logo

logo.jpg

Advertisement

Зан үйл

Хүүхдэд шинэ дээл өмсгөх зан үйл

Хүүхдэд шинэ дээл өмсгөх зан үйл   Монголчуудын өмсдөг үндсэн хувцас нь Монгол дээл билээ. Монголчууд хүүхдүүддээ голчлон тод өнгийн бөс даавуугаар өнгөлсөн, гоё эмжээр, чимэглэлтэй дээл оёж өмсүүлэн  товч шилбийг бүрэн товчилж бүсийг нар зөв тойруулан бүслээд: Урд хормойг нь унага даага дагаг Хойд хормойг нь хонь хурга дагаг Дотоод хормойг нь тос өөх мялаа Гадаад хормойг нь ганзага сур чимэг Энэ жил даавуу даалимбаар хийв Ирэх жил торго дурдангаар хий Тоос бүү халд Тос халд Эд нь хэврэг Эзэн нь мөнх болоорой! гэж хэлээд хаваасыг нь авдаг. Шинэ дээл өмссөн хүүхдэд “дээлийн мялаалга” гэж боов чихэр, мөнгө төгрөг өгч урамшуулан баярлуулдаг. Ер нь Монгол хүн “Мандах төрийн магай, тэгш төрийн дээл, хан төрийн хантааз, бүтэх төрийн бүс, түших төрийн гутал” гэж өмссөн хувцасаа төрийн бэлгэдэл болгон хүндэтгэн нэрлэдэг бөгөөд дээлийн зах энгэрийг дээш харуулан тавих, хувцасны дээгүүр алхаж гарах, хүнтэй хувцас солих, эмэгтэй хүний хувцсыг эрэгтэй хүн өмсөх зэрэг олон цээр буй. Эр хүний сүлд хийморьн малгай бүс хоёртоо байдаг юм. “Хүнтэй бүү соль, хүнд бүү өг” гэж ах зах хүмүүс ярьж байхыг та сонссон байх. Малгай буруу харуулж өмсөхийг эртнээс нааш ихэд цээрлэж ирсэн бөгөөд зөвхөн талийгаачийн яс барих хүн л малгай буруу харуулан өмсөж шарилд хүрдэг учиртай. Мэдээллийн эх сурвалж: “Монголын үндэсний биет бус соёлын өв” ном.       Монголчууд хүүхдийн хувцсыг удаан эдэлгээтэй бөх бус, хүйтэнд хайрахгүй, халуунд сэрүүн, нимгэн хөнгөн эдээр хөдөлгөөнд саад болохгүй зүйлээр хийдэг. Олон хүүхэдтэй айл нэг хувцсыг дараа дараагийнханд нь нөхөн сэлбэж, томсгон өмсгөдөг. Хүүхэддээ хувцас эсгэхдээ хонь, тахиа, гахай, туулай өдрийг илүү таашаадаг. Хүүхдийн дээл баривчны захны ухлаадсыг ар голд нь хадаж өгдөг. Хуучирч элэгдсэн захыг хээр хаядаггүй, галдаа өргөдөг. Энхрий хүүхдийн хувцас өөр байдаг. Хүүхдийг ондоошуулж харагдахаар буруу энгэртэй дээл өмсгөж охинд эхнэр дээл, ууж малгай, хөвгүүдэд лам дээл өмсгөж том хүн болгон хувцасладаг бөгөөд  Энхрий хүүхэдтэй зарим нь элэг бүтэн айлын хүүхдийн хувцас, эхийнх нь дээлийн дотоод хормой, эцгийн нь баруун ханцуйг авч нярайлах үед нь домнож хувцас хийж өгдөг байв. Хүүхдийг үдшийн бүрэнхийд элдэв муу юмнаас хамгаалдаг гэж урд энгэрт нь тээг, тэвх, шагай, зоос, мөрөн дээр нь хөө хуяг, ювуу, хүрэл сум, эрдэнийн зүйл, ар энгэрт нь бүргэд баавгайн хумс, гахайн соёо, бойтог гуталд нь хонх уяж өгдөг. Даавууг гурвалжин нугалж дотор нь хөвөн, ноос, өвс ургамал хийгээд үзүүр тус бүрт нь мяндсан цацаг оёсон тээг нь газар лус огторгуйгаас нөлөөлөх далд муу юмнаас хамгаалдаг гэж байв. Элдэв араатны хумс, шүд, эвэр, соёо нь гагцхүү хурц үзүүрээрээ гадны зүйлийг айлгадаг гэнэ. Харин ювуу, хөө хуяг нь цахилгаан, аянга, хуй салхинаас хамгаалж хүүхдийг урт наслахыг бэлгэдсэн юм. Цамц, баривч, дээлийн хормойн оёдлыг дутуу үлдээдэг. Энэ нь дахин дүүтэй болохын бэлэгдэл бөгөөд дүү нь төрмөгц тэр хэвээр өмсгөж байгаад ханцуй хормой залгаж эргээж ахад нь өмсгөдөг байв. Хүүхдийн шинэ хувцсыг мялаахдаа бүсийг нь бүслээд ар өвөр хормойг доош нь дугтарч өрөм, сүү, тос түрхэнэ. Хүүхдийн хуучин хувцсыг огт хаядаггүй ёсон бий.      

ХҮҮХДЭД ЦЭЭРЛЭХ ЗУРГААН ЗҮЙЛ

ХҮҮХДЭД ЦЭЭРЛЭХ ЗУРГААН ЗҮЙЛ 1.    Гашуунаар бүү тэтгэ 2.    Амттанаар бүү цатга 3.    Өнгөнд бүү шунуул 4.    Тансагт бүү умбуул 5.    Улайг бүү үзүүл 6.    Нойронд бүү автуул гэсэн захиасыг сэтгэлд сийлж ухаанд урлаж орхисон байна. Монгол айлд монгол хүн ийм л жаяг ёсыг сахин амьдарч, хийж бүтээж, төгс нөгчиж зуун зууныг туулжээ.  

