Хүн төрлөхтний эртний шүтлэг мөргөл болох бөө мөргөл нь 2010 оноос авхуулаад одоо ямар байдалтай байна вэ? Айл бүр бөөтэй байх маркетинг хүчээ авч эхэлсэн . Бөөгийн нэг нууц бол онгод. Онгод гэдэг нь ямар нэгэн цаг үед амьдарч байсан бөөгийн хүчирхэг болсон сүнс байх бөгөөд хүн байсан гэдэг нь тодорхой юм.

Онгод нь цаг үе дамжин өөрийн удмын яс цусаар тамгалсан улаач дээрээ буух үзэгдэл бол бөө мөргөлийн гол шинж юмаа...Урьд хэлсэнчлэн амьд байсан өвөг дээдсийн оюун санаа улаач дээрээ бууж ирэн үйл хийж / бөөгийн үйл: Уул ус аргадан тахих,айл гэрийн гал тахилга,хүний засал гэх мэт/ байдаг. Уг удамгүй хүн гэж байхгүй билээ. Улаач болход нэн чухал хэрэглэл бол хэнгэрэг / хэсэ,хэц,дүнгэр/ юм. Бөөгийн хэнгэрэг бол хий хийсэглэн дүртэй бүхнийг амьлуулан босгох хүчтэй байдаг бөгөөд улаачийн уналага болдог. Улаач уналагаа барьсан бол тэдгээр хий биетэд дайруулах аюултай байдаг бөгөөд аялан явах үедээ өөрийн онгодоо танин оруулах нь улаачийн нууц юм...Гэтэл өнөө үед өөрийн өвөг дээдэст нь Бөө байсан хүнгүй атал үр удмаас нь бөө төрүүлэх нь ямар учиртай байна вэ? тэдгээр худал бөө нар юу хийж байна вэ? Энэ асуултад хариулах гэж хичээе...Хүний тархи бол агуу хүн тархиныхаа өчүүхэн хэсгийг ашигладаг хүн төсөөлөн бодох асар их чадвартай байдаг. Бөө тодруулах алдаа бол бөөгийн уг удамгүй тамгалагдаагүй хүнийг бөө болгох юм. Энэ нь төсөөлөл дээр явагддаг бөгөөд өөрийн удамд нь ямар нэг онгод бий болгоод тэр онгодыг биежүүлэж эхэлдэг байна. Би эхэнд хэлсэн хэнгэрэг бол хий бүхнийг сэрээдэг гэж хэнгэрэг барьсан удамдаа онгодгүй хүн өөрийн төсөөллийг ашиглан хэнгэрэг барихад тэр онгод нь биежин буух бөгөөд өөрийн оюун санаа байгаад байтал ямар нэгэн хүчинд эзэмдүүлдэг байна.
Төсөөлөлдөө бөө болсон улаач нар эргэн тойрноосоо үйл сурч байдаг замч болон багштайгаа адил зан үйл хийдэг. Ингээд Хаан, ноён,баатар, хатан гэх мэтээр өөрсдийнхөө онгодыг төсөөлөн бодож тэр төсөөлсөн онгоддоо зориулан хуяг хувцас бэлдээд тэдгээрээ төсөөлөн бодож бөөлөө хийхэд хаан, хатан, баатар зэрэг нь буудаг энэ бол тэр улаачийн төсөөлөл бөгөөд ямар нэгэн онгод биш юм. Төсөөлөлдөө бөө болсон улаач шавь аваад мөн өөртэйгөө адил бүтээгдэхүүн гаргадаг ............энэ бол эмгэнэл
Maitsetseg Khongor

Бусад мэдээ

Mar 26, 2021 97

АЛБИН

Mar 24, 2021 116

ТА БӨӨ МӨН ҮҮ?!!!

Feb 05, 2021 281

ОНГОД

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/