logo

logo.jpg

Advertisement

Зан үйл

​Ус ба сэтгэлзүй

Ус ба сэтгэлзүй    Ус сэтгэлзүй хоёр хоорондоо нягт холбоотой. Ус уух, усанд орох, усны чимээг сонсох усыг харах гэх мэт үйлдэлүүд бидэнд өөр өөр нөлөө үзүүлдэг бөгөөд, амьдралдаа зайлшгүй байн байн заавал мэдэрч байх ёстой хэрэгцээт үйлдэл гэдэгийг зарим хүмүүс мэддэггүй. Хүний сэтгэлзүй өөрөө байгалийн аливаа юмс үзэгдэл, оршин байгаа байдалтай шууд холбоотой байдаг. Энийг салгаж ойлгох арга байхгүй. Бид шууд байгалийн нөлөөнөөс шалтгаалж амьдардаг. Мөнгө бодож стресст ороод байгаа болхоор мөнгө л олох ёстой гэж боддог ч,стресст хэт автсан хүн мөнгө олох үйл хэрэгээ бас сайн гүйцэлдүүлж чаддаггүй. Учир нь стрессээс болоод, бид юманд төвлөрч чадахгүй, зөв бодож чадахгүй, тэвчээргүй зан гаргах гэх мэт байдалд ордог тул, ямар ч ажил бизнес хийсэн төвөг учирч эхэлдэг. Тэгэхээр мөнгөнөөс болж стрессд орсон байлаа ч гэсэн мөнгө амжилттай олохын төлөөх урьдчилсан нөхцөл нь, эрүүл сэтгэлзүй, эрчүүл мэдрэмжтэй байх асуудал мөн.  Жишээ нь усаар бид сэтгэлзүйгээ тордож, ус сэтгэлзүй хоёрын төрөлх холбоогоор өөрийгөө эмчилж болдог.  Их ус уух Ус дутагдсанаас бол бие мах бодь бүхэлээрээ маш их хямардаг. Бага ус уух, тамхи их татах, кофе цай их уух, давс хурц амтлагчтай хоол их идэх, стресст их орох гэх мэт шалтгаанаар, биендд ус дутагддаг. Ус дутагдах гэдэг үзэгдэлд хүүмүүс тоомжиргүй ханддаг боловч эндээс бүх төрөлийн өвчин үүсэж болно. Ходоодны өмнө үүү үүсэх нөхцөл л бас эндээс тавигдах боломжтой. Учир нь хурц амттай хоол, хэт их кофе гэх мэт хүнс ундаа хэрэглээд, ходоодоо цэвэрлэж ус уухгүй байх нь ходоодыг бохирдуулж, үрэвсэл үүсгэн, аяндаа энэ үрэвсэл нь архагшиж, хамгийн аюултай байдалд хүрэх дээрээ тулах юм бол хорт хавдар болжох боломжтой.  Үүнээс гадна ус дутагдах нь мэдрэлийн ажиллагаанд шууд нөлөөлдөг. Хараа сулрах, тархи удаан ажиллах, уур хүрэх, стрессийн мэдрэмж төрөх гээд мэдрэлийн үйл ажиллагааг тайвшруулдаг хамгийн чухал бодис нь дутагдсаны улмаас, хүний ухаан санаа, уураг тархи, мэдрэл тэр чигээрээ хурцаар хямардаг. Заримдаа хүмүүс өөрийгөө маш их стресстэй байна гэж боддог боловч, үнэндээ сэтгэлийн бодит зовлон байхгүй, зүгээр л ус дутагдсан байдалд байдаг. Хэдэн аяга ус тайван суугаад уусаны дараа ийм маягын стресс шууд тайлагддаг.  Мөн арьс үсний гоо сайхан нь ус дутагдсанаас бол маш их гэмтдэг. Усны дутагдал арьсанд шууд нөлөөлж, хөгшрөлт, хуурайшилт үүсгэнэ. Үс бол усны дутагдалаас бол, дарайж хуурайшин, хагтаж цайрах хүртэл шинж тэмдэг илэрдэг. Гадаад үзэмж муу байгаагаас болж хүний сэтгэлзүй, өөртөө итгэх итгэл шууд буурдаг. Тиймээс зөвхөн ус дутагдах гэдэг үзэгдэл маань маш олон аймшигтай үр дүнг ар араасаа дагуулдагыг уншигчид маань заавал чухалчлан анхаарах ёстой юм.  Ус их уух нь бидний мэдрэлийг шууд тайвшруулж, арьс үүсийг сэргээж өнгөлөг болгон гоо сайханд шууд нөлөөлж, ходоодыг цэвэрлэж хоолны дуршил сайжруулж, элдэв төрөлийн архаг өвчинөөс хүчтэйгээр хамгаалж байдаг. Тиймээс бид өдөрт хамгийн багаар бодход дунд зэрэгийн хэмжээний шилэн аягаар, арван удаа буцалгасан цэвэр бүлээн усыг ууж байх зайлшгүй шаардллагатай байдаг.  Усанд орох Усанд орох үед бид нэгэн төрөлийн чухал эмчилгээг өөртөө хийж байгаагаа мэдэхгүй тохиолдол байдаг. Ус гаднаас биеийг тэтгэх нь тайвшруулж, цэвэрлэж, ариун тансаг мэдрэмжийг төрүүлдэг. Сэтгэлзүйн талаасаа усанд орох нь өөрийгөө шинэчлэж, ариусгаж, тайвруулж,гоо үзэсгэлэнтэй болгож байгааг мэдрүүлдэг.  Усанд орохгүй байхын сөрөг үр дүн бол, бохирдолоос болж биенд эрүүл бус эвгүй мэдрэмж төрж, бусадтай харилцахдаа цэвэр бус байдалаасаа болоод өөртөө итгэлгүй байх, арьс бие мах бодь хуурайшиж хатуурах, үүнээс болж мэдрэл, оюун санаа тэр чигээрээ хямарч, тааламжгүй байдалтай болж ирэх гэх мэт үр дүнгүүд байдаг.  Усанд орох үед өөр нэг чухал байгалийн зөн совин хүнд төрж байдаг нь байгальтай шууд гүнзгий харилцаанд орж байгаагаа мэдэх тийм мэдрэмж юм. Голын ус, далайн усанд орох үед энэ мэдрэмж бүр ч илүү хүчтэй байдаг. Байгаль ээжтэйгээ шууд дотно харилцаанд орж, өөрийгөө нээж өгөх нь хүнд биеэ барихгүй чөлөөтэй байх мэдрэмж, хүрээлэн байгаа орчиноо сайн таньж мэдэх ухааныг бий болгодог. Үүнээсээ улбаалаад орчин цагын олон хүнд тохиолдох болсон хүрээлэн байгаа гадаад орчиноос айх мэдрэмжийг, биеээ байгалтайгаа дотно холбож байгаа энэ үйлдэл эмчилж өгдөг.  Тэгэхээрр сэлж чаддаг э сэх нь хамаагүй, заавал голын ус далайн усанд ойр ойрхон зайтай орж байх нь нэг төрөлийн бие сэтгэлийн ашигтай эмчилгээ байдаг.  Усны чимээ сонсох Усны чимээг анхааралтай тайван сонсох нь мөн л нэг төрөлийн эмчилгээ болдог. Усны чимээ хүний сэтгэлийг тайвшруулж, бодолын хэмнэлийг зөв тэнцвэржүүлж өгдөг.  Гэхдээ хэрхэн яаж зөв маягаар усны чимээг сонсох вэ гэдэг нь хүний зөн билэг, бас зөв аргатай холбоотой байдаг. Төрөлх зөнгөөрөө бол бид усны чимээг аяндаа л анхааран сонсож, тайвширах чадвартай байдаг ч, өнөө цагын хэт завгүй нийгэмд амьдардаг хүмүүс байнга яарч ажилдаг байдалаасаа болоод, аливаа зүйл дээр сайтар төвлөрөх талаас чадвар нь буурсан байх нь элбэг үзэгдэл. Тиймээс байгалын үзэгдэлтэй зөв харилцах төрөлх зөнгөө ч бас алдаж эхэлдэг тал бий. Үүнд зөв маягаар усны чимээг сонсох арга бас ордог.  Усны чимээг сонсохдоо хэт хүчлэхгүй, тайван, аль болох төрөлх зөнгөөрөө сонсох хэрэгтэй. Энэ чимээнд эмчилгээний увдис нуугдаж байдаг боловч, үүүнийг сайтар гүнзгий олйгохын төлөө удаа дараагын дасгал, практик ажиллагаа хэрэгтэй байдаг.  Гэх мэтээр бид усыг өөрийнхөө эрүүл мэндийн төлөө, маш өргөн хүрээнд хэрэглэж болох бөгөөд, үнэтэй гоо сайханы бүтээгдэхүүн, үнэтэй эмнэлэгийн эмчилгээ гэх мэт маш олон өндөр төлбөртэй зүйлсийн өгдөг үр дүнг бид зүгээр л байгаль дээр үнэгүй оршиж байгаа усаар нөхөж болох боломжтой байдаг.

​САВНЫ ХИЙ ГЭЖ ЮУ ВЭ?

САВНЫ ХИЙ ГЭЖ ЮУ ВЭ? Эмэгтэй хүн бүр мэдвэл зохих "Савны хий" гэж юу вэ? Миний үтрээнээс унгаж байгаа мэт хий гараад байна,миний гэдэс дүүрээд байдаг юм ,савны хийгээ гаргуулмаар байна ,савны хий гаргах бариа хийлгэсэн хэр нь үтрээнээс хий гарах нь зүгээр болохгүй байна ,дахин савны хийгээ дахин гаргуулмаар байна гэсэн хүсэлтэй эмэгтэйчүүд их ирдэг болсон тул эмэгтэй хүн бүр энэ тухай үнэн зөв дэлгэрэнгүй мэдээлэлтэй байгаасай гэж бодлоо. Савны хий гэдэг өвчин байдаг ч өнөөгийн ихэнх эмэгтэйчүүдийн ойлгож байгаа шиг гэдэс нь дүүрч цанхайдаг,савны бариа засал хийлгэж үтрээнээсээ хийгээ гаргуулчихаар эдгэдэг өвчин биш юм. Дорно дахины анагаах ухааны онолоор бол хүний биеийн үндсэн бүтэц болох хий шар бадгана 3 махбод тэнцвэрт харьцаанд байж хүн эрүүл байдаг.Хий махбод нь өвчин үүсгэх дараахи шалтгаануудын улмаас арвидан нэгэн төрлийн сав эрхтэн болох умайд шунаснаар савны хий өвчин үүснэ гэж үздэг.Үүнд: -Идээ ундааны .Хий арвижуулах үйлдэлтэй ямаа тэмээний мах ,цагаан будаа,газтай ундаа зэрэг хүйтэн сэрүүн чанартай идээ ундааг хэт их хэрэглэх -Цаг улирлын.Өвөл,хавар эрт ,намар орой нимгэн хөнгөн хувцаслах,бөөр бэлхүүсээрээ байнга даарч жиндэх,хайрагдах,чийг татдаг гутал өмсөх,хөлөөсөө даарах,хүйтэн ус туулах,хүйтэн нойтон газар сууж даарах -Явдал мөрийн .Унаж бэртэх,сав доргих,сэтгэл санаагаар унах,нойр хоол алдах,удаан өлсөх,буруу хоолны дэглэм сахих,төрсний дараа умай дээр хүйтэн жин хэт удаан тавих,төрсний дараа ядрах айж цочих,тамирдаж ядрах -Этгээд нөхцөлийн .Цус алдах,үр зулбах гэх мэт Савны хий өвчтэй үед биений юм тогтворгүй болох,биений юм ирэх үед нуруу ууцаар шархирч өвдөх,биений юм бага ирэх,үтрээнээс хөдлөх,босох суух үед унгаж байгаа мэт хий гарах,умай давсаг орчим хүйт оргиж дүүрч байгаа мэт өвдөх зэрэг шинж тэмдэг голдуу илэрнэ.Зарим хүнд зөвхөн савны хий төдийгүй зүрх голын хий хавсарсан үед зүрх дэлсэх,бачимдах ,голоор юм дээшээ өгсөх,амархан уурлах,уйлах мэт сэтгэл тогтворгүй болох шинж хавсарч илэрнэ.Мөн олгойн хий хавсарсан үед гэдэс дүүрэх өтгөн хатах шинж тэмдэг илэрнэ.Бөөрний хий хавсарч илрэх нь элбэг байдаг бөгөөд энэ үед үед амархан ядрах,амархан даарах,хөл хүйт оргих, нуруу хөших,шээс том том хөөстэй гарах,чих шуугих шинж бас илэрдэг.Савны хий өвчин хүндэрсэн үед төрсний дараа айж цочих,сэтгэл санаагаар гэнэт унаснаас болж ухаан солиорох хүртэл хүндрэл гардаг .Үүнийг ахмад үеийнхэн маань сав нь хөөрсөн гэж ярьцгаадаг байсан. Дээрхи шинж тэмдгүүдээс танд нэлээн хэдэн шинж илэрч байвал та савны хий өвчтэй болжээ гэж үзэн уламжлалт эмчилгээний эмчид хандан судсаа бариулан үзлэг хийлгэж оношоо бататган тогтоолгосны үндсэн дээр эмчилгээ хийлгэх шаардлагатай.Уламжлалт анагаах ухааны аргаар савны хийг арилгахын тулд эн тэргүүнд хийг дарах,хийг биеийн шар бадганы байдалтай уялдуулан тэгшитгэх эмчилгээг хийдэг.Үүний тулд хий дарах,илчийг сэлбэх идээ ундаа хэрэглүүлэн савны хий үүсгэж байгаа шалтгаан нөхцлийг арилгахыг урьдал болгон үүнийхээ зэрэгцээ тухайн эмчлүүлэгчийн биеийн болон өвчний нь онцлогт тохирсон хий дарах ,бөөр савны илч үүсгэх үйлчилгээтэй уламжлалт эм тан, бүх биеийн халуун болон ердийн тосон бариа,зүү эмчилгээ,төөнүүр эмчилгээ,бумба,тосон болон бүлээн жин засал болон сэтгэл заслын эмчилгээнүүдийг хавсруулан хэрэглэдэг. Тиймээс эмэгтэйчүүд маань савны хийтэй болчихлоо,савны хий гаргах бариа хийлгэж эдгэрнэ гэж ойлгодог нь нэг талын өрөөсгөл ойлголт юм байна шүү гэдгийг сайн ойлговол зохилтой.Мөн савны хий өвчнөөс салахын тулд эмчилгээнээс гадна өөрийн тань хоол ,хувцаслалт,ажил амьдралын дэглэм чухал гэдгийг сайн ойлгох хэрэгтэй юм. Уламжлалт анагаахын их эмч, АУ магистр Н.Алтанхундага

​Цагаан сараар цээрлэх зүйл

Цагаан сараар цээрлэх зүйл Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ. Усанд явбал нацаг нарт нь цөв болно хэмээн, Эд мал зээлээр єгвєл гарзын vvд нээгдэнэ хэмээн, Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр хэмээн, Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлбэл тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгvй болно хэмээн, Шинийн нэгэнд үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явах тэргүүтэн зохисгүй байдлыг тус тус цээрлэдэг. Өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Өвчтэй хvн боловч ёс бэлгийг бодож орноос босон сууж, бүсээ бүсэлж золгоно. Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг. Харин зарим нутагт долоон бурхан одондоо сацал өргөж тахидаг байна. Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хурааж, хэсэл зогсоно. Гэвч отор нүүдлээр явсан буюу гадагш ажил төрлөөр одсон хүмүүс цагаан сарын дараа уулзахад золгож амар мэндээ мэдэлцдэг заншилтай.  Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг дулбааг зөрчихийг цээрлэнэ. Ч.Арьяасvрэн  

