logo

logo.jpg

Advertisement

Үндэсний соёл

Монгол үндэстэн ястнуудын хувцасны утга учир-Баяд хувцас

Баяд хувцас нь баяр болон хурим найрын, эрчүүд ба эмэгтэйчүүдийн, хүүхэд багачуудын, ахмад өвгөд ба эмгэдийн гэх мэт хэд хэдэн төрөл байдаг. Баяд эхнэр хүний дээл хувцас нь голдуу хүрэн улаан, хүрэн, улаан хүрэн өнгөтэй бөгөөд дотор ба гадна энгэр нь хоёр хуруу өргөн эмжсэн цагаан захтай, хормой нь хөвөөлсөн эмжээртэй, ханцуй нь маш өргөн, нударгатай, ууж нь дэргэр хатуу мөртэй, ардаа оноогүй байдаг. Баяд эмэгтэйчүүд үсээ туйванд (үсний гэр) хийх бөгөөд туйвны дээд хэсгийг чимэглэж, үзүүрт нь эрвээхэй дүрстэй мөнгөн эдлэлийг зүүж хар цацаг унжуулдаг. Цагаан зах зүүдэг нь бурхан тэнгэрээс өөрийн биеийг нууж ариун байдлыг харуулсан утгыг илэрхийлдэг. Баяд эрчүүд өвөлд цагаан нэхий голчлон өмсөх ба дээлээ эргэн тойрон хар хилэнгээр эмжиж хоёр ташаанд нь оноо гаргадаг. Онооны толгойн хэсэгт хээ гаргаж өлзий ороон хаддаг онцлогтой. Дээлийн захыг нь гадагш эргүүлэн (хэвтүүлсэн байдалтай) хос эмжиж, эргүүлсэн хэсэгтээ хар хурганы арьс хадаж гоёдог. Дээл хийх нэхийгээ аргалын утаагаар утаж ариутгаад, хийсний дараа улаан, ногоон, хар хоргойгоор эмжиж зарим үед захыг нь хурганы арьсаар тойруулан гоёдог байсан ажээ.

​Монгол үндэстэн ястнуудын хувцасны утга учир-Баядын бии биелгээ хөдөлгөөн нь

      Баядын бии биелгээ хөдөлгөөн нь, биелэх дэгийн хувьд өөр өөр байдаг. Жишээ нь: елкэндэг биелгээ нь дөрвөд, баядад аль алинд нь байгаа боловч дөрвөдөд толгой гар зөрдөг бол, баядад толгой нь гараа дагадаг, мөн дөрвөд баядын алинд ч жороо морь биелгээг биелдэг боловч дөрвөдөд ууд дарахдаа ойрхон хоёр ууд дардаг бол баядад нэг л удаа морь уудаа дарахад эзэн хүн даган тонгойж татан авч байгаа мэт үзүүлдэг гэх мэт ялгаанууд байдаг. Тэдгээр биелгээнүүд дотроос маш уран бөгөөд их уран чадвар шаарддаг биелгээ нь баядын елкэлдэг юм. Елкэлдэг бииг биелэхэд гол төлөв мөрний дугтралтаар хийгдэж, хоёр хөл дээрээ хагас сууж биелэхдээ их биеэрээ бага зэрэг өөрөө ганхаж, хоёр гар, гарын хоёр, гуравдугаар байрлалыг ээлжилж дамжин хөдөлнө. Үг нь их л сонин. Хээр хонодог елкэндэг Хэц дэрлэдэг елкэндэг Зуур хонодог елкэндэг Зуузай дэрлэдэг елкэндэг ... гэж дуулна. Энэ нь ихээхэн шүүмжлэлтэй хошин шүлэг ажээ.   

Монгол үндэстэн ястнуудын хувцасны утга учир-Баяд

Эртний түүхийн тавцан дээр гарч ирсэн, язгуурын монгол аймгийн нэг юм. Хүннүгийн хаан Модун-шаньюй Ордос-н тохойд байх "Баян уулаар нутаглах Баян овгийг дагуулав" гэсэн мэдээ бий. VI-VIII зууны үед баядууд Хөлөн, Буйр нуур хавиар нутаглаж байсан аж. XIII зууны үед Чингис хааны мэдэлд явж ирсэн байна. Түүний нэг нь Үнгүр буурч юм. Түүний харъяат баядууд их төлөв Хэнтийн уулнаас урагш нутаглан явжээ. XIV-XVII зууны эхэн үе хүртэл баядууд бие даасан нэг отог болж явсан байна. XVI зууны эхээр Батмөнх даян хаан (1464-1544) хүүхдүүддээ алба таслан хувааж өгөх үед тавдугаар хүү Алчболдод Жарууд, Баарин, Хонгирад, Баяд, Үжээд оногдсон байна. Алчи Болдод оногдсон энэ таван отог нь монголын өмнөд талаар нутаглах учир өврийн таван отог хэмээн нэрлэгдэх болжээ. Алчболд ноёны хүү Хургачи хасар ноён таван хүүтэй. Үүнд Уваш үйзэн нь жарууд, Шубухай дархан бааринг, Суйбин Буйма догшин хонхирад, Сонин дайчин баяд, Хунбаатар үжээдийг тус бүр захирчээ. 2010 оны хүн амын тооллогоор баяд ястан 56573 бүртгэгджээ. Баяд гэдэг нь баян гэдэг үгний олон тооны утгыг заасан хувилбар юм. Монголын эртний өвөг Хүннүгийн дунд Бай-ян овог байсан бөгөөд тэд нар Хатан голоос (Шар мөрөн) умар зүгт идээшин нутаглаж байжээ. Баян овог YIII зууны үед Тэнгэр уул хавилцаа байжээ. Дарлигин хэмээх нэрийн дор нэгдэж явсан арван найман аймгийн нэг нь баяд байсан ба ХII-XIII зууны үед Сэлэнгэ мөрний сав газар Жидийн гол (Жида) болон хээр нутгаар нутаглаж байсан аймгуудыг Жидийн баяд, Хээрийн баяд гэж нэрлэдэг байжээ. Жидийн баяд нь Сэлэнгэ мөрний сав Гурван хиагт, Бор өндөр тэргүүтэн газраар аж төрдөг ажээ. Жидийн баяд, Хээрийн баяд, Чаншиуд баяд, Баяд хиад, Баяуд курлас (горлос) овогтон байсны сүүлчийн хоёр нь Хамаг Монголын Хадаан баатар Амбагай хааны үед тодорч гараад Хүлэн, Буйр нуурын хавиар хонгирад иргэдтэй хөршлөн нутагласан гэх мэдээ бий. Тэрчлэн Чингис хаан тайчуудтай байлдахад арван хүрээ цэрэгтэй оролцсоны нэг хүрээ нь баяд явсан билээ. Ийнхүү Баяд аймаг Монголын тулгар төр байгуулах үйл хэрэгт идэвхтэй оролцсон ба хожим XYI-XYII зууны үед Өвөр халхын таван отгийн нэг байгаад ХYII зууны хавьд Халх түмний дотор нутаглаж үлдсэн баяд нар баядын арван хошуу болон уг удмаа хадгалан явсаар эдүгээ Увс аймгийн Тэс, Зүүнговь, Хяргас, Малчин, Наранбулаг сумдад аж төрөхөөс гадна Дундговь аймгийн Адаацаг, Дэлгэрцогт, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Хулд, Дорнод аймгийн Халх гол, Цагаан овоо, мөн Өвөрмонголын Баяд хошууд, ОХУ-ын нутагт баяд овогтой гэх хүмүүс нутагладаг. Архивын данс, аман мэдээнээс үзвээс Сэцэн хан аймгийн Сэцэн ханы хошуу баяд болон баяуд, мөн аймгийн Сэцэн жанжингийн хошуунд баюуд, Илдэн вангийн хошуунд баюуд, Зоригт бэйсийн хошуунд баяд гэх зэргээр баяд овогтны нутагшилт тархац тааралдах ажээ. Монгол нирун аймгийн гол овог хатагин, салжиуд нарыг үндэслэгч Буха хатаги, Бухату салжиуд, Чингис хааны арван нэг дэх үеийн дээд өвөг Бодончар нар баяд эцгийн үр сад юм. Түүнчлэн Мөнх, Хубилай, Өлзийт хаадын бага хатад нь Баяудын гүнж байснаас үзэхэд баяуд нар Боржигин овогтой худ болж явсан аймаг байжээ.  

Монгол үндэстэн ястнуудын хувцасны утга учир-Торгууд

Торгууд бол Монголын Их гүрний бүрэлдэхүүнд оролцон эзэн хааны торгон цэрэг болж явсан отог овгоос гаралтай, хожмын Дөрвөн ойрадын улсын нэгэн гол аймаг юм. Торгуудын нутаг болох Булган сумын Булган, Баянголын сав, Монгол Алтайн салбар уулс нь мал аж ахуй эрхлэхэд нэн таатай нөхцөл бүхий хангай билээ. Торгууд нар бог малаас хонь, бодоос адуу, тэмээг харьцангуй цөөн өсгөдөг байжээ. Таван төрлийн малтай айлыг баян айл хэмээн бусаддаа нэр хүндтэй байжээ. Торгууд эрчүүд халван хэмээх малгай өмсдөг байсан нь өдгөө ардын дуу бүжгэндээ хэрэглэх болсон байна. Өвөл нь ихэвчлэн орой дээрээ сампинтай, цацагтай, өмссөн хүний бүсэлхий хүртэл унжсан урт залаатай, эрүүвчтэй туувь малгай өмсдөг байжээ. Хүйтний улиралд хүүхдэд хурган дотортой дөрвөлжин малгай өмсгөн түүнийг жатаг хэмээн нэрлэдэг байв. Торгуудын тоорцог шүр, сувдаар хийсэн үлэмж гоё хээ чимэгтэй, тоорцогны гоёл нь их утга учиртай юм. Тоорцогны урд талд зэндмэнэ хэмээгч өглөг буяныг хураагч хүссэн бүхнийг бүтээгч норво эрдэнийг мөнгөөр үйлдэн хадаж түүний дотор саран нэрт зоосон хээг гоёмсоглон урлана. Зоосон хээ хэмээгч нь угтаа баян гэсэн утгатай үг бөгөөд монгол түмний дунд өгөөмөр баян, саруул тунгалаг байхын тэмдэг болжээ. Торгууд дээлийн суга ханцуй их уужим, хормой урт ба зарим чинээлэг нь дан хурган дотортой, ангийн үсээр энгэр зах ханцуйг нь эмжсэн дээл өмсөх нь нийтлэг байв. Өвлийн ид хүйтэнд ханцуйн дотуур дугтуй (ханцуйвч) хийх бөгөөд дээлийн ханцуй урт тул жолоо цулбуур, тажуур барих зэрэгт гар огт даардаггүй. Дээлийн энгэрт гурав, зах, суга тус бүрт нэг товч хадах бөгөөд ташаанд товч хадах нь ховор байв. Эхнэр хүн ханцуйгүй урт цэгдэг хийж дан тэрлэгийн хамт хадмын дэргэд үргэлж өмсдөг байв. Торгууд эрэгтэй эмэгтэй хүний гутал (госон) иь монгол овогтны дунд алдаршсан тоокуу билээ. Тоокуунд эрэгтэй, эмэгтэй, мөн баруун зүүн хөлийнх гэж ялгахгүй. Торгууд нарын өмсдөг байсан нэг гутал бол ятгар госон юм. Энэ нь булигааран түрийтэй хошоор нь нэлээд өндөр, уланд нь хэд хэдэн эсгий ширж хамгийн гадна талд нь үхрийн шир оёсон байдаг. Харин зарим баян чинээлэг эмэгтэйчүүд олон угалзтай халх гутал өмсдөг байв.  

Монгол үндэстэн ястнуудын хувцасны утга учир-буриад

Монгол улсын нэгэн гол ястан бол буриад монголчууд юм. Тэдний өвөг дээдэс Байгаль нуурын ар өврөөр нутаглаж асан эртний анчин гөрөөчин ойн иргэдийн нэгэн бөгөөд XIII зуунаас өмнө Байгалаас хойш Зүлгэ (Лена) мөрний сав, Байгаль орчим амьдарч байсан Хорь Түмэд, Баргужин төхөмд аж төрөх баргуд зэрэг монгол угсааны аймгууд байсан ажээ. Эдүгээ буриад монголчууд нь Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Эрхүү муж, Чита муж, Өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн Шинэхэн нутагт оршин сууж байна. Буриадууд "хасабиш" хэмээх шовгор оройт малгайг өмсдөг. Малгайн урд бие нь уртавтар, хойт талдаа шилэндээ тохирсон хэмжээ бүхий урлах бөгөөд улиралын сэрүүнд уг малгайныхаа саравчаа буулгах, дулаан үед түүнийгээ сөхөх байдлаар өмсдөг. Малгайн оройгоо арван нэгэн эгнээ босоо ширээс, хорийн арван нэгэн эцгийн овгийн тоо бас найман ширээстэй (ага найман овог) бөгөөд сүмбэр уул, нарны туяаны цацрал, галын дөл, зулын бадмалах лугаа адил урласан байдаг. Эл малгай нь оройгоосоо дөрвөн зүг найман зовхис цацран намирах цацагтай бөгөөд эргэн тойрон эмжин бөхөлдөг. Үүнээс гадна халиу, булган малгай, чихэвчтэй малгай, тойробши малгай, залаа жинстэй малгай гэх мэт малгайны төрлүүд буй. Эхнэр дээлийн энгэрийг нарийн эмжиж гадаад илүүр хормойг нь хар болон бараан өнгийн эдээр хөвөөлөн эмждэг. Ханцуйн мөр нь хуниастай, бас булуувч хэмээх хоргой торгон гоёл ханцуйд нь оруулж хуниас гарган залгадаг. Хуниасыг цэвэрхэн гаргаснаар дээлийн үзэмж, ур хийц ямар байгааг харуулдаг. Дээлийн захандаа нэг, энгэртээ хоёр, сугандаа нэг товч хадна. Буриад авгайн дээл нь татаахан, мөшгөөхөн тууз зэрэг гоёлог бөхөлгөөтэй. Годохон хэмээх гөрөөсний арьсан гутал байдаг. Шархи хэмээх шагайвч байдаг. Буриад гутал бол булигаар, арьс шир хөм, тэргүүтнээр бүтэх бөгөөд гутлын хошуугаа булигаараар бөхөлж тоноглон гоёх, харин хөдсөн гутлын түрийг оосроор өмдний тэлээнээсээ татаж уядаг байжээ. Буриадууд гутлын зулагийг сараг, хавчаарыг зулаг, улыг ирмэг гэж нэрлэдэг. Шир арьс зэрэгт тусгайлан бэлтгэсэн хар модны холтосны бор хүрэн уусмалыг түрхэн будаад хээ угалзаа тавьдаг. 

​Намсрай тоглоом

Энэ хүү өрж эвлүүлдэг Намсрай тоглоом нь 4 ижил адил талт гурвалжин , 2 ижил квадрат дүрс нэг том 4 ижил жижиг - адил талт гонзгой дөрвөлжин , зэрэг,3 янзын дүрс бүхий 11 ширхэг хэсгээс бүрдэнэ. Намсрай тоглоом нь сургуулийн өмнөх насны хүүхдэд тохирсон энгийн геометрийн дүрс бүхий хялбархан хуваалттай, өөрийн гэсэн онцлог шинжтэй хамгийн цөөн дүрс бүхий олон тооны хувилбартай ямар нэгэн амьтан ялангуяа таван хошуу малыг янз бүрийн хөдөлгөөнтэй дүрсэлж болдог, олон дүрс хувилбар бүхий тоглоом юм. Уг тоглоомыг 1991 онд зохиож цэцэрлэгийн багшийн сургуулийн оюутнуудад зааж сурган нийтийн хүртээл болгон 1994 онд отгон хүү Намсрайгийн нэрээр нэрлэсэн.Энэ тоглоомоор бага насны хүүхдүүдэд тоглуулахдаа эхлээд: Өнгөөр ялган будсан янз бүрийн дүрс бүхий даалгаврыг өгч харж дуурайлган эвлүүлүүлэх, дараа нь:өрсөн дүрсээс харж зурж будах. Эцэст нь өөрсдөөр нь янз бүрийн дүрс,хээ санаачлан зохион бүтээлгэх зэргээр хүүхдийн нас, чадварт тохируулан олон арга барилаар ажлуулах боломжтой.   Энэ тоглоом нь "Монгольская игра" нэрээр Дэлхийн өрж эвлүүлдэг /головоломика/ тоглоомын жагсаалтанд орж Таграма, "Пифагорын квадрат" зэрэг тоглоомтой энэ зэрэгцэх тоглоом гэж үзэж байгаа юм Танграм, Пифагорын тоглоом, Намсрай /Монгольская игра/ эдгээр 3 тоглоом нь дүрсийн хуваалт,эвлүүлж дүрслэх онцлогоороо хамгийн шилдэг 3 тоглоомд тооцогдож байгаа болно.

​Намсрай тоглоом

Энэ хүү өрж эвлүүлдэг Намсрай тоглоом нь 4 ижил адил талт гурвалжин , 2 ижил квадрат дүрс нэг том 4 ижил жижиг - адил талт гонзгой дөрвөлжин , зэрэг,3 янзын дүрс бүхий 11 ширхэг хэсгээс бүрдэнэ. Намсрай тоглоом нь сургуулийн өмнөх насны хүүхдэд тохирсон энгийн геометрийн дүрс бүхий хялбархан хуваалттай, өөрийн гэсэн онцлог шинжтэй хамгийн цөөн дүрс бүхий олон тооны хувилбартай ямар нэгэн амьтан ялангуяа таван хошуу малыг янз бүрийн хөдөлгөөнтэй дүрсэлж болдог, олон дүрс хувилбар бүхий тоглоом юм. Уг тоглоомыг 1991 онд зохиож цэцэрлэгийн багшийн сургуулийн оюутнуудад зааж сурган нийтийн хүртээл болгон 1994 онд отгон хүү Намсрайгийн нэрээр нэрлэсэн.Энэ тоглоомоор бага насны хүүхдүүдэд тоглуулахдаа эхлээд: Өнгөөр ялган будсан янз бүрийн дүрс бүхий даалгаврыг өгч харж дуурайлган эвлүүлүүлэх, дараа нь:өрсөн дүрсээс харж зурж будах. Эцэст нь өөрсдөөр нь янз бүрийн дүрс,хээ санаачлан зохион бүтээлгэх зэргээр хүүхдийн нас, чадварт тохируулан олон арга барилаар ажлуулах боломжтой.   Энэ тоглоом нь "Монгольская игра" нэрээр Дэлхийн өрж эвлүүлдэг /головоломика/ тоглоомын жагсаалтанд орж Таграма, "Пифагорын квадрат" зэрэг тоглоомтой энэ зэрэгцэх тоглоом гэж үзэж байгаа юм Танграм, Пифагорын тоглоом, Намсрай /Монгольская игра/ эдгээр 3 тоглоом нь дүрсийн хуваалт,эвлүүлж дүрслэх онцлогоороо хамгийн шилдэг 3 тоглоомд тооцогдож байгаа болно.

