Бөө дээлийг бөөд ирдэг онгодын хий-бие буюу өөрөөр хэлбэл хүн хийгээд бор гөрөөс, ямаа зэрэг амьтны сүнсний хувилбар хэмээн бөө нар үздэг. Эртний ба дундад зууны үед бөө дээлийг бор гөрөөс, зээр,г ямааны элдсэн арьсаар үйлддэг байсан бол XIX зууны сүүлч XX зууны эхэн үеэс монгол харын бөө нар бор шар, номгүй бөө нар угсаа гаралаа бодож хөх, хүрэн улаан, лус савдагаа бодож ногоон, хар зүгийн догшин сахиусаа бодож хар өнгийн даавуугаар үйлддэг ч гэсэн дээлийн нурууны тус газар өвөг дээдсийн уламжлалыг хүндэтгэн бор гөрөөс, зээр, ямааны арьсыг дөрвөлжин хадаж бэхэлдэг байсан.


Дээлийн ар бие-Амьдрал дээр аливаа тэмцэл тулалдаанд бат бэх ар тал асар их ач холбогдолтой байдгийн нэгэн адил бөө хүн хуяглаад онгодын орноор аялах, аюул хорлолын срэг арга засал хийхэд ар талаас нь гэндүүлэн цохих сүр хүчний цохилтоос болгоомжилж хуяг нөмрөх хэрэгтэй гэдэг. Ийм учраас бөөгийн өмсгөлийн ар биед түүний бүх могой-манжиг, хонхинуур-холбогын дийлэнх олонхийг байрлуулдаг билээ.
Дээлийн бүс-Монгол Улсын нутагт байдаг түрэг угсааны хуулар овгийн бөө нар газар лусаа хөллөж /хүчийг олж/ бөөлдөг учир газар уснаа явагч могойн дүрсийг бүс болгон хэрэглэдэг уламжлалтай. Үүнийг цааш нь нарийвчилбал хуулар овгийн зайрангийн бөө дээлийн могойн дүрсэн бүс гурван ац сүүлтэй бол удганых шувтан ганц сүүлтэйн дээр эдгээр бүсүүдийг хүрэн улаан өнгийн эдээр дүрслэн үйлддэг байжээ.
Дээлийн бүч-Бөөгийн өмсгөлд байдаг бүч нь лус савдагийн элч нар буюу лусын амьтан болох могойнууд хийгээд тэд нараас хүч авсан онгод тэнгэрүүдэд өргөсөн хүндэтгэлийн олбог, түшлэг, ямба ёс, хучлага дэвсгэр эсвэл илд, сэлэм зэрэг зэвсгийг илэрхийлдэг гэдэг. Монгол угсааны бөө нарын өмсгөлд байдаг бүч нь хөх цэнхэр өнгөтэй, тэгш өнцөгт дөрвөлжин үзүүртэй бол түрэг угсааны бөө нарынх улаан хүрэн, ногоон өнгөтэй гурвалжин үзүүртэй байдаг.
Дээлийн зах-XX зууны эхэн дунд үеийн монгол харын болон шарын бөө нарын бөө дээлийн зах нь тухайн үеийн монгол төрийн хар хүний өмсдөг дээлийн нэгэн адил манж захтай байсан нь язгуурын монгол үндэсний дээлийн зайвар зах, бурхан шашны монгол лам дээлийн зах болж хувирсантай холбоотой. Үүнээс улбаалж хүн амыг дотор нь лам хар гэж нийгмийн байдлаар нь хоёр хувааж хар нь эр эмