logo

logo.jpg

Advertisement

Үндэсний соёл

​Бэр гуйх ёс

Бэр гуйгч нь хүүгийн талын элч, охины талд хүндтэй нэгэн. Зарим хүмүүс бэр гуйхдаа эх эцгийн аль нэг нь /гол нь аав/ оролцох ёстой юм шиг ойлгодог. Бэр гуйх /бэр гуйхыг зарим газар ам сонсох гэнэ/ боломжийн хүн олдохгүй, өөрсдөө явах тохиолдол гарах болох боловч энэ зан үйлийг авга, нагац, ахан дүү, танилаараа гүйцэтгүүлдэг заншил уламжлагдаж ирсэн юм. Бэр гуйхаар явж буй хүмүүс хүүгийн талын элч, зарлага гэдэг утгаараа эцэг, эх нь тэр бүрэлдэхүүнд оролцох нь зохимжгүй. Ямар хүнээр бэр гуйлгавал зохилтой вэ? Бэр гуйх хүмүүсийн бүрэлдхүүн: Бэр гуйгч нь удам судар сайтай /ядаж гэмээ нь гар сайтай/ нэр бүтэн хүн байх ёстой. Зан үйлийн өргөн мэдлэгтэй, гэр бүлээсээ салж, хагацаагүй, үр хүүхдээр өнөр өтгөн, ах дүү, төрөл төрөгсөд, хамт олон, нутаг усандаа нэр хүндтэй, төлөв түвшин, нүдэнд дулаан, харилцаж буй хүмүүстээ хүндэтгэл үзүүлж чадах мэдрэмжтэй нэгэн байвал таны үр хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөөлнө гэдгийг санах хэрэгтэй. Хоёр дах шалгуур нь хүүтэй чинь ивээл жилтэй, элдэв муу зуршилгүй байх нь чухал. Жил нь таарахгүй ч олон айл гэрлүүлсэн сайн хүн тохиолдвоос уг хүнийг тохирохгүй жилтэй болгон дом засал хийж явуулдаг. Дагалдагч нь бэр гуйхад хэрэглэгдэх хадаг самбай, идээ ундаа, бэлэг сэлтийг бэлдэж, сөн түших үүрэгтэй.         Бэр гуйгчийн намба төрх, үг хэллэг Бэр гуйх хүн ийм хувцас өмсөнө, тийм хувцас өмсөхгүй гэсэн журам заавар байхгүй хэдий ч Монгол зан үйл гүйцэтгэж яваа гэдэг утгаараа үндэсний хувцастай байх нь зохимжтой.  Бүсэндээ хэт хутга, хөөрөг, даалингаа хавчуулсан /өвөртөлсөн ч болно/ хэн ч харсан хүндэтгэлийн зан үйл гүйцэтгэж яваа нь мэдэгдэхээр хувцаслах бөгөөд гэр байранд ороод мэнд усаа мэдэж, цаг улирал, бие, ажлыг нь асуунгаа охины эцгээс эхлэн тамхилж, яриа хөөрөөний эхийг зөв гарган бэлэг дэмбрэлгүй яриа /өвчин хуучин, үхэл зовлон, хэрэг зөрчил г.м/ өрнүүлэх, хараалын үг хэлэхийг цээрлэнэ. Бэр гуйгчийг дагалдагч нь авч яваа бэлэг сэлт, идээ ундааг газарт /шал, дэвсгэр дээр/ хүргэхгүй өөртөө ойрхон орчинд байлгана.          Бэр гуйгчийн мэдвэл зохих зүйл Гэрлэх гэж буй эрэгтэй нь уг айлын хэд дэх хүүхэд, ямар алба хашиж байгаа /охиныхыг нэгэн адил/ мэнгэ, жил, махбодий нь бэр болох хүний жил, мэнгэ, махбодьтой нь судалж хүү, охин 2 гэрлэсэн тохиолдолд ямар түвшинд амьдрах нөхцөлтэйг нь мэдэж очих, бэр болох бүсгүйгээ таньж байх нь бэр гуйхаар явж буй хүний үндсэн үүрэг юм. Охины тал бэр гуйхаар ирж буй хүнд тийм хэмжээний мэдлэг байгаа эсэхийг тандаж, магадлах эрхтэй.          Бэр гуйх хугацаа Бэр гуйх өдрийг цаг тооны бичигт тэмдэглэсэн байдаг. Тэр өдрийн сайн цагийг олж харснаар хугацаагаа товлоно.         Охины эцэг, эх гэр бүлийн хүмүүст өгөх бэлэг дурсгал. Бэр гуйхдаа бэлэгтэй очно, очихгүй гэсэн зүйл байхгүй. Хүний охиныг өөрийн болгох гэж буй айл элчээ илгээхдээ хоосон явуулдаггүй. Амьдралын боломж нөхцлөөсөө шалтгаалан ангийн арьс хөрснөөс эхлээд аав, ээжид нь бэлэг дурсгалын зүйл авч очдог заншил үндэстэн ястан бүрт байсан. Одоо ч байгаа. Нийгмийн хөгжил  дэвшил, ард түмний амьдралын түвшин сайжрахын хэрээр аливаа тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан авч өгөх бэлэг дурсгалын агуулга, чанар чансаа дээрдэж байгаагийн адил бэр гуйхдаа авч очих бэлгийн зүйл тухайн зан үйлдээ тохирсон байх ёстой.          Хүргэн болох гэж буй хүний хадаг архи идээг охины тал авахаас татгалзах үндэслэл Бэр гуйхаас урд хүүгийн эцэг, эх охины аав, ээжтэй танилцаж хэн хэнийхээ удам гарал, хийгээд хоорондоо мах цусны холбоо хэлхээ, сэтгэцийн болон ямар нэгэн төрлийн хүнд өвчний удамшил байна уу, үгүй юу, хүргэн болох хүн өрх гэр толгойлж эхнэр хүүхдээ тэжээж тэтгэж чадах эсэх гэх мэтээр хэн хэнийхээ байр байдал, санаа бодол хүсэл зорилгыг судлаж мэдсэн байх ёстой. Тэгж чадаагүй нөхцөлд бэр гуйж, гуйлтыг зөвшөөрөх нь харилцан бие биенээ хүндэтгээгүй, хүү охины ирээдүйд хайнга хандсан хэрэг болно. Судалгаа тандалт бүрхэг, жил, мэнгэ, махбодь харш зэрэг тохиолдолд аль аль нь тэр тусмаа охины тал хүргэн болох хүний талын хүсэлтэд түдгэлзэж, татгалзсан хариу өгч хадаг архи идээг буцаах эрхийг эдэлдэг.           Бэр гуйх хүмүүсийн авч явах идээ ундаа Бэр гуйхдаа газар газрын авч явах зүйл өөр өөр байдаг. Шимийн архи , бяслаг, ааруул авч очдог байхад тавгийн идээ, ууц шүүстэй очдог нутаг нугынхан байдаг. Хүн амын дийлэнх нь суурин амьдралд шилжиж янз бүрийн ястан үндэстэн холилдон амьдрах болсноос шалтгаалан хот аймгийн төвд амьдрагсад тухайлсан ястан үндэстний ёс жаягийг баримтлах боломжгүй харин сум, баг орон нутагт амьдарч буй хүмүүсийн тухайд нутаг нугынхаа ёс заншлыг баримтлахад болохгүй гэх газаргүй бөгөөд цагийн аясыг дагах үүднээс төв суурин газарт бэр гуйх тохиолдолд: • Дугуй булантай цай (мөнгөн аяга хадагны зурагтай) • Ёотон (урт гонзгой хйрцагтай) • Архи (Болор юмуу ерөөл ханилан суух хүмүүсийн амьдрал болор шиг тунгалаг байх ерөөл тавилангаар учирч буйг билэгдэн энэ 2 нэр бүхий архины аль нэгийг авч очих нь зохимжтой).         Архи идээгээ байрлуулж, хадаг барихдаа юуг анхаарах ёстой вэ? Хадгийг эхлээд эцэгт (эцэг байхгүй бол төлөөлөх хүнд) дараа нь эхэд барьдаг. Хадгийг барихдаа доороос нь очиж өгөх ба сайн өнгийг гадагш, задгай амыг барьж байгаа хүнрүүгээ харуулж өгнө. Өвөө, эмээ, өндөр настан байвал хадаг барихад буруугүй. Энэ үйлдэл нь охины эцэг эх гуйлтыг зөвшөөрсөн тохиолдолд үргэлжилнэ. Гурав дахь хадаг (8 тахилтай юмуу бурхантай )-ийг бурханд тавихдаа малгайгаа авч мөргөж хүндэтгэл үзүүлнэ. Дараа нь ширээн дээр нь буй цөцгийн болон айрагны тосноос багаханыг авч цай, сахарын 4 өнцөг, архины бөглөөнд түрхэж гэрийн хойморт бурхан тахилын ойролцоо байрлуулна.Төгсгөлд нь авч очсон сүүнээсээ аягалж тэнд буй хүмүүст (аав ээжээс нь эхэлж) амсуулснаар бэр гуйх ёслолын эхний үе дуусна.         Бэр гуйхаар очсон хүмүүс идээ архиа яаж байрлуулах ёстой вэ? Бэр гуйхаар хүмүүс ирэх гэж буйг урьдчилан мэдсэн охины тал бурхан тахилаа тоосолж гэр орноо цэвэрлэн, идээ архи тавих боломж нөхцлийг бүрдүүлсэн байх Бэрийн идээ архийг гэрт болон өрөө тасалгааны хойморт байрлуулна. Тэр айлын хаалга үүд хаашаа харж буйгаас үл хамааран цай, сахарын толгойг усны эх, газрын өндөр талруу харуулж тавина. Архийг идээний дээж гэж нэрлэдэг боловч цай идээ амсалгүйгээр архинд уруул хүргэдгүйг харгалзан цай сахарын доод талд архины нэрний үг үсгийг ил харагдахаар байрлуулна.   Охины эцэг эх хадгийг хэрхэн хүлээн авч бэлэг сэлт идээ ундаатай яаж харьцах ёстой вэ? Бэр гуйж яваа хүн хэдэн настайгаас үл хамааран охины аав ээж хадгийг сууж авна.Тэхдээ малгайтай, энгэр замаа товчилсон, ханцуй шамлаасгүй байх ёстой. Бэлэг сэлтийг хоногоос доошгүй хугацаагаар хүндэтгэлийн байранд байлгах нь тухайн зан үйлийг дээдэлсний баталгаа болох бөгөөд идээ шүүс ирсэн тохиолдолд галын бурхандаа өргөсний дараа зооглож хүртдэг.      

