Би хэн нэгнийг муулах гэж бичиж байгаа юм биш ээ. Намайг ОХУ, БНХАУ-д ажлаар явж байхад албан хүмүүс асуудаг юм. Танай бөө нар ямар өндөр эрдмийн цол, зэрэгтэй байдаг юм бэ? гэж. Энэ бүхэнд хариулахад намайг ичгэвтэр байдалд оруулдаг.
ОХУ-ын Улаан-Үд хотод 16 хүний бүрэлдэхүүнтэй Монголын Зурхай Судлалын Академийнхан айлчлан иржээ. Хотын холбогдох албан тушаалтнуудын надад танилцуулснаар ирж байгаа бүх бөө нар доктор цолтой, профессорын зэрэгтэй байх юм. Тус хотод байрладаг Монголын консулын газар тодруулга авч байх юм.
Оросын байгууллага, иргэд Шинжлэх ухаан өндөр хөгжсөн, эрдмийн цолыг олон жил хөдөлмөрлөж зүтгэж байж хамгаалдаг, олон жил оюуны хөдөлмөр эрхэлж байж хүртдэг профессорын зэрэг олгодог болохоор цол, зэргийг дээд зэргээр үнэлж ойлгодог хүмүүс билээ.

Тэгээд ийм олон эрдмийн цол зэрэгтэй төлөөлөгчид ирсэнд баярлаж байх жишээтэй. Монголын бөөгийн төв байгууллагын хувьд биднээс албан ёсоор тайлбар хүссэн юм. Энэ асуудалд БНХАУ-д мөн давтагдав. Өвөрмонголд бөөгийн доктор айлчилж байгааг мэдэгдэв. Бас л албан ёсны хариу өгөх болов.
Албан ёсны хариу өгөх болсон учраас Эрдмийн зэрэг цол олгодог холбогдох байгууллагаас албан ёсны хариулт авсан юм.
“Монголын Зурхай Судлалын Академи” нь Академи бус жирийн нэг төрийн бус байгууллага болоод явчихав.
Монголд бөө судлалын эрдмийн зэрэг хамгаалуулдаг, цол олгодог Шинжлэх ухааны эрдмийн зөвлөл байхгүй байна. Мөн бөөгийн чиглэлээр бичсэн эрдмийн сэдэв бүтээл, эрдмийн цолны хамгаалалт хийсэн бүтээл алга байна.
Монголын бясалгал, зурхай, сүнс, судлалын академийн доктор, сэтгэл судлаач "Монгол аура” төвийн тэргүүн Б.Сарандаваа гэсэн гуншинтай олон жил дараалсан арга хэмжээ зохион байгуулсан нэгэн бий. Гэтэл түүний эрдмийн цол хамгаалсан сэдэв, бүтээл, жагсаалт, албан ёсны бүртгэл хаанаас ирээд олсонгүй. Монголын бясалгал, зурхай, сүнс, судлалын академийн доктор хамгаалсан хүн монголд алга байна.
Эрдмийн цол, зэрэг олгосон бол Монгол Улсын Шинжлх ухааны академид бүртгүүлж, хамгаалсан сэдэв, бүтээлээ эхээр нь хадгалуулдаг журамтай. Тэнд албан ёсны бөөгийн сэдвээр доктор хамгаалсан нэг ч бөө алга байна. Тэгээд цолтой бөөгийн эрэл Монголдоо мухардав.
Гадаадад эрдмийн цол хамгаалсан бөөгийн албан ёсны хариу авав. Гадаадын тодорхой байгууллагаас бөөгийн чиглэлээр эрдмийн цол, зэрэг олгосон тодорхойлолт авсан юм. Түүний нэг жишээ болгон Дэлхийн бөө судлалын сангаас доктор, профессор цол хамгаалсан Монголын иргэдийг тодруудав.
Дэлхийн бөө судлалын сангаас Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлд email ирүүлсэнийг бүрэн эхээр нь танилцуулж байна.
Dear Jargalsaikhan
By the way, please know that there is a fraud in Mongolia that has been claiming he/she is representative of FSS and Dr. Harner. Beware Mr. or Ms. Tsendpurew Doolham / Tsendee, a “Manager of Online University and Translator” using This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it..">This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.. This person is fake and does not represent FSS. Dr. Harner, nor myself in Mongolia. He/She has fooled many people in Mongolia and has perhaps taken a lot of money.
Эрхэм Жаргалсайхан
Таньд гэж хэлэхэд Монголд Бөө судлалын сан болон Доктор Харнерийн төлөөлөгч гэж залилагч хүн байнаThis email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. гэдэг хаягийг ашигладаг онлайн их сургууль болон орчуулгын менежер хийдэг Цэдэнпүрэв Доолхам гэдэг хүнээс болгоомжилно уу? Цэндээ гэж дууддаг. Энэ хүн монголд намайг болон Доктор Харнер Бөө судлалын санг огтхон ч төлөөлдөггүй бөгөөд олон хүнийг монголд хууран мэхэлж их хэмжээний мөнгө залилсан байж магадгүй юм. Болгоомжилно уу ?
Дэлхийн бөө судлалын сангаас доктор, профессор цол олгодоггүй гэлээ. Тэгээд энэ чиглэлээр эрдмийн цол, зэрэг олгосон хүмүүсийн нэрсэнд багтсан бүх иргэдийн доктор, профессор цол, зэргийн диплом нь хуурамч болох нь батлагдсан билээ.
Тэнд нэр дурьдагдсан иргэдийн зарим нь АНУ-ын Их сургуулийн гэж ерөнхий хаягтайгаар өөрийгөө сурталчлах болсон байна.
Эцэст нь дүгнэж хэлэхэд эрдмийн доктор, профессор цол, зэрэг олгосон иргэдийг тодотгодог байгууллага газар тодорхой байна.
Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлээс “элдвийн хуурамч бөөгийн эрдэмийн зэрэг цол, нэр алдар бүхий диплом, эрээн цаас худалдаж авахгүй байх”-ыг анхааруулж байна.
Та олон жилийн хөдөлмөрийн үр дүнгээр цуглуулсан мөнгөө ганц хуудас хуурамч цаасаар солихгүй гэдэгт бид итгэж байна.
Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл

187472522_2230070380462736_2738136198042793853_n
187472522_2230070380462736_2738136198042793853_n
Previous Next Play Pause
187472522_2230070380462736_2738136198042793853_n

Бусад мэдээ

Jun 27, 2021 237

САНЖ БӨӨ

Jun 24, 2021 169

НОЁН ЗӨНӨГ БӨӨ

Jun 24, 2021 153

ХӨХӨЧУ ЗААРИН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/