ХУРИМ ХИЙХ МОНГОЛ ЁСОН

                   ХУРИМ ХИЙХ МОНГОЛ ЁСОН Хуримлах ёслол нь үндсэндээ гэрлэлтийг ардын ёс суртахуун, зан заншил, гоо сайхны сэтгэлгээ, эдийн засаг, хууль эрхийн харилцааны үүднээс хүндэтгэн баталж, амьдралаа холбож буй хос хоёрын ирээдүйн сайн сайхныг бэлгэдэн бат бэх сайхан гэр бүл болохын итгэл найдварыг эцэг эх, ахан дүүс, хамт олных нь зүгээс хүлээлгэн буйн утга учиртай. Монголчуудын уламжлалт хуримын ёслол нь бэр гуйх, баталгаа хийх, сүй хүргэх, хуримын бэлтгэл, их хурим, хуримын дараах ёслол бүр нь зан заншил, ёс суртахуун, гоо сайхны учир холбогдол бүхий билээ. Хүүгийнхээ эхнэр болгохоор сонгосон бүсгүйнх рүү зуучийн хоёр хүнийг цагаан морь унуулан илгээж бэр гуйх ёслол эхэлнэ. Зууч зорьсон айлдаа очоод эцэгт нь хадаг барьж: Буга намнаач манайд байна  Булга зүйгээч танайд байна Холыг ойртуулдаг морин эрдэнээр  Хоёр ургийг ойртуулдаг хүүхэн эрдэнийг гэх мэтийн далд утгат ёгт уран шүлэг хэлдэг. Эцэг, эх нь охиноо өгөх эсэхийн хариуг тэр дор нь хэлэлгүй ах, дүүстэй нь зөвлөлдөн шийднэ гэж зуучийг буцаадаг байна. Ингээд хэд хоносны дараа эцэг нь өөрийн биеэр хүүгээ дагуулан тусгай хүний хамт бэлэг сэлттэй ирж хадаг барьдаг ба үүнийг шийд авах гэж нэрлэдэг. Бэр гуйх ёслолыг ийнхүү ам турших, шийд сонсох гэсэн хоёр хэсэгт хуваана. Шийд сонссоны дараа ч гэсэн хүргэн талаас хэд хэдэн удаа хүн ирж, урьд хэлэлцсэндээ баталгаа хийдэг нь үр хүүхдийнхээ ирээдүй хойч, гэр бүлийнх нь амьдралыг бат бэх байлгах талаар санаа тавьж, хянуур хандаж байсны гэрч гэлтэй. Олонхи тохиолдолд баталгаа хийх сүүлийн удаад хүргэн талаас өгөх сүй бэлэг, хурим хийх өдрийг хэлэлцэн тохирдог. Хуримын өмнө хүргэн нь өөрийн эхнэр болох эмэгтэйн ойрын төрлүүдэд бэлэг барьж, тэр бэлэг нь охиноо өгснийх нь хариу сүй бэлэг болон тооцогдож байв. Сүй бэлэг нь их төлөв хуримд бэлтгэн бэрд хувцас, гоёл төхөөрөхөд зориулагддаг ажээ. Сүй бэлэгт эд агуурс, бүс бараа оролцох боловч гол зүйл нь сондгой тоотой мал байх бөгөөд хүзүүнээс нь хадаг зүүсэн цагаан морийг бэлгийн тэргүүн болгоно. Үүнийг магнай морь гэж нэрлэдгээс үзвэл сүй бэлэгт морь тэргүүлэх үүрэгтэй ажээ. Халх нутагт сүй бэлгийн ерөөл хэлэхэд бэлгийн магнай болсон нэг морийг хөтлөн ирж цулбуур өргөн ерөөх ба сүй бэлгийн ерөөлийг магнай морь, эсвэл сүй морины ереөл гэж нэрлэх нь бий. Сүй бэлэгт тэмээ, ямаа зэрэг малыг оролцуулдаггүй нь Монголчууд морь, хонийг халуун хошуут мал, тэмээ, ямааг хүйтэн хошуут мал гэж үздэгтэй холбоотой. Түүнчлэн сүй бэлэгт "эвийг нийлүүлэгч цавуу, сэвийг дарах хуурай" зэрэг ёгт бэлгэдлийн чанартай зүйлс заавал оролцдог. Энэ нь хоёр талын ургийн холбоог улам бат бэх болгохыг бэлгэдсэн шинжтэй юм. Сүй бэлэг нь хоёр талын ургийн холбоог зөн бэлгэдлийн утга бүхий эд юмсаар баталж буй хууль эрхийн учир холбогдолтой. Сүй бэлгийн хариуд бэрийн талаас инж нэртэй бэлэг төхөөрөн өгдөг. Хурим найрыг ихэвчлэн цагаан идээ элбэг зуны болон намрын сард хийдэг. Хурим болохоос нэг сарын өмнөөс эхлэн бэр болох бүсгүйг зохих дагалдах хүмүүсийн хамт ах, дүү, төрөл төрөгсдийнд нь айлчлуулж найр хийдэг бөгөөд тэр бүсгүйг зочлон дайлж бэлэг сэлт өгдөг. Энэ ёслолд бүсгүйн аав ээж, төрөл төрөгсөд ирж оролцох бөгөөд хүргэн талаас хүн ирэх ёсгүй. Хурим болохоос урьд залуу хосын гэрийг урьдчилан барьж бэлтгэн гэр бүрлэгийн найрыг хүргэн тал хийдэг. Тэгэхдээ уламжлалт заншлын дагуу бэрийн тал гэрийн бүслүүр, өрх, дотоод тавилгыг өгч, бусдыг хүргэний тал дангаар бэлтгэдэг ажээ. Хуримлах ёслолыг бэрийн гэрт болох ёслол, бэр буулгах ёслол, гурван хоногийн дараа хийх эргэлтийн найр гэж гурав хувааж болох юм. Бэрийг аваачихаар ирэх хүмүүсийн тоонд хүргэн хүү оролцох ба ингэхдээ чанасан бүтэн хонины мах, сүүний архи, бяслаг болон бусад бэлэг (торго, хадаг) сэлттэй ирнэ. Сөн нийлүүлэх нь хоёр талын бэлтгэсэн айраг, архи, идээ зэргийг нэгтгэх ёс бөгөөд утга санаа нь бэр, хүргэн талынхан ургийн холбоо тогтоож буйг бэлгэддэг. Энэ үед охиныг авч явах, дагаж үйлчлэх бэргэд хүргэний тал руу хөдлөх цаг болсныг сануулан шинэ гэрт тавих бэрийн инж бараа сэлтийг ачаалж, ачааны түрүүч хөдөлж эхэлнэ. Учир нь бэрийг шинэ гэрт очиход тэр гэрт зориулсан эд юмс байр байрандаа засагдсан байх ёстой. Бэрийн эцэг, эх охиноо мордуулахдаа инж болгож гэрийн зүүн талд тавих op, ор дэрний хэрэглэл, авдар дүүрэн эд бараа, сав суулга, эргэнэг, тогоо шанага тавихад зориулалттай эргүүлэг, ширдэг дэвсгэр зэргийг бэлтгэнэ. Үүнээс гадна охиндоо эмээл, хазаар, ташууртай морь, жилийн дөрвөн улиралд зохицсон гурван жил өмсөх дээл, хувцас хунар, гоёл чимэглэлийн зүйл, бас хэдэн толгой мал өгнө. Үүр цайх үед бэрийг төрхөмийнх нь гэрээс тусгай товлосон ивээл жилтэй хүн авч гарна. Энэ үед бэр үеийн бүсгүйчүүлийн хамт байх ба бэрийг авч гарах гэхэд тэд явуулахгүй гэж, бэр явах дургүй байдал гарган бүснээсээ барилцан зогсох үед хүчээр авч гарсан дүр үзүүлнэ. Ингээд бэрийг авч гэрийг тойроод хүргэн хүү болон