logo

logo.jpg

Advertisement

Зан үйл

Гүүний саам эхийн сүүтэй адил

  Зун намрын өдрүүдэд цагаан идээгээр ходоодоо цайлгаад авбал өвөл, хавар өлчир байдаг гэж хөгшчүүд ярьдаг. Энэ нь ч бас учиртай аж. Учир нь гүүний сааманд байдаг хүний дархлааг сайжруулах уураг буюу цитокинтой төстэй уураг нь хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварт онцгой сайн нөлөө үзүүлдэг гэнэ. Хамгийн ойлгомжтой, энгийн байдлаар тайлбарлавал гүүний саамны найрлага нь эхийн сүүтэй адил гэсэн үг. Эхийн сүү хүүхдийн биеийн дархлааг сайжруулж өсөлт хөгжилтөд сайнаар нөлөөлдөг бол гүүний саам яг л түүн шиг шимт бодисоор дүүрэн байдаг ажээ. Тиймээс та айраг сайтай нутгаар аялж, амарч яваа бол дараах зааврын дагуу өөрийгөө эмчлээд үзээрэй. Элэг цөсөө цэвэрлээрэй Бидний дунд хоолны дэглэм барьдаг, эрүүл аргаар хооллодог хүн тун цөөхөн. Харин. тос, өөхтэй зүйл тоохгүй иддэг нь олон. Тиймээс гүүний саамаар гэдэс ходоодоо цэвэрлэж, элэг, цөсөө эрүүлжүүлээрэй гэж зөвлөе. Хэрэв та ходоод гэдсээ цэвэрлэе гэвэл дараах зааврын дагуу эмчилгээгээ эхлээрэй. Гүүний саамыг эмчилгээний журмаар хэрэглэхэд дараах горимыг баримтална. Эмчилгээний эхний тун 50 мг. Өдөрт гурван удаа ууна. Харин хоёр, гуравдахь өдөр эмчилгээний тунг нэмж нэг удаа 100-150 граммаар өдөрт дөрвөн удаа уугаарай. Дөрөв, тав дахь өдрөөс 200 граммаар өдөрт таван удаа уугаад үз. Магадгүй эмчилгээний тунг өдөр бүр нэмэгдүүлж байгааг та гайхаж байгаа байх. Эмчилгээний эхний өдрүүдэд ихэнх хүмүүс гүйлгэдэг. Хэрэв гүйлгэлт олон хоног үргэлжилбэл тамирддаг учраас гэдэс, дотроо аажмаар дасгах гэж энэ аргыг хэрэглэж байгаа юм. Дэзрх эмчилгээг та 2-3 хоног үргэлжлүүлнэ. Дасах хугацаа дуусангуут буюу 3-5 дахь хоногоос та өдөрт таван удаа 200 грамм саам уугаарай. Харин эмчилгээний сүүлчийн хоёр өдөр уух тунг бууруулна. Гүүний саамны эмчилгээний үед та ямар нэгэн дэглэм сахих аль эсвэл элдэв эм тан ууж болохгүй. Хэрэв гүйлгэлт зогсохгүй үргэлжлэх шинжтэй бол ээдэм хэрэглэж бас болно. Айраг биеийг эрүүлжүүлж, арьсыг залуужуулна  Айраг бас арьсыг залуужуулж, зүс царайг шингэрүүлдэг гэнэ. Энэ нь саам уух эхний өдрүүдэд гэдэс дотор цэвэрлэгдэж, хорт бодис биеэс гадагшилдагтай холбоотой. Мөн биед шингэсэн саамны уураг хүний биеийг эрүүлжүүлэхээс гадна элгийг хоргүйжүүлдэг. Тиймээс гүүний саам уусны дараа хүний биеийн дотоод хордлого тайлагдаж, эд эс шинээр нөхөн төлжиж, царай зүс өнгөлөг болохоос гадна үрчлээ тэнийдэг байна.  

Адуун соёлын “амьд” домог Батноров хийц

1177 онд Тэмүүжин 16 настай байв. Тэр жил Тайчуудад баригдаж дөнгөлүүлэн айл, айл дамжин баалуулж явж, Сорхон Шарын тусламжаар амь гарч Сэнгүр горхиноо нутаглаж буй гэртээ дөнгөж ирвээс морьдыг нь дээрэмчид хөөн одов. Тэмүүжин найман шаргынхаа араас нэхэн мөрдөж явсан гурав дахь хоногийн өглөө морин дээрээ хөхүүрээ ганзгалж ирээд гүүгээ сааж байгаа үеийн хөвгүүнтэй учирч морьдоо сураглавал, “Саяхан нарнаар зүүн өмнө зүг элдэж өнгөрөв” хэмээжээ. Тэрбээр өөрийгөө Наху баяны хүү Боорчи хэмээнэ. Тэд танилцаж, морьдын араас хамт нэхэлцэхээр явав. Ийнхүү 800 жилийн өмнө Тэмүүжин, Боорчи хоёрын уулзаж нөхөрлөсөн газар өдгөө Хэнтий аймгийн Батноров сумын Хөхүүрийн тал. Боорчийн морин дээрээ тэгнэж ирээд Тэмүүжинтэй хамт явахдаа орхиж, гурав хоноод буцаж ирээд авсан хөхүүрээр ийнхүү Хөхүүрийн тал хэмээн нэрлэсэн гэдэг. Одоогоос 13 жилийн өмнө Батноров сумын Хөхүүрийн талыг түүхэн газар зүйч  О.Сүхбаатар, “Чингис хаан” дээд сургуулийн багш нар Чингис хаан, Боорчи хөлөг баатар хоёрын анх уулзаж нөхөрлөсөн газар хэмээн тогтоож улмаар гэрэлт хөшөө босгожээ. Их эзэн хааны өлгий нутаг гэгддэг Хэнтий аймагт энэ мэт түүхэн газар олон бий. Хэдэн зууны тэртээ Монгол түмний мандан бадарч явсан үеийн гэрч болох газруудын нэг нь яахын аргагүй Батноров сум юм. Тэмүүжин, Боорчи нарын анд бололцсон энэ нутгийг адууны өлгий нутаг ч гэлцдэг. Ирэх зун гурван түмэн адууны баяраа хийхээр төлөвлөж буй энэ нутаг адуугаа дагаад адуучин олонтой. Улсын шилдэг адуучин энэ суманд хэд хэд бий. Зэргэлдээх сумынх нь хүн “Наху баяны нутаг баян байхаас яах вэ дээ” гэж ярихыг нь сонссон ямар ч хүн “Нээрээ л тийм дээ” гэж бодмоор. Адууныхаа тоогоор улсдаа эхний тавд бичигдэж, аймагтаа тэргүүлдэг энэ суманд адууны өв соёл өндөр хөгжсөн. Үүнийг дагаад монгол түмэнд алдаршсан алдарт Батноров хийц ч үүссэн гэдэг. Дарьганга, Сэврээ, Батноров гээд алдарт уран дарханы хийцийн аль, аль нь Монголын уламжлалт өв соёл бөгөөд өөр өөрийн гэсэн онцлогтой. Батноров хийцийн хувьд харьцангуй залуу гэгддэг ч энэ нутгийнхан цутгуурын хэвээр сүлжиж хийсэн товгор, дэгжин, ур хийц сайтай хэмээдэг. Түүнчлэн хэдэн зуун дамжиж ирсэн адуун соёлоо дагаад Батноров хийцээр эмээлийн чимэг, адуун соёлын нэгээхэн хэсэг болох хазаар, хусуур зэрэг төрөл бүрийн хэрэглэлүүдийн чимэглэлийг хийнэ.   Монголд анх удаа цутгуурын хэвийг бий болгож, Батноров хийцийг үүсгэсэн хүн нь алдарт Тожил дархан. Тожил дарханы жинхэнэ нэр нь Бадрахын Ишжамц бөгөөд тэрбээр 1900 онд Батноров суманд төржээ. Б.Ишжамц багаасаа уран дарханы ажилд шимтэн суралцаж өөрийн авьяас оролдлогоор алт, мөнгөн эдлэл хийхдээ гаргуун болсон байна. Мөн түүнийг уран дархан болоход хүргэн ах Равжаа хэмээх дархан ихээхэн нөлөөлсөн хэмээн бичсэн нь бий. Улмаар монгол дарханы урлагт цутгуурын аргыг хэрэглэх шинэ технологийг нэвтрүүлж түүндээ үндэслэн Батноров буюу Тожил гэсэн шинэ хийцийг үүсгэн, хөгжүүлж улс орон даяар алдаршсан юм.  Тожил дарханыг бүтээл туурвиж эхэлж байх үед төмөр ховор, ган төмөр бүр ч олддоггүй байсан тул хадуурын төмөр, хуучин хуурай зэргийг ашиглаж багаж хийж сурсан байна. Мөн тухайн үед дагнан хэрэглэж байсан цаасан загвараар цохиж хөөх аргыг эзэмшин эмээлийн чимэг, мөнгөн аяга, хормойн боолт, гоёл чимэглэлийг захиалгаар хийдэг байсан аж. Тожил дархан цутгуурын хэв хийх дээд зэргийн сайн шаврыг нутгаасаа олсон гэдэг. 1920-иод оны үед Тожил дархан Батноров сумын Бошоогийн Хөх толгой гэдэг газар нутаглаж байхдаа Хөх толгойнхоо арын ганганы дэргэд тамхи татан сууж байтал жалгын эргийн шороо алтан боронзтой мэт гялтганаж харагдаж. Шороог авч имэрч үзвэл тостой мэт зөөлөн байсанд Тожил дархан ихэд олзуурхаж хэв хийсэн байна. Уг шаврыг өдгөө “Бошоогийн шавар” гэх бөгөөд хэв хийхэд хамгийн тохиромжтой шавар юм.     Ийнхүү Тожил дархан олонд алдаршиж тансаг хээнцэр гоёл чимэглэл, эмээлийн их, дунд, бага гарын чимэг, мөнгөн аяга, хормойн боолт, хэт хутга, мөнгөн хазаар зэрэг төрөл бүрийн эдлэл хэрэглэл хийдэг болсон байна. Энэ хэрээр Тожил дарханыг зорин очиж Батноров хийцийн тоног, гоёл чимэг хийлгэх, шавь орохыг хүсдэг хүмүүсийн тоо ч нэмэгдсэн байна. Маршал Х.Чойбалсан Тожил дарханыг нийслэлд урин гадаадын зочид төлөөлөгчдөд өгөх бэлэг сэлт хийлгэдэг байж. “Багшийг минь Улаанбаатараас дуудуулж Итали улсад бэлгэнд явуулах хэт хутга хийлгэсэн гэдэг” хэмээн түүний шавь дархан н.Наваанчүлтэм хуучилсан байдаг. Тожил дарханы уран нарийн хийц болох алтан шигтгээ суулгасан гүц, таваг хоёрыг ЗХУ-д илгээж байжээ. Тожил дарханы хийцээр урласан ил захидлыг 250.000 хувь хэвлэж байсан бөгөөд түүний урласан мөнгөн аяга, хэт хутга одоо ч Москва хотын Дорно дахины урлагийн музейд хадгалагддаг.  Монгол орон даяар Батноров хийцийг дэлгэрүүлж алдаршуулсан Тожил дархан насан эцэс болтлоо төрсөн нутагтаа амьдарч, уран дарханы ажлаа хийсээр байжээ. Өдгөө түүний охин И.Пүрэвдулам Батноров суманд амьдарч буй. Харин түүний хэрэглэдэг байсан багаж хэрэгслийг нутгийн нэгэн иргэн хадгалдаг бөгөөд соёлын үнэт өв төдийгүй Батноров хийцийн гол түлхүүр учраас олонд ил болгодоггүй аж. Харин эдүгээ Батноров суманд Тожил дарханы дөрөв, тав дахь үеийн шавь нар уран бүтээлээ туурвисаар байна. Түүнчлэн Батноров хийцээр бүтээл туурвидаг 60 орчим уран дархан байдаг. Адуун соёлын өлгий нутагт үүссэн Батноров хийцээр бүтээл туурвидаг таван ч уран дархан Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан хэмээх эрхэм цолыг хүртсэн нь улсдаа анхдагчид юм.   Сумын удирдлагууд Батноров хийцийн бүтээлүүдийг бүртгэж, баримтжуулан хадгалах, өвлөж эзэмшүүлэх ажлыг тогтмол хийдэг бөгөөд 2013 онд Батноров сумын 90 жилийн ойгоор Соёлын биет бус өвийн үзэсгэлэнг гаргахад Батноров хийцийн 91 эмээл цугларч,  олныг гайхшруулж байсан гэдэг. О.Энхмаа

Ханиадны эмгүй эмчилгээний жор

Ойрын үед ханиадны вирусийн ид дэгдэлтийн үе эхэлж байгаа энэ үед манай ээжүүд эмийн эмчилгээнээс татгалзаж гэрийн аргаар буюу эмийн бус аргаар хүүхдүүддээ эмчлэх талаар эрэл хайгуул хийх болжээ. Ингээд та нартаа интернет орчинд ээжүүдийн хэрэглэж байгаа эмгүй эмчилгээний жоруудыг нэгтгэн хүргэж байна.  1. Улаан манжингийн сироп нь хий ханиалгад маш сайн нөлөөтэй бөгөөд хүндрээгүй тохиолдолд эмийг орлож чадах үйлчилгээ үзүүлж чаддаг учраас ээжүүдийн дунд ихээхэн хэрэглэгдэж байгаа билээ. Үүнийг бэлтгэхдээ шинэ хатуу улаан манжинг томоос нь сонгон авч, иш хэсгийн хэрчин манжингийн дотор хэсгийг аяга шиг ухаж авна. Ухсан хэсэгтээ бор сахар /цагаан сахар хэрэглэж болно/ дүүртэл хийгээд хэрчсэн ишээрээ таглан аяганд хийн печинд 30 сек халаана. Ингэснээр багахан хэмжээний сироп бэлдмэл гарах бөгөөд үүнийгээ өдрийн 3 удаа цайны халбагаар өгнө. 2. Витаминжуулсан алим. Ханиаданд алимыг жигнэж өгөх нь эхэн үед сайн нөлөө үзүүлнэ. Харин үүнийг дараах байдлаар баяжуулж болох нь ээ. Алимны доторх хэсгийг ухаж аваад бага зэрэг ус хийж үрлэн витамин С хийн печинд юм уу жигнүүрт жигнэх. Эсвэл ухсан хэсэгт аарц, зөгийн бал, тараг зэргийг хийж жигнэн, халуун бүлээнээр нь хүүхдэд идүүлнэ. Энэ нь ханиаднаас урьдчилан сэргийлэх болон дөнгөж эхэлж буй ханиаданд эмийг орлох хүчтэй. /Алимны оронд лийр хэрэглэж болно. 3. Цэвэр жимсний ханд. Ханиадтай үед болон урьдчилан сэргийлэх үүднээс аньс, чацаргана зэргийг өдөр тутам хэрэглэх нь олон ашиг тустай. Эдгээр жимсийг шинээр нь худалдан авч, хэсэгчлэн хөлдөөж, буцалгаж өгвөль шим тэжээл нь алдагдахгүй. Мөн гашуун төрлийн жимснүүд учраас үзэм болон зөгийн балаар амталж өгвөл таны хүүхдэд таалагдах болно.   4. Цагаан гаа, лимон, зөгийн балын ундаа. Энэхүү ундаа нь мөн ханиаднаас урьдчилан сэргийлэх болон ханиад дарах үйлчилгээтэй. Лимоныг нарийн хэрчиж, зөгийн бал сахартай хольж, сайтар шингээж өгнө, дээр нь 2ш лимонд нэг лимоны хагастай тэнцэх үрж бэлдсэн цагаан гаа байхаар тооцож, сайтар ариутгасан тагтай шилэнд бэлдцүүдээ хийж зөгийн балаа нэмнэ. 7-14 хоног хадгалсны дараа усанд болон цайнд нэг халбагыг уусгаж хэрэглэнэ. 5.Сүүнд сармис, цагаан гаа, таргаван шийр зэргийн аль нэгийг хийж буцалгаж ууснаар хий ханиалганд их үр дүнтэй. Гэхдээ хөлс их гарах тул салхи авхуулахгүй байх тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй.   6. Байцааны навч. Сүүлийн үед энэхүү арга ихэд үр дүнгээ өгч байгааг ээжүүд шуураад байгаа. Бөөрөнхий ногоон байцааны навчыг салгаж, халуун усанд дүрээд, цэвэр зөгийн бал түрхэж, хүүхдийн цээжинд наана. Бариу подволк өмсүүлэн салхи авахааргүй дулаалж унтуулна. Хэрэв хүүхдийн ханиад цэр их бол нуруунд бас тавьж болно. Ингэснээр зөгийн бал цэрийг сайн ховхолж, ханиадыг багасагдаг байна.

Ганга өвс олон шидтэй тэр дундаа архинаас гаргах

Ганга өвс архи уух дурыг бууруулдаг Ганга өвс архи уух дур дарж, архины хордлого тайлж, шартах хам шинжийг үгүй болгодгийг Монголын эрдэмтэд судалгаагаар нотолсон аж. Тэд судалгаандаа 70 гаруй хүнийг хамруулж, ганга өвсний ханд уулгасан байна. Судалгаанд оролцогсод архинд донтох өвчний I, II, III үед орсон, шартах хам шинжийн өвчтэй, архины солиоролтой өвчтнүүд байжээ. Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc), профессор, академич Л.Эрдэнэбаяр дээрх судалгааг удирдаж явуулсан төдийгүй эмчилгээний үр дүн нотлогдсон учир 2000 оноос архинд донтолтыг гангаар эмчлэх патент авсан байдаг. Архины эсрэг янз бүрийн эм хэрэглэж, түүнээсээ харшил авсан хүмүүс цөөнгүй байдаг бол ганга өвс хэрэглэхэд ямар ч асуудал байхгүй бөгөөд эмчлүүлэгчид ч ганга өвсний ханд уухдаа дуртай байдаг гэнэ. Ганга өвс бол уушигны эм Ганга өвс нь амьсгалын дээд, доод замын халдварт өвчнүүдэд нэн сайн бөгөөд сарын тэмдгийн үеийн өвдөлт, хар дарж зүүдэлдэг хүмүүст тустай байдаг. Ганга өвсийг дээрх өвчлөлүүдэд ханд бэлтгэж, утлага хийж, хоолойгоо зайлах зэргээр ашиглаж болно. Нэг аяга халуун усанд 1 цайны халбага хатаасан ганга хийж, таглаад 10 минут байлгасны дараа ууна. Гангаар хамраа утахдаа өвсөө усандаа хийлгэж, байлгасны дараа амьсгална. Ганга өвсийг хандалж, хоолойгоо зайлахад нян устаж, үрэвсэл дардаг байна. Мөн ходоод, бөөр, элэгний үрэвсэлд хэрэглэхэд их сайн. Ганга өвсийг нь хор тайлах, хижиг, ханиад дарах, халуун суулгыг зогсоох, арьсны өвчнүүдийг анагаах чадалтайд тооцож, түүний цэцэг, навчийг арьсны янз бүрийн өвчнүүд, гэдэсний цагаан хорхой, халуун, ханиад зэргийг эмчлэхэд хэрэглэдэг. Мөн ганганы шингэн хандаар нүд өвдөх, залгиур хоолой, амны салст, шарх зэргийг эмчлэхэд зайлах, угаах, шавших журмаар гадуур хэрэглэдэг байна. Б.Саран  

Монгол эр хүнийг гурван хүйтэн чулуугаар номхотгосон нь

1.Манж нар Монголчуудыг нэг мөсөн эрхшээлдээ оруулахын тулд зарим нэг шуналтай бялдууч ноёдыг ашиглан тэдэнд өндөр цол хэргэм өгч оройдоо тогосны өдтэй "отго жинс" хэмээх хүйтэн чулуун шигтгээтэй малгай өмсгөж оюун ухаантай тархийг нь номхотгосон. Тогос гэдэг шувуу хүний гараас л юм иддэг өөрийгөө л торддог ганган шувуу байдагтай адилтгаж хүний үгээр байлгах болсон нь тэр. 2. Уран цэцэн цэлмэг үгтэй амыг нь таглахын тулд хүйтэн чулуун соруултай "гаанс" хэмээх зүйлийг аманд нь хийж хорт утаа соруулан мансууруулж номхотгосон. "Гаанс"-ны тамхи хийдэг хэсэг нь жижигхэн тул хэд сороод л дуусдаг тул байн байн "цэнэглэх" шаардлагатай тул тэрэндээ сатаараад олон үг ярихаа болж хүйтэн чулуугаар утаа сорон мансуурч суудаг болсон нь тэр. 3. Илд барьдаг байсан халуун гарт нь хүйтэн чулуун "хөөрөг" хэмээх зүйлийг атгуулан номхотгосон. "Хөөрөг" хэмээх хүйтэн чулууг гартаа атгасанаар халуун илчээ алдаж, өвөртөө хийсэнээр бөөрөө жиндүүлж, хүүхэн сонирхсон эр хамрын тамхи татах үед сэрэл буурч, секс хийх хүсэл дарагддаг байсанаар Монголчуудын хүн амыг өсгөхгүй барьж байсан хорт бодлого нь тэр. Монголчууд хэзээч энэ "отго жинс", "гаанс", "хөөрөг" гэгч хүйтэн чулуунуудыг манжийн дарлалд ортолоо огт хэрэглэж яваагүй мэддэг ч үгүй байсан. Энэ хүйтэн чулуунуудын уршигаар Монгол эрсийн цөс дарагдаж, дайчин зан чанараа алдаж дээрээс нь буддын шашинг тархинд нь гүн шингээснээр таван хүүтэй айлаас таван баатар эр гарч ирдэг байсан бол таван лам гарч ирдэг болсоноор уруудан доройтож хүний гарт орсон гашуун түүхтэй билээ.

Нүүдэл тосоод цай, идээгээ бариад ирдэг өндөр соёлтой ард түмнийг Монгол гэдэг юм.