​Монголчуудын мөнгөн тэмдэгтийн үүсэл хөгжлийн тойм

Хүн төрөлхтөн соёл иргэншлээ бүтээж, нийгэмшиж амьдрах болсоноор маш олон зүйлийг нээн илрүүлж хэрэглэсний нэг нь мөнгө юм. Мөнгө нь хөгжлийнхөө явцад хэд хэдэн үе шат туулан иржээ.  Үүнд :  -Таваар буюу таваарын арилжаа  -Алт буюу зоос, цаасан мөнгө  -Цаасан тэмдэгт буюу цахим электрон мөнгө гэсэн хувьсалын хэлбэрүүд агуулан оршсоор байна.  Мөнгө аль ч хэлбэрт оршиж байлаа гэсэн хүн төрөлхтөнд өртөгийн төлбөрийн, гүйлгээний, хуримтлалын гэх мэт үүргүүд гүйцэтгэдэг байна. Цаашид монголчуудын мөнгөн тэмдэгтийн талаар цувралаар хүргэх болно. Таваар мөнгөний харилцаа Монгол нутагт хүн төрөлхтөн үүссэн унаган голомт төвүүдийн нэг гэсэн таамаглал өдгөөгөөс нэлээд эрт үед дэвшүүлжээ. Сүүл үеийн эрдэмтдийн судалгаагаар үнэн болохыг баталдаг ч бичин хүний олдвор олдоогүй байна. Гэвч 800 мянган жилийн тэртээ хамаарагдах хүний хэрэглэж байсан чулуун зэвсгийн олдвор илрэн, шинжлэх ухааны хөдөлбөргүй баримт болон нотлогджээ. Аливаа зүйлийн үүсэл гэдэг нь түүнд хамаарагдах он цаг тогтоож түүний хөгжлийн олон хэлбэрийг нээн илрүүлж анхны уг үндсийг зөв тодорхойлсноороо түүний цаашдын судалгааг зөв хандуулах суурь болж өгдөг.  Мөнгө гэгч  хэдий үед, хэрхэн яаж үүссэн тухай түүх сурвалжид нэн бүрхэг төдийгүй тэмдэглэн үлдэх ч боломжгүй юм. Мөнгөний үүсэл нь зоос, цаасан тэмдэгттэй холбогддогч тэднийг үүсэхээс өмнө мөнгийг юу орлож, анхны хэлбэр ямар байсан болон зоос цаасан мөнгө бий болохын хөрс нь юу байв гэдгийг судалж тодруулах хэрэгтэй юм.             Бид одоо үед мөнгө болон гүйлгээний хэрэгслээр зах зээл, дэлгүүр бусад арилжаандаа өөрийн хэрэглээний бараагаа худалдан авдагтай адил балар эртний хүмүүс ахуйн болон таваарлаг  хэрэглээ үүссэн цагаас эхлэн мөнгийг ямар нэгэн зүйлээр орлуулан худалдаа хийж, өөрийн хэрэгцээгээ хангаж эхэлснээр мөнгө үүссэн байх үндэстэй. Дэлхийн олон улс өөр өөрийн мөнгөний түүхтэй. Үүндээ таваарыг таваараар солилцож эхэлсэн үеэс  мөнгөний үүслийг авч үздэг байна.             Манай орны хувьд ч олон улсын энэ л жишгийг дагаж үзэх нь  зөв бөгөөд мөнгө таваар салшгүй мөнхийн холбоотой юм. Солилцоо нь он цагаасаа хамаарч болхи тохиолдлын  солилцооноос тэнцэгч таваарын солилцоонд шилжэн хөгжлийн урт зам туулж мөнгөн тэмдэгт буй болгон хийж гүйлгээнд нэвтрүүлснээр мөнгө өнөөгийн төрхөндөө хүртэл хөгжих үндэс суурь нь тавигджээ.  Таваарын болхи солилцоо: Мөнгөний анхны хэлбэр гэж үзэж болох таваарын болхи солилцоо нь өртөг шингээхгүй арилждаг онцлогтой.  Монгол нутаг дахь таваарын үүсэлийн талаар эрдэмтэн А.Дамдинсүрэн дурьдахдаа: “Балар эртний нийгэмд үүссэн арилжаа нь анхны тохиолдлын чанартай байсан бөгөөд нэг бүтээгдэхүүнээ нөгөөгөөр шууд арилжах хэлбэрээр явагддаг байв. Ф.Энгельс таваарын үйлдвэрлэл үүсэж бий болсон тухай бичихдээ: таваарын солилцоо нь түүх сударт бичигдэхээс өмнө үед хамаарагдах бөгөөд маш эртний үед буюу Египитэд хамгийн наад захын хэмжээгээр 3000-5000 жилийн цаана ч байж магадгүй. Харин Вавилонд НТӨ 4000-6000 жилийн цаана бий болжээ. Таваарын солилцоо нь анхны хүй нэгдлийн нийгмийн үед өөрийн тохиолдлын энгийн хэлбэрээр бий болжээ”  гэж дүгнэн үзсэн байна. Ф.Энгельсийн хэлсэнчлэн цаг хугацааны хувиар бодож үзвэл энэ хугацаа нь неолитийн үед хамаарагдана. Харин манай орны хувьд эрдэмтэн А.Дамдинсүрэн цаг хугацаа заасангүй. Учир нь таваар солилцоо тэдийд үүссэн гэж цаг хугацаа заахад маш төвөгтэй юм. Доктор Ж.Цэвээн “Монгол нутагт 750 гаруй мянган жилийн тэртээ эртний хүн үүссэн гэж шинжлэх ухаан нотолдог. Балар эртний хүй нэгдлийн үе нь палеолит (хуучин чулуу), мезиолит (дунд чулуу), неолит (шинэ чулуу)-ийн үеийг дамжихдаа ялангуяа хуучин болон дунд чулуун зэвсгийн үеийн хүмүүс нь байгалиас байнгын хараат сүргээр амьдарч байсан үед тэдэнд солилцоо гэсэн ойлголт үгүй, хэрэгцээт зүйлээ байгалиас бэлнээр нь хүртэх буюу эсвэл хүчтэй нь хүчгүйгээсээ булаан авч хэрэглэдэг учир тухайн үеийн хүний хэрэглээ үндсэн  чанартаа байгалийн шалгарлын нэг хэлбэр байв.  Хүн байгалийн амьтнаас ялгарч нийгмээр  амьдран тэдний харилцаанд өөрчлөлт гарч оюун санаа, танин мэдэхүйн хөгжил өсөх тусам өөрийн хэрэгцээгээ хангахын тулд хэрэгцээт зүйлийг өөртөө буй болгох мөн өөртөө хэрэглээд илүү гарсныг, өөрийн дутуугаа бусдын илүүдлээр солилцох болсон  тэр үе буюу чухамдаа шинэ чулуун зэвсгийн үеийн тохиолдлын шинж чанартай боловч анхны бүдүүлэг солилцоо нь хэтийн таваар мөнгөний харилцааны анхны уг үндэс байлаа”  гэж цаг хугацаа зааж тун оновчтой дүгнэжээ. Харин миний бодлоор хөдөлмөрийн хуваарь бий болж, хүмүүс таваар үйлдвэрлэх буюу өөрсдийн амь зуулгаас илүү гарсан зүйлсээ арилжих хэрэгцээ гарсан тэр үеэс үүсэлтэй гэж үзлээ. Жишээлбэл: Тэд өөрсдийн илүүдэл бүтээгдэхүүнээ бусдад өгч солих замаар  өөрт хэрэгцээт бүтээгдэхүүнээ авдаг, тэр нь тохиолдлын чанартай хийдэг байв. Тэр үеийн болхи солилцоонд зэвсэг, түүхий эд, гар урлалын зэрэг таваарлаг, хэрэгцээт бараа голчлон оролцдог байсан нь тодорхой. Ямарваа нэгэн түүхийн асуудал бол археологын хөдлөшгүй судалгаагаар батлагдан, түүхэн сурвалжид тэмдэглэн үлдээсэн үндсэн дээр баталгаажиж шинжлэх ухааны эргэлтэнд ордог.  Эртний таваар солилцооны үр дүнд өрнө дорны олон эд агуурс эртний хүний амьдар ч байсан ул мөр бүхий бууц, газар нутаг,  булш бунханаас олддог явдал юм. Үүнээс үндэслэж Монголын эртний үеийг чулуун зэвсэг болон бусад эд өлгийн  зүйлсээр цаг хугацаанд хамааруулан  ангилан хуваажээ. Монголын түүхэн хэлхээс рүү өнгийж холбогдох он цаг тогтоохыг таамаглалаа. •           800000 жилийн тэртээ Монгол нутагт хүн оршин сууж байжээ. •           800000-100000 доод палеолитийн үе: авианы хэл бий болсон төдийгүй  Монгол нутагт оршин суугчид гилбэр ба үзүүр мэсэн зэвсэг, амьтны яс, модон бороохой, шийдэм зэргийг хэрэглэж байв. •           100000-40000 дунд палеолитийн үе: гурвалжин мэс ба хянгар зэвсэг хэрэглэх  болж механик аргаар гал гаргах болсон. •           40000-15000 дээд палеолитийн үе: орчин үеийн хүн (homo sapiens) бий болжээ. Эхийн эрхт овог үүссэн. Зэвсгийн төрөл олширч чанар нь сайжирсаны дээр хөнгөн багаж зэвсэг мод, ясаар бариул хийх болов. Дүрслэх урлагын эх үүсвэр тавигдсан.      •           15000-8000 мезолитын үе: Төв Азийн газар зүйн байдал, амьтан ургамлын аймаг орчин үеийн төрхөө олсон, нум сум хэрэглэх, Монгол нутагт мал аж ахуйн үүсвэр тавигджээ. •           8000-3000 неолитын үе: Чулууг зүлгэж билүүдэх, өнгөлөх, өрөмдөж цоолох арга сэдэж олсон төдийгүй шавар ваар, сав бүтээн хэрэглэх болсон. Газар тариалангийн эхлэл тавигдсан” . Дээрхээс үзэхэд мөнгөний өвгө эцэг болох таваарын болхи, тохиолдлын солилцоо хэдий үеэс үүсэлтэй болохыг таамаглах хэцүү бөгөөд эрдэмтэн Ж.Цэвээний үзсэнээр “Шинэ чулуун зэвсгийн үе”-д хамааруулан үзэхэд арай хожуу санагдана. Учир нь хүн таваараа бий болгож, өөрийн хэрэгцээгээ хангаж эхэлснээс үүсэлтэй гэж үзвэл мезолитын үед хүн нум сумтай болж ангаа олноор агнахад нэлээд эергээр нөлөөлжээ. Ингэснээр арьс шир элбэгшин хүмүүсийн гар дээрх нэгэн таваар хэрэгцээнээс илүүднэ. Харин энэ үед мал аж ахуйн эхлэл тавигдсан гэдэг нь меозолитын сүүл үеэс түүхий эд малын бүтээгдэхүүнийг бий болгож эхэлсэн гэсэн үг юм. Энэ үед гар урлал ахуйн бусад таваар ч буй болж байсан. Гэтэл энэ үед загас агнуур нэлээд хөгжин зарим хүмүүс суурьшмал байдал руу орж эхэлсэн гэж үзжээ.   http://www.khunnu.mn/  

