logo

logo.jpg

Advertisement

Ярилцлага

Дэлхийд данстай монгол найрагч

Дэлхийд данстай монгол найрагч Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой буюу Монгол бахархлын өдрөөр Монголын бахархалт хүмүүн Гомбожавын Мэнд-Ооёог Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнаж байсан билээ. Урлаг утга зохиолын салбарт 40 гаруй жил хөдөлмөрлөхдөө эх орондоо төдийгүй дэлхийд үнэлэгдэх бүтээлүүд туурвисныг нь Монголын төр өндрөөр үнэлснээ энэхүү шагналаар баталж, тэрбээр “Чингис хаан” одонт ес дэх хүнээр өргөмжлөгдсөн байдаг. Түүнд энэхүү шагналыг олгохоор шийдвэрлэснийг олон нийтэд зарласан намар оройн тэр өдөр Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо “Өвөлжөөндөө бууж гэрээ дулаалаад шинэ гарах номын дардасаа уншиж суутал утас эгшиглэж энэ гайхамшигтай мэдээг дуулгав. Хоёр хоногийн дараа Тайвань явна. Хуралдаа суугаад тэндээ амарч сувилуулах төлөвлөгөөгөө өөрчлөөд Одонгоо хүлээн авахаар удахгүй буцаж ирнэ ээ. Та бүхэнд баярлалаа” хэмээх талархалын үгсийг нүүр номондоо үлдээсэн байв. Төрийн өндөр хүндлэл хүлээж, тэргүүн зэргийн шагнал хүртэх баяртай мэдээ дуулсан түүний анхны сэтгэгдэл энэ байлаа. Урлаг утга зохиолын салбарт 40 гаруй жил хөдөлмөрлөхдөө эх орондоо төдийгүй дэлхийд үнэлэгдэх бүтээлүүд туурвисныг нь Монголын төр өндрөөр үнэлснээ энэхүү шагналаар баталж, тэрбээр “Чингис хаан” одонт ес дэх хүн болж өргөмжлөгдлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч түүнийг “нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, малчин ардын хүү” хэмээжээ. Г.Мэнд-Ооёо нь Дарьгангын хээр талд мэндэлж,  мал сүрэг адуулж, хурдан морь унаж өссөн нүүдэлч-малчин язгууртай зохиолч бөгөөд түүний уран бүтээл байгаль дэлхийтэйгээ гүн шүтэлцсэн нүүдэлчдийн соёл, ахуй, тал нутгийн зөөлөн намуун зан чанар, монгол уламжлалт мэдлэг ухаантай салшгүй холбоотой байдаг билээ. Түүний бүтээлүүд дэлхийн 40 гаруй хэлнээ орчуулагдсаны зэрэгцээ тэрбээр Монголын түүх, соёл, байгалийн өвийг сэргээн хамгаалах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулсаар яваа нийгэм соёлын зүтгэлтэн юм. 2014 оны есдүгээр сард Румыны Крайово хотод болсон Дэлхийн яруу найргийн наадмын тэргүүн шагналыг хүртлээ. Дарьгангын талд өссөн малч удамт хүү хожмоо Монголоо дэлхийд сурталчилсан их найрагч болов. Анх “Бодлын шувуу” нэртэй шүлгийн түүврээ 1980 онд 28-хан насандаа хэвлүүлснээс хойш 13 жилийн дараа анхны туульсийн том бүтээл болох “Алтан Овоо” туурвилаа 1993 онд хэвлүүлжээ. “Алтан Овоо”-ноос 19 жилийн дараа буюу 2012 онд “Гэгээнтэн” романаа уншигч түмний хүртээл болгосон нь өдгөө номын амтанд дурлагсдын талархал хүлээж байна. Зохиолч Г.Мэнд-Ооёо Дарьганга нутгаас төрсөн сод авьяаст найрагчдын нэг. Ганга нуурын хөвөөнд тоглож, энэ нуураас алсын замд гарсан хүн хун юм. Мөн уламжлалт босоо монгол бичгээ авч үлдэх, түгээн дэлгэрүүлэхэд зохиолч хувь нэмрээ үзүүлсээр ирсэн. Тэрбээр уран бичлэг сонирхож, өөрийн бүтээлүүдийг уран бичлэгт буулган, түүгээрээ Монголд төдийгүй гадаадын хэд хэдэн оронд үзэсгэлэн гаргаж эх хэлээ сурталчилсан гавьяатан. Зохиолч Г.Мэнд-Ооёо Дарьганга нутгаас төрсөн сод авьяаст найрагчдын нэг. Ганга нуурын хөвөөнд тоглож, энэ нуураас алсын замд гарсан хүн хун юм. Тиймийн учир нуураа эргэж байгалийн үзэсгэлэнт энэ нутгийг хайрлан хамгаалах, онгон дагшин байдлыг нь хадгалж үлдэх тухайд шийдвэр гаргагчдын анхааралд хүргэж чадсан. Үр дүнд нь Ганга нуурыг хамгаалах хөдөлгөөн өрнөж, жилээс жилд татарч, чуулах хунгийн тоо цөөрсөөр байгаа энэ нуурын эрэг хөвөөнөө мод тарих зэрэг сайхан санаачилгууд ажил хэрэг болоод эхэллээ. Үүгээрээ тэр нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн хэмээх тодорхойлолтод яв цав нийцэж байна. Мэнд- Ооёо дэлхийд данстай найрагч. Тэрбээр 2009 онд Дэлхийн Урлаг, соёлын академиас олгодог дэлхийн яруу найргийн дээд шагнал болох “Поэт лаурэт” цол, алтан титмийг гардсан. 2014 оны есдүгээр сард Румыны Крайово хотод болсон Дэлхийн яруу найргийн наадамд оролцож, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 50 гаруй найрагчаас тодорч гранд буюу тэргүүн шагналыг нь хүртсэнийг монгол түмэн талархан угтлаа. Зүүн гар талаас: Яруу найрагч Г.Мэнд-Ооёо, У.Хүрэлбаатар, Я.Баатар, Ж.Саруулбуян нар Монгол найрагчийн бүтээлийг  өрнө дахинд шимтэн сонирхож буйн илэрхийлэл энэ биш гэж үү. Дэлхийн яруу найрагчдын их хурлын дэд ерөнхийлөгчийн албатай тэрбээр “Чингис хаан” одонг гардахаасаа хэдхэн хоногийн өмнө Тайваньд болсон Дэлхийн яруу найрагчдын 35 дахь их хуралд найрагчдынхаа хамтаар оролцоод ирлээ. Чуулганы үеэр Монголын яруу найргийн өдөрлөг, уран бичлэгийн үзэсгэлэн дэлгэжээ. Мөн түүний шүлгийн түүвэр “Шинэ нутаг” нэртэйгээр англи, хятад хэлнээ хэвлэгдэн гарч, дээжийг нь дэлхийн өнцөг  булангаас ирсэн найрагчид хүртээд буцацгаажээ. Г.Мэнд-Ооёо хэмээх монгол хүмүүн дэлхийн яруу найргийн өргөөний хойморт хүндтэй байр эзэлсний тод гэрч энэ болно. Тэрбээр өнгөрсөн оны тав, зургаадугаар сард Италийн Чеветилла хэмээх XV зууны шилтгээнд уран бүтээлээ туурвих урилга хүлээн авчээ. Тэр үедээ туурвисан шинэхэн романаа “Гол усан тунгалагших цагаар” хэмээн нэрийдэж, уншигч түмэндээ өргөн барихаар ариутган шүүж сууна. Зуны дэлгэр цагт хөдөө гадаагуур явах ажил ихтэй тул уран бүтээл хийн, төвлөрч суух цаг олддоггүй. Харин өвлийн улиралд өвөлжөөгөө дулаалж аваад, уран бүтээл туурвихад нэн таатай байдгаа зохиолч нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байв. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгнээс өмнө Г.Мэнд-Ооёо өвөлжөөндөө хэдийнэ тухалж, бичиг номын их ажилдаа шумбан оржээ. Энэ цагаар нь их найрагчид том хүндлэл ирэв.  

ЧЕ ГЕВАРЕ-Г ХЭРХЭН ХӨНӨӨСНИЙГ ТТГ-ЫН АЖИЛТАН АСАН ЯРЬЖЭЭ

ЧЕ ГЕВАРЕ-Г ХЭРХЭН ХӨНӨӨСНИЙГ ТТГ-ЫН АЖИЛТАН АСАН ЯРЬЖЭЭ   Латин Америкийн хувьсгалч Эрнесто Че Гевараг буудсаны дараа толгойг нь таслах гэжээ. Энэ тухай ТТГ-ын агент асан Феликс Родригез Латвийн Baltkom радиод өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Эрс хувьсгалчийг нас бараагүйг Фидель Кастро батлах гэж оролдсон гэнэ. "Тэд хэдхэн хоногийн дотор үүнийг хийх гэж бодож байсан. Боливийн Цэргийн ерөнхий командлагч Овандо Кандиа тэнд байсан, тэрээр хэлэхдээ:  "Хэрвээ Кастро энэ Че Гевараг үхсэн гэдгийг үгүйсгэж байгаа бол бидэнд няцаагдашгүй нотлох баримт хэрэгтэй" Мөн тэрээр түүний толгойг таслахыг санал болгосон байна.  Тэгэхээр нь би хэлсэн: "Ерөнхий та үүнийг хийж болохгүй" гэтэл "Яагаад болохгүй гэж?" гэж тэр асуув. Би "Та энэ хүний толгойг тасаллаа ч, ерөнхий штабын даргын хувьд баталж байсан ч Кастро энэ Чег амьд гээд үгүйсгэж чадна" гэв.  "Та нар тэгээд юу санал болгож байна вэ?" гэж тэр асуув. Би "Та нар үгүйсгэх аргагүй нотолгоо гаргая гэвэл үүнийг шалгаж болно, тэр нэг хуруугаа тайруулсан тухай Аргентины цагдаагийн газрын баталсан бичгийн хуулбар байна" гэж хэлсэн.  Дараа нь тэр түүний гарыг таслахын тушаасан гэж Родригес ярьжээ. Түүний хэлснээр, Кубын хувьсгалчийн гарыг эмч тасалсан. Дараа нь тэд Гавана дахь хувьсгалын талбайн барилгад өлгөхөөр Куба руу авч явсан байна. ТТГ-ын агент асны хувьд Кастро түүний гарыг өөрийн нүдээр харсан.  Че Геварегийн отряд Боливийн цэргийнхэнд 1967 оны аравдугаар сарын 8-нд ялагдаж, тэр өөрийгөө комендант болон ТТГ-ынханд тушаахад буудан хороосон байна.                                                                                             М.Баяр

Цагаан хэрмийг хэн санаачилсан бэ?