Монгол гэр

Монголчуудын гэр сууц нь их эртний уламжлалтай агаад хөгжил хувьслын олон шатыг туулан өнөө үед уламжилжээ. Нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицсон гэр сууц нь бүтэц зохиомжийнхоо хувьд ихээхэн сонирхол татдаг билээ. Хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй гэх мэт олон тодотголыг монгол гэрт өгсөн байдаг.   XIII зууны монголчуудын гэр тэрэг хэмээх нэгэн сууцны тухай дундад зууны жуулчдын тэмдэглэлд "гэр тэрэгтэй нүүдэл нь их хот нүүж яваа мэт сүртэй" харагддаг тухай тэмдэглэсэн нь буй.   Байнгын хэрэгцээний гэр сууцыг хийц, гадаад хэлбэрээр нь монгол, түрэг гэр гэсэн хоёр үндсэн ангилалд хамруулна. Монгол гэрийг халх, ойрад, буриад гэж ялган үздэг. Гэр нь яс мод, бүрээс гэсэн хоёр үндсэн зүйлээс бүрдэнэ. Эрт үед гэр сууцаадан модоор хийж байсны улмаас модон гэр гэж нэрлэх болсон. Хожим мод, эсгий бүрээс зэргээс бүтсэн гэр үүсэхэд эсгий гэр буюу эсгий туургатнууд хэмээн гэр сууцаар нь онцгойлон нэрлэсэн түүхтэй билээ.   Гэрийн мод нь тооно, унь, хана, хаалга, эсгий бүрээс нь өрх, дээвэр, туурга, үүд зэрэг байна. Монгол гэрийн том багыг ханаар нь хэмжээлэх хийгээд дундаж айлын гэр нь 4 ханатай байна. XIX зууны эцэс үед жирийн малчны гэр нь дөрвөн ханатай, чинээлэг баячуудын гэр нь 5 ханатай, мөн 8-10 ханатай гэрийг аймгийнхан, хошуу тамгын газар барьж байжээ.   Монгол гэрийн доторх горим ёс Гэрийн доторх зайг хоймор тал, үүдэн тал, гэрийн эзэгтэйн тал, гэрийн эзний тал гэж ялгах нь гэрийн дотор баримтлах ёс ба зай талбайн журмыг тогтоосон хэв ёс байжээ. Монголчууд гэрийнхээ гол дунд гал голомт тулгаа байрлуулдаг.Түүнийг тойрсон орон зайн баруун тал нь эрэгтэй хүний эд зүйл, зүүн талд эмэгтэй хүний эд зүйлийг байрлуулдагаас уламжлан эзэгтэй тал, эрэгтэй хүний тал хэмээх болсон. Гэрийн доторх орон зайг 12 жилээр хуваан нэрлэх, зүг чиг заах, өнгөөр ялган гэрийн наран цагийн хуваарийг буй болгосон нь гэртэй холбоотой ардын мэдлэгийн нэгэн өв байв.  Otgoo    

Морин хуур (түүх, гарал үүсэл, хөгжил, хийц)

ГАРАЛ ҮҮСЭЛ:              Морин хуурын гарлын талаарх Монголчуудын ойлголтыг үндсэнд нь хоёр ангилж болох юм.  Нэгд, олон жилийн туршид Монголын ард түмэн морин хуурын үүслийн талаар домог үлгэр хэлэлцсээр ирсэн. Жишээлбэл “Хөхөө Намжилын домог”, “Аргасун хуурчийн домог”, “Жонон харын домог” гэх мэт. Эдгээр домгийн гол санаа нь хүн, морь хоёрын харилцаа, үгээр хэлшгүй тэр сэтгэлгээнээс морин хуур үүссэн хэмээнэ. Харин хөгжим судлаачдын үзэж байгаагаар Морин хуур нь “их хэл” гэсэн утгатай “икэл” хөгжмөөс гаралтай бөгөөд сүүлд морин толгой дүрслэн урлаж морин хуур хөгжим үүссэн ба шанаган хэлбэртэй болон дөрвөлжин модон дээр ямааны буюу ботгоны арьс сайтар татан ширлэж, адууны сүүлээр хялгас буюу чавхдас татан нумаар хөрөөдөн тоглодог байж. Энэхүү хөгжим нь анх хэлгүй буюу нутгүй товшуур хөгжмөөс сүүлд нумаар хөрөөдөн хэлтэй болсон байна. Морин хуурын үүсэл болсон ийм шанаган хэлбэртэй хуур одоо ч Баруун Монголд байсаар буй. Морин хуурыг анхлан нутаг нутгийн онцлогоос хамаарч ширэн цартай, морин, хүн, арслан, матар толгойт хуур зэргээр урлаж байсан байна.  Францын эрдэмтэн М. Санторо морин хуурын гарлыг бүр урагшлуулж, яст мэлхий үүссэн үетэй холбон тайлбарласан буй. Гэвч үүнийг батлах боломжгүй, хэт уран сайхны гэмээр санал болсон байна.   Энэ хэсгийн дүгнэлт болгож хэлэхэд, Монголд угаас хуур, икэл хэмээх хөгжим байжээ. Тэр хөгжим дээрээ янз бүрийн хүн, амьтны толгой урладаг байсан байна. Гэвч Монголчууд морийг зөвхөн унаа болгон хэрэглэх бус, “Молор эрдэнэ” хэмээн дээдэлдэг байсан тул мөнөөх хуур хөгжим дээрээ ихэвчлэн “Молор эрдэнэ” – морио байрлуулах болсноор Морин хуур хөгжим үүсчээ.  ХӨГЖИЛ ХУВЬСАЛ: Монголын эзэнт гүрнийг байгуулсан эзэн Чингис хааны үед төрийн ёслол, хүндэтгэл найр цэнгээнийг Морин хуур хөгжмөөр нээн эхлүүлдэг байсан нь энэхүү хөгжим ямар өндөр зэрэгт тавигддаг байсан нь харагдаж байна.  Тодруулбал төрийн хүндэтгэл, ёслолыг нээж төрийн дуу гэгдэх Монгол Ардын Айзам Уртын Дуу болох “Эртний сайхан” – г дагаж хуурддаг байж.  XVI зуунаас морин хуур нь Луу толгойт болон хувирсан байна. Энэ нь Манж Чин улсын дарангуйллаас үүдсэн бөгөөд Манж хүн нь шар өнгийг нарны өнгө, луу гэх үлгэрийн амьтныг агуу хүчтэй тэнгэрийн амьтан гэх мэтээр бэлэгшээн Манж ард эзэн хааныгаа наран адил гэгээтэй, луу адил хүчтэй хэмээн үздэг байснаас улбаалж морин хуур маань луу толгойт болсон байна. Үүнээс үзэхэд морин хуур нь зөвхөн ард түмний хүрээнд бус ордны хөгжим байсан байж болох талтай.  Морин хуур нь үүссэн цагаасаа эхлэн Монголчуудын дуу, хуур, бүжиг наадамд голлох хөгжмийн зэмсэг байсаар өнөөг хүрчээ. Ганцхан жишээ толилуулахад, Баруун Монгол ардын биелгээ л гэхэд морин хуургүйгээр биелэх ямар ч боломж байхгүй. (Тоглон үзүүлэв) Ийнхүү Монголын ард түмний дунд хөгжиж ирсэн морин хуур хөгжим орчин үеийн тайзны урлаг болон дэвшихэд 20-р зууны үеийн хоёр хүний хөдөлмөр чухал нөлөөтэй.  Юуны өмнө Монголын нэрт хөгжимчин Г.Жамъян нь морин хуурын сургалтыг өнөөгийн мэргэжлийн түвшинд хүргэхэд онцлох үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрбээр анх удаа морин хуурыг өрнийн тонн ноотонд шилжүүлснээс гадна анх удаа Монголд морин хуурын мэргэжлийн сургалтыг эхлүүлжээ.  Манай хуурчид XX зууны 30 аад оноос хойш дэлхийн олон газар орноор аялан цаг агаарын янз бүрийн бүс нутагт тоглох болсон юм. Гэтэл ширэн цар нь хэт халуунд их агшиж дуу нь шингэрэх, чийгтэй газар шир нь сунаж дуу гаргах боломжгүй болдог байжээ. Үүнээс улбаалж морин хуурыг шинэчлэх арга зам хайж эхэлсэн байна. Ингээд 1962 онд монголын соёлын яамны урилгаар Оросын хийлийн төрлийн хөгжим урлаач Денис Яравойг урьж уламжлалт хөгжмийн зэмсэг болох морин хуурыг ширэн царнаас модон цартай болгож өнөөгийн бидний хэрэглэж буй мэргэжлийн морин хуурыг бүтээлгэсэн байна. МОРИН ХУУРЫН ХИЙЦ Морин хуурын бүтэц болбоос иш, цар, нум гэсэн гурван хэсгээс бүтэх нэг цогц бөгөөд ишний дээд талд морины толгойн сийлбэр, хөглөгч чих, цар буюу долгион дамжуулан дуу гаргагч хайрцаг, ишний дээд талаас царны доод хэсэг хүртэл үргэлжилэх цавхдас буюу хялгас, иш царнаас хялгасыг хөндийрүүлэгч дээд доод тэвх буюу марнууд, чавхдасыг хөрөөдөгч нумнаас бүрдэнэ. Морин хуур хөгжмийн зэмсэг нь бүдүүн нарийн чавдастай бөгөөд монголчууд жилийн 365 хоногийг бэлгэдэж нарийн болон бүдүүн чавхдас, нуманд хуваан уралдаг юм байна. Морин хуурын хоёр чавхдас нь арга бэлгийн чавхдас буюу нарийн чавхдас нь бэлгэ хялгас буюу сайн гүүний сүүлээр бүдүүн чавхдас нь арга хялгас буюу азарганы сүүлээр хийгдэнэ. Морин хуурын нум их чухал, өмнө нь нумыг бургас, хус болон улаан ухай зэрэг модоор хийж байв. Морин хуурын нумыг гадна хэлбэр дүрсээр нь  1.    Бөөрөнхий нум 2.    Наймантай нум  гэж хоёр ангилдаг. Морин хуурын нумын хүнд нь хийл ба cello – н нумын адил тогтвортой байдаг. Морин хуурын нумын хүнд нь 86-95 гр байвал тохиромжтой гэж үздэг. Морин хуурын нумын хүндийн төв нь уг хэсгээс 1/3 орчмоос өмнүүр байна. Морины сүүлэнд давирхай амархан тогтох учир түүнийг нумын хялгас болгон ашигладаг мөртлөө адууны сүүлээр хийдэг ба нумны хялгас нь ойролцоогоор 250 ширхэг байдаг. МЭРГЭЖЛИЙН МОРИН ХУУРЫН СТАНДАРТ ХЭМЖЭЭ Морин хуур модон цартай болсноос хойш Монголын олон арван хөгжим урлаачид энэхүү хөгжмийг мэргэжлийн болон нэг стандартыг болгохыг хичээсээр морин хуурын нэг хэмжээг тогтоосон юм. Ингээд доорх үр дүнд хүрчээ.  