logo

logo.jpg

Advertisement

Зан үйл

ЗАХЧИН БӨӨ

Захчин нь Ойрад Монголын нэгэн салбар бөгөөд Зүүн гарын хаант улсын үед тус улсын хил, зах хязгаарыг сахин хамгаалах цэргийн ард байсан учир захчин хэмээх нэрийг олжээ. Баяд бөө Баядын эртний өвөг дээдэс бол ХП-ХШ зууны үед Жида Баягуд Дуклас, Хээрийн Баягуд гэгдэж Баягуд аймгаас сурвалжтайн дээр Сэлэнгэ мөрний зүүнтэйх Зэд голоос урагш тал газар сууж агсан Жида Баягуд, Хээрийн Баягуд нь жинхэнэ монгол угсаатай гэж шинжээчид үздэг. Баяд ястан нь монгол, түрэгийн дотор нэлээд тохиолдох бөгөөд монгол угсаатны халх, өвөрлөгч, буриад, ойрадын аль алинд оролцдог яс юм. 

ДӨРВӨД БӨӨ

Дөрвөд ястан нь эртний монгол угсаатан. ойн иргэдийн нэгэн. Ойрадын Зүүнгарын хаант улсын гол аймаг, Богд хаант монгол улсын үеийн Ховд хязгаарын зонхилох ястэн юм.Дөрвөд гэдэг нэр нь эртний монголын дээд өвөг Дува Сохорын дөрвөн хүүхдийн удмаас сурвалжтай дөрвөнд аймгийн нэрээс үүсэлтэй гэх буюу дөрөвлөн жагсдаг цэргийн жагсаалын нэр болох "дөрвөд" гэсэн үгнээс гарсан гэдэг домогтой.

ӨӨЛД БӨӨ

Ойрад Монголын эртний сурвалжит нэгэн аймаг нь Өөлд болно. Өөлд гэдэг нэрийг ойрад (ойн ард) хзмээх үг сунжирснаар үүссэн гэлцдэг, Бас Илүдэй гэдэг хүний нэрнээс гаралтай ч гэдэг.Мөн Өөлдийн дээд овог Цорос анх үүсэхдээ Цомогор аягэар цоргоноос унд ууснаар цорос болсон гэх, тэр хөвгуудийг ууль шувуу ирж саатуулснаар Уулиндай Бат тайж хэмээх нэртэй болсон гэж үлгэр домогт ч гэрдэг. Юун боловч XVI зууны үеэс зүүн Монгол нь баруун Монголоо дуудах ерөнхийнэр нь Ойрад болон өөлд гэж байсан нь лавтай. Харин Дөрвөн Ойрадын холбоонд Цорос гэж нэртэй хүчирхэг аймаг оролцон улс төрийн талаар тэргүүлэн явсан бөгеөд тэдний хойчис нь хожим өөлд гэдэг нэртэй болсон бололтой. Гэвч Цорос зэрэг овог яс нийт ойрадын дотор үлэмж түгсэн байна.Баруун Монголын нэгэн гол ястан болох Ховдын Өөлд бол XVII зууны эцсээр (1685 онд) бүх ойрадын хаан, цорос овогт Галдан бошигот Ховдын голд ирж нутаглан, монгол цэргийн тариалан үүсгэхэд энд анх нутагласан ба 1690-ээд онд тэдний ихэнх нь Ховдоос Өвөр Монголын Улаанбудан гэдэг газар хүртэлх замын олон дайнд сүйрэн, 1701 онд нэг хэсэг нь Манжийн эрхэнд орж Орхон голд нутаглан байгаад зарим нь 1764 онд Ховдын харъяат болон нүүн ирсэн нь одоогийн Ховд, Эрдэнэбүрэн сумын өөлдүүд болно. Харин Орхонд үлдэгсэд нь Халхын дотор удаан сууж, халхажсан Архангайн өөлд (хуучин Сайн ноёнхан аймгийн Сүжигт бэйс Өөлд Шаа Бэйсийн хошуу буюу одоогийн Архангай Өлзийт, Хотонт сум, Өгийнуур сум) болно. Ховдын Өөлд нь 1755-1758 онд Манжийн түрэмгийлэгчдийн эсрэг баатарлаг сүүлчийн улсын үлдээс удамтай бөгөөд дайчин улсын цагт засаг ул тавин, тусгай даргатай Ховдын амбанд захируулжээ. Энэ Өелдийн нэгэн захирагч, Дамыийням тайж гэж байсан нь Манжийн эсрэгтэмцэж яваад осолдсон учир нутгийнхан өөрсдийгөө Дамбий өөлд гэх болсон тул Дамбий өөлд нэртэй болжээ.Өөлдийн дотор Хошууд, Хойд, Цагаан Хойд, Шар Хойд, Бургуд, Харбургуд, Тольтон бургуд, Андуу шавь нэр, Жисэн шавь нэр, Барилга шавь нэр, Тайчууд, Ноён цорос, нохой цорос, Цагаан туг, Байлгас Хирэй цодог (хэрэй цувдаг), Тоос, Егөс, Авгас, Үлжингэд, Энхэ, Махчин хэрэй, Өтгөс, Шар Монгол зэрэг элхэн (овог) буй. Урианхай ойрадын бөөгийн ёс жаягтай үндсэндээ ижил боловч хувцас хэрэглэлийн хувьд өвөрмөц ялгаа нилээд бий. Өөлдийн уул овоо тахилга. Өөлдүүд овоотахихдааиндэр (головоо) босгохбөгөөдтэр ньхааш хаашаа 1 метр орчим өргөн 1.5 метр орчим өндөр чулуун овоо байдаг. Энэ овооныхоо дээд хэсгийг цагаан чулуугаар өнгөлсөн байдаг. Энэ гол овооныхоо хоёр тал руу тус бүр 6, өмнө талд нь 1 бүгд 13 сан тавих чулуу бэлтгэдэг. Индэр овооны орчимд залам уях мод босгодог. Босгосон индэрээ тахих бүрдээ сэргээх ба тахилгынидээг айл хотлоороо хамтран бэлтгэдэг. Тахилгын зан үйлийг эхлэхийн өмнө эрчүүд баруун талаар, эмэггэйчүүд зүүн талаар сууна. Ингээд бөөгийн ёс зан үйлийг үйлдцэг. Зан үйл дууссаны дараа овоонд өргөсөн идээгээ дөрвөн зүг найман зовхист өргөн цацаж овоогоо гурав тойроод овооноос буудаг. Харин бөө хонины шүүснээс өвчүү толгойг нь салган авч индэр овоон дээр тавьж шатааж 13 тэнгэрт өргөлийг өргөл болгодог. Үүний дараа бөх барилдах морь уралдах зэргээр наадан цэнгэдэг байна.

