logo

logo.jpg

Advertisement

Зан үйл

​Гэр барих мялаах ёс

Монгол айл шинэ газар буухаар нүүж ирэхдээ өрхийн тэргүүн түрүүлэн ирж буух буурь, гэр барих газраа товлоно. Ингэхдээ газрын тэгш, чулуугүй гэрийн тооно, тотгыг урагш харуулан барих ба гэрийн үүд урагшаа харж уулын онь хөтлөөр гарч ирсэн хүн мал, ачаа хөсөг нь айлын хаалгаар орох утгатай байж хаалга урагшаа харж хана дугуйлсны дараа гэрийн дотуур бүсээ чангалж, тооно босгохдоо дунд цамхраа нь тотгыг голлож байхаар тааруулан босгоно. Энэ нь өглөөний нарны туяа тооноор гэрт шууд тусч байх нөхцөлтэй юм. Тооно босгонгуут 4 талаас нь тус бүрд нь 1-3 унь босгож өлгөөд дараа нь 2 хатавчнаас нь хойш дэс дараалан өлгөж гүйцээнэ. Туургыг баруун зүүн хатавчнаас эхлэн нөмөргөж дээд доод оосрыг нь Давуулан чангалж унь хананы шийрээс татаж уяна. Голын 2 туургыг дараа нь немөргөж урьдах туургуудын амсрыг дарж оосрыг давуулан уяна. Эхлээд урд дээврийг голлон гаргаад Дараа нь хойт дээврийг гаргаж оосрыг зерүүлэн давуулж уяна. Дараа нь гадуур даавуу буюу ус үл нэвтрэх берзинтэн бүрээс тавиад гэрийн гадуур бүс 1-3-ыг ороон баруунаас нь чангалж мөн даруулга оосруудыг чангалж уяна. Өрхийг эгц хойноос нь шидэж гаргаад урт модоор түлхэн тэгшилж 3 оосрыг тэгшлэн чангалж уядаг. Тооно бол цонх салхивчны үүрэгтэй учраас гаднаас нарны гэрэл, агаарыг оруулахаас гадна гэрийн доторхи тоосжсон агаарыг гаргадаг. Халсан агаар дэгдэмхий байдгаас гэрт байгаа тоосыг гадагшлуулдаг. Гэрийн өрх тавьж уясанаар гэр барих ажлын гол нуруу дуусах боловч жижиг бараа эд юмсыг оруулж хураах, дэвсгэр дэвсэх, өлгүүр хийх зэрэг аар саар ажил үргэлжлэн хийгдэж хэдэн хоногтоо тохижуулна. Гэрийн шинэ эсгий болон цагаан даавуу бүрээс барьж байгаа бол ус шүршиж домноно. Энэ нь галд шатахгүй, ганд хүүршихгүй бэхжих болтугай гэсэн бэлэгдэл юм. Харин шинжпэх ухааны үндэс нь шинэ даавуу эсгийн гадарганд маш нарийн хөвөнлөг ширхэг, үс хялгас өрвөлзөж байдаг нь гэрийн яндангаар үсэрсэн галын очинд татагдаж хялбархан шатаж хуйхрах явдалтайгаас ус шүршихэд өрвөлзөх ширхэг нь наалдан хэвтэж хуучиртлаа шатах аюул гардаггүй. Хэрэв шинэ гэрийг анхлан барьж байгаа бол мялаах ёс үйлдэнэ. Ингэхдээтоононы чагтаганы оосрыгулаан даавуугаар бүрж зүүн тийш 5-7 нугалж унинд хавчуулах ба чагтаганаас хадаг уяад гэрийн дотор гаднаас таван тансаг идээгээр өргөл цацлага хийж мялаах ба арц хүж умалган сан тавих маягаар хөнгөн ёсолдог. Мөн шинэ гэрийн найр хийж мялаахдаа хонины бүхэл шүүс тавьж идээ засан архи айраг бэлтгэж ерөөл тавьж айл хөрш нутаг хошууны хүн ардууд цуглан найрлан цэнгэнэ.  

Сүү идээгээ дээжлэх ёс заншил

Дээжлэх ёс бол монголчуудын зан үйлийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цаанаа гүнзгий утга агуулгатай байж хоол унд, цай идээний дээжийг тэнгэр газартаа дээжлэн өргөх нь заавал хийдэг заншил юм. Өглөө бүр бурхан, нутаг ус, тэнгэрт цай идээний дээжийг өргөж байдаг ердийн заншил нь монголчуудын өвөг дээдсээс уламжилж ирсэн байгаль орчноо хайрлан хамгаалах сэтгэлгээг илэрхийлсэн эртний ёс заншилын элемент юм. Өвөр Монголын эрдэмтэн Сайн өөрийн номдоо, 1996 онд дэвшүүлсэн ёсоор бол дээж нь эд бодис, зугаа цэнгэл, зөн бэлэгдэл, шашин суртахуун, ёслол үйл зэрэг 5 үндсэн элементээс бүрддэг зан үйлийн хэсэг юм. Монгол ардын хуримын ёсны эхлэлээс аваад дуусах хүртэл сүү цагаан идээ, архины дээжний ёс горим нь маш чухал байр суурь эзэлдэг. Хурим найрын үед ямар нэг хүнд цагаан идээ, архины дээж барихыг дутааж болохгүй. Ялангуяа хүүгийн талаас бэрийн талд үйлчилж байгаа хүмүүсээс ийнхүү алдаа гаргавал уучилж болшгүй алдаа гэж үзэж хадаг барьж уучлал гуйдаг нь дээжийн ёсыг эрхэмд үздэгийн жишээ юм. Монголын Нууц Товчоонд дурдсанаар Чингис хаан Өэлүн хатан тэргүүтэй бүлэг хүмүүс Онон мөрний хөвч ойд найрлан суухад тогооч Шиггүр Чингис хаан нарт дээж барьсаны дараа Сачабэхийн гурван эхэд чигээ барихдаа ёс алдаж дэс дарааллыг сольж урьдаар бага эх Эвгэйд түрүүлэн барьжээ. Үүнд нь хоёр их эх Хоринжин хатан, Хогурчин хатан нар өөрийн биесийг доромжилсон явдал хэмээн ихэд уурлаж тэр дор нь Чингис хааны нүүрэн дээр тогооч Шиггүрийг зодсон байна. / Баяр 1993. 407/ Үүнээс үзвэл дээжлэх ёс нь маш нарийн горим Журамтай байдаг ажээ.      

Удмын бичиг хөтлөх хэрэгжүүлэхийн ач тус

Удмын бичиг хөтөлж, удмын ёс заншлуудыг дахин сэргээж, ахуй амьдралдаа хэрэгжүүлж хэвших нь өнөөгийн янз бүрийн доройтлоос гарах, өнгөрсөн үеийн сэргэн мандаж байсан үеийн төвшиндээ хүрэх зорилготой юм.  Удмын бичгийг тухайн удмынхны дотроос ёс суртахуунтай, хүнийхээ хувьд төлөвшсөн, идэр залуу, дунд , ахмад насны гурван үеийн 6-9 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл бичвэл зүгээр санагддаг. Удмын бичиг бол нууцлалтай байх ёстой. Удмын бичгийн нөхөн сэргээлтийг жилд нэг удаа хийх нь зохимжтой.  Удмын бичгийг хүмүүс бол тухайн удмын удирдах зөвлөл болох боломжтой. Удмын бичгийг удмын удирдах зөвлөлийн гишүүд үзэх эрхтэй байх ба шаардлага гарвал тухайн хүссэн хүнд нь үзүүлнэ. Ураг удам бүрт нэн анхаарах гурван зүйл бол: • Шинэ төрсөн хүүхдийг угаах, нэр өгөх ёслол юм. Энд анхаарах зүйл нь гэвэл өвөг дээдэс тань ямар уламжлал барьж байсныг ажиглан буруу зөв ямар зүйл байв гэдгийг сайн судлах хэрэгтэй байх; • Хүүхдийн даахь, сэвлэг үргээх ёслол; • Хурим найр; Дээрхи гурван найр бол үр хүүхэд болоод гэр бүлээ дээд тэнгэр өвөг дээдсийнхээ сүнс сүлдэнд таниулан бүртгүүлж буй үйл явц юм. Эдгээр найр ёслолд архи дарс хэрэглэх нь зөвхөн эртний уламжлалт ёсын дагуу 40 хүрээд дөнгөж амс, 50 хүрээд тавьж хүрт, 60 хүрээд жаргаж уу гэснийг мөрдлөг болгох хэрэгтэй юм. Энэхүү хуулийг Мухулай жанжин санаачилсан дэг ёс гэх бөгөөд саяхан болтол үйлчилж байсан билээ. Эдгээр гурван найр ёслолд дуун өргөл өргөж, ерөөж байгаа хүн бол заавал мэргэжлийн дуучин, ерөөлч байхдаа бус, дотоод мөн чанарыг нь ойлгосон хүн мэдүүлж хийдгийг дахин сэргээх нэн шаардлага байна.  Удмын бичигт дараах зүйлүүд бичигдвэл зохистой: • Удмын овгийн нэр; • Удмын гал голомт \ямар тахилгатай байдаг\; • Удмын шүтдэг бурхан тахил, онгод шүтээн;  • Ихэс дээдсийн оршоосон онгон дагшин газар;  • Удмын шүтлэгтэй овоо хайрхад, гол мөрөн;  • Өөрийн болон өвөг дээдсийн өсөж төрсөн газар нутаг; • Амьдарч асан ажил төрөл;  • Удмын доторх үлгэр жишээ , мөн буруу зөрүү зам мөртөй хүмүүс;  • Удмын хүмүүсийн эрүүл мэндийн байдал, удамшлын өвчин зэрэг;  • Залуус гэр бүл болох хүнээ сонгосноо удмын ахлагчид мэдэгдэж зөвшилцдөг байх ёстой;  • Удам өөрийн хуралдай бодлоготой байна;  • Удмын зөвлөлийн хурлаар өвдсөн ядарсан, алдсан нэгэндээ тусалж дэмжиж татаж авдаг байна;  • Удам өөрийн туг сүлд, лого тэмдэгтэй байна;  • Малын эм ,тамгатай байна; • Удмын хувцас хунар онцлох зүйлтэй байж болно;  • Удамд онцлох өөрийн ёс заншил байж болно;  • Удам өөрийн наадам тоглоомтой байна;  • Монголчуудын хувьд төрөл бүрийн мөрийтэй тоглоом хориотой байсныг удам бүр мөрдөх шаардлагатай;  • Удмын ахлагч тусгай хүндэтгэлийн зоогтой байна;  • Удмын уламжилж ирсэн дуу хуур, бүжиг наадамтай байна;  Удам ургийн мэдээлэл сэргэж буй энэ цаг үетэй холбоотойгоор өөрийн болон өвөг дээдсийн өсөж төрсөн нутгийн эзэн авдагуудын нэхэл хүлээлт сэргэж олон залуу үеийнхэн өргөл хүндэтгэл үзүүлэх үйл явц ажиглагдаж байгааг анзааран нутаг орны мөргөлийн аяныг ахан дүүсээрээ зохион байгуулж байх шаардалага ажиглагдаж байна. Эрэлчин. Т  

Хавар цагийн сонирхолтой зан үйлүүд

Шоргоолж хооллох нь буянтай үйлс Хүмүүс  шоргоолж хооллох нь буянтай үйл төдийгүй тэрхүү буянаа дагаад эд баялаг арвиждаг гэж үздэг. Хаврын цагт ичигсэд хөдлөх үеэр идэш ууш ховордож их багагүй өлөн зөлмөн байдаг бөгөөд тэр үед шоргоолж хэмээх бүл олонтой шавьжийг хооллосноос их буян хурдгийг доор өгүүлэх домогт тодотгосон нь бий. Домогт өгүүлэх нь: Буддын нэгэн хийдэд залуу лам шинээр шавилан суужээ. Тэрээр анх ирсэн өдрөөсөө эхлэн ихэд хичээнгүй, багшийнхаа зааж сургасан болгоныг их хурдан сайн сурдаг гайхалтай сайн шавь байжээ. Нэгэн өдөр багш нь “Шавь маань ирээдүйд их юм дуулгах сайн шавь байна”  гэж бодоод ирээдүйн зурлагыг нь зуртал  яг 7 хоногийн дараа үхэхээр зурлагад буужээ. Тэгээд багш нь ихэд гайхан өөрийн эрдэм чадал төгс  багшдаа  дуулган, зурхайг нь дахин зурж үзтэл бас л адилхан 7 хоногийн дараа үхэхээр буусан байна. Тийнхүү хоёр  багшийн зурлага нь яг адилхан гарч,  үүнээс гэтлэх арга чарга юу байна үзэхэд  бүхэл бүтэн хот суурингийн хүн амын хэмжээтэй хүмүүсийг цадтал хоол, хүнс өгвөл тэрхүү буяны шимээр амь хэлтэрч болох юм гэж зурхайд буужээ.  Гэвч тийм их хоол хүнс хаанаас олох билээ,  юутай ч эцэг эхтэй нь уулзуулж ирүүлье гэж  шийдээд хоёр багш нь шавьдаа замдаа идэх жаал хүнс баглаж өгөн, аав ээжд нь бас зориулж юм бэлдэн  мордуулж,  нэгэн зүйлийг сайтар захин хэлэв:  "Чи гэрийнхэндээ эдгээр зүйлсийг өгчихөөд яг 6 хоногийн дараа ирээрэй, нэг ч өдөр хоцорч болохгүй шүү" гэж сануулан сануулан,  захин захисаар явуулжээ. Нөгөөх шавь нь яг 6 хоногийн дараа иргэн иржээ.  Хоёр багш нь 7 дахь өдөр шавиан нэгэн өрөөний голд суулган,  дээрээс унах юу байна,  ойр орчим бас юу байна,  тэр бүх байгаа зүйлсийг холдуулан өдөржин ажин суутал юу ч болсонгүй, маргааштай золгожээ. Хоёр багш нь гайхан шавиасаа “Чи өнгөрсөн 6 хоногт юу хийсэнээ нэг бүрчлэн ярь”  гэв. Шавь нь багшдаа би гэртээ очоогүй. 6 хоног авч явсан хүнсээрээ ууланд хонон шоргоолж хооллоод ирсэн гэж хэлжээ... хэмээн buddhism.mn сайтад өгүүлжээ. Энэ бол домог. Гэвч домог бүрийн цаана ухаарал, учиг нуугдан байдаг болохоор монголчууд шоргоолж хооллох зан үйлийг зүгээр ч нэг хийдэггүй нь мэдээж. Хаврын сүүл, зуны эхэн сард  шоргоолжнууд үүрээ нэвтлэн гарах үеэр, шоргоолж хооллох үйлийг хийдэг. Энэхүү зан үйлийг хийхийн өмнө гараа сайтар угаах учиртай бгөөд гар хуруунаас мах тосны үнэр үнэртэхээс цээрлэдэг гэнэ.  Шоргоолж хооллохдоо  дээд адис жанлав шингэсэн маанийн үрэл зэрэг номын аршааны зүйлсийг хольсон ариун ус, ариун ус үгүй бол цэвэр  усаар арвайн гурил зэргийг чийглэх төдий болгоод түүнийг нарийн модны үзүүрээр хутган авч шоргоолжийн үүрийн амсар дээр тархаан хийнэ. Урьдах гурил дуусахаас нааш нэмж болохгүй. Ингээд шоргоолж цадсан шинж мэдэгдэх хүртэл хооллодог номтой ажээ. Халиар чийг бамд сайн Халиар хаварт л гарч ирдэг. Тал, говь нутгийнхан бол халиарыг мэдэхгүй. Харин хангай газрынхан, тэр дундаа нийслэлчүүд халиарыг андахгүй. Хаврын хаварт хотын хаанаас ч халиар авч болно. Гудамж талбайд хүртэл багцлаад барьчихсан зогсох халиар чухам юун сайн бэ. Халиар нь голдуу ялзмаг ихтэй шаварлаг хөрсөнд ургадаг олон наст ургамал. Урт нь 20-40 см хүрдэг, 4-6 сарын хооронд цэцэглэдэг. Хавар 4-5 сард түүдэг, сармисны үнэртэй төстэй болохоор Германчууд халиарыг баавгайн сонгино, ойн сармис, зэрлэг сармис, Еврэйн сонгино, Цыганы сармис гэх мэтээр нэрлэдэг байжээ. Халиар нь голдуу ой болон хөндийд, Европ Азийн орнуудаар ургадаг. Эртний Ромчууд, Герман, Келтүүд халиарын тухай мэддэг байжээ. Тэд халиарыг түүгээд цээжиндээ үрвээс далдын хүч, шуламын хорлолоос хамгаалагдана гэж итгэдэг байжээ. Эртний Ромчууд халиар цус цэвэрлэдэг тухай бичсэн байдаг бол Германчууд цус цэвэрлэх, хоол боловсруулалтыг сайжруулах, цагаан хорхойн эсрэг хэрэглэдэг байжээ. Германы гэлэнмаа Хилдэгард фон Бингэн халиарыг ходоодны өвчтөй хүмүүс чанаж болгосны дараа бага зэрэг хэрэглэж болно. Харин түүхийгээр идэхгүй байхыг сануулжээ.    Зөвхөн Монголд төдийгүй Европын орнуудад ч өргөн хэрэглэдэг халиар нь олон төрлийн витамин, магни, магнизм, төмөр агуулсан байдаг учраас бактерийн эсрэг үйлчилж, үрэвслийг намдааж, цусны эргэлтийг сайжруулж, судасны хатуурал, зүрхний шигдээс өвчнөөс сэргийлэх чанартай юм байна.  Анагаах чанараараа сармистай төстэй. Сармис шиг хурц үнэртэй тул хандалж уухад тохиромжгүй. Халиарыг чийг бамын євчин, судас хатуурах, гэдэс ходоодны гvрвэлзэх хєдєгєєн удааширч, хоолны шингэц муудах зэрэгт хоолондоо хольж хэрэглэнэ. Хаврын цагт монголчуудын хамгийн түгээмэл хэрэглэдэг халиар ийм шидтэй ургамал аж. Халиартай хуушуур, халиартай бингүйгээр Монголын хаврыг төсөөлшгүй нь ийм учиртай. Хусны шүүс хоолойны ангина, уушгины багтрааг анагаана Хүмүүс хусны шүүсийг маш өргөн хэрэглэсээр байна. Хусны шүүсийг жил бүрийн хавар тавдугаар сарын 1-20-ны дотор цаг агаарын байдлаас шалтгаалан хусны гүйдэл эхлэхээс дуусах хугацаанд бэлтгэж авдаг. Шүүсийг авахдаа модыг гэмтээхгүйгээр хусны гадна талын цагаан үйсийг хурц хутгаар 1-2 см орчим гүн зүсэж шүүсийг гоожуулан цорго, тосгуурын тусламжтайгаар тосож авна. Шүүсийг авч дууссаны дараа хусыг гэмтээхгүйн тулд цоолсон нүхийг бөглөж тосон будгаар будна. Нэг хуснаас 2-3литрээс их шүүс авахгүй байх нь чухал. Хэрэв хэт их шүүс авах буюу хэт гүн зүсэж модлогийг гэмтээх нүхийг бөглөхгүй шүүсийг гоожуулж орхивол уг хус үхэх учир хянуур болгоомжтой эв дүйтэй байх хэрэгтэй. Хусны шүүсний амт чанарыг сайжруулах зорилгоор элсэн чихэр, лимоны хүчил зохих хэмжээгээр нэмж уусгана. Шүүсийг хөвөн маарлаар шүүж шилэн сав юмуу паалантай хувинд хадгална. Хусны шүүсний үндсэн үйлчилгээ нь цинг /С эмин дэмийн дутмагшил/ -ийн эсрэг, шээс хөөх юм. Түүнийг подагри, үе мөчний өвчин, хаван, хатигшилт, хоолойны ангина, уушигны багтраа зэрэг өвчнүүдийн үед ууж хэрэглэнэ. Мөн ханиад, ходоод гэдэс, элэг цөс гээд ер нь л бүх л өвчинд тустай.  Мөн уг шүүсийг экзем болон бусад арьсны өвчинд гадуур хэрэглэж болно. Хусны шүүсийг гоо сайхны зориулалтаар ч ашигладаг ажээ. Хусны  шүүсийг уухын хажуугаар өглөө бүр нүүрээ угаагаарай. Мөн түүн дээр нимбэгний шүүс нэмээд өдөрт хоёр удаа арьсаа арччих. Тэгвэл арьс яваандаа цайрч шингэрнэ гэдгийг эмч нар зөвлөж байна. Цээнэ                                                          

