Монгол орны хөгжлийн явцад эрт балрын бөө мөргөлийн байр суурь суларч шинэ нийгмийн хэрэгцээнд тохирсон өөр маягийн шашин шүтлэг шаардагдах болов. Үүний дүнд монголчуудын ухаан санаанд бөө мөргөлийн бүрэн ноёрхол байр сууриа алдахад хүрч энэнхүү эртний шүтлэгийн нэр хүнд, нөлөөний нь хүрээ аажмаар хомсдож ирэв.


Монголын их гүрэн байгуулагдах үеэр монголчуудын үндсэн гол шүтлэг нь бөө мөргөл хэвээр байлаа. Гэвч энэ үеэр монгол гүрэн өрнө, дорнын олон улс оронтой өргөн их харилцаа холбоотой болохын хамтад бөө мөргөлийн зэрэгцээгээр христос, несториан, мани, лал болон буддын шашны нөлөө монголчууд ялангуяа язгууртан, ноёлогч хэсгийн дунд хүчтэй болж байв. Монгол гүрэн байгуулагдсаны дараагаар энэнхүү гүрний бүрэлдэхүүнд орсон найман, хэрэйд, уйгур зэрэг аймгуудын дунд эртнээс аваад хүчтэй дэлгэрч байсан христос, несториан, буддын шашин нь мөн монголчуудын дунд нөлөөтэй болох нөхцөлтэй болсон ажээ. Зөвхөн монгол оронд оршин тогтнож байсан аймгуудыг нэгтгэх төдийгүй харин соёлжсон харь орнуудыг байлдан дагуулах бодлоготой байсан Чингис болон бусад хаад нь энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн улс гүрнээ “төвхнүүлэх” хүртлээ эзлэн авсан улс үндэстний олон төрлийн шашин шүтлэгийн “тэгш эрх”-ийг хангах бодлогыг хатуу баримтлаж байжээ. Энэ бол янз бүрийн улс үндэстний шашин шүтлэгий нь ашиглан өөрсдийн ноёрхол дор олон улс гүрний ард түмнийг хооронд нь хямралдуулахгүй дуулгавартай захирч байх гэсэн монгол хаадын бодлоготой нягт уялдсан байлаа.
Монголын их засаг хуульд хүртэл шашныг ялгаварлахгүй байх тухай заасан байжээ. Монголын хаадын энэ бодлогын тухай тэр үеийн Персийн түүхч Жувейни бичсэн нь: “...тэр нь /Чингис/ ямар нэгэн шашныг бишрэгч аль нэгэн шүтлэгийг дагагч биш байсан учир аливаа үгширмэл бишрэл, нэг шашныг нөгөөгөөс нь илүү үзэх, нэгий нь нөгөөгий нь дээр тавихаас зайлсхийж байв. Харин тэр аливаа бүлгийн шашны сэцэн мэргэд, санваартан нарыг дахин хүндэтгэж байсан ба ийм бодлогоо бурханы оронд орох зам гэж үзэж байв. Лалын шашинтыг хүндэтгэн таалдгийнхаа адил христос, буддын шашинтнуудыг ч их хүндэтгэн болгооно.Түүний хүүхэд, ач нарын хувьд ярихад зарим хэсэг өөрийн дур санаагаар шашныг сонгон авчээ. Нэг хэсэг нь лалын шашныг даган, нөгөө нь христос шашинд оржээ. Бас нэг хэсэг нь буддын шашныг сонгон авчээ. Бас нөгөө хэсэг нь эцэг өвгөдийн эртний шүтлэг бишрэлийг хэвээр даган баримталж өөр зүйл рүү үл хэлтийх боловч хүмүүс нь одоо цөөнх болжээ. Тэд зарим талаар шашинтай болсон ч ихэнхдээ үхширмэл бишрэлийн бүх илрэлээс зайлсхийдэг хэвээрээ байгаа бөгөөд Чингис хааны засаг хуульд шашны бүх бүлгийг эрх тэгш үзэж, нэгий нь нөгөөгөөс ялгаварлахгүй байх тухай заасан зүйлийг гажуудуулдаггүй ажээ”.1 Монголын хаад шашны талаар иймэрхүү бодлого явуулж байсан учир их гүрний үед өрнө дорнын гол том шашинуудын нөлөө монголд мэдэгдэхүйц хүчтэй болж байв. Нийслэл Хархорумд янз бүрийн орноос христос, несториан, лал, буддын шашны төлөөлөгчид олон тоотой оршин сууж монголчуудын дунд тус тусын шашин шүтлэгийг дэлгэрүүлэхийн төлөө идэвхитэй ажиллаж байсан нь сурвалж бичгүүдээс тодорхой.
Хархорумд бусад шашны 12, хотын зах дахь христос шашны 1, сүм лалын шашны 2 сүм байсны гадна буддын шашны нэгэн сүм бусдаас онцгой гоёмсог байжээ. Өмнө дурьдсан Эрдэнэ Зуугийн чулууны бичээсийн хятад, монгол эхээс үзэхэд Өгэдэй хаан өөрийн ордныг босгуулаад улмаар сүмийн гэр босгуулж барилгын бусад ажлыг бүрэн дуусгуулж амжаагүйг Мөнх хаан залгамжлуулж, 1256 онд “Их бурханы суварга” босгож түүнийг “Харин бүрхэхүй агуу өндөр гуу” /цамхаг/ босгуулжээ. 1“Юан улсын судар” 8 дэвтэр.Мэнгу ю му-цзи.Записки о монгольских кочевьяа.Стр 380.