Цагаан хэрмийг хэн санаачилсан бэ?   Дэлхий нийтийн албан ёсны түүхэнд зэрлэг нүүдэлчдийн довтолгооноос боловсон соёлт ертөнцийг хамгаалж босгосон гэж тооцдог хятадын алдарт Түмэн газрын Цагаан хэрмийн тухай хэн эс бичлээ дээ. Өдгөө бидний хэн нь ч /хар, шар, улаан, цагаан арьстан цөм/ үнэхээр тэр цагаан хэрмийг хятадын соёлт ард түмэн амаа мэдэхгүй агсарсан үй олон зэрлэг бүдүүлэг морьтнуудын довтолгоон дээрэмдлэгийг хаацайлах гэж арга ядан байж босгосон юм билээ гэж ухаарч ойлгож дасчээ. Энэ ойлголтын цаана нүүдэлчид нь бүдүүлэг /өөрөөр хэлбэр устгадаг/ суурин иргэд нь боловсон /өөрөөр хэлбэл бүтээдэг/ гэсэн хоёр категори тогтсон байна. Энэ бол дэлхийн түүхийн шинжлэх ухааныг мухардуулсан хамгийн гол алдаа юм. Сүүлийн арван зургаан жилийн ажил маань үүнийг надад үнэмшүүлсэн билээ. Тэгээд ч “Цагаан хэрмийн түүх” гэсэн бяцхан номоо бичиж дуусгахдаа, хүмүүний амьдралыг эцсийн эцэст хэн жолоодож байна вэ? гэсэн өөр нэгэн асуулттайгаар төгсгөх болсон юм. Гэвч одоо энд энэ бүхнийг ярихгүй. Би шинэ номынхоо цоо шинэ нэгэн дэд санааг та бүхэнд толилуулж хариулт сонсохыг хүссэн юм аа. 1. ХЭРЭМ БОСГОХЫН УЧИР Угтаа би Цагаан хэрмийн тухай ярих гээд байгааг уншигч авгай та гарчигнаас л гадарласан байх гэж найдаж байна. Үнэхээр би тэр аварга ажлыг хендеж байгаа юм. Тийм учраас эхлээд ер нь хүн төрөлхтөн тийм хэрэм байгуулах гэж оролдсон уу үгүй юу? гэдгийг сонирхох хэрэгтэй. Хятадын их цагаан хэрмийг анх Манай Эриний Өмнөх IV зуунд эхэлсэн гэж тооцдог юм. Тэгвэл түүнээс өмнө буюу түүнтэй зэрэгцээд манай дэлхийд ямар соёл иргэншил тогтож байсан бэ? Түүхэнд мэдэгдэж байгаагаар Египет буюу Мисирийн соёл хамгийн эртнийх юм. Түүнээс 1000 жилийн дараа цэцэглэсэн Вавилоны соёл, тэгээд Ассир, Финник, Персийн хаанчлалыг бид мэднэ. Дараа нь Македоны Александр ноёрхож, түүнийг эцэслэхэд Энэтхэг газар Маурийн Чандрагупта тодорсон юм. Эртний Эллинчүүд 300 жил ардчилалыг хөгжүүлэх гэж оролдоод Искандерт эзлэгдэх жил, Ромчууд Карфагеныг сөрөн босч ирж байлаа. Цагаан хэрмийн шав тавьсан христосын өмнөх 369 он хүртэл дээр дурьдсан соёл иргэншлүүдийн аль нь ч тиймэрхүү барилга байгууламжийг сэдээгүй байв. Өөрөөр хэлбэл мисирүүд аварга цац бунхан, услалтын систем бүтээж Эллинчүүд бурхадын цоолбор ба нүсэр том, дуган сүмээрээ гайхуулж байснаас биш улс үндэстнийг тэр тусмаа соёл иргэншлийг зааглах хэрмэн ханын тухай огт бодолхийлээгүй ажээ. Эртний Урартаас грекийн хот улсууд хүртэл хэрэм хана нь Өрнөд Ази ба Дорнод Европод зөвхөн хотын хамгаалалт гэж тооцогдож байсан юм. Ассирийн хүчирхэг эзэн хаан Тиглам Паласар МЭӨ 745 – 727 онд Вавилон, Сири, Палетиныг довтлохдоо асар өндөр шаталсан хэрмүүдийг таранаар эвдэж нурааж байсныг бид мэднэ. МЭӨ 6-4 зуунд мандаж агсан Перс гүрний их хаад Дарий, Крерксүүд цөм л хотын хэрэм нураан “шинжлэх ухааныг” хөгжүүлэхэд асар их хувь нэмрээ оруулсан. Хариуд нь хотын хэрэм дахин сэргэн босч, илүү бат бөх, илүү өндөр, илүү уран төгс байрлалтай болж байсан ч 5000 км үргэлжлэх тийм аугаа байдалд хүрээгүй билээ. Тэгэхээр түмэн газрын цагаан хэрмийн тухай ярихад бусдаас жиших, эргэцүүлэх зүйл төдий л гарахгүй нь тодорхой болж байна. 2. ЦАГААН ХЭРМИЙН ТУХАЙ ТОВЧ Цагаан хэрмийг анх МЭӨ IV зуунд эхэлж, мөн тооллынхоо III зуунд дуусгасан байна. Тухайлбал МЭӨ 306 – 205 онд хятадын Чжао ханлигийн эзэн анх үүсгэн байгуулаад Цинь төрийн хаан Цинь Ши хуанди МЭӨ 214 онд гүйцээсэн гэж үздэг юм байна /Г.Сүхбаатар, Л.Жамсран “Монголын түүхийн дээж бичиг” 1968 он/. Их цагаан хэрмийг анх Санхэ гол дагуу Чуулалт хаалгаас Хатан гол хүртэлхи хэсгийг Чжао улс байгуулсан. Хатан голоос Гансү муж хүртэл хэсгийг Цинь Шихуаны зарлигаар их жанжин Мэн Тиан бариулжээ. Бас Чжао ханлигийн босгосноос умар зүг 100 гаруй бээрээр ахиулж барьсан хэрэм одоо бүрэн бүтэн үлдсэн байна. Цагаан хэрмийн урт нь 5000км орчим буюу хуучин хятадын уртын хэмжүүрээр яг л 10000 газар болно. Нэг газар нь 500 орчим метртэй тэнцэнэ. Хэрмийн суурийн өргөн 6,5м, дээгүүрээ 5,5м, өндер нь дунджаар 6,6 – 10м-т багтах боловч уул, хад, хясаа зэрэг газрын өндрийг барьж, өөг ашиглаж барьсан тул байгаагаасаа өндөр харагдах талтай. 3. ЖУНШАНЬ УЛСЫН УЧИР Бидний ярилцах гол сэдэв маань Цагаан хэрмийг хэн санаачилсан бэ? гэдэгт оршиж байгаа. Үүний тулд Жуншань улсын тухай цухас ч атугай дурдах ёстой. Монголчуудын дээд өвгө нүүдэлчид 6000 жилийн өмнөөс умар зүгт Шивэр тайга /Сибирь/ Байгаль далайгаас өмнө зүгт Хатан гол хэмээх Шар мөрний өмнө хөндий хүртэл уудам нутагт аж төрж байсан нь өнөөдөр нэгэнт тодорхой болсон зүйл. Тэдний урдуур Хөх мөрний хөндийд Хуосяо нар буюу наньцзя гэдэг өмнөд бүлгийн нангиадын дээд өвгө, газар тариалан эрхлэн амьдарч байсан аж. 4500 жилийн өмнөөс Хуосяо нарын хүн ам олшрон, нүүдэлчдийн газар нутагт нэвтрэх болж түүнээс хойш жил жилд нүүдэлчдийг умар зүг шахсан түүхтэй. 3000 жилийн өмнө гэхэд Шар мөрний өмнөд эргийг эзлээд нүүдэлчид хойт эрэгт нь гарав. МЭӨ VI зууны үед тэд Шань уулын дорнод бэлээр нутаглав. Чухам энэ үед Жуншань улс байгуулагджээ. Энэ улс бол хүн амаар нүүдэлчдийн дунд нилээн дээгүүр орж байсан цагаан ди нарын нэгэн салаа Шианьюнь нарын байгуулсан нүүдэлчдийн төр улс байлаа.товч хэлбэл Хүннү гүрний өмнөх анхны Монгол нүүдэлчдийн бяцхан улс байсан юм. Бяцхан гэдгийн учир нь Жуншань нь одоогийн БНХАУ-ын Хэбэй мужийн нутаг дэвсгэрийг эзэмшиж байсны зэрэгцээ гарал нэгтэй нүүдэлчин Жин ди нарын өөр олон аймаг холбоод тэр үед хүч чадалтай, оршин тогтносоор байсныг онцолсон хэрэг. Өмнө, өрнө, дорно талаас нь Хуосяогийн Жао, Янь, Вэй ханлигууд шахан түрж, газар нутгийг эмтлэн хороосоор МЭӨ 369 он гэхэд 39 хэмд очсон байна. Чухам тэр жил Жуншань улс, хятад хуосяо нараас хамгаалахын тулд хамгийн өмнөд хил дээрээ хэрэм босгож эхэлсэн бололтой. 4. АНХНЫ ХЭРЭМ МӨН ҮҮ? Сүүлийн үеийн БНХАУ-ын газрын зурагт Хэбэй мужийн тов хэсэг буюу Лайжуан хот ба Жи сианы хооронд барагцаалбал 90-ээд км үргэлжилсэн хэрмийг тэмдэглэсэн бий. Ингэхдээ мөн зурагт Их Цагаан хэмийг буулгасан тийм дүрс, тийм өнгөөр тэмдэглэжээ. Үүнийг би “Жуншаний цагаан хэрэм” буюу ЖЦХ гэж өгүүлэлд хавсаргасан бүдүүвч зурагтаа тэмдэглэсэн юм. Сымацзяний /МЭӨ 146 он/ “Шицзи” судрын “Жао улсын сурвалж” хэмээх бүлэгт “Жуншаний цагаан хэрэм байгуулав” гэж бичсэн нь дээр дурьдсан МЭӨ 369 онтой тохиож байгаа юм. ЖЦХ-ийн байрлал, “Шицзи”-гийн мэдээтэй дүйж буй өөр нэгэн баримт “Саньгожи” буюу гурван улсын судрын газрын зургаас олдсон юм. Уул газрын зураг МЭ 220 – 280-аад оны хятадын том тосгон, зам харилцааг тусгасан маш ховор сурвалж билээ. “Го” гэдэг нь хятадаар “улс, аймаг” гэсэн утгыг илэрхийлнэ. Тэгэхээр МЭӨ 297 оны орчим хятадад эзлэгдсэн Жуншан улсыг нэгэн Жиүн болгон уг нэрээр үлдээсэн нь Хань улсын 400 жилийг элээж хэвээр хэрэглэгдэж байсан нь илэрхий. Ийнхүү Жуншань нар, Жао улсын эсрэг цагаан хэрэм босгосон нь он цагийн хувьд хуосяо нарын байгуулсанаас даруй 50 гаруй жилийн өмнө болжтаарлаа. Одоохондоо үүнийг няцаах мэдээ үгүй байна. 5. ЖУНШАНИЙ СОЁЛ БА ХЭРЭМ Нүүдэлчид хэрэм байгуулсан гэхээр бидний заалгаж сурсан нийтийн түүхийн ойлголтод нилээд гаж санагдах байх л даа. Тийм учраас зарим зүйлийг тайлбайрлах гэж оролдъё. Өвгө түүхийн нэртэй судлаач, Еөншөөв А.Дамдинсүрэн гуайн хэлсэн сайхан үг бий.”Нүүдэлчид гэхээр зөвхөн эсгий гэрээр ойлгох нь өрөөсгөл шүү. Дөрвөлжин сууцыг модоор ч, шавар тоосгоор ч босгож л байсан улс, тэд” гэж тэрбээр хэлсэн юм. Үнэхээр эртний сүг зураг, болоод археологийн олдворуудаас харахад дөрвөлжин сууц, цаашлаад шавар шорооны цощолбороос нүүдэлчид шантарч ухраагүй, харин ч түүнийг байгалийн нөхцөлд тохируулан хэрэглэж байсан нь илэрхий. Гэхдээ энэ нь сонгодог сууц болох эсгий гэрээ сайжруулан бүтээх замын зөвхөн нэгэн гишгүүр гэж ойлговол зохистой. Энэ нэгэн зүйл. Хоёрдугаарт, өгүүллийн эхэнд хэлсэнчлэн Төв азийг бүхэлд нь эзэгнэж асан нүүдэлчидээс Шар мөрний урсгал дагуу буюу Хуосяо нартай хаяа нийлж байсан овог аймгууд газар тариалан эрхэлж, хот сууриныг байгуулж байжээ. 1950-аад онд хятадын археологчид Хэбэй мужийн Жижиэжуан тосгонд малталт хийж ваар, тоосго, тариалангийн багаж олсныгоо нарийвчлан шинжээд, Хуосяо нарынхаас ялгаатай болохыг тогтоож “Жуншаний соёл” гэж нэрлэсэн юм. “Шицзи”-д өгүүлсэн “Жао улсын довтолгоонд ертөж, Жуншань улс дервөн цайзаа булаалгав” зэрэг өгуүлбэр ч дээрхийг нотолно. Чухам энэ суурьшсан байдал нь Жуншаний мал аж ахуйг бэлчээрээр гачигдуулж, улмаар ахуй, соёлын тусгаар тогтнол нь сулрахад хүргэсэн бололтой. Ямар боловч Жуншань нар хэрэм барьжээ гэхэд төдий л гайхах үндэсгүй юм. 6. САНААЧЛАГЧ САНААЧЛАГЧАА ДӨНГӨХГҮЙ. Одоо дээрхи мэдээллийг нэгтгээд үзье. Хятадын Чжао ханлигийн эзэн; Ү лин ван, МЭӨ 301 онд Жуншань улсыг бут ниргээд умар зүг одоогийн Цагаан хэрмийн эх үүсвэрийг тавьжээ. Тэгвэл Жуншань улс түүнээс 68 жилийн өмнө буюу МЭӨ 369 онд мөн “Цагаан хэрэм” барьж Хуосяо нарын довтолгоог зогсоох гэж оролджээ. Дахин тодруулахад “Жуншань” гэдэг бол улсын оноосон нэр, Жуншань улсын байгуулсан үндэстэн нь нүүдэлч Жун ди нарын салбар цагаан ди-гийн Сяньюнь байлаа. Сяньюнь гэдэг нэр Монгол бичгийн дуудлагаар Сүннү буюу Шүннү болно. Боржигон Д.Нацагдоржийн “Түүхийн шүлэг”-т гардаг Шүннү даруй мөн бөгөөд Хүннү нарын өвгө билээ. Үйл явдлыг сэргээн сөшгөвөл МЭӨ369 оноос хойш буюу Жуншань улс өмнөд хил дээрээ хэрэм босгосны дараа МЭӨ307 он хүртэл жараад жил Чжао улсын довтолгоонд өртөөгүй бөгөөд гагцхүү Жуншань улсын баруун талаас хятадын Вэй ханлиг довтолж, Хуншаний эзэн арга буюу хэрмээ хамгаалах боломжгүй болсны дараа л дайран орсон юм. Үүнээс үзэхэд Шүннү нарын байгуулсан хэрэм нилээд үүрэг гүйцэтгэсэн бололтой. Нэн сонирхолтой нь МЭӨ 352 онд Вэй улс, МЭӨ 301 онд Чжао улс МЭӨ 270 онд Цинь улс тус тус умар зүгт Цагаан хэрэм босгосон нь Жуншань улсын үлгэр жишээг дагаж мөрдсөн гэхээс өөр аргагүй байна. МЭӨ 214 онд Цинь улс хэсэг бусаг тэдгээр хэрмийг залган нэгтгэж улмаар өрнө, дорно зүгт тэлснээр 2000 гаруй жилийн турш хоёр их соёл иргэншлийг заагласан аварга хэрэм болох тавилантай санж. Бахархалтай нь хүн. гэгч амьтан байгаль ээжийнхээ бүтээл шиг гайхамшигт зуйл туурвиж чадахын онгодыг тийнхүү өвлөсөн нь нүүдэлчид байсан аж. Харамсалтай нь, тэр онгодын амьд биелэл болон сүндэрлэсэн их хэрмийнхээ ард өөрсдөө өнө эртний үржил шимт уугуул нутгаасаа үүрд таслагдсан ажгуу. 7.УЧИГ ШИНГЭЭХ НЬ: Үзэл суртлын хүлээс алдуурсан 90-ээд оны цоргилуун он жилд үндэстнийхээ өв соёлын нууцыг нээж дуу алдан бичигчид олширсон нь сайхан. Энэ тухайд ухаалаг зарим сэхээтэн “Урьд нь бүх юмыг Монгол дуусгадаг байсан. Харин одоо бүх юм Монголоос гаралтай болжээ” гэж шоглох болсон нь бодууштай асуудал мөн. Баталгаа нотолгоогүй бол ямар ч шинэ онол, онол чигээрээ л үлддэг. Хэрвээ миний өгүүлэл түүний тоонд орвол хэн нэг шог зохиолчид талхны мөнгө олох сэдэв болоосой! гэж ерөөгөөд дахин ном судраа онгичихоор суух болно. Гэвч өвгөн Галилей, шашны шүүхээс гарахдаа “Ямар ч байсан дэлхий эргэдэг л юм даа” гэсний адил.  