Нүүдэл хийх ёсон

Малчдын буурь сэлгэн нүүх, гэр ачиж буулгах ажил нь хүний хүч бүл шаардах хүнд ажил байдаг. Ялангуяа халуун дулаан цаг, мөн хүйтний улиралд нүүх хэцүү. Ийм учраас малчин айлын нүүдэлд ойр хавийн хүмүүс тусалдаг, ачааг нь ачиж өгөх, хамт явж дөхүүлж өгөх, замд нь байгаа айл цай өгөх, ачаа барааг нь чангалж засч ачих, аян замыг нь ерөөх болон буух газрын айл ачааг нь тайлж цай уулгах, гэр барилцаж өгөх, нүүх өдөр цаг чиг гаргах, бууриа цэвэрлэх, ойрхон буудалд бол эрт үүрийн харанхуйд ачаалж өглөөний улаан нарнаар буудаг. Буусан айл шинэ буурийн цайг дээжлэн өргөх, нүүлгэж ирсэн хүмүүст сайхан цай хоол хийж өгдөг, айлын дэргэдээс салж нүүсэн бол нүүхийн цай, хоолыг урьдчилан 1-3 хоногт багтаан харилцан бие биедээ уулгаж сайн сайхныг ерөөдөг. Бага сага бэлэг солилцоно.  

Нутаг үзэх, буурь сонгох ёс

“Нүүхийн өмнө нутгаа үз, буухын өмнө бууриа сонго” гэдэг ардын сургааль байдаг. Энэ талаар олон талаас нь бодож зөв шийдвэрлэхгүй бол өөрсдийн аж төрөхөд алдаа гаргах, бусад хөршийн амьдралд зөрчил гарах явдал байдаг. Нутаг үзэх сонгохдоо, нэгэн буурийн газраас хол ойрыг бодох, урьд өмнө идээшин нутаглаж байсан эсэх, уг нутгийн газрын гарц, ургамлын бүтэц, усны хангамж, түлшний бололцоо, алсын харууцтай уужим тэнүүн байдал, тэр хавьд байгаа айлуудын байдал, айлсаж хаяа нийлэх эсэх, бусдын өвөлжөө хаваржааг идэхээргүй байдал, өөрийн болон бусдын малын бүтэц, төрөл, нутаг хавчигдах эсэхийг харгалзана. Буух болон суурин айлтай зөвшилцөн тохирно. Малчин айлууд, ялангуяа арвин их малтай баян айл, угсаа залгамжтай баян ноёд, тайж залан гээд өргөн бэлчээр шаардах хот айлууд буух газар, бэлчээрийг шилэн сонгож тохиромжтой газрыг олвол бусад малчдаас өрсөж буух, пайз хатгах, тэмдэг тавьж буурь авах явдал их байдаг. Өвс ус нь тэгш сайхан нутгийг олж бусдаас урьтан булаалдаж буудаг Гомбо залан гэдэг эзэрхэг хүн байжээ. Нэгэн удаа малчин өвгөн нутаг эргэж явтал бууж нутагламаар өвс ус, бэлчээр тэгш сайхан бууринд буух санаатай үзтэл “Залан Гомбынх энд бууна” гэж тод бичсэн пайз суулгасан байжээ. Үүнийг үзээд “3" үсгийг нь хутгаар хусч “Алан Гомбынх энд бууна” гэсэн пайз болгоод мордоод явчихжээ. Хэдэн хоногийн дараа сумын тамгын газраас малчин өвгөнийг дуудаж Залан Гомбын нэр төрийг гутаав гэжзэмлэн буруушаажээ. Малчин өвгөн хэлэхдээ, пайзны эхний үсгийг нохой буртагласан байхад нь Залангийн нэр сүрэнд муухай юм уу даа гэж бодоод би хусч арилгасан нь үнэн гэжээ. Үүнийг сонсоод тамгын газрын хүмүүс өвгөнд ямар ч буруугүй, харин ч сайн санаатай хүн байна гэж үзжээ.  