МОНГОЛ СУДЛАЛ МӨХЛИЙН ИРМЭГ ДЭЭР БАЙНА

Мэдэзллийн технологийн тэргэжилтэй ч Монголын түүх, археологийн салбарт өөрийн орон зайг бий болгож, Кидан судлаач хэтээн олонд танигдсан эрхэт бол Ширчингийн Баатар. Тэрбээр АНУ-ын Стэнфордын их сургуульд Зуун Азийн хэл, соёл судлалын тэнхитийн туслах ажилтан, Берклей дэх Калифорнийн их сургуулийн Зуун өтнөд Ази судлалын хурээлэнд зочин эрдэттнээр ажиллаж байсан бөгөөд өдгөө АНУ-д археологичоор сурч буй. -АНУ-д хөл таньсан туүхээс яриагаа эхэлье гэж бодлоо. -Би Өвөрхангай аймгнйн I дунд сургуулийг 1983 онд төгсөөд уралдаант шалгалтад орж, 60 онооноос 59-ыг нь авч байлаа. Бидний үед шалгалтад авсан онооныхоо эрэмбээр гадаадын сургуулийн хуваарь авдаг байсан юм. Уг нь түүхч болох сонирхолтой байсан ч ойр дотныхоо хүмүүсийн ятгалгаар ЭВМ буюу тооцоолон бодох электрон машины инженерийн хуваарь авсан. Хүн болгон “Энэ ирээдүйтэй мэргэжил, чи үүнийг сонго” гэсэн. Тэгээд л ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан техникийн дээд сургуульд явсан түүхтэй. Төгсөж ирээд Эрүүлийг хамгаалах яамны харьяа Эрүүл мэндийн удирдлагын төв, ШУА-ийн харьяа Анагаах ухааны хүрээлэн зэрэг газар мэргэжлээрээ ажиллаж байгаад Японыг зорьсон. Энэ хугацаанд АНУ, Канад зэрэг орны их, дээд сургуулиудад болдог эрдэм шинжилгээний хуралд оролцдог байлаа. Тэр үеэс л Америкт үргэлжлүүлэн сурах хэрэгтэй юм байна гэх бодол төрсөн. Ингээд төгссөн сургууль дээрээ Японы электрон бараа үйлдвэрлэгч “Фүжицү” компанийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад Харвард болон Массачусетсийн технологийн дээд сургуулийн хамтын (дундын) тэнхимд докторын дараагийн судалгааны ажил хийх болсон. Ингэж л анх АНУ-д хөл тавьсан юм. -Дэлхийд нэр хүндтэйд тооцогддог Стэнфорд болон Калнфорнийн Их сургуультай хэрхэн холбогдсон бэ? -Би 2004-2008 онд Берклэй дэх Калифорнийш их сургуулийн Зүүн өмнөд Ази судлалын хүрээлэнд Жэймс Боссон багшийн удирдлаган дор зочин эрдэмтэн болж, Хятантай холбоотой суурь судалгаагаа эхлүүлсэн түүхтэй. Боссон багшийн хуучин танил нь Стэнфордын их сургуулийн Зүүн өмнөд Азийн хэл, соёл судлалын тэнхимийн хятад судлаач Альберт Дийн гэж профессор бий. Тэр хүнтэй танилцаад, эрдэм шинжилгээний туслах ажилтан нь болж, өөрийнхөө судалгааг өнгөрсөн жил хүртэл үргэлжлүүлсэн. Зөвхөн профессорын судалгааны ажилд туслах, хамтран ажиллах нөх- цөлтэй байсан тул тус сургуулийн бүх номын санг ашиглах эрхтэй боллоо. Энэ нь надад бие дааж судалгаа хийхэд тохиромжтой нөхцөл бүрдүүлсэн юм. Судалгааны ажлын зэрэгцээ Стэнфордын их сургуулийн оройн ангид гурван жил дараалан суралцаж, дэлхийн соёл иргэншил, археологийг суддах болсон ч энэ улиралд түр завсарлаад байна. -Монголын түүх, соёл маш баялаг судлагдахуунтай байтал Кидан суддалаар дагнах болсон учир юу юм бол? -Би түүхч болох хүсэл сонирхлоо орхихыг хүсээгүй юм. Тийм ч учраас Новосибирскт суралцаж байхдаа Монголын түүхийн холбогдолтой ном цуглуулахын зэрэгцээ дорнын соёл сонирхож, япон хэл үздэг байлаа. Төгсөж ирээд ажлынхаа завсраар түүх, археологи, угсаатны зүй судлаач нартай холбоо тогтоосон. Гадаад явддын яамны байранд байсан Дорно дахины хүрээлэнгийн япон хэлний хичээлд ч суудаг байлаа шүү дээ. Гэхдээ энэ талаар судалгаа хийнэ гэж ер төсөөлөөгүй. Японд байх үедээ л түүх, соёлоо сайн суддах хэрэгтэй юм байна гэсэн үзэлтэй болсон. Монголд ирэхдээ түүх, археологийн багш нартай уулздаг байсны нэг нь МУИС-шш Археологийн тэнхмийн профессор Д.Наваан. Багш маань “Киданы талаарх судалгаа муу хийгдсэн. Ханз үсэг уншдаг, англи, орос хэлтэй чам шиг хүмүүс л энэ чиглэлийг суддах хэрэгтэй” гэж хэлсэн нь Киданыг судалж эхлэхэд түлхэц болсон доо. -Сүүлийн үед гадаадын эрдэмтэд Монго- лоос чухам юуг нь сонирхон судалж байна вэ? -Гадаадын судлаачдын гол анхаарал нь нүүдэлчдийн соёл оршин тогтнож байсан эсэх маргаан дээр тулгуурладаг. Зарим улс нүүдэлчдийн соёл байгаагүй хэмээн үгүйсгэж, суурин соёлын хавсарга гэж үзэж байна. Энэ талаар судалгаа хийсэн судлаачдад ч санхүүтийн тэтгэлэг олгодог юм билээ. Нүүдэлчдийн соёл иргэншил байгаагүй гэсэн үзлийг Хятадын эрдэмтэд голчлон барьдаг. Оросын сүүлийн үеийн эрдэмтэд үүнийг дэмжиж байгаа. Харнн Франц, Япон, Солонгос, Германы эрдэмтэд нүүдэлчдмйн соёлын асуудал дээр манай эрдэмтдийн үзлийг дэмждэг. Өөрөөр хэлбэл, судлаачдын дунд нүүдэлчдмйн соёл байсан, байгаагүй гэх хуваагдмал үзэл ханлага тогт жээ. Мөн сүүлийн үед гадаадын эрдэмтэд Монголоос гарч ирэх археологийн олдворуудыг их сонирхох болж. Зарим нь бүр Чингис хааны онгоныг хайж олох хүсэлдээ донтсон. -Дэлхийн 20 гаруй оронд Монгол суд- лалын төв бий. Судлаач хүний хувьд өнөө- гийн монгол судлал ямар түвшинд байгааг дүгнэвэл? -Үнэндээ монгол судлал мөхлийн ирмэг дээр байна. Энэ чиглэлээр сурч төгслөө ч судалгаа хийх санхүүгийн боломжгүй, өрсөлдөөн байхгүй тул монгол судлалаар олон хүн бэлтгэгдэхгүй байна. Өмнө нь бэлтгэгдсэн эрдэмтдийн олонх нь цагийн эрхээр нөгөө ертөнцөд одлоо. Энд монгол судлаач америк эрдэмтэн цөөхөн байдаг. Тэднийг манай талаас онцгойлон тусалж, дэмжихгүй бол монгол судлал АНУ-д байхгүй болох магадлал өндөр. Хятадад бол монгол судлалыг дангаар нь хөгжүүлэх сонирхолгүй байдаг. Сүүлийн үед “Умардын үндэстэн” гэж судалгааны шинэ салбар бий боллоо. Түүнд нь Цагаан хэрэмнээс хойших бүх үндэстэн багтдаг. Тэдний байгуулсан төр улсыг нь ч хамтад нь багцалж үзэх болсон. Юань, Хятан, Тангууд, Зүрчид соёлыг нэг номонд холин оруулж байна. Хүмүүс ч ялган салгаж ойлгох нь ховор болжээ. Ийм нөхцөл байдалд дэлхийн олон оронд Монгол судлалын төв шинээр байгуулах гэж зүтгэхээсээ илүүтэй өмнө нь байсан төвүүднйг сэргээж, одоо байгааг нь зогсоохгүй байлгах бодлого барих нь чухал. -Энэ жилээс Берклейн их сургуульд монгол хэл дахин зааж эхэлсэн. Үүнд таныг чухал хувь нэмэр оруулсан гэж дууллаа. -Берклей дэх Калифорнийн их сургууль монгол хэл дахин зааж эхэлсэн нь туйлын баяртай хэрэг. Үүнд үе үеийн дипломат ажилтнууд, монголч эрдэмтэд, улстөрчид чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн тус хот дахь монголчуудын холбоо, нийгэмлэг, олон нийтийн байгууллагуудын нөлөө ч бий. Нэг үгээр хэлбэл, монголчууд амьдарч буй газар орондоо бусдад анзаарагдах хэмжээнд хүрсний нэгэн илрэл юм болов уу. -Монголдоо ирж ажиллах бодол бий юү? -Байлгүй яах вэ. Эх орон руугаа буцах бодол байвч хувийн амьдралын шаарддага, нөхцөл байдлаас шалтгаалаад удаашраад байна. Би Монголд очлоо гээд баялаг бүтээж. улс төрд оролцож. нийгмийг өөрчилнө гэхэд сэтгэлл нэг л буухгуй байна. Хийж чадах зүйлээ бололцоотой газраас нь чимээгүйхэн хийгээд явбал зүгээр юм уу. Хубилай хаан хүүхдүүддээ “Ард иргэдийнхээ толгойг нь эзэмдвээс бие нь хаашаа холдох вэ” гэж сургасан байдаг юм. Эх орноо гэсэн сэтгэл зүрх байхад би хаашаа холдох вэ. -Хүмүүс эх орондоо байхдаа анзаарч хараагүй зүйлсээ харийн оронд юм үзэж, нүд тайлахаараа илүү ойлгодог юм шиг санагддаг. Танд юу бодогдож байх юм? -Хүний нутагт өнө удаан жил суухад элдвийг бодож, тунгаах өргөн боломж олддог юм байна. Болох болохгүйг харийн соёлтой харьцуулж жиших юм. Миний анзаарсан нэг зүйл нь монгол хүмүүс бие биетэйгээ монголоор ярьж, хэл, соёл, зан заншлаа дээдэлж, гадаадын соёлоос сурч мэдсэн зүйлээрээ Монголдоо хөрөнгө оруулалт хийх, нэн ялангуяа оюуны хөрөнгө оруулалт хийх нь юу юунаас чухал юм гэдгийг ухаарлаа. Хэрвээ өөрөө юм хийж бүтээж чадахгүй бол бусдын хийснийг дэмжих нь чухал гэдгийг яс махандаа тултал ойлголоо. Тийм ч учраас Монголдоо болж буй бүтээн байгуулалтын ажлуудад гар бие оролцох болсон. Тухайлбал, Ажиа гэгээний байгуулсан “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-т хандив цуглуулах, “Их Майдар” төсөлд гадаадад буй монголчуудаа уриалан оролцуулах гэх мэт ажилд хувь нэмэр орууллаа. -Цаашдын зорилго тань юу вэ? -Монгол хүн бүр явсан газар бүртээ үндэсний өв соёлоо дэлгэрүүлэх үүрэгтэй соёлын элч нь байх ёстой гэж үздэг учраас энэ чиглэлд анхаарч ажиллана. Мөн монголчуудаа эх орондоо хийгдэж буй бүтээн байгуулалтад бие сэтгэл, эд хөрөнгө бүхий л боломжоороо оролцохыг уриалж, манлайлна. Бидний соёлыг биднээс өөр хэн түгээх билээ. Монгол соёл дэлхийд түгэх тусам тэр хэрээр бидний оршин тогтнох суурь баталгаажна. Тийм учраас өөрийгөө хөгжүүлж, түүндээ дулдуйдаж, өв соёлоо дэлгэрүүлэхийг зорьж явна даа. -Таныг оюутан байх тэр цаг үетэй харьцуулахад одоогийн залуучуудад олон боломж нээгдсэн байх. Энэ тухай ямар бодолтой явдаг бол? -Тийм шүү. Одоогийн залуучуудад сурах хүсэл эрмэлзэл байваас өөрийгөө хөгжүүлэх, мэдлэр, мэдээлэл, олж авах бүрэн боломжтой болжээ. Харин тэр бүхнийг уншиж судлахдаа тогтвортой, ул үндсээр нь ойлгох хэрэгтэй. Залуус маань бид хаанаас ирсэн хэн билээ, бидний өвөг дээдэс хэн байлаа гэдгийг дотроо байнга бодож, тунгаах хэрэгтэй. Ш.Баатар  