Хаан хор хүнцлээр Дорнодын хөрс бохирдсон түүх

Хаан хор хүнцлээр Дорнодын хөрс бохирдсон түүх /Цуврал/   Монгол орон зах зээлд шилжин, эдийн засгаа өөд нь татахын тулд газрын хэвлий дэх үүцээ дэлгэсэнтэй зэрэгцээд химийн хортой, аюултай янз бүрийн бодисыг манай улсын хилээр олон мянган тонноор нь оруулж ирэх болсон. Уул уурхайн компаниуд натрийн цианид, мөнгөн ус, хүнцэл гээд жирийн иргэд нэрийг нь мэдэх, мэдэхгүй олон бодис оруулж ирэн, эрдэс баялаг ухахдаа ашиглаж байгаа. Монгол Улсын хэмжээнд 4326 тн химийн бодисын хог хаягдлыг хяналттай, хяналтгүй зориулалтын бус газарт хадгалж байгаа гэдэг. “ШИНЬ ШИНЬ”-ИЙНХЭН ҮЙЛДВЭР БАРИХААСАА ЭХЛЭЭД МАНАЙ ХУУЛИЙГ ЗӨРЧЖЭЭ Бүх аймагт уул уурхай тэр дундаа алтны, бусад ашигт малтмалын төлөө хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж очоод хувин, түмпэн харшуулан шороо угааж байгаа гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу. Харин тэр бүх уурхай нэртэй газруудаас байгаль орчин, хүн төрөлхтөнд сөргөөр нөлөөлөх химийн хорт бодис ялгарч байгааг ашигт малтмалын төлөө нүдээ өгөхөөс буцахгүй байгаа нөхөд мэддэггүй. Байгаль орчинтой холбоотой химийн хорт бодис гэхээр натрийн цианид, мөнгөн ус гэдэг. Тэгвэл тэдний дундаас дэлхий дахинд хаан хор хэмээн нэрлэгдсэн химийн онц аюултай хүнцэл хэмээх бодисыг Монгол орны зүүн хэсэг дэх Дорнодын их талд маш ихээр асгачихаад байгаа юм. Тамсагийн сав газраас нефть олборлогч компаниуд, Мардай орчмын стратегийн орд газраас холимог металл зэрэг байгалийн баялаг олборлогч аж ахуйн нэгжүүд хөрсөнд хүнцэл асгасан тухай мэдээлэл хэвлэлээр байсхийгээд л гардаг. Тэдний нэг бол Монгол Улсын стратегийн ордын жагсаалтын хоёрдугаар хавсралтад заасан, Дорнод аймгийн Дашбалбар сум дахь Улааны холимог металлын ордыг ашиглагч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компани. Тус компанийнхан Монгол Улсын стандартад нийцээгүй зураг төслөөр, хямд төсөр, хэврэг материал ашиглан хаягдлын далан байгуулсан аядаж, эх орны минь зүүн хязгаарын хөрсийг бохирдуулчихаад байгаа талаар бид өнгөрсөн дөрөвдүгээр сард бичсэн өмнөх хоёр цувралдаа тодорхой мэдээлсэн билээ. Монгол орны байгалийн баялгийг ухаж авчихаад, “алтыг нь аваад авдрыг нь” гэгчээр тус ордыг ашиглаж буй “Шинь шинь”-ийнхэн хүйтэн хөндий сэтгэлээр хөрс, усыг нь бохирдуулж хаячихаад нутаг буцчихад бид яах вэ. Мал бэлчих боломжгүй, хортой шороо пургисан тал ирээдүй хочид минь үлдэж магадгүй болчихоод байгаа. “Шинь шинь”-ий хятадууд, цоорхой хаягдлын далан, уурхай хүлээн авсан Улсын комиссынхонд хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад тэдний буруутай үйл ажиллагаанаас болж хөрсөнд хүнцэл их хэмжээгээр шингэж байгааг тогтоосон байдаг. Тухайлбал, “Шинь шинь” компанийнхан уурхайн хаягдлын далангаа барихдаа тус сан дорх хөрс, усанд гидрогеологийн судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулаагүй аж. Үүний уршгаар хаягдлын далангаас химийн хортой ус хөрсөнд шингэж байхад мэдэхгүй, мэдсэн ч арга хэмжээ авч чадахгүй, шинжээчид очоод өрөмдлөгийн багаж ажиллуулах ямар ч боломжгүй байжээ. Магадгүй хөрсийг асар ихээр бохирдуулчихаад 10-20 метрийн гүн дэх хөрсийг нь шинжлүүлэхгүй байх башир арга хэрэглэхийн тулд ингэсэн ч байж болох. Бидэнд олдсон мэдээллээр шинжээчид “Шинь шинь”-ий уурхайн хаягдлын сан, үйлдвэрлэлийн бүс орчмын газар доорх хөрсөнд шинжилгээ хийхдээ 2-6 метр өрөмдөөд дээж авсан байгаа юм. Түүнээс цааш өрөмдөх боломжгүй байсан гэнэ. Уг нь мэргэжлийнхний хэллэгээр нэгдүгээр уст үе буюу 12-18 метрийн гүнээс цаашихыг шинжлэх шаардлагатай байсан юм билээ. Тэгэхээр Улааны холимог металлын ордын 247А дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “Шинь шинь”-ийнхэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг анхнаас нь зөрчиж, манай экологид харь хүний сэтгэлээр хандан уландаа гишгиж байсан нь тодорхой болж байгаа юм. УЛААНЫ ОРД ГАЗАРТ ЯАРАЛТАЙ НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ “Шинь шинь” компанийн уурхайн орчимд хүнцлийн агууламж Монгол Улсын MNS 5850:2008 стандартад зааснаас хэд дахин өндөр байгаа нь тэнд хийсэн цагдаагийнхны шалгалт, шинжээчдийн дүгнэлтээр тодорхой болсон юм. Тэнд ажилласан шинжээчийн 01 дугаартай дүгнэлтэд “Хаягдлын сангийн ойр орчмоос авсан хөрсний нийт дээжин дэх хүнцлийн дундаж агуулга 33.5 мг/кг. Хаан хороор бохирдсон байх магадлалтай жалга болон түүний нөлөөлөлд өртөөгүй гадаргын хөрснөөс авсан дээжнээс илэрсэн хүнцлийн хэмжээ хүлцэх болон, хортой агууламжаас өндөр илэрсэн нь хөрс үүсгэгч чулуулгийн литогеохимийн аномаль гэж үзэж байна. Улааны ордын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан орчим болон тус үйлдвэрийн эргэн тойрноос шинжээчид 40 дээж авч Shi-02-0-10 (Хаягдлын сангийн дэргэд)- аас Shi-y3-1 (уурхайгаас багагүй хэмжээний алсад байх талбай) хүртэл 40 газраас дээж авч шинжилснийг бид графикаар үзүүллээ. Эндээс харахад хүнцлийн хэмжээ нь хүн, мал, амьтан, байгаль орчинд ноцтой хохирол учруулахуйц хэмжээнд байгаа нь тогтоогдож, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй болчихоод байгаа юм. Тухайлбал, дээрх 40 дээжийг харахад стандарт буюу хүлцэх хэмжээнээс давж хортой агууламжийн хэмжээнд хүрсэн 40, хортойгоос давсан 10, аюултай хэмжээнд хүрсэн зургаа, аюултай агууламжийн хэмжээнээс хэтэрсэн нь хоёр байгаа юм. Дэлхий нийтэд мөрдөж байгаа стандартаар усанд байх хүнцлийн агууламж 0.001 мг бол манайд нэг кг хөрс, усанд зургаан мг-аас их байвал хүний эрүүл мэндэд аюултай гэж тооцож байгаа. Агаарт ердөө 0.05 мг/л байхад л амьсгалаар дамжин биед орж, үхэлд хүргэх аюултай гэдгийг эрдэмтэн судлаачид батлаад буй. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр Дорнод аймгийн Дашбалбар сум химийн хороор хордож, нэн яаралтай нөхөн сэргээлт хийхгүй бол хүн, малд хортойгоор нөлөөлөн, Минаматагийн сүүдэр манайд хүүшлэхэд энүүхэнд болчихоод байгааг илэрхийллээ. Магадгүй тухайн орчимд амьдардаг айл өрхийн хүмүүс, малд нь сөрөг нөлөө үзүүлээд эхэлчихсэн ч юм бил үү, бүү мэд. Дорнод аймгийн эрүүл мэндийн байгууллагынхан тус сумын хүн амын өвчлөлийн талаарх мэдээллийг нууцалж, мэдээлэл өгөхөөс татгалзаж буй. Магадгүй тэдний зөв л дөө, хүний эрүүл мэнд гэдэг бол хувь хүний нууцад хамаарах учраас хэлэхгүй байх нь аргагүй. Хүнцэл буюу олон улсын нэршлээрээ мыщъяк, арсени гэж нэрлэгдэх химийн энэ бодисын хор аюулын талаар цахим хуудсуудад ч тэр, химийн мэргэжилтнүүд ч ялгаагүй “Тун аюултай бодис. Залгих, амьсгалын зам болон арьсанд хүрэхэд маш хортой. Арьс, уушги, элэгний хорт хавдар үүсгэдэг. Өөр бусад өвчний голомт болно. Устөрөгчтэй нэгдэж, хортой хий ялгаруулна. Хорт хавдар үүсгэх концентраци нь 15-хан минутад 0.002 мг/ шоо метр, амь нас эрүүл мэндэд хортой тун нь таван мг/ шоо метр байдаг гэнэ. Ийм аюултай бодисоор Дорнодын хөрс бохирдчихоод байгаа талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд холбогдох байгууллагаас нь мэдэгдэж, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэйг сануулаад байхад тус яамныхан нүдэн балай чихэн дүлий суугаа нь хачирхалтай. Түүгээр ч зогсохгүй “Шинь шинь” компанийнхан экологид учруулсан хохирлын нөхөн төлбөрт 300 гаруй сая төгрөг Байгаль хамгаалах сангийн дансанд оруулчихаад байхад нь улс татаж аваад юунд зарцуулсан нь тодорхойгүй болгочихоод байгаа сурагтай. Урин дулаан болж, газар гэсэж байгаа энэ үед яаралтай нөхөн сэргээлт хийхгүй бол хүнцлээр хордсон шингэн газрын хөрс рүү улам л гүн шингэх болно шүү дээ. Арга хэмжээ авахгүй удвал юун Минамата, юун Хонгорын хордлого. Түүнээс ч аюултай, хэдэн үеэрээ хүн амьдран суух боломжгүй нутаг болох аюулын харанга гэсэн үг. Хүнцлийн агууламж Дорнод аймгийн Дашбалбар сум дахь Улааны орд газарт л өндөр байгаа юм биш. Тус сумтай залгаа Баяндунгийн нутагт орших геологийн тогтоцын хувьд ойрхон байх холимог металлын ордуудад ч хүнцлийн агууламж өндөр гарсан юм билээ. Түүгээр ч зогсохгүй “Эмээлт майнз”, “Хан ресурс” компанийн орд зэрэг хуучнаар Мардай орчмын бүсэд хамаарагдаж байгаа газруудад хүнцлийн агуулга нь өндөр байсан нь тогтоогдсон байна. Яагаад энэ бүсэд хаан хор хүнцэл ийм өндөр хэмжээтэй байгааг хэн ч мэдэхгүй. Орон нутгийн иргэдийн зарим нь Мардайн ураны орд газрыг орос ах нар ашиглаж байхдаа хүнцлээр бохирдуулчихсан юм болов уу гэж хардаж байгаа бол өөр нэг хэсэг нь байгалиасаа л хүнцэл ийм өндөр хэмжээтэй байдаг биз гэлцэж байгаа юм. Аль нь ч байлаа гэсэн тус бүс нутагт салбарын эрдэмтэд, байгаль орчны үнэлгээ хийх эрх бүхий компани, аж ахуйн нэгж, хөндлөнгийн хяналтын баг оролцуулсан мэргэжлийн хүмүүсийг томилж, Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулаад нүүдлийн мал аж ахуй, айл амьтан суурьшиж болох эсэхийг тогтоох шаардлагатай болжээ. Хэрэв аюултай байдал үүссэн нь тогтоогдвол үйлдвэрлэлийн хориотой бүс бий болгож, хорыг нь саармагжуулж, нөхөн сэргээх арга хэмжээ авахгүй бол Дорнодын их талын хойд хэсэгт гамшиг болох нь. Г.РАВЖАА Өнөөдөр сонин  

​У.Хүрэлсүх ийм эдийн засгийг өвлөж авч байна

​У.Хүрэлсүх ийм эдийн засгийг өвлөж авч байна  Явсан хүний араас шороо цацдаггүй, үнэнийг үнэнээр нь үлдээх нь Монголын улс төрд байх учиртай ёс зүй, жудаг билээ. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газарт хаягласан олон шүүмжлэл явдаг ч түүнтэй холбон ярих учиртай бас олон эерэг өөрчлөлт эдийн засагт ирсэн. Энэ бол маргашгүй үнэн. Мэргэжлийн засгийн газрыг ханаа шийрлэж, галаа асааж байх тэр үед Монголын эдийн засгийг  сэхээний орон дээрхи өвчтөнтэй зүйрлэж байв. Тулгамдсан их өр, дефолтын заналхийлэл хаалгыг нь тогшиж, хатавчаар нь шагайгаад зогсч байсан. Иймэрхүү бараан өнгө төрхийг цайруулж, нэг жил гаруйн хугацаанд эдийн засгийн өсөлтийг 5,3 хувьд хүргэсэн. Эдийн засгаа сэхээний өрөөнөөс энгийн тасагт шилжүүллээ хэмээн өмнөх зүйрлэлээ үргэлжлүүлж байсан нь “Мэргэжлийн” Засгийн газрын газрын гавьяа. Харилцан бүхий л түвшинд бие биеэ нөхцөлдүүлж байдаг эдийн засгийн цусны эргэлт нэг л сэргээд эхлэхээр тэр эрчим энерциэрээ нэг хэсэгтээ л урагшилдаг нь тодорхой. Хэдийгээр эдийн засаг дахь өөрчлөлтийг зөвхөн нүүрсний экспорт нэмэгдсэн, үнийн өсөлттэй холбон өрөөсгөл гэж зарим нэг нь үгүйсгэдэг ч өсөлт бол өсөлт. Энэ утгаараа бусад салбараа бас урагшлуулж эрчимжүүлж байгаа.  Монголын улстөр наадмаас хойш халуурч бүлээрсээр байгаад одоо л нэг илаарших өнгө төрхөө олж байна. Хүсээд байсан хүн нь хүсч байсныгаа гартаа атгаж чадлаа. Одоо гагцхүү ажиллах л үлдлээ. Ингэхдээ шударгаар, улс орныхоо эрх ашиг, ард иргэдийнхээ хүлээж цөхрөөд буй тэр сайн сайхан амьдрал руу аль болох ойртуулж чадвал шинэ Засгийн гавъяа тэр болно. Ерөнхийдөө бол нийтлэг эрх ашгийг л хангаж, боломжийг нь гарт атгуулж өгөх явдал. Юуны урьд баялгийн тэгш хуваарилалт, шударга ёсыг ард түмэн “Хүрэл”-ийн засгаас хүснэ. Монголчуудын заяа буян гэж бий. Зунжин намаржин улстөржсөн ч эдийн засаг маань харин  энэ зуур сөхөрчихсөнгүй, харин ч сэтгэл сэргээх олон эерэг хандлагатайгаар Ж.Эрдэнэбатаас У.Хүрэлсүхийн гарт  шилжиж байна.  Шинэ засгийн газарт харин үүнийг урагшлуулж, өсөлтийг нь эрчимжүүлэн авч явах ээлж ирж байна. Энэ бол гол шалгуур.   “Ардын” Засгийн газарт ямаршуухан эдийн засаг өвлөгдөж байгааг хамтдаа харъя. Хожмын нэг өдөр ямар эдийн засгийг хүлээж аваад ямар хэмжээнд аваачсанаа ярих ээлж ирэх учраас  юм тодорхой байсан дээр.  Үндэсний статистикийн хороо 2017 оны эхний 9 сарын эдийн засгийг ингэж тоймолжээ. Төсвийн орлого нэг  их наяд төгрөгөөр давлаа -Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого нэг их наяд төгрөгөөр өссөн бол зарлага 291.4 тэрбум төгрөгөөр буурлаа. -Улсын төсвийн орлого 2017 оны эхний 9 сард 5.0 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5.8 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 737.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. -Өөрөөр хэлбэл улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр буураад байна. -Татварын нийт орлого 4.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 876.5 тэрбум төгрөгөөр өсөв. Монгол Улсын экспорт 4.6 тэрбум америк долларт хүрэв -Монгол Улс 2017 оны эхний 9 сард дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.7 тэрбум америк доллар, үүнээс экспорт 4.6 тэрбум америк доллар, импорт 3.1 тэрбум америк долларт хүрлээ. -Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.3 тэрбум америк доллараар, импорт 682 сая америк доллараар тус тус өссөн байна. -Гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний 9 сард 884.4 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2017 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 567.7 сая америк доллараар нэмэгдэж, 1.5 тэрбум америк долларт хүрчээ.   М.Нэргүй