Цагаан сартай холбоотой сонирхолтой баримтууд

Цагаан сартай холбоотой сонирхолтой баримтууд Монголчууд бидний Цагаан сар хэмээн нэрлэдэг хаврын тэргүүн сарыг угтах баярыг Азийн бусад орнуудад өөр өөрийн ёс заншлаар өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Индонез, Малайз, Вьетнам, Сингапур зэрэг улсууд Грегорийн хуанлигаар өдөр тутмын ажлаа төлөвлөдөг боловч сарны тооллын дагуу Шинэ жилийн баяраа тэмдэглэдэг. Тэгвэл Азийн орнуудын цагаан сартай холбоотой сонирхолтой баримтуудыг дэлгэж байна. 1. Хятадын уламжлалт шинэ жилийн баяр бараг 15 хоног үргэлжилдэг байна. Энэ нь Хятад улсын хувьд хамгийн урт басхүү хамгийн чухал наадмуудын нэг юм. Түүнчлэн Хонконг, Индонез, Филиппин, Тайвань, Макао, Малайз, Сингапур, Тайланд зэрэг орнуудад ч мөн бүх нийтийн амралтын өдөр тохиодог аж. 2. Азийн орнуудын Цагаан сараар дэлхийн хүн амын гуравны нэг нь бүх нийтийн амралттай байдаг гэнэ. Тухайлбал, Хятадад 1.3 тэрбум хүн гурван өдөр, Индонезид 250 сая хүн нэг өдөр, Филиппинд 100 сая хүн нэг өдөр, Вьетнам 100 сая хүн 3-7 өдөр, Өмнөд Солонгост 50 сая хүн гурван өдөр, Тайваньд 24 сая хүн дөрвөн өдөр бүх нийтээрээ амардаг байна. 3. Цагаан сараар улаан өнгийн эд зүйлсийг хаа сайгүй харж болно. Учир нь улаан өнгө азыг бэлгэддэг гэнэ. Түүнчлэн өндөр настай хүмүүс залуучуудад бэлэг өгөхдөө улаан өнгийн дугтай хамгийн ихээр ашигладаг. 4. Зарим Азийн оронд Цагаан сарын шинийн нэгний өглөө будааны агшаамал идэхийг машид цээрлэдэг байна. Үүнийг ядуу хүмүүсийн хоол гэж үздэг учраас шинэ оны эхний өдөр идвэл ядуурахын цондон гэж итгэдэг. 5.Хятад хэлэнд үс гэдэг үг нь “аз” гэсэн үг ойролцоо бичигддэг. Тиймээс үсээ угаавал бүх аз нь урсан алга болдог хэмээн  үзэж Вьетнам, Хятад, Солонгост шинийн нэгний өглөө үсээ угаахыг цээрлэдэг. 6. Хятадад Цагаан сарын эхний хоёр өдөр усны бурхны төрсөн өдөр тохиодог.Харин энэ үеэр ямар нэгэн угаалга үйлдэхийг хориглодог гэнэ. 7. Мөн уранхай, ноорхой хувцас өмсөхийг цээрлэдэг. 8. Харин япончууд цагаан сараар соба хэмээх гоймон иддэг. Үүнийг идэхэд ч бас тогтсон дэг жаяг байдаг гэнэ. Гоймонг хэрчиж, хазаж идэхийг цээрлэдэг бөгөөд сорох буюу бүхлээр нь идэх ёстой аж. Учир нь ингэж идвэл урт удаан насладаг гэж япончууд бэлгэддэг байна. 9. Дорно дахины зурхай тоололд хугацааны үндсэн нэгжийг жил гээд жилийг 12 сард хуваадаг. Мөн арван хоёр жилийг хүний насны үе гэдэг бөгөөд хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай гэсэн дэс дугаартай. Харин Азиуд тухайн жил төрсөн бол уг амьтны шинж төрх, зан байдлыг өөртөө агуулсан байдаг гэжээ. Жишээ нь: Төрсөн он Төрсөн жил Зан чанар 1996, 2008 Хулгана Уран сэтгэмжтэй, өгөөмөр, ажигч, ухаалаг, нууцлаг 1997, 2009 Үхэр Удирдагч, өөртөө итгэлтэй, цэгцтэй, хүчтэй, мөн тэвчээргүй 1998, 2010 Бар Мэдрэмжтэй, сэтгэлийн хөдөлгөөнтэй, өрсөлдөх чадвартай,зоригтой, төрөлхийн удирдагч 1999, 2011 Туулай Ухаалаг, хянуур,халамжтай, хувиа хичээсэн, даруу, авхаалжтай 2000, 2012 Луу Урам зоригтой, бүх зүйлийг төгс байлгахыг хүчээдэг, авхаалжтай, бардам, биеэ тоосон 2001, 2013 Могой Харамч, биеэ тоосон, сэтгэгч, нууцлаг, ухаантай 2002, 2014 Морь Хурц ухаантай, нөхөрсөг, хөгжилтэй, тэвчээргүй, гавшгай 2003, 2015 Хонь Ухаалаг, зан ааш сайтай, бүтээлч, ичимхий, бие даасан бус 2004, 2016 Бич Гүйлгээ ухаантай, яриасаг, хөдөлгөөнтэй, дүрсгүй, нөхөрсөг 2005, 2017 Тахиа Хөдөлмөрч, зоригтой, мөрөөдөмтгий, арвич, захирангуй 2006, 2018 Нохой Шударга, итгэл даадаг, эмх цэгцтэй, бачимдуу, ичимхий 2007, 2019 Гахай Нөхөрсөг, шударга, залхуу, үнэнч, оюунлаг, гэнэн   Цагаан сартай холбоотой сонирхолтой баримтууд Монголчууд бидний Цагаан сар хэмээн нэрлэдэг хаврын тэргүүн сарыг угтах баярыг Азийн бусад орнуудад өөр өөрийн ёс заншлаар өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Индонез, Малайз, Вьетнам, Сингапур зэрэг улсууд Грегорийн хуанлигаар өдөр тутмын ажлаа төлөвлөдөг боловч сарны тооллын дагуу Шинэ жилийн баяраа тэмдэглэдэг. Тэгвэл Азийн орнуудын цагаан сартай холбоотой сонирхолтой баримтуудыг дэлгэж байна. 1. Хятадын уламжлалт шинэ жилийн баяр бараг 15 хоног үргэлжилдэг байна. Энэ нь Хятад улсын хувьд хамгийн урт басхүү хамгийн чухал наадмуудын нэг юм. Түүнчлэн Хонконг, Индонез, Филиппин, Тайвань, Макао, Малайз, Сингапур, Тайланд зэрэг орнуудад ч мөн бүх нийтийн амралтын өдөр тохиодог аж. 2. Азийн орнуудын Цагаан сараар дэлхийн хүн амын гуравны нэг нь бүх нийтийн амралттай байдаг гэнэ. Тухайлбал, Хятадад 1.3 тэрбум хүн гурван өдөр, Индонезид 250 сая хүн нэг өдөр, Филиппинд 100 сая хүн нэг өдөр, Вьетнам 100 сая хүн 3-7 өдөр, Өмнөд Солонгост 50 сая хүн гурван өдөр, Тайваньд 24 сая хүн дөрвөн өдөр бүх нийтээрээ амардаг байна. 3. Цагаан сараар улаан өнгийн эд зүйлсийг хаа сайгүй харж болно. Учир нь улаан өнгө азыг бэлгэддэг гэнэ. Түүнчлэн өндөр настай хүмүүс залуучуудад бэлэг өгөхдөө улаан өнгийн дугтай хамгийн ихээр ашигладаг. 4. Зарим Азийн оронд Цагаан сарын шинийн нэгний өглөө будааны агшаамал идэхийг машид цээрлэдэг байна. Үүнийг ядуу хүмүүсийн хоол гэж үздэг учраас шинэ оны эхний өдөр идвэл ядуурахын цондон гэж итгэдэг. 5.Хятад хэлэнд үс гэдэг үг нь “аз” гэсэн үг ойролцоо бичигддэг. Тиймээс үсээ угаавал бүх аз нь урсан алга болдог хэмээн  үзэж Вьетнам, Хятад, Солонгост шинийн нэгний өглөө үсээ угаахыг цээрлэдэг. 6. Хятадад Цагаан сарын эхний хоёр өдөр усны бурхны төрсөн өдөр тохиодог.Харин энэ үеэр ямар нэгэн угаалга үйлдэхийг хориглодог гэнэ. 7. Мөн уранхай, ноорхой хувцас өмсөхийг цээрлэдэг. 8. Харин япончууд цагаан сараар соба хэмээх гоймон иддэг. Үүнийг идэхэд ч бас тогтсон дэг жаяг байдаг гэнэ. Гоймонг хэрчиж, хазаж идэхийг цээрлэдэг бөгөөд сорох буюу бүхлээр нь идэх ёстой аж. Учир нь ингэж идвэл урт удаан насладаг гэж япончууд бэлгэддэг байна. 9. Дорно дахины зурхай тоололд хугацааны үндсэн нэгжийг жил гээд жилийг 12 сард хуваадаг. Мөн арван хоёр жилийг хүний насны үе гэдэг бөгөөд хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай гэсэн дэс дугаартай. Харин Азиуд тухайн жил төрсөн бол уг амьтны шинж төрх, зан байдлыг өөртөө агуулсан байдаг гэжээ. Жишээ нь: Төрсөн он Төрсөн жил Зан чанар 1996, 2008 Хулгана Уран сэтгэмжтэй, өгөөмөр, ажигч, ухаалаг, нууцлаг 1997, 2009 Үхэр Удирдагч, өөртөө итгэлтэй, цэгцтэй, хүчтэй, мөн тэвчээргүй 1998, 2010 Бар Мэдрэмжтэй, сэтгэлийн хөдөлгөөнтэй, өрсөлдөх чадвартай,зоригтой, төрөлхийн удирдагч 1999, 2011 Туулай Ухаалаг, хянуур,халамжтай, хувиа хичээсэн, даруу, авхаалжтай 2000, 2012 Луу Урам зоригтой, бүх зүйлийг төгс байлгахыг хүчээдэг, авхаалжтай, бардам, биеэ тоосон 2001, 2013 Могой Харамч, биеэ тоосон, сэтгэгч, нууцлаг, ухаантай 2002, 2014 Морь Хурц ухаантай, нөхөрсөг, хөгжилтэй, тэвчээргүй, гавшгай 2003, 2015 Хонь Ухаалаг, зан ааш сайтай, бүтээлч, ичимхий, бие даасан бус 2004, 2016 Бич Гүйлгээ ухаантай, яриасаг, хөдөлгөөнтэй, дүрсгүй, нөхөрсөг 2005, 2017 Тахиа Хөдөлмөрч, зоригтой, мөрөөдөмтгий, арвич, захирангуй 2006, 2018 Нохой Шударга, итгэл даадаг, эмх цэгцтэй, бачимдуу, ичимхий 2007, 2019 Гахай Нөхөрсөг, шударга, залхуу, үнэнч, оюунлаг, гэнэн  

