logo

logo.jpg

Advertisement

Зан үйл

​Мал шүдлэх, насчилах уламжлалт арга

Малчид олон зуун жил бэлчээрийн мал аж ахуй эрхэлж амьдрахдаа малынхаа насыг шүдээр нь тодорхойлох аргыг хэрэглэж иржээ. Энэ аргын шинжлэх ухааны үндэс нь бэлчээрийн өвс ургамлаар хооллодог малын шүдний бүтэц нь насаа дагаж өөрчлөгдөх морфологи өөрчлөлтийн зүй тогтлыг танин мэдсэн ойлголт юм. Малын насыг тоо, шүдээр тодорхойлдог хоёр арга монголоос гаралтай бөгөөд тоогоор илэрхийлэх арга нь төв Азиас Туркээр дамжин баруун Европод, шүдээр илэрхийлэх арга нь Манжаар дамжин Якут болон Дорно дахинд тархжээ. Мал шүдлэх уламжлалт аргыг анх удаа 1966 онд Д.Лхасүрэн шинжлэх ухааны мэдээлэл болгон тавьжээ. Монголчууд адуу, уналгын морьдыг худалдан авч өгч арилжаалах эртний үеэс морины шүдийг үзэж нас тогтоох арганд шилжсэн байна. Унага ихэвчлэн шүдгүй гарч, сүүн шүд гарч эхэлсэнээс хойш 10-12 сартайдаа голын хоёр, 14-25 сартайдаа захын хоёр үүдэн шүд элэгддэг. Цаашид 26 сартайгаас нь голын хоёр үүдэн шүд байнгын шүдээр солигдож эхлээд 3 насанд нь ургаж солигдон жигдэрч дуусдаг. Энэ насыг малчид шүдлэн гэдэг. Гурав хагас настайгаас дунд үүдэн шүд нь байнгын шүдээр солигдон 4 насандаа ургаж гүйцэх тул хязаалан нас гэнэ. Дөрөв хагас насандаа захын хоёр үүдэн шүд байнгын шүдээр солигдож эхлээд 5 насандаа ургаж жигдрэх учраас соёолон нас гэнэ. Адуу зургаан насандаа доод эрүүний голын хоёр үүдэн шүдний цөгц элэгдэлгүй үлдсэн байдаг тул дор дөрвөн зах, 6-7 насанд дунд хоёр үүдэн шүдний цөгц элэгдэж, толгойн үүдэн шүд хэвээр үлдэх тул дээр бүрэн гэдэг. Ингэж адууны шүдний морфологийн өөрчлөлтөөр түүний насыг 21 ба түүнээс дээш хэмжээгээр тодорхойлж болдог ажээ. Хонь ямааны голын үүдэн шүд нь хоёр нас хагастай солигдож эхлээд гурван нас хүрэхэд бүрэн гарч гүйцэх тул гуна, гунжин насны бог малыг шүдлэн гэнэ. Харин дунд хоёр үүдэн шүд нь томорч солигдоход дөнөн, дөнжин нас хүрсэн байх тул хязаалан гэнэ. Мөн захын доторхи хоёр шүд солигдоход соёолон /5 нас/ хүрдэг. Захын хоёр шүд солигдоход 6 настай буюу зургаан шүдтэй хонь ямаа болно. Гадна захын хоёр шүд нь томоор солигдон бүх шүд гүйцэж жигдрэхийг гүйцээсэн хонь ямаа буюу найман шүдтэй, долоон настай байдаг. Нас гүйцсэн хонь ямааны шүд 2-4 жилийн дараа сийж 10 наснаас унаж сийрдэг. Тугал эхээс гарахдаа 2-3 хос шүдтэй байдаг. Захын үүдэн шүд нь 14-20 хоногийн дараа ургадаг. Нэг жил болоход сүүн шүд элэгдэж эхлэх ба хоёр дахь жилдээ гол хоёр үүдэн шүд, 2.5-3 насанд дунд хоёр үүдэн шүд, 4 насанд хажуугийн хоёр үүдэн шүд, 5 насанд захын хоёр үүдэн шүд тус тус ургаж гүйцдэг. Үхэр 6 настайд голын хоёр, мөн дунд хоёр үүдэн шүдний хэлэн талын гадаргуу хагасаа хүртэл элэгддэг. Есөн нас хүрэхэд голын дунд хажуугийн үүдэн шүдний гадаргуу нь дөрвөлжин хэлбэртэй болж эхэлдэг. Арван настайд үүдэн шүднүүд богиносож, захын үүдэн шүдний хавирах гадаргуу нь дугариг зууван болж зай нь ихэсдэг. 14-15 настайд бүх шүд сийрч 16-18 насанд шүд голоосоо унаж эхэлнэ. Тэмээ 5 нас хүрч голын хоёр үүдэн шүд нь байнгын шүдээр солигдоно. Зургаан настайд голын захын хоёр үүдэн шүд солигдож дөрвөн шүдээ гаргана. Үүнийг дөрвөө хатгасан ат гэдэг. 8-9 настайд голын 6 шүд нь солигдон гарч жигдэрнэ. Үүнийг зургаан халбагаа хатгасан ат гэдэг. 12 наснаас голын 2 үүдэн шүдний цөгц элэгдэж гол хоёроо дарсан гэж нэрлэгдэх ба 14 наснаас голын хажуу дахь хоёр үүдэн шүд ширвэгдэж цаашид 16 наснаас бүх үүдэн шүд ширвэгдэж эхлэх тул тэгш ширвэсэн ат, ингэ гэдэг. 18-19 насанд бүх үүдэн шүд нь элэгдэж сийрэх, голын үүдэн шүдний дээд гадаргуу дөрвөлжин, дундах нь гурвалжин, захынх зууван болохыг ясан дөш гэдэг. Харин 20-22 насанд үүдэн шүднүүдийн орой нь бүхэлдээ элэгдэж буйландаа ойртдог. Үүнийг махан дөш гэдэг ажээ. Малын насыг шүдээр тодорхойлох уламжпалт аргыг шинжлэх ухааны тодорхойлолтонд оруулсан Д. Лхасүрэн /1966/, Ж.Гомбо /1970, 1987, 1988/, Ч.Сонгино /1994/, Д.Цэвэгжжав /1980/, Х.Чойжилжав /1980/ нарын олон эрдэмтэд байдаг. Малын шүдэнд гарах өөрчлөлт нь тухайн нутгийн байгаль цаг уур, малын тарга хүчнээс хамаарч 1-2 сараар хожимдож болох бөгөөд малчдын арга нь шинжлэх ухааны аргаас ялимгүй зөрөх тал гардаг. Монгол малчид малын насны нэрийг угтуулан өгч нас бүхэнд шахам тусгай нэртэй байдгаас гадна нэг бүтэн жил болоод нэр нь солигддог. Жишээ нь, хонинд бол нэг насандаа хурга, хоёр нас дуустал төлөг, гурван насандаа гуна гунж, дөрвөн насандаа дөнөн дөнжин, таван насандаа соёолон, зургаан насандаа 6 шүдтэй ирэг, эм хонь гээд 7 насандаа 8 шүдээ гаргаж гүйцээсэн буюу нас гүйцсэн хонь гэдэг билээ. Ямаа мөн адил нэрлэгдэн тооцогдоно. Үхрийн 1 настай нь тугал, 2 настай нь бяруу, 3 настай нь гуна гунж, 4 настай нь дөнө дөнж /хязаалан/, 5 наснаас соёолон гэдэг. Үүнээс дээш 6, 7 насанд нь гүйцээсэн шар, унээ гэж нэрлэдэг. Тэмээний төлийг 1 нас дуустал нь ботго, зарим нутагт нас хүрч яваа ботгыг шилбэт буюу уяат гэдэг. Нэгээс дээш насанд эр эм тором, 2-3 насанд буйлт /буйл хатгах нас 3 наснаас/, 3 наснаас гуна гунж, 4 наснаас дөнө дөнж гэх бөгөөд 5 жилээс дээш настайг гүйцээсэн ат ингэ гэдэг. Адууны 1 настайг унага, өвөл хаврын унагыг сарваа, 1-2 насны хооронд даага, 2-3 насны хооронд шүдлэн, 3-4 насны эр адууг хязаалан үрээ, охиныг хязаалан байдас гэдэг. 4- 5 насны хооронд дөнө дөнжин буюу соёолон адуу гэдэг. 5-6 насны хооронд хавчиг соёолон морь гэж их насны морьдтой уралдахгүй, өнжеөж 7 наснаас нь их насанд нийлүүлж уралдах учраас нийлэх буюу гүйцээх нас гэдэг. Малчид малын насыг шүдээр биш, ихэвчлэн насны нэр дэвших тоогоор илэрхийлэн тооцдог. Гагцхүү энэ нь гарын малын хувьд бүрэн тодорхой байдаг. Харин малаа өөр хүмүүст борлуулах, хурдан морины насыгзөвтогтоожуралдуулах зэрэг үед шүдэлдэг. Хурдан морины комисст малын эмч мэргэжилтэн хүмүүс оролцдог нь морьдын насыг шинжлэх ухааны үүднээс тогтоох, морьдын эрүүл мэнд хүч чадлыгхаргалзан уралдааныг зохион байгуулахтай холбоотой ажээ.  