БУРИАД БӨӨ

Буриадын өвөг дээдэс нь Байгаль нуурын ар өврөөр нутаглаж асан эртний анчин гөрөөчин ойн иргэдийн нэгэн бөгөөд XIII зуунаас өмнех үед Байгалаас хойш Хилого (хялго), Зүлгэ (Лена) мөрний сав, Сэлэнгийн адгаар сууж байсан Булгачин Хэрэмчин хийгээд Горлог (Енисей) мөрний эхэн, Байгаль орчимд амьжирч агсан Хорь-Түмэд, Баргужин төхөмд аж төрөх Баргуд зэрэг монгол угсааны аймгууд байсан ажээ. Дорнод Монголын буриадууд нь Онон-Улз голын сав дагуу Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Дадал, Норовлин зэрэг сумнаа зонхилон нутаглах хорь 11 овог: Цагаан, Галзууд, Бодонгууд, Шарайд, Халбин, Батнай, Худай, Гушид, Хүгдүүд, Харгана, Ухуацай болон Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумнаа голлои суух 8 овог: Цагаан, Галзууд, Хугдүүд, Ухуацай, Бодонгууд, Шарайд, Халибин, Харгана зэрэг овог яснаас бурэлдэхийн дээр Хэнтий аймгийн Батширээт сумнаа бүхий Худар Буриадын дотор Шонос, Буур, Авзай, Хурмуш, Олзон, Бахи зэрэг овог дайралдана. Хэдий тийм боловч эдгээр яс овог нь хоорондоо холилдсон нь олонтаа байна.Эдгээр яс овгуудын нэрийг ажиглахад Хорь, Ага буриад нь буриадын эртний овгуудаас бурдэж байхад Цонгоолын дотор Халх, Өвөр Монгол. Ойрад гаралтай яс овгууд зонхилж байна.