Шагайн харвааны үүсэл, хөгжил

Шагайн харвааны үүсэл, хөгжил Шагайн харваа нь хүн байгаль хоёрын шүтэлцээг өөртөө агуулсан, нүүдэл суурьшлын зохицохуйд оршиж чаддаг, нэг нь нөгөөдөө хүндэтгэл үзүүлэх урам хайрлахын ур ухааныг уухайгаараа илэрхийлж байдаг хамгийн бага хөрөнгө зардлаар олон мянган хүнийг нэгэн зэрэг наадан цэнгүүлж болдог үндэсний соёлын үнэт өв юм. Зэрлэг ан амьтдыг гаршуулж гэриийн тэжээвэр болгон таван хошуу мал сүргийг амьдралын эх суурь болгон эрхэлж, хөтөлж ирсэн тэр үеэс нүүдэлчдийн соёл иргэншлийн их түүх эхэлдэг. Уламжлалт бэлчээрийн малтай нүүдэлчин овог аймгуудын дунд малынхаа ашиг шимийг бүрэн дүүрэн авч амьдрал ахуйдаа хэрэглэж ирсний дотор ялангуяа хүнсэнд хэрэглэсэн малынхаа мах, арьс, нэхий, яс зэрэгт маш хүндэтгэлтэй хандаж эрүүл мэндээ нөхөн сэргээх, эрхлэн тоглох наадам цэнгээний чухал хэрэгсэл болгон ашиглаж ирсэн уламжлалтай. Үүний нэг жишээ нь мал болон зээрийн шилбэнд байдаг дөрвөн бэрхийн буулт бүхий жижигхэн ясыг “шагай” хэмээн нэрлэж түүнийг гэрийн тоглоом наадамд хэрэглэх арга ухааныг сүвэгчлэн бүтээсэн төдийгүй хүн ардынхаа ёс зан заншил, ой ухааныг хөгжүүлэх, бие биедээ хүндэтгэлтэй хандах харилцааны өндөр соёлыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн байна. Шагай шүүрэх, шагай няслах, шагай таах, богцог няслах зэргээс салбарлаж гарсан “Шагайн харваа” наадам нь Гурван голын эхээр нутаглаж байсан Хамаг Монголын олон овог аймгуудын дунд хүчтэй түгэн дэлгэрч байсныг түүхийн зарим эх сурвалжуудад тов тодорхой тэмдэглэн үлдээсэн байдаг. Сурвалж бичгүүдэд, Харвах намнахдаа мэргэн Халх монголын эрчүүд Хана Хасаа өрж Харваа,цэц мэргээ сорьдог байжээ гэсэн нь Гурван голын сав нутгийн эрчүүд ав ан хомрогод мордох, цэрэг дайны бэлтгэл хангах цугларалтынхаа үед шагай харваж наадан, отог овгоороо багшин нэгдэж бие биедээ хүндэтгэл үзүүлж урам хайрлах ур ухаанаа дэлгэрүүлж байсны гэрч билээ. Шагай харваж наадах дэг горим нь нэг баг 7-9 эрчүүдээс бүрдэх ба тоглож буй хоёр баг 30 хасаа өрж 9 тохой зайнаас нийллэг, шувтарга, гоц мэргэ гэсэн үеүдэд баг тус бүрээс 2 харваач сууж тус бүр 4 сум тавьж 3 өрөг харваж нэг нь нөгөөгөөсөө таван хасаа татаж чадсан тохиолдолд хожил тооцдог журамтай. Ингэж тоглох явцдаа тухайн 2 баг дундын сайхан уухайгаар хүндэтгэл илэрхийлж бас урам хайрлан оноо цэц мэргийг нь улам анхиулдаг юм. Шагайн уухай нь бүс нутгийн түмэн олны зан үйл, соёл, хэв маягаас үүдэлтэй дөрвөн чиглэлд хуваагддаг. Төв халхын угалз уухай Боржигон уухай Зуутын идэрийн уухай Баруун монгол буюу Дархад уухай гэж төрөлжүүлэн ардын язгуур урлагийн төрөлд багтаан үндэсний соёлын үнэт өв хэмээн үздэг байжээ. Манай нэрт яруу найрагч, төрийн соёрхолт Р.Чойном Монголынхоо тухай нэгэн шүлэгтээ, Монгол гэдэг чинь  Адууны үнэртэй халхын талд байдаг юм  Агар зандан хашлаганаас тавих сумны уухайнд байдаг юм  Айраг найрын хуа дэмбээнд байдаг юм гэж яруу сайхнаар дүрсэлж адуу, шагай, айраг гурваар аугаа монголын дүр төрхийг холын хүний сэтгэлд хүргэж байсан байна. Төв болон баруун аймгуудад Шинийн 3-ны дотор хотондоо шагай харвуулсан айлын мал тэр жилдээ өвчин эмгэггүй өсч үрждэг, түүнээс гадна шагайн харвааны сүрлэг сайхан уухайн дууг сонссон хүний хийморь сэргэдэг гэх мэтээр бэлэгдлийн өндөр ач холбогдол өгдөг.  

25 нас хүртлээ ойлгосон 25 зүйл

25 нас хүртлээ ойлгосон 25 зүйл   Ингээд би өдийг хүртэл сурч мэдсэн, ойлгож ухаарсан зүйлсээ жагсааж бичихээр шийдлээ. Үүнийг бичихийн тулд дор хаяж сүүлийн 5 жилийн амьдралынхаа тухай бодох хэрэг гарсан бөгөөд ийн бичихэд зориулж цаг гарган, хэсэг хугацааг өнгөрсөн амьдралаа эргэцүүлэхэд зориулсан минь надад үр дүнгээ өгсөн. Энэ бол өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө ойлгох, өөрийгөө алсаас харж ажиглах, алдаагаа ухаарах, амжилтаа цэгнэх маш том түлхүүр болсон юм. Өнгөрсөн хугацаанд би хэн байсан бэ, одоо хэн байх вэ? гэдэг асуултын хариултыг олоход надад тусалсан. Тиймээс өнөөдөр уншигчдаа өөртэйгөө ярилцахад цаг гаргаасай гээд аяллын 9 дэх өдөрт уриалан дуудаж байна. Заавал туршаад үзээрэй. Эхлээд би 25 нас хүртлээ ойлгосон 25 зүйлээ хуваалцъя. 1. Гэр бүлийн уур амьсгал бүхнээс чухал. Ээж аав нь зөв үлгэр дуурайлтай, ах эгч дүүсийн харилцаа сайн, хоорондоо эв түнжинтэй байх нь хүүхдийн, хүмүүжил, төлөвшил, сурлага, амьдралын хандлагад чухал нөлөөлдөг гэдгийг. Суурь хүмүүжил бүхнээс чухал. Энэ бол миний сурсан, цаашид үр хүүхэддээ ойлгуулах амьдралын минь чухал хичээл гэж боддог, 2. Тооны хичээлдээ сайн бай. Амьдрал дээр гараад томъёо хэрэггүй гэж хүн бүр хэлдэг ч энэ хичээл бол гүйлгээ ухаан сайжруулж, оюун ухааныг дасгалжуулдаг. Амьдралын бүх зүйл дээр хэрэг болох том чадварыг чамд олгоно. 3. Урлаг, спортын аль нэг төрлийг өөрийн болго. Чамайг чадвартай болгохоос гадна бие сэтгэлээ бүрэн дайчилж, тэсвэр хатуужилтай болоход туслана. Үүнийг багаасаа ойлгож, мэдрээгүйдээ би бага зэрэг харамсдаг юм. 4. Найз нөхдөө зөв сонгох хэрэгтэйг. Чамтай хамт дээшээ явж байна уу, чамайг доош нь чангааж байна уу? Сайхан, гоё, бүтээлч зүйлсийн тухай ярьдаг уу, тулга тойрсон амьдрал, хов жив ярьсаар байна уу? Үүнийг заавал анхаар. Учир нь энэ бол чиний хэн байх, аль зүг рүү явах вэ гэдгийг шийдэх нэг чухал хүчин зүйл. Тэр тусмаа их сургуулийн нөхөрлөл хүний амьдралын олон зүйлд том нөлөө үзүүлдэг. 5. Урсгалаараа өнгөрөөсөн цаг хугацааг эргээд юу ч нөхөж чадахгүйг. Чадсан ч маш их цаг зав, маш их мөнгө хэрэг болох болно. Тиймээс амьдралыг зүгээр л “урсаж” өнгөрөөнө гэдэг бол цаг хугацааны гарз, хожмын харамсал юм. 6. Амьдралд үлдэх нэгэн нь үлдэж, явах нэг нь явдаг гэдгийг. Явах учиртай хүн хэчнээн зууралдсан ч явж л орхино, үлдэх учиртай хүн яаж ч хөөсөн дэргэд чинь байх болно. 7. Өөртэйгөө хийх тэмцэл хамгийн хэцүү, хамгийн адармаатай, хамгийн чухал гэдгийг. “Дэлхийг өөрчлөхийг хүсвэл өөрийгөө өөрчил” гэдэг үг бол зүгээр нэг хэлсэн үг биш юм. Үүнд маш том философи бий. 8. Англи хэлийг гаргууд эзэмших хэрэгтэй. Цаг үе өмнөхөөсөө тэс ондоо болон даяарчлагдаж байгаа энэ үед ядаж англи хэлийг сайн эзэмш. Эрт л сур. Хэл гэлтгүй дэлхийн хүн болоход шаардлагатай чадварыг заавал эзэмш, бүр заавал. 9. Өөрийн хийх дуртай зүйлээ аль болох эрт таних хэрэгтэй. Тэгээд түүнийгээ өөрийн “бренд” болтол нь хөгжүүл. Чамайг тодорхойлох зүйлтэй байна гэдэг сайхан бас чухал. 10. Юунд ч их хүлээлт бүү үүсгэ. Ихэнхидээ урам хугалдаг. Найз нөхөд, хайр дурлал, ажил карьер гээд ер нь бүх зүйл дээр. 11. Хорвоо ертөнцийг, амьдралыг, хүмүүсийн харилцааг сайн ажигла. Тэндээс маш их зүйлийг ухаарч мэдэж авна. 12. Итгэлээ хэнд ч бүгдийг нь бүү өг. Итгэл дааж явдаг хүн маш цөөн. Гэхдээ огт байхгүй бас биш. 13. Хийж чадахгүй байх вий гэдэг бодол, хийж чадахгүй бол яана аа гэдэг айдас л хүнийг хойш нь чангаадаг. Намайг одоо ч чангаасаар байна. Гэхдээ л би нэг өдөр үүнээс салах болно. 14. Чи харж л чадвал аз жаргалтай, сайн сайхан, гэрэл гэгээтэй зүйлс маш олон бий. Амьдралын хамгийн нандин зүйлсийг олж харахыг хичээ. Зүгээр л анзаар. Мэдэр. Хайрла. Тэгээд инээмсэглэ. 15. Ахиад л нөгөө ганцаардлын тухай бичих нь. Би багаасаа л гудамныхаа хүүхдүүдтэй тоглохын оронд гэртээ барбигаар тоглож, тэмдэглэлийн дэвтэр дээр юм бичээд л суудаг охин байлаа. Одоо “Том болсон” гэдгээрээ л ондоо. Бусдаар бол ганцаараа байх дуртай хэвшил маань огт өөрчлөгдөөгүй. Харин аав ээжийн маань санаа зовоод байдаг байсан энэ зан маань надад бусдаас хамааралгүйгээр сэтгэл хангалуун байхад сургасан юм. Бүх зүйлд давуу тал бий. 16. Амьдралд алдах учиргүй хүн, алдаж болохгүй цаг хугацаа гэж байдаг. 17. Ямар ч шийдвэрийг сэтгэл хөдлөлөөр гаргаж болохгүй. Сэтгэл хөдлөлөөрөө гаргасан шийдвэр болгон харамсал дагуулдаг. 18. Хүн бол “тал” амьтан. Харин зүрхний, оюун санааны нэг хэсэг нь хаа нэгтээ оршин байдаг. Бид тэднийг хайсаар амьдардаг. Зарим нь эрт, зарим нь оройтож олдог, магадгүй зарим нь олдоггүй байх. Би зүрхний минь нөгөө хэсэг болсон тийм нэг нандин хүмүүсээ олсон гэж боддог. Тэднийхээ итгэлийг дааж, хайрлаж амьдрах л……, 19. Амжилтыг дөрвөн дугуйтай машин гэж үзвэл тууштай байдал бол нэг дугуй нь л гэсэн үг. “Тууштай” чанарыг өөртөө суулгаж чадахгүйгээр хүн урагшилж чадахгүй. 20. Амьдралын хамгийн амттай зүйлсийн нэг бол дурсамж. Хүн дурсамж бүтээхийн тулд амьдардаг гэж боддог. Тэр бол өнгөрснийг бас одоог үнэ цэнтэй болгодог тийм нэг “дулаахан” зүйл юм. 21. Хүн хүндээ л хамгийн эрхэм. Өөр юу ч биш. Ойр дотны хүмүүсээ халамжилж, хайраар дутаахгүй байх нь хүний амьдралын хамгийн том үүрэг хариуцлага, утга учир. 22. Сурахад, мэдэхэд, алдахад, алдаад хөл дээрээ босоход, өөртөө өгсөн амлалтаа биелүүлэхэд хэзээ ч оройтдоггүйг ойлгосон. 23. Өөрөө өөртөө урам зориг өгч чаддаг байх нь хамгийн чухал чадвар бөгөөд өөрийгөө эрч хүчтэй байна гэж бодвол үнэхээр эрч хүчтэй байж чаддаг. 24. Үглэж, сургааль айлдлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй бөгөөд нервээ барахын л нэмэр. Харин нөхцөл байдлыг эергээр хүлээн авч, хөгжилтэй байж чадвал илүү үр дүнд хүрэх магадлалтай. 25. Мөрөөдөл бол хүрэх цэг биш харин амьдралын хэв маяг бөгөөд өнөөдөр ч би мөрөөдлөөрөө амьдрах боломжтой ажээ. Харин чи өдий насанд хүртлээ юу юуг ойлгож авсан бэ? Энэ асуултад хариулж бичээрэй. Мөн бичих үед төрсөн мэдрэмж, бодлоо ч тэмдэглээрэй. Өөрийнхөө ертөнцөөр аялсан энэ 30 хоногийн дараа өөрийнхөө тухай бичсэн 30 хуудас цаас гарт чинь байх ёстой. Учир нь энэ нь өөртөө оруулсан хөрөнгө оруулалт чинь байх болно. Дахиад аяллын 21 өдөр чамд байна.

​ Эрт босохын ач тус

Эрт босохын ач тус   Судалгаагаар өглөө эрт босохын 5 ач тусыг доорх байдлаар гаргажээ. Өглөө эрт босох нь амжилтын зүгт хөтөлдөг Үүнийг тайлбарлахад маш энгийн.  2008 онд Техас Их сургуулиас удирдан явуулсан судалгаагаар өглөө эрт босдог оюутнуудын сурлагын дүн их унтдаг оюутнуудынхаас хавьгүй илүү байсан байна.  Өглөө эрт босох нь 4 авах уу 3 /голч дүн/ авах уу гэдэгт нөлөөлдөг гэнэ. Өглөө эрт босдог хүмүүс илүү их аз жаргалтай байдаг Бид өглөө эрт босоод жаргалтай байгаа 15 минутаа юман чинээ боддоггүй.  Гэтэл энэ 15 минут бүхэл насаараа аз жаргалтай байхад нөлөөлдөг гэнэ.  2 насны ангилаар буюу 17-38 насны 435 хүнээс болон 59-79 насны 297 хүнээс судалгаа авахад энэ бүлгийн бүх хүмүүс өглөө бол тэр өдрийн хамгийн чухал цаг, өглөө яаж эхэлсэнээс тэр өдөр хамаардаг гэж хариулсан байна. Эртэч хүмүүс гоё биетэй байдаг Тайлбар мөн л энгийн.  Эртэч хүн гэр бүлийнхээ бусад гишүүдийг босохоос өмнө, тэдний ажил, сургуулийн нэг өдөр эхлэхээс өмнө дасгал хийгээд амжчихдаг.  Тиймээс ихэнх амжилтанд хүрсэн хүмүүс эртэч хүмүүс байдаг.  Өглөөний дасгал нь сэтгэл санааны сайхан байдал болон бүхэл өдөржин эрч хүчтэй байхад тусалдаг.   Ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлдэг Өглөө эрт босдог хүмүүст аливаа зүйлийг амжуулах цаг зав их гардаг.  Хейделберг дэх Боловсролын Их Сургуулийн Биологийн профессор Кристофер Рандлер 367 оюутны дунд хамгийн эрч хүчтэй байдаг үе нь хэдийд байдаг талаарх судалгаа явуулахад “өөрийн хэтийн зорилгыг бодох цаг зав гаргахад, аливаа зүйлийг хийж чадах юм шиг тийм сэтгэгдэл өглөө төрдөг” гэсэн байна. Эртэч хүмүүс эрүүл байдаг Өглөө эрт босч, орчлон хорвоог сэрээдэг хүмүүсийн хувьд маш өөдрөг үзэлтэй, сэтгэл хангалуун хүмүүс байдаг.  Хэрвээ та орой босох хандлагатай, тэгсэн хэрнээ илүү сэтгэл ханамжтай сайхан баймаар байна уу?  Яагаад тэгвэл өглөө эрт босоод байж болохгүй гэж. Өглөө эрт босдоггүй ч гэсэн үр бүтээмж сайтай, байгаа байдалдаа сэтгэл хангалуун байдаг, юу хийхээ мэддэг хүмүүс байдаг даа.  Хүн бүрийн хувьд өөр өөр байж болно.  Гэхдээ та цаг мөч бүрийг хожиж амьдаръя л гэж бодож байвал өглөө эрт босч байгаарай.  

​27-хон насандаа өөд болсон аавын хүүдээ бичсэн захидал

27-хон насандаа өөд болсон аавын хүүдээ бичсэн захидал    Хорт хавдраар бурхан болсон жирийн нэгэн залуухан аавын хүүдээ бичиж үлдээсэн захидал… Миний аавын үхэл маш гэнэтийн байлаа. Ердөө 27-хон настайдаа бурхан болсон юм. Хөгжимчин биш, од ч биш. Хорт хавдар бол хүнийг шилдэггүй юм билээ. Аав маань өнгөрөхөд би 8 настай байсан. Аавыгаа санаж, бэтгэрэхээр насанд хүрсэн байсан. Магадгүй арай бага байхад өнгөрсөн бол би тийм их санаж, гашуудахгүй байсан байх л даа. Аав амьд байсан бол намайг тоглонгоо урамшуулж, эрхлүүлээд л, шөнө духан дээр нэг үнэрлээд унтуулаад, ижил хөл бөмбөгийн багд болельшикдуулаад л, зарим юмнуудыг ээжээс илүү тайлбарлах байсан байхдаа. Аав минь үхнэ гэдгээ ерөөс мэдэгдээгүй, бүр ирэх жил ингэнэ, тийшээ явж амарна гээд их төлөвлөгөөгөөр намайг дүүрэн цэнэглэж байлаа. Эмнэлэгт дусал залгуулсан хэвтэж байхдаа ч бид хоёр туж ирэх зун хаана загас барих уу, дугуйгаар аялах уу, гэсэн гоё юм ярьдаг байлаа. Одоо бодох нээ, намайг өөдрөг, итгэл дүүрэн, нүүрэндээ галтай байлгахыг эцсээ хүртэл хүссэн байж дээ хөөрхий. Нэг өдөр ээж намайг хичээлийн дундуур дуудуулж гаргаад эмнэлэг рүү очлоо. Эмч нар биднийг цочроохгүй маш эелдгээр тайлбарлаж эхэлтэл ээж маань уйлж эхэллээ. Би ийм олон эмч нар байж аавыг эмнэж чадахгүй гэж уур хүрч байснаа, өнгөрсөн гэдгийг нь ойлгож байдгаараа орилж чарласан билээ. Баахан уйлалдаж байх үед нэг настай сувилагч намайг дуудан өрөөндөө аваачиж, хайрцаг дүүрэн дугтуйтай захиануудыг надад өглөө. Захиа болгон дээр хаягны оронд сэдвүүд бичээстэй байлаа. Нэгийг нь ухаж гаргаж ирээд сувилагч хэллээ: – Аав чинь энэ эхний захиаг намайг чамд яг энэ үе мөчид өгөөрэй гэж дамжуулсан юм. Энэ олон захиаг бараг долоо хоног бичсэн юм шүү. Хүчтэй байгаарай- гэлээ. Тэр захиаг “Намайг үгүй болох үед” гэж хаягласан байв. Би нус нулимсаа танан байж тэр захиаг задаллаа. ” – Хайрт хүү минь. Энэ захиаг уншиж байгаа бол, аав нь чиний дэргэд байхгүй болсон гэсэн үг. Надад маш харамсалтай байна. Би үхнэ гэдгээ мэдэж байсан. Би чамд үүнийг хэлж уйлуулахыг хүсээгүй юм. Эцсийн эцэст үхэх гэж байгаа хүн бас жаал худлаа ярьж болно гэж би шийдсэн юм. Аав нь уг нь чамд их юм зааж өгөх байсан юм. Чи чинь юу ч мэдэхгүй шүү дээ. Тиймээс зааж өгөх юмнуудаа энэ олон захиан дээр зааж үлдээлээ. Харин чи яг цаг нь болохоор л задалж уншиж байна шүү гэж амлаарай, ок? За миний хүү, ээжийгээ харж хандаж байгаарай, хайртай шүү. Чамд захианууд үлдээлээ, ээжид чинь машинаа үлдээлээ ок биз дээ? Баяртай.” гэсэн байв. Үүнийг уншсан би дотор сайхан тайвширч, аав маань хажууд байгаа мэт болж, ээжийгээ хөтөлсөөр эмнэлгээс гарч байж билээ. Түүнээс хойш нүүдэл суудал, шинэ сургууль шинэ ангийнхан гээд л амьдрал үргэлжилсээр нэг өдөр ээжийн шинэ найз залууд би уурлах үедээ “Таныг хүндэтгэдэг өөр хүнтэй суугаач, энэ муу барны залуугаар яаадаг байна” гэж хэлээд ээждээ үсэртлээ алгадуулж, бөөн хэрүүл боллоо. Би өрөөндөө дэлбэртлээ уурлаж, гомдож байхдаа аавын захиануудыг гэнэт санаж ухаж үзтэл “Ээжтэйгээ том маргалдсан үедээ унш” гэсэн захиаг олж задаллаа. “Одоо ээж дээрээ очоод уучлал гуй. Та хоёрыг юунаас болж муудсаныг мэдэхгүй ч гэсэн, би ээжийг чинь илүү сайн мэднэ. Зүгээр л уучлал гуй. Чиний хорвоо дээр ганц эх чинь шүү дээ. Энэ дэлхий дээр чамд л хамгаас хайртай юм. Найзууд нь чамайг төрүүлэхэд кесарь хийлгэ гэж зөвлөж байхад, ээж чинь нэг номон дээр хүүхэд номоороо төрөх нь хүүхдэдээ сайн гэж уншиж, чамайг өөрийгөө зовоон байж номоор нь төрүүлсэн юм шүү. Чи эх хүн яаж зовж байж хүүхдээ төрүүлдгийг харсан ч болоосой. Үүнээс илүү чамд хайртайгийн нотолгоо гэж үгүй хүү минь.. Тиймээс ээж дээрээ очоо. Цаадах чинь чамайг уучилна. Амжилт. Баяртай.” гэсэн захиа байв. Аав маань зохиолч биш, банкны теллер л байсан юм. Тэр үед би ээждээ очоод уучлал гуйж, бид хоёр аавыг дурсаж 30 минут сууж хачин сайхан эвлэрсэн билээ. Аав ээж бид гурав хамт байгаа мэт сайхан үдэш байлаа. 2 жилийн дараа би “Зандан байдлаа үдэх үед” гэх захидлыг нээлээ. “Баяр хүргэе хүү минь. Сайхан байв уу? Зүгээр эхний удаа бүгдээрээ л тийм байдаг юм. Би өөрөө ч анх үзэхдээ царай муутай бие үнэлэгч хүүхэнтэй учирсан юм. Дараа дараагаасаа жигдрээд эхэлнээ хө, бүү сандар. Надтай эхэлж ярьсан биздээ? эсвэл ээжээсээ асуучихсан уу? Битгий асуу, ааваасаа л ийм юмаа асууж бай. Мэдэв үү, за баяртай. Аав нь” гэсэн байлаа. Ингээд л аав миний амьдралын туршид хэцүү үед ч, баяртай үед ч хажууд минь байгаа мэт түшиж, зөвлөсөөр байлаа. “Даргадаа загнуулсан үедээ.”, “Эхнэр авах үед”, гэсээр “Эцэг болсон үедээ” захиаг уншлаа: “Баяр хүргэе, охин уу? хүү юү? Зиак одоо л чи жинхэнэ хайр гэж юу байдгийг мэдэрч өгнө дөө. Хүүхэд чинь нүд ирмэхийн зуур том болно. Чи аль болох ихэр хүүхэдтэйгээ байхыг бодоо. Живхийг нь соль. хоолыг нь өгч бай, салхинд гаргаж бай. Сайхан үлгэр дуурайлал нь болоорой миний хүү. Аав нь ч уг нь дажгүй байсан биз дээ айн? ” гээд л утсаар ярьж буй мэт л байв. Ингэж тэгсээр нилээд хугацаа өнгөрлөө. Ээжийг нас барах үед захиагаа нээлээ. Нэг л өгүүлбэр байлаа. : “Ээж чинь надтай байна. Би харж хандая. Аав нь” гэсэн байв. Дотор онгойсон гэж яаваа. Би аавынхаа захиануудыг яг цаг нь болохоор нээдэг байлаа. Харин нэг сонин “Ижил хүйстэнг сонирхох үед” гэсэн сонин захиа байсныг зүгээр л нээлээ  “Энэ захиаг уншиж байгаа бол, аав нь үхсэн нь дээр байж. Гэхдээ дураараа л бол доо. Чамд л сайхан байвал аав нь ч баярлана. Хайртай шүү” гэсэн байв. Ингэж явсаар 27 настай аав 37, 47,57, 67, 77, хүүдээ зөвлөсөөр л байлаа. Одоо надад нэг л дугтуйтай захиа үлдсэн байгаа. Хэсэг хугацаа сайхан өнгөрлөө. Би 87 настай өвгөн дусал залгуулаад хэвтэж байхдаа 27 той аавынхаа бичсэн сүүлчийн захидлыг өдөр бүр барьсаар хэвтэж байлаа. Нэг өдөр би нээлээ. “Чиний цаг дуусах үед” гэсэн байв. ” Хүү минь. Энэ захиаг чамайг өвгөн болсон үедээ уншиж байгаа байх гэж найдъя. Хамгийн сонин нь энэ захиаг би хамгийн эхэнд бичсэн гээд боддоо. Чиний амьдрал сайхан, үр дүнтэй байсан бололтой. Минийх ч гэсэн богино хэдий ч аз жаргалтай байсан юм шүү. Ээжид чинь хайртай болж, чам шиг хөөрхөн хүүтэй байсан би аз жаргалтай байсан. Чи ч гэсэн өөрийгөө сайхан чөлөөл. Өвдөнө гэж бүү ай. Өвдөх ч үгүй. Хүүгээ маш их санаж байна шүү. Аав нь” гэжээ.  

Хамраас яагаад цус гардаг вэ?

Хамраас яагаад цус гардаг вэ? Хамраас цус гардагийг олон хүн мэднэ. Гэвч яагаад ингэдэг нь заримдаа ойлгомжгүй байдаг. Хамгийн түгээмэл шалтгаан нь юу байдгийг авч үзье. Шалтгаан № 1. Артерийн өндөр даралт. Настай хүмүүсийн даралт илүүтэй ихэсдэг ч, залуус ч энэ өвчнөөр өвчилж байна. Их даралт нь хялгасан судасны нимгэн ханыг хагалж, үүнээс болоод цус гардаг. Тиймээс хэрвээ таны хамраас байнга цус гардаг бол эмчид заавал үзүүлж, иж бүрэн шинжилгээ хийлгээрэй. Шалтгаан № 2. Хамар дахь ур нь хэвийн амьсгалахад саад болдог салслаг бүрхүүлийн ургацаг юм. Энэ нь амьсгалахад төвөг учруулж, судсанд физик даралт үзүүлэн, агаарын урсгалд саад болдог. Ингэхдээ угаас өглөөдөө цус гарч, ингэсний дараа хамар хуурайшин, цус хатдаг. Олонхи тохиолдолд ургацагийг мэс заслын аргаар эмчилдэг, тиймээс эмчид үзүүлэхээ хойшлуулах хэрэггүй. Шалтгаан № 3. Феохромоцитома буюу стрессийн даавар кортизолыг хэт ялгаруулдаг бөөрний дээд булчирхайн хавдар. Ийм үед даралт эрс ихсэж, хялгасан судсууд хагардаг. Ийм нөхцөлд танд эмнэлгийн тусламж нэн даруй шаардагдана. Шалтгаан № 4. Кокаин. Энэхүү цагаан нунтагт донтой залуу хүмүүсийн хамраас байнга шахуу цус гардаг. Мансууруулах бодис хамрын салслаг бүрхүүлийг зугуухан, гэхдээ баараггүй гэмтээдэг юм. Тиймээс кокаинаас болоод хамар байнга хуурайших нь мансууруулах бодисын донтой болсныг харуулна. Шалтгаан № 5. Хортой зуршил, буруу хооллолт нэрмээс болдог хэт ядаргаа болон байнгын стресс нь хамраас цус гарах шалтгаан бас болж мэднэ. Судасны хана хагарамтгай, эмзэг болдог. Шалтгаан № 6. Ханиад томуу нь нармайны салслаг бүрхүүлийг хавагнуулж, хялгасан судсуудыг хэврэг болгодог. Идээ бээр цустай холилдох тохиолдол байдаг. Энэ нь өвчин эвгүй явцтай болж, түүнчлэн хүндэрч буйг харуулж байгаа хэрэг. Шалтгаан № 7. Наранд цохиулснаар (хэт халснаар) бие махбодь шингэнээ алдаж, хамар хуурайшдаг. Харин энэ нь судас хэврэгшиж, цус гарахад нэрмээс болно. Шалтгаан № 8. Цусны бүлэгнэлт алдагдах. Шалтгаан № 9. Дааврын үйл ажиллагаа алдагдаж, энэ нь даралт ихэсгэдэг. Шалтгаан № 10. Хамар гэмтэх. Одоо та ямар шалтгаанаар хамраас цус гардагийг мэдэж авлаа. Тиймээс ийм нөхцөлд зөв арга хэмжээ авч чадна. Танд эрүүл энхийг хүсье! С.Инда  

​Толгойг угаахдаа гаргадаг нийтлэг алдаа

Толгойг угаахдаа гаргадаг нийтлэг алдаа   1. Маш ихээр хөөсрүүлэх Их хөөсөрдөг шампуниар угаавал толгойн арьс, үс сайн цэвэрлэгдэнэ гэж үздэг нь буруу юм байна. Хөөс ихэдвэл үс хуурайшиж, ширүүн болдгийг трихологч эмч (үс, толгойн эрүүл мэндийн эмч) нар анхааруулж байгаа ажээ. Ялангуяа будагтай болон химийн аргаар буржийлгасан үс хуурайшихдаа амархан байдаг тул илүүдэл флокулянт (хөөс үүсгэгч бодис) маш аюултай гэнэ.   2. Халуун усаар угаах Олон хүн халуун ус хир сайн арилгадаг гэж үздэг. Үнэн хэрэгтээ халуун ус үсний эрүүл мэндэд тун тохиромжгүйгээс гадна гялалзсан өнгийг нь үгүй болгодог байна. Харин бүлээн ус толгойн арьсны чийглэгийг зохих түвшинд барьж, ангижруулагч болон чийгшүүлэгч төрөл бүрийн бодисууд үсэнд сайн шингэхэд эерэг нөлөө үзүүлдэг гэнэ.       3. Байнга нэг төрлийн шампунь хэрэглэх Бүтэн жилийн турш нэг л янзын шампунь хэрэглэх нь хүлээсэн үр дүнг өгч чадахгүй. Учир нь, тодорхой хугацааны дараа үсний уутанцруудын эдгээр биоформулыг хүлээн авах чадвар буурдаг байна. Үсэндээ тохирох төрлийн шампунийг 8-10 долоо хоног хэрэглээд л сольж байвал үсний уганд пероксид, силикон зэрэг бодис хуримтлагдах аюулаас зайлсхийж болох юм байна.   4. Шампунийг хуурай үсэнд түрхэх Толгойгоо урьдчилж сайн норгохгүйгээр шампунь түрхэх нь том алдаа. Учир нь, хуурай үсэнд ямар ч үс арчилгааны бодис огт нөлөөлдөггүй байна.   5. Шампунийг толгойныхоо нэг л хэсэгт үргэлж түрхэх Канадын эмч нарын ажигласнаар хүмүүс шампунийг толгойныхоо тодорхой хэсэгт: голдуу зулай дээрээ түрхдэг заншилтай гэнэ. Үүнийг угаах бүрдээ өөрчилж дагзнаасаа дээш, магнайн хэсгээс дагз руугаа, чамархайн хэсэгт гэх мэтээр ээлжлэн түрхэх хэрэгтэй.       6. Толгойг хэт ихээр үрэх Толгойн арьс маш эмзэг мэдрэмтгий тул хэт ихээр үрвэл арьсны эпидерм дэх капиллярын судаснуудыг гэмтээж, үс хугарамтгай болдог байна. Иймээс хуйханд массаж хийх маягаар даралт багатай тойрог хөдөлгөөнөөр угааж байгаарай.   7. Үсээ өдөр бүр угаах Гоо сайхны бодисууд pH-ийн тэнцвэрт байдалд дандаа эергээр нөлөөлнө гэж байхгүй. Тэдгээрийг тодорхой дозоор зөв хэрэглэсэн үед л үсний ургалт, толгойн арьсны чийглэг байдалд сайнаар нөлөөлж, гадаад тохиромжгүй хүчин зүйлүүдээс хамгаалдаг байна. Өдөр болгон угаагаад байвал үсний өөрийн нь уян хатан чанар алдагдаж, тосны булчирхайнууд идэвхждэг. Үүний улмаас үс туг тугаараа бөөгнөрч үзэмж муутай харагддаг.  

Хуудаснууд

Subscribe to Зан үйл