Өөрийнхөө нэрээр өөрийгөө хэн болохыг сонжоорой

Өөрийнхөө нэрээр өөрийгөө хэн болохыг сонжоорой Хэрэв та сайн танихгүй хэн нэгнийг сонжиж үзмээр байвал манай сайтаас та бүхэндээ хүний нэрээр сонжих сонжоог санал болгож байна. Хүний нэрээр сонжих сонжоо нь дундад зууны үеэс эрчтэй хөгжиж эхэлсэн бөгөөд ашигладаг хүмүүс нь барагтаа дийлэнхи хувь нь таардаг гэсэн дүгнэлт хийгээд байгаа юм. Зурхайн ухаанд тоог хүний нэр, хувь заяатай холбодог. Бүх юмсыг тоогоор илэрхийлж болно. Таны нэрийг тоогоор илэрхийлээд, хувь тавиланг тань унших аргыг сонирхуулж байна. Дээрх хүснэгтийн тусламжтайгаар та нэрээ тоо болгож задлаарай. Жишээ нь, Бат гэдэг нэртэй бол: Б-2, А-1, Т-4. Тэгээд тоогоо хооронд нь нэм. 2+1+4=7. Ингээд Бат гэдэг хүний хувь заяаг тодорхойлогч тоо нь 7 юм. Хэрвээ Дорж нэртэй бол Д-4, 0-7, Р-2, Ж-2. Нийлбэр нь 15 гэсэн хоёр оронтой тоо гарвал 1+5=6 гэж салгана. Үсэг Тоо: А 1, Б 2, В 6, Г 3, Д 4, Е 5, Ё 9, Ж 2, 3 7, И 1, К 2, Л 2, М 4, Н 5, О 7, Ө 0, П 8, Р 2, С 3, Т 4, У 6, Ү 0, Ф 8, X 5, ЦЗ, 4 7, Ш2, Э6, Ю7, Я2 Нэгийн тоо: Нар ӨӨРИЙН БОДОЛ САНААНДАА БҮҮ ТҮГЖИГД Энэ тооны хүмүүс мен чанараараа манлайлагчид. Тэд маш их эрч хүчтэй тул хэзээ ч сүүдэрт үлддэггүй. Ажил хэрэгч, хөдөлгөөнтэй хүмүүс. Хэрвээ нэгийн тоо таны хувь заяаг тодорхойлж байгаа бол өөрийн бодол санаандаа бүү түгжигд. Бусдын санал бодлыг сонс, Тэгэхгүй бол та бусадтай таарамж муутай байх нь Та хэзээд ч гялалзсан амжилт үзүүлдэг. Таны зан төлөвийн онцлог: Өгөөмөр, бардам, шинэ зүйл бүтээхийг эрмэлздэг. Бие бялдар чийрэг, оюуны чадавхи өндөр, алдар хүндэд тэмүүлдэг, санаачлагатай, хариуцлагатай. Аливаад тооцоотой ханддаг. Ивээл тоотой хүн: 2,4,7 Хоёрын тоо: Сар ДУРГҮЙ ЗҮЙЛИЙГ НЬ ХИЙЛГЭХЭЭР ШАХАЛТ ҮЗҮҮЛСЭН ХҮНИЙГ ТЭВЧДЭГГҮЙ Энэ тооны хүмүүс илэн далангүй зан, сэтгэлийн хөдөлгөөнөөрөө ялгардаг. Эргэн тойрныхондоо болон орчиндоо амархан зохицдог. Аливаа бэрхшээлийг зөн билэгтээ захирагдан давж, зорилгодоо хүрдэг. Амархан сэтгэлээр унадаг тул өөрийгөө дэмжиж, эрч хүч бэлэглэх хүнийг хайдаг. Гэр амьтай, мэдрэмтгий, хэзээ ч азаа сорьдоггүй. Тэд эелдэг боловч их дотогшоогоо хүмүүс. Зан төлөвийн онцлог: Хариуцлагаа ухамсарладаг, биеэ дайчлахыг хичээдэг. Өөрийн зорилгод хүрэхийн тулд бүхнийг нарийн хянаж бодолцдог. Дургүй зүйлийг нь хийлгэхээр шахалт үзүүлсэн хүнийг тэвчдэггүй. Ивээл тоотой хүн: 1,5 Гурвын тоо: Бархасбадь АЛИВАА МӨРГӨЛДӨӨН ХҮНДРЭЛЭЭС ЗАЙЛСХИЙДЭГ Тэд ирээдүйдээ итгэлтэй, өөдрөг, өөртөө болон бусдад эерэг ханддаг. Өерийнхөө мөн чанарыг маш сайн мэддэг. Бусдыг хайрлаж, бусдаас ч хайр халамж шаарддаг. Аливаа мөргөлдөөн хүндрэлээс зайлсхийдэг. Зан төлөвийн онцлог: Хариуцлагатай, өөрийгөө боловсруулахыг чармайдаг. Шийдмэг бус, далдын хүчинд итгэдэг. Ил тод байж, бусдад үнэн сэтгэлээсээ тусладаг. Урлаг, уран сайханд авьяастай. Итгэл даахааргүй хүнтэй нөхөрлөхийг тэвчдэггүй. Ивээл тоотой хүн: 3,6,4 Дөрвийн тоо: Тэнгэрийн ван ӨӨРИЙН СОНГОСОН ЗАМААР Л ЯВДАГ- Энэ тооны хүмүүс маш дураараа, зөрүүд, бусадтай адил амьдрахыг хүсдэггүй, өөрийн сонгосон замаар л явдаг. Тэд өнгөрснийг үгүйсгэж, нийгэмд өөрчлөлт хийхийг хүсдэг. Хүняаг, Лиеэ даасан, байгальд хайртай. Олон найзтай байхыг эрмэлздэг. Зан төлөвийн онцлог: Хөдөлгөентэй, санаачлагатай, ажилдаа үнэн сэтгэлээсээ ханддаг. Түргэн ууртай, ой тогтоолт сайтай, зохион байгуулах авьяастай. Ивээл тоотой хүн: 1, 2, 7 Тавын тоо: Буд ХОВОР, СОНИН ЗҮЙЛД ХҮЧ ЧАДЛАА СОРИХ ДУРТАЙ- Энэ тооны хүмүүс оюуны өндөр чадавхтай, арга зальтай. Ажлаа үр бүтээлтэй хялбар аргаар бүтээхийг мэддэг. Ховор, сонин зүйлд хүч чадлаа сорих дуртай. Тэдний бүх зүйл хормын зуурт бүтэж, биелдэг. Түргэн шийд гаргадгаараа бусдаас ялгардаг. Таны онцлог: Гоо үзэсгэлэнтэй, биеэ тоосон, нийтэч, тавьсан зорилгодоо хүрэхийн тулд их хөдөлмөрлөдөг. Зугаа цэнгэлд дуртай. Цаг үеэсээ хоцордоггүй, мэдрэмжтэй. Ивээл тоо: 3, 6, 5 Зургаагийн тоо: Сугар ТЭД ИХЭВЧЛЭН ХӨРӨНГӨ МӨНГӨТЭЙ ХҮНТЭЙ ГЭРЛЭДЭГ – Энэ тооны хүмүүс нарийн мэдрэмжтэй, бусдад хайрлагддаг. Тэдний дур булаам төрх, зан ааш нь ямар ч бэрхшээлийг даван туулахад сайнаар нөлөөлдөг. Санасан бүхэн хүссэнээр нь биелдэг, Мөнгөнд болгоомжтой хандах нь чухал. Тэгэхгүй бол том хохирол амсаж магад. Тэд ихэвчлэн хөрөнгө мөнгөтэй хүнтэй гэрлэдэг. Гоёмсог, тансаг зүйлд дуртай. Гадаад байдалдаа их анхаардаг. Зан төлөвийн онцлог: Гэр бүлдээ үнэнч, түргэн ууртай. Баярлаж, гомдох нь амархан. Хоол голомтгой. Амттанаас татгалздаггүй. Аливаа шийдэлд хүрэх гэж хэдэн сараар ч тунгаан бодож магадгүй. Ивээл тоо: 3, 6 Долоогийн тоо: Далайн ван МӨНГӨНД ҮРГЭЛГЭН БОЛОХООР ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛ АМСДАГ – Энэ тооны хүмүүс далайн вангийн нөлөөгөөр сартай сайн зохицдог. Тэдний гол онцлог нь гүн ухаан, шашны өндөр мэдрэмжтэй, бусдад буулт хийж чаддаг. Мөнгөнд үрэлгэн болохоор эдийн засгийн хүндрэл амсах нь элбэг. Зан төлөвийн онцлог: Сайхан сэтгэлтэй. Шийдвэр гаргахдаа тааруухан. Эрүүл мэндийн хувьд сул дорой, хэрүүл маргааныг тэвчдэггүй. Ивээл тоо: 4,1 Наймын тоо: Санчир БУСДАД ЗАХИРАГДДАГГҮЙ Ч ТЭДЭНД ИТГЭЖ БОЛНО – Наймынхныг хүмүүс ойлгодоггүй. Тиймээс тэд их ганцаарддаг. Гаднаа хөндий хүйтэн мэт боловч мөн чанартаа дүрэлзүүр зантай, халуун дотно сэтгэлтэй хүн. Гэвч үүнийгээ ил гаргаж чаддаггүй. Тэд тогтвортой, амьдрал нь хангалуун байдаг. Таны онцлог: Хэтэрхий дураараа боловч ухаалаг, нямбай, хөдөлмөрч. Аливаад болгоомжтой ханддаг. Бусдад захирагдах нь ховор. Товчхондоо бол тэдэнд итгэж болно. Ивээл тоо: 2, 7 Есийн тоо: Ангараг ӨӨРӨӨСӨӨ ИЛҮҮ ГАРСАН ХҮНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГГҮЙ – Энэ тооны хүмүүс бүгдийг өөрийн хүч чадлаар олж авахыг хичээдэг. Түүнтэй үг сөргөхийг зөвшөөрдөггүй. Эр зориг, эрч хүчтэй зан төлөв нь гайхмаар амжилтынх нь үндэс болж өгдөг. Гэхдээ хэт хөдөлгөөнтэй байдал нь хор учруулах магадлалтай. Хүч чадлаа зөв хуваарилж, эрчмээ хэмнэж байх хэрэгтэй.Зан төлөв: Санаачлагч, зохион байгуулагч, эрч хүчтэй, өөрийн хүч чадалд итгэдэг. Өөрөөсөө илүү гарсан хүнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Заримдаа бүдүүлэг зан гаргадаг. Ивээл тоо: 2, 6