дагалт хүмүүс, үдэгсдийн хамт явсаар эцгийнхээ гэрийн гадаа нар дөнгөж гарч байх үед хүргэж ирдэг заншил түгээмэл юм. Бэрийг анх гэрээсээ явах үед эцэг нь буян хишиг дуудан хурайлан үлдэх ба эх нь хадмынд нь хүргэн өгч гурав хонодог. Тэгэхдээ бэрийг аваачихаар сондгой тоотой хүмүүс очдог бол тэгш тоотой болон буцах учиртай. Хүргэний гэрт дөхөж очиход тэднийг тавагтай идээ барьсан морьтой хүн угтаж мэндлээд залуу гэр бүлд энх жаргалыг бэлгэдэн асаасан хоёр түүдэг галын хоорондуур гэрлэгсдийг гаргадаг нь тэд амьдралынхаа урт замд тохиолдож болох бүх бэрхшээлийг давлаа гэсэн утгатай. Бэрийг ирмэгц шинэ гэрийн урд цагаан эсгий дэвсэн баруун үзүүрт нь будаагаар нар, зүүн талд нь сарыг дүрслэн хүргэнийг нарны дүрсэн дээр, бэрийг сарны дүрсэн дээр тус тус суулган шаант чөмөгний бүдүүн үзүүрийг хүргэнд, нарийн үзүүрийг бэрд атгуулан хоёуланг ургах наран зүг хандуулан Шар наранд мөргөм үү  Шаант чөмөг атгам уу гэж хэлэн гурван удаа тонгос хийлгэн наранд мөргүүлдэг. Энэ нь наранд шүтэх эртний хүмүүсийн шүтлэгтэй холбогдон үүссэн зан үйл гэж болно. Худ, худгуйн талаас нэг нэг эмэгтэй шинэ бэрийг дагуулан гэрт оруулж (тэднийг бэргэд гэж нэрлэдэг) үсийг нь хагалан самнаж, чимэг зүүлт, эхнэр хувцас зүүж өмсүүлэн дуусмагц хадам эх нь бэрд аягатай сүү өгч амсуулсны дараа гал, бурхан, хадам эцэг, эх, нохой, айргийн хөхүүрт мөргүүлэх ёслол үйлддэг ба тус бүрт нь мөргөх ёслолын үг хэлдэг байна. Эдгээрээс нэн хүндэтгэлтэй нарийн дэгтэй нь галд мөргүүлэх ёслол юм. Энэ ёслол нь Монголчууд дэлхийн бусад үндэстнүүдийн нэг адил галыг эрт дээр үеэс хутагт ариун чанартай зүйл гэж хүндэтгэн түүнд гэрийн гал голомтын эзэн онгон сахиус оршдог гэж итгэн биширч тахиж ирсэнтэй холбоотой юм. Ёслол эхлэхэд дагалдах хоёр бэргэн бэрийг хөтөлж хадам эцгийнд нь оруулж гал голомтын зүүн урд талд цагаан эсгий дээр сөхрүүлэн суулгадаг. Энэ үед бэрийн хоёр гарт цагаан даавуун уут углаж таван өнгийн торгоны өөдөс, өөх, шар тос галд өргүүлж тулгын урд тотгонд гурван удаа мөргүүлдэг. Тулга бол өрх гэрийн гал голомт бөгөөд түүний гурван хөл нь гэрийн эзэн, эзэгтэй, бэр гурвыг төлөөлдөг гэж үздэг заншилтай. Ингээд хадам эцэг нь баруун талд, хадам эх нь зүүн талд бэр урд талд буй байдлаар тулга тулдаг ёс дэлгэрсэн байна. Бэр мөргөх үед хэлдэг уран холбоо үг нь чухамдаа галын магтаал, тахилгын үгийн чанартай бөгөөд эртний хүмүүсийн галын шүтлэгтэй холбогдон үүсчээ. Энэ үйл нь хадам эцгийн гал голомтыг хүндэтгэн түүнээс хайр ивээлийг нь гуйж буйн учир утгатай. Бэр гуйх, сүй хүргэх, гэр мялаах зэрэгт ихэвчлэн нэг ерөөл тавьдаг бол хуримын үед хэд хэдэн ерөөл хэлдэг нь түүний цар хэмжээ зан үйлийн баялаг байдлаас шалтгаалж байгаа юм. Хуримын ерөөл нь гэр бүл бололцох явдлын нийгмийн учир холбогдлыг тодчилон тодорхойлсон буюу бэрд аж байдал, ёс суртахууны зүйлийг сургамжилсан, бэрийн эхийн ачийг магтсан, хурим найрын дэг ёсны талаар зочдод учирласан зэрэг утга агуулгатай, ерөнхийдөө сургаалын шүлгийн аястай. Хуримлах ёслолын бэрийн гэрт болох үдэх ёслол, бэр буулгах ёслол, гурван хоногийн дараах эргэлтийн найр тус бүрт нь ерөөл хэлдэг төдийгүй зарим үед бэр, хоёр хадмын тал тус бүрт хандан ерөөх явдал ч тохиолддог байна. Эдгээрт цөмд нь гэр бүл бололцох нь хүн нийгмийн ёс болохыг тодруулан сургамжилсан утгатай. Тэгэхдээ хэнд хандан ерөөж буйгаас шалтгаалан өвөрмөц байдлаар илэрхийлдэг. Тухайлбал бэрийг хадмынх руу нь явуулахын урд гэрт нь болдог найр бол үндсэндээ охиноо үдэх зориулалттай бөгөөд иймд түүнд хандан ерөөл тавихдаа: Ганга мөрөн далайн урсгал хэдий ширүүн боловч Газрынхаа намыг даган урсдаг журамтай  Ган төмөр хэдийвээр хатуу боловч  Галынхаа элчин дор нугаран уярдаг журамтай хэмээн байгаль ертөнц, хүний нийгэмд болж буй үзэгдэл бүхэн цөм бодит хууль журамд захирагддаг болохыг сургамжлаад улмаар "Алтан гургалдай шувууны дэгдээхэй өд жигүүрээ гүйцэхийн цагт алсын ууланд нисэн оддог"-ийг сануулан "өлгийтэй нялхаас нь өр зүрхнээсээ хайрлаж өсгөсөн боловч өөр хүний үр болгон (хадамд) өгдөг" нь бас л түүний нэг адил хүмүүний тогтсон ёс журам болохыг учирлан урнаар тайлбарладаг. Харин бэрийг хадмын талд нь хүргэн ирсний дараа шинэ гэрт болдог хуримлах ёслолын үед: Уулзаагүй байтал ураг садан болно гэдэг  Урьдын тавьсан ерөөл Унаагүй байтал усан тэлмэн жороо болно гэдэг Тэнгэрээс иштэй унаа Дөрвөлжин цагаан уул бэрх боловч Дөт нэгэн замтай гэдэг Дөчин түмэн олон боловч Дөрвөн эцэг эхээс үүсдэг гэдэг Огторгуйн цагаан үүл нь хий агаарт хөвөлзөвч Ус нь нэгэн холбоотой Орчлонгийн амьтан олон боловч Ураг нэгэн холбоотой гэх мэтээр залуу хосын амьдралын төдийгүй айлыг ургийн холбоогоор холбон нэгтгэж "өрх өсгөн сум сунгаж" гэр бүл бололцож буйн учрыг хэлсэн байдаг. Хуримлах ёслолын үед хэлдэг ерөөл бэлгийн үгийн сонин хэлбэр нь "эхийн цагаан сүүний харамжийн үг юм. Хуримын төгсгөл хэрд "эхийн цагаан сүүний харамжийн үг" хэлж хүргэж ирсэн эхэд нь бэлэг өгнө.    