Тэр үеийн Хархоринд байсан шашныг номлогчид нь Монголын хаадыг тус тусын шашиндаа оруулж эрх мэдлээ ихэсгэхийн төлөө шаргуу чармайн ажилладаг байв. Г.Рубрукийн бичсэнээр, тэд Мөнх хааны хойноос баланд шавсан батгана шиг хөөцөлдөн хаадыг дор дорынхоо шашинд ятган оруулахыг элдвээр чармайж байсан гэнэ.3 Хархорумд байсан олон шашны төлөөлөгчид тус тусын шашны давуу талыг нотлох гэж бие биетэйгээ их өрсөлдөн тэмцэлдэж байв. Монголын хаад ч энэ талаар өөрсдийн ордонд чөлөөт маргаан зохион явуулж христос, лал, буддын шашны номлогчдын хооронд ном хаялцуулж байжээ. Үүний нэг жишээний тухай Мөнх хааны ордонд болсон маргаанд христос шашныг хамгаалан оролцож ном хаяцлсан Г.Рубрук өөрийн номд тодорхой бичсэн байна.4 Монголын язгууртан ангийн төлөөлөгчид нь байлдан дагуулсан орнуудынхаа соёл шашны нөлөөд гүнгий автагдан христос, лал болон буддын шашинд орох явдал үлэмжхэн болж байв. Тэдний дунд эртний бөө мөргөлийн нэр хүнд нөлөө нь эрс буурч ирэхийн хамтад их эрх мэдэлтэй болсон монголын язгууртнуудын ашиг сонирхолд энэхүү шүтлэг нийцэхээ больжээ.
Монголын хаадын шашны чөлөөт бодлого удтал үргэлжилж чадаагүй юм. Хубилай сэцэн хаан монголын эзэнт гүрний нийслэлийг Бээжинд /Хаанбалгас/ нүүлгэж хятадад монголын хаадын Юан төрийг байгуулсны дараагаар буддын шашин нь их эзэнт улсын гол шашин болж хувирав.
Монголын Юан төрийн үед бурхны шашин эзэнт улсын гол шашин боловч энэхүү шашин нь ихэвчлэн хятад нутагт оршин сууж байсан монголын язгууртан нарын дунд тархаж байжээ. Харин бурхны шашин жинхэнэ монгол оронд хүчтэй дэлгэрч нийт монголчуудын шашин болж чадаагүй юм. Буддын шашин нь нийт гүрний хэмжээгээр ч төдий л тарж түгээгүй ажээ.
Монгол нутагт нийт монголчуудын гол шүтдэг нь бөө мөргөл хэвээр байлаа. Гэрийн эзэд цай хоолныхоо дээжийг онгод шүтээндээ өргөж байснаас гадна гадаа гарч дөрвөн зүгт мөн тахил өргөдөг заншилтай байв.1 “МНТ” 1872 “МНТ” 234-278.3 Нэг фут-30,5 см.4 П.Карпини. Г.Рубрук. 91-ртал.
Найр наадам бол тэр цагийнхаа ард түмний аж амьдрал, эртний овгийн уламжлал, бөө мөргөлийн тахил ёслолтой нягт холбоотой байсан ажээ.3 П.Карпини, Г.Рубрук. 36-37-ртал.
Монголчууд нь овог төрлөөрөө нийлж тахил мөргөл үйлдэж, найр хурим хийдэг байснаас гадна хүүхэн богтолж, хүү гэрлэсний хурим, төрсөн өдрийн баяр, цагаан сар зэрэг баяр наадмыг өргөн тэмдэглэдэг заншилтай байжээ. Цагаан сар бол билгийн улирлын шинэ жилийн их баяр байжээ.
Монголчууд Мөнхтэнгэрийг шүтэж байхдаа хүчирхэг байсан, дэлхийн хуурай газрыг эзлэн их гүрнийг байгуулж шинжлэх ухааны нарийн удирдлага, харилцаа холбоо, эдийн засаг, мөнгө санхүүгийн салбарт олон гайхамшиг бүтээсэн.
Одоо цаг. Эзэнт гүрний монголын нийслэл дэг журамтай, бүх шашины төлөөлөл байсан ч тодорхой тоо хэмжээнд зохицуулж ирсэн түүхтэй ажээ. 2020 оны байдлаар Христын 222, Буддагийн 150, Исламын 27, бусад 11 шашины байгууллага ажиллаж байна. Энэ тоог харьцуулаад үзэхэд бидний өвөг дээдсийн шашины бодлого тун дэг жаягтай байсныг харуулж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон. Хэлсэн “Дэлхий ертөнц мухардалд орлоо. Агуу их Чингис хаанаас суралцах цаг болжээ” үгийг хэлэхийг хүсч байна.

1
1
2
2
92b03154fc134e33bab0180f700f53bc
92b03154fc134e33bab0180f700f53bc
Previous Next Play Pause
1 2 92b03154fc134e33bab0180f700f53bc

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/