэй, хос улаан залаатай, хэвсэгийг нь хар хурганы арьсаар үсэлсэн, ширмэл хөх өнгийн шилэвчтэй, малгай өмсөнө. Энэ малгайн хэлбэр нь дуулгатай төстэй. 20-40 насны эрэгтэйчүүд өмсдөг байсан гэж настайчууд хуучлах төдийгүй анх зах харуулыг нь сахисан цэрэг эрсийн малгай байснаа хожим нь нийтийн өмсөх малгай болсон гэж хуучилдаг.Тэгээд ч тэднийг хил залгаа нутаглагч ястнууд: Тулман ханцуйтай захчин Тунлай малхаатай захчин Тараг нь бүрэлддэггүй захчин Тар нь нийлдэггүй захчин  хэмээн егөөддөг байжээ.  

Монгол үндэстэн ястнуудын хувцасны утга учир-Захчин

Захчин нь Ойрад Монголын нэгэн салбар бөгөөд Зүүнгарын хаант улсын үед тус улсын хил, зах хязгаарыг сахин хамгаалах цэргийн ард байсан учир захчин хэмээх нэрийг олжээ. Захчингууд нь торгууд, дөрвөд, өөлдөөс гаралтай яс овгоор бүрэлдсэн байна.  Захчингууд 1754 онд манжид эзлэгдэж Халхын Засагтхан аймгийн гүн Цэвдэнжавын харьяанд хэсэг захирагдаж байжээ. 1756 онд Зэрэг, Шар хулсан хэмээх газар нутаглуулж, нэгэн хошуу 4 сум болгон язгуурын зайсан Маамадыг хошуу захирагч болгожээ. Манжийн ноёрхолын үед захчин хошуу дараах 4 сум болж байв. Үүнд: 1. Бичгийн мээрэнгийн сум /Ховд Манхан/ 2. Гүүж зангийн сум /Ховд Мөст/ 3. Балжинням захирагчийн сум /зэрэг Манханы хагас/ 4. Жанцандоржийн сум буюу хойд сум /манхан/ Хошууны төв нь Хойд сумын нутаг Төгрөгийн хүрээн дээр /Манхан/ төвлөрч байв.         Захчины нөгөө хошуу нь Гүний хошуу /Үенч/ болно. Энэ хошуу Үенчийн цагаан Түнгэ гэдэг газар оршиж байсан байна. Богд хаант Монгол улсын үед захчин хошууд нь Дөрвөдийн Үнэн Зоригт ханы аймагт харъяалагдаж явжээ. Захчины умард хошууг шилийнхэн, өмнөд хошууг говийнхон гэлцдэг.  Захчин нь 16 тамгатай 30 орчим овог болох бөгөөд тэдгээр нь одоогийн Ховд, Алтай, Үенч, Зэрэг, Манхан, Мөст сумнаа тархжээ. Үүнээс зарим овгийг дурьдвал Донжооныхон, Дамжааныхан /Үенч, манхан/, Шурдаанхан, Баяхынхан, Эмчийнхэн /Алтай сум/, Хэрэйд, Цагаан яс, Аатынхан, Бурд тариачин, Адсагынхан, Тавагзааныхан, Нохойхон, Хотонгууд /Зэрэг, Манхан, Мөст суманд/ бас Хурмштынхан, Мухлайнхан гэх мэт овгууд байжээ.    

Хуудаснууд

Subscribe to Үндэсний соёл