ЦААТАН БӨӨ

Цаатан гэж Хөвсгөл аймгийн Улаан-Уул. Ринченлхүмбэ, Баянзүрх, Ханх зэрэг сумнаа нутагладаг тува угсааны монголжсон ойн соёд урианхайг хэлнэ.Тэд өөрсдийгөө духалар, уйгар гэх бөгөөд тэднийг малладаг цаа бугаар нь зүйрцүүлэн монголчууд цаатан хэмээн нэрлэжээ. Эл удган бол өөрийн эмэг эх Үрэл удганы хойчийг залгамжлагч бөгөөд ардын мөргөл шүтлэгийг хориглосон хүнд жилүүдэд өөрийн бөө удганы гарвал хийгээд бөөлж удгалдаг тухайгаа маш нарийн чанд нууцалж байсан, Цаатан бөөгийн уламжлалыг ажиглаж узэхэд нэгэн хурцтод ажиглагдсан зүйл бол тэдний өөрийн онгод хийгээд бөөгийн хүмүүн бие хоёрын нэгэн цогц хэмээн үл салган ухаардаг.   Үүгээрээ цаатан бөө бол "байгалийн хүн", "хүн-амьтан" юм уу "амьтан-хүн" гэж хэлж болох бөгөөд энэ нь ямар нэг уран сэтгэмжийн өртөнц бус өдөр тутмын аж төрөл, ерийн үнэн байдагг оршино.

ДАРХАД БӨӨ

Дархад бол монгол нутгийн умардад байсан ойн иргэдийн залгамчир болохын дээр анхмонгол, түрэг овог аймгийн нийлбэрээс бүрэлдэн төлөвшсөн монгол угсаатан болно. Дархад нутагт хүрэл зэвсгийн үеэс эртний овог аймгууд нутагласнаас нааш XVIII зууны үе хүртэл янз бүрийн угсааны овог аймгууд ирж суурьшсанаар XVIII зууны дунд үеэс нэгэн ястан үүсэх сурвалж бий болж XIX зууны сүүлч, XX зууны эхээр ястан бүрэлдэх явц төлөвшиж ястны өвөрмөц шинжийг олсон ажээ. Дархад бөөгийн талаарх судалгааны олон бүтээл гарсан бөгөөд О.Пүрэвийн "Монгол бөөгийн шашин" номон дотор эл ястны бөө мөргөлийн уламжлалт зан үйл, ёс жаяг, дуудлага тамлагыг дэлгэрэнгүй маш тодорхой гарган харуулжээ.

ХАЛХ БӨӨ

Халхчуудын өвөг дээдэс нь XI-ХIIзууны үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар төвлөрөн нутаглаж байсан ба XIII зууны эхээр монголын нэгдсэн тулгар төр улс байгуулагдахад гол цөм нь болж тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн язгуурын монгол аймгуудаар бүрэлдэн тогтсон.Монгол улсын хүн амын үндсэн хэсэг зонхилох ястан нь халхчууд юм. XIV зууны хагасаас хойших Монголын арван түмэн улсын Зүүн 6 туг түмний төвийн түшиг түмэн нь байж, туүх шастирт Монгол орны төв болсон халх орон, Аглагийн арван хоёр хурээ халх, Арван хоёр халх, Арван хоёр отог халх хэмээн алдаршжээ. Халхчууд нь Монголчуудын төв, өмөг түшиг хайгуул халхавч гэгдэж байснаас халх хэмээх нэрийг олсон гэдэг. Халхын язгуур эхорон нь Монгол улсын төв нутаг юм. Халхуудыг нутаг байршлаар нь боржигин халх, төв халх, илжгэн халх гэж нэрлэдэг. Халх бөө бол нэн эртний угшилтай өөрийн өвөрмөц дүр төрх, хувцас хэрэглэлийн сонин содон хэв маягтай. Мөнх тэнгэрийг голлон шүтдэг. Өвөг дээдсийнхээ сүнс сүлдгийг дээдлэн тахидаг, уул хангай дэлхийдээ бишрэл хүндэтгэлээ үзүүлдэг монгол бөөгийн ерөнхий дүр төрхийг өөртөө багтаасан голлох шүтлэгийг гаргуулж байдаг Чингис хааны удам угсааны цагаан ястнуудын өлгий нутаг учраас бөөгийн эртний уламжлалыг өөртөө бүрэн шингээсэн байдаг. Халх бөө манжийн ноёрхлын үед үндсэндээ бүрэн устаж шарын шашны нөлөөлөлд бүрэн автсан учраас өв уламжлал нь үндсэндээ тасарчээ. Халх бөөгийн талаарх ном судлагааны бүтээл тун ховор үлдэж түүгээр ч барахгүй халх удган зайрангууд өнөөг хүртэл уламжлалаа хадгалан авч үлдэж чадаагүй юм. Иймээс халх бөөгийн зан үйл ёс жаягийн талаарх мэдээлэл тун ховор үлджээ. 

Хуудаснууд

Subscribe to Зан үйл