Монгол уламжлал дахь хүүхдийн хүмүүжил

Гэр бүл бол нийгмийн жижиг хэсэг бөгөөд энэ жижиг хэсэг балчир насны хүүхдийн хүмүүжилд ихээхэн нөлөө үзүүлдэг. Яагаад гэвэл бага насны хүүхдийн өсөж бойжиж буй орчин бол гэр бүл юм. Монгол уламжлалаас хүүхдийг хэрхэн бүх талаар нь сайн өсгөж хүмүүжүүлж байсныг харцгаая. Өвөг дээдсийн маань үед цогц хөгжил гэсэн үг хэллэг, ойлголт байхгүй байсан ч ил буюу далд ухамсрын аргаар хүүхэд багачуудаа хүмүүжүүлж ирсэн. "Хүмүүжил гэдэг нь хүнжүүлэх, хүмүүнжүүлэх, хүнээр хүн хийх, хүн шиг хүн болгох, амьдрах ур дүй ухаантай болгох гэсэн үг юм.” өөрөөр хэлбэл үр хүүхдээ хүн шиг хүн болгохыг ихэд эрмэлзэн хүмүүжүүлж ирсэн билээ. Бие махбод "Хүүхдийг багаас нь хатуу хүтүү арьс, ширмэл ширдэг дээр унтуулж биеийг нь чангаруулж, 2-3 наснаас нь эхэлж хурга, ишигний зүс нүдлүүлж, гар хөлийн үзүүрт хөдөлгөн, юм дөхүүлэх, ойртуулах зэрэг хүч чадалд нь тохирсон ажил хийлгэдэг байжээ. Хүүхэд хөдөлнө явна гэдэг бол хөдөлмөрлөх үндэс эхэлж байна гэсэн үг” гэжТ. Намжил хэлсэн. Өвөг дээдэс маань "Ажил хийвэл дуустал, Давс хийвэл уустал”гэж сургаж ажлыг дуустал хийлгэхийг эрмэлздэг байжээ. " Аливаа ажлыг буруу хийвэл зодож, загнахгүйгээр учрыг нь сайн ойлгуулж тайлбарлах, хөдөлмөрийн сайхныг мэдрүүлэхийн тулд хөдөлмөрийн ач тусыг бодитойгоор үзүүлж өгөх нь бага насны хүүхдэд чухал байдаг байна…”.Дорно дахины нэгэн цэцэн үг байдаг: "Өлссөн хүнд загас бүү өг, энэ бол нэг өдрийн хоол болно, харин ийм хүнд загас барих аргыг заагаад өг, тэгвэл тэр насан туршийн хоолтой болно”гэсэн байдаг. Бид хүүхдээ бага байхад нь бэлэнчлэх сэтгэлгээтэй болгочихвол том болоод хүний гар хардаг, бэлэн юманд дуртай, хүнд хүчир зүйлд дургүй, ажлын амрыг боддог хүн болох болно. Энэ нь үр хүүхдээ бага насанд нь хүнд хүчир ажил хийлгэх хэрэгтэйгэсэн үг биш ээ, харин ажлын арга ухаанд сургаж, хөдөлмөрийн амтыг мэдүүлэх хэрэгтэй юм. Хөдөлмөрийн хүмүүжил нь хүүхэд ахуй наснаас эхлэн төлөвшдөг. Эцэг эх хүүхэдтэйгээ харьцах нь эцэстээ хүмүүжил олгох үйл явц юм. "Хүүхэд зарим нэг үйлдлийг эзэмшиж эхэлснээр зарим үйлдлээ томчуудтай хамтарч гүйцэтгэх боломжтой болдог. 1.5-2 настай хүүхдийг эх нь тоглоом хураах үйлдэлд сургахдаа үйлдлийнхээ утга, дарааллыг тайлбарлаж, гол ажлыг нь өөрөө хийж байсан бол 2.5-3 насны хүүхэд тоглоомоо өөрөө хурааж чаддаг болсон байдаг. Ямар нэг үйлдлийг бие дааж хийж чаддаг болохын хэрээр хүүхэд урамшиж, томчуулаас туслалцаа авах нь багасч эхэлдэг.” Айл гэрийн эзэгтэй хүн охин хүүхдээ бага балчраас нь эмэгтэй хүний ажил үйлсэд сургаж, сайн эмэгтэйн шинжийг багаас нь бүрдүүлдэг байсан ба харин айл гэрийн тэргүүн нь хүүдээ "эр хүн” ямар байх ёстойг сургаж, сайн эр хүний шинжийг багаас нь зааж сургаж ирсэн сайхан уламжлалтай. Мөн хүүхдүүдээ өглөө эрт хөл нүцгэн шүүдэр дээр алхуулж, голын урсгал харуулж, гол горхины дуу чимээ сонсгодог байсан бөгөөд энэ нь хүүхдийн эрүүл мэндэд ихээхэн тустай байсан. Энэ мэтчилэн өвөг дээдэс маань үр хүүхдийнхээ бие махбодод анхаарлаа хандуулдаг байжээ. Оюун ухаан- Үр хүүхдийн хэр зэрэг хүн болох нь нийгэм, орчноос гадна эцэг эхээсихээхэн шалтгаалдаг. " Оросын их сурган хүмүүжүүлэгч В.А.Сухомлинский"Чи хүн болж төрсөн. Гэвч хүн шиг хүн болох ёстой” гэж хэлсэн нь монгол хүний сурган хүмүүжүүлэх зарчимтай тохирч байна. Өвөг дээдэс маань гэр бүлийн орчинд хүүхдийг сургахдаа янз бүрийн зүйр үг хэлж хүүхдийн оюун ухаанд далд ухамсарыг бий болгодог байсан. "Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал хүүхдийн мэдрэмж, зан үйлийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг”. Тиймээс ахмад настангууд маань хүүхэд багачуудынхаа хажууд хараалын үг хэлэх, хэрэлдэж муудалцах, таагүй уур амьсгал гаргах, эмх замбараагүй явдалзэргийг цээрэлдэг байсан. Харин өнөө үед энэ байдал эсрэгээрээ хэрэгжиж ахмад настангууд бага насны хүүхдийн хажууд хараалын үг хэлж, тэр бүү хэл тэдэнд янз бүрийн хараалын үг зааж өгч хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж байгаа билээ. Хүүхэд хийгээд сурчихсан зүйлээ хийж байхад эцэг эх өмнөөс нь хийх хэрэггүй бөгөөд харин урамшуулж өгөх хэрэгтэй юм."