Цагаан сарын ёсон

Цагаан сардаа монголчууд бор болон цагаан гэсэн хоёр янзын идээ бэлдэнэ. Бор идээнд: бүхэл мах, битүү бууз банш, шимийн архи. Цагаан идээнд: бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг ордог байна. Нутаг нутгийн онцлогоор ул боов буюу хэвийн боов, зарим нь ч хавсай хийж, таваг засахдаа ахмадыг хүндэтгэн гурав буюу түүнээс дээш боов давхарлан тавган дээр өрж, дунд нь боорцог хийн дүүргэж дээд тал нь 81 ширхэг ул боовоор засдаг. Тавгийн боовыг гурваар өрдөг нь тулгын гурван чулуу болон жаргал зовлон жаргал, таваар өрдөг нь таван бие махбодь, үе үеэр давхарладаг нь айл гэрийн хэдэн үетэй золгосны шинж буюу билэг тэмдэг. Тухайн өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа болон хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн гэх мэтээс хамаараад “Тэдэн улыг элээжээ” гэж хүндэтгэн, юм үзэж нүд тайлснаар нь дахин ул элээх билэгдэл болгон нас нэмж, ул боовоороо таваг засдаг байна. Өнөө цагт “оймс элээнэ” гэж ярьдаг. Эрт үед “ул элээнэ” гэж ярьдаг байж. Яагаад “ул боов” гэж нэрлэв? Хүн хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчтэйгээ холбогдож, мэдээлэл солилцон, хүч эрч авч явдаг. Хүн хөлөөрөө аливаа нэгэн үйл хэрэг буюу орон зайг ялж, ямар нэгэн орон зайгаас, нөгөө орон зай руу шилжин явдаг. Тиймээс “явах” гэсэн үйлдэл буюу “урагшлах” гэсэн билэгдлийг агуулж “ул боов” гэж нэрлэдэг байна. Монголчууд тавгийн идээ засахгүй бол тухайн жилдээ хиймор лундаа гутаж идээ ундаагаар хомс байна гэж цээрлэдэг.   Ууц тавих ёс Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Гийчний өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны мах, хавирганы бураа талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина. Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугараг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгийн мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхүү хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.   Монголчууд Цагаан сарын шинийн нэгэнд хийморийн овоонд гарч дээд Мөнх тэнгэрт мөргөн нар гарахыг үзэж байгаа нь Тэнгэрт мөргөх бол Монголчуудын цагаан сарын хамгийн анхны ёслол болно. Монголчууд оны эх, сарын тэргүүн, өдрийн эртэд юуны өмнө дээд мөнх тэнгэрт мөргөн золгохыг тэргүүн ёс болгодог. Эзэн хаанаас эгэл борчуул хүртэл энэ ёсыг бат журамладаг. Шинийн нэгний өглөө зүүнээс цагаан гэгээ цуварч үүр тэмтрэгдэх үеэр тэнгэрт мөргөх ёслол хийнэ. Индрийн тойронд цагаан эсгий, хивс, гудас дэвсэнэ. Аливаа бэлтгэл бүрэн болбол гэрийн эзэн тэргүүлэн тавагтай цагаан идээ, ууц, архи, цай зэргээс дээж өргөх бөгөөд дөрвөн зүг, найман зовхист хандан тэнгэрт цацал цацна. Өргөл төгсний дараа галыг нар зөв тойрон гэрийн эзэн тэргүүлэн индрийн тойронд дэвссэн эсгий дээр сөгдөн тэнгэрт гурав гурав ес мөргөнө. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг. Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, ул боов юм. Манай ихэнх нутагт үндсэн тавгийн идээний бяслаг буюу боов хавсайг сондгой тоогоор давхарлан өрдөг. Эцэг, ах нар нь буй айлын тавгийн идээ гурав буюу тав байж болдог. Эцгийнх нь долоон давхар идээ засна. Төрийн шинж чанартай ёслолын тавгийн идээг голчлон есөн давхар засдаг уламжлалтай. Тавгаа өрөм, ааруул, шар, цагаан тос зэрэг цагаан идээгээр чимэх ёстой. Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм.   Цагаан сараар хадагтай золгож байгаа нь Шинийн нэгэнд нар мандахтай уралдан босож, шинэ дээл хувцасаа өмсөн, цайгаа чанан цай идээний дээжээ нар, байгаль дэлхийдээ өргөн, гэрийн тэргүүнтэй гэр бүлийн гишүүд эхэлж золгоно. Голдуу ахмад хүмүүс хадагны амсарыг золгож байгаа хүн рүү харуулан барьж золгоно. Ахмад хүнтэй золгохдоо хоёр гараа тохойг нь түшин “Та амар мэнд байна уу?” гэж золгож хоёр хацраа үнсүүлнэ. Золгож байгаа ахмад хүн хариуд нь “Амар мэндээ“ гэнэ. Зочин ширээнд сууж байрласнаар нөхөрсөг дотно сэтгэлээр “ Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу?” гэж ахмад хүндээ хөөрөгний тагийг суллан хөөрөг барина. Хариуд нь “Сайхан сайхан” гэнэ. Хөөрөг бие биендээ барьснаар монголчуудын хооронд бат бэх холбоог үүсгэн ах дүү найз нөхдийн дотно харилцааг бэхжүүлдэг. Хоёр нас чацуу хүмүүс гар гарын бугуйгаар зөрүүлэн золгоно. Гэрийн эзэн гэргийтэйгээ золгодоггүй, учир нь хань гэргий хоёрын бие сэтгэл нэгэн ертөнц гэдэг. Хоёр давхар биетэй хүмүүс хоорондоо золгодогүй нь тээж байгаа үрийн хүйс солигдоно гэж цээрлэдэг байна. Шинийн нэгэнд цагаан идээнээс эхэлж зооглодог, ариун тунгалаг аз хийморьтой, гэгээлгээр шинэ оны гараагаа эхлэхийг бэлэгшээдэг. Цагаан сарын гар цайлах буюу гарын бэлэгт идээ идэш элбэг өгөөжтөй сар шинэдээ золгон орлоо гэсэн билэгдэлээр цагаан сарын идээний дээжисээс хүн болгонд ул боов цагаан идээний хамт хүртээдэг байна. Ер нь Монгол хүний амнаас муу үг унах, хуучин хувцас хунар авах, шидэх, муу буруу үйл хийхийг цээрлэдэг нь амны бэлгээр ашдын билэг ирдэг гэлцдэг. Монголын аман зохиолуудаас монгол ардын үлгэр домогоос гадна зүйр цэцэн үгс сургаал, ерөөл магтаал, цээрлэл, ёс заншил үе дамжин ирсэн нь илээх нь харагддаг.Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн энэхүү баярыг Их Чингис Хаан 1206 онд албан ёсоор бүх нийтийн төрт ёсны баяр болгосон. 17-аар зуунд Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс энэхүү баяр нь Бурханы шашны баялаг бэлгэдэлтэй болж тэмдэглэгдэж ирсэн байна.  

