logo

logo.jpg

Advertisement

Үндэсний соёл

Хуруу (наадгай)

Хуруудах нь Монголчуудын шодох, тэнцээгээ гаргах, гараагаа үзэх зэрэгт өргөнөөр хэрэглэдэг гар наадгай юм. Дүрэм Нэг дор 2-4 хүн зэрэг хуруудаж болно. Тоглохдоо наадагчид нэгэн зэрэг гарынхаа аль нэг хурууг гаргадаг бөгөөд Эрхий нь долоовор хурууг Долоовор нь дунд хурууг Дунд нь ядам хурууг Ядам нь чигчий хурууг Чигчий нь эрхий хурууг дийлнэ. Хэн нэгэн нь хожих зохицол гартал хурууддаг. Хоёроос их хүн тоглож байгаа тохиолдолд бүх хүн дараалласан өөр өөр хуруу гарган хэн нэгэн нь хожих хүртэл ахин дахин нэгэн зэрэг хуруу гарган нааддаг. Хуруудахад зоос шидэх, шоо хаях зэрэг зөвхөн аз сорьсон наадгайг бодвол өрсөлдөгчийнхөө арга барилыг судлах зэрэг чадвар шаардагддаг.  

​Өв тээсэн Их нүүдэл

Монгол хүмүүсийн өдрөөс өдөр холдон алсарч буй, язгуурын өв соёл, аж ахуйг дуу, дүрслэлийг гайхамшигтайгаар гаргасан баримтат кино.  (Ховд аймгийн Зэрэг суманд зураг авалт хийгдсэн ) Ховд аймгийн Зэрэг сумын эзэд болсон хуучин, хилийн харуул асан Захчин ястан нь анх 1670-аад оны үед Зүүнгарын Галдан бошгот хаан Ойрадын тайж нарын эзэмшил “анги” бүрээс цөөн шилдэг албат өрхийг татан улсынхаа зүүн өмнөд Эрээн хавиргын газар хил харгалзуулан суулгажээ. Тийнхүү Зүүнгарын хаант улсын хил хязгаарыг сахигч харуулын ардыг “Захчин” гэж нэрлэснээр, захчин хэмээх угсаатны бүлэг түүхийн тавцанд гарч ирсэн байна. “Захчин” хэмээх нэр нь утгын хувьд тэдний гүйцэтгэж байсан алба үүргийг илтгэдэг. Тэд нутгийн зах хязгаарт сууж байсан бөгөөд тэрхүү зах хязгаарыг тэмдэглэсэн “зах” гэдэг үгийн үндсэнд ажил мэргэжлийг заадаг “ Чин” дагавар залгаж “Захчин” нэр үүссэн байна. Уламжлалт ахуй соёл зан заншлаараа Монгол улсын хэмжээнд нэн өвөрмөцөд тооцогдох “Захчин” хэмээх ястан Зэрэг суманд аж төрөн амьдарч байна. Дөрвөн Ойрадын түүхэнд Зэрэг- Алтантээл нутгийн түүх чухал байр эзэлдэг. Энэ нутаг нь үржил шимт хөрстэй, ард түмэн нь ажилсаг, хөдөлмөрч уламжлалтай.  

Ээдрээ тайлах наадам

Монгол ардын наадмын нэг нь зэдрээ тайлах наадам юм. Энэ нь сур, дээс, шидмэс, буч, утас ззргээр уясан битүү гогцооноос чагт, товч, зуузай, бөгж, шагай дөрөө зэргийг гаргаж авах арга ухааныг уралдаж олох журамтай Одоогоор манай ард түмний дотор хадгалагдаж үлдсэн дөч шахам ийм наадам олдоод байна. Тздгээр нь малын уяа холбоо, чагт ногт, хүзүувч, тушаа, чөдрийн уяа зангидаанаас уламжлан үүсчээ . Эхний ээдрээ тайлах наадам тугалын чагтыг гогцоонд хийх гаргах үйлдэлтэй байсан бол түүний битүү гогцоог өөр нэгэн битүү гогцоонд хийх арга замаар «'Хонин холбоо», « Богцны уяа »,« богцны цагирагтай түгжээ» зэрэгий хэрэглээний гогцоот уяа гарахын зэрэгцээ тийм уяа түгжээг хийж сургахад туслах наадмууд гарч тэдгээрээс Чамбалын түлхүүр гэдэг оюун түлхүүрийн салбар наадмууд гарчээ. Богцны, хонин холбоо маягийн түгжээнээс үндэслэн битуү гогцооноос зуузай авах», «Модон чагт гогцоонд оруулах гаргах. «Хайчны нэг бариулын цагирган гогцоог битуү гогцооноос гаргах», «Хайчны хос бариулаас гогцоо гаргах», «Хос хайч холбох салгах», «Хос дөрөө холбох салгах», «Айргийн бүлүүрийн нүх цзвэрлэх», «Уур нүдүүр холбох салгах» гэх мэт өөрсдийн хэрэглээний зүйлтэй шууд холбоотой наадмуудыг монголын малчид зохиож улмаар ухаан задлах уран ээдрээтэй “Бүлүүрийн тавгаас бөгөж авах” “Буулганаас бөгж авах” “бөгж нийлүүлэх “ чөдөр гогцоо зэрэг олон наадам зохиож суүлдзэ бүр хийсвэрлэж «Давхар гогцоо», «Хоёр хүний холбоо салгах», Хоёр гарын холбооноос зуузай авах», «Хоёр тахны холбооноос зуузай авах», «Холбосон хоёр гараа битүу гогцооноос салгах», «Аргамжаанаас биеэ салгах». «Байж болшгүй тохиол» зэрэг олон сонин наадам зохиож»э.

Оньсон тоглоом

Хүннү гүрний үед оньсон тотоомоор тоглож байсан баримт байдаг. Оньс бол өөрөө нүүдлийн соёл иргэншлээс гаралтай. Манай өвөг дээдэс жилийн дөрвөн улиралдаа тохируулж, нүүж суухын тулд гэр орон, эд хогшил, хашаа саравчаа бүгдийг нь хялбархан задалж, угсарахаар бодон хийдэг байсан. Энэ нь явсаар оньсны үндэс болж хөгжсөн. Монгол гэр. Ор, ширээ, тавиур, айрагны бүлүүр хүртэл оньс байдаг.Манай ард түмэн үр хүүхдийнхээ оюуны ухаан, сэтгэн бодох чадвар, эвлүүлэх ухааны арга барил , зохион бүтээх бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сургалт хүмүүжлийн ажилд тоглоом наадам ашиглан,саруул уужим олон талын хүмүүжилтэй болгох үйл ажиллагаандаа ашиглаж ирсэн ардын уламжлалт тоглоомын бүхэл бүтэн соёлыг бий болгожээ. Түүний нэг нь Монголчуудын хэдэн зууны турш үе дамжуулан өвлүүлэж, улам боловсронгуй болгон хөгжүүлж ирсэн оюуны үнэт бүтээл болох оньсон тоглоом юм Монголчууд шатаах дэлбэрэх бодис бүхий бортогуудыг чөдөр оньс нэртэй оньсон зэвсгээр харваж байсан түүхэн барим байдаг./Тулуй 1221 онд Хорезмын довгоонд 300 чөдөр оньс хэргэлсэн/ Мал аж ахуйн тоног хэрэглэл ногт, чөдөр, эмээл, хазаар,тэрэг,чарга энэ бүхэн уяа зангилаан оньслох урлаг ухаан, тоглоом болтлоо хөгжин хүмүүсийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг байж.бас энгэр зөршүүлэхдээ ашигладаг байж.  

​Тэмүүлэн тоглоом

Aрдын уламжлалт өрж эвлүүлдэг Долоотой, Жигтэйхэн 7 хавтгай зэрэг тоглоомууд болон Коссын шоо, Мотессорын жааз ,хөзөр, даалуу зэрэг тоглоомуудын бүхий л шинжийг агуулсан тэдгээр тоглоомуудыг орлож чадахаар сурган хүмүүжүүлэх чухал ач холбогдолтой хүүхдийн сэтгэн бодох , дүрслэн урлах, математик сэтгэлгээ, авьяас чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой цогцолбор тоглоом юм. Тоглоомын сурган хүмүүжүүлэх ач холбогдол нь: хүүхдийн оюун ухаан сэтгэн бодох,дүрслэн урлах чадвар , IQ-г (ай-киу) хөгжүүлэх бага насны хүүхдийн хичээл сургалтыг сонирхолтой хөгжилтэй болгож сургалтын үйл ажиллагаанд тоглоомоор дамжуулан хүүхдийн математик сэтгэлгээ, дүрслэн урлах,зохион бүтээн авьяас чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн сургалтын үйл ажиллагаанд дидактик материал болж сургалтын процест хүүхдэд сэтгэхүйн үйлдэл төлөвшүүлэхэд задлан шинжлэх, цэгцлэн нэгтгэж, оюун дүгнэлт гаргах ажиллгаанд тоглоомын хэлбэрээр ашиглах өргөн боломж олгодгоор онцлог чухал ач холбогдолтой юм. Үүнд: Өнгө дүрстэй танилцуулах Математик сэтгэлгээг хөгжүүлэх Дүрслэн урлах чадварыг хөгжүүлэх Сэтгэн бодох чадварыг төлөвшүүлэх Тооцоолон бодох арга ухаанд цэгцтэй сургах зэргээр сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааг хөгжилтэй сонирхолтой болгодог.  

Аман наадам[

Монгалын ард түмэн мянга мянган жил хуримтлуулсан ахуй амьдрал соёл хүмүүжлийн арга туршлага ,эрдэм мэдлэгийн ихэнх нь малчин олны амьдрал туршлагаар баяжигдан уламжилагдаж ирсэн боловч нэгэн хэсэг нь хуучин цагийн ном сударт ,зарим хэсэг нь ардын аман зохиолд ам дамжигдан үлдэж зарим нэг нь мартагддаг байна. Нэгэн нутагт боловсорсон сайн зүйлс эрдэм ухаан бүх ард түмний хүртээл болж чадахгүй байсан тул ард түмэн үүнийг эрт мэдэж ,олсон ололт амжилт арга туршлага эрдэм мэдлэгийнхээ эрхэм дээжсийг нэг сонсмогц ой тойнд хоногшихуйц хэвшмэл хэллэг .толгой холбон айзам тааруулан шүлэглэсэн үгс болгон цээжлүүлэн үлдээдэг байжээ .Иймхүү холбоо шүлгийн бадаг болгон хойч үедээ уламжилан үлдээдэг нэгэн сайхан арга бол ардын аман зохиолын нэгээхэн хэсэг нь болсон аман наадам буюу үгэн тоглоом гэж үзэж болно..Аман наадам нь монголын ард түмэн хойч үөэ сурган хүмүүжүүлж эрдэм мэдлэг олгох ,хэл яриаг хөгжүүлэх , авиаг зөв тод дуудаж сургах явдалд онцгой ач холбогдолдол гүйцэтгэж сурган хүмүүжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Хүүхдийг хэлд сайн орсон наснаас нь эхлэн зугаа үг, түргэн хэллэг оньсого таалгах зэргээр тоглуулдаг бол хүүхдийг нилээд ухаан сууж аливаа учир зүйг ухааран ойлгох болсон үеэс эхлэж дунд хуруу олох, сүмбэр уул босгох цэц булаалдах дайралцаа үг, ес хэлэлцэх ,цоллох зэрэг тоглоомоор тоглуулдаг. Аман наадам нь үүсэл гарал.насны онцлог наадах үйл ажиллагаа зэргээсээ хамааран Үгээр идэх дайралцаан тоглоом Ухаанаар уралдаж давах Ухаан задлах хошин бодлог Таалцах–таавар Дэмбээдэх Асуулт-хариулт Амьсгал уртасгах үг-Хул тоолох Ес хэлэлцэх Зугаа үг хэлэлцэх Оньсого Ертөнцийн гурав Зүйр цэцэн үг Хэл зүгшрүүлэх үг.жороо үг, Хуруу олох , Оюун ухаан задлах rэx мэтээр олон төрөл болгон ангилж болно. Аман наадам үгэн тоглом нь аль ч насны хүнд хамааралтай болов ч тэр дундаас хүүхэд залуусын сонирхлыг бүр их татдаг нь ардын сурган хүмүүжүүлэх зүйн хэрэглүүр болж тэдний ёс суртахууны хүмүүжил танин мздэхүйд нөлөөлдөгтэй хопбоотой.  

​Дэмбээ

Дэмбээ нь монголчуудын дунд их дэлгэрсэн наадмын нэг төрөл юм. Дэмбээг зун цагт цэгээ дэлгэрсэн үед малчин ардууд хонь малаа хотлуулсны дараа нааддаг. Дэмбээ нь богино аялгуутай шүлгийн хувьд тоглогчоос эхлээд нэг мөр аялгуулан шууд зохиомжлон хэлдэг. Монголоор зогсохгүй дүрэм нь өөр ч гэсэн Хятад улсад хүртэл үүнтэй ижил аялгуулан дуулдаг тоглоом байдаг ажээ. Монгол дэмбээд, хожигдсон өрсөлдөгч нь тодорхой хэмжээний айргийг уудаг. Дэмбээ мэдхүү хө гэж эхэлдэг. Хоёр хүн хоорондоо талцан: "Дэмбээ мэдэх үү, чи?" гэж аялгуулан эхлээд, Ганган ганцаа Хоёрын хоёроо Гунан гурваа Дөгөөтэй дөрвөө Талын таваа Зуравсын зургаа Долоотой домбоо Найзын наймаа Есийн дэгээ Арвын хангай гэж хоёр гарынхаа арван хурууг дэмбээний аялгуугаар ээлжлэн гаргаж наадна. Хоёр хүний гаргасан нийт хуруунуудын тоотой аль нэгийх нь хэлсэн тоо таарвал нэг оноо авна. Оноо авах бүртээ нэг гарын нэг хуруугаа даран хумина. Ийм маягаар оноо авсаар эхэлж 4 оноо авсан нь "Цацлаа" гэж мэдэгдээд хумисан байсан хуруунуудаа дэлгэнэ. 5 дахь оноог эхэлж авсан нь хождог. Хоёр тал оноо авсанаа нөгөө гарынхаа хурууг даран тооцдог байна. Хэрвээ аль нэг нь онож таавал, “дэмбээ мөндөө” буруу таавал ”дэмбээдээ бишээ хө” гэж толгой сэгсрэн дэмбээддэг. Бас тоо гаргахдаа заавал эрхий хуруугаа гаргах ёстой. Гаргахгүй бол бууж өглөө гэсэн үг. Мөн дэмбээг тоглоход маш олон уран арга мэх, заль бий. Жишээ нь: Гарын дээшээ харуулсан, доошоо харуулсан нь хүртэл хурууны тоонд нөлөөлдөг учир гараа маш хурдтай эргүүлснээр, өрсөлдөгчийхөө толгойг эргүүлдэг, "цацах"-даа гараа хаа нэг тийш сунгадаг тул үүнийг өрсөлдөгчөө сандран мэгдүүлэхэд ашиглах, хуруу гаргаж байхдаа нүүр рүү нь гараа сунган анхаарлыг нь сарниулах гэх мэт өчнөөн олон аргууд байдаг ажээ. Аялгууны хувьд нутаг нутгаасаа хамааран, яльгүй өөр байх боломжтой бөгөөд, дээр дурдсанаас арай өөрөөр тоонуудаа шүлэглэх боломж нээлттэй. Тоглохдоо тоо таана, тоогоо шүлэглэн хэлнэ, шүлгээ аялгуулан айлдана, мөнхүү дундуур нь элдвийн заль ашиглана гээд маш олон чадвар зэрэг шаарддаг. Үүнээс үзэхэд, дэмбээг тогловол хэл яриа, авхаалж самбаа үлэмж сайжрах нь яриангүй.

Дэлхийн соёлын өвд бүртгэлтэй Монголын морин хуур

Морин хуур ГАРАЛ ҮҮСЭЛ:   Морин хуурын гарлын талаарх Монголчуудын ойлголтыг хоёр ангилж болно. Нэгд. Олон жилийн туршид Монголын ард түмэн морин хуурын үүслийн талаар домог үлгэр хэлэлцсээр ирсэн. Жишээлбэл “Хөхөө Намжилын домог”, “Аргасун хуурчийн домог”, “Жонон харын домог” гэх мэт. Эдгээр домгийн гол санаа нь хүн, морь хоёрын харилцаа, үгээр хэлшгүй тэр сэтгэлгээнээс морин хуур үүссэн хэмээнэ. Харин хөгжим судлаачдын үзэж байгаагаар Морин хуур нь “их хэл” гэсэн утгатай “икэл” хөгжмөөс гаралтай бөгөөд сүүлд морин толгой дүрслэн урлаж морин хуур хөгжим үүссэн ба шанаган хэлбэртэй болон дөрвөлжин модон дээр ямааны буюу ботгоны арьс сайтар татан ширлэж, адууны сүүлээр хялгас буюу чавхдас татан нумаар хөрөөдөн тоглодог байж. Энэхүү хөгжим нь анх хэлгүй буюу нутгүй товшуур хөгжмөөс сүүлд нумаар хөрөөдөн хэлтэй болсон байна. Морин хуурын үүсэл болсон ийм шанаган хэлбэртэй хуур одоо ч Баруун Монголд байсаар буй. Морин хуурыг анхлан нутаг нутгийн онцлогоос хамаарч ширэн цартай, морин, хүн, арслан, матар толгойт хуур зэргээр урлаж байсан байна. Хоёрт. Францын эрдэмтэн М. Санторо морин хуурын гарлыг бүр урагшлуулж, яст мэлхий үүссэн үетэй холбон тайлбарласан буй. Гэвч үүнийг батлах боломжгүй, хэт уран сайхны гэмээр санал болсон байна. Энэ хэсгийн дүгнэлт болгож хэлэхэд, Монголд угаас хуур, икэл хэмээх хөгжим байжээ. Тэр хөгжим дээрээ янз бүрийн хүн, амьтны толгой урладаг байсан байна. Гэвч Монголчууд морийг зөвхөн унаа болгон хэрэглэх бус, “Молор эрдэнэ” хэмээн дээдэлдэг байсан тул мөнөөх хуур хөгжим дээрээ ихэвчлэн “Молор эрдэнэ” – морио байрлуулах болсноор Морин хуур хөгжим үүсчээ. ХӨГЖИЛ ХУВЬСАЛ: Монголын эзэнт гүрнийг байгуулсан эзэн Чингис хааны үед төрийн ёслол, хүндэтгэл найр цэнгээнийг Морин хуур хөгжмөөр нээн эхлүүлдэг байсан нь энэхүү хөгжим ямар өндөр зэрэгт тавигддаг байсан нь харагдаж байна. Тодруулбал төрийн хүндэтгэл, ёслолыг нээж төрийн дуу гэгдэх Монгол Ардын Айзам Уртын Дуу болох “Эртний сайхан” – г дагаж хуурддаг байж. XVI зуунаас морин хуур нь Луу толгойт болон хувирсан байна. Энэ нь Манж Чин улсын дарангуйллаас үүдсэн бөгөөд Манж хүн нь шар өнгийг нарны өнгө, луу гэх үлгэрийн амьтныг агуу хүчтэй тэнгэрийн амьтан гэх мэтээр бэлэгшээн Манж ард эзэн хааныгаа наран адил гэгээтэй, луу адил хүчтэй хэмээн үздэг байснаас улбаалж морин хуур маань луу толгойт болсон байна. Үүнээс үзэхэд морин хуур нь зөвхөн ард түмний хүрээнд бус ордны хөгжим байсан байж болох талтай. Ийнхүү Монголын ард түмний дунд хөгжиж ирсэн морин хуур хөгжим орчин үеийн тайзны урлаг болон дэвшихэд 20-р зууны үеийн хоёр хүний хөдөлмөр чухал нөлөөтэй. 1. Монголын нэрт хөгжимчин Г.Жамъян нь морин хуурын сургалтыг өнөөгийн мэргэжлийн түвшинд хүргэхэд онцлох үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрбээр анх удаа морин хуурыг өрнийн тонн ноотонд шилжүүлснээс гадна анх удаа Монголд морин хуурын мэргэжлийн сургалтыг эхлүүлжээ. 2. Манай хуурчид XX зууны 30 аад оноос хойш дэлхийн олон газар орноор аялан цаг агаарын янз бүрийн бүс нутагт тоглох болсон юм. Гэтэл ширэн цар нь хэт халуунд их агшиж дуу нь шингэрэх, чийгтэй газар шир нь сунаж дуу гаргах боломжгүй болдог байжээ. Ингээд 1962 онд монголын соёлын яамны урилгаар Оросын хийлийн төрлийн хөгжим урлаач Денис Яравойг урьж уламжлалт хөгжмийн зэмсэг болох морин хуурыг ширэн царнаас модон цартай болгож өнөөгийн бидний хэрэглэж буй мэргэжлийн морин хуурыг бүтээлгэсэн байна. МОРИН ХУУРЫН ХИЙЦ Морин хуурын бүтэц болбоос иш, цар, нум гэсэн гурван хэсгээс бүтэх нэг цогц бөгөөд ишний дээд талд морины толгойн сийлбэр, хөглөгч чих, цар буюу долгион дамжуулан дуу гаргагч хайрцаг, ишний дээд талаас царны доод хэсэг хүртэл үргэлжилэх цавхдас буюу хялгас, иш царнаас хялгасыг хөндийрүүлэгч дээд доод тэвх буюу марнууд, чавхдасыг хөрөөдөгч нумнаас бүрдэнэ. Морин хуур хөгжмийн зэмсэг нь бүдүүн нарийн чавдастай бөгөөд монголчууд жилийн 365 хоногийг бэлгэдэж нарийн болон бүдүүн чавхдас, нуманд хуваан уралдаг юм байна. Морин хуурын хоёр чавхдас нь арга бэлгийн чавхдас буюу нарийн чавхдас нь бэлгэ хялгас буюу сайн гүүний сүүлээр бүдүүн чавхдас нь арга хялгас буюу азарганы сүүлээр хийгдэнэ. Морин хуурын нум их чухал, өмнө нь нумыг бургас, хус болон улаан ухай зэрэг модоор хийж байв. Морин хуурын нумыг гадна хэлбэр дүрсээр нь 1.    Бөөрөнхий нум 2.    Наймантай нум гэж хоёр ангилдаг. Морин хуурын нумын хүнд нь хийл ба cello – н нумын адил тогтвортой байдаг. Морин хуурын нумын хүнд нь 86-95 гр байвал тохиромжтой гэж үздэг. Морин хуурын нумын хүндийн төв нь уг хэсгээс 1/3 орчмоос өмнүүр байна. Морины сүүлэнд давирхай амархан тогтох учир түүнийг нумын хялгас болгон ашигладаг мөртлөө адууны сүүлээр хийдэг ба нумны хялгас нь ойролцоогоор 250 ширхэг байдаг. МЭРГЭЖЛИЙН МОРИН ХУУРЫН СТАНДАРТ ХЭМЖЭЭ Та энэхүү холбоосоор орон үзнэ үү . . . МОРИН ХУУРЫН ХӨГ Морин хуурын хөг нь дөрвөц буюу цэвэр кварт, товч буюу цэвэр квинт хөгөөр хөглөгддөг ба тавц хэмээх жонон хөг, дөрвөц цахар буюу солгой хөг гэдэг. Морин хуурын энэхүү хөг тонныг монголчууд хэрхэн яаж тааруулж байсныг мэдэх боломжгүй юм. Хуурчид бидний үзэж байгаагаар цаг агаарын нөхцлөөс шалтгаалж  түнгэсэн буюу дор хөгөөр, шингэн буюу дээр хөгөөр тоголдог байсан юм байна. Учир нь ширэн цартай хуур цаг агаараас болж хөгний хувьд байнга хувьсдаг учраас. Гэхдээ Монгол газар нутгийн уур амьсгал чийглэг бус сэрүүн байдаг учраас энэ тал дээр их бэрхшээл гардаггүй байсан байхаа. Харин хоёр чавхдасын хооронд тонн хөгийг хэрхэн тааруулдаг байсан нь сонирхол татаж байгаа юм. Морин хуур нь өөрийн үндсэн хөгөөр “салхинд” дуугардаг байсан нь маш сонирхолтой. Өөрөөр хэлбэл хуурын хоёр чавхдасын хоорондын тонн хөг нь яв цав тохирсон тохиолдолд морин хуурын хөг татаж байгаа мэт адил салхинд дуугардаг юм байна. Энэ нь юуг өгүүлж байна гэхээр Монгол түмэн байгалийн түүхий эдээр болон амьд эдээр энэ гайхамшигт “хялгасыг хялгасаар хөрөөдөгч” хөгжмийг өөрсдийн оюун ухаанаар болон ахуй амьдралаасаа бүтээсэн нь тод болж байгаа юм. Харин морин хууранд өрнийн хөгжмийн тонн хог тогтооход цахар хөгийг 7 эгшигт нотны бага актавын B.F цэвэр кварт, жонон хөгийг буюу тавц хөгийг B.F гэсэн тонн хөгөөр тогтоосон байна. ТОГЛОХ АРГА БАРИЛ Морин хуурыг тоглох техник арга барилын талаар танилцуулья. Морин хуурыг суугаа байдалтай, биенээс хагас хөндий барина. Зүүн гарын дөрвөн хуруугаар, зарим тохиолдолд эрхий хуруу оролцон тоглоно. Нэг хоёрдугаар хурууны хумсны толиогоор буюу хумс махны завсраар, гурав дөрөвдүгээр хурууны өндгөөр дотогш түлхсэн маягаар тоглоно. Хурууны байрлал болон дотогш түлхэх хөдөлгөөн нь  морин хуурны ишнээс хол зайтай өндөр байдгаас шалтгаалдаг бөгөөд хуруунаас маш их хүч гардаг. Баруун гарын хувьд нумт хөгжимд тоглогддог штрихийг тоглоно. МОРИН ХУУР – ӨНӨӨДӨР Морин хуур өнөөдөр дэлхий нийтэд танигдсан хөгжим болж чаджээ. Ялангуяа 1990 оноос хойш маш эрчимтэй хөгжиж байна. Өнөөгийн морин хуурын хөгжилтэй зайлшгүй холбогдож яригдах зүйл бол МУ – ын ерөнхийлөгчийн шагналт Морин хуурын чуулга билээ. МУ – ын Морин хуурын чуулга нь 1992 онд анхны тоглолтоо тоглож нээлтээ хийж өнөөгийн морин хуураа болон монголын үндэсний урлагаа дэлхийн 3 тивийн 30 гаруй улс оронд таниулан ихээхэн өндөр үнэлгээ аваад байгаа 30 гаруй уран бүтээлчидтэй чуулга билээ. Морин хуур чуулгыг үүсгэн байгуулагч Ц.Батчулуун нь морин хуур хөгжмийн гайхалтай тоглооч бөгөөд морин хуур хөгжмийн сургалтанд түлхүү анхаарч өнөөгийн чадварлаг олон арван тоглоочдыг төрүүлэн гаргасан билээ. Тэрээр морин хуурын чуулгыг 1991 онд ХБДС – н хэсэг оюутныг цуглуулж, сургуулийнхаа дотуур байранд бэлтгэл хийлгэж анх үүсгэн байгуулж байсан түүхтэй юм. 1992 оноос 2008 он хүртэл 16 жилийн хугацаанд 1400 гаруй уран бүтээлтэй урын санг бий болгож (монголын болон гадаадын сонгодог) морин хуур гэх хөгжмийн зэмсгийн бүхий л нөөц бололцоог дээд цэгт нь үзүүлж байгаа уран бүтээлчид билээ. Тэр цагаас хойш тэдгээр оюутнууд өнөөгийн морин хуурыг гайхалтай хөгжүүлэгчид, монголын урлагийн гарамгай төлөөлөгчид болж чадсан юм. Тэдгээрийн хийсэн онцлох зүйлүүдээс дурдвал: •    1999 онд Сонгодог дуурын урлагийн гайхалтай бүтээл болох “Carmen” дуурын “Сюит” – г морин хуураар болон чуулгаараа хөгжимдсөн. Тэр ондоо монголын урлагийн дээд шагнал болох Гоо Марал алтан цом шагнал хүртсэн. •    Монголын анхны дуурь болох “Учиртай 3 толгой” дуурь •    Австрийн хөгжмийн зохиолч В.А.Моцарт “Серенада #49” •    “Радитцкий марш” гэх мэтчилэн олон арван бүтээлийг Монголыхоо болон гадаадын сонсогчиддоо хүргэсэн билээ. Энэхүү чуулга нь дэлхийд хэмээн нэрлэгдэх Японы “Сантори”, Оросын “Новый большой”, Америкийн New York хотын “Карнегийн их танхим”, Австрийн Брамсын нэрэмжит “Алтан тайз” зэрэг олон газар тоглож Монголыхоо нэрийг морин хуураараа дуурсгаж яваа билээ. Монгол улсын төр засгаас 2003 онд МУ – ын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн ивээлд багтааж, айл өрх бүр морин хуурыг хоймортоо залах, хүн бүр сурч эзэмшихийг хичээж, хуурч бүрийг морин хуураа сурталчилж, сурган зааж явах үүрэг оноогдсон билээ. Монгол түмэн морин хуурыг дэлхийд таниулсан хамгийн том үйл явдал бол 2003 оны 11 – р сард дэлхийн өв сан болох UNESCO – д шилдэг хөгжмийн зэмсэг болгон бүртгэсэн явдал юм.  

Монголчуудын бичгийн соёл,түүх

монголчуудын бичгийн соёл,түүх 1. Монголчуудын бичгийн соѐл,түүх МУИС-МТС КОМПЬЮТЕРИЙН СҮЛЖЭЭ-1 П.ТЭМҮҮЖИН 2. Хөх түрэгийн бичиг буюу Руни бичиг МЭӨ 3-р зуунд монголд эртний нүүдэлчин овог аймаг болох Хүннү, Дунху нар амьдарч байсан бөгөөд , Хүннү нар бичиг үсэгтэй байсан нь түүхийн баримт бичгээс нотлогдсон ажээ. Энэ бичиг нь МЭ 500-гаад оны үед монголын газар нутаг дээр амьдарч байсан жужанаар дамжин Түрэг үндэстэнд уламжлан очсон байж болох Руни бичиг гэж судлаачид үздэг байна. Төв аймгийн Баян суманд орших Түрэгийн хаан улсын зөвлөх байсан гэх мэргэн Тоньюкукын хөшөөг Руни бичгээр бичин үлдээжээ. Гэрэлт хөшөөний бичээсэнд Тоньюкук өөрөө Нанхиадын эрхэнд хүмүүжсэ н, түүний мөрөөдөл нь тусгаар Түрэг улс хаантай болоход байсан бөгөөд удалгүй хаантай болсон ч эргээд Нанхиадын эрхшээлд орсон, аливаа зүйлийг хийхэд хатан зориг, баатарлаг үйлс хэрэгтэй зэргдурдсан байдаг ажээ. 3. Кидан бичиг 10-р зуунд Монголчуудтай угсаа гарал нэгтэй нүүдэлчин ард түмэн байсан Киданчууд өөрсдийн эзэнт гүрнийг байгуулжээ. Киданд 2 төрлийн бичиг үсэг байсан ба Хятадын дүрс үсэгт үндэслэсэн их бичиг ба уйгар үсэгт үндэслэсэн бага бичигний аль алийг нь хэрэглэж байв. Энэ 2 төрлийн бичиг нь уран зохиолын хөгжилд их түлхэц болсон ба бичихээс гадна судар орчуулах, шүлэг зохиох зэрэг нь өргөн хүрээнд явагдаж байсан бөгөөд мөн өдрийн тэмдэглэл болон аян замын тэмдэглэлийг бичиж ном хийж хөрш орнуудтайгаа ч солилцдог байсан байна. 4.  XIII зуунд Чингис хаан Монголын олон тархай бутархай аймгуудыг нэгтгэж их монгол улсыг байгуулсан нь монгол хэл, монгол бичиг үсгийн хөгжих гол үндэс болжээ. 1205 онд Чингис хаан Найманы Таян хааны бичгийн сайд Тататунгааг олзлон авснаар уйгар монгол бичгийг авч хэрэглэсэн гэж олон бичиг баримтад дурдсан байдаг боловч зарим эрдэмтэд XIII зууны монгол бичгийн хэл хэдийн бүрэн боловсорсон зөв бичих зүйтэй хэл байсныг нотолж, монгол бичгийг монголын эзэнт гүрэн байгуулагдахаас олон зууны тэртээ монгол нутагт улс гүрнээ байгуулж байсан монгол аймгууд хэрэглэж ирсэн гэжээ.uМонгол бичиг 5. Согд бичиг Монголчууд согд, сири, армай гаралтай уйгар бичгийг 800-1100 оны хооронд хэрэглэж эхэлсэн байж болох ба Чингис хаан болон түүнийг залгамжлагчид энэ нандин өвийг өвлөн авч цааш нь улам хөгжүүлжээ. Согд бичгийг зүүн гар тийш нь эргүүлэн харвал монгол бичгийн дүрстэй маш төстэй харагдаж байгаа нь уйгар бичиг болон монгол бичиг энэ бичгээс гаралтайг илтгэж болохуй . 6. Армай бичиг 7. Хуучин уйгар бичиг 8. Чингис хааны чулууны бичиг Монголын уран бичлэгийн калиграфийн монгол бичгээр бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгалын нэг нь Чингис хааны чулууны бичээс юм. Энэхүү гэрэлт хөшөөг 1818 онд судлаач Г.И.Спасский Хархираа голын хавиас анх олсноо мэдээлж, дараа нь уг хөшөөг 1832 онд Петербург хотод аваачжээ. 9. Хадан дээр: “Чинггис хан-и сартагул иргэн дагулижу багужу хамиг монггол улус-ун арад-и буга сочигай хуригсан-дур Есүнггэ ононодур-ун гурбан загуда гучин табун алда-дур онтудалу-га” “Чингис хааныг Сартуул иргэдийг дайлан мордож байхдаа хамаг монгол улсын ардыг Буга сочухайд хурсанд Есүхэй 335 алдыг онолоо” гэж бичсэн ажээ. Эрдэмтдийн тооцоогоор энэ дурсгал нь 1220-1225 оны хооронд бичигдсэн бөгөөд тэр үеийн монголын сур харваачийн ур чадвар, амжилтыг мэдээлж, 1 алдыг тэр үеийн монголын дундаж эрчүүдийн алдалсан гарыг хэмжээгээр 160 см гэж үзвэл, ойролцоогоор 536 метр харважээ гэж үзжээ. 10. Монголын нууц товчоо Монголын нууц товчоог Чингис хааныг нас барсны дараа 1227 оны үед Өгөөдэй хааны даалгавраар бичигдсэн гэж үздэг бөгөөд монгол бичгээр бичсэн эх нь олдоогүй. Xанз үсгээр монгол хэлийг тэмдэглэж, хятад орчуулгыг хадсан 1410 оны үед барлаж хэвлэсэн 11. Алтан товч “Алтан товч” -ыг 1651 онд XVII зууны эхэн үеийн түүхч лам Лувсанданзан зохиожээ. Энэ номонд Чингис хаанаас Лигдэн хааны хүртэлx XIII-XVIII зууны үеийн Монголын түүхийг бичсэн байдаг бөгөөд “Монголын нууц товчоо”-ны монгол үсгээр үйлдэгдсэн нэг эх нь гэж тооцогддог. 12. Гүюг хааны тамга Их Монгол улсын Гүюг хаан 1246 оны 11 сарын 4-нд Ромын пап Инносонд илгээсэн албан бичгээ перс хэлдээр бичиж харин монгол бичгээр бичсэн тамга даран явуулжээ. Энэ захидалдаа Гүюг хаан Ромын папын өөрийнхөө шашинд оруулах гэсэн хүслийг ойлгохгүй байгаа болоод эзэлж авсан Мажарын нутгаас явахгүй, мөн папыг биеэрээ ирж хаанд өөрт нь хүндэтгэл үзүүлэхээс нааш хоѐр улсын хооронд эв найрамдалтай харьцаа тогтоно гэдэгт эргэлзэж байгаагаа бичжээ. 13. Илхаадын зоосон дээрх монгол бичээс Ил хаан улсын үед хаан төр барьсан 17 хааны 12 нь зоосон мөнгөө монгол бичигтэй гаргаж байсан нь батлагджээ. Энэ зоосны бичгийг Бадарчийн Нямаа гуай тайлан уншиж Монгол улсын өнө эртний түүх соѐлын нандин дурсгал хадгалж хамгаалахад зохих хувь нэмэрээ оруулжээ. Доорхи зоосон дээр “ХАГААН НУ НЭРЭБЭРАРГУН НУДЭЛЭТГЭЛҮЛИСЭН АРИГУ ” шинэ хэллэгт буулгавал “Хааны нэрээр Аргуны дэлдүүлсэн ариун” гэж бичсэн ба зоосны дээд хэсэгт хөндлөнгөөр “АЛТАН” гэж бичсэн байх ба “Л” үсгийн гэзгийг гээгдүүлсэн алдаа гаргажээ. 14. Дөрвөлжин бичиг Дөрвөлжин бичиг нь Хубилай (1215-1294) хааны зарлигаар төвдийн Пагва лам Лодойжалцан 1269 онд зохиосон бичиг юм. Дөрвөлжин бичиг хэлбэр дүрсийн хувьд төвд үсэгт, зурлага бичлэгийн хувьд монгол бичигт тулгуурлан зохиосон үет үсэг болно. Эл бичигт монголчуудын соѐлын хэрэгцээнд, тухайлбал монголын их Юань гүрний хэмжээнд албан ѐсны төрийн бичиг болж 100 гаруй жил буюу Хубилай хааны байгуулсан их Юань гүрнийг мөхтөл (1368) хэрэглэгдэж байжээ. Дөрвөлжин үсгээр Юань улсын бүх албан хэргийг хөтлөхийн зэрэгцээ нийт монголчуудын дунд түгээн дэлгэрүүлэх талаар Хубилай хаан өөрийн биеэр ихээхэн зүтгэл, хүч чармайлт тавьж байсан хэрнээ монгол туургатнуудын дунд түгээмэл дэлгэрч чадсангүй. Тэгэвч дөрвөлжин бичиг Монголчуудын нэгэн үеийн түүх, соѐлын хэрэгцээнд үйлчилсэн өвөрмөц нэгэн үсэг бичиг мөн тул монгол үндэстний бахархал, монгол туургатны соѐлын нэгэн нандин өв юм.  

Аргалын утаа 300 - аад нянг устгадаг

Аргалын утаа 300-аад нянг устгах чадвартайг Японы эрдэмтэд судалж тогтоожээ Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би Атар хээр нутгаа өлгий минь гэж боддог... гэж бид хүүхэд байхдаа энэшүлгийг мөн ч их уншдаг байлаа. Одоо ч энэ шүлгийг сонсохоор аргалын тэр “тансаг” гоё утаа үнэртэх шиг болдог юм. Хотын бид ч сүүлийн үед нүүрсний хорт утаагаар амьсгалсаар байгаад аргалын утааныхаа үнэрийг мартаж байх шиг байна даа. Аргалд ариусгах олон шинж байдаг гэсэн. Бид үүнийгээ мэдэхгүй малын баас гэж сэжиглэн тойрч зугтдагаа нуугаад яахав. Хэн хүнгүй л мэдэж байгаа юм чинь. Аргал ямар шидтэй юм бол гээд асуухаар мэдэх эрдэмтэн доктор тун ховор байх юм. Хүн хүнтэй уулзаад аргалын тухай асууж явтал нэг танил маань “Аргалыг судлах цаг нь болсон шүү. Биднээс түрүүлээд Япончууд аргалыг судлаад ид шидийг нь мэдээд ирээдүйн сумочдоо бэлтгэлд гарахаас нь өмнө аргалын утаагаар 15 минут утдаг болсон байна” гэж ярилаа.  Одоогоос 7 жилийн өмнө Японы нэг эрдэмтэн манай улсад ирээд аргал авч явжээ. Нөгөө Япон доктор 4 жилийн дараа дахин ирээд танил эрдэмтэндээ “-Танай монголчууд 3 жил хөдөө хэвтсэн үхрийн баасыг хөх аргал гэж нэрлэдэг гэнэ. Түүнээсээ олж өгөөч” гэж гуйжээ.  Найз нь ч түүний хүсэлтийг дор нь биелүүлжээ. Нөгөө эрдэмтэн 3 жил хөдөө хэвтсэн хөх аргалыг судлаад агаар дахь 300 гаруй микроб вирусийг устгадаг юм байна гэж дүгнэлт гаргажээ. Уг нь харийн энэ эрдэмтнээс өмнө өвөг дээдэс маань аргалын нянг устгах чадварыг мэддэг байсан байна. Тиймдээ ч тэд махыг аргалын утаагаар утдаг байсан. Энэ уламжлал одоо ч хадгaлагдаж байгааг бид мэднэ. Бас өеөдөж ядарсан мал, тамирдаж ядарсан хүмүүсийг эхлээд аргалын утаагаар утаад дараа нь чөмөгний ясыг цохиод өтгөн хар цайнд чанаж ууранд нь утдаг байжээ. Ингэснээрээ гадаад дотоод энерги нь идэвхжиж оюун санаа нь цэлмэн сэтгэл санаа нь тайвширдаг байсан байна. Тэр байтугай уралдах морио өглөө нь аргалын утаагаар утдаг уламжлалтай байжээ. Энэ бүхнийг мэдэх монгол хүн бараг байхгүй болсон нь харамсалтай.  Сүүлийн үед бид хий гүйдэл чөтгөр шулмас гэж их ярих болсон. Энэ нь огт байдаггүй биш байдаг зүйл юм байна. Шөнөд 3 удаа хий үзэгдэл гүйдэг гэнэ. Эрт дээр үеийн эрдэм ухаант хөгшид үүнийг мэддэг учраас өглөөд аргал түлж утаагаар нь гэрт хоргодсон хар хүчийг хөөж ариулдаг байжээ. Монголчууд бид аргал, аргалын утааны арц, гангаас ч илүү ариусгах шидэт чанарыг мэдэж өвөг дээдсийнхээ бүтээсэн ахуй орчныг эргэж сэргээх юмсан гэсэн өөдрөг бодол тээж явтал сэтгэл гонсойлгосон мэдээ сонслоо. Монголчууд сүүлийн үед сайн таньдаг болоод байгаа Төгс гэгээрсэн их багш Чин Хай “-Монголын малын өтөг бууцнаас ялгарч байгаа хүлэмжийн хий озоны давхаргыг цоолж дэлхийд дулаарал үүсэх нэг үндэс болж байна” гэж дэлхий дахинаа тунхаглалаа. Өөрийн гаргасан дүгнэлтээ батлахын тулд Чин Хай багш олон улсын бага хурлыг хүртэл зохион байгуулж байх юм.  Монголд байтугай том том гүрнүүдэд нөлөөлж чаддаг энэ хатагтайн үгийг манай төр засгийн эрхэмүүд болон эрдэмтэд хүлээн зөвшөөрч түүний саналыг дэмжиж хөл алдацгаасан нь гайхалтай. 13-р зуунд монгол улс одоогийнхоос 6 дахин илүү буюу 250 сая малтай байсан гэсэн. Тэр үед монголын малын өтөг бууцнаас ялгарч байгаа хүлэмжийн хий озоны давхаргыг цоолж байх нь яасан юм. Тэгээд ч монгол мал 1500-аад өвс ургамал иддэг одоо харин цөлжилт гээд 500-600 өвс ургамал иддэг болж. Үүний 70-80 хувь нь эмийн ургамал байдаг. Бохирдоогүй экологийн цэвэр өвс ургамлыг идэж байгаа учраас өтөг бууцнаас нь хүлэмжийн хий ялгарна гэж юу байдаг юм хэмээн дотроо Чин Хай багийн үзэл бодолтой тэрсэлдэж явснаа нуугаад яахав. Гэтэл миний омогшилд “хань” болж Дани, Америк, Францын эрдэмтэд хүлэмжийн хий озоны давхаргыг цоолддоггүй гэж шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргаж Чин Хай багшийн үзэл баримтлалыг үгүйсгэлээ. Дээрх 3 орны эрдэмтэд энэ дүгнэлтээ бодитоор харуулсан баримтат киногоо саяхан телевизээр цацлаа. Эдгээр эрдэмтэд судалгааныхаа эхний явцдаа хүлэмжийн хий озоны давхаргыг цоолоод байна гэсэн дүгнэлттэй байсан аж. Гэвч судалгааны төгсгөлд хүлэмжийн хий тэр тусмаа малын өтөг бууцнаас ялгарсан хүлэмжийн хий озоны давхаргыг цоолдоггүй юм байна гэж баталжээ. Тэд энэ баталгаа нотолгоогоо дэлхий нийтэд цацах гэтэл хүлэмжийн хий озоны давхаргыг цоолж дэлхийн уур амьсгалыг дулааруулж байгаа гэдэг сенасааци дээр бизнесээ явуулдаг олон олигархууд болон бизнесийн бүлгүүдийн эрх ашигт харшилж байгаа учраас Дани, Америк, Францын эрдэмтийн дүгнэлтийг цацуулахыг хүсэхгүй байгаа аж. Иймээс 3 орны эрдэмтэд баримтат кино хийж цацаж байгаа нь энэ юм байна. Үүнийг уншигч эрхэм та хөдөө явж байхдаа хөх аргал тааралдвал түүгээд өөрийгөө нэг утаад үзээрэй. Танд аргалын ид шид үйлчлэнэ шүү. Монголчуудын аргалын утааны нууцыг Энэтхэгийн нэгэн эмч, эрдэмтэн доктор Шарма олж мэдээд монголоос аргал аваачаад Энэтхэгийн уушгины тахал туссан хүмүүсийг аргалын утаагаар утсан чинь их амжилт олж утааны эдгэрүүлэх чадалд гайхсан байна. Японы эрдэмтэн аргалын утааг судлаж үзээд элдэв өвчлөлтийн нянг устгагч байгааг тогтоожээ. Аргалын утаанд янз бүрийн нянг устгагч байгаа гэж тэр эрдэмтэн үзсэн нь аргалын утааны тухай яриад буйн том баталгаа болж өгөх мэдээлэл юм. Тэгэхдээ монгол малчдын шээзгийнд түүж цуглуулдаг “монгол арга” л тийм чанартай болохоос өөр орны өөр малын баас тийм биш нь мэдээж. Сарлаг гэхэд л 200-гаад төрлийн эмийн ургамал иддэг. Монголчууд судар номыг баринтаглаад хойморынхоо авдар дээр нандигнан тавьдаг түгээмэл уламжлалтай билээ. Авдар дээр тавиастайгаар олон жилийг өнгөрөөсөн судар аргалын утаанд шаралтлаа нэвчсэн байдаг. Тийм судрууд манай үндэсний Төв номын санд хэдэн зуугаараа бүүр 1920-иод “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдахаас эхлээд бараг зуу шахам жил хадгалагдаж байгаа. Гэтэл тэдгээр судруудад орчин үеийн цаасан номны өвчин болох мөөгтөх, хорхойтох, чийгтэх, тоосжих аюул огтхон ч халдаагүй байсаар байгаа билээ. Энэ бол бас аргалын утааны нэг гайхамшгийн нотолгоо юм. Аргалын утаа бургилсан малчны гэр ариун болой.    

Хуудаснууд

Subscribe to Үндэсний соёл