Морин хуурын тэвх (маар): Тэвх буюу маар нь дээд доод гэсэн хоёр тэвхтэй бөгөөд доод тэвх буюу том тэвхний өндөр нь 3.8 см, өргөн нь 7.3 см орчим байна. Дээд буюу жижиг тэвхний хэмжээ нь өндөр нь 2.2 см өргөн нь 3 см орчим байна.  Морин хуурын чих: Чих буюу хөглөгч нь 15 см орчим байна. Иш толгойн хэсэг нийтдээ 77 см орчим тоглогдох ашигтай хэмжээ 44 см орчим байна.  Морин хуурын цар: Морин хуурын цар нь трапец хэлбэртэй бөгөөд царны дээд хэсэг 20 см, доод хэсэг 28 см, өндөр нь 32 см, ар өвөр талын хоорондох зай 10 см орчим байна.  Энэ хэмжээ зөвхөн ерөнхий гаргасан нэг хэмжээ юм. Морин хуур тоглооч, морин хуурч хүний биеийн өндөр нам өргөн бүдүүнээс хамаарч хэмжээнд бага зэрэг өөрчлөлт ордог.  МОРИН ХУУРЫН ХӨГ Морин хуурын хөг нь дөрвөц буюу цэвэр кварт, товч буюу цэвэр квинт хөгөөр хөглөгддөг ба тавц хэмээх жонон хөг, дөрвөц цахар буюу солгой хөг гэдэг. Морин хуурын энэхүү хөг тонныг монголчууд хэрхэн яаж тааруулж байсныг мэдэх боломжгүй юм. Хуурчид бидний үзэж байгаагаар цаг агаарын нөхцлөөс шалтгаалж  түнгэсэн буюу дор хөгөөр, шингэн буюу дээр хөгөөр тоголдог байсан юм байна. Учир нь ширэн цартай хуур цаг агаараас болж хөгний хувьд байнга хувьсдаг учраас. Гэхдээ Монгол газар нутгийн уур амьсгал чийглэг бус сэрүүн байдаг учраас энэ тал дээр их бэрхшээл гардаггүй байсан байхаа. Харин хоёр чавхдасын хооронд тонн хөгийг хэрхэн тааруулдаг байсан нь сонирхол татаж байгаа юм. Морин хуур нь өөрийн үндсэн хөгөөр “салхинд” дуугардаг байсан нь маш сонирхолтой. Өөрөөр хэлбэл хуурын хоёр чавхдасын хоорондын тонн хөг нь яв цав тохирсон тохиолдолд морин хуурын хөг татаж байгаа мэт адил салхинд дуугардаг юм байна. Энэ нь юуг өгүүлж байна гэхээр Монгол түмэн байгалийн түүхий эдээр болон амьд эдээр энэ гайхамшигт “хялгасыг хялгасаар хөрөөдөгч” хөгжмийг өөрсдийн оюун ухаанаар болон ахуй амьдралаасаа бүтээсэн нь тод болж байгаа юм. Харин морин хууранд өрнийн хөгжмийн тонн хог тогтооход цахар хөгийг 7 эгшигт нотны бага актавын B.F цэвэр кварт, жонон хөгийг буюу тавц хөгийг B.F гэсэн тонн хөгөөр тогтоосон байна. ТОГЛОХ АРГА БАРИЛ     Морин хуурыг тоглох техник арга барилын талаар танилцуулья. Морин хуурыг суугаа байдалтай, биенээс хагас хөндий барина. Зүүн гарын дөрвөн хуруугаар, зарим тохиолдолд эрхий хуруу оролцон тоглоно. Нэг хоёрдугаар хурууны хумсны толиогоор буюу хумс махны завсраар, гурав дөрөвдүгээр хурууны өндгөөр дотогш түлхсэн маягаар тоглоно. Хурууны байрлал болон дотогш түлхэх хөдөлгөөн нь  морин хуурны ишнээс хол зайтай өндөр байдгаас шалтгаалдаг бөгөөд хуруунаас маш их хүч гардаг. Баруун гарын хувьд нумт хөгжимд тоглогддог штрихийг тоглоно.  МОРИН ХУУР - ӨНӨӨДӨР Морин хуур өнөөдөр дэлхий нийтэд танигдсан хөгжим болж чаджээ. Ялангуяа 1990 оноос хойш маш эрчимтэй хөгжиж байна. Өнөөгийн морин хуурын хөгжилтэй зайлшгүй холбогдож яригдах зүйл бол МУ – ын ерөнхийлөгчийн шагналт Морин хуурын чуулга билээ. МУ – ын Морин хуурын чуулга нь 1992 онд анхны тоглолтоо тоглож нээлтээ хийж өнөөгийн морин хуураа болон монголын үндэсний урлагаа дэлхийн 3 тивийн 30 гаруй улс оронд таниулан ихээхэн өндөр үнэлгээ аваад байгаа 30 гаруй уран бүтээлчидтэй чуулга билээ.  Морин хуур чуулгыг үүсгэн байгуулагч Ц.Батчулуун нь морин хуур хөгжмийн гайхалтай тоглооч бөгөөд морин хуур хөгжмийн сургалтанд түлхүү анхаарч өнөөгийн чадварлаг олон арван тоглоочдыг төрүүлэн гаргасан билээ. Тэрээр морин хуурын чуулгыг 1991 онд ХБДС – н хэсэг оюутныг цуглуулж, сургуулийнхаа дотуур байранд бэлтгэл хийлгэж анх үүсгэн байгуулж байсан түүхтэй юм.  1992 оноос 2008 он хүртэл 16 жилийн хугацаанд 1400 гаруй уран бүтээлтэй урын санг бий болгож (монголын болон гадаадын сонгодог) морин хуур гэх хөгжмийн зэмсгийн бүхий л нөөц бололцоог дээд цэгт нь үзүүлж байгаа уран бүтээлчид билээ. Тэр цагаас хойш тэдгээр оюутнууд өнөөгийн морин хуурыг гайхалтай хөгжүүлэгчид, монголын урлагийн гарамгай төлөөлөгчид болж чадсан юм. Тэдгээрийн хийсэн онцлох зүйлүүдээс дурдвал: •    1999 онд Сонгодог дуурын урлагийн гайхалтай бүтээл болох “Carmen” дуурын “Сюит” - г морин хуураар болон чуулгаараа хөгжимдсөн. Тэр ондоо монголын урлагийн дээд шагнал болох Гоо Марал алтан цом шагнал хүртсэн. •    Монголын анхны дуурь болох “Учиртай 3 толгой” дуурь •    Австрийн хөгжмийн зохиолч В.А.Моцарт “Серенада #49” •    “Радитцкий марш” гэх мэтчилэн олон арван бүтээлийг Монголыхоо болон гадаадын сонсогчиддоо хүргэсэн билээ. Энэхүү чуулга нь дэлхийд хэмээн нэрлэгдэх Японы “Сантори”, Оросын “Новый большой”, Америкийн New York хотын “Карнегийн их танхим”, Австрийн Брамсын нэрэмжит “Алтан тайз” зэрэг олон газар тоглож Монголыхоо нэрийг морин хуураараа дуурсгаж яваа билээ.  Монгол улсын төр засгаас 2003 онд МУ – ын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн ивээлд багтааж, айл өрх бүр морин хуурыг хоймортоо залах, хүн бүр сурч эзэмшихийг хичээж, хуурч бүрийг морин хуураа сурталчилж, сурган зааж явах үүрэг оноогдсон билээ.  Монгол түмэн морин хуурыг дэлхийд таниулсан хамгийн том үйл явдал бол 2003 оны 11 – р сард дэлхийн өв сан болох UNESCO – д шилдэг хөгжмийн зэмсэг болгон бүртгэсэн явдал юм.

​Оюунтүлхүүр сургаал

“Оюунтүлхүүр” Оюунтүлхүүр хэмээх уг сургаал нь дугаар зуунаас уламжлан өнөөдөр хүртэл хадгалагдан ирсэн юм. Энэ нь Чингисийн цадигтай мөн чанараараа адил.  Үүнийг бас  Чингис хааны бүтээл гэж үздэг. Хувьсгалаас өмнөх хаад ноёд, түшмэл, язгууртан, бичээч нарыг хүмүүжүүлдэг зохиол байжээ.  Цаг хугацаанд олон хүний гар дамжин аясанд янз бүрийн нөлөө орсон.Тухайлбал: Шарын шашны нөлөө нь Бурхны шашинд амиа тавь Лам хүний эд малд бүү хүргэх мэт.      “Оюунтүлхүүр” -ээс Хаан хүн хамаг эрхийг төгсгөвч Хайрлах сэтгэл үгүй болбоос Хамагт аргагүй хөнгөн болмой. Айл муут болбоос  Харин төрхөмдөө буцаж  буг болмуй.                    Түшмэл хүн есөн эрдмийг төгсгөвч                    Түвшин сайн энэрэлгүй болбоос                     Хорт чоно мэт жигшигдэхүйн тул                     Төв сэтгэлийг ихэд хичээ  Арслан мэт ноёныг барс мэт түшмэл дагах Барс мэт ноёныг ирвэс мэт түшмэл дагах Ирвэс мэт ноёныг чоно мэт түшмэл дагах Чоно мэт ноёныг үнэг мэт түшмэл дагах тул Хамаг дор зовлон болмуй.                  Ер хүний ахуйн үйл яршигтай, амьтаны сэтгэлийг мэдэшгүй                  Зальхай хуурмаг аргатан олон тул тиймийг яахин баримталмуй.                  Тустай сайн санаагнасад хичээ, тустай сайн хүн  ус мэт эелдэг                  Тун муу хүн мод мэд хөшүүн Ер хоёр хүн эвтэй болбоос төмөр хүрээ мэт Хорин хүн эвгүй болбоос эвдэрхий  хүрээ мэт хэврэг Өнөр хүн эвгүй болбоос  өнчин хүний элэг болох Олон хүн эвгүй болбоосоор цог хүний идэш болох Цувж явсан бараас цуглаж суусан шaаазгай дээр тул эв эеэнэн бэхлэгтүн  Л. Номинчулуу    

Хуудаснууд

Subscribe to Үндэсний соёл