​“Монгол Гэсэр хааны тууж” Испани хэлнээ

“Монголын нууц товчоо”, “Жангар”, “Гэсэрийн тууж” гурав бол Монголын соёл, утгаз охиолын  сор, тулгын гурван чулуу билээ. Тэдгээрийн нэг болох “Гэсэрийн тууж”-ийг  ГХЯ-ны ууган дипломатуудын нэг, Др. Проф. Г.Төмөрчулуун испани хэлнээ хөрвүүлж, хэвлүүлэв.   Энэхүү эрхэмсэг сайхан уран зохиол нь Төвд, Монгол, Буриад, Тува зэрэг Төв Азийн олон ард тvмний дотор өргөн дэлгэрсэн бөгөөд аль ч утгаар нь аваад үзсэн эртний Грекийн “Одиссей”, Английн “Робин Гуд”, Оросын “Игорь ван”, Испанийн “Мио Сид”, Францын “Ролланы дуулал”, Германы “Нибелүнгүүд” гэх зэрэгтэй эн зэрэгцэн очих бүтээл юм.   Олон боть бичмэл Гэсэрийн тууж байхаас гадна, ардын vлгэрч, туульчнар “Гэсэрийн тууж”-ийн олон бvлгийг цээжээр дуулан хэлдэг байна. Монголын ард тvмний соёлын гайхамшиг өв болсон энэ зохиол анх 1716 онд модон бараар хэвлэгдсэн байдаг.   Таван хошуу мал, тарвага, зурам, таанан цагаан гэр, нум сум, илд бамбай, эмээл, хазаар, чөдөр, тушаа, ааруул, ээзгий, аргал, хомоол – энэ бүхэн монголчуудын амьдралын салшгүй  хэсэг бөгөөд энэ бүхний тухай “Гэсэрийнтууж”- д өгүүлнэ.   Др. Проф. Г.Төмөрчулууннь “Монголын нууц товчоо”-г 2004 онд анх испани хэлнээ орчуулж Бүгд Найрамдах Куба Улсад 10 мянган хувь хэвлүүлсэн нь дээрх бүтээлүүд эхнээсээ испани хэлт Латин Америкт түгэн дэлгэрэх эхлэл болсон юм.  

Жанжин малгай, ногттой гутлаа өөрчлөөгүй монгол бөх

Бөхийн өмсгөл нь эртнээс үүсэлтэй. Эрт үед бөхчүүд амьтны арьсан өмсгөлтэй байжээ. Энэ тухай туулъд “...Баригдашгуй хатуу зодгоо өмсөөд..." хэмээн өгүүлсэн байдаг. Амьтны цээжин биеийн арьсыг битуу туламлан өвчиж аваад, хаттал нъ биедээ хэвшуулж өтсдег байсан аж. Энэ нь арьс нөмөрвөл атътны хүч биед нъ шингэнэ хэмээн итгэдэг байсантай холбоотой хэмээн судлаачид таамаглажээ. Бөхийн өмсгөл нь гар урлал хөгжихийн хэрээр улам боловсронгуй болсон. Хатуу ширнээс зөөлөн торго болох хуртэл загварын хувьд ч нэлээд өөрчлөгджээ. Нутаг нутгийн заншлаас хамаарч бөхийн хувцасны материал, загвар өөрчлөгдсөнөөр барьц авахаас эхлээд барилдааны арга барил, мэх улат баялаг болжээ. Харин бөхийн малгай, гутал төдийлөн өөрчлөгдөөгуй байна. Монгол бөхийн хувцасны тухай Я.Цэвэл, ЖДалгдин, Л.Нят-Осор, Б.Батсух, Б.Цогзолтаа, Б.Буяндэлгэр тэргүүтэй хүмүүс археологийн олдвор, хадны суг зураг, хүн чулуун хө шөө, аман зохиол зэрэг сурвалжид тулгуурлан судалсан байна.   Монгол бөхийн өмсгөл малгай, зодог, шуудаг, гуталнаас бүрддэг. Бөхийн малгай хэзээ үүссэн нь тодорхойгүй боловч ХIII зууны үед одоогийнх шиг дөрвөн талтай, шовгор оройтой байсан нь тодорхой болжээ. Үүнийг суддаачид Увс аймгийн Сагил сумын нутаг дахь Их сарны хадны зурагнаас баталсан байна. VIII Богд Жавзандамба хутагтыг төрийн тэргүүнд заларснаас хойш сахил хүртсэн бөхчүүд наадамд хүч үзэх нь олширчээ, Тэднийг энгийн бөхчүүдээс ялгахын тулд шовгор оройтой, хилэн малгай өмсгөдөг байжээ. Бөхийн малгайд албан ёсоор тогтоосон загвар байгаагүй ч олон зууны турш хийцээ төдийлөн өөрчлөөгүй байна. Харин бөхчүүд дөрвөн талтай малгай өмсөхийг 1988 онд албан ёсоор заажээ. Монголын бөхийн холбооны санаачилгаар 1994 оноос бөхчүүдийн  малгайг цолоор нь ялгадаг болгосон байна. Эрт үед зодог, шуудгийг буга, бухын зоо,  магнайн арьсаар ихэвчлэн хийдэг байсан тухай бөх судлаач, дизайнер Б.Цогзолмаа “Монгол бөх” номондоо бичжээ. Судлаачдын бичсэнээр Хүннүгийн үед хамаарах гуулин пайзан дээрх зурагт бөхчүүдийн зодогны ханцуй урт, энгэр нь битүү, бүстэйгээс гадна, өмдний шуумаг урт, гутлаа ногтолж хүлсэн байжээ. Харин Хятаны үеийн олдворт зодогний энгэр битүү, өмдний шуумаг богино байгаа аж. ХI-ХП зууны үед зодогны энгэр задгай болсон хэмээн судлаачид үзжээ. Үүнийг Хабул хааны үед бөхийн барилдаан нэлээд хөгжсөнтэй холбож тайлбарласан байна. Зодогны энгэр задгай болсон нь ур хийцийн хувьд энгийн хувцаснаас эрс ялгаатай болоод зогсохгүй бөхийн хөгжилд их хувь нэмэр оруулсан байна. Тухайлбал, энгэр задгай болсноор элэг бүс бий болсон. Элэг бүс нь барьц өгч, авахаас эхлээд мэхний олон хувилбар гаргахад нөлөөлсөн. Мөн дохионы хэрэглүүр ч болсон байна. Бөх элэг бүсээ чангалж уяснаар барилдаан эхлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж, өвдөг шороодсоны дараа элэг бүсээ тайлбал унаснаа хүлээн зөвшөөрч буйн дохио юм. Монгол бөхийн зодгийг хэзээнээс даавуугаар хийдэг болсныг тогтоогоогүй ч 1900 он гэхэд даавуун зодогтой байсан. Үүнийг Засагт ханы нэртэй арслан Р.Дампилын (1860-1942) өмсгөл баталж буй. Энэ нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын музейд бий. Зодог, шуудаг нь XIX зууны эхэнд аймаг, хошуу, цол хэргэмээрээ ялгаатай байжээ. Тухайлбал, сахил хүртсэн бөхчүүд улаан, дөрвөн аймгийн бөхчүүд цэнхэр, хөх өнгийн зодог шуудагтай. Харин аварга, арслан, заан цолтнууд  хамбан, начин торгон, аймгийн цолтнууд чисчүү, цолгүй бөхчүүд даалимбан зодог, шуудагтай байжээ. Монгол бөхийн зодог, шуудагны хамгийн чухал оёдол нь ширээс юм. Ширээс хэдий чинээ бат бөх байна, зодог, шуудаг төдий чинээ урагдахгүй чанартай болдог байна. Угсаатны зүй судааач Х.Нямбуу “Хүннүгийн үед ээтэн гутлыг хэрэглэж заншсан бөгөөд үүнийг бөхийн гутал хэмээн тусгайлан тэмдэглэсэн баримт үгүй. Өдөр тутам өмсдөг гутлыг ногтолж хэрэглэдэг байсан бололтой. Гутлаа ногтолж барилддаг байсан тухай “Нэг зуун тавин настай хөгшин луу мэргэн хаан” туульд  ...Хонгор хүү  үдшийн шөнөөр  Суунги таажиг гутлаа Сураар баглаад Сур сартай дээлийг Шуудан хийгээд... хэмээн бичжээ” гэсэн байна. Ноосоор хөлөө ороон хэвшүүлж, эсгийрүүлснээр монгол гуталны оймс үүссэн байна. Оймс нь гутлын түрийнээс гурван хуруу өндер байх бөгөөд дээш гарсан хэсгийг хараа гэнэ. Харааны ар талын хоёр үзүүрээс дөрвөн хуруу орчмыг халаа гэдэг. Халаанаас бусад хэсгийг хээ угалзаар чимэглэдэг. Засагг ханы арслан Р.Дампилын зодог, шуудаг (1860-1942)  ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн зангиат бөхийн барилдаан нь тусгай дүрэм журам, өв уламжлал, өмсгөлтэй. Зангиа нь бөхийн цол эрэмбийг илэрхийлдэг. Зангиаг хараас бусад өнгийн даавууг хошуулдан нарийн зүсэж хийдэг. 128 бөхийн барилдаанд дөрөв, 256 бөхийн барилдаанд нэг удаа түрүүлсэн, 512 бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт, 1024 бөхийн барилдаанд шөвгийн наймд үлдсэн хүнд зангиа олгодог дүрэмтэй. Бөхийн өмсгөл нь зангиа, зодог, туухуу, өмд, гуталнаас бүрдэнэ. Зангиат бөхийн зодгийг товруут зодог гэдэг. Үхрийн зооны арьсаар хийж, мөнгө, зэсээр товруу хаддаг цолтой бөх гэдгийг нь таньдаг. Бөхийн өмдийг даавуугаар хийдэг. Өмдний шурхнаг нь өргөн тул хуниаслан уяж, гутлын түрүүн дээгүүр гаргадаг байна. Лавир буюу хормойвчийг улаан, шар, ногоон, хөх өнгийн даавуугаар хийдэг ба гоёлын зориулалттай. Туухуу буюу өвдгөвчийг төрөл бүрийн хээгээр чимэглэдэг. Гутлаа ногтолж барилддаг.   БҮРХҮҮЛТЭЙ  ШАЛБАРУУД Торгуудын шалбар бөхийн барилдаанд мөр, нуруу, ташаа нь газар хүрвэл унасанд тооцдог. Харин өвдөг сөхрөх, суувал унасанд тооцдоггүй дүрэмтэй. Түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд алт, мөнгөн бүс бүслүүлдэг. 512 бөхийн барилдаанд нэг, 256 бөхийн барилдаанд хоёр, 128 бөхийн барилдаанд гурван удаа түрүүлсэн бөхөд алт, үзүүрлэвэл мөнгөн бүс бүслүүлдэг байна. Бөхчүүд эсгий болон арьсан шалбуур өмсдөг. Энэ нь богино өмд юм. Буур, тэмээ, бух, шар, бугын арьс эсвэл найман давхар даавууг давхарлан ширж хийдэг аж. Цээжмэгийг зөөлөн арьс болон торгоор урладаг. Мөр гарсан ханцуй, товч шилбэтэй. Бөхчүүд барилдахаар гарах үедээ даалимба торгоор хийсэн алчуураар толгойгоо бүтээдэг юм байна. Үүнийг бүрхүүл гэдэг аж.  П.ТУНГАЛАГ