​Цагаан сар

          Монголын шинэ жил, цагаан идээний зүйл «цагаа» гэдгээс үүссэн Цагаан сар буюу хаврын тэргүүн сараас эхэлнэ. Европын олон хэлэнд зарим сарын нэрийг латин хэлний тооны нэрнээс үүсэлтэй сентябрь (есдүгээр сар), декабрь (аравдугаар сар) гэх зэргээр нэрлэдэг учрыг бодолцвол тэнд шинэ жил одоогийнх шиг январь хэмээх сараас эхэлдэг байгаагүй нь илт байна. Энэ январь сар гэдэг нь Ромын Янус бурхны нэрээр нэрлэсэн одоогийн нэгдүгээр сар шүү дээ. Түүнтэй адилхан Монголын шинэ жил ч одоогийнх шиг билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс эхэлдэг байгаагүй. Эрт дээр цагт монголчууд намрын сүүл сарын шинийн нэгэнд, зунжин соргог сайхан бэлчээр мал таргалсан, цагаан идээний зүйл «цагаа» элбэг дэлбэг, өвөл хэрэглэх цагаан идээ, мах нөөцлөхөөр үүц бэлтгэж эхэлдэг цагт шинэ жилээ тэмдэглэдэг байсан тухай мэдээ ард түмний дунд хадгалагдан үлджээ. Гэвч хожим нь, олон зуун жилийн өмнөөс малчин ардуудын аж ахуйн хэрэгцээ шаардлагаар шинэ жилийг хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд, мал сүрэгт маш их халгаатай хатуу ширүүн, шуурга шамаргатай өвөл өнгөрч урин дулаан цаг эхлэх үеэр тэмдэглэдэг болжээ. Гэвч хуучин уламжлалаа хадгалан Цагаан сар-шинэ оны хаврын тэргүүн сарын дараахь сарыг ард түмэн хоёрдугаар сар гэдэггүй, зургадугаар сар гэж нэрлэдэг.            Монголын Хубилай хааны ордонд-олон жил суусан Венецийн элч Марко Поло Цагаан сарын баярын тухай сонирхолтой тэмдэглэл бичиж үлдээжээ. Марко Поло бичихдээ «Энэ өдөр хээ угалзтай тохош нөмөргөж, алт мөнгө, энэ цагаалгад хэрэглэх гоё сайхан сав суулга дүүргэсэн олон авдар ачсан «заанууд», мөн тохош нөмөргөж, бэлэг сэлтийн бүх зүйлийг ачсан тэмээн жин хааны ордонд хүрэлцэн ирнэ. Баярын ёслол үйлдэж, бэлэг сэлт барьсны дараа «найрын ширээ дэлгэн засч, бүх хүн найрлаж цэнгэнэ. Хоол унд барьж дууссаны дараа илбэчин, бүжигчин ирж ордныхныг цэнгээн хөгжүүлэх ажээ. Мөн ийм баяр ёслолын үеэр их хаанд сургуультай арслан авчрах бөгөөд тэр нь эзнээ таньсан нохой мэт хааны хөлд цагираглан хэвтээд өгнө» гэсэн буй.          Жирийн ард олон Цагаан сарыг ганц гол баяраа гэж үеийн үед үзсээр ирсэн бөгөөд өнгөрсөн онд амьдралын хар ухаан сууж, нас нэгээр нэмэгдсэний баярыг бие биендээ хүргэж, ирэх ондоо аз жаргалтай амар төвшин байх, амьдралын эх сурвалж болсон адуу мал нь арвижин олшрохын ерөөл талбидаг билээ. -Бие лагшин тунгалаг уу? Мал сүрэг мэнд оров уу? -Даага далантай, бяруу булчинтай, хөвгүүд хөрслөг, охид өнгөтэй юү гэх мэтээр малчид мэндлэн цагаалдаг. Европ зүгт шинэ жилийг шөнө дунд, хуучин он төгсч, шинэ он эхлэх цагт угтдаг бол монголчууд шинэ он эхлэхийн өмнөх орой айл болгон гэр гэртээ оны эцсийн хоол зоог барьдаг. Үүнийг «битүүлэг» гэх бөгөөд өнгөрөн одож буй оноо «битүүлэн төгсгөж» буй ёс юм. «Битүүлгээр» өрх айлын хүн болгон өнгөрсөн онд олдсон шилдэг сайн идээ хоолноос цадталаа хүртэх ёстой. Бас урьд цагт албан байгууллагууд битүүний өдөр тамга тэмдгээ хэвтүүлэн тавьж, «тамга амраах» ёслол хийдэг байжээ.           Шинэ он өглөө эртээс эхэлнэ. Цөмөөр гоё сайхан дээл хувцсаа өмсөөд, гэрийн доторхи хамгийн ахмад хүмүүс өвөө, эмээ, аав, ээж нараа хадгаар золгоно. Ахмад хүмүүс нь үр ач нараа өлзийтэй сайхан ерөөлөөр ерөөнө. Дараа хөрш саахалтын ахмад хүндтэй хүмүүстэй золгохоор явна. Ийнхүү цагаалган эхэлж, ахмад, залуучууд, хүүхдүүд тус тусдаа ялгаран айл болгонд орж золгох бөгөөд айл болгон тэднийг хүндэтгэн дайлж бэлэг сэлт өргөн барина. Шинэ оны идээ зоог барьсны эцэст айлын хүмүүст өлзийтэй сайн ерөөл талбих ёстой. Ер нь монгол хүн ерөөл магтаал хэлэх дуртай, тухайн үеийн нөхцөл байдалд тохируулан яруу сайхан найрлагатай шүлэг, ерөөл хэлэх нь олонтой бөгөөд ерөөл сонссон хүн «Тэр ерөөл бат орших болтугай» хэмээн товчхон хариу хэлнэ.           Бас  шинэ жилээр хуц уралдуулна хэмээх нэгэн сонин наадам байжээ. Малчнаас хэдэн толгой хоньтой вэ гэж асуухад малчин хониноос илүү олон тоо хэлдэг байж. Энэ нь мал сүрэг өсөн олшрохын дэмбэрэл байж.Мөн шинийн нэгний үдэш хоёр бадарчин ба 32 чөтгөр хэмээх тоглоом, өөрөөр хэлбэл математикийн бодлого боддог байжээ. Үүнд, хоёр бадарчин хөдөө хээр худгийн дэргэд хонох болжээ. Гэтэл шөнө дунд 32 чөтгөр хүрч ирээд хоёр бадарчныг худагт хаяна гэхэд хоёр бадарчин зөвшөөрөөд, харин аль тэнэгээ урьдаар худагт хаях хэрэгтэй гэжээ. Чөтгөрүүд, -Тэнэг хүнээ яаж мэдэх вэ гэж асуув. -Тэр амархан. Цөмөөрөө худаг тойроод сууцгаая. Тэгээд нэг захаас нь тоолоход долоодох хүн тэнэг болно. Түүнийг авч худагт хаяад байя гэж бадарчин хэлжээ. Энэ болзлыг чөтгөрүүд зөвшөөрөөд, худаг тойрч суугаад нэг захаас тоолон долоодох хүнийг худагт хаясаар эцэст нь хоёр бадарчин үлдсэн байна. Шинийн нэгэнд таадаг эртний уламжлалт таавар буюу бодлогыг та нар ч бас таагаад үз. Үүнд 32 ижилхэн зоос бас хоёр өөр зоос аваад аяга тойруулан өр. Тэгээд хаанаас нь яаж тоолбол хоёр бадарчин буюу хоёр өөр зоос «долоодох тэнэг» болохгүйг бодож ологтун.  