​ХҮҮХДИЙН УГААЛГЫН ЁСОН

ХҮҮХДИЙН УГААЛГЫН ЁСОН Шинэ төрсөн хүүхдийг угаах, хүүхдэд нэр өгөх ёс хамгийн хүндтэй зан үйлийн нэг бөгөөд Монгол түмэн эрт цагаас эрхэм дээд ёс заншил болгон тэмдэглэж ирсэн түүхтэй билээ. Хүүхэд төрсөн нь тухайн айлд тохиолдсон сайхан учрал, онцгой үйл явдал юм. Үүнийг хүүхдийн угаалгаас мэдэж болно. Хүүхдийн угаалга нь шинэ хүнийг гэр бүлээрээ, олноороо хүлээн авч, дуудагдах нэрийг өгөх ёслол юм. Хүүхэд төрснөөс хойш голдуу 3 хоноод, хэрэв бие султай, ороолгон хүүхэд байвал 7 хоноод хүүхдийн угаалгыг хийдэг заншилтай. Тохиолдох аль сайн өдрийг товлон уг ёслолыг үйлддэг уламжлалтай. Хүүхдийн угаалгын ёслолд зориулж идээ будаа, зоог шүүс, айраг, сархад бэлтгэнэ. Зарим нутагт зоог шүүсэнд эхийг төрөхөд гаргаж шөл өгсөн хонины гэдэс дотор, цус, үнхэлцэг, элэг бөөр оролцуулдаг ёс бий. “Угаалга” нь гол төлөв өрх гэр, хот айлын хүрээнд болж өнгөрдөг учир тусгайлан зар тарааж зочид урьдаггүй. Харин хүүхдийн угаалганд эх барьж авсан хүн буюу “авсан ээж”-ийг хүндэтгэн урьж хамгийн хүндтэй зочин болгож гэрийн хойморт суулгаж, төрсөн эхэд зориулан гаргасан хонины ууцыг өмнө нь тавьж хүндэтгэдэг. Хүүхдийн “авсан ээж” нь угаалганд ирэхдээ гурван бүсний хамт нэхий өлгийг хүүхдэд бэлэглэдэг. Тэгээд хүүхэд угаах зан үйлийг удирдан гардан гүйцэтгэдэг. Угаалгын ёслолыг үдээс өмнө эхлэнэ. Хүүхдийг эрүүл чийрэг өсгөхийн тулд айраг, цагааны шүүсээр угааж, арц буцалган булхуулж ариулдаг байжээ. Хүүг 3 рашаан гэгдэх эхний хар усаар эхэлж угаана. Дараа нь цагаан рашаан буюу хярмаар, дараа нь ууц тавихад зориулж гаргасан хонины хүзүүний шөлөөр угаана. Уг угаалгыг авсан ээж нь үйлдэнэ. Дараа нь нэхий өлгийндөө хүүгээ өлгийдөөд төрсөн өдрийнх нь гаригийг оролцуулан хүүхдэд нэр хайрлаад эх, хүү 2-ыг ариусгана. Гэрийн хаяанд /хананд/ төрсөн эх энэ үеэс хойш дээшээ байрлаж байна гэсэн үг юм. Угаалгын махан зоогонд ууцнаас гадна хонины баруун гуяны шаант чөмгийг “хүүхдийн хувь” гэж тавиад сүүлд нь эх нь идэж, шагайгий нь салгалгүй, чөмгийг нь ташилгүй бүтнээр нь хоймор авдартаа хадгалдаг. Угаалгын зоогонд “хурим” гэж нэрлэгдэх зоог ордог. Өрөмтэй будаа, тос, аарц хольж тавих ба идээ будаа, чихэр жимс, ундаа айргаа тавьж “хүүхдийн угаалгын ёслолын найр” хийнэ. Найранд угаалгын ёслолыг нар шингэх (тонгойх)-ээс өмнө өндөрлөдөг ёстой. Хүмүүсийг ихэд ууж согтуурхыг хатуу цээрлэнэ.

Цөсний чулууг уусгах ардын арга

Цөсний чулууг уусгах ардын арга Танд л гэж хэлэхэд Lifestyle Зөвлөгөө Таван цул,зургаан сав нэж монголчууд дотор эрхтнийг ялгадаг. Энэ таван цулын нэг элэг нь дүлий эрхтэн юм. Дүлий гэсний учир нь элэг талаас илүү хувь нь өвчилж ажилгүй болсон хойно сая өвдөж эхэлдгээс мэдсэн бол эмчилгээ авдаг бөгөөд олон ч арга байдаг. Өвчлөөд эдгэрсэн хүмүүс ч олон байна Элэгний өвчин архи их уух, өөх тостой хоолноос болдог. Харамсалтай нь манайхан архидах нь багасахгүй байгаад идээний дээддээ идүүлж, элэгээ уусаар дуусдаг болжээ. -Элгэнд сайн нэг зүйл бол монгол үхрийн нүд юм.Үхрийн түүхий нүдний усыг уудаг өглөө,өдөр оройд үхрийн цөцгийн усыг ууж 30 хоног 90 нүдний ус уухад цоо шинэ болно гэсэн үг.Өвлийн цагт нүд олдох нь элбэг байдаг ба хүмүүс ч мэддэг учир зарж байдаг билээ. -Хавар буюу 1-сарын 6-наас 3-р сарын 28-ны хооронд модон махбодьтой элэг дэлгэрдэг тул гамнах эмчлэх илүү үр дүнтэй байдаг. Ядахдаа элгэнд хортой хлор бага хэрэглэх ёстой сайн байдаг. -Элэгний усан хавантай хүн нохойн халуун цус уухад хаван шээсээр туугддаг ба тэр гарсан шээсээ уухад бүр л сайн байдаг. -3 дээш жил болсон адууны хомоол 7 ширхэгийг шатааж үнсийг нь буцалгаж уудаг . Шатаасан хомоолын үнс хэлбэрээ алдахгүй үнс болсон байвал 3 дээш жил болсон хомоол гэж тавьдаг. 1л усанд буцалгаж тунгаагаад өглөө ,өдөр,орой нэг нэг аяга уудаг. Шарлаад ком болсон охиндоо өгөхөд ууж чадахгүй болтлоо хүндэрсэн байсан тул цутгаж өгсөн гэдэг. Баруун Баян улааны Б.Нацагдорж хатууралтай эмчилгээгүй гэхэд дээрхи аргаар эдгэрсэн гэнэ. -Баянхонгорын Бөөнцагаан бариач тогооч элэг өвчтэй хүний баруун гарын урүүтэй судаснаас цус авч эдгээжээ.Шарлаж байсан архи ч уучихдаг нөхөр эдгэрсэн гэнэ лээ. Эмч Д.Цэнд-Аюуш хомоолоор эмчилдэг байсан. -3 аяга овьёос бүлээн усанд 5 л паалантай саванд хийж сэрүүн газар 1 хонуулаад өөр паалантай саванд 1л ус буцалгаж нохойн хошууны хатаасан жимс нэг аяга хийж 10 минут буцалгаад овьёосны хандаа зөөлөн галаар буцалгаж 15 минут болоод 3 хоолны халбага шувуун тарна. 2Халбага эрдэнэ шишийн молцог хийж дахин 15 минут буцалгаад 45 минут хөргөн 2хандаа шүүгээд хольж бараан шилэнд уудална. 3-3.5 литр болно. Хөргөгчид 5 хоног хадгалж хоолноос 30 минутын өмнө 15 мл ууна. Өдөрт 4 удаа 19 цагаас өмнө уудгийг анхаар хүүхэд халбагаар 10 хоног ууна. Шарлаад тарваганы мах идээд эдгэрсэн хүн байна гэвэл та итгэх үү? Хан-Уул дүүргийн 2-р хороо иргэн Д.Гонгор сонинд ярилцлага өгөхдөө Дорнодод би шарлаад хэвтэх болтол хүн тарваганы мах авчирснаас нууж идлээ.Маргааш нь бие хөнгөрөөд шээсний өнгө засарч зовиургүй болж дахин шинжилгээ өгтөл зүгээр болсон.Тэр үед 29 настай байсан одоо 47 хүч байна. Дахиж элэг өвдөөгүй ажээ. -1975 онд Онжийн төмөр гэдэг анчин шарлаж нүдэв,хуруу хумс нь ногоорчихсон эмнэлэгт хэвтэж байснаа би та нараас амь нэхэхгүй гэсээр гарч харих замдаа тарвага алж идсэнээр эдгэрчээ -Хөвсгөлд байх цасны хунгийн мах идээд элгээрээ бөөлжиж байсан хүн эдгэрсэн гэдэг -Завханд ургадаг өвс гэдгээс /танпрам/ хонины хорголын тал хирийг 200гр усанд үрж хийгээд өдөрт 3 халбага уухад шарласан хүн оргүй эдгэрсэн. Маш хортой тул хэмжээг нь анхаардаг. Хонины халуун нэхийнд цурлан халуун сэвсийг нь элгэн дээрээ тавьж хонуулахад эдгэрсэн. -Элэг хатууралд чийгийн улаан хорхой буцалгаж уудаг. Мөн бөөс 7 ширхэгийг амьдаар нь залгиж эдгэсэн хүн байдаг. -Элэг нь устсан аньсан навч,боролзгоны шар цэцэг чанаж уугад эдгэрдэг. -Дэгд өвсийг 2-3 удаа чанаж уухад элэгний халуун гар арилдаг байна. -Хулангийн ундаа,зээрийн ундааг чанаж өдөрт 3 удаа уух нь элэгний аливаа өвчинд сайн. -Шил цагаан архинд тарваганы зүсэм элэг хийгээд өдөрт 3удаа эмийн журмаар уухад элэг эдгэдэг байна. -Хонь ямааны толгойн нойтон арьс,халуун сүүгээр хөхүүлээд элэгний хавдар хатуурал,Элэгний халуун өвчнөө эдгээсэн хүн байдаг. -Томорсон элгэнд гишүүний үндсийг буцалгаж уух ба намар гандсан дэгд өвс буцалгаж бага багаар 5 хоног уудаг. -Хорт хавдрын эхэн үед хонины халуун нэхийгээр цурлаж халуун сэвсийг нь элгэн дээрээ тавьж хонуулахад эдгэх нь гарцаагүй. -Элээ шувууны элгийг аяга буцалсан усанд дүрээд халуунаар нь идвээс эдгэнэ. Усаа ч уудаг -Цэргийн албанд хамт байсан миний нэг танил нохойн нүдээ нэгээгүй гөлөг элгэн дэрээ тавьж байсан.30 минут орчим болоод гөлгөө авч эхэд нь хөхүүлж амраахгүй бол гөлөгний хамраас цус гараад үхчихдэг бөгөөд 4гөлөг ээлжлэн тавьсаар хөл дээрээ боссон юмдаг.download Цөсний чулууг уусгах арга -Сонгинын шүүс, Зөгийн балыг адил тэнцүү хольж хоолны халбагаар өдөрт 3 удаа хоолноос 15 минутын өмнө уудаг. 1 сар уухад цөсний чулуу ууссан байна. -Элэгний хавдартай нэг нөхөр 7 бөөс залгиад эдгэрсэн гэдэг. -Элэг цөсөнд нохойн хошууны 10гр жимсийг 200 гр усанд буцалгаад эмийн журмаар уух сайн. Энэ нь элэгний халууныг ч арилгадаг. -Хусны нахиагаар бэлдсэн ханд элэгний үрэвсэлд сайн. -Эрдэнэ шишийг 5-6см хэрчээд паалантай савтай усанд 30 минут идээшлүүлээд уух элэг, цөсийг сайн эдгэрүүлнэ. -Хадны сүүдэр газрын чулуу шорооны зааг дахь хагийг хандалж элэг цөсөнд сайн. -Цөс хөөлгөх нэг арга бол шар сүү магнизмаас гадна хус модны навч нахиа, гөлөгийг 10 гр авч усанд буцалгаад уудаг билээ.