Хүн хүндлэх гэдэг хорвоогийн ёс. Тэр дундаа дээл захтай, хүн ахтай гэгчээр манай Монголчууд нэгнээ хүндэлж ирсэн арвин баялаг түүхтэй. Мөн ардын сургааль ч асар их бий. Хүнийг хүндлэх, эс хүндлэхийг ардын цээрлэх ёсны хураангуй толиос хүргэж байна. -Хүнд юм өгөхдөө шидэх, чулуудах, хаяхыг цээрлэнэ. Заавал хоёр гараар барих буюу баруун гартаа барин зүүн гараараа тохой дороос нь түшиж өргөн барина -Хүнд юм өгөх, хүнээс юм авахдаа хуруундаа өлгөх, гарын салаагаар авах, өгөхийг цээрлэнэ. Зөрчвөөс хишиг буянд муу гэх буюу ичгүүргүй, Ёс мэдэхгүй гэгдэнэ. Хүний (хар элгийн хүн) хажууд хүүхэд багачуудаа загнан зандрах, зэмлэхийг цээрлэнэ. Гаднын хүн байхад зайлшгүй анхааруулах болон зөөлөн дуугаар сануулах, тун болохгуй бол нүднийхээ харцаар зэмлэнэ. Үл хэрэгсвээс хүүхдийн зан эвдэрнэ, үг үнэгүй болно гэнэ. -Хүний дэргэд хэхрэх, унгахыг цээрлэнэ. Зөрчвөөс болхи толхи, заваан гэгдэнэ. Басхүү жигшигдэнэ. -Хүний дэргэд хамар амаа ухахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс бүдүүлэг гэгдэнэ. Дургүйг хүргэнэ. -Хүний дэргэд амаа халхлахгүй эвшээх, биеэ маажих, гутлаа тайлахыг цээрлэнэ. Тийн үйлдвээс бусдын ойг гутаана, өөрөө үнэ хүндээ барна. -Хүний дэргэд өмдөө тайлах, өмнөх мөн өмдний тэлээ, товчоо тайлах , товчлох, тэлээлэхийг цээрлэнэ. Галзуу солиотой, эргүү мунхаг, эрээ цээр мэдэхгүй. бүдүүлэг хүн л тийн үйлдэх бөлгөө. -Хүний дэргэд болон орон гэр, олны хөлийн газар нус цэрээ хаях, нусаа нийхийг цээрлэнэ. Зөрчвөөс нэр нүүр гутна, бохир балиар гэгдэнэ. -Хүний дэргэд эр, эм хүмүүн үнсэлдэх, бие биеэ сэртэндэх, хурьцал үйлдэхийг цээрлэнэ. Зөрчвөөс адгуус малаас дор хэмээн жигшигдэнэ. -Хүний дэргэд эм хүн хүүхдээ хөхүүлэхээс бус цагт дэлэн хөхөө ил гаргахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс ёс журамгүй, эрээ цээргүй, савсаг шалиг хэмээгдэнэ. -Хүний дэргэд айл гэрийн эр эм хоёр хэрэлдэх, муу муухайгаа дуудах, өвөр хоорондоо нууцыг дэлгэхийг цээрлэнэ. Тийн үйлдвээс нэр хүндээ барна, дорд үзэгдэнэ. -Хүний дэргэд гуя хасаа ил гаргах, хүнд хөнгөнөөр гадаалахыг цээрлэнэ. Зөрчвөөс нэр нүүргүй болно. -Хүний дэргэд хүүхэд багачууд, нохой, малаа зодохыг цээрлэнэ. Зодвоос зочин айлчиндаа дургүйцлээ, төвөгшөөлөө, ад үзлээ гэх санаа төрүүлнэ. -Хүний дэргэд аяга тагш, сав суулгаа чанга тавих, дуугарахыг цээрлэнэ. Хэрэв тийн үйлдвээс айлчин, зочин, андын холбоотон, ахан дүүсийн хэн аль нь гэрийн эздийг уурлаж, дургүйцэж байна хэмээн ухаарна, Санаандгүй үйлдвээс заавал өршөөл уучлал гуйн цагаашруулна. -Хүний (айлын) ширээ өрийг алгадах, дэлдэх, хумслах, хутга мэсээр сэвтээхийг цээрлэнэ. Ширээ өрийг гэрийн эзний нүүр царайтай адилтган үздэг тул тийн үйлдвээс алгадсан, зодсон, сэвтээж гэмтээснээс өөрцгүй үзэн жигшинэ. -Хүний бие, толгой хөлд дураараа гар хүрэх, цохихыг цээрлэнэ. Хүнээс эрхэм эрдэнэ хорвоод үгүй хэмээн дээдлэх учир тийнхүү цээрлэнэ. -Хүний амар мэндийг асуухдаа хугаслах, тоочлохыг цээрлэнэ. Заавал бүтэн үгээр «Сайн байна уу?», «Амархан сайн байна уу?», «Амар амгалан уу?» гэх мэтээр асуух нь хүндлэх, мэндлэх ёсоо мэддэг журамтанд тооцогдоно. -Хүний өөд болсны дараа дөчин ес хоногийн дотор мал хөнгөлөхийг цээрлэнэ. Хөнгөлвөөс нүгэл нь зузаарна гэх буюу төрөл олоход нь саадтай, төрөл олж хүн амьтан болбол сувай судар, үр төлгүй, эр эм нь мэдэгдэхгүй манин болно гэнэ. -Хүнийг өөд (төрөл садны) болсны дараа 49 хоног дотор мал нядлах, амьтны амь бүрэлгэхийг цээрлэнэ. Зөрчвөөс нүгэл аривжина. -Хүнтэй уулзахдаа хомхой (долоовор) хуруугаа гозойлгох, заахыг цээрлэнэ. Зөрчвөөс нүдэнд нь хуруугаа хийлээ гэх буюу харааж зүхсэнтэй адилтган үзнэ. -Хүнтэй ярилцахдаа гараа савчих, дохиж зангах, дал мөрөө хавчихыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс хөнгөмсөг, ёргио, ёс мэдэхгүй гэгдэнэ. -Хүнтэй ярилцахдаа өөдөөс нь шүлсээ үсэргэх, ханиах, найтаах, хялайх, ярвайх, тамшаалах, хөмхийгөө зуух зэргийг цээрлэнэ. Зөрчвөөс заваан бүдүүлэг, ихэрхэг сагсуу гэгдэнэ. -Хүнд зүүн гараар юм өгөх, авахыг цээрлэнэ, Монголчууд зүүн гарыг буян хишгийн, баруун гарыг өглөгийн гар гэх тул баруун гараар өгөх, авахыг хүндлэх ёсонд нийцнэ хэмээн үздэг. -Хүний адуунд дураараа уурга барихыг цээрлэнэ. Эзэн нь гуйсан, зөвшөөрсөн бол сая уурга барих бөгөөд эзэн нь байхгүй байхад уурга бариваас хэн алиныхаа хишиг буянд муу гэнэ. -Хүнийг «үхлээ» хэмээн хэлэхийг цээрлэнэ. Өөд болов, нас барав, бие барав, бурхан болов, нөгчлөө, бүрлээч, талийгаач боллоо гэх мэтчилэн хэлдэг заншил буй. Үүнд хаан хүнийг халив, тэнгэр болов гэх буюу ихэс дээдэс, хутагт ламыг өөд боллоо, таалал төгслөө гэнэ. -Хүнийг ганц хуруугаараа заах, чичлэхийг цээрлэнэ. Зөрчвөөс үл хүндэлсэн, малаас дор хэмээн хараасантай адилтган үзнэ. -Хүнээс зээлж авсан, эс бөгөөс юмтай ирсэн савыг хоосон буцаахыг цээрлэнэ. Заавал идээ будааны зүйл хийж буцаана. «Бэлгийн савыг хоосон буцаадаггүй» нь өгсөн, авсандаа өлзийтэй, хишиг буяны даллагатай гэхийн учир тийн бөлгөө. Х.НЯМБУУ, Ц.НАЦАГДОРЖ МОНГОЛЧУУДЫН ЦЭЭРЛЭХ ЁСНЫ ХУРААНГУЙ ТОЛИОС   Айсуй Жонон.

​Хүүхдээ цагт нь тодруулахуй...