Бурмаар тэжээхээр, Урмаар тэжээ”гэдэг монголын сайхан үг байдаг. Харин хүүхэд буруу зүйл хийвэл тэр дор нь шийтгэх хэрэгтэй. Шийтгэхдээ яагаад, ямар учраас шийтгэж байгаагаа хүүхдэд ойлгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол хүүхэд өмнө нь гаргасан алдаагаа дахин дахин гаргах ба шийтгэсэн шийтгэл тань үр дүнгүй болох болно. Монголын ард түмэн маань”Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэм”, Ах нь сургаж, дүү нь сонсдог” зарчмаар хүүхэд багачуудаа сургаж ирсэн ба "Эх нь бөөр алаг бол, Унага нь шийр алаг”, ”Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэж үзэн бага балчраас нь тэдэнд үлгэр дууриалал үзүүлэн хүмүүжүүлж ирсэн билээ. Үр хүүхэддээ энэ мэтчилэн олон зүйр үг хэлж далд ухамсараар хүмүүжүүлж, тэдний оюун ухааныг хөгжүүлдэг байсан. Мөн"Эгчийгээ ээжээсээ ялгацгүй хайрла, Ахыгаа ааваасаа өөрцгүй хүндэл”гэжхүүхдийг бага балчраас нь өвөг дээдсээ хүндэтгэх ёсонд, бусадтай харилцах харилцаанд сургаж ирсэн бөгөөд 3 настайгаас нь хонь малын зүс нүдлүүлж тэдний оюун ухааныг нь тэлдэг байсан. Энэ мэт амьдралын энгийн ажил үйлсээр дамжуулан үр хүүхдийнхээ биеийг нь эрүүл чийрэг, үгэнд цэцэн, ухаанд мэргэн өсгөж ирсэн байна. "Хувцсаар нь угтаж, Ухаанаар нь үддэг”энэ зүйр үгнээс монголчууд ухааныг ямар их чухалд үздэг гэдгийг харж болох юм. Тиймээс зүйр цэцэн үг цээжлүүлж, оньсого таавар таалгаж, түргэн хэллэг хэлүүлж, шүлэг дуу заан өгч, үлгэр тууж, аман зохиол ярьж өгч,хүүхдүүдийнхээ оюун ухаан, хэлний чадавхийг дээшлүүлдэг байсан. Сэтгэл зүй Хүүхдийнхээ сэтгэл зүйд анхаарах хэрэгтэй гээд ядмар нэгэн сургалт хийх, ил тод зүйл хийдэггүй байсан ч тэдний хийж үйлдэж үр хүүхэдтэй хандаж байгаа байдал нь хүүхэд багачуудад ихээхэн нөлөөлдөг байсан. Хүүхдээ "ухаалаг, төлөв, даруу, энэрэнгүй сэтгэлтэй, зоригтой, үнэнч шударга болгон хүмүүжүүлэхийн тулд тэдний оюун сэтгэхүйн онцлогийг сайн мэдэх хэрэгтэй. Бяцхан хүүхдүүд хоорондоо ижилхэн юм шиг боловч үнэндээ тэдний хүлээн авах чадвар, сэтгэхүйн үйлдлүүд сэтгэл зүйн онцлог их ялгаатай байдаг”. Хүүхэд бүрийн хүлээн авах чадвар, өөрийн мэдрэмжээ илэрхийлэх нь ч өөр өөр байдаг. Монголын ард түмэн эрт дээр үеэс хүүхэд багачуудаа ёс суртахуутайгаар хүмүүжүүлж ирсэн билээ. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хэрүүл маргаантай орчин гэх мэт хүүхдийн өсөж буй орчин хүүхдийн сэтгэл зүйд ихээхэн нөлөөлдөг. Хүүхдийн сэтгэл зүйн хөгжилд гэр бүлийн түүх онцгой үүрэгтэй байдгийг сэтгэл зүйчид зориуд анхааруулсан байдаг. Хүүхэд насандаа эцэг эх, эмээ өвөө нараасаа гэр бүлийнхээ тухай сонсож байсан хүүхэд орчиндоо сэтгэл зүйн харилцаа тогтоохдоо сайн, хүнд нөхцөлд амархан зүг чигээ олдог байна. Өнгөрсөн амьдралаа хүүхэд, ач гучдаа ярих нь сайн нөлөөтэй байдаг. Эргэж санах нь сэтгэл зүйг тэнцвэржүүлж, …санааны эерэг төлөвийг бий болгоно. Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар ахмад үеийнхэний ямар нэгэн бүтэлгүй дурсамж хүүхдийн хөгжилд нөлөөлөх нь илүүтэй байдаг байна. Энэ нь хүүхдэд өөрийн хүчинд итгэх итгэл төрүүлдэг. Мөн үүгээр зогсохгүй хүүхэд өөртэй итгэх итгэлтэй өөрийн үнэ цэнийг мэдэрдэг болдог ба ахмад үеийнхээ алдаанаас суралцаж дадлага туршилгатай болдог. Нийгэм ба нийгэмших Хүүхдийн хөгжлийн нийгмийн талд нөлөөлдөг хүчин зүйлийн нэг бол гэр бүл юм. "Гэр бүлийн нөхцөлд хүүхдэд үзүүлж байгаа зан үйлийн үлгэр дууриалал нь хүүхдэд өөрийн гэсэн нийгмийн туршлага хуримтуулахад нөлөөж байдаг ба хүүхдийн ертөнцийг үзэх үзлийн анхны ойлголт бүрэлдэн тогтдог.”Хүүхдийг бага балчир гэж голохгүй хурга ишигний зүс нүдлүүлж, биед нь тохирсон саваар усанд явуулж, модон морь хийж өгч саахалт айлийн хүүхдүүдтэй тоглуулж нийгэмтэй нь харилцуулдаг байсан. "Гэр бүл хүүхдийн хөгжил, ёс суртахуун, амьдралын олон хэвшил чиг хандлагын зохион байгуулагч нь болдог. Хүрээлэн буй ертөнцтэй харилцах хүүхдийн харилцааг эцэг, эх болон бусад хамаатан садан нь бүрдүүлдэг. Эхлээд томчуул хүүхдийг урамшуулан, идэвхийг ньдэмжиж хамтарч ажилладаг.” Хүүхэд эхлээд аав ээж, ах эгч, гэр бүлийн гишүүдтэйгээ харилцдаг ба дараа нь айл саахалтын хүмүүстэйгээ харилцдаг. Монголчууд хүүхдээ бага балчираас нь ахмад настангаа хүндэтгэх ёсонд сургаж ирсэн бөгөөд эцэг эх нь үр хүүхдээ хүндэтгэн хайрлаж "гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд” хүргэж хүн шиг хүн болгон ирсэн билээ. Монголчуудын үр хүүхдээ хүндэтгэх ёсонд: §Хүүхдийнхээ санал бодлыг сонсох §Сурч боловсроход нь бүх талаар дэмжих §Үр хүүхдийнхээ дэргэд хэрэлдэхгүй байх §Дэргэд нь архи, дарс уухгүй байх §Найз нөхөдийнхөн дэргэд зэмлэхгүй байх гээд олон ёс байдаг. Балчир насны хүүхэд энэ мэтчилэн гэр бүлийн орчинд бие махбод, оюун ухаан, сэтгэл зүй, нийгмийн гэх мэт бүх талаараа өсөж байдаг.