2017 оны томоохон эрсдэлүүд буюу Геополитикийн хямрал

2017 оны томоохон эрсдэлүүд буюу Геополитикийн хямрал Америкийн улс төр судлаач Ian Bremmer (Иэн Бреммер)  19 жилийн өмнө Еврази групп компаниа байгуулсан нь эдүгээ улс төрийн эрсдлийн чиглэлээр зөвлөгөө өгдөг дэлхийн хамгийн том компани болжээ.   Тэрээр CNN тэргүүтэй дэлхийн мэдээллийн хэрэгслээр байнга зочлон ярилцлага өгч байдаг, АНУ-д төдийгүй дэлхийд нэрд гарсан улс төр судлаач юм.  Иэн Бреммер дөнгөж 24-тэйдээ Станфордын их сургуулиас доктор цол авч байж.   Түүний удирддаг Еврази групп зургаан жилийн өмнө G-Zero буюу манлайлагчгүй дэлхий ертөнцийн тухай концепцийг дэвшүүлсэн нь өнөөдөр олон улсын тавцанд бодитойгоор биелж байна.  Еврази группээс жил бүрийн эхэнд тухайн жилд дэлхийн улс төрийн салбарт гарч болох томоохон эрсдэлүүдийг таамаглан гаргадаг. 2017 оныг Иэн Бреммер “Геополитикийн хямрал” эхлэх жил гэж үзжээ.  Та бүхэнд Еврази группээс гаргасан 2017 оны дэлхийн улс төрийн 10 том эрсдлийн тухай товч мэдээллийг танилцуулж байна.   1. АМЕРИКИЙН ТУСГААР ТОГТНОЛ Independent Трамп өөрийн дэвшүүлсэн “Америкийг нэгдүгээрт” тавих философи, “Агуу Америкийг дахин бүтээх” амлалтаа Америкийн үнэт зүйлсийн гол цөм болсон “тусгаар тогтнол” дээр суурилан хэрэгжүүлэх юм. Трампын зүгээс энэ нь олон талт инстүүцүүд, холбоотны хамтын ажиллагаанаас ирдэг ачааллаас Америкийг чөлөөлж, дэлхий нийтийн үйлсэд зайлшгүй чухал шаардлагатай гэж үзэж ирсэн үүрэг хариуцлагаас нь Америкийг тусгаар тогтнуулах гэсэн утгатай юм.   Хэрвээ дунд хугацаанд Америкт ямар үр ашигтай нь тодорхойгүй, эсвэл бусад улсууд “үнэгүй ашиглах” ямар нэг “нийт дундын ажил, үйлчилгээ” мэтийн зүйлийг Америк цаашид хийх ёсгүй гэсэн үг юм.   Гэхдээ, энэ бол Америк өөрийгөө тусгаарлагдмал байдалд оруулна гэсэн үг биш.Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний удирдагчийн хувьд Трамп өөрийн засаглалыг бусдаас сул дорой байхыг тэвчихгүй. Хамгийн гол нь тэрбээр улсынхаа хүчийг Нэгдсэн Улсын үндэсний эрх ашигт үйлчлэх чиглэл рүү шууд хандуулахыг хүсч байна. Тэрээр эрс шийдэмгий нэг чиглэлийг баримтлах үзэлтэн юм.   Цэргийн хувьд тусгаар тогтносон Америк хүч хэрэглэхээс огтхон ч татгалзахгүй нь илэрхий буй.   Эдийн засаг талдаа үйлдвэржилтийн бодлогыг авч хэрэгжүүлнэ. Эдүгээ хүртэл оршиж ирсэн чөлөөт худалдааг дэмжсэн харилцаанд тэрээр итгэдэггүй. үндэстэн дамнасан корпорациуд америк ажилчдын амьдралын сайн сайхныг үл хэрэгсэн зөвхөн өөрсдийн эрх ашгийг дээдэлдэг гэж үздэг. Трамп юун түрүүнд бусад улстай үүсгэх хоёр талт хамтын ажиллагааг Америкийн эрх ашгийг дээдэлсэн хэлбэрээр хөгжүүлэх, мөн компаниудаар өөрийн улсдаа илүүтэй хөрөнгө оруулалт хийлгүүлж ажлын байр олноор бий болгох гэсэн хоёр чиглэлд хоёуланд нь эх оронч үзлийг эрчимтэй ашиглах байр суурьтай байна.   Америкийн үнэт зүйлд томоохон өөрчлөлт гарч байна. Ардчилал, иргэний эрх, хуулийн засаглалыг эрчимтэй дэмждэг Америкийн үнэт зүйлийн систем өөрчлөгдөх нь. Трамп холбоотны харилцаа, олон талт инстүүцүүдийн талаар үндсэндээ бизнес маягийн харилцааг эрхэмлэх юм. Холбоотнуудтай үүсгэх харилцаанд дунд хугацаандаа “харилцан хожоотой байх” буюу “win-win” хэлбэртэй байвал зохино гэсэн зарчим баримтална. Жишээлбэл, НАТО, “Нэг Хятад” бодлогыг дэмжих тохиролцоо, NAFTA гэх мэт Америкийн эрх ашигт үйлчлэхгүй гэрээ хэлэлцээрээс татгалзана гэсэн үг юм.   Эдгээр логикийг АНУ-ын олон нийтийн дийлэнх үндсэндээ дэмжих хандлагатай байгаа гэж болно. Америкчуудын олонх өөрийн улсын дэлхийд манлайлах үүргээ үргэлжлүүлэхийг маш бага сонирхож байна. Тэд даяаршсан худалдааны тогтолцооноос маш бага үр ашиг хүртэж байна гэж үзэж буй бөгөөд тэр нь ч ихэнх тохиолдолд зөв юм. Америкийн засгийн газраас явуулсан шилээ дарсан цэргийн олон интервенцүүд асар их хохирол бий болгосныг бөмбөрцгийн нөгөө хагаст өргөнөөр шүүмжилдэг. Дашрамд хэлэхэд, G-Zero ертөнц дэх геополитикийн үл нийцэл зөвхөн АНУ-д төдийгүй дэлхийн бусад бүс нутагт түүнээс ч илүү их сорилтыг учруулж байна. Ойрх Дорнод, Европын терроризм, цагаачлал, Азид хүчээ авч буй хилийн маргаан, зэвсэглэлийн өрсөлдөөн гэх мэт. Энэ бүхэн хэд хэдэн чиглэлд улс төрийн эрсдэл үүсгэж байна.   Нэгдүгээрт, супер хүч байхгүй болсноос дунд хугацаанд эмх замбараагүй байдал үүсэх эрсдэл. Үүний хамгийн тод жишээ Европ болж байна. Трампын улс төрийн бодлого Орос руу хэлбийж, НАТО-г төдийлөн дэмжихгүй гэх байр суурь барьж, өөртэйгээ ижил байр суурьтай, anti-establishment хөдөлгөөнүүдтэй (Францын Үндэсний фронт нам, Нидерландын Эрх чөлөө нам, г.м) нэгдэж буй нь өнөөг хүртэлх дэлхийн дэг журмыг хамгаалахад чухал үүрэгтэй байсан хэлхээ холбоосыг сулрахад хүргэж байна.Ойрх Дорнодод ч мөн адил хүчтэй нөлөө бүхий тоглогч үгүй болж, өөр хоорондоо өрсөлдөгч улсууд, мөн төрт улс биш тоглогчид зөрчилдөөнийг цаашид түргэсгэнэ.   Хоёрдугаарт, инстүүцийн бүтэц өргөн хүрээнд суларч эхэлнэ. Тусгаар тогтносон Америкийн нөлөөгөөр дэлхийн худалдаа, хөрөнгийн урсгал, дэлхийн интернет, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагаа хуваагдмал байдалд орох үйл явц хурдасна. АНУ бол НҮБ, Дэлхийн банк гэх зэрэг дэлхийн гол гол олон талт инстүүцүүдийн хамгийн том хандивлагч, дэмжигч байж ирсэн. Харин, тусгаар Америк тэдгээр инстүүцийг улс төрийн хатуухан шалгуураар хэмжиж, Трампын Засгийн газар тэдгээрийг Нэгдсэн Улсын үндэсний эрх ашигт хэрэгтэй эсэхийг дахин магадлахаас үүдэлтэй санхүүгийн дарамттай учирч эхэлнэ.   Гуравдугаарт, хүчирхэгжиж буй Хятадын зүгээс Америктай шууд зөрчилдөөн үүсгэж болзошгүй. Си дарга Америкийн тусгаар тогтнолыг Азид Хятадын аюулгүй байдлын ашиг сонирхлыг нэмэгдүүлэх чухал боломж, эдийн засгийн сонирхлоо илүү өргөн хүрээнд тэлэх боломж гэж харж байна. Си Зиньпин саявтар хийсэн мэдэгдлүүддээ Хятад улс даяаршлын шинэ манлайлагч болно хэмээн зарлаж, дэлхийн эдийн засгийн форумд Хятадын ерөнхийлөгчийн хувиар анх удаагаа оролцож, НҮБ-ын шинэ ерөнхий нарийн бичгийн даргыг урьд өмнө байгаагүй жишгээр хүчтэй дэмжих зэргээр “хурдтай өсөж буй шилжилтийн насны хөвгүүн” Хятадыг эрийн цээнд хүрч буй гэдгийг илэрхийлэхдээ 2008 оны Бээжингийн олимпоор дэлхийн дэвжээнээ гарч ирж байснаас ч хавьгүй илүү ач холбогдол өгч байна.   Мандан гарч ирж буй Хятадын нөлөөгөөр Зүүн Өмнөд Ази дахь АНУ-ын холбоотнууд “үнэнч сэтгэлээ” Бээжинд зориулж эхлээд байгаа нь олон улсын эдийн засгийн засаглалд Хятадын гүйцэтгэх үүргийг тэлэх болно. Гэхдээ, энэ үйл явц маш бүдэг бадаг замаар, улс бүртэй хийх хоёр талт харилцааны хэлбэрээр явагдаж байна. Нэг талаас Хятадад олдож буй тоглоомын дүрэм зохиох шинэ боломж, нөгөө талаас Трампын засгийн газраас эрж буй “шинэ, илүү ашигтай тохиролцоо” хоёр хаа нэгтээ давхцсанаарХятадуудыг Нэгдсэн Улсын үндэсний ашиг сонирхлыг зөрчихөд хүргэж болзошгүй. Хоёр этгээдийн зөрчил цөөнгүй талбарт гарч мэднэ.   АНУ ба Тайванийн харилцаа, өсөн нэмэгдэж буй Хойд Солонгосын цөмийн аюул, эсвэл валюттай холбоотойгоор үүсч болох эдийн засгийн зөрчилдөөн, оюуны өмчийн асуудал, Трампын хэрэгжүүлэхээр зорьж буй үйлдвэржилтийн бодлогод дэлхийд тэргүүлэгч төрийн капиталист эдийн засгийн зүгээс учруулж болзошгүй саадуудтай холбоотойгоор худалдааны салбарт зөрчлүүд үүсч болно. (Тиймээс, хоёр дахь эрсдэл Хятадын хариу үйлдэл гэж гарч ирж буй.)   Сүүлийн нэг эрсдэл бол тусгаар тогтносон Америк ба системийн нуралтаас гарч ирнэ. Энэ бол заль мэх хэрэглэгч, үймүүлэгч Орос бөгөөд тэд тэр хэвээрээ бултан зайлж одох болов уу. Америкийн сонгуульд хөндлөнгөөс оролцсоны хариуд Нэгдсэн Улсын зүгээс үзүүлсэн “хатуухан” хариу Ерөнхийлөгч Путины зан төлвийг өөрчлөхгүй. Тэрээр Франц гэх мэт цаашид болох Европын бусад орны сонгуулиудыг хакердаж мэднэ. Барууныхан тэдэнд олигтойхон хариу барихын тулд санал нэгдэн хүчээ нийлүүлж чадахгүй байна, эсвэл хүсэхгүй байна. Трамп ч бас тийм сонирхолгүй. Европын холбооны удирдагчдыг хэтэрхий сул дорой, эсвэл хориг тавьсаар залхаж орхисон уу гэлтэй. Түүнчлэн, Путин Сирид байгуулсан “ялалтаа” үсрэх тавцан болгон ашиглаж багахан эсэргүүцэлтэйгээр Ойрх Дорнод дахь Оросын нөлөөг нэмэгдүүлэх болно. Тусгаар тогтносон Америк Путинд нааш цааш гүйх маш өргөн талбай үлдээж байна.   Ерөнхийлөгч асан Жон Кеннедигийн хэлсэн үг бий. “Дотоод бодлогын муугаас болоод бид ялагдаж магадгүй. Харин, гадаад бодлого муу байх юм бол бид “сөнөж”ч мэднэ.”   2. ХЯТАДЫН ХЭТ ХАРИУ ҮЙЛДЭЛ Энэ намар болох Хятадын дээд удирдлагын сэлгээ цаашдын 10 жил, түүнээс ч илүү хугацааны улс төр, эдийн засгийн хандлагын ерөнхий дүр төрхийг тодорхойлно. Ирж буй XIX Их хурлын өмнө, хуралдааны үеэр, мөн дараагаар маш өргөн хүрээнд явуулахэлитүүдийн сэлгээ Си-гийн үед цэцэглэсэн улстөрийн хуваагдмал орчинтой нийлснээр Хятадын шинэчлэлийн эрин эхэлснээс хойш тохиож буй хамгийн төвөгтэй арга хэмжээнүүдийн нэг болж мэдэхээр байна.   Энэхүү шилжилтээс улбаалан хоёр эрсдэл үүсч болно. Нэгдүгээрт, бүхний анхаарал түүний манлайлах чадвар дээр төвлөрөөд буй энэ үед Си гадаад орчноос улсынх нь ашиг сонирхолд тулгарч болох сорилтуудад ихээхэн эмзэг хандаж, хүч хэрэглэх аргыг юун түрүүнд хэрэглэж болзошгүй. Америк, Хятадын хоорондын түгшүүрт харилцаанаас мөргөлдөөн ч гарч болзошгүй. Хоёрдугаарт, намын их хурлаа амжилттай явуулах үүднээс нарийн төвөгтэй бодлогын сонголтуудыг тайван замаар хийхийг урьтал болгосноор бодлогын чухал асуудал дээр алдаа гаргах магадлалыг тэрбээр санамсаргүйгээр нэмэгдүүлж мэднэ.   3. МЕРКЕЛИЙН СУЛРАЛ Энэ жил Европт улс төрийн эрсдэлүүдийн бас нэгэн давалгаа ирэх гэж байна. Тэдгээрээс зарим эрсдэл бодит биелэлээ олох нь тодорхой болж байна. Brexit-ийг тойрсон маргаан Их Британи, Европийн холбоо хоорондын үл итгэлцлийг нэмэгдүүлж, тэднийг улам хагаралдуулна. Францын сонгуульд еврог шүүмжлэгч байр суурьтай Нэгдсэн фронт нам давамгайлж, төрийн эрхийг гартаа авч мэднэ. Грекийн хямрал үргэлжилсээр, ямар нэг шийдэл олж чадахгүй болов уу. Авторитар дэглэм рүү гулссаар буй Турк цагаачлалын асуудлаар Европын холбоотой хэл амаа олж чадахгүйд хүрч мэднэ. Хөгжилтэй орнуудад гарч болзошгүй өргөн хүрээтэй терроризмын аюул урьд өмнөхөөс хамаагүй өндөр эрсдэл болж үлдэх шинжтэй байна. 4. ШИНЭЧЛЭЛИЙН ХОМСДОЛ Бусад олон асуудлын хувьд хүчтэй манлайлал үгүйлэгдэж, хөгжингүй болон хөгжиж буй орнуудын удирдагчид эдийн засгийн бүтцийн шинэчлэлээс зайлсхийж эхэлснээр өсөлтийг боомилж, улмаар хөрөнгө оруулагчдад шинэ боломж гарч ирэхгүйд хүргэнэ. 5. ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ ОЙРХ ДОРНОДОД НӨЛӨӨЛӨХ НЬ Нүүрэн дээрээ хүчтэй автократ дэглэмээр өнгөлөн далдалж ирсэн ч, хэрэг дээрээ Ойрх Дорнодын засгийн газрууд сүүлийн хэдэн арван жилийн турш суларч доройтсоор байна. Ихэнх улсын хил хязгаарыг Европчууд хүчээр зурсан байдаг ч, тэр нь анхны зорилготойгоо хэзээ ч нийцэж байгаагүй юм. Хууль эрх зүйд нь гадаад талаас ихээхэн нөлөөлж байсны дээр газрын тосны мөнгөний нөлөө ч их. АНУ, түүний холбоотнууд аюулгүй байдлыг нь баталгаажуулж ирлээ. Өнөөдөр тэдгээр бүх зүйлийн ханган нийлүүлэлт тийм ч урт настай биш болоод байна. 6. ТӨВБАНКУУДАД УЧРАХ УЛС ТӨРИЙН НӨЛӨӨ Сүүлийн хэдэн аравны туршид анх удаагаа Төвбанкууд зөвхөн хөгжиж буй зах зээлүүд дээр төдийгүй, Нэгдсэн Улс, Евро бүс, Их Британи зэрэгт илэрхий дайралтад өртөх боллоо. Төвбанкны бие даасан байдлыг тэргүүн зэрэгт тавих нь чухал гэдэг логикийг үл хэрэгсэн, улс төр, эдийн засгийн бүх төрлийн хэрэгт Төвбанкыг буруутгах хандлага улстөрчдийн дунд газар авав. Эдгээр дайралтуудаас улбаалан санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж байх ёстой Төв банк хэмээх цэвэр технократ инстүүцийн жинхэнэ үүргийг орвонгоор нь эргүүлэх аюул 2017 онд дэлхийн зах зээл дээрх эрсдэл болон гарч ирж байна.   7. ЦАГААН ОРДОН БА ЦАХИУРЫН ХӨНДИЙ   Трамп Америкийн ард түмэнд ашигтай “тохиролцоо” хийнэ гэдэг улс төрийн уриа дэвшүүлэн корпорациудтай тулж ажиллана гэдгээ зарласан. Харилцаа холбооны компаниуд, агааржуулагч үйлдвэрлэгч компаниуд хэдэн зуун ажлын байр бий болгосныхоо төлөө татварын хөнгөлөлт эдэлнэ. Бойнг, Lockheed Martin компаниуд засгийн газрыг дийлэхийн тулд “харандаагаа сайтар хурцлах” шаардлагатай болж байна. Чухамдаа, эдгээр нь сайтар тохиролцож байж гарын үсэг зурж баталгаажих ёстой хэлэлцээрүүд юм. Америкийн томоохон компани, банкууд Трампын танхимд төлөөллөө сайтар оруулж дөнгөсөн бөгөөд үзэл онолын хувьд түүний хэрэгжүүлэх гэж буй бодлоготой нэг шулуун дээр байгаа гэж болно. Трампын зүгээс цаад шалтгаан нь тодорхойгүй ч, бизнесийн өндөр үзүүлэлттэй компаниудтай ямар нэг байдлаар “шууд тулах нь” ойлгомжтой бөгөөд энэ байдал тэдгээр компанийг “үймүүлнэ.” Гэхдээ энэ бол тухайн компаниудад тулгарах асуудал болохоос бүтцийн асуудал биш юм.   Харин, Цахиурын Хөндийтэй үүсэх зөрчил бол дээрхээс ялгаатай. Цахиурын Хөндий ба Трампын дунд үзэл, онолын томоохон ялгаа бий. Тухайлбал, Трамп үндэстний аюулгүй байдлыг чухалчилж байгаа бол Цахиурын хөндийнхөн эрх чөлөө, хувийн нууцлалыг чанд хамгаалахын төлөө байдаг. Трампын засгийн газар ажлын байрыг нэмэгдүүлэхийн төлөө байхад Цахиурын Хөндийнхөн ажлын байрыг автоматжуулахыг эрчимтэй өрнүүлж буй. 8. ТУРК Өнгөрсөн долдугаар сард болсон төрийн эргэлт хийх оролдлого Туркийн улс төрд ихээхэн тодорхойгүй байдал үүсгэв. Эдийн засаг нь ч тогтворгүй боллоо. Эрдоган өдөр тутмын үйл хэргийг сайтар хянаж байх үүднээсүргэлжлүүлэн онцгой байдал зарласаар байгаа. Шүүх, төрийн бюрократ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр бүү хэл бизнесийн салбарт хүртэл баривчилгаа, цэвэрлэгээг тасралтгүй явуулах замаар барьцаа улам чангалсаар. Эрдоган эдүгээ аль хэдийнэ нэмэгдүүлээд авчихсан (de-facto) эрх мэдлээ хуульчилж авахыг хүсч байна. Үүндээ тэрээр сөрөг хүчин болох Үндэсний Хөдөлгөөний Намын дэмжлэгийг авахаар буй. Турк улс энэ асуудлаар ирэх хавар референдум явуулах шинжтэй байна. Тухайн тивийн бусад улсад болж буй референдумтай адилгүйгээр, улам бүр авторитар болсоор буй ерөнхийлөгчийн талд ялалт заавал ирэх ёстой. Эрдоганы эрх мэдлийг хэт төвлөрүүлэх бодлого Туркийн дотоод засаглал, эдийн засаг, гадаад харилцаанд учирч буй дарамтуудыг улам дордуулна. 9. ХОЙД СОЛОНГОС 2017 он Хойд Солонгосчуудад онцгой жил байна. Энэ тийм ч сайн зүйл биш. Хойдууд цөмийн пуужингийн хөтөлбөрөө мэдэгдэхүйц сайжруулж чадсан, цаашид ч өргөжүүлэхээр байна. Энэ “зожиг” хаант улсад дор хаяж 20 орчим цөмийн бөмбөг хийх цацраг идэвхт бодис байгаа болов уу. Тэд пуужингийн цэнэгт хошууны оврыг багасгах технологи эзэмшихэд ойртсоор байгаа нь Нэгдсэн Улсын баруун эрэгт цөмийн цохилт өгч чадах тив алгасах баллистик пуужингийн чадвартай болно гэсэн үг юм. Энэ байдал Америкийн бодлого боловсруулагчдын санааг зовоож байна. 10. ӨМНӨД АФРИК Ерөнхийлөгч Ж.Зума улс төрийн хямралаас улбаалан Африкийн Үндэсний Конгрессийн засаглалын хүрээнд болон түүний гадна талд эсрэг талынхантайгаа сөргөлдөж эхэлснээр Өмнөд Африкийн эдийн засагт томоохон эрсдэл учирч, бүс нутгийн тогтвортой байдал алдагдана.  2016 оны элдэв сорилтыг арайхийн зохицуулсан Зума шинэчлэгчдийн зүгээс тус улсын эдийн засгийн тогтворжилтыг сэргээхэд хэрэгтэй алхмуудыг авахад нь саад болсноороо өөрийн унах нүхийг бэлдэнэ. Африкийн Үндэсний Конгрессийн дотоод зөрчил ялангуяа төрийн эзэмшлийн компаниудын менежментэд илүүтэй нөлөөлнө.   Нийтлэлч Ц.Буянтогоо    