Хүүхэд эхээс төрөөд гурван нас хүртлэх хугацаанд “гэгээнтэн” байдаг. Зургаан нас хүрэх хугацаанд “суутан” байдаг. Арван нэгэн нас хүрмэгц “жирийн хүн болчихдог” гэсэн мэргэдийн гаргалга байдаг. Учир нь аливаа хүүхэд эхээс төрөхдөө хүн төрлөхтөнд заяадаг бүхий л авьяас чадвар, ухааны үндсэн өгөгдөхүүнтэй гарч ирдэг. Эхийнхээ хэвлийд арван cap тээгдэхдээ төрсөн хойноо туулах ёстой бүх амьдралынх нь хөтөлбөрийн ул эх бүрэлддэг байна. Эхээсээ удамшлын сайн юмыг бас саар юмыг ч тэрхүү арван сард “өмчлөн” авдагаар барахгүй жирэмсэн хугацаандаа эх нь тамхи, архи, зохимжгүй хоол, эм тан хэрэглэсэн байваас тэрнийг нь мөн л ураг нь хүлээн авч хожим гажиг болж мэдэх “дагавартайгаар” төрдөг байна. Дээр цагт хутагт, хувилгаад, гэгээнтэнгийн хойт дүрийг тодруулах зан үйлийг гурван насанд нь юм уу зургаан наснаас нь хэтрүүлэхгүй хугацаанд шинжин тодруулдаг байсан нь ерийн явдал биш байжээ. Учир нь хүүхэд хоёр насандаа урьдах амьдралаа санаж эхлээд долоон насандаа мартчихдаг. Гэхдээ хүүхэд болгоныг ч тийнхүү шинжин тодруулдаггүй байснаас маш олон хутагт, хувилгаадын өгөгдөхүүн илрэх 3-6 насанд нь эцэг эх, ахмад хүмүүс анзааралгүй байсаар арван нэгэн нас хүргэчихдэг байсан тул хувилгаан, гэгээнтний нь өгөгдөхүүн орхигдож, “ерийн хүний” хэв шинжинд орчихдог нь түгээмэл хандлага байсаар ирэв. Гэтэл үүнийг шинжлэх ухааны үүднээс ойлгосон барууныхан, ялангуяа Америк улсад саяхнаас “арван нэг хагасын” шалгалтыг хүүхдүүд дунд явуулдаг болжээ. Арван нэгэн нас хагастайд нь хүүхдийн авьяасыг шалгадаг болсон байна. Тэгээд юунд авьяастай, ямар чадвартай, ямар сонирхолтойг нь тогтоож ирээдүйн мэргэжлийг нь сонгуулдаг болжээ. (Энэ тухай би нэг бус удаа бичсэн, хамгийн сүүлд “Арван нэгийн эргүүлэг” гэсэн нийтлэл “Дал” сонинд гарсан тул үл нуршму) Арван нэгэн нас бол аливаа хүний насны анхны мөчлөгийн хугацаа юм. Нарны идэвхжилийн хугацаа ч бас 11 жилийн мөчлөгтэй байдаг. Хүний бие арван нэгэн жил дутамд өөрчлөлт үздэгийн учир тэр. Энэ нь хүний амьдралын онцгой үзэгдэл. Гэхдээ “хувилгаан”, “суутан” болох өгөгдөхүүнийг 3-6 насанд илрүүлж болох атал үүнийг анхаарч, тоодог эцэг эх бараг байдаггүй нь хүн төрлөхтний “сэтгэлгээний нийтлэг цоорхой” юм. “Нялх юм, балчир юм” гэж “хөөрхийлсөөр” байгаад хутагт, хувилгаад, суутан болох үр хүүхдээ “танилгүй” явуулсаар зүгээр л “ердийн хүн” болгочихдог нь их алдас мөн. Түүгээр барахгүй хүүхэд төрүүлсэн эхийн “ангир шар уургийг” нь хөхүүлдэггүй болсон. Ялангуяа өнгөрсөн зууны тавиад оноос хойш төв, суурин газрын эмнэлэгт төрсөн хүүхэд нялхасыг шууд ангир уургаар нь амлуулж болохгүй гэдэг орос эмч нарын мухар сүжгийг манай эмч нар уулгамч юм шиг баримталдаг болсноос хойш төрөлхийн дархлаажилт султай хүүхэд олширсон юм. Нялхас эхээс төрмөгц ангир уургаараа амлавал дархлаажилт болон бусад гарвал зүйн (генетик) байгалиас буй болгодог жам ёс, хөтөлбөр эвдэрч хожим муу нөлөө нь илэрдэг аюулаас сэрэмжлэгддэг байна. Сүүн тэжээлтэн ямар ч амьтан эхээс төрмөгц эхийнхээ халуун ангир уургийг хөхөж дархлаажаад бие хамгаалах эсэргүүцэлтэй болдог нь заяамал хууль юм. Үүнийг зөрчвөөс өөрсдөө хохирдог ажээ. Эхээс сая төрсөн нялхас гэдэг бол бие махбодын хувьд а. Минутад авах амьсгаа нь 2000 шоо сантиметр эзлэхүүнтэй байдаг. Гэтэл том хүн 6000-10 мянган сантиметр эзлэхүүнтэйгээр амьсгална. б. Нялхсын толгой нь биеийнхээ уртын дөрөвний нэгтэй тэнцдэг том хүнийх бол наймны нэгтэй тэнцдэг. Хөл нь биеийнхээ гуравны нэгийн хэмжээтэй байдаг бол том хүнийх хоёрны нэгтэй тэнцүү байдаг. в. Уураг тархи нь 400 грамм тул том хүнийхээс гурав гаруй дахин бага байдаг. Эхээс сая төрсөн нялхас гэдэг бол мэдрэл, сэрэмжийн хувьд а. Нүдээ нээх, аних, мээм хөхөх, залгилах, уйлж хашгирах, найтаах үйлдэл төрөлхийн заяамал байдаг. б. Хоногийн ихэнх хугацаанд нойрсох “хөтөлбөртэйн” дээр юм базах, дургүйцэн түлхэх, хамгаалах үйлдэл хийж, баримжаа, зүг чигийг мэдэрдэг. в. Хэрэгцээгээ (хоол унд)илэрхийлэх, биеийн өвдөх, ядрахыг “өгүүлэх” мэдээлэх арга нь уйлж, чарлах, сарвалзах хэлбэртэй. г. Хоёр сартай орчмоосоо эхлээд дуу авиаг шулганах хэлбэрээр эхлэн улмаар “ав”, “өг”, “за”, “уу”, “ид” гэх богинохон үгээр хэлд орох бэлтгэлээ хийдэг. Нэг настай болж эхлэх үедээ нялхсын үйлдэл зорилготой болж эхэлдэг а. Гол “хөдөлмөр” нь тоглоом болдог. Тоглоомоор “хорвоотой танилцаж” эхэлдэг. Тоглоом нь нас нэмэх тусам идэвхтэй болж анхаарал, хөдөлгөөн, дүрслэн бодох, төсөөлөх сэтгэлгээ нь хөгжиж эхлэнэ. Шаламгай, зальжин чанар олж авахад нь тус болно. б. Гол “хичээл” нь дуурайлт болдог бөгөөд том хүмүүсийн үг хэл, үйл хөдлөл, зан авир, хувцас хунарыг хүртэл дуурайж, адилхан хийхийг эрмэлзэнэ. Томчуул энэ үед нь хүүхдэд “муу үлгэр” үзүүлэх шиг хортой юм байхгүй. в. Хүн болж хөл дээрээ босохын бэлтгэл нь “мөлхөх”. Хүүхэд заавал мөлхөх шатыг дамжиж хөлд орох учиртай. Хөлд орох дасгал болсон мөлхөх нь “дөрвөн хөллөх” үйл явц учир гар нь мөн хөдлөж сурдаг ажээ. Харин сүүлийн үеийн залуу эцэг эх хүүхдийнхээ мөлхөх хөдөлгөөнийг их хязгаарладаг болсон нь буруу. Нялхасын хараа, сонсгол үнэр (хамар) мэдрэмж амтлах, тархиа хөгжихөд гол нөлөөлөгч нь орчин ахуй, байгал а. Сонсгол нь эцэг эхийн яриа хөөрөө, бүүвэйн дуу, гаднаас сонсдох элдэв чимээний нөлөөгөөр сэрнэ. б. Нүдээ нээснээс хойш харагдах юмсын өнгө, хэлбэр дүрс, тоглоомынх нь байдал байгалийн үзэгдэл харааг нь сайжруулна. в. Эхийн сүүний үнэрээс эхлээд идүүлдэг уулгадаг юмны нь үнэр, ахуй орчин, цэцэг навч бас элдэв химийн зүйлийн (спирт, бензин, архи) үнэр хүүхдийн нялх үнэрлэх эрхтэнд хүчтэй нөлөөлнө. г. Хүүхдийг эхийн сүүнээс гадна элдэв амттан, туслах хүнс хоолоор хооллоход тэр нь мөн л амтлах эрхтэнг нь хөгжүүлэхэд нөлөөлдөг байна. Нялхсын сэтгэхүй нь дүрс хэлбэр, өнгө зүс, дуу авиа, хүрэлцээ (мэдрэмж) зэрэг тодорхой зүйлээр эхлэн хөгждөг. Баяр, гомдол, гуниг, уур нь хаацайлалгүй ил тод бөгөөд гүн биш огцом хурдан өнгөрдөг шинжтэй юм. Тэр үед байгалиас өгөгдсөн болон өвөг дээдсээс уламжлагдсан сайн болоод саар зүйлийнх нь гол шинж тэмдгүүд хүүхдэд үл ялих хэлбэрээр ажиглагддаг бөгөөд гэгээнтэний ч, суут хүний ч байдал цухалздагаар барахгүй авьяас, сонирхол нь ч, сэтгэхүйн онцлог нь ч зөв сонжвол цухас цухас мэдрэгддэг. Харин тэрнийг шинжиж мэдрэх чадвар эцэг эх, ахмад хүмүүст нь дутагдахаас гадна тэр талыг нь анзаарахаасаа хоол тэжээл, хувцас хунар, эрүүл мэндэд нь голлон анхаарсаар байтал нэг л мэдсэн хүүхдийнх нь гэгээнтэн, суутан болох өгөгдөхүүн хөгжих нас нь өнгөрч “ердийн хүн” болох насандаа шилжчихдэг байна. Ялангуяа сүүлийн үед хүүхдээ нялхсын газар (ясли) цэцэрлэгт өгч “нэгдэлжүүлчихдэг” болсноос хойш хүүхдүүд өвөрмөц чанараа алдаж цөм л нэгэн ижлэвтэр шинж төрхтэй, үг яриа нь ч ижилхэн болчихсон билээ. Гэтэл монголчууд нялхсаа өрнөдийн суурьшсан улс орнуудынхаас огт өөр орчинд огт өөр аргаар өсгөдөг байлаа. Тэр нь юу вэ гэвэл: Нэгд, хүүхдээ хонины нэхий өлгийд манцуйлж (синтетик биш) хоймороо юмуу зүүн орон дээрээ тавьж, дэргэд нь ээж нь бүүвэйн дуу дуулан нойрсуулахдаа аманд нь хонины уураг сүүл хийж хөхүүлнэ. (Хонины уураг сүүл бол ханаагүй хүчил, кальци ихтэй, маш тэжээллэг чанартай хүнс юм) Тэгвэл сүүлийн үеийн эх эцэг хүүхдэдээ хойт хөршөөс авдаг