Бөөрөнд чулуу хэрхэн үүсдэг вэ

Бөөр гэж юу вэ? Бөөр нь атгасан гарын хэмжээтэй бүсэлхийн дээр, хавиргануудаар хамгаалагдсан байрладаг хос эрхтэн юм. Бөөр ямар үүрэгтэй вэ? – Биеийн эрдэс бодис усны тэнцвэрт байдлыг хангадаг – Цуснаас хорт бодисыг гадагшлуулдаг – Өөр хоорондоо ялгаатай боловч цусны улаан эсийг бий болоход оролцдогоороо төстэй даавар болон эрдэс бодисуудыг бий болгодог. – Ясны бат бөх, эрүүл байдлыг хангадаг витамин Д-ын шимэгдэлтэнд тусалдаг. – Цусны даралтыг хянаж байдаг. Бөөрний чулуу гэж вэ? Шээсээр зөөвөрлөгдсөн өчүүхэн жижиг хэсгүүд эсвэл талстуудын цугларлаас бөөрөн дотор үүссэн цул хатуу талстыг бөөрний чулуу гэнэ. Бөөрний чулуунууд нь элсний ширхэг шиг жижгээс эхлээд ширээний теннисний бөмбөг хүртэл янз бүрийн хэмжээтэй байдаг. Чулуу нь шээс ялгаруулах системийн аль ч хэсэгт үүсч болно. Бөөрний чулуу үүсэхэд ямар хүчин зүйлс нөлөөлөх вэ? Бөөрний чулууг үүсгэх хэд хэдэн хүчин зүйлс байдаг: – Шээсний замын дахилтат халдварууд – Шингэн зүйл маш бага уух – Шээсний замын бөглөрөл –  Хоол хүнсэндээ хэт их кальци, витамин С агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх – Кальцийн агууламжтай хүчил саармагжуулагч төрлийн эмүүд хэрэглэх – Бамбайн хордлого, бодисын солилцооны өвчлөлүүд Бөөрний чулуужилтын үед илрэх шинж тэмдэг: Нурууны доод хэсэг эсвэл хэвлийн доогуур гэнэт хүчтэй өвдөх бөгөөд өвдөлт нь цавь руу дамжина. Энэ өвдөлт нь хэдэн минут эсвэл хэдэн цаг ч үргэлжлэх бөгөөд хэсэг хугацаанд намддаг. Өвдөлтийн үед дотор эвгүйрэх, бөөлжих шинж тэмдгүүд дагалдан илэрч болно.Хэрвээ шээс ялгаруулах замын халдвартай бол халуурах, жихүүцэх, хөлрөх, шээхэд хөндүүрлэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Шээсэнд цус илэрч болзошгүй. Шээс ялгаруулах замын халдвартай бол шээсний сүвээр хорсох, олон дахин шээх хүсэл төрөх болон шээс булингартай гарах эсвэл эвгүй үнэртэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Бөөрний чулуужилтад хэн өртдөг вэ? Бөөрний чулуужилтад эмэгтэйчүүдээс эрчүүд илүү их өртдөг бөгөөд 20-40 насныханд тохиолддог. Чулуу нь ихэвчлэн зуны хуурайшиилтай үед үүсдэг. Бөөрний чулууг хэрхэн оношлох вэ? Бөөрний чулууг рентген туяа эсвэл сонограммаар, өнгөт тариа хийх болон хэт авианы эмнэлгийн нарийн шинжилгээгээр оношлоно. Бөөрний чулууг яаж эмчлэх вэ? Ихэнх жижиг чулуу нь өөрөө аяндаа өдрийн цагаар гадагшилж байдаг. Шингэн зүйл ихээр ууж, эмчийн зөвлөсөн хоолны тусгай хоолны дэглэмийг баримтлах нь нэмэртэй. Жижиг чулуунууд нь өөрөө гадагшлаагүй тохиолдолд өндөр давтамжтай долгионы тусламжтайгаар элсний ширхэгийн хэмжээтэй болтол нь буталсны дараа шээсээр амархан гадагшилдаг. Том чулуунд голчлон мэс засал хийдэг. Бөөрний чулуу дахин үүсэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Бөөрний чулуужилтын тохиолдлуудын 50% нь дахьдаг. Та бөөрний нэгээс олон чулуутай бол цаашид дахин нэмэгдэх болно. Иймд урьдчилан сэргийлэх нь маш чухал юм. Хэрэв та эмчийн зөвлөгөөг дагавал ч чулуужилтаас урьдчилан сэргийлж чадна. Үүнд: Өдрийн турш цаг тутамд мөн шөнө боссон үедээ заавал ус ууж байх, багаар бодоход өдөрт 2 л ус ууна. Их тунгаар витамин С уухаас зайлсхийх, кальцийн агууламж хүчил саармагжуулагчийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх. Хэрэв кальцийн чулуутай бол цай, шоколад, кофе, самар, бууцай зэргийг хүнсэндээ хэрэглэхгүй байх. Хүнсний ногоо, жимс, үр тариаг байнга хэрэглэх.  