"Топорчид" эдийн засгийг ингэж "сүхдэв

"Топорчид" эдийн засгийг ингэж "сүхдэв" Өнгөрсөн долоо хоногт Засгийн газхыг огцхуулах асуудлаар хуралдсан УИХ-ын ээлжит чуулганы индэр дээрээс Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат  нэгэн ноцтой үгийг хэлсэн юм. Тэрбээр ”Бид заримдаа гадаадын зарим хөрөнгө оруулалтыг эдийн засгийн алуурчин гэх нэр хоч өгөн шүүмжилдэг ч, бодит байдал дээр Монгол Улсынхаа хөгжлийг чөдөрлөн боомилогч нь, басхүү эдийн засгийнхаа “дотоодын алуурчин” нь улстөрчид бид өөрсдөө болжээ”  хэмээсэн нь  эргэлзээ төрүүлж анхаарал татахаар байв. Эдийн засгийн алуурчин гэдгийг бид холоос, глобалчлагдсан дэлхий ертөнцийн хаа нэгтээгээс эрж хайдаг болохоор  “дотоодын алуурчин”  гэсэн үгэнд эргэлзэх шалтгаан байсан.  Харин Засгийн газрыг огцруулснаас хойшхи үйл явдал энэ үг үнэн болохыг нотолж өглөө. Тэр эдийн засгийн алуурчдыг холоос хайх биш ойроос, тэр дундаа иргэд бидний итгэлийг хүлээж төрд төлөөлөл болсон тэр хүмүүсээс хайх хэрэгтэй байж.  Төрийн ордонд шүгэлдэж, Засгаа унагасан  топорчууд эдийн засгаа  “түгжилдчихлээ”. Засаг унахаас өмнөх  болон эдийн засгийн одоогийн нөхцөл байдал Энэ засгийн газрын үед эдийн засгийг сэхээний өрөөнөөс энгийн өрөөнд шилжүүлсэн хэмээн амтай болгон зүйрлэдэг. Үнэхээр эдийн засаг яаж сэргэж байсныг ганц нэг тоо баримтаар дурдая. -Мэргэжлийн  Засгийн газрыг байгуулагдахад эдийн засгийн өсөлт  дөнгөж  1.2 хувьтай болсон байв. Харин 2017 оны эхний хагас жилийн байдлаар  5.3 хувийн өсөлттэй байна. - 2012-2016 онд жил дараалан буурч байсан гадаад худалдааны эргэлт  2017 он гарснаас хойш Монгол Улсын экспорт сар тутам 30-40 орчим хувиар өсөн нэмэгдэж байна.  2016 оноос  хойш гадаад худалдааны тэнцлийн үлдэгдэл 475,0 сая ам.доллараар нэмэгджээ. -Аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 43.5 хувиар өслөө. -Гадаад валютын нөөц нэг тэрбум ам.доллар байсан бол 1.3 тэрбум ам.доллар болж нэмэгдлээ. -----Сүүлийн дөрвөн жилийн турш тогтмол тасарч байсан улсын төсвийн орлого энэ оны хагас жилийн байдлаар 330 тэрбум төгрөгөөр давж биеллээ. -Анх 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай улсын төсөв хүлээж авсан бол өнөөдөр 590 орчим тэрбум төгрөг  болж, 3 дахин буурлаа. -Гадаадын хөрөнгө оруулалтаас орох урсгал бодитой хоёр дахин нэмэгджээ.  -Хугацаа тулсан их хэмжээний зарим өрийг бага хүүтэй бондоор сольж, Чингис бондын төлбөрийн түрүүч 500 сая ам.долларын өрийг шийдэхээр хувилбар боловсруулан ажиллаж байна. -Хоёрхон хоногийн өмнө гарсан статистикийн мэдээгээр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн нийт хэмжээ эхний найман сарын байдлаар 4,5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ бол 2011 оноос хойшхи хамгийн их орлого бүрдүүлэлт юм.  Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 904,7 тэрбум буюу бараг нэг их наяд төгрөгөөр илүү юм. -Төсвийн орлогын дийлэнхи хувийг буюу 3,9 их наяд төгрөгийг татварын орлого бүрдүүлжээ. Эдийн засагт ирсэн дохионуудыг товчхон дурдахад ийм байна.  Амжилт аяндаа ирдэггүй. Үүний цаана Засгийн газрын  урагшаа харсан үйл ажиллагаа, хүч хөдөлмөр бий. Эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл нь төр засгийн тогтвортой байдал байв. Засгийн газрыг огцруулснаас хойш  эдийн засагт ирж буй таагүй дохионууд Засгийн газар огцрох нь парламентын засаглалтай улс орнуудад байдаг л зүйл гэж зөвтгөж байгаа ч энэ нь зөвхөн хэдэн албан тушаалтныг нөгөөгөөр солих буюу бидний хэлдэгчлэн хоёрдугаар ээлжийнхнийг  хоолонд хүргэх  асуудал биш юм. Энэ бол улс төрийн гэхээсээ илүүтэй эдийн засгийн маш их эрсдэл, гадаад талдаа итгэл, имиж илэрхийллээ гээх том шалтгаан болдог ажээ.  Мэргэжлийн Засгийн газрыг унагасаны дараа гадаадын хэвлэл мэдээллийн агентлагууд Монголын эдийн засагт санаа зовниж байгаагаа илэрхийлж, хөрөнгө оруулагчдын замд улаан гэрэл асчихаад байна. ОУВС: Монголд оруулах санхүүжилтээ хойшлуулав Хамгийн сүүлд дуулдаж буй таагүй мэдээлэл гэвэл ОУВС есдүгээр сарын сүүлчээр хийхээр төлөвлөж тохироод байсан 40 гаруй сая ам. долларын санхүүжилтээ хойшлуулах шийдвэр гаргаснаа Монголбанкинд мэдэгдлээ. Тус сангийн хувьд тогтвортой байдлыг илүүд үздэг бөгөөд шинээр байгуулагдах Засгийн газрын байр суурийг  тодорхой болсны дараа асуудлыг авч үзэхээр болж байх шиг байна. Өөр нэг хүчин зүйл нь манай УИХ-ын зарим гишүүд нь ОУВС-ийн хөтөлбөрийг зогсоох нь зүйтэй, хэрэггүй байсан гэхчлэн мэдэмхийрсэн ярилцлагыг  хэвлэлд өгсөн нь тус байгууллагыг байр сууриа эргэн  харахад хүргэж болзошгүй юм. Түүнчлэн Монголын эдийн засагт эрсдэл бий болох магадлалтайг гадаадын нэр хүнд бүхий агентлагууд онцлон мэдээлсээр байгааг товчлон хүргье. Reuters: Монголын бондын үнэ  цэнэ уналаа -Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсны дараа олон улсын зах зээл дэх Монгол Улсын бондын үнэ унаж эхэлсэн тухай “Reuters” агентлаг : “Монголын парламент өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн орой Ерөнхий сайдаа огцруулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл үүнээс нэг хоногийн дараа буюу баасан гарагт Монголын бондын үнэ унаж эхэлжээ. “Tradeweb data”-ын мэдээлснээр, Монголын 2022 онд буцаан төлөх ёстой “Чингис” бондын ханш 0.462 центээр унаж, нэгжийн үнэ нь 97.539 цент болжээ. Энэ нь өнгөрсөн долдугаар сараас хойшхи хамгийн их унасан үзүүлэлт болж байгаа юм. Түүнчлэн, 2021 онд төлөх ёстой бондын ханш 0.270 центээр буурснаар нэгж бондын ханш 117.729 цент болжээ. Forbes; Хөрөнгө оруулагчид Монгол Улсыг  орхих эрсдлийг дагуулж байна -Францын хөрөнгө оруулалтын банк “Natixis”-ын захирал дАзи Номхон  далайн бүсийн эдийн засагч Алишиа Гарсия  Херреро: “Улс төрийн тогтворгүй байдал нь тус улсын хувьд удаан хугацааны туршид асуудал болж байна. Энэ нь одоо байгаа хөрөнгө оруулагчдын хувьд асуудал бага үүсгэх ч  шинээр хөрөнгө оруулагчдад  илүү их асуудал дагуулж  байна.Хэдийгээр огцрох нь авлигад тустай байж болох ч Засгийн газар цаашид ч тогтворгүй байна хэмээн хөрөнгө оруулагчид үзэн Монгол Улсыг  орхих эрсдлийг дагуулж байгаа юм. Удалгүй тус намаас Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнийг санал болгох бөгөөд 45 хоногийн дотор  Засгийн газар дахин шинэчлэгдэх юм. Үүнээс өмнө одоогийн Засгийн газар Монгол Улсын бодлого төлөвлөлттэй холбоотой ямар нэг чухал  шийдвэрийг гаргах  гаргах боломжгүй юм”. XINHUA:  Монголын Засгийн газар унасан нь эдийн засаг болон улс төрд томоохон эрсдэл дагуулж болзошгүй -“Эрх баригч Монгол ардын намын хэсэг гишүүд сөрөг хүчин Ардчилсан намын гишүүдтэй нэгдэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг  Засгийн газрын гурван гишүүний хувийн компанитай нийт 328 сая ам.долларын концессын гэрээ байгуулж,  парламентын журмыг зөрчсөн хэмээн буруутгаж  байв. Олон Улсын валютын сангийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Монголын Засгийн газар унасан нь далайд гарцгүй тус улсын эдийн засаг болон улс төрд томоохон эрсдэл дагуулж болзошгүй байна. Олон улсын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид Монголын улс төрийн нөхцөл байдалд санаа зовнисоор ирсэн бөгөөд Монгол Ардын намын удирдлага дор байгуулагдсан Засгийн газар тогтвортой ажиллаж чадна гэдэгт ихээхэн найдлага тавьж байсан  юм”.    