хоосон хаймран соска угж аманд нь үмхүүлж (анх удаа эх нь үрээ мэхлэж буй үзэгдэл) унтуулахыг оролддогболсон. Хоёрт: Нэхий өлгийдөө өлгийдүүлсэн хүүхэд өөдөө харж хэвтээ тул тооноор хөх тэнгэр харагдаж, гадаа хонь малын болон усны шувуудын дуун гарах нь сонсогдож, бас цэвэр агаар хамраар нь сэнгэнэн байгалтай хэлхээ (контакт) үл тасардаг байлаа. Тэгвэл хүн амын наяад хувь нь шавар, тоосгон байшинд суух болсон өнөө үед өлгийтэй хүүхдэд хөх тэнгэр биш цагаан шохойтой адар харагдах бөгөөд цонх нь онгорхой бол элдэв том, жижиг тэрэгний цочмоор чагнаал, хүрхрэн хүржигнэх дуунаас өөр юм үл сонсогдоно. Гуравт: Монголчууд хүүхдээ хөлд ормогц нь гэрээс арьсан бойтогтой ойр зуур явуулж байгаад дараа нь хөл нүцгэн алхах урт хугацааны (зуны дулаан цагт) аянд гаргана. Хонь хариулахад ч хөл нүцгэн, аргал түүх, ус зөөхөд ч хөл нүцгэн явуулна. Тийнхүү эх байгалийнхаа хөрс уснаас хөлөөрөө “шим”, “эрчим хүч” авч арван хэдэн нас хүртлээ байгал эхтэйгээ шууд хэлхээтэй (контакт) явж өсдөгөөс чийрэг бөгөөд эрүүл хүн болно. “Хүн хөлнөөсөө эхлэн хөрсөөр нас бардаг” гэж эртний аман хуулийн үүдэлтэй бизээ. Харин энэ тухайд бол эртний Римд 25 нас хүртэл гутал өмсдөггүй байсан гэдэг. Тэгвэл одооны манай хүүхдүүд хөл нүцгэн явах нь байтугай хуруу зузаан ултай гутал өмсөж, болж л өгвөл машин тэрэг унаж, төмөр бетон дөрвөн хананы цаана аж төрдөг болсноос сул биетэй, дархлаа султай, богино настай хүмүүс олширсоор байгаа ч юм шиг! Нялх үрээ 0-6 хүртлэх насанд нь “өрөөсгөл” байдлаар зөвхөн хоол унд, эрүүл мэнд, хувцас хунар төдийгөөр нь анхаарсан бол хүүхдээ “гээсэнтэй” адил юм гэдгийг эх эцэг ухаарах ёстой билээ. Хүүхдийн хоёрдугаар дохионы тогтолцоо нь төгөлдөржиж амжаагүй байгаа нөхцөлд, амьдралын туршлага суугаагүйн улмаас бодит ахуйг шууд харснаараа тусган авч, ахмад хүмүүсийн үйлдэл бүрийг, үг яриа бүрийг дуурайж мэдээлэлждэг болой. Гэхдээ дуурайх үйл явц хэд хэдэн үе шаттай байдаг. Хамгийн эхнийх нь шууд хуулан дуурайх, дараа нь сонгон дуурайх, эцэст нь ухамсарлан дуурайх аргаар хүн болох замдаа ордог ажээ. Үг сэггүй шууд хуулбарлан дуурайх үйлдэл нь гол төлөв хоёр насан дээрээ идэвхжиж танин мэдэх хэрэглүүр нь болдог. Энэ үед эцэг, эх, ах, дүү, ахмадууд нь муу үлгэр үзүүлж хэрхэвч болохгүй. Тэр ч байтугай хэлсэн хараалын үгийг нь ч хүүхэд тусган авдаг. Гэтэл манайхан “учир мэдэхгүй хүүхэд” гэж дорд үзэж дэргэд нь “балайрцгаах нь” түгээмэл үзэгдэл юм. Хоёроос гурван насан дээрээ нялхас хамгийн идэвхтэй дуурайлтын, тэгэхдээ өөрийн эрхгүй дуурайлтын үедээ байдаг. Тав зургаан насандаа бол ойрын ахмад хүмүүс, ахуй байдлаас дууриал авахаас гадна үе тэнгийнхнээ дууриах нь идэвхждэг. Тэр насан дээр нь цэцэрлэг гэдэг хамтлагт ихэвчлэн өгдөг учраас янз бүрийн зан авир, зүс царай, хувцас хунар, үг хэллэгтэй хүүхдүүдийн өөр хоорондоо харилцан дууриах цаг эхэлдэг. Дуу дуулдагаа дуурайх, зураг зурдагаа дагалдах, бүжиглэдэгээ юм уу хөдөлгөөнт тоглоомын авьяастай нэгнээ дуурайх гэхчилэн сайн юманд тэмүүлэхээс гадна бас муу зуршилтай болсон нэгнээсээ ч халдвар авах нь бий. Цэцэрлэгээр орж хүмүүжихийн нийтлэг нэг сайн тал нь хамтач сэтгэлгээ, зан заншилтай болоход сайн нөлөөтэй юм. Сургуульд орж нэгэн ангийнхан болох үед энэ талын хүмүүжил нь улам бэхжих учир холбогдолтой болой. Харин орчин үеийн залуу эх эцгүүд цэцэрлэг, сургуульд найдаад үр хүүхдээ тэдэнд даатгасан мэтээр хандаж, хүүхэдтэйгээ ажигллах талаар олигтой анхаарахаа больсон дутагдал нийтлэг байгаа юм. Энэ нь хүүхдээ “хүнийшрүүлэх” осолтой хандлага юм. Бас зарим эцэг эх, ялангуяа ганц, хоёр хүүхэдтэй нь хэтэрхий эрхлүүлэн, асрамж, халамжийг өрөөсгөлөөр хэргэлснээр хүүхдийнхээ хөгжих үйл явцыг удаашруулах, бие даасан байдлыг нь сулруулах сөрөг нөөлөтэйг төдийлөн анзаардаггүй ажээ. Хүүхэдтэйгээ төдийлөн ярьдаггүйгээс “үг хөгжил” муутай, ойр зуурын юм хийлгэж, аяга тавгий нь хүртэл угаалгаж, цэцэг услах мэт ажилд сургаагүйгээс “цагаан гартан”, хөгжим дуу сонирхуулаагүйгээс “дүлий”, цана, тэшүүрээр явж, усанд сэлж үлгэрлээгүйгээс “сул биетэн”, зураг урлаг сонирхууладггүйгээс гарын дүйгүй зөвхөн “биеийг нь төрүүлсэнээс” өөр гавьяагүй эцэг, эх олширвол гунигтай, бас дахин гунигтайяа! Хүүхдээ аль болох багаас нь цаг алдалгүй тодруулж авьяас билэг, бие бялдер, ёс суртахуун, оюун ухааны нь гайхамшигийг мэдрүүлэх анхдагч өдөөгчид нь эх эцэг гэдгийг үртэй болгон санацгаая. Эс тэгвээс арван гуравых нь агтараа ургамагц хүүхэд “хуяглачихаад” үг авахаа алгуурлаж эхэлдэг ажээ. Зургаа хүртлэх насан дээрээ яваа хүүхэдтэй ярих юм уу эсвэл түүний яриаг анхааралтай сонсоод үзвээс үгийн баялгаар том хүнийг гүйцэхгүй ч гэсэн үнэлгээний сэтгэлгээгээр заримдаа том хүнийг гайхан бишрүүлэхээр дүнэлт гаргадаг нь цөөнгүй. Тэр насны хүүхдийн үгийн сангийн 9 хувь нь тэмдэг нэр, 60 хувь нэг үг, 20 хувь нь үйл үг байдаг байна. Гэтэл насанд хүрэгчдийн үгийн сангийн 22 хувь нь тэмдэг нэр 60 хувь нь нэр үг, 11 хувь нь үйл үг байдаг ажээ. Тэмдэг нэг бол юмны өнгө зүс, хэлбэр галбирыг заадаг болохоор нялх хүүхдэд тэр талын ойлголт үгийн санд нь есхөн хувь (ойролцоогоор) байдаг ажээ. Тэгвэл нэр үгийн баялагаар том хүнтэй тэнцээд ирдэг байна. Үүнийг гэрчлэж чадах хүүхдийн яриануудаас заримыг аваад үзье. – Одхүүгийн хамраас чацга гоожоод байна! гэж нэг хүүхэд багшдаа хэлжээ. Тэгэхнээ нь тэр нь нус гоожиж буйг хэлсэн байжээ. Нус гэдгийг мэдэхгүй харин чацга гэдгийг сайн мэддэг хүүхдийн үг юм. – Ээжээ чиний хөл яасан бүдүүн гэдэстэй юм бэ? гэж нэг жаал ээжийнхээ хөлийн булчинг заангуут хэлжээ. Тэр хүүхэд “булчин” гэдэг үгийг мэдэхгүй харин “бүдүүн гэдэс” гэдгийг мэддэг тул түүгээрээ тодорхойлсон хэрэг. – Ээжээ, энэ гудамж халуураад өвчилжээ! гэж нэг хүүхэд ээждээ хэлжээ. – Яаж байна? гэсэн чинь – Тэр халууны шил зүүчихэж гэхэд нь харвал гудамжны нэг байшингийн өнцөгт том термометр бэхэлсэн байжээ. Халууны нь үзэхээр ээж нь тэр хүүгийн суганд халууны шил хавчуулдгийг мэдэх тул түүгээрээ төсөөлөн сэтгэсэн хэрэг. – Цонхны тавцан дээрээс буу, унаад бөгтөр болчихно шүү гэж ээж нь хүүгээ загнахад – Тэгвэл тэмээ хоёр удаа өндөр дээрээс ойччихсон байжээ гэж хүү нь хэлжээ. Хоёр бөхийг нь өндөрөөс унаад бөгтийсөн гэж боджээ. Хотын нэг хүүхэд хөдөө говьд очоод халуун наранд шарагдахдаа: – Ээжээ нарыг унтраагаад өгөөч! гэжээ. Хотын хүүхэд тул чийдэн унтраадаг шиг л нарыг унтрааж болно гэж боджээ. Бас хотын нэгэн хүүхэд ээждээ: – Ус, сүү, улаан ус, кока уугаад л байхад цай л гараад байх юм гэж хэлжээ. Тэр нь ийм олон төрлийн өөр өөр өнгөтэй юм уусан ч шар шээс гарч байгааг хэлсэн ажээ. – Маамуунууд ажилладаг газар ажилд ормоор байна. (цэцэрлэгийг хэлжээ) Хүүхэд ингэж ярихад томчууд, эцэг, эх нь инээлдээд л өнгөрдөг. Тэгснээрээ хүүхдийг ичээж, мохоодог. Гэтэл балчир хүүхэд үг нь дутсан ч гэсэн хийсэн дүгнэлт нь зарим том хүний санаанд ормооргүй нарийн сэтгэсэнийг гэрчилдэг. Өөрөөр хэлбэл суут хүн болох шинж тэмдгийн илрэл. Гэтэл доог тохуу болгоод өнгөрөөдөг тэнэглэлээс болоод хичнээн олон суутангаа бид тав, зургаан насанд нь мохоож байна вэ? Үүндээ эцэг, эх, томчууд ноцтой дүгнэлт хийх шаардлагыг шинэ зуун тавьж байна. Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, сэтгүүлч, доктор Л.Түдэв  