​Бөөрөнд чулуу хэрхэн үүсдэг вэ

Бөөр гэж юу вэ? Бөөр нь атгасан гарын хэмжээтэй бүсэлхийн дээр, хавиргануудаар хамгаалагдсан байрладаг хос эрхтэн юм. Бөөр ямар үүрэгтэй вэ? – Биеийн эрдэс бодис усны тэнцвэрт байдлыг хангадаг – Цуснаас хорт бодисыг гадагшлуулдаг – Өөр хоорондоо ялгаатай боловч цусны улаан эсийг бий болоход оролцдогоороо төстэй даавар болон эрдэс бодисуудыг бий болгодог. – Ясны бат бөх, эрүүл байдлыг хангадаг витамин Д-ын шимэгдэлтэнд тусалдаг. – Цусны даралтыг хянаж байдаг. Бөөрний чулуу гэж вэ? Шээсээр зөөвөрлөгдсөн өчүүхэн жижиг хэсгүүд эсвэл талстуудын цугларлаас бөөрөн дотор үүссэн цул хатуу талстыг бөөрний чулуу гэнэ. Бөөрний чулуунууд нь элсний ширхэг шиг жижгээс эхлээд ширээний теннисний бөмбөг хүртэл янз бүрийн хэмжээтэй байдаг. Чулуу нь шээс ялгаруулах системийн аль ч хэсэгт үүсч болно. Бөөрний чулуу үүсэхэд ямар хүчин зүйлс нөлөөлөх вэ? Бөөрний чулууг үүсгэх хэд хэдэн хүчин зүйлс байдаг: – Шээсний замын дахилтат халдварууд – Шингэн зүйл маш бага уух – Шээсний замын бөглөрөл –  Хоол хүнсэндээ хэт их кальци, витамин С агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх – Кальцийн агууламжтай хүчил саармагжуулагч төрлийн эмүүд хэрэглэх – Бамбайн хордлого, бодисын солилцооны өвчлөлүүд Бөөрний чулуужилтын үед илрэх шинж тэмдэг: Нурууны доод хэсэг эсвэл хэвлийн доогуур гэнэт хүчтэй өвдөх бөгөөд өвдөлт нь цавь руу дамжина. Энэ өвдөлт нь хэдэн минут эсвэл хэдэн цаг ч үргэлжлэх бөгөөд хэсэг хугацаанд намддаг. Өвдөлтийн үед дотор эвгүйрэх, бөөлжих шинж тэмдгүүд дагалдан илэрч болно.Хэрвээ шээс ялгаруулах замын халдвартай бол халуурах, жихүүцэх, хөлрөх, шээхэд хөндүүрлэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Шээсэнд цус илэрч болзошгүй. Шээс ялгаруулах замын халдвартай бол шээсний сүвээр хорсох, олон дахин шээх хүсэл төрөх болон шээс булингартай гарах эсвэл эвгүй үнэртэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Бөөрний чулуужилтад хэн өртдөг вэ? Бөөрний чулуужилтад эмэгтэйчүүдээс эрчүүд илүү их өртдөг бөгөөд 20-40 насныханд тохиолддог. Чулуу нь ихэвчлэн зуны хуурайшиилтай үед үүсдэг. Бөөрний чулууг хэрхэн оношлох вэ? Бөөрний чулууг рентген туяа эсвэл сонограммаар, өнгөт тариа хийх болон хэт авианы эмнэлгийн нарийн шинжилгээгээр оношлоно. Бөөрний чулууг яаж эмчлэх вэ? Ихэнх жижиг чулуу нь өөрөө аяндаа өдрийн цагаар гадагшилж байдаг. Шингэн зүйл ихээр ууж, эмчийн зөвлөсөн хоолны тусгай хоолны дэглэмийг баримтлах нь нэмэртэй. Жижиг чулуунууд нь өөрөө гадагшлаагүй тохиолдолд өндөр давтамжтай долгионы тусламжтайгаар элсний ширхэгийн хэмжээтэй болтол нь буталсны дараа шээсээр амархан гадагшилдаг. Том чулуунд голчлон мэс засал хийдэг. Бөөрний чулуу дахин үүсэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Бөөрний чулуужилтын тохиолдлуудын 50% нь дахьдаг. Та бөөрний нэгээс олон чулуутай бол цаашид дахин нэмэгдэх болно. Иймд урьдчилан сэргийлэх нь маш чухал юм. Хэрэв та эмчийн зөвлөгөөг дагавал ч чулуужилтаас урьдчилан сэргийлж чадна. Үүнд: Өдрийн турш цаг тутамд мөн шөнө боссон үедээ заавал ус ууж байх, багаар бодоход өдөрт 2 л ус ууна. Их тунгаар витамин С уухаас зайлсхийх, кальцийн агууламж хүчил саармагжуулагчийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх. Хэрэв кальцийн чулуутай бол цай, шоколад, кофе, самар, бууцай зэргийг хүнсэндээ хэрэглэхгүй байх. Хүнсний ногоо, жимс, үр тариаг байнга хэрэглэх.  

Далны мэрэг

Торгуудууд  Халхтай адил нас гүйцсэн хонины далны ясан дээр өөрийн болон харийн тал, буян хишгийн сав, тогоо, хүн малын омог, малын хэвтэр гэхчлэн олон байрлалд хувааж мөнөөх далаа аргалийн зөөлөн галд түлж шаталтаар үүссэн ан цавын байдлаар мэргэлдэг. Далаар мэргэлэх нөгөө нэг хэлбэр нь шатаагүй цагаан далыг хар малгайд хийж бүрэнхийд айлынхаа өрхны баруун оосор дээр тавиад тэр айлд ярьж буй ярианы эхний 3 үгийг өнгөрөөгөөд  дараагийн 3 үгийг цээжилж ирээд далаар мэргэлэгч хүндээ хэлэхэд тэрхүү үгийн тайлбар мэргэлдэг. 

Хуудаснууд

Subscribe to Зан үйл