Гарын алга улайх нь элэгний хатуурлын шинж тэмдэг

Eрөнхий Цирроз гэдэг нь грекээр нимбэгэн шар гэсэн утгатай үг юм. Эрүүл хүний элэг улаан өнгөтэй байх ёстой атал циррозоор өвдсөн хүнийг тод шар өнгөтэй болдог тул ийнхүү нэрлэжээ. Элэгний эрүүл эс нь холбогч эдээр солигдон бүтэц нь алдагдаж эхэлдэг элэгний өвчнийг цирроз гэнэ. Шалтгаан Энэ өвчин үүсэхэд нөлөөлдөг гол хоёр хүчин зүйл байдаг. Нэг нь вирусын гаралтай шар өвчин, тэдгээрээс В ба С гепатит. Ялангуяа нялх багадаа В гепатитаар өвдөж байсан хүмүүсийн циррозоор өвдөх эрсдэл нь маш их болдог. Иймд эцэг, эхчүүд хүүхдүүддээ онцгой анхаарал тавьж байх хэрэгтэй юм. Дараагийн шалтгаан нь согтууруулах ундаа, түүний дотор хатуу архийг хэтрүүлэн хэрэглэх явдал. Гэхдээ дараах нөхцөлд дээрх хоёр шалтгаан үгүй байсан ч циррозоор өвдөх эрсдэл ихэсдэг. Үүнд: – хорт бодисуудаар хордох ( мөөгний хор, зарим эм) – удаан хугацаагаар шарлалт өгсөн цөсний хүүдийн болон цөсний цоргоны өвчин удамшлын хүчин зүйлүүд (ховор тохиолддог) – дархлалын тогтолцооны хямрал /бие махбод гэнэт элэгний эдийг гэмтээгч бодис ялгаруулах/ зэрэг нь тодорхой нөлөө үзүүлдэг байна.   Явц Халдварт шар өвчний үед элэгний бүтцэд өөрчлөлт гарснаар эрүүл эсүүд нь гэмтэж, бие махбодид шаардлагатай уураг г.м. бодис ялгаруулж чадахаа байхаас гадна хортой бодисыг саармагжуулах чадвараа алдана. Шинж тэмдэг – Элэгний хэмжээ өөрчлөгдөнө. Элэг томрох, эсвэл жижигрэх. – Хэвлий хөөж цүдийнэ. Энэ нь хэвлийн хөндийд шингэн хуралдсантай холбоотой. – Гэдэс дүүрч, дотор эвгүйрч, ам халуун оргих, хэхрүүлэх, шээс ялгаралт удааширна. – Биеийн ерөнхий байдал суларч, турна. – Хэвлийн урд хананы хөх судаснууд өргөсөж, хүйс тойрон наймаалжны толгойг санагдуулсан хөхөвтөр дүрс бий болно. – Цээж, нуруу болон мөрөн дээгүүр од шиг, эсвэл жижигхэн аалзтай төстэй улаан толбонууд үүснэ. – Гарын алга улайна. – Эрэгтэй хүний хөхний булчирхайнууд томорч, суга, духны үс унан бэлэг эрхтэний хөвчрөлт суларна. – Эмэгтэй хүний сарын тэмдэг тасалдана. – Элэгний шүүх чадвар алдагдсанаас цусанд хорт бодис хуралдаж, байнга толгой өвдөх, ой тогтоолт, анхаарал сулрах шинж ажиглагдана. – Ходоод дурандахад улаан хоолойн судас өргөссөн харагдана. – Арьс шарлах, загатнаж болно. Циррозын үед хүчтэй өвдөлт байдаггүй. Хаяа биеийн хүчний ажил хийж, хоолны дэглэм алдагдсан үед хэвлийн баруун дээд хэсэгт хүндэрч, төөнөж өвдөх зовиур илэрч болно. Цирроз бүтэн эмчлэгддэггүй, олон жилийн даамжирсан явцтай бөгөөд хүндэрсэн үедээ онц аюултай өвчин юм.   Оношлогоо Зөв оношлохын тулд, ходоод гэдэсний эмч үзлэг хийсний дараа доорх шинжилгээнүүдийг бичнэ. – Цусны биохимийн шинжилгээ – Элэгний вирусын гаралтай үрэвсэл үүсгэгчийг тодорхойлох цусны шинжилгээ – Элэгний болон бусад эрхтэний хэт авианы шинжилгээ – Улаан хоолойн венийн судасны байдлыг хянах ба цус алдах магадлалыг тодорхойлох ходоод дурандах шинжилгээ – Элэгний сцинтиграф буюу цацраг идэвхт шинжилгээ – Компьютерийн томограф шинжилгээ. – Элэгний ба хэвлийн хөндийн бусад эрхтнүүдийн өөрчлөлтийг харна – Зарим тохиолдолд элэгний эдийн шинжилгээ хийнэ. Эмчилгээ Энэ өвчнийг бүрэн эмчлэх боломжгүй. Зөвхөн эхний шатанд нь түр зогсоох боломж байдаг. Өвчин даамжирсан үед эмч- гепатолог зөвхөн таагүй шинж тэмдгийг арилгаж, хүндрэл үүсэх явцыг удаашруулж чаддаг.   Үндсэн эмчилгээ: – Хоолны дэглэм барих. Энд өөх тостой, шарсан хуурсан, халуун ногоотой хоолноос татгалзах. – Архийг тэвчих. – Давс болон уургийн хэмжээг хязгаарлах. – Шээс хөөх эмүүд – Вирусын эсрэг эмчилгээг ховорхон хэрэглэнэ. Гэвч заримдаа өвчнийг удаашруулдаг талтай – Плазмоферез. Цусыг хортой бодисоос шүүж цэвэрлэх. Элэг өөрөө энэ үүргээ биелүүлж чадахаа больсон нөхцөлд энэ эмчилгээг хийнэ. – Өвчин улам даамжирч хүндэрсэн үед өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлнэ. Мэс заслын эмчилгээний шаардлага гарч болзошгүй; – Парацентез. Хэвлийн хөндийд хуримтлагдсан шингэнийг хэвлийн хананд хатгалт хийж гаргах. – Цусны гүйдлийн өөр зам бий болгох хагалгаа хийх. Энэ нь гэмтэл ихтэй маш хүнд хагалгаа бөгөөд судасны мэс засалчийн нарийн ур чадвар шаардагдана. О. Шинэтуяа  

​Өвдөгний үений архаг үрэвсэл ба түүнээс сэргийлэх нь

1.Идэр, дунд наснаас эхлэж ясанд аяндаа хөгшрөлийн процесс явагддаг учраас шим тэжээл илүү шаардагдана гэдгийг ойлгож ясны тэжээлүүдийг хангалттай нөхөж байх нь зүйтэй. Үүнд: эрдсээр баялаг хүнсний ногоо, малын ясны чөмөг, кальци агуулсан баталгаатай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх. 2.Эмэгтэйчүүд цэвэршилт явагдахаас эхэлж шим тэжээлтэй хүнсний зүйл илүү нөхвөрлөх шаардлагатай. 3.Ясны тэжээлд ганцхан кальци, фосфор, магни, цайр, витамин Д амин дэмийг хүртээмжтэй буюу тэнцүү авах ёстой. 4.Даарч хөрөх, жиндэх, чийгний нөлөө нь өвдөгний архаг үрэвслийг буй болгох нэгэн гол шалтгаан юм. Учир нь хүний зүрхийг дулаан түгээгч гэж ойлговол хөл, өвдөг, үе мөч нь дулаан илч энерги хангагч зүрхнээс хол хязгарт байдаг тул харьцангуй илч, энерги дутмаг, хүйтэнд амархан даарах, хөрөх, өртөх тал бий. Энэ нь өвдөгний өвчнийг буй болгохын нэгэн гол шалтгаан болдог. 5.Биеийн жинг заавал тогтмол барих хэрэгтэй. Өвдөг нь хүний биеийн жинг тээж явдаг үе болохоор хэвийн байх ёстой жингээсээ илүү жин авч явбал аажимдаа хөл муудах зайлшгүй нэгэн шалтгаан болдог. Тийм учраас биеийн жинг тогтмол, хэвийн байлгах нь нэн чухал юм. 6.Хөдөлгөөн ба ажил хөдөлмөр. Өвдөг нь хамгийн том хөдөлгөөнт үе, зохих хөдөлгөөндөө зохицсон байх учиртай. Хэт ачаалалтай, хүнд хөдөлгөөн хийх буюу удаан хугацаагаар хөдөлгөөн багатай байлгавал өвдөгний үеийн бүтцэд өөрчлөлт орж өвчин болох нөхцөл бүрдэнэ. Хөдөлгөөнийг өөрийн нас, биеийн байдалд тохируулан хийх шаардлагатай. 7.Гэмтэл. Өвдөгний үе нь маш нарийн бүтэцтэй болохоор гэмтэл, бэртэл зэрэг гадны нөлөөнөөс болж өвчлөх тал олон бий. 8.Удамшил. Аав, ээжийн аль нэгнийх нь талд өвдөгний үений өвчтэй хүн байсан бол өвдөгний үений өвчинд зохих хэмжээгээр нөлөөлөлх буюу удамших тал байдаг. 9.Бусад үе мөчний өвчин. Хоолой байнга өвдөх, ангины гаралтай хэрлэг өвчин /хэрэх/ чийг нойтны гаралтай үе мөчний өвчин/үений шар усны өвчин/, тулай буюу полиартрит, малын гаралтай бруцеллёз /шинэ хэрэх/ зэрэг нь өвдөгний үеийн архаг үрэвсэл буюу хавсармал хам шинжийг буй болгодог. Иймээс дээрх өвчнүүдийг үүсгэгч нөхцлийг мэдэж авснаар өвдөгний үеэ хамгаалах, мөн өвдөгний өвчнөө эмчлүүлэхэд зохих ач холбогдлыг өгнө. Өвдөгний өвчнөөс сэргийлэх дасгалууд · Өдөр бүр 150-300 удаа хөл дээрээ босож суух · Өвдгөн дээрээ гараа тавиад өвдгөө баруун тийш 150, зүүн тийш 150 удаа хөдөлгөх · Хөлөө ээлжлэн тус бүр 150 удаа сэгсрэх · Халуун усаар 10-15 минут өвдгөө шүршээд илж нухлах · Эдгээр дасгалуудыг хүүхэд, залуу үеэсээ хийж дадал болгож заншвал өтөл насандаа хөл, өвдөг өвдөх өвчнөөс зайлсхийхэд тустай. Өвдөгний үений өвчнийг гэрийн нөхцөлд эмчлэх аргууд 1.Ясны шөлний жин Малын яс ялангуяа хонь, адууны яс хагас кг-г 3-5 л усанд 40-50 минут буцалган шөлний ууран дээр нь 20-30 минут өвчтэй хэсгээ жигнэх эсвэл зузаавтар алчуур дүрж халуун, бүлээнээр нь жин тавина. Энэ арга нь даарсан хөрсөн, чийг нойтноос болсон үе мөчний архаг өвчин, өвдөг хүйтэн оргиж шархирах, яс ургаж шингэн багассанаас болж өвдөх зэрэгт ихээхэн ач тустай. 7 хоногт 2-3 удаа, 3 долоо хоног хийнэ. Гам, цээр- Халуун жин, дулаан эмчилгээг хийсний дараа даарах, цас, салхи, бороонд цохиулахаас зайлсхийж, нүнжигтэй халуу, бүлээн хоол унд иднэ. Цусны даралт ихтэй хүмүүс даралт бууруулах эмээ хэрэглэсний дараа заслаа хийнэ. 2.Бор давсны жин Бор давс 1 кг, шар тос, хятад цуу бага зэрэг хийж чийгийг нь гартал хуурч дараа нь даавуун уутанд хийн өвчтэй хэсэгт жин тавина. Хүйтэн чанартай үе мөчний өвчин, өвдөгний архаг үрэвсэл, суудлын мэдрэлийн үрэвсэлд сайн. 7 хоногт 2-3 удаа, 3 долоо хоног хийнэ. Гам, цээр- Халуун жин, дулаан эмчилгээг хийсний дараа даарах, цас салхи, бороонд цохиулахаас зайлсхийж, нүнжигтэй халуу, бүлээн хоол унд иднэ. Цусны даралт ихтэй хүмүүс даралт бууруулах эмээ хэрэглэсний дараа заслаа хийнэ. 3.Зэрлэг гахай, тарвага, дорго, малын чөмөгний тосноос байнга түрхэж нар болон галд ээж байх нь өвдөг шархирах өвчинд тустай. 4.Адууны хомоолын засал Орой унтахаасаа өмнө адууны хөх хомоол 1 кг-г нэрмэл архинд хийж халаагаад өвчтэй газартаа сайн шавж, гадуур нь гялгар уут тавьж боогоод хонуулаад өглөө нь авна. Салхи, жавар оруулж болохгүй. 7 хоногт 2-3 удаа 3 долоо хоног хийнэ. Цусны даралт ихтэй хүмүүс даралт бууруулах эмээ хэрэглэсний дараа заслаа хийнэ. 5.Арьслах засал Хэрэв өвдөгний үе халуун оргиж өвдөөд байвал ямааны толгойн арьсаар, хүйтэн оргилж өвдвөл адуу, хонины толгойны арьсаар арьслана. Арьсаа сайтар өвчиж аваад захыг нь хайчлан, галд ээж бага зэрэг халаагаад өвдгөн дээрээ тавина. Дараа нь гадуур нь гялгар уут тавьж боогоод хонуулаад өглөө нь авна. Салхи, жавар оруулж болохгүй. Энэхүү заслыг орой унтахаасаа өмнө хийгээд өглөө авбал сайн. 7 хоногт 2-3 удаа 3 долоо хоног хийнэ. Цусны даралт ихтэй хүмүүс даралт бууруулах эмээ хэрэглэсний дараа заслаа хийнэ. 6.Өвдөгний үе хүйтэн оргиж өвдвөл хонины сэвсэн засал хийнэ. Гүзээтэй сэвснээсээ халуу, бүлээнээр аваад өвдгөн дээрээ шавж тавина. Дараа нь гадуур нь гялгар уут тавьж боогоод хонуулаад өглөө нь авна. Салхи, жавар оруулж болохгүй. Энэхүү заслыг орой унтахаасаа өмнө хийгээд өглөө авбал сайн. 7 хоногт 2-3 удаа 3 долоо хоног хийнэ. Цусны даралт ихтэй хүмүүс даралт бууруулах эмээ хэрэглэсний дараа заслаа хийнэ. www.zuunnast.mn  

Анхны цасны найр

Сайн ноён хан аймгийн өөлд бэйсийн хошуу буюу одоогийн Архангай аймгийн Өлзийт суманд “цасны бичиг” гэх анхны цасны найр болдог байжээ. Энэ нь баруун монгол ын өөлд ястны эртний заншил бөгөөд Галдан бошигтын цэрэг Манжийн цэрэгтэй тулалдаж яваад буцахдаа Өлзийт суманд хэсэг цэрэг үлдсэн нь нэг хошуу болж өргөжөөд Архангайн Өлзийт сум болж нутагшаад өдий хүрсэн нь энэ юм. Ийм заншил Ховд, Увс аймгийн өөлд ястны нутагт түгээмэл байжээ. Нутгийн ахмадууд бүр зунаар үгсэн тохирч анхны цасны найр хийх бичиг зохиож айлыг томилдог. Энэ бичиг нь “Энэ намар анхны цас орсоны маргааш танайд найрлана. Иймд төчнөөн хэмжээний айраг архи, мах бэлтгэх хэрэгтэй” гэсэн бичгийг хийж найр хийх айлдаа уяж сойсон сайн морьтой хүнээр хүргүүлж баруун талын ширдэг доогуур сэм хийлгэдэг. Сайн морь сойж унадаг учир нь уг бичгийг ширдэг доогуур хийснээ мориндоо мордсон хойно хэлээд зугтаахад хойноос нь хөөж барьж аваад айраг архиар шахуулж өрхний эсгийд боолгуулдаг гэнэ. Цасны бичиг авсан айл заавал бэлтгэж нэр төрөө бодож хийдэг бөгөөд тэднийх цасны бичиг авч гэнэ гэсэн зар нутаг дотор тардаг учраас цас ороод цэлмэсэн өдөр хүмүүс урилгагүйгээр бөөн бөөнөөр ирж буудаг. Цасны найрыг ихэвчлэн баян чинээлэг айлд хийх бөгөөд заримдаа харамч айлд зориуд хийх явдал ч байдаг. Цасны найр нь эртний уламжлалтай бөгөөд анчин эрчүүд цас орсны маргааш шинэ Цасан дээр ангийн мөр хөөж түүнийг их холдуулахгүйгээр ан гөрөөсийг хялбар, элбэг агнаж олз олдогоос баяр хийж байсантай холбоотой ажээ. Одоо хүртэл монгол анчид цас °рсны маргааш анд гарч, ангийн мөр мөшгөх, ангийн байршлын Чиглэл тогтоох, хавх саалиа эргэж үзэх зэрэгт ангийн мөр тов т°Дорхой байдгаас олз омог ихтэй өдөр байдаг. Аливаа үндэсний заншил, уламжлал нь түүхийн тодорхой үед хувиран өөрчлөгдөж, бусад үндэстэн ястнаас өвлөгдөн дамжиж хөгжиж байдаг ажээ. Иймээс олон үндэстэн ястнаас өвлөгдөж хөдөлгөөнд орж, хөгжин баяжиж шинчлэгдэж байдаг ажээ.      

​Гэртээ байнга тариурын зүү байлга

Гэртээ байнга тариурын зүү байлга. Энэ нь цус харвалтын үед аврах үнэхээр гайхалтай, уламжлалт бус арга юм. Үүнийг дуустал уншаад , дараа нь цааш нь бусдад дамжуул. Үүнийг мэдэж авснаар хэзээ нэгэн цагт та хэн нэгэнд туслах болно. Энэ үнэхээр гайхалтай юм. Тиймээс, эдгээр гайхамшигтай зөвлөгөөг унших цаг гарга. Хэн нэгний амьдрал танаас шалтгаалах цаг таарах ч юм бил үү… "Аав минь саа өвчин тусч, хожим нь харвалтын улмаас нас барсан. Би анхны тусламж үзүүлэх энэ аргыг өмнө нь мэддэггүй байсан маань тун харамсалтай. Цус харвах үед тархины судаснууд аажмаар тэсэрнэ. Цус харвалт болсон тохиолдолд, тайван байх хэрэгтэй. Хохирогч хаана ч байсан хамаагүй , түүнийг хөдөлгөж болохгүй. Яагаад гэвэл хөдөлгөх л юм бол судасны тэсрэлт болно. Түүнийг дахин унахааргүй тохитой суулгаад дараа нь цусыг нь ханах хэрэгтэй.. Хэрэв гэрт тань тариур байвал зүүгээр нь, байхгүй бол оёдлын зүү , эсвэл тээглүүр зүү ч хэрэглэж болно. Ажиллах дараалал: 1.Зүүгээ гал дээр барьж ариутгана 2 Ямар нэг тусгай цэгүүд хайхгүй, хурууны хумснаас мм зайтай хатгана 3 Цус гартал нь хатгана 4 Цус шүүрч эхлэхгүй бол цоолсон хурууг өөрийн хуруунуудаар шахаж цус гаргана. 5 Бүх 10 хуруунаас цус гарсны дараа хохирогчийг ухаан ортол хүлээх хэрэгтэй. 6 Хэрвээ хохирогчийн ам мурийсан байвал чихийг нь улайтал нь татаарай 7 Дараа нь чихний дэлбээ бүрээс хоёр дусал цус гарахаар хоёр удаа зүүгээрээ хатгах. Хэдэн минутын дараа хохирогч сэргэх ёстой. Хохирогчид ямар нэгэн хэвийн бус шинж тэмдэг илэрсэн бол түүнийг хэвийн байдалд ортол хүлээгээд дараа нь эмнэлэгт хүргэнэ. Хэрвээ эхлээд яарч түргэн тусламжаар эмнэлэг рүү хүргэх юм бол замдаа машинд сэгсрэгдэн тархины судасны тэсрэлт болж бүр хүндрэх болно. Тэр алхаж явж чадаж байвал аврагдлаа гэсэн үг юм. Хүний амь аврахын тулд цус ханах энэ аргыг би Сан- Juke-д амьдардаг Хятадын уламжлалт анагаах ухааны доктор Хa Бу Тин-аас мэдэж авсан. Түүнээс гадна энэ аргыг амьдралд турших боломж надад таарсан учраас 100 % үр дүнтэй гэдгийг батлан хэлэх байна. 1979 онд би Taй Чунг-д байдаг Фунг Гаап коллежид багшилж байлаа. Нэг удаа ангидаа байж байтал өөр нэг багш сандран гүйж ирээд: " Хатагтай Лю, хурдлаарай, манай удирдагч тархинд нь цус харвачихлаа!" гэж хэллээ. Би тэр даруй гурван давхар луу гүйлээ. Манай удирдагч ноён Чэнь Фу Тянийг харахад царай нь цайж, үг яриа нь ойлгомжгүй бас ам нь муруйсан - харвалтын бүх шинж тэмдэг илэрсэн байлаа. Би тэр даруй дадлага хийж байсан оюутнуудын нэгийг тариур авахуулахаар эмийн сан руу гүйлгэж, дараа нь ноён Чэний бүх 10 хурууг хатгалаа. Хэдэн минутын дараа бүх 10 хуруунаас вандуйн үр шиг дусал цус гарсны дараа ноён Чэний царайны өнгө засарч нүд нь тогтож ирэв. Гэвч ам нь мурий хэвээр байлаа. Тиймээс би цусаар дүүргэхийн тулд түүний чихийг зулгаав. Чих нь улаан болонгуут би хоёр чихний омгийг цоолж хоёр хоёр дусал цус гаргав. Аль аль чихнээс тус бүр хоёр дусал цус гарсны дараа гайхамшигт явдал болж, 3-5 минутын дотор амны хэлбэр эргэн хэвдээ орж, яриа нь оновчтой болсон юм. Бид түүнийг хэсэг амрааж, аяга халуун цай уулгаад шатаар буулган Вэй Бах эмнэлэг рүү явууллаа. Тэр тэнд нэг л шөнө хэвтээд, маргааш өдөр нь эмнэлгээс гарсан. Бүх зүйл амжилттай болж дараа нь ямар ч хүндрэл гарсангүй!!! Харвалт өгсөн өвчтөнүүд ихэвчлэн эмнэлэг орох замд тархины хялгасан судасны задаргаа болж дахин хэзээ ч эдгэрдэггүй. Тиймээс , цус харвалт нас баралтын хоёр дахь гол шалтгаан болж байна. Аз таарч амьд үлдэгсэд насан турш хэвтэрт байх болдог. Ийм аймшигтай зүйл хэний ч амьдралд тохиолдох ёсгүй. Бид бүгд энэ цус ханах аргыг мэдэж, нэн даруй тусалж чадвал өвчтөн богино хугацаанд 100% эргэн хэвийн болох болно. Уншиж ойлгоод цааш нь дамжуулбал энэ нь ирээдүйд хэн нэгний амьдралыг аврахад туслах болно.  

​Аян замын цээр

Замд яваа хүн зараатай таарвал алж, могой таарвал гурван хэсэг болгон замын уулзвар, хоёр талд нь хаяж цээр гаргана. Замд хир хөлстэй алчуур олох буюу гээвэл дахин авахгүй, харин гаанс олдвол толгой, соруулыг авч, мод нь нэвт нүхтэй, ёроолгүй эд гэж үздэг тул хаядаг. Замын дунд морио сольдоггүй. Замд оршуулгын цуваатай таарвал сайн, хуримын цуваатай таарвал муу гэдэг. Учир нь үхэгсэдийн бурхан, гэрлэснийг чөтгөр дагаж явдаг гэдэг. Замд хулгана, болжмор, мэлхий залгисан могой таарвал муу ёр гэж үзсэн хүн магнайнхаа үс гэзгийг илж, миний толгойн үс чиний хөлөөс олон гэж домын үг хэлнэ. Эрлийн хүний замд лам, чавганц хүн тааралдах, туулай нар буруу эргэж гүйх нь эрэл бүтэмжгүй болно гэдэг. Мөн зам дээр хөндлөн хэвтэх дээс, шидмэсийг авдаггүй. Учир нь замын гэм хөндлөн хэвтэх шидмэсэнд, заяаны гэм бэлбэсэн эхнэрийн үсэнд байдаг гэдэг. Эрлийн хүнд битүү хоол, цутгасан гэдэс таарч идвэл эрэл олдохгүй гэдэг.  

​Хар сармис гэж юу юм бэ?

Одоогоос долоон жилийн өмнө дэлхий нийт асууж байсан энэ асуултыг дахин асууя. Энгийн сармис хурц үнэртэй, байгалийн процессоор ургадаг. Мэдээж соёлч боловсон хүмүүс өмхий ногоо гэж нэрлэж, хэрэглээндээ аль болох бага хэрэглэхийг боддог. Тэгвэл хар сармис нь огт ийм үнэргүй. Бүр зөөлөн чавга шиг амттай. Гэхдээ сармисны өвөрмөц амт нь алга болоогүй гэдгийг санах хэрэгтэй. Хар сармисны өөх, тос, уураг, төмөр, цайр, магни, натри зэрэг химийн элементүүд нь энгийн сармисаас 30 дахин их байдаг. Хамгийн гол нь хөгшрөлтийн эсрэг үйлчлэл нь 11 дахин их байдаг нь эрдэмтэд болоод үйлчлүүлэгчдийн анхаарлыг ихэд татдаг билээ. Полифенол буюу хөгшрөх үйлчилгээг сааруулдаг энэхүү химийн бодис нь энгийн сармисаас 20 дахин илүү байдаг ажээ. “Хар сармис нь хавдраас сэргийлээд зогсохгүй, цус шингэрүүлж, дотор эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг бүтээгдэхүүн юм. Хар сармис нь ядаргаа, цусны өөх тос ихтэй хүмүүст маш тохиромжтойн дээр вирус устгах онцгой чанартай байна. Хар сармис нь судас зөөлрүүлээд зогсохгүй, судас хатуурахаас сэргийлж, судасны багтаамжийг сайжруулдаг. Тиймээс хар сармис нь ядаргаа, дал мөр хөшиж өвдөх, нуруу өвдөх зэрэгт тустайн дээр исэлтийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй учир сэвх, үрчлээ, арьс хуурайших зэрэг эмгэгүүдэд тустай” гэж Йокохамагийн Сое коллежийн профессор Окакэ Такако ярьжээ.  Энэ бүх “ид шид” ямар процессоор бий болоод байна вэ гэдэг асуулт урган гарч магадгүй. Гэхдээ их энгийн. Зүгээр л байгальд ургасан сармисыг элдэв бодисгүйгээр тусгайлан тохируулсан исгэх зууханд, химийн ямар нэгэн бодис холилгүйгээр 90 хонуулахад л энэ “ид шид” бий болдог аж. Урт хугацаанд исгэж болгосноод сармисан дахь уураг нь 18 төрлийн аминдэм болдог бөгөөд тэрхүү аминдэм нь  энгийн сармиснаас 6 ба түүнээс дээш дахин, антиоксидант, полифенол агуулга нь 5-10 дахин, хөгшрөлтийн эсрэг үйлчлэл нь 10 дахин их байдаг. Товчхондоо эрүүл мэндэд тустай байдлаараа энгийн сармиснаас 30 дахин илүү байдаг ажээ.  Одоо энэ сармисыг гадаад улс орны хаана ч харж болно. Дэлгүүрийн лангуу, уламжлалт эм эмнэлгийн лангуун дээр гээд л. Бүр хоолны газарт хүртэл хар сармисаар хачирласан стейк идэх нь дамжиггүй.     