Умард Солонгос цөмийн зэвсэгтэй болоход америкчууд хэрхэн туслав?

Умард Солонгос цөмийн зэвсэгтэй болоход америкчууд хэрхэн туслав? Хойд Солонгосчууд устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа зарласанаар цэрэг зэвсгийн салбараараа дэлхийд хамгийн хүчирхэг гүрнүүдийн тоонд эргэлт буцалтгүй багтлаа. Тив алгасах пуужинтай, цөмийн цэнэгт хошуутай, устөрөгчийн бөмбөгтэй улстай том гүрнүүд өөр хэлээр ярих нь дамжиггүй. Ингээд БНАСАУ-ын удирдагчид цөмийн зэвсгийн араас хэрхэн амбицлаж, хөөцөлдөж байсныг харуулсан он цагийн товчооныг уншигчдадаа сонирхуулж байна. Умардынхан цөмийн зэвсгийн технологоо ЗХУ-аас авсан гэгддэг бол АНУ ч бас тэднийг ийм аймшигт зэвсгийг гартаа оруулахад зүгээргүй байсныг эндээс харж болно. Дүгнэлтийг уншигч та бүхэн хийнэ бизээ. 1985 он. БНАСАУ ЗХУ-ын шахалтаар Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдэв. 1993 он. Олон улсын цөмийн энергийн агентлагаас Умард Солонгосыг цөмийн зэвсэг хийхээр бэлтгэж байж болзошгүйг зарлаад Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх олон улсын гэрээний дагуу мэргэжилтэн шинжээчдийг тус улсад оруулан хоёр байршилд шалгалт хийлгэхийг шаардав. Хариуд нь Умардынхан Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнээс татгалзаж буйгаа мэдэгдэв. 1994 он. АНУ-ын Ерөнхийлөгчөөр Билл Клинтон сонгогдож хамгийн түрүүнд Умард Солонгостой хийх гэрээнд анхаарлаа хандуулав. Үүний хүчинд БНАСАУ-АНУ-ын хооронд Умардын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг царцааж хариуд нь цөмийн эрчим хүч гарган авах ажилд америкчууд туслахаар болов. 1998 оны наймдугаар сарын 31. Умард Солонгосын зүгээс ойрын зайн пуужингийн туршилт хийв. Пуужин Японы арлуудыг даван Номхон далайд унасанаар Наран улсын засгийн газар сандралд оров. Үр дүнд нь БНАСАУ Японы арлуудын хаана ч хүрэх пуужинг зэвсэглэлдээ оруулсан гэдгээ зарлалаа. 1998 оны арваннэгдүгээр сарын 17. 1994 онд байгуулсан гэрээний дагуу газар доорхи цөмийн байгууламжуудаа шалгуулахыг АНУ шаардав. Үүний дагуу хоёр улсын хооронд хамгийн анхны өндөр түвшний яриа хэлэлцээр болсон юм. Гэсэн ч энэхүү хэлэлцээр төдийлөн амжилтад хүрсэнгүй. 1999 оны хоёрдугаар сарын 27-гуравдугаар сарын 16. АНУ-ын Умардтай хийж байгаа хэлэлцээр амжилтад хүрэв. Америкчууд Солонгосын хойгт төмс хүнсний ногоо, тариа буудайны ургацыг дээшлүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв. Хариуд нь Умардынхан тавдугаар сар гэхэд Америкийн мэргэжилтнүүдийг цөмийн байгууламжууддаа нэвтрүүлж эхэллээ. 1999 оны есдүгээр сарын 13. Умард Солонгос алсын тусгалт пуужингийн хөтөлбөрөө царцаах тухайгаа олон улсад зарлав. 1999 оны есдүгээр сарын 17. Үүнээс дөрвөн өдрийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон Умардынхантай амжилттай хамтран ажиллахаар болсон тухайгаа зарлаж, Умардын эсрэг эдийн засгийн хатуу хориг арга хэмжээг зөөлрүүлэв. 1999 оны арванхоёрдугаар сар. АНУ тэргүүтэй олон улсын консорциум 4.6 тэрбум ам.долларын өртөг бүхий цөмийн реактор хоёрыг Умардад барьж байгуулах гэрээ хийлээ. 2000 оны долдугаар сар.Цөмийн хоёр реактор барьж байгуулах гэрээний ажил эхэлсэн, амжилттай хэрэгжиж байх цаг үед Умардын удирдагч Ким Чен Ир огцом шийдвэр гаргав. Тэрээр цөмийн зэвсгийн хөтөлбөрөө эхлүүлэхээр зарлав. Шалтгааныг нь Умард Солонгос улс эрчим хүчний хямралд орж, цөмийн эрчим хүч гарган авах америкчуудын амласан ажил хугацаа их авч байгаагаар тайлбарлав. 2001 оны зургадугаар сар. Умард Солонгос болон АНУ-ын хооронд зөөлөрч эхэлсэн харилцаа дахин хурцдав. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд бага Жорж Буш ялж, Умардын эсрэг хатуу байр суурьтай эцгийнхээ бодлогыг залгамжилж явуулсантай холбоотой гэж үздэг. 2002 оны нэгдүгээр сарын 29. Бага Жорж Буш Иран, Ирак, Умард Солонгосыг “Чөтгөрийн тэнхлэг” хэмээн зарлаж эдгээр орнуудын дэглэмтэй аливаа байдлаар харилцах хамтран ажиллахыг хориглохыг олон улсад уриалав. 2002 оны арванхоёрдугаар сар. Олон улсын цөмийн энергийн агентлагийн шинжээчдийг Умард Солонгос хөөж гаргав. Олон тэрбум долларын зардал шингээсэн цөмийн эрчим хүчний байгууламжууд Умардынхны гарт үлдэв. 2003 оны нэгдүгээр сар. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнээс бүрэн татгалзаж буйгаа Умард Солонгосын албаныхан зарлалаа. 2003 оны хоёрдугаар сар. Цөмийн хөтөлбөрөө бүрэн сэргээсэн тухай Умардынхан зарлав. 2003 оны хоёрдугаар сарын 24. Газар тэнгис ангиллын пуужингийн туршилтын Солонгосын хойг болон Японы тэнгисийн орчимд Умардынхан хийлээ. 2003 оны хоёрдугаар сарын 26. БНАСАУ 5 мега ваттын цөмийн реакторыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхэлсэн тухай Америкийн тагнуулын албад мэдээлэв. 2003 оны гуравдугаар сарын 10. Япон тэнгис рүү хөлөг онгоц эсэргүүцэх пуужин харваж үүнийг туршилт байсан гэдгийг Умардынхан батлав. Японы батлан хамгаалах хүчин бүрэн бүрэлдэхүүнээрээ бэлэн байдалд оров. 2003 оны наймдугаар сарын 27. АНУ Умардтай харилцах гадаад бодлогодоо буулт хийж ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, БНАСАУ оролцсон зургаан талт хэлэлцээрийг санаачлав. 2004 он. Зургаан талт хэлэлцээр Бээжин хотноо хоёр ч удаа явагдсаны хүчинд Умард Солонгос цөмийн зэвсгийн төсөл хөтөлбөрөө царцааж хариуд нь АНУ, БНСУ, Япон, БНХАУ тэр ч байтугай ОХУ-ын зүгээс тус улсад хүнсний болон эрүүл мэндийн салбарт томоохон тусламжийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэв. АНУ Ардчилсан Солонгосыг терроризмыг дэлгэрүүлэгч орны жагсаалтаас хасахаар шийдэв. 2005 оны хоёрдугаар сар. Зургаан талт хэлэлцээрт яригдсан хэлцэлүүдээс илүү зүйл шаардлаа хэмээн БНАСАУ хэлэлцээрийг орхиж байгаагаа зарлав. 2005 оны наймдугаар сар. Талуудын уйгагүй чармайлтын хүчинд зургаан талт хэлэлцээрийг дахин сэргээж Бээжин хотод эхэллээ. 2005 оны есдүгээр сар. Бүтэн сар гаруй талууд Бээжинд хэлэлцээрийн ширээний ард суусны эцэст БНАСАУ цөмийн зэвсгийн бүх төсөл хөтөлбөрөө 100 хувь зогсоож байгаа тухай Хятадын талаас зарлалаа. Хариуд нь Умардын шаардсан бүх нөхцөл, болзлыг бусад таван улс зөвшөөрснөөр Зургаан талт хэлэлцээр түүхэн амжилтад хүрлээ хэмээн бичиж эхлэв. 2006 оны долдугаар сар. АНУ-ын зүгээс ирэх ёстой хүнсний тусламж саатсан шалтгаанаар Ким Чен Ир Өмнөдөөс төлөөлөгчөө татан авч таагүй хандаж эхлэв. Улмаар хоёр Солонгосын харилцаа хүйтэрч Умардын зүгээс Таеподонг-2 пуужинг туршлаа. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл пуужингийн туршилтыг буруушаасан мэдэгдэл гаргав. 2006 оны аравдугаар сарын 09. БНАСАУ анх удаагаа цөмийн бөмбөг газар доогуурх байгууламждаа туршсаныг АНУ болон Өмнөд Солонгосын тагнуулын албад баталж, Умардынхан ч үүнийгээ зөвшөөрөв. Умард Солонгосын Килжү хотын ойролцоо төвтэй 4.3 магнитудын хүчтэй доргилтын тухай БНСУ-ын Геологийн судалгааны төвөөс мэдээлэв. Олон улс БНАСАУ-ын цөмийн зэвсгийн туршилтыг буруушаасан мэдэгдлийг дараалан гаргалаа. 2007 он. Америк тэргүүтэй орнууд дахин буулт хийж 400 сая долларын тусламжийг Умардад үзүүлэв. Мөн Макаогийн банк дахь Умардын удирдагчдын 25 сая ам.долларын дансыг нээсэн тухай зарлав. Ёнбион дахь цөмийн байгууламж руу Олон улсын цөмийн энергийн агентлагийн ажилчдыг нэвтрүүлэхээ Умардын талаас амлав. 2009 оны тавдугаар сарын 25. Гурван жил дамнан Умардын удирдагчид аядуу зөөлөн бодлого баримталж гадныхны тусламж дэмжлэгийг хангалттай авч хариуд нь бүх шаардлагыг нь биелүүлсээр ирсэн ч хоёр дахь удаагийнхаа цөмийн бөмбөгийн туршилтыг энэ өдөр хийсэн юм. 4.7 магнитудын чичирхийлэл ажиглагдсан тухай АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгээс зарлав. Олон улсын зүгээс бүх тусламжийн хөтөлбөрөө зогсоож хатуу чанд арга хэмжээ авч эхлэв. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умардынхны алхмыг хатуу шүүмжилж буруушаав. 2011 он. Энэ онд талуудын яриа хэлэлцээр дахин сэргэсэн юм. Умардын уран баяжуулах хөтөлбөрийг зогсоож, хариуд нь АНУ-ын зүгээс асар их хүнсний тусламж үзүүллээ. 2012 оны нэгдүгээр сар. Ким Чен Ир таалал төгссөнтэй холбогдуулан Умардын тал бүх хамтын ажиллагаагаа зогсоов. 2012 оны арванхоёрдугаар сар. Унха-3 холын тусгалт пуужинг Умардын тал амжилттай хийснээ зарлав. Харилцаа дахин хурцадлаа. Умард Солонгос цөмийн зэвсэгтэй, түүнийгээ Америк тив хүртэл харвах пуужинтай боллоо. 2013 он. Шинэ удирдагч Ким Чен Уны засаглалын анхны цөмийн туршилт хийгдэв. Туршилт амжилттай болсон тухай зарлалаа. Америкчууд шинэ удирдагчтай хийх яриа хэлэцээрийн гарц хайж эхлэв. 2014 он. Солонгосын хойгт ойрын тусгалт пуужингийн туршилтыг хийв. 2015 он. Умард Солонгосын батлан хамгаалах хүчин баллистик пуужингийн усан доорхи туршилтыг амжилттай явуулснаар Өмнөд Солонгос болон Японы зүгээс баримталж байгаа бодлого мухардалд орсон тухай хэвлэлүүд бичиж эхлэв. 2015 оны арванхоёрдугаар сарын 12.Цөмийн бөмбөгөөс хэдэн зуу дахин илүү хүчтэй устөрөгчийн бөмбөгийн туршилт хийхээр болсон тухай Умард Солонгос дэлхий даяар зарлалаа. Бээжинд хийгдэхээр товлоод байсан Умард Солонгосын охидын хамтлагийн тоглолт цуцлагдаж Хятад, БНАСАУ-ын хоорондох харилцаа үл ойлголцолд оров. 2016 оны нэгдүгээр сарын 06. БНАСАУ устөрөгчийн бөмбөгийн туршилтыг амжилттай хийж Ардчилсан Солонгосын ард түмний ямар ч дайсанг хормын дотор устгаж чадах хүчин чадалтай болсон тухайгаа төв телевизээрээ дамжуулан ард түмэндээ зарлалаа…  

Я. Ганбаатар: Хүннү бол Монголчуупын өвөг дээдэс мөн

Я. Ганбаатар: Хүннү бол Монголчуупын өвөг дээдэс мөн   Евроази хэмээх газар зүйн энэ нэгдмэл цогц ойл- голтын зүүн өмнө талаар эртний Нангиадын суурьш- мал тариачны соёл иргэншил, чанх өмнө талаар нь Энэт- хэгийн соёл иргэншил, баруун өмнө талаар нь хүн төрелхт- ний анхдагч соёл иргэнш- лүүдийн тэргүүнд хэлцэгддэг Мисир, Вавилоны соёл ир- гэншлүүд оршиж байсан юм. Тэдгээртэй зэрэгцэн нүүд- лийн соёл иргэншил үүсч, оршин тогтнож байсан гэхзэр бидний соёл иргэншил бол хүн төрөлхтний нэн эртний. анх- дагч соёл иргэншлүүдийн тоонд эүй ёсоор багтах ёстой. Үнэндээ нүүдлийн соёл ир- гэншлээс ихээ хойно Хрис- тосын, Буддын, Лалын соёл иргэншил үүсч хөгжсвн юм шүү.   -Соёл иргэншил гэснээс олон хун нүүдлийн соёл иргэншил гэж байгаагүй гэж үэдэг. Энэ талаарх таны үзэл бодол?   -Шуудхан хэлэхэд энэ бол түүх мэддэггүй хүний уг. Тэр тусмаа нүүдэлчин ард түмнүүдийн мянга мянган жилийн намтар цадиг, тэдний бүтээсэн агуу их соёлыг мзддэггүй хүмүүсийн л үзэл бодол. Түүхийн нэрт онолч, амглийн эрдэмтэн Арнольд Тойнби тэгж үэсэн гэж түүний кэрийг барих дуртай хүмүүс байдаг. Гэхдзэ үүнд олон хү- чин эүйляйг харгалзан үзэх- гүй байгаа алдас бий. Хэрэг дээрээ Тойнби шууд тэгж хэлчихсэн ч юм биш. Тэрбзэр дэлхий дээр байсан буюу одоо байгаа соёл иргэнш- лүүдийг үндсэнд нь хоёр ангилсан. Нэг нь хөгжингүй соёл иргэншил, нөгөө нь хөг- жөөгүй буюу зогсонги соёл иргэншил. Тэгээд нүүдлийн соёл иргэншлийг хоёр дахь ангилалд нь оруулсан байдаг. Нэмж хэлэхэд соёл иргэн- шил гэдэг ухагдахуун, түүний цаана байгаа цогц ойлголтын талаар би өөрийн үзэл дүг- нэлтээ хийж байгаа. Удахгүй хэвлүүлж нийтлүүлнэ гэж бодож байгаа. А.Т ойнби дэл- хий дээр нийтдээ хорин нэгэн соёл иргэншил байсан ба одоо байна гэж үзсэн. Нэг хүний үзэл дүгнэлтийг яс баримтлан, туйлын үнэн бол- гох албагүй. Би арай өорөөр томъёолж байгаа. Түүн дотор нүүдлийн соёл иргэншил бу- сад соёл иргэншлүүдийн адил гол (хүндтэй) байр эзлэх болно. Ийм оролдлого байж болно биз дзэ.   -Түүхийн цаг хугацааг урагшлуулна гэдэг амаргүй ажил биз ээ. Энэ дүгнэлт- дээ та итгэлтэй байна уу?   -Би түүхийн цаг хугацааг урагшлуулчихсан юм биш ээ. Сая хэлсэн. Ахмад үеийн түүхчид, археологичид тэгж дүгнэж таамаглаж байсан зүйл нэлзэд бий гэж. Харин тэгэхдзэ тэр талаараа тодор- хой судалж, дэлгэрэнгүй гар- гаж ирж байсангүй, товчхон хэлээд л. дурдаад л өнгөрсөн байдаг. Би эртний түүхийн зх сурвалжуудтай танилцах явцдаа Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн түүхэнд холбогдох мэдээ баримтуу- дыг цуглуулан шүүн үзэж, орчуулахыг нь орчуулж, иш татахыг нь иш татах маягаар ашиглах явцдаа ийм дүгнэлт, таамаглалыг бас гарган ирж жишзэ, бариютайгаар тоочин дурдсан хэрэг. Үүнийг өөр уттаар нь хэлбэл эртний түүх бичлэгт байсан юмыг бид олж үзэ лгүй, о лж үэсэн ч орчуулж ашиглалгүй, олны хүртээл болгож, судлаачдым эргэлтэд оруулалгүй байсаар өнөөг хүрч иржээ гэж хэлж болно. Дахин хэлэхэд Хүннүгээс өмнөх мянган жилийн дотор болж өнгөрсөн түүхэн үйл явдпуудыг сурвалжлан гарган ирж түүх бичлэгт оруулан тодотгож өгч байгаа хэрэг юм. Тухайлбал Хятадын түү- хийн эцэг Сыма Цянь гэжхүн МТӨ II зууны үеэд амьдарч байсан юм. Энэ бол Хүннү гүрэн ид мандан бадарч Төв Азийн цээжнзэ нүүдэлчдийн анхны төрт их гүрнийг бай- гуулж явсан тэр үө мөн. Хя- тадын эзэн хааны ордны бичээч сударч асан Сыма Цянь хөрш зэргэлдээх ЭНЭ ИХ гүрний тухай чихээр сонсч, нүдээр үзэж, нүүр тулан уулзаж учирч явсан нь лав- тай. Тийм ч учраас түүний бичсэн зүйлс нь нэгдүгээр эх сурвалж болдог, асар их үнэ цэнэтэй мэдзэ мэдээлэл агуулсан байдаг. Туүний туурөисан Түүхийн тэмдэг- лэл’ хэмээх хөлген сударг: "ШуньвэйгзэсТүмэн шаньюй хүртэл мянга гаруй жилийн туршид Хүннү нар нэгэн үе хүчирхэокиж, кэгэн үе бууран доройтож иржээ. Чингэхдээ тэд байн байн салж бутарч, эргэн нийлэвч, эгнэгт нэгдсэн нь үгүй ээ...’ гэж өгүүлсэн байдаг энэ мэдээ баримт бол бидэнд олон зүилийг тодотгож өгөх маш чухал ач холбог- долтой болохыг нь бид тэр бүр олж харалгүй өнгөрөөсөөр байжээ. Хүннү гүрнийг үн- дэслэгч Моодун шаньюйн эцэгТүмэн шаньюй бол МТӨ III зууны дунд үед амьдарч байсан хүн. Түүнээс чанагш мянган гаруй жил гэхээр даруй МТӨ XIII зуучы үе рүү урагшлан хүрч очно.   •XIII зуунаас омнох үеийн эртний түүхийг су- далдаг хүн олон бий юү?   -Олон байгаасай гэж хүсч байна. Гэвч өноодрийн байд- лаар олон байтугай цөөн ч үгүй байна. Үнэмийг хэлэхэд манай улсад эртний түүхийн судалгаа хийдэг хүн гарын таван хуруунд багтахаар хэдхэн байгаа байх Харин археологийн судалгаа хийж байгаа судлаачид улам бүр олширч, шинэ залуу үе түрэн гарч ирж байгаа нь баяр- лууштай. Түүхч судлаач л нэмэгдэхгүй байна. Тэр тус- маа хятад хэлтэй, манж, мон- голтой, дээр нь мөнөөх өр-' нөдийн гол хэдэн хэлний мэдлэгтэЙ судлаачид алга. Би мэддэггүй байж магадгүй шүү. Гэхдээ л бидэнд хичээл эааж байсан түүхч доктор Н.Ишжамц. Ч.Далай, Чимэд- цэрэн багш, за тэгзэд Г.Сүх- баатар, Ц.Хандсүрэн, А.Дам- динсүрэн гэсэн ахмад үеийн хэдэн түүхчдийг залгамжилж үргэлжлүүлсэн хүн лав л гадаадад болон дотооддоо хятад хэлтэй болоөсои хүчин бэлтгзн гаргасан енгөрсен тавь гаруй жилийн хугацаанд бараг гарсангүй гэвэл хатууд- сан болохгүй биз ээ. Эртний түүхийн судлалын тухайд ярьж байна шүү. Харин XIII зуунаас хойших үеийн түү- хийг судалдаг хүмүүс нэлзэн бий. Төв Азийн эртний нүүдэл- чин ард түунүүдийн түүхийг судлах үйлсэд Оросын их эрдэмтэн Н.ЯБичурин жин- тэй хувь нэмэр оруулсан юм. Тэрбзэр Монголоор дамжин явсаар 1808 оны нэгдүгээр сард Хятадын нийслэл Бээ- жин хотод анх очсон үеэсээ эхлэн дорио дахиныг судлах үйлсэд нэгэн насаа эориулс- наас нь хойш яг 200 жил өнгорч байна. Тэр үеэс хойш их эрдэмтний гараас эртний Хятадын түүхийн эх сурвал- жууд орос хэлээр орчуу- лагдан, тэдгзэрийг ашиглан туурвисан судалгааны бүтзэ- лүүд нь хэвлэгдэн гарч эхэлсэн. Үүгзэр би юу хэлэх гэж байна вэ гэх үл өнөө хэр нь бид өвөг дээдсийнхээ тухайт тэдгээр анхдагч эх сурвалжууд руу гар хүрээгүй л байна. Монголын шинжлэх ухаан дэлхийн шинжлэх ухаа- наас тодий хугацаагаар хо- цсрч явна уу гэлтэй. Мөнөөх Нангиадын түү- хийн эцэг Сыма Цяний "Түү- хийн тэмдэглэл", Бань Г угийн ‘Баруун Хан улсын бичиг", Фан Еэгийн 'Зүүн Хан улсын бичиг”, Төрд туслах нэвтэр- хий толь", "Байлдаант улсуу- дын бодлого", "Зуожуань*. 'Гурван улсын ойллого', “Бодрол өгүүлэл", "Ханфэй- зы', “Зин улсын бичиг", ‘Тан улсын бичиг" зэрэг эртний Хятадын олон арван түүх цадиг дахь нүүдэлчдийн ту- хайт бүлэг, хэсгүүдийг бид сугалан авч орчуулах ёстой. Энэ мөр их ажлыг нугалсан цагт бидний наутар 1,адиг тэр хэмжээгээр урагшлан тодрох болно.   •Тэгвэл дэлхийн түү- хэнд Хүннүгийн сэдэв хэр чухалд тооцогддог бол?   -Энэ чинь цаг үеэ олсон чухал асуулт байна. Сүүлийн үеийн дэлхий дахины Хүннү судлалын байдг.ыг ажиглахад энэ судлал хэдийнэ Эртний сүдлалын нэг бие даасан томоохон салбар болоод улам бүр гүнзгийрэн хөгжсоөр байна. Түүнийг өдгоө эрдэм- тэн судлаачид эртний Мисир хэмээх Египетийн соёл ир- гэншил, Герегийн соёл ир- гэншил, Византи, Вавилоны соёл, Ромын эзэнт гүрний түүх, XIII зууны үеийн Мон- голын түүх, Жагар хэмээх Энэтхэгийн соёл иргэншил, Америкийн индианчуудын Ацтек, Майяагийн соёл, эртний Нангиадын бүурал түүхийн нэг адилаар ихэд сонирхон сүдлах болжээ. Чингэхдээ эртний дэлхий дахины түүхэнд, түүний дотор Евроазийн олон улс үн- дэстний түүхэнд гүнзгий ул мөр үлдээсэн энэ агуу их угсаатны өвөг дзэдэс болоод хожим хойдын үр садыг нь олж тогтоохоор шаргуу эрж хайж, олон учиг шижимтэй холбон таамаглаж, бас зарим нь өөрсдийгөө гэдний хойч үе хэмээн барим тааим нотлон тоаоохыг оролдох боллоо. Бас Хүннү судлалаас хүн төрөлхтөн өнөө хэр нь олж мэдээгүй байгаа, тайлж ухаа- раагүй байгаа хүмүн төрөлхт- ний олон олон нууцаст нэвт- рэн орж, хариу тайлбарыг олж, өнгөрсөн түүх нам-рын- хаа цагаан зай, хоосон хууд- сыг нөхөн сэргээж бичих боломжтой гэж үзэж, энэ зүгт шамдан зүтгэх болжээ. Евро- под Унгарчууд, Түрэгүүд, Азид Казах, Узбек, Киргиз, Чувашууд, бас хойд Хятадын ходоөх тосгодын оршин сууг- чид, Шинжаан Уйгурын олон яст ард түмэн өөрсдийгөө Хүннүгийн удам хэмээн нэр- лэж нотлох болжзэ. Түүнчлэн Энэтхэг, Араб, Перс дахи- наас, Бага Азиас, бүр баруун Европын гүнээс ч Хүн нарын ул мөрийг эрж хайх болсон байна. Энэ их сонирхол идэвх- жилийн дунд харин Хүннүгийн уугуул нутагт гал голомтыг нь сахин суусан монголчууд бидний дуу хоолой төдийлөн сонсдохгүй байна. Уг нь бид Хүн гүрний нутаг дэвсгэрийг өвлөн авсан, гал голомтыг нь сахиж суугаа, нэг үгээр хэлэ- хэд бид тэдний өв соёлыг уламжлан авч, хадгалан үр- гэлжлүүлж яваа үр сад нь яах аргагүй мөн билзэ. Саяхныг болтол монголчууд яг л хүн- нүчүүдийн аж төрлөөр аж төрж, амьдрал үйлсээр нь замнан явж, тэдний л нэг адилаар наран ургах дорнын хязгаараас наран жаргах өрнийн хаяа тийш мөнхийн нүүдэл суудлын замд нүүж суун аж төрсөөр ирсэн нь үнэн. Т эднзэс өалөн үлдзэсэм олон юмыг бид орхиж ГЭЭСЭН байх, харин бүр ч олон юмыг орхиж гээлгүй уламжлан хэ- рэглэж, хөгжүүлсзэр ирсэн нь лавтай. Тэр олон юмны эөв хөн нзг нь гэхэд л өнөөдөр ихэд шамдан судлах болсон Хүннүгийн тухайт археоло- гийн ертөнц буюу оршуулгын газар. булш бунхад нь болно. Энэ бол тэднзэс бидэнд үл- дээсэн асар том өв юм * ИймдбидөөрсдийгеоХүн- нүгийн үр сад гэцгээс, агуу их Хүннү угсаатны голомтыг сахиж суугаа удам хойчис нь гэдгзэ дзлхий дахинаа тумхаг- лан дуулгах зан гэж боддог юм. Г адаад улс ориуудад ийм оролдлого хийж байгааг би дээр дурдсан. Тухайлбал 2004 онд Унгар улсын 24С0 гаруй иргэн яс үндсзэ Хүннү угсаатан гэж албан ёссор овоглох хүсэлт Их хуралдаа тааьжхэлэлцүүлсэн байдаг. Харин Унгарын парламенг энэ асуудлыг хэлэлцээд нааштай шийдвэр гаргаагүй л дээ. Ийм үзэл баримтлал, бодол санал дэлхийн олон орны ард иргэдэд байдаг аж. Тэгвэл бид яагаад бас чингэж болохгүй гэж? Бид бүгдээрээ Хүннү угсаатан, Хүннү үндэстэн болъё гэж хэлж байгаа юм биш. Харин монголчууд бид зарим зүйл дээр өвлөх, өмчлөх эрхтэй шүү гэж л хэлж байгаа хэрэг. Энэ талаар мэргэн уншигчид нэгийг тунгаан бодож хэрэг- жүүлю биз зэ. 2011 онд Төв Азид анхны төрт улс бий болсны 2220 жил тохионо. Экэ түүхэн үйл явдлыг бид нийт Төв Азийн хэдэн улсын хэм- жээнд тэмдэглэж болно шүү дээ. Гэхдээ нүсэр их баяр ёслол, наадам цэнгэон хийх- цээ гол нь биш, үүх түүхзэ мэдэж, угсаа гарвалаа тодот- гож, өа соёлоо сэргээн уламж- лах зорилгыг гол болгох байд- лаар оюуны ертөнцийн хүрзэнд эиэ ойг тэмдэглэх нь эүйтэй юм. -

Хуудаснууд

Subscribe to Ярилцлага