Жинхэнэ Монгол эр хүний шинж юу вэ?

Сүүлийн 300 жил Монгол сэтгэхүй ихэд алдагдаж гадны сэтгэхүй, соёл, шашин Монголд их орж ирснээр Жинхэнэ Монгол эр  хүний зан араншин илтэд доройтов. Үүний улмаас одоо цагт хэн байснаа хэн болоод байгаагаа ч мэдэхгүй байж архинд хөлчүүрч согтохоороо БИ Чингисийн Монгол хэмээн агсамнагч эр хүний хагас залуус олширов! Хүний эрх, эрх чөлөө, Ардчилал хэмээн шүлсээ үсэргэн эхнэр хүүхэд, ээж аав, анд нөхөд гэр бүлийнхээ аз жаргалыг булаагч согтуу Монгол эрчүүд зодоон, хүүхэн, мөнгө, архинаас өөр ярих сэдэвгүй болж хүн муулж, хов ярьсан арчаагүй өөдгүй новшнууд болж хувирав.     Архинд донтож ухаан санаагаа доройтуулснаар олон Монгол эр хүний үнэлэмж буурч гэр бүлгүй, ажилгүй, архичин, арчаагүй, амьдралгүй, ёс суртахуунгүй, ухамсаргүй болж байна. Үнэхээр л өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй, өөхөнд ороовч нохой тоож шиншихгүй боллоо.   Нүүдлийн соёл иргэншил болон Монгол үндэстний уламжлалт сэтгэхүйн онцлог, ардын сургааль, зүйр цэцэн үгс, сахилга бат, уламжлалт соёлтой өтгөс буурлууд, эцэг эхчүүд нь жинхэнэ эх орон, гэр бүлдээ эзэн болсон эрчүүдийг бэлдэж байжээ. Тэгвэл одоо Жинхэнэ Монгол эр хүний тухай номын хуудаснаас хайж, түүхийн гүнээс түүж цуглуулах хэрэгтэй болов. Монголчуудын бахархал болсон олон бөхчүүд ч хүртэл сүг болсон байнам.   Энэхүү нийтлэлийг Монгол эрчүүд минь уншиж үзээд өөрийгөө засаж, үр хүүхдээ үлгэрлэн хүмүүжүүлээсэй хэмээн хүснэм. Эмэгтэйчүүд маань ч гэсэн эрчүүддээ Эр ХҮН болох нөхцлийг олгож ойлгож, итгэж дэмжээсэй хэмээн хүснэм! Үр хүүхэддээ үлгэрлэн сургаасай хэмээн хүснэм! Ядаж жаахан ч болов санаа аваасай хэмээн хүснэм! Бид гал шиг халуун сэтгэлтэй, ус шиг тунгалаг бодолтой хүний дээд хөх толбот Монголчууд шүү дээ!   Ингээд жинхэнэ Монгол эр хүний шинжийг өгүүлсү! Монгол эр хүн зорилготой амьдарч, бие дааж шийдвэр гаргаж нэртэй төртэй амьдарч чаддаг. Энэ нь нүүдлийн соёл иргэншлийн үр дүнд Монгол эр хүнийг бие хүн болгож төлөвшүүлсэн суурь гайхамшигт Шинж чанар юм. Шийдвэр гаргасан хойноо түүнээс гарч болох ямарваа эрсдлийг дааж хариуцаж чадах сэтгэлийн тэнхээтэй байдаг. Энэ нь ухаан, амьдралын туршлага, сүүхээ, ажилч хөдөлмөрч зан, эрүүл мэндтэй холбоотой. Жинхэнэ Монгол эр хүн бол үр хүүхэддээ үлгэр дууриалал болж хүүхдийнхээ эрүүл мэнд, хүмүүжил боловсролд анхаарч гэр бүлдээ хайр халамж тавьж, амьжиргаанд хэрэгтэй зүйлсийг мэдэрч гүйцээж байх чадалтай байх нь нэр төрийн асуудал хэмээн үздэг.   Сайн явах санааных, Санаж явбал бүтнэ гэдэг. Элдэв сул үггүй, хэлье гэснээ бодолтой, шулуухан, шударга, товчхон хэлчихдэг, алсын хараатай, зориг тэнхээтэй, алив зүйлийг бусадтай ярилцахдаа дөвийлгөн хөөргөх, хэт тойруулж ярих, давслах, өөрийгөө хэт магтах, хов жив хөөцөлдөх, сүржигнэх, үглэх, хэрүүл хийх, бусдын хор шар малтах зэргийг цээрлэн хичээдэг чанар бол жинхэнэ Монгол эр хүний давуу тал юм.   Үр хүүхэд, гэр бүлийнхээ гишүүд болон бусдын жижиг алдаа дутагдлыг үл тоох уужуу тайван амгалан эрчүүд зөвхөн Монголд л байсан байна. Нойронд сэргэг байж ирээдүйн амьдралаа төлөвлөж чаддаг, цэвэр цэмцгэр, эрүүл мэнддээ анхааралтай, бусдад халамжтай нөмөр нөөлөгтэй, өөрийн зовлон уйтгар гунигаа бусдаас нууж аль болох бие даан хүндрэлээс гарах гарцыг олж шийдвэрлэх нь жинхэнэ Монгол эр хүний шилдэг шинж чанар юм.   Бусдын хов үг, зусар муу ятгалганд орохгүй, өөрийн үзэл санаа амьдралын чиг шугамдаа үнэнч байх нь жинхэнэ Монгол эр хүний сэтгэлзүйн дархлаа, эр хүний ноён нуруутай холбоотой.   Ах захтай, өтгөс буурлыг хүндэлж үгийг нь сонсож, түүх соёл, удам угсаагаа мэдэрч цаг үетэйгээ шударгаар зохицож амьдарах чадвар бол Монгол эр хүний шинж өвөрмөц чанар билээ.   Монгол эр хүн уул мэт сууж, тал мэт хэвтэж, салхи мэт явж, зөв хувцаслаж, нуруу цэх, хараа дээгүүр байж шударга ёс, зорилгынхоо төлөө уйгагүй зүтгэж хүрдэг нь зориг зүрх, хүч чадал, эрүүл бие өвөрмөц сэтгэлгээтэй шууд холбоотой.   Эр хүн алдаж эрэг нурдаг гэдэг. Жинхэнэ Монгол эр хүн алдаа хийснээ мэдэрч ойлгосноос эхлэн засан залруулж, уучлалт гуйж, түүндээ таарсан шийтгэл хариуцлагыг үүрээд гарч чадах чадвартай байдгаараа онцгой.   Жинхэнэ Монгол эр хүн нь хүний итгэл дааж, хүнийг сэтгэл санаагаар болон эдээр дэмжиж, тусалсан шиг тусладаг. Бусдаас тусламж авч хариу тус хүргэж чаддаг. Хүний үг сонсож чаддаг, хүлээцтэй даруу шинж нь түүхийн хуудсанд эгэл баатруудтайгаа мөнхөрч байна. Аяганы хариу өдөртөө, Агтны хариу жилдээ…   Жинхэнэ Монгол эр хүн бол хүн ялгаж харьцдаггүй, өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун байж чаддаг түүнийхээ төлөө тэмцэж зүтгэж чаддаг. Анд нөхдөө зөв таньж нөхөрлөсөн шиг нөхөрлөж чаддаг. Анд нөхдөөрөө хүрээлүүлж бусдын хүндлэлийг олдог. Бусдыг өөлж гоочлохыг үзэн ядаж аль болох дэмжиж хамтарч их үйлийг нугалдаг. Дэм дэмэндээ дээс эрчиндээ…   Монгол эрчүүд хүнтэй танилцахдаа бүтэн нэрээ хэлж хүнийг бүтэн нэрээр нь дууддаг уламжлал бий. Нэр хугарахаар яс хугар хэмээн нэрээ хичээдэг. Өөрийгөө дорд үзэх, өөртөө үл итгэх үзэлгүй байж бусдаас ирсэн доромжлол, өдөөн хатгалганд таарсан хариуг барьж чаддаг.   Хуурч мэхлэх, зусардаж зальдах, шалиглан завхайрах, байнгад архидан согтуурах, гүтгэн доромжлох, ихэрхэж баярхах, эрх мэдлээр далайлгах, эмэгтэй хүнд хүчийг үзүүлэх, айж урвах, хулгай дээрэм хийх, хүн муулах зэрэг нь адгийн эрийн шинж хэмээн Монгол эрчүүд цээрлэж байжээ. Ноён урваач нохой шарваач. Эрийн муу эмд…   Эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хүний онцлог шинж гэсэн сайхан үгнүүдээр халхавч хийж өөрсдийгөө өмөөрч дутагдалтайгаа эвлэрч байхаар одооноос зоригтой шударга байж өөрсдийгөө өөрчлөе Эрчүүдээ! Одоо… эсвэл хэзээ ч Үгүй!!!   Эрүүл, Зоригтой, Тэвчээртэй, Чадалтай, Оюунлаг, Хүнлэг, эх оронч байхыг хичээж Эзэн Чингис хаан, тулгар төр тусгаар тогтнол Монгол улс, Монгол үндэстнээрээ омогшиж амьдарцгаая Эрчүүдээ! Монгол бүсгүйн хайрыг татсан хайрлахгүй байхын аргагүй, гэр бүл эх орон, улс үндэстэндээ хүндтэй Жинхэнэ Монгол эр хүн байх нь зөвхөн таниас л хамаарна! Амжилт хүсье! Мөнх тэнгэр ивээх болтугай! S.Bataa 