Монгол бүсгүй төрийн долоон эрдэнийн манлай

Нас ахих тусам хүүхэд багын дурсамж сэргэнэ. Эр өсч эсгий сунахын жамаар эрийн цээнд хүрч, эрдэм, боловсрол эзэмшиж, ажил хийж явахад тохиолдсон олон юмыг мартсан боловч хүүхэд насны явдал үл мартагдана. Нялх багадаа бивээр гурван ч ээжид эрхэлж өссөн байх юм. Нагац ээж, хөгшин ээж, төрүүлсэн ээж. Нагац ээж гэж нэг бор хөгшин байсан санагдана.   Эрхэлж, тоглож "жаран чавганцын ажил" хийсээр нэг мэдэхэд нэхий бойтгоо элээж цоолоод хаячихаж би. Нагац ээж асууж. "Чиний энийг тэгээд хэн оёх юм". Би хариулж. "Муусайн хөгшчүүл л оёно биз". Дээдсээс уламжилж ирсэн олон бөгөөд хачин сайхан бурхан тахилтай айл байсан юм. Даанч бүтэлгүй бэр нь, санаатай, санаагүй нь бүү мэд, үнс тоос болгоод хаячихсан гэдэг. Ганц хүүгийн нь тэр бүтэлгүй эхнэрээс гарсан хэдэн хүүхдийн зарим нь эрэмдэг зэрэмдэг төрж, эрүүл саруул өссөн нэг нь осолд орон талийгч болцгоосон билээ. Яагаад ийм болов гэж зурхайч мэргэдээс асуухлаар "бурхан тахилаа буруу замаар оруулсан байна" гэдэг гэсэн. Миний аавын бага ээжийг бид "хөгшээж" (хөгшин ээж) гэдэг байлаа. Авга ах нартай минь хамт амьдарч байгаад насныхаа сүүлийн жилүүдэд манайд байж, аавын минь гар дээр өнгөрсөн юм. Нагац ээжээс хойш хөгшээждээ ганц эрхэлж өгнө дөө. ёстой л "санаснаа хэлж, сарвайснаа авна". Авга ах нараа ээлжээр эмээллэж унахаа шахна. Дөрвөн хөллүүлж байгаад зайдагнана. Гэтэл тэд насан эцэс болтлоо намайг хайрлаж, намайг дуудаж, өвчин хуучинд баригдаж, хоногоо тоолж байхдаа намайг л хүлээж, арай гэж нэг юм хүрээд очихоор намайг үзээд баярлан түр сэргэж, тэгээд сэтгэл нь ханасан бололтой бурханы оронд одоцгоосон билээ. Ээж минь шороон могой жил төрсөн, найман цагаан мэнгэтэй хүн байлаа. Амьд сэрүүн байсан бол энэ жил 85 сүүдэр зооглох байв. Өвөг аав минь бас могойтой хүн байжээ. Могойтой хүмүүсийг цэцэн ухаантай, авьяас төгөлдөр гэцгээдэг юм. Дамдины Сүхбаатар, Бэгзийн Явуухулан, Сэнгийн Эрдэнэ гээд олон суут хүнийг могой жил төрцгөөсөн гэж бодохоор үнэн ч юм шиг. Ээж минь намайг төрүүлсэн төдийгүй хүн болж төлөвшихөд их том үүрэг гүйцэтгэсэн юм. Аав минь багийн дарга гээд гэрийн бараа бараг харахгүй, гэр орны хамаг ажил ээжийн минь нуруун дээр үүрэгдэнэ. Намайг дөрөв таван настай байхад хонинд дагуулаад явна. Хоёулаа хонины захад сууж байхдаа надад цэцэн үг зааж, дуу дуулж, үлгэр ярьж өгнө. Сарьдаг өндрийн өврөөр Сайхан яргуй цэнхэртээд Саахалт айлын хоньд нь Сархиагаа дагаад идээшилж байна гээд залуу бүсгүйн шингэн хоолойгоор дуулдагсан. Тэр л өдрүүдэд "Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ" гэдэг мэргэн үгийг надад зааж, яагаад тийм болохыг үлгэрээр тайлж өгсөн юм. Нэгэн хүү зовлонд унаад, яагаад тийм болсон, тэр зовлонг хэрхэн туулахыг асуухаар алсад суугаа мэргэн хүнийг зорин явж гэнэ. Гэтэл замд нь бас зовлонд унасан гурван хүн таарч гэнэ. Тэд хүүгийн зорьсон хэргийг асуугаад өөрсдийнхөө зовлонгийн шалтгааныг асуугаад ирээрэй гэж. Хүү ч амлаж. Мэргэн хүнд очвол, гурван л юм асуу гэж. Хүү бодож, бодож, өөрийнхөө зовлонгийн шалтгааныг бус нөгөө гурван хүнийхийг асууж. Мэргэн хүн тэдний зовлонгийн шалтгааныг тайлж, туулах аргыг нь зааж. Хүү буцаад явахдаа нөгөө гуравт учрыг хэлж, зовлонг туулах аргыг зааж. Тэгтэл өөрийн нь зовлон хийсэн арилж жаргал ирж гэнэ. Тэр мэргэн үг, үлгэр хоёр насан турш намайг дагаж яваа юм. Ээж минь дандаа л цэцэн үг хэлдэгсэн. Эгч дүү бид тэдгээрийг дор нь тогтоогоод хэлэлцэх, хэрэлдэхдээ хэрэглэнэ. Тийм болохоор миний бие ухаан орсон цагаасаа өнөөг хүртэл цэцэн үг, цэцэн үгтэй ном судар цуглуулж яваа. Зөвхөн цэцэн үг ч биш, Ертөнцийн гурваас эхлээд дуу, үлгэр, домог, тууль цуглуулдаг. Манай дарьгангачуул цэцэн мэргэн үг хэлтэй түмэн. Тэгээд ч олон олон яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, нийтлэлч, орчуулагч төрсөн. Одоо ч төрсөөр л байна. Ирээдүйд ч төрнө. "Билүүтэй уулынхаа овоонд нь Чулуу ганцыг нэмлүү дээ Биеэ хувааж төрүүлсэн Ижийнхээ ачийг ч яалаа даа Алтан гандиртай талдаа Ойрдоо би очлуу даа Амиа хувааж төрүүлсэн Ижийнхээ ачийг ч яалаа даа Уйлах шиг мэлтэгнэх усандаа Өссөн биеэ харлуу даа Ухаанаа асгаж ургуулсан Ижийнхээ ачийг ч яалаа даа" Бавуугийн хүүгийн энэ дуулал ээжийхээ ачийг хожуу таньсан үрийн нь хэлсэн сонгодог аксиом мөн. Мөхөс миний бие ийм л хүмүүсийн нэг л дээ. Дээрх бүхнийг нуршсаны учир нь айл гэрээс нийгэм бүрэлдэж, айл гэрээс нийгэм босч ирдэгт байгаа юм. Монгол айлд эмэгтэй хүн, эх хүн асар том үүрэгтэй. Монгол эр хүн суурин соёлтой орны эрчүүл шиг гэрийн мухар, эхнэр хоёроо сахин суудаггүй, адуу мал, аян жин, ан гөрөө, ажил явдап гээд алс хол олон олон хоног сараар явчихдаг болохоор өрх айлыг үндсэндээ эх хүн толгойлдог. Тэр хэмжээгээрээ эдийн засгийн том эрхтэй. Эр нөхөр нь ч түүнийг хүлээн зөвшөөрдөг. Тоолшгүй цагийн чинадаас тийм байж ирсэн гэвэл эндүүрэл болохгүй. Одоо ч тийм л байгаа. Нөгөө "Аман хуур" кинон дээр Дарь авгай өвгөнөөсөө "Энэ гэрийн чинь өрхийн тэргүүн тэгээд хэн юм бэ" гэж асуухад Соном өвгөн "Нэр нь над дээр болохоос уг нь чи шүү дээ" гэдэг шиг. Монгол эх нь хүүхдүүддээ эцгээс нь илүү ойр. Тийм болохоор хүүхдүүд ээждээ ааваасаа илүү дотно байдаг гэвэл бас л эндүүрэл болохгүй. "Энэ хорвоо дээр ээж ганцхан, харин аав хэд ч байж болно" гэж хошигноцгоодог нь дэмий чалчаа үг бус бололтой. Тэгээд л ээжийн тухай дуу, шүлэг, найраг мянга түмээрээ байхад хөөрхий аавын тухай нь тун цөөхөн, бараг байхгүйтэй адил. "Мөнхийн ус нь байдаг бол хаанаас ч гэсэн олохсон, миний ээж настай хүн, хайртай ээждээ өгөхсөн" гэж дуулцгаадаг мөртлөө хөөрхий муу аавдаа мөнхийн ус олж уулгая гэсэн дууг би л лав сонсоогүй юм байна. Бас "охинтой хүн баяжиж, хүүтэй хүн хоосордог" гээд байгаа. Бивээр найман настай сургуульд ороод дараалан гурван ч эмэгтэй багшаар анх ном эрдэм заалгасан хүн байгаа юм. Содовын Нарангэрэл, Магсарын Долгоржав, Аюушийн Пүрэвсүрэн гэдэг дөнгөж хорин хэдтэй залуухан бүсгүйчүүд байлаа. Зөөлөн элбэрэлт мөртлөө хатуухан багш нар. Тэд миний болоод нөхдийн маань оюуны амыг нээж савныхаа хэмжээгээр эрдмийн абшиг хүртэх замд хөтөлсөн төдийгүй хүмүүний ёсыг таниулсан ачит хүмүүс билээ. Одоо нэгээс бусад нь энх тунх байгаа. Түүх сөхөөд монгол ээжийн тухай яривал Өэлүн эх, Сорхагтани бэх хатан хоёрыг л дурсахад хангалттай. Аугаа ээж нар. Есүхэй баатрыг тэнгэрт хальснаас хойш Өэлүн эхийн амссан зовлон далай мэт боловч зовлонгийн далайг хатамжилан туулж өчүүхэн хөвгүүдээ өвс ногоо, загас жараахайгаар тэжээсээр энэ уудам дэлхийн талыг эзэлсэн, Македоны Их Александр ч, Наполеон Бонапарт ч, Адольф Гитлер ч санаархаад бараагүй, хүмүүн төрөлхтөний түүхэнд хэзээ ч байгаагүй, хойшид ч байх боломжгүй Их Гүрнийг байгуулж чадсан мэргэн ухаант, хатан зоригт, энгүй хүчирхэг хаан, баатрууд болгон өсгөсөн эхийн алдар үеийн үед мөнх билээ л. Монгол үндэстний эцэг Их эзэн Чингис эцгээсээ Их Монголын голомтыг хүлээн аваад Өгөдэй хаан ахынхаа өмнөөс амиа зольсон гэдэг (яг үнэн түүх нь одоо болтол тодорхойгүй) Тулуй хаанаас хойш Их Монголын Мөнх хаан, Хүлэг хаан, Аригбөх хаан, Хубилай хаан гэсэн дөрвийн дөрвөн их хааныг өсгөж хүмүүжүүлсэн сэцэн ухаант Их хатан эхийн алдрыг яалтай. Иймийн учир монгол ээжийн алдар даян дэлхийд цуутай байх нь арга үгүй ээ. Монгол ээжийн энэ алдар төрийн Их хатан ээж нар төдийгүй тоолшгүй цагийн чинадаас өнөөдрийн өдрийг хүртэл айл гэрийг авч яваа хамгийн жирийн гэргий бүхний алдар мөнөөс мөн өө. Өнөөдрийн жирийн ээжүүдийн хөвгүүд, охид дотор хэн гэгч агуу хүмүүн өсч байгааг урьдаас тааварлан хэлэх аргагүй. Монгол ээж нарын апдар нь улам бадраг аа. Энэ бүхнийг хураан бодоод үзэхүл Монголын нийгэм хэнээс бүрэлдэж, ямар тавилангаар урсахыг монгол ээж нар ихээхэн хэмжээгээр шийдэж байсан гэж зоригтойёо хэлж болно. Өэлүн эх дэлхийн талыг эзэлсэн Их Гүрнийг байгуулсан юм гэж дам утгаар хэлж болно. Сорхагтани бэх хатан Их Монгол гүрнийг хаанчилж, их Юан Улсыг байгуулж, Багдадыг эзлэн захирч явсан юм гэж бас болно. Эцэг дээдэс, удам ясныхаа өштөн дайсанд олзлогдон булаагдаж, богтлогдсон боловч авааль эрийнхээ аягатай идээнд хор хийлгүй, ажил үйлсэд нь ухаан нэмж, сэтгэлийн нь зовлонг нимгэлж, хэвлийдээ үрийг нь тээж, төрүүлж, хүмүүний ухааны дээдээр угжиж, суртахууны дээдээр төлөвшүүлдэг Их хатад монгол бүсгүйгээс өөр дэлхийн ямар гүрний хатад дотор байсан юм бэ? Монгол айлын хамгийн жирийн эзэгтэйгээс эхлээд төрийн Их хатан хүртэл авааль эрийнхээ хаан ухааныг хатан ухаанаараа сүлж явдгаас Монголын төр хүчирхэг ялагдашгүй байсныг нанхиадаас эхлээд зүрчид манжийн төрийн бодлоготнууд тандаж мэдээд монголчуудын хаан ухааныг хатан ухаанаас нь салгах аргыг түмэн зүйлээр сүвэгчилсэн нь Монголын Их Гүрэн хүчгүй болон задран унасан нэгэн шалтгаан болой. Түүний нэг баримт нь "Ямаан толгойг ямбанд тавьдаггүй, янтгар хатан зарга шүүдэггүй, тэмээн толгойг тэнгэрт тавьдаггүй, тэнтгэр хатан зарга шүүдэггүй" гэсэн үг юм. Энэ үгийг монгол хүн гаргаагүй бөгөөд харийн төрийн бодлогын жадны үзүүр бөлгөө. Тэр байтугай, Бурханы шашныг сэтгэл, итгэлдээ дээдэлснийг нь далимдуулан бүсгүй хүн гэрийн баганаас дээш хойморт гарч болохгүй, тахилгатай уул овоон дээр гарч болохгүй, төрийн хэрэг байтугай эрийнхээ хэрэгт оролцож болохгүй хэмээн төвдүүдээр дамжуулан ятгасан билээ. Монгол эрсийн төдийгүй бүсгүйчүүдийн нь сэтгэлд хоногшуулсан тэрхүү хорт явуулга өнөөдөр ч монгол амьдралд хэрэгжсээр байна. Улс төрийн намууд хууль тогтоох байгууллагад сонгуулахаар мэдлэг, чадвартай эмэгтэй гишүүдээ сэтгэл харамгүй нэр дэвшүүлэвч ард түмэн нь сонгохгүй байдаг нь тэрхүү хорт явуулгын бодит үр дүн юм. Монгол бүсгүйн гавьяа зөвхөн өрх гэрээр хязгаарлагдахгүй. XII-XIII зуун, XV зуун, XVII зуун, XX зууны Монголын төрийн түүхэнд монгол бүсгүйн байгуулсан гавьяа элэгдэшгүйгээр товойн үлджээ. Энэ тухай монгол түүхчид, зохиолчид төдийгүй гадаадынхан гайхан, шагшран бичсэн нь олон. Тэдгээрийн дотроос алс холд орших Америкийн Нэгдсэн Улсын иргэн Жак Уэтерфордын бичсэн "Монголын Их Хатдын нууц товчоо" (УБ 2009 он) бүтээл дэлгэрэнгүй бөгөөд онцлог. Садарсан үсээ хураагаад, саадаг нумыг агсч, хуяг өмсөн, хурцыг хурайлж, хүлгийн нуруунд дарцаглан, их цэргийг манлайлж, төрт улсаа өмгөөлөн, алтан ургийн суурин дээр монгол түмнийг нэгтгэх гэж амьдралаа зольсон, задран унасан гүрнийг ухаан, хүчээр сэргээн мандуулсан хатан зоригт, сэцэн Мандухай хатан билээ. Жак Уэтерфорд бичихдээ: "Тэрээр хааны ордонд хөл тавьснаас хойш бараг арав орчим жил улс төрийн амьдралд ямар нэгэн ил тод үүрэг гүйцэтгээгүй байдаг. Гэвч шаардлагатай цаг ирэхэд тэрээр улс төрд идэвхийлэн оролцож, Монголын түүхэнд төрсөн хамгийн хүчтэй, эрх мэдэлтэй хатан болсон бөлгөө. Хожмын нэгэн цагт их цэрэг удирдан дайлаар мордож улсыг захирах хувь тавилантай төрсөн бага залуухан Мандухай тэр өдрийг ирэн иртэл эргэн тойрны хүмүүсээс хэрэгтэй бүхнийг суралцаж анир чимээгүйхэн амьдарч байлаа" (141) гэжээ. Эрийнхээ нөмөрт амьдарч, үр хүүхдээ ирээдүй цагт бэлдэн, даруу номхон явавч бэрх цаг ирэхэд номхон зан нь тэсэрч, хатан ухаан нь мандан, эрээс илүү эр, хаанаас ухаантай хаан болж өрх гэр, улс Tөpөө залах чадвар монгол бүсгүйд байдгийг өдгөө бидний мэдэж байгаагаар Өэлүн эхээс эхлээд хөдөөний малчин айлын эзэгтэй, Хятадын Эрээнээс цүнх, гахайтай хямд бараа зөөн, авааль эрийнхээ бүтэлгүй, алтан төрийнхөө хайхрамжгүйгээс Нарантуулын зах, Улаанбаатарын гудамжинд хөөгдөн, хавчигдан, эцэж цуцан, даарч хөрөн, халж ядран, эрүүл саруул биедээ эдгэршгүй хүнд өвчин тусахаас шантралгүй зогсч, хоногийн хоолны зоос олж үр хүүхдээ өлсгөхгүй, мөр бүтэн явуулж байгаа бүсгүйчүүдээс бэлээхэн олж харж болно. Тэр эрт цагт, тухайлбал, Мандухай сэцэн хатан болоод түүнээс өмнөх үед, суурин соёлтой орнуудын хаад, ноёд, дээдэст боловсролгүй, соёлгүй, бүдүүлэг, зэрлэг нүүдэлчин хэмээгдэж явсан бидний дээдэс бүсгүй хүнийг, эх хүнийг, хатан хүний ухаан, чадварыг одоогийн XXI зууны биднээс илүүгээр мэдэж, ойлгож, хүндэлж явсан байна. Тийм бус байсансан бол залуухан бүсгүй Мандухай баатар эрсийн өрсөлдөөн, тэмцэл, тулаан дундуур төрийн эрхийг гартаа авч, задран унасан гүрнийг нэгтгэн, сэргээн мандуулж чадахгүй байсан биз ээ. Монголчууд бидний дээдэс мянга мянган жилийн турш оршин тогтнохын төлөө нум сум, илд жадаар байлдан тулалдсаар ирсэн боловч "сэлэм жад адгийн зэвсэг, сэцэн ухаан дээдийн зэвсэг" гэж үзсээр, баримталсаар явжээ. Тэрхүү "дээдийн зэвсэг"-ийг хатан ээжүүд эзэмшиж, хэрэглэж дайчин баатруудад өргөн барьж, үр хойчдоо өвлүүлж иржээ. Эндээс, өнөөдрийн XXI зууны Монголд бүсгүй хүнийг үнэлэх нийгмийн сэтгэлзүй XV зуун болоод түүнээс өмнөх үе, баттай хэлэхэд, Өэлүн эхийн үеийнхээс ухарсан байна хэмээн дүгнэж болно. Хэдийгээр монгол бүсгүйг чиглэсэн нанхиад, зүрчид манжийн төрийн бодлого хэрэгжсээр байсан боловч Монголын төрийн бодлоготнууд бүсгүй хүний хатан ухааныг үнэлэх ухаанаа гээлгүй эрх мэдлийнхээ хэрээр дэмжиж ирсэн байна. Үүний нэг нотолгоо нь Монголын Төрийн долоон эрдэнийн бодлого билээ. Монголын Шинжлэх ухааны академиас 2000 онд эрхлэн гаргасан "Монголын нэвтэрхий толь"-ийн тэргүүн ботийн 335 дугаар талд "ДОЛООН ЭРДЭНЭ-Монголын төрийг өнө удаан тогтохыг бэлгэдсэн бэлгэ тэмдэг. Хорол, чандмань, хатан, түшмэл, заан, морь, баатар эдгээрийг хүндэтгэн дээдэлдэг" гэж бичжээ. “Төр, улс, айл гэр, хүн ард нь номын гэрлээр гийгүүлэгдэн юунд ч дийлэгдэшгүй бат байхын билэгдэл"-хорол, "Зүрхэн эрдэнэ" гэсэн утга бүхий самгарди үгээс монголжсон "үлгэр туульст гардаг гадаад далайгаас залж авчирсан, гайхамшигт ид шидтэй, хүн бүхний хүслийг хангагч норов эрдэнэ, бие, хэл, сэтгэл гурвын хүслийг хангах утгатай, эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн билэгдэл" чандмань хоёрын дараа хатан хүнийг дээдэлсэн байна. Төр гэгч нь хүмүүний нийтлэгийг зохион байгуулах нэгэн хэлбэр учир элбэрэлт хатан эх болох эргэлзээ нь үгүй монгол бүсгүйг хаадын түшиг, төрийн хэргийг баригч мэргэн түшмэл, улсаа хамгаалагч баатар хоёрын өмнүүр гишгүүлэн соёрхсон нь монгол бүсгүй Төрийн долоон эрдэнийн манлай мөнөөс мөн гэсэн хэрэг даруй үнэн билээ. Амьдран буй нийгмийнхээ сэтгэлзүйд дарлагдан, үнэ цэнээ бүрэн олохгүй байгаа эрхэмсэг Монгол бүсгүй танд Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн баярын мэндийг дэвшүүлэхийн ялдамд бие, хэл, сэтгэл гурваа ариун байлгаж, их найрагчийн бичсэнчлэн "наддаа нар, гэртээ гэгээ", алтан төрийнхөө ариун эрдэнэ болон гялалзаж явахын эрхэм ерөөлийг дээш дээш нь дэвшүүлэн барья. Д.Нацагдоржийн нэрэмжит болон МЗЭ-ийн шагналт утга зохиол судлаач, яруу найрагч, хэл бичгийн ухааны доктор Базарын Магсаржав

Хас тэмдэгийн нууц

       Хана, туурга тусгаар монголчууд эрт дээр үеэс төр, түмнийхээ үйл хэрэгт уламжлуулж ирсэн олон бэлгэдэлтэй. Хорвоо дэлхийг эдэгэргэх буцахын дэнсэн дээр оршино.Мөн арга билгийн зүй тогтол ч гэж үздэг.Тэгвэл энэ зүй тогтлын шинж тэмдэг хас тэмдэгт буй.Дэлхий нийтээр түгэн тархсан энэ «хас» чухам хаанаас үүссэн юм бол.Үүнийг эрдэмтэд олон янзаар тайлбарлах нь ч бий. Хас нь юуны өмнө эрч хүчийгд үрсэлдэг. Нар, түүний цацраг, хурц туяа гэртний хүмүүс буулган үлдээхийг хичээснээс үүсэлтэй.Хасын дөрвөн цацраг бүх зүгт мандан бадарч эрч хүч, эцэсгүй урагшилж, хөгжин хүчирхэгжихийн бэлгэдэл бол.Төв цэг нь эрч хүчний эцэг болох Бурхан тэнгэрийг өгүүлнэ.Хас нь зүгийн үүднээс дөрвөн цацрагтай байхаас гадна, ертөнцийн тулгуур тоо болох гурав, язгуур махбод болох таван цацрагтай ч байжээ.            Тавалжин хас нь та¬вантивийн монголчууд хамт мандан бадраг.Дэлхийн монголчууд нэгдэгтүн гэсэн санаа болж буй.Мөн арван цагаан буянаар арван хар нүглийг даран сөнөөж, алимад жаргалд хүрье гэсэн утгыг илтгэдэг гэгээн сайхан бэлгэ мөн билээ.Монголчуудын хувьд гэрийн буурьнаас нь эхлээд л хас тэмдэгтэй холбогдо хул мөрөдий төдийгөөрөө.Тагайхаж байна гэрийн буурь дугуй байтал яахаараа хастай адил болчихдог билээ хэмээн.Тэгвэл үүний учрыг хамтдаа хайя.Хаснь манайхаас үүссэн үүсээгүй гэсэн асуулт, эргэлзээ их гардаг.«Хас» гэхээр хамгийн түрүүнд Гитлерийн цэрэг дайны үеийн бэлгэдэл болсон хас тэмдэг ойд тань бууж байгаа боловуу.Сүүлийн үед манайд хас нэрээр тодотгогдох зүйл олон болж.Хасын тухай номуудыг үзэж байхад хасын энэхүү тэмдэг манай төв Азиас ч гарсан байдаг.     Ялангуяа Энэтхэгийн хойд хэсэг эртний баластийн буюу одоогийн Пакистаны нутаг дахь бунхнаас 119 ширхэг хас дүрс гарсан гэсэн баримт бий.Тэр нь МЭӨ үетэй холбогдоно.Мөн Итали, Грек, Германаас ч гардаг.Тэгэхээр энэ хасын соёл бол дэлхий нийтийн соёл юм.Үүний нарийн улбааг хөөх юм болТөв Азиас Ари, Эскипт, Шүмэр, Цагаан хүннүгээ долон удаагийн төв Азийн нүүдэл зүүн тийшээ Берингийн хоолойг битүү байхад одооны индианчууд америктивд очсон гэх мэт тэдний хөлөөр энд тэнд түгсэн байх магадлалтай.Зарим судлаачид ч ингэж бичсэн байдаг.Тиймээс үүнийг монголчууд өмчлөх гээд байх нь тийм ч таатай бус боловуу.Харин өмчлөе хэмээвэл дугуй хас руу анхаарлаа хандуулах нь бидний ахуйд ойртоно.Яагаад гэвэл монголчууд бид чинь дугуйн соёлтой түмэн.Гэр нь дугуй, гараад харахад тэнгэр газар бүх юм нь дугуй учраас дугуйн сэтгэлгээтэй хэмээдэг.Жишээлбэл монгол цаглабарт нэг cap нь гуч хоногтой нэг улирал ерэн хоногтой. Дөрвөн есийн гучин зургаа, гурван зуун жар хоног гэж үздэг.      Мөн гурван зуун жаран градус гээд шинжлэх ухаантай дүйж байх жишээтэй.Тэгэхээр эндээс дугуй хасыг л монгол бусад ул мөр бол эртний төв Азийн нүүдэлчдийн улбаагаар тархсан хэмээн үзэх байна.Тухайлбал баатар гэдэг үг Арабаарпатир.Энэтхэгээр бахадурсингх, оросоор бол багат иргэдэг монгол бичгээр бага дур гэж бичдэг.Үүнтэй адил юм.Харин хасын үнэ цэнэ, утга агуулга манайд ямар түвшинд байна вэ гэвэл.Хас нь бэлгэдэл төдийгүй гүн ухааны утга агуулгатай.Монголын хаадын үед хаан хүний барьдаг төрийг Хас төр гэж нэрлэдэг, хас буу гэдэг зарлигийн тамгатай, хас их зарлиг гэдэг тушаалтай байж.Хас буу гэдэг нь мөнх тэнгэрийн хүчийг шингээсэн хувилгаан тамга гэсэн утга санааг илэрхийлдэг юм.Мөн Чингис хаан хасыг товойлгон хийсэн бадмаараг шигтгээтэй алтан бөгжийг зүүдэг байсан ажээ.Тиймээс хасны цаана мөнх тэнгэрийн хүчийг бэлгэдсэн гүн утга агуулга оршино.        Хас буу тамганд мөнх тэнгэрийн хүчийг шившлэг болгон шингээсэн гэж ярьдаг.Тухайлбал Хас төрийн хаан хүн мөнх тэнгэрийн хүчээр эзэнт гүрнийг цогцлоон байгуулсан гэдэг утга санаа юм.Тэгэхээр Монгол хаадын баримталж байсан үзэл санаа нь гүн ухааны онол байжээ.Тэртээх чулуун зэвсгийн үеэс өвөг дээдэс маань эрэм хасыг буй болгож, арга билгийн ухааныг томъёолж иржээ.Энэ тухай түүхч, судлаач Нагаанбуу гуай ийнхүү өгүүлсэн байдаг юм.Нар зөв буруу гэж ярьдаг.Нар зөв нь эр билэгтэй.Өөрөөр хэлбэл нар баруун тийшээ нар зөв эргэдэг.Эмэгтэй хүн бол этүгэнэх газар дэлхийн бэлгэдэл байдаг учраас нөгөө талаар дэлхий өөрөө буруу эргэлттэй.Үүнийг эм хас гэдэг. Яг ахуйд бол айлын үүдээр хүн ороход зүүн гар нь айлын баруун талыг заана.Эр хүн айлын баруун талаар явдаг. Эмэгтэй хүний баруун гар нь айлынхаа зүүн талыг заадаг.Тиймээс тэр эмэгтэй айлын тал руу явдаг.Үүнээс үүдэн хууччуул болон эрдэмтэй хүмүүсийн яриа бии. Энэ хоёр нэг нь баруун тийшээ, нөгөө нь зүүн тийш явсан хоёр чиглэлийг давхар заасан хээг хосмолж буюу түмэн наст хээ гэж хэлдэг. Монголчууд эрэм хас хоёулангаас нь бүрдсэн энэ хасыг түмэн өлзий хэмээн их бэлэгшээн үздэг билээ. Харин хас нэрийн тухайд монголчууд түүхийн гүн ухаанд хасагдах юмыг их бэлэгтэйд тооцдог байж.Их зүйлээсхасагддаг. Нэмэр гэдэг бол бага юман дээр нэмэгддэг.Тэгэхээр өчүүхэн юман дээр нэмдэг учраас нэмэх бол тийм ч бэлгэдэлтэй биш юм.Ингээд хэдэн ХАС тэмдэгний зураг оруулъя.  

​Монголын төрт ёсны бэлэгдэл

Анх  Модунь хаан төрийн тусгай тамга, титэм, өмсгөлтэй байснаас гадна дуут сум бүтээн хэрэглэдэг байжээ. Мөн монголын Тоба улсын хаан нь “Хүрэн цацагт малгайтай” байжээ. Архангай аймгийн нутгаас малтсан булшнаас нар, сарыг дүрсэлсэн  хавтгай алтыг модон хашлагын хананд  хадс ан олдвор нь Хүннү улсын урлагийн бүтээл байжээ. Сурвалж бичигт”хүннү нар шаньюй өглөө наранд, оройн саранд мөргөдөг байсан ” гэж тэмдэглэжээ.   1370-1634 он хүртэл Монгол улсын хабсуу тамгыг 22 хаан атгасаныг “Бага хаадын үе” үе хэмээн түүхнээ өгүүлсэн бөлгөө.  Монгол улс хаан төрийн эрх ёсны сүр хүчийг илтгэсэн төрийн бэлэгдлийг хэрэглэж байжээ. Үүнд : “Мөнх тэнгэрийн хүчин дор Их монгол улсын Далай хааны зарлиг  ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай ” гэсэн бичээс сийлсэн хабсуу тамга, есөн хөлт цагаан туг, хар сүлд, төрийн есөн их бэлэгдлийг (  хар туг, улаан бүрээ, хар сум, цог ихт шар үхэр, алтан илд, алтан эмээл, хүнд бүст далбарт илэр, өрлөг сайд)  оруулсан байна.   Мөн төрийн ёсонд тамгаас гадна пайз хэрэглэж байсан. Энэхүү пайз нь тэр элчийг явуулж буй  газрын нэр сүрийг илэрхийлэл болж бусдад ойлгогдохын зэрэгцээ ямар ажлыг гүйцэтгэх элч вэ гэдгийг тодорхойлж байдаг. Тухайлбал: алтан пайзтай элч бол онц эрхтэй бөгөөд өргөнөөрөө алгын чинээ, уртаараа хагас тохойн чинээ хэмжээтэй байсан ба түүн дээр хааны зарлиг бичээстэй байжээ. Ийм үүрэгтэй пайз нь гэрч гэрчлэх  гэсэн утга агуулгатай  тул “гэрэгэ” гэж нэрлэгдэх болжээ. Л. Номинчулуу  

”Жаахан шарга”-ын домог

 Олондоо Инжээноров хэмээн алдаршсан нэгэн лам Дарьгангын хошууны Овоон сүмийн цогчин умзад байжээ. Тэрээр Дарьгангынхаа Чимидлхам гэгч сайхан хүүхэнтэй танилцаж, хайр сэтгэлтэй болсон төдийгүй лам хувраг хүн боловч хайр сэтгэлийнхээ их хүчинд адтагдан ханилан суухаар тохирчээ. Гэтэл эцэг эх нь охин Чимидлхамыгаа лам хувраг хүнтэй суулгахаас дургүйцэн Жигаа ноёнд эхнэр болгон өгөхөөр тохирч оторт гарах нэрийдлээр Наранбулагийг зорин нүүжээ. Нүүж хулжсаныг мэдээгүй байсан Цэрэнноров амраг хүүхэн Чимидлхамтайгаа уулзахаар болзсон өдрөө зорин ирэхэд нүүсэн тул уулзалгүй холдуулсандаа ихэд харамсан гуниглажээ. Цэрэнноров ямар ч байсан хайрт хүнийхээ хойноос нэхэн очиж амраг сэтгэл нь хувирч уу? Аргагүйн хүчийг дагаж уу? Мэдье хэмээн шийдээд хос шаргаа хөлөглөн замд гарчээ. Ингэж явахдаа:                              Нуруу нуруун дээгүүр                              Нутгийн дээс нь хөвөрнө                              Нуугаад нуугаад уйлсан ч                              Нулимсны минь гарз уу даа                              Жаахан шаргын шогшоонд нь                              Томоо муухай тасраад байна                              Жаахан түүнийхээ аашинд нь                              Сэтгэл муухай гуниад байна гэж Зохион дуулсаар явсан гэнэ. Тэгж явсаар, сураг ажиг тавьсаар Наранбулаг очсон /Одоогийн Наран сумын Оргил нэгдлийн төв/ Жигаа ноёныхыг олж Чимидлхамтайгаа ая эвийг олон уулзаж амраг сэтгэл нь хувирч, ариун хайраасаа няцаагүйг мэдээд эргэж уулзах болзоо тавиад баяртай буцжээ. Явдал замдаа хайрт хүнээ яаж бусдын булхайнаас салган авах, ханилан жаргах хорвоод хаалт болсон хуврагийн ёсоо хэрхэн орхих зэргийг эргэцүүлэн бодож явахдаа:                             Дэвээд байгаа дээврийг                             Дээсний үзүүрээр дардаг даа хөө                             Дэнэгэлзэж байгаа сэтгэлийг                             Одоо юугаар тогтооно вэ? Гэж дуулжээ.  Гэвч бас эрс санаа шийдэж:                             Үхрийн чинээ чулууг                             Үер дайраад яах вэ                             Үнэнч хоёр сэтгэлд                             Үг ороод яах вэ?  Гэж хайрт Чимидлхамынхаа хүнч сайхан сэтгэл, хувиршгүй зан аашинд нь итгэн дуулж нутаг усандаа иржээ. Удалгүй хайрт хүүхэн Чимидлхамыгаа Жигаа ноёноос булаан авч ханилан сууж, үр хүүхэд олонтой өнөр өтгөн айл болж нутаг усандаа амьдарчээ.  

Урлан бүтээх ухаан

Монгол тоглоом үндэсний тоглоомын зүйл дотор хүмүүс ба хүүхдүүдийн өөрсдийн хийж тоглодог тоглоом байдаг. Тэр нь гол төлөв модоор хийсэн тоглоом. Ийм болохоор эдгээр тоглоом нь нэгдүгээрт хүүхдийн урлан бүтээх ухааны чадварыг нээгдүүлэх, хоёрдугаарт гарын ур дүйг бүтээгч болгон сургах зорилготой байна. Үүнийг нэрлэвэл: 1.     Шамбалын хаалганы оньс бүтээх  2.     Хорол сийлэх  3.     Шатар урлах  4.     Салхин сэнс хийх  1.     Зургаан оноо гарган зассан модыг оноогоор нь зоож дөрвөн үзүүр гарган нэг модоор нь оньслон чагталж тогтоосныг "Шамбал хаалга" гэж ардууд нэрлэдэг. Энэ оньсон хаалга бол хүн Шамбалын оронд очиход хаалганы оньс нь байдаг. Тийм учир бишрэлтэй болхоор Шамбалын хаалганы оньсыг түргэн эвлүүлж, түргэн задлан нээж сурах дасгал хийн тоглоно. 2.     "Хорол" тоглоом бол хүүхэд ба томчуудын нийтлэг тоглоом. "Хорол" дүрст модон тоглоом 60 модон сийлбэрээс бүрдэх ба Халх хоролд "эрхэм шударгын билэгдэлХорол чухаг эрднэсийн билэгдэл Чандмань, амар жаргалын билэгдэл Өлзий" гурав байх ба Баруун Монголд Чандмань, Гартьд, Арслан, гурван дээд гар мод байх ба зарим нутагт цэцэг, өлзий дун, Очир, Хас байдаг. Эдгээр гурван дээд модон дээр монгол тооллын арван хоёр жилийн хулгана, үхэр, барс, туулай, луу, могой, морь, хонь, мичин, тахиа, нохой, гахайн дүрст 48 модоор гэр барьж тоглодог ба аль олон гэр барьсан тал нь хожно. Гэр барих нь аж төрөх ёсыг хүндэлсэн сэтгэлгээ бөгөөд амьтадаар дүрсэлсэн 12 жил нь танин мэдүүлэх агуулагтайд уг тоглоомын сурган хүмүүжүүлэх ач холбогдол оршиж байна.  Арван хоёр жил бүр нь амьтадын хүнд хүргэх ач тусыг илтгэсэн "Арван хоёр жил" гэдэг дууг хорол тавьж байхад дуулдаг байсан ажээ.  -Энгэр газраар бөмбөлзөн байдаг -Элээ шувуунаас айгаад байдаг Үүүнийг юугаар тайлах вэ? гэж нэг талын тоглогчийг аялан асуухад нөгөө талын тоглогч -Бурхан бүгдийн өмнө -Эрдэнээр бөөлжөөд байдаг -Ам цагаан хулгана жилийг еролво. гэж хариу дуулдаг байжээ. Энэ хувилбар дууг Лувсан хуурч 1930 онд дуулсаныг Оросын хөгжим судлаач П.Берлинский ноотлон хэвлүүлсэн байна. 3. "Шатар" Монголын үндэсний шатар бол нийт монгол туургатны түгээмэл тоглоом учраас нийт даяар томчуул голдуу тоглоно. Харин орчин үед сургуулиуд дээр "шатр"-ын бүлгэм байгуулж хүүхдүүд өргөн суралцаж байгаа болохоор шатарчин хүүхдүүд олширч, тоглох ухаан оюун нь үлэмж нэмэгдэж гадаад дотоодын тэмцээнд оролцон алдар нэрээ цуурайтуулах болжээ.  Монголын шатарын дүрслэл нь жинхэнэ үндэсний хэлбэртэй "морь,тэмээ" зэрэг дүрс байгаа нь мал аж ахуйтай танилцуулах ач холбогдолтой учир "өрөөлтэй морины өшиглөн шаг""ороо буурны онцон дуг" гэх мэт гуншин үгээр илэрч байна. Үүнийг монгол оньсогод -Дэлтрийн чинээ газар  -Дэлхийн амьтад тэмцэлдэнэ гэсэн нь ухаан сорих санааг илтгэжээ.  Монголын шатар нь хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх, сэтгэн бодох чадварыг дээшлүүлхийн хамт авъясыг нь бадраана. Үүнд шатрын гайхамшиг, оюун ухааныг нь хөгжүүлэх чанар оршиж оюун ухааны хүмүүжлийг олгох дээд шатны тоглоом мөн.  

Хуудаснууд

Subscribe to Үндэсний соёл