МБНЭ-ийн бага хуралдай бөөгийн цолны асуудал хэлэлцэв. Улс орон даяар олон бөө нар байна. Тэгээд улаач нараа хэрхэн цол олгож албажуулах талаар ярилцав. Хэлэлцээд Монгол туургатаны хэмжээнд цолоо нэгтгэж олгоё гэв. Олон зуун жил хүмүүсийн хэрэглэж ирсэн Зайран удган цол, алдрыг хэн өөрчилж зүрхлэх билээ, хэвээр нэрлэв.
Харин Монгол туургатны хэмжээнд тодорхой шалгуур үзүүлэлтээр цол, алдар олгохоор болж, “Монгол бөөгийн” хэмээх нэр алдар монгол туургатны хэмжээнд гэсэн агуулгыг багтааж байхаар шийдсэн юм. Монгол туургатны хэмжээнд цол хүртсэн Монгол бөөгийн тэргүүн зайран Галсанов Юрий Субанович бол эгэл боловч эгэл бус эрхэм байлаа.


Монгол бөөгийн тэргүүн зайран, бидний дотны анд Монгол бөөгийн тэргүүн зайран Галсанов Юрий Субанович нь “Монголын нууц товчоо”-нд гардаг түүхийн өлгий нутагт эзэн болон амьдарч өнөөг хүрч ирсэн монголчуудын нэг байлаа. Тэр жирийн нэгэн бус Монгол бөөгийн улаач байсан. Түүний амьдарч буй нутгийн эргэн тойрон орших онгод бидэнд их түүхийг өгүүлнэ. Монгол хүн мянга сонсохоор нэг удаа үз гэдэг тиймээс зурганаас Та бүхэн сонирхоорой.
2015 онд МБНЭ-ийн байгуулагдсаны 3-н жилийн ойн арга хэмжээнд Монгол бөөгийн тэргүүн зайран Галсанов Ю.С нь ОХУ-ын буриадын бөө нарыг төлөөлөн оролцож байсан билээ. Монгол туургатан бөө нарын төлөөллийг анх удаа Монголын төр хүлээн авч Монгол Улсын Их хурлын дэд дарга хүлээн авч уулзаж байсан байдаг. Тэрхүү уулзалтад Монгол бөөгийн тэргүүн зайран Галсанов Ю.С оролцсон билээ.
Дараахан бид Хөвсгөлийн боомтоор ОХУ-д ороход нутгийнхаа зааг дээр Монгол бөөгийн тэргүүн зайран Галсанов Ю.С угтаж авсан юм. Тэгээд хамтдаа өдрийн хоол идэж, Дэлгэрхаан хайрхан болон Тэмэлик хүрхэрээн залбирал хийсэн билээ.
Намрын налгар сайхан өдрүүдэд Жамухын гэр, Боксоны өргөлийн газар, Орлыкын өргөлийн газар, Сенсины талын өргөлийн газар, Буриад зон олны билэгдэл болсон Обтайн өргөлийн газар, Цайллагын усан хүрхрээгээр аялав. Эрт дээр цагаас монголын минь их түүхийн их улбаа, мөр үлдсэн нутаг даа. Энэ сайхан нутгийн эзэн болж төрсөн Монгол бөөгийн тэргүүн зайран Галсанов Ю.С-аар бахархах сэтгэл төрж байсан. Энэхүү улаачтай уулзаж ярилцлага хийж, кино бүтээх хүсэл “тасалдав”. Зон олныхоо төлөө хийж бүтээсэн их үйл, улаачийн амьдрал тасрахгүй үргэлжилнэ.
Монгол бөөгийнхөө төлөө амьдралаа зориулсан монголын минь бас нэгэн сайхан улаач тэнгэрийн оронг зорилоо. Зэрэг шахуу тэнгэрт явсан хоёр зайрангийн амьдран буй нутаг их ойрхон, нэг их том хайрханы ар, өвөрт байдаг юм. Монгол бөөд хил хязгаар гэж үгүй. Бид харамсаж гашуудаж байна. Бас Таныгаа бахархан дуурсаж байх болно.
Мөнх тэнгэр өршөө.
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд: Байнгын
Д.Жаргалсайхан, Д.Одонхүү, П.Батжаргал, Г.Янжинлхам, Ц.Отгонсүрэн, Т.Баттогтох, Я.Мөнгөнсувд, Я.Отгонбаатар, Б.Батжаргал, Б.Нарангэрэл, Б.Бахаамаазагд, У.Ганхуяг, Сайхантуяа, Р.Маахүү, Ш.Нямдорж, А.Оюунтуул, Б.Мөнхчулуун, Д.Улаанцэцэг, С.Сэргэлэн, Т.Анхмаа, Т.Баттогтох, А.Оюунчимэг, Л.Баяржаргал, Ц.Цэндсүрэн, Ц.Тамжид, Д.Хүнбиш, Б.Балжмаа, Б.Баттогтох, Б.Лхагва, Ж.Эрдэнэцэцэг, Л.Гэрэлмаа, Ж.Ариунтуяа, Д.Мөнхжаргал, Б.Анхбаяр, Б.Гомбо, О.Тэгшжаргал, Болортунгалаг
Байнгын бус:
Д.Батчулуун, Б.Бадамсүрэн, Г.Гэрэлтуяа, А.Энхтайван, Б.Нанжаа, Ц.Дуламжав, Ж.Өлзийсайхан, Ц.Бор, Ч.Даваабаяр, Д.Сосорбарам, Ц.Лувсанлхама, Б.Энхээ, Ц.Бор, Н.Баттогтох, Ч.Энхтуяа, Д.Батмөнх, П.Эрдэнэбаатар, Д.Наранцэцэг, Н.Цэвэлмаа, Ё.Алтанзул, В.Жавзансүрэн, Ч.Болд, Э.Болд, Р.Цэрэндэмэд, Р.Туул, Б.Солонго, Д.Уранчимэг, Б.Энхбаатар, Б.Байгалтөгс, Г.Гэнэнхүү, Э.Болдоо, Л.Мөнх-Очир, Ж.Сонинжаргал, Л.Дорж, Г.Ган-Эрдэнэ, Б.Оюунзул, Д.Отгонцэцэг, Буяннэмэх, Б.Чанцал, Б.Байгальмаа, Ц.Чулуунбаатар, Ч.Дангаасүрэн, А.Бат, Ш.Содов, Б.Баяраа, Д.Дарьчулуун

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/