Гэрийн нөхцөлд хамрын ханиад, шуухитнааг эмчлэх энгийн аргууд

Амьсгалын замын үрэвсэл үүсгэгч эмгэг төрөгч нянгууд, бохир, хүйтэн агаар амьсгалын дээд зам, хамрын хөндий, залгиур, цагаан мөгөөрсөн хоолойн салстанд халдварлан үрэвсүүлж, цочироосноос түүнийг цэвэрлэн, салст шүүрэл ялгаруулсны улмаас хамрын ханиад, шуухниа тусдаг.   Энэ шинж тэмдгийг арилгахын тулд хамрын хөндий, залгиур, мөгөөрсөн хоолойг цэвэрлэх хэрэгтэй ба 2-3 хоногийн дараагаар биеийн дархлааны эсүүд идэвхжин цагаан, шар өнгийн нус, цэр ялгаран, намждаг. Энэ бол эмгэг төрөгчийг эсэргүүцсэн биемахбодийн хэвийн дархлааны урвал бөгөөд ямар нэгэн антибиотик хэрэглэх шаардлагагүй.   Хамрын ханиад, шуухитнаа туссан үед дараах энгийн аргуудаас өөрсдөө сонгон хэрэглэхийг зөвлөж байна.     1.3уун настын уусмалаас 3-5 дуслыг хамрын нүхэнд ээлжпэн дусааж, массаж хийсний дараагаар нусаа нийж, цэвэрлэх ба өдөрт 4-5 цагийн зайтай, 5-7 хоног дусаана.   2.Гаатай тос: Даарсан үедээ гаатай тосыг хөмсөгний дээд талд, чамархай болон хамартаа түрхэнэ. Гавар болон гаатай тосны алийг ч хэрэглэж болно.     З.Даарсан үедээ хагас аяга халуун усанд 1 дусал иод хийж, сайтар хутгаад ууна.   4.Мөн иодийг шууд хамрын нүхээр ээлжлэн үнэрлэж болно.   5.Улаан манжинг чанаж, шүүсийг нь халуун ууна.   6.Архаг ханиадны үед шар будааг буцалган бүлээн шүүсээр нь хамрыг зайлж угаана.   7.Стакан халуун усанд 4 гр сод, 5 дусал иод хийж хутгаад ам, хамрыг зайлна. 8.0рос маягийн саун бол маш их хөлс ялгаруулдаг бөгөөд халуун баннад улаан лууванг үрж бага зэрэг зөгийн бал, давстай хольж хийнэ.   9.Стакан халуун усанд 1 цайны халбага далайн давс хийж хамрын нүхийг зайлж угаана.   10. Чацарганы тос 30 гр, календулын уусмал 20 гр, какао 15 гр, зөгийн балЮ гр, зөгийн лав 5 гр хольж сайтар хутгана. Бэлдсэн бэлдэцнээсээ давуунд шингээж 20 минутын турш хамартаа бигнүүр хийнэ. 11. 250 мл усанд эвкалиптийн уусмалаас 10 гр, зефир 20 гр-ийг хийж буцалган, өдөрт 2-3 удаа хамрыг зайлж угаана.    

Хуудаснууд

Subscribe to Зан үйл