​ЦАЙ ИДЭЭ, ХООЛ ХҮНСЭЭ БЭЛТГЭХ ЁС ЗАНШИЛ

Монгол хүмүүс хоолноос гадна цай ундааг өргөн хэрэглэдэг. Энэ цай нь нутгийн ургамлын олон төрөл, тэрчлэн гадаад орны цайны навчийг хатааж шахаж хийсэн амт чанар сайтай бүтээгдэхүүн байдаг. Монголчуудын олон арван жил идээшин дассан цай нь Гүрж нутгийн ногоон навчин цай, хятад цай юм. Монголчууд цай ундаагаа чанахдаа чихэр мэт амтлагч нэмэхгүй, шууд чанаж идээшүүлэн гаргаж уудаг бөгөөд малын сүү сааль элбэг зуны улиралд сүүлж, өвлийн цагт хар цай уудаг. Харин цайг гурил будаагаар амтлан хариулсан цай, хийцтэй цай хийдэг. Зарим нутагт цайндаа борц хийж борцтой цай хийх нь бий. Монголчууд цайгаа ихэд хүндэлж цайны ёс журмыг баримтлах ба “хар боловч хааны ундаа, бор боловч богдын ундаа” гэж хүндэлнэ. Ахмад насны хүмүүс өтгөн амттай цайг хоолоор орлуулах нь ч бий. Бусад орнуудын чихэрлэг амтат ундаа, кофе зэргийн цайтай жишвэл монгол цай эрүүл мэндэд ашиг тустай ундаа болох нь одоо үед тодорхой болжээ. Монголчуудамтатсайханцайгаачанажидээбудааныхаа дээжээр айл гэр, амьтан хүн, гадаад дотоодын зочин гийчдийг урин дайлж олон зуун жил заншиж ирсэн болохоор монгол цайны ёс заншлын бүхэл бүтэн тогтолцоо тогтжээ. Энэ нь Цайгаа чанаж боловсруулах арга технологи болон цайны дээж өргөх, зочин хүнд аягалан барих, цайг уух хүртэх зэрэг бүх үе Шатуудад журам болж баримталж байдаг ажээ. Монгол бүсгүйчүүд өглөө, өдрийн цайгаа олон удаа самарч амт оруулах бөгөөд найман удаа самарч ес дэхийг нь Дээжлэн авч бурхан тахил, тэнгэр хангайдаа өргөн барьдаг. Дараа нь гэрийн эзний аяганд дээяФээд бусад хүмүүс зочин гийчинд аягалан барихдаа насны эрэмбээр баруун гараар барьж, зүүн гараар тохойноос дөгнөж барих нь гэрийн хишиг буян дэлгэрч байх заншил ажээ. Монгол айл өглөө, өдөр цай чанаж дээжийг нь гэрийн эзэнд барих бөгөөд гэрийн эзэн эзгүй бол аяганд нь дээж авч тавина. Харин оройн цайг бага чанаж дээж авах ёс хийхгүй бөгөөд “Унтах хүнд унд хэрэггүй, үхэх хүнд үг хэрэггүй” гэдэг мэргэн үг байдаг. Эцэг эхчүүд хүүхдээ оройн цагаар унд нэхвэл “чамд ам цагаан хулгана алтан аягаар унд авчирч өгнө” гээд өгөлгүй унтуулдаг. Үнэхээр нойрон дунд амны цангаа арилдагийг ахмад хүмүүс мэддэг байжээ. Нойрон дунд ам ангадаггүй, мөн шээс хүрдэггүй учраас настай хүмүүс унтахдаа унд уухгүй заншсан байдаг. Гэрийн эзэгтэй ирсэн зочинд зориулан заавал шинээр цай чанах ба цайгаа аяган дотор нар зөв эргэж байхаар тааруулан аяганы хананд хийж аягална. Цайг заавал гарт нь бариулна. Айл гэрийн баганын хоорондуур цай идээ өгч авах, орж гарахыг цээрлэнэ. Айлд ороод гарсан хүн цай идээнээс заавал сууж амсаад гарах ёстой. Хэрэв гарч байгаа цай хоолноос амсахгүй гарвал муу санасан, эсвэл дорд үзсэн хэрэг болдог. “Болсон бор идээнээс амс, болох болохгүй хүний үгэнд бүү ор” гэсэн сургаал байдаг. Мөн “айлд орсон орсон хүи идээ амсдаг, ойд орсон хүн бохь зажилдаг” гэсэн үг амьдралын хууль байдаг. Айлын өгсөн цай идээг босоогоор эсвэл явган сууж биш, ямар яаруу давчуу явсан ч хөлөө дарж, эсвэл завилан тогтвортой сууж ууж иднэ. "Босоо гийчнийг зочлоход бэрх гэдэг үг байдаг. Завилан суухыг “ноён суудал” гэж айл дуртай, явган суухыг “нохой суудал” гэж дургүйцдэг. Ирсэн зочин хөлөө дарж, завилан сууж идээ амсах нь идээгээ болон айлыг хүндэтгэж байгаа хэрэг юм. Гэрийн эзэн зочинд идээ тавихдаа жижиг явган ширээн дээр тавьдаг. Энэ ширээг “хийморийн ширээ”, “цайны ширээ”, “идээний ширээ”, “гал зуухны ширээ' гэх буюу “зочны ширээ” гэж нэрлэдэг тал ч байдаг. Уг ширээ нь хүндтэй, гэрийн эзний өнгө нүүр болж байдаг. Зочин хүн айлын идээг амсаж хүртээд гашуун нясуун, өтгөн шингэн гэж үнэлж дүгнэх нь зохимжгүй, харин сайхан цай байна, ууж идэж амарлаа гэх мэт урмын үг хэлэх нь зохимжтой байдаг. Цай аягалах, идээ таваг тавихдаа хүнд мэндийн ёсыг бодож алчуур малгайтай байдаг. Энэ үед ханцуй шамлах, хормой шуух, энгэр задгайлах нь ёс алдсан хэрэг болдог. Цай идээ барьж байгаа, авч байгаа хүн бүхэнд хувцас хунар, малгай титмийн ёс нэгэн адил хамаарна. Монгол хүн, хүний өөрийн гэр орон, гадна дотно хаана ч гэсэн хувцас, малгайгаа засч идээ цайг хүндэлж байдаг. Өндөр настан, ахмад хүмүүс өглөөний цайг нөмгөн суугаад ууж болдог. Эр хүн өглөөний цайг аяга дүүрэн хийж уудаг нь тухайн өдрийн олз омог дүүрэн, ажил үйлс бүтэмжтэй байхын бэлэгдэл ажээ. Аянчин жинчин, анчин гөрөөчин хэн боловч хээр буудаллан хоносон газрын уул овоо, аян замынхаа зүгт өглөөний цайны дээжийг өргөдөг. Энэ нь аян замын өлзий хишиг, олз омог дүүрэн байхын ерөөл юм. Замын дагуу байгаа айлууд цай, сүүнийхээ дээжийг жингийн цувааны өөдөөс өргөж байх нь ихээхэн бэлэгшээлтэй сайхан зан үйл байдаг. Нүүж ачаа зөөж байхад ч цай хоол босоогоор ууж идэхгүй ёс нь ачаа хазайж элдэв саад бэрхшээл тохиолдоно гэсэн хэрэг юм. Монгол ардын сургаальд “Яарсан ч явуут уудаггүй, жаргасан ч хэвтэж иддэггүй” гэж бий. Цай ундааг хүнд аягалан барихдаа хуруугаараа аяганы амсар дарвал, та ямар нэг хэрэгт холбогдлоо гэсэн дохио болдог. Мөн хуруугаа давуулж баривал зочин уудаггүй ёстой байдаг. Хүнд аягатай цай хоол өгөхдөө ганц гараар өгвөл хайш яйш гэгдэнэ. Мөн амсардан барихыг цээрлэдэг. Бас аяга бариулаад цай хийж өгөхийг цээрлэдэг. Данх, аяга, хувин, тогоон дээр хормой гарган бузартуулахаас болгоомжилдог. ^онголчууд хоол идсэний дараа заавал цай уудаг нь улаан идээг цагаан идээгээр цайруулан дарж байгаа хэрэгээс гадна аяга халбагаа цэвэрлэж байгаа хэрэг юм. Аяга шаазангийн шавхрууг гэрийн үүдээр цацахгүй, энэ нь гэрийн хишиг буян цацагдах ба шавхрууг аяганаас шууд асгах биш, алган дээрээ хийж асгана. Асгах гэж ярихаас залах гэж эерүүлэн ярьдаг. “Сааль хүртэх бол савыг нь хүндэл” гэдэг зарчмаар бүх сав суулгыг эрхэмлэнэ. Аяга саванд идээ ундааг хэт дүүрэн бялхуулах нь хишиг буянг цалгиулна гэж цээрлэдэг. Амсар дүүрэн бол амны хишиг тогтоно гэж тааруулж аягалахыг эрмэлзэнэ. Монгол хүн дүүрэн бэлэгтэй, төвшин жаргалтай явахыг ерөөдөг нь ийм учиртай аж. Цайны шанагыг хэзээ ч газарт тавихгүй, бузартана гэж үздэг. Хавтгай ёроолтой саванд цай хийж уувал амны хишиг муудна гэдэг. Цай болж байхад гаднаас ирсэн хүн бол тэр айлыг сайнаар бодож явдаг, ирье гэж ирсэн, азтай хийморьтой сайн хүн гэдэг. Ирсэн хүн ч ерөөлийн сайн үг хэлж, яаралгүй яваа бол тухтай сууж уудаг, яаруу яваа бол учраа хэлж тогоотой цайны халивны дотор талд хуруугаа хүргэж ёсолдог. Цай чанах гэж байхад явах яаруу хүн тогоонд идээ хийсний дараа учраа хэлээд мордоно. Шинэ цай уугаад дуусч байхад хүн орж ирвэл “морь муутай яваа юм байна, дахин цай чанаж өгье” гээд татгалзахгүй бол дахин цай чанаж өгнө. Ирсэн хүнд амттай сайхан цайг төвөгшөөлгүй чанаж өгдөг нутаг бол баруун монголын Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн нутаг юм. Энэ нутагт цайны идээ, сүүг элбэг тааруулж давстай, амттай сайхан чанадаг бол зүүн монголын Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутагт цайг давсгүй чанадаг байна. Баруун монголчууд амттай сайхан цай чанадаг учир нь цайг тавлаж чанадагт байдаг ажээ. Энэ нь ширмэн тогоонд идээ сайтай хар цай чанаж идээшүүлээд юүлж, тогоогоо шааргүй болгосны дараа хар цайгаа буцааж хийгээд дээрээс нь сүү хийж нэг буцалгаад сайн самарч тос орхиод данх, домбондоо савладаг байна. Монголчуудын эртний заншлаар бол эр хүн айлаар хонон өнжин явахдаа аяга, аяганы алчуур, уут гурвыг авч явдаг. Айлын эзэгтэй аяганд нь цай хийж өгдөг нь заншил байжээ. “Аягагүй бол амгүйтэй адил” гэж монголчууд ярьдаг. Ер нь монгол айлын ам бүлийн хүмүүс гэртээ тус тусын аягаа хоорондоо сольдоггүй байна. Ирсэн зочинд зориулсан аяга тусдаа байдаг. Гэрийн эзний аяганд хэнд ч цай хийдэггүй. Монгол хүн цай, айрагны аягыг долоодоггүй, харин хоол, тарагны аягаа нар зөв эргүүлэн долоодог нь ариун цэвэрч байдлаас гадна эрүүл мэндийн ач холбогдолтой ажээ. Монголчууд аяга халбага, алчуур даалингаа сольдоггүй нь өнгөц харахад амны хишгээ хадгалж байгаа мэт боловч цаанаа элдэв халдварт өвчин тархах үндсийг хааж байгаа эрүүл ахуйн ач холбогдолтой заншил юм. Цайны шаарыг угаадас, хогтой хамт хаяхгүй, цэвэр газар тусгай асгадаг нь мал идэхэд зориулсанаас гадна цайны дээжийн ёсонд байдагариун чанарыгхадгалжбайгаа хэрэгмөн. Хуурай цайг ууранд хийж нүдэхдээ тоолдоггүй, цай хомсдоно гэх ба үсэргэн үрэгдүүлбэл амны хишиг буурна гэдэг ажээ. Айлын цай буцалж байхад таарсан хүн амсахгүй гардаггүй, улаан цайнаас өнгөрөх нь их зантай хүний явдал гэх, мөн үйлс бүтэмжгүй болдог гэнэ. Уугиж байгаа улаан цайнаас амсахгүй яаран гарсан хүн ажил алдах, осол эндэлд орох болуузай гэж .Цээрлэдэг байна. Цайны ёс дарааллыг алдвал гэрийн идээний хишиг алдагдан буурдаг гэж үздэг. Цайны давсыг 1-2 удаа л тасалж хийнэ, олон удаа тасалж хийвэл цай шорвог болох талтай. Зочинд цай идээ барих аягалах ёс дэгтэй холбоотой нэг хууч яриаг энд дурдая. Эрт урьд цагт Төвд оронд явж олон жил ном үзэж сургуульд сурсан залуу ламаас нутгийн ахмадууд Уулзан ярилцаж суугаад “За хүү минь, эрдэм ном их сурав уу” гэж асуухад “Их базаасан юмгүй, ямар ч байсан шилбэтэй цай Ууж байх хэмжээнд л хүрлээ” гэжээ. Энэ нь монгол заншилд Хэсэг бүлэг хүмүүсийг ахалж ^яваа хүнд цайныхаа дээжийг аягалдагтай холбоотой. Дээр цагийн цайны домбо юм уу одоогийн халуун савнаас цай аягалахад эхний аяганд цайны мод буюу шилбэ ордог. Халхчууд цайны хөвж яваа модыг шилбэ гэдэг. Тэгвэл энэ ламын үгээр бол “Би хэзээ ч хаана ц хэсэг бүлэг хүмүүсийг толгойлж явах чадвартай боллоо” гэсэн утгатай үг байжээ. Цайны аяга хөмөрч тавих, аягандаа шавхруу үлдээх, аягатай хоол цай өгөхдөө амсардан барих, аяга орон дээр тавих, аяган дээгүүр алхаж гарах, амсар сэтэрхий аяганд цай унд барих, аяган дахь хоол ундыг зайлж ууж идэх, аягатай цай хоолыг амсахгүй тавих, будаа хийсэн аяганд савх хатгаж орхихыг цээрлэдэг. Өлөн элгэн дээрээ архи уух, тамхи татах нь хүний биед хор түргэн үйлчилдэг учраас цээрлэдэг. Өлссөн хүн их идэх, хэт тостой, хүйтэн царцанги хоол идэх нь хор гэм учруулна. Монгол хүн дээж идээг таваглан засахдаа малгай өмссөн байдаг, мөн дээж тахил идээний боовыг өргөжин дээшлэхийн бэлэгдэл гэж тэгш тоотой засдаг. Хонины сүүгээр бүрсэн таргийг хаврын чийгт суурин газар байсан хүн ихээр уувал амь насанд аюултай гэдэг. Хоол идээд аяга шаазан, тогоо шанагаа угаахгүй хэлхэлдүүлэн орхих нь муу ёр гэдэг. Хоол асган цутган идэх, яс махыг мөлжүүртэй хаях нь амны хишигт муу болдог гэдэг. Нугалуурыг бэр хүнд өгдөггүй. Учир нь нутаг буцах гэмтэй гэдэг. Мөн хүзүү сээрийг нугалахгүй чанаж идэх цээртэй гэдэг нь залуусыг арвич хямгач, яс нугалж мөлжиж сургах гэсэн санаа бололтой. Махны шөлийг халуунаар уувал хий өргөнө гэж уурыг нь дарж бүлээсгэн уудаг. Малын чөмөг дундарна гэж нэг чөмгийг хувааж идэхийг цээрлэнэ. Их өлссөн хүнд битүү хоол идүүлэх, ямааны мах идээд хойноос нь хүйтэн ус уувал ходоодонд бөөм үүсч өвчин болно.                  

Хуудаснууд

Subscribe to Зан үйл