НАСНЫ ОЙ ТЭМДЭГЛЭХ ЁСОН

НАСНЫ ОЙ ТЭМДЭГЛЭХ ЁСОН Монголын ард түмний тэмдэглэдэг гэр ахуйн баяр ёслолын уламжлалт нэг хэлбэр нь насны ой юм. Энэ дотроо хүүхдийн, өндер насны гэж хоёр байдаг. Монголын хуучин ёсонд хүүхэд эхийн хэвлийд 9-10 cap болж төрөхөд нь нэг насаа барьж гарч ирлээ гэж үздэг. Тэг насны хүүхэд гэж ярьдаггүй, тэг нас гэдэг нь насгүй гэсэн үг гэдэг. Учир нь тэг гэдэг нь байхгүй гэсэн үг гэж ойлгодогоос тэр юм. Хүүхдийн насыг төрсөн, ойндоо хүрсэн өдрөөс биш харин цагаан сарыг тэмдэглэх тоогоор буюу төрсөн жилийг амыны нэрээр нэрлэсэн Жилээр /хулгана, үхэр гэх мэт/ тийм жилтэй гэдэг. Энэ жил дээр барьж гарсан нэг насыг нэмж тоолно. Жишээ нь, хүүхэд цагаан сараас нэг сарын өмнө төрсөн бол барьж гарсан нэг настай гээд цагаалаад хоёр настай болно. Хүн бүхэн цагаалахад нэг нас нэмж тоолох ба малыг ч гэсэн нэг нас дэвшүүлэн нэрлэдэг. Жишээ нь, өнгөрсөн хавар гарсан хурга, ишиг, тугал, ботго, унагыг цагаан cap гарсны дараа төлөг, шүдлэн, бяруу, тором, даага гэж хоёр насанд дэвшүүлэн нэрлэдэг. Учир нь хэдхэн хоноод таван хошуу малын төл гарч нэг настай гэгдэх учиртай байдаг. Энэ нь билгийн тооллын нас бөгөөд аргын тооллоос өмнө монголчууд хүний насыг билгийн тооллоор хэмждэг байлаа. Монголд аргын тоолол нэвтэрсэнээс хойш хүүхдийн насыг төрсөн өдрийнх нь ой хүрээд нэг настай боллоо гэж тоолдог болжээ. Одоогийн хүмүүст арга билгийн гэж хоёр өөр нас байх боловч 1949 оны 1 сарын 1-нээс хойш төрсөн хүүхэд бүр төрсөний гэрчилгээ, паспортоор тооцогдох аргын нэг л тодорхой настай байдаг болжээ. Уламжлал ёсоор хүүхэд төрөөд нэгжил болсныг нь ёслон тэмдэглэж ах дүү, төрөл садны хүрээнд хүүхдийн ой хийдэг байжээ. Харин шинэ цагийн хүмүүс хүүхдийн ойгжил бүр тэмдэглэх, залуучууд өөрсдийнхөө төрсөн өдрийг найз нөхдийн хүрээнд ёслон тэмдэглэх нь түгээмэл болж түүгээр дамжуулан архи дарс уух нь элбэг болсон нь зах зээлийн харилцааны онцлог болоод байна. Хүүхдийн ойн найранд архи дарс бага хэрэглэж уламжлал ёсоор зөвхөн ахмадууд бага сага хэрэглэх бөгөөд хүүхэд багачуудыг аль болох өргөн оролцуулж идээ цагаагаар дайлах нь ёс юм. Ой тэмдэглэж буй хүүхдийг дээш суулган эцэг эх, ах эгч төрөл садангийн хүмүүс чихэр, тоглоом, хувцас зэргийг бэлэглэн сайхан ерөөл магтаал хэлдэг, бэлэгдэл захиас өгүүлдэг ёстой ажээ. Хүүхдийг 5 нас хүрэхэд нь тусгай эмээл төхөөрч сайн морь зүслэн өмчилж өгөөд моринд нь мордуулаад цулбуураас нь хөтөлж хотоо нар зөв гурав тойруулж, Хотгор дүүрэн адуутай Хотондоо дүүрэн малтай Үрээ дүүрээд үрээгээ хөтөлж яваарай гэж ерөөгөөд малчны хүүхэд морь унаж эдлэх болсныг тэмдэглэж байгаа хэрэг юм. Монгол уламжлал ёсоор 70, 85, 90 насанд өндөр насны найрыг үр хүүхэд, ач зээ, ах дүү, төрөл садан, нутаг усны хүмүүсийг урьж өргөн дэлгэр тэмдэглэдэг. Ингэхдээ зуны дэлгэр сард айраг цагаа бэлтгэж архи дарс хоол цай өргөн бэлтгэж найрлан бөх барилдуулан морь уралдуулж нэг ёсны бага наадам хийдэг байна. 85, 90 насны ойг илүү хүндэтгэлтэй хийх бөгөөд 90 хүрээд ирэг хувааж иддэг гэсэн заншил байдаг. Өндөр настны ойд ирсэн хүмүүс хадаг торго, эд бэлгийн зүйл барьж эд бараа их цугларах боловч өндөр настанд их эд бараа сонин биш, харин өндөр настны хишиг буян гэж хариу бэлэг, буян хишиг тараадаг. Ахмад настныг хүндэтгэн ирсэн зочид гийчдэд идээ будаа, архи дарс элбэг хүртээж хөгжөөн баясгасан яриа хөөрөө өрнүүлэн ахмад настны сэтгэл санааг өргөж цугласан олныг баяр баясгалантай найрлан цэнгэх нөхцөл бүрдүүлнэ. Ой хийж байгаагийн зорилго нь түүний нас буяныг хүндэтгэх, үр хүүхэд, ач зээ, ах дүү төрөл садны баярыг тэмдэглэх, мөн ахмадын сэтгэлийг баярлуулах явдал юм. Үүний тулд өндөр настанд зориулан ерөөл, шүлэг найраглал уншиж өгдөг заншил байдаг. Сүүлийн үед 50, 60 насны ойг тэмдэглэх болсон нь зөвхөн өндөр нас төдийгүй улс нийгэмд үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасан, аливаа хүний байгуулсан гавъяа зүтгэлийг үнэлж “Алдар тэмдэглэх” хэлбэрээр олон жилийн ажлын бүтээлийг үнэлэх, дүгнэх хэлбэр бий болжээ.

Өртөө хар энерги хуримтлуулсан хүний ажил үйлс бүтдэггүй

Өртөө хар энерги хуримтлуулсан хүний ажил үйлс бүтдэггүй Нийгэм дунд амьдарна гэдэг тодорхой хэмжээгээр бусдыг хүндэтгэн хүлээцтэй хандахыг шаарддаг.Гэтэл бодит амьдрал дээр ямар байдаг билээ? Автобусан дороод л хэрүүл тэмцэл хийдэг иргэд байсаар.Өглөөнөөс хар энерги өөртөө татсан хүний ажил үйлс тэр өдөртө өямар байх нь тодорхой.Нийгмийн харилцаанд орж байгаа хэн ч болов бусдын эрхийг хүндэтгэж, биеэ зөв авч явах соёлд суралцах ёстой.Ажил, сургууль, нийтийнтээвэр, олоннийтийнгазар, гэророн, нийтийн эзэмшлийн газар гээд хаана ч болов иргэдийг дараах зүйлс бухимдуулдаг. 1.Олон нийтийн газар чангаар ярих. Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг.Өөрийн асуудлыг нийтийн дунд хэлцэх нь бүдүүлэг, бусдыг үл тоомсорлодог хүний шинж.Ялангуяа утсаар чанга ярих, хэннэгнийг зандрах, хашгичиххараах, ховжив ярих, хүн муулах, худлаа ярих, онгирч сагсуурах нь бусдыг стресст оруулдаг. 2.Хаалга тэгнээдзогсох. Нийтийн унаанд явахдаа иргэд хаалга тэгнээд зогсчихдог.Хүний чөлөөтэйорох, гарах боломжийг хаачихдаг.Зарим нь хоёр хүн суух сандлыг ганцаар эзэгнэчихээд бусдад зай тавьж өгдөггүй.Шалихгүй мэт боловч энэ бүхэн орчин тойрны хүмүүсийн уур цухлыг барж, сэтгэл санааг тавгүйтүүлдэг. З.Бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авах. Хүний эд зүйлийг өөрийн мэт авч эзэгнэх дуртай хүмүүс байдаг.Наад захын жишээг дурдахад хамт ажилладаг нөхрөөсөө үзгийг нь авчихаад буцааж өгөхгүй “мартчихдаг”.Жижиг зүйл мэт.Гэхдээ энэ мэт жижиг зүйлээс ямар их бухимдал төрдөг гээч. 4.Чалчих. Найз нөхөдтэйгээ “дэмий ярих” сайхан л даа.Гэвч хүн бүхэнд л өөрт тохиолдсон тааламжгүй явдал, гэр бүлийн асуудал, өвчин зовлонгоо яриад байвал дэндүү увайгүй, бүдүүлгээ л харуулж байгаа хэрэг. 5.Дугаар үүсгэх. Дэлгүүр эсвэл зах зээлээр явахдаа зорилгоо умартчихсан, худалдагч болон бусадтай хэрүүл маргаан дэгдээдэг хүмүүс орчин тойрондоо хар энерги цацаж, том асуудал үүсгэдэг.Сонголтоо дэндүү удаан хийх, лангуун дээр үнэцэнэ, бүх зүйл нь тодорхой байгаа барааг нягтлана сууж шалгаах нь ард буй хүмүүст тань хэрэгцээгүй хүлээлт үүсгэж бухимдуулдаг.Эсвэл хэдхэн хүн байхад дундуур нь ёс мэт дайрч бужигнуулах.Ер нь олон нийтийн газар харьцаа үүсгэх, хэт их ярих хүслээ дарж, хязгаарлаж байх нь чухал. 6.Олон нийтийнгазар, байрорц, хонгилталбайдхогоохаях. Өглөө гэрээсгарахад замаар нэг хөглөрсөн хог цаас, элдэв новш хүний сэтгэлийг маш их тавгүйтүүлдэг.Агаарын бохирдолд мөн нөлөөлнө.Цэвэр цэмцгэр талбай, замаар явахын тулд иргэд өөрсдөө хогоо хаяхгүй байх хэрэгтэй.Баруунд гудамж талбайд хог хаясан хүнийг их хэмжээний мөнг өөрт оргож, орчныг цэвэрлүүлдэг.Манайд ч мөн ийм арга хэмжээ хэрэгтэй байна. 7.Байнга юмгуйх. Өөрийнхөө үүргийг бусдад үүрүүлэх дуртай хүмүүс байдаг.Тэд цаг зүүдэггүй (бусдааславладаг) ажил дээрээ очоод хүний цай, кофе уух, тамхи гуйж татах, дараагийн цалин хүртэл “таван” төгрөггуйх зэргээр бусдыг ямагт хүндрүүлж байдаг.Иймэрхүү паразит маягийн хүмүүстэй харьцахнь стресс торуулахаас цаашгүй. 8.Бусдын орон зайд халдах. Чөлөөтэйявахзамбайсаарбайталбусдыгтүлхэж, цохиж, түлхэж, мөргөлдөж, хөл дээр нь гишгэж явдаг хүмүүс байдаг.Тэдэнд бусды нэр ер хамаагүй.Иймэрхүү авиртай хүн бусадтай хэвийн харьцах чадваргүй байдаг.Харьцагчийнхаа хувцасны товчийгэргүүлж оролдох, чихэнд шивнэх, нуруун дээр нь алгадах, ёврох, ханцуйнааснь татах зэргээр олон нийтийн газар хүнтэй зөв харьцаж чаддаггүй.Энэ нь мөн л бусдын орон зай, ая тухтай байхад саад болдгийг санаарай.  

Амар мэндийг тань асууж Монгол ёсоор эхлье

Амар мэндийг тань асууж Монгол ёсоор эхлье   Сайн байцгаана уу? Хүний нутагт ажиллаж амьдарч байгаа та нартаа зориулж өөрийн чадах хэмжээндээ хэдэн мөрт бичлээ. Бүгдэд нь эрүүл энхийг, эх орондоо хурдан ирэхийг хүсье  Амар мэндийг тань асууж Монгол ёсоор эхлье Агаар нь утаатай ч амьсгалахад тайван Улаанбаатраас мэндчилье Ази Европын хаана ч та оршиж болох ч Атгасан гар шиг эв нэгдэлт эх орноос тань танд өгүүлж байнаа Харийн нутгийг зорьсон их үйлс тань бүтэмжтэй юу Хатуухан шийдээд очсон зорилгоо өвөртлөн хичээж байна уу Хэзээ ч юм гарсан бор гэрээ санагалзаж байна уу Хэл усаа ойлголцохгүй хүний нутаг давчуухан байна уу Салхи нь хүртэл хавирга нэвт сийгүүлж Санаашрахад мөр түших хүнгүйдэж Сайхан амьдралын төлөө цаг наргүй ажиллаж Саад бэрхшээл бүхнийг шүд зуун давж байна уу та нар минь Лааны гэрэлд бэсрэг наадуулсан бага насны дурсамжтай Лавшаагаар дайлж дээжээ өргөх монгол ижийн төрхтэй Морин дэл дээр салхи сөрөн исгэрэх эрэлхэг аавын хөвгүүдтэйй Монгол хэмээн босоогоор сийлсэн тэнгэрлэг удмын үрс шүү дээ бид Зүлэг ногоорох налгар зун өнгөрч Зулзаган модод навчсаа гүвсэн намар ирээд буцлаа Цагаан өнгө уудам талыг хучин өвлийн улирал хаалга тогшин буцаж Цасан дороос яргуй түрэхэд хавартай цуг ирээрэй та нар минь Харуулдах олон нүдэнд баярын нулимстай ирээрэй Хайртай гэсэн бүхэндээ учралын жаргал бэлэглээрэй Харийн дээсийг үдэж Монголдоо яараад ирээрэй Халуун элгэн нутагтаа болж л өгвөл үлдээрэй Сардаа авдаг хэдэн төгрөг нь харь орныхоос бага ч гэлээ Сар өдрөөр дэвшдэг харийн хөгжлөөс дутмаг ч гэлээ Самсаа шархирам түүхтэй өөрийн нутаг гэдэг Сая саяар үнэлэгдэх долларын орноос ч сайхан шүү дээ ахан дүүс минь Гэхдээ Монголын минь төр хэлсэн шигээ хийдэгсэн бол Морь нохой шиг ажиллахаар хүний нутгийг зориочуу үгүй ч үү Ирээдүй минь бидний нүдэнд тодхон гэрэлтэж байвал Энэ олон залуус минь эх орноо орхиочуу үгүй ч үү Б.Бядаа  

ХУМСААРАА ӨӨРИЙГӨӨ ЯМАР ӨВЧИНТЭЙ БОЛОХЫГ ШИНЖЭЭРЭЙ

Хүн гэж их өвөрмөц хийгээд энгийн нэгэн амьд организм. Өдөр хоног өнгөрөх тусам хүн өөрөө өөрийнхөө содон, сонин, энгийн гэмээр ч юм шиг, бас худлаа гэж хэлмээр ч юм шиг зүйлүүдийг нээсээр л байна. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр сонирхол татам судалгаанууд ар араасаа хөвөрсөөр л байна. Та одоо хумсаа хараад өөрийгөө ямар өвчинтэй болохыг мэдэж болох нь ээ? Настай хүмүүс ихэвчлэн цайвар өнгөтэй хумстай байдаг байна. Цайвар хумстай хүмүүс: Цус багадалтай, зүрхний дутагдалтай, чихрийн шижин, элэгний өвчин болон хоол тэжээлийн хомсдол  гэсэн эмгэгүүдтэй  байх магадлалтай. Цагаан хумс - энэ хумс нь зах ирмэгээрээ бараандуу өнгөтэй байдаг ба элэгний өвчинтэй хүмүүс ийм хумстай байдаг. Шар хумс - Хумс нь шарлаад зузаарсан байдаг бөгөөд ийм хумстай хүмүүс бамбай булчирхайн өвчин болон хайрст үлдээр өвчсөн байх магадлалтай. Хөхдүү хумс - Бие махбодид хүчилтөрөгч дутагдасний шинж тэмдэг гэдэг бөгөөд хөхдүү хумстай бол уушигний үрэвсэл өвчинтэй байна. Долгионтой хумс - хайрст үлд, үений үрэвсэлт өвчинтэй Хагарсан гэмтсэн хумс - бамбай булчирхайн өвчний үед хумс шарлах, гэмтэх зэрэг шинжүүд илэрдэг Нимгэхэн үл ялиг нугалаастай хумс - хумсний эргэн тойрны арьс нимгэн улаан байвал чонон хөрвөс өвчний шинж байдаг. Хумсан дундуураа хар зураасан өнгөтэй - энэ ихэндээ арьсны хавдарын үед илэрдэг байна.  

Хүүхдийн даахь үргээх монгол уламжлал:

Монголчууд эрт дээр үеэс л бага насны хүүхдийнхээ онгон даахыг хүндэтгэлтэйгээр үргээдэг ёс заншилтай байсан бөгөөд одоо ч энэхүү уламжлалаа хадгалсаар ирсэн ард түмэн билээ. Эрэгтэй хүүхдийн үсийг сондгой, эмэгтэй хүүхдийн үсийг тэгш настайд нь нялхын үсийг нь авдаг байна. Үүнд сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж бэлэгддэгтэй холбоотой юм. Мөн хүүхдийн үсийг авахдаа идээ цагаа бэлдэж тэр тусмаа цагаалгийг \үзэмтэй аарц, сүүтэй цагаан будаа \заавал бэлдсэн байх нь чухал бөгөөд айл хотол, хамаатан сандангаараа цугларч ирсэн бүх зочид цагаалганаас амсаж найрыг эхлүүлдэг байна. Монголчууд хүүхдийнхээ даахийг авах жил “бугын дуунаар бүстэй хүүхдийн үсийг, хөхөөн дуунаар бүсгүй хүүхдийн үсийг авна” гэж хот айлаар цугларч хотондоо сан тавиад төрөл садангаараа цугларч даахь авах зан үйл ёслол эхэлдэг ёстой байсан байна. Мөн халх, дөрвөд, баяд, мянгад, хотгойд ястанд хүүхдийн үс авахад өвөг эцэг, эцэг нь эсвэл тухайн ёслолд оролцож буй хамгийн өндөр настай хүндтэй хүн, буриадад хүүхдийг эх барьж авсан буюу хүйг боож авсан эх нь эхэлж үсэнд хутга хайч хүргэн ёсолдог байна. Тэгэхдээ найрын ахлагч ” За одоо хүүгийнхээ /охиныхоо/ даахийг үргээе” гэж хэлэхэд баруун хойт талд сууж буй хамгийн хүндтэй хүн эхэлж хүүхдийн үсэнд модон хутгаар хүрч дараа нь хадаг зүүсэн хайчаар туг үс хяргаж аягатай сүүнээс хүүхдэд амсуулж магнайд нь мөн түрхээд ерөөл бэлгийн үг хэлдэг. Ингээд зочдын урдуур хүүхдийг нар зөв тойрон өнгөрүүлэхэд тэд хэсэг үс хайчлах ба эх нь сэвийг нь авч хадганд боодог. Мөн хүүхдийн даахь /өрөвлөг/ үргээж байх үедээ хүн бүр хүүхдэд бэлэг өгч : Урт настай Удаан жаргалтай Аавдаа аятай Ээждээ тустай Төр улсдаа зүтгэлтэй Түмэн олны манлай болж яваарай гэх мэтээр хүн бүр амьдрал нь сайн сайхан байх бэлэгдэж , аав ээж төрөл төрөгсөддөө ачлал эвээлтэй сайн хүн болохыг ерөөн ерөөлийн үг хэлдэг байна. Ийнхүү хүүхдийн үсийг авахдаа эрэгтэй хүүхдэд тэвэг, эмэгтэй хүүхдэд 2 хөхөл хэлбэрийн үс үлдээдэг нь хуучны ойлголт ёсоор төрийн хар хүн гэрийн эх хүн болохыг бэлэгдсэн заншил юм. Халхчуудын даахь үргээх найрлах заншил нь голдуу зуны дунд сар, намарт шинийн 8,15-нд, даваа, баасан гарагт хүүхдийн даахь авах зан үйлт ёслолыг хийх хамгийн тохиромжтой гэж үздэг байна. Харин пүрэв гарагийг “хүний хишиг өдөр” хэмээн үзэж хүүхдийн үс даахь үргээхийг цээрэлдэг байжээ. цээртэй байжээ. Мөн зарим айлууд хүүхдийнхээ үсийг авах өдрөө багахан хэмжээ наадам хийдэг байна. Айл хотол, хамаатан садаан, нутаг усаараа цугларч байгаад даага уралдуулж, бөх барилдуулах зэргээр нутаг усаараа хамтдаа баярлаж цэнгэдэг байна. Хүүхдийн найранд очсон хүн хүүхдэд гарын бэлгээ өгч хүүхдийн баярлуулдаг байна. Мөн монголчууд дээр үеэсээ хүүхдэд халуун хошуутай хэмээн бэлэгшээж хонь, малыг амалдаг байсан байна. Хүүхдийн үсний найранд дараах байдлаар ерөөл хэлдэг байна. Үүнд: Хүүхдийн үс даахь авах ёслолын ерөөлд зан үйлийг тусгасан хүүхдийн ирээдүйг бэлгэдсэн агуулгатай үг хэллэг олон байдаг. Жишээлбэл: Энхрий бяцхан хүүгийнхээ Онгон хонгор даахийг нь Өдөж баясгаж авсны Найр цэнгэл баяр бэлэг болгож Намирсан их хадгаа дэлгээд Нандин идээнийхээ дээжийг өргөөд Найрын олны өмнө Намайг бэлэг барь гэлээ хэмээн ерөөлч уг найранд ерөөл хэлэх болсныхоо учрыг айлтгаад, Ган цагаан хайш Гавшгай цагаан тонгоргийг бэлдээд Алтай хайчны амыг нээж Амь насыг нь даатгаж Мөнгөн хайчны амыг нээж Мөнх насыг нь даатгаж Ган хошуутай Алтан бариултай хайчаа Гар мутар бүрийдээ Дамжуулан үргээж Гарсан төрсөн нас буяныг нь Уртасгаж өргөөд гэх мэтээр хүүхдийн онгон даахь үсэнд хамгийн анхлан хүндэтгэлтэйгээр хүрсэн учрыг үзүүлсэн байдаг. Мөн түүнчлэн: Баруун талын шанаанаас Эхэлж үргээхэд Бадамлянхуа цэцэг Дэлгэрч байгаа мэт Зүүн талын шанаанаас нь Авч үргээхэд Зүйл бүрийн эрдэм Цацарч байгаа мэт Орой дээрээс нь авч үргээхэд Ой билэг нь хурцадаж Оюун ухаан нь нэмэгдэж байгаа мэт хэмээн ерөөдөг байна. Тухайн зан үйлийн ёслол бол хүүхдэд сайн сайхныг бэлгэдсэн зориулалттай гэсэн санааг ерөөлд тодчилон шүлэглэсэн байдаг. Үс /даахь/ авах, өрөвлөг үргээх ёслолын ерөөлийн төгсгөлд хүүхдийг урт насалж элбэг баян аз жаргалтай амьдрахыг аливаа ерөөлд түгээмэл байдаг тогтмол хэлбэрээр ерөөдөг боловч зарим ерөөлд Эрхэм хайртай хонгор хүүгий нь Эцгийн билгийг ярихад Номд мэргэн Нойрт сэргэг Үйлэнд уран Үгэнд цэцэн Хуулинд шударга Хуримд цовоо Дайнд баатар Далайд усч Галд халдаггүй Галавт шантардаггүй хэмээн эр хүний хамаг сайхан шинжийг эцгээсээ өвлөн авахыг бэлгэдсэн байх буюу эсвэл Энхрий бяцхан хүүгийн Оройн сэв нь Онгон буурал болж Хөхөлийн сэв нь Цал буурал болж гэх мэтээр урт удаан наслахыг ерөөсөн санааг үс /даахь/ авах зан үйлтэй холбогдсон уран дүрслэлээр илэрхийлсэн байдаг. Үс авахад сайн өдрүүд Шиний тоололоор Шинийн гурван – Эд мал баялаг төгөлдөр болно. Шинийн дөрвөн – Бие эрхтэний хүч сайжирна. Шинийн таван – Эд мал арвижна. Шинийн зургаан – Өнгө зүс сайжирна. Шиний найман – Урт насална. Шинийн арван – Эрч хүч сайжирна. Шинийн арван нэгэн – Ухаан хурц болно. Шинийн арван гурван – Жаргал ирнэ. Шинийн арван дөрвөн – Эд мал арвижна Шинийн арван таван – Өлзийтэй сайн Шиний арван есөн – Сайн нөхөртэй нөхөрлөнө. Шинийн хорин хоёрон – Идээ ундаа элбэг олдоно. Шинийн хорин гурван – Эд эдлэл олдоно. Шинийн хорин зургаан – Жаргал үргэлжид ирнэ. Шинийн хорин долоон – Өлзийтэй сайн Дайх үргээхдээ өдрийн сайныг үзэхээс гадна гаригийн сайныг давхар сайтар үзэх нь чухал болно.  

Хуудаснууд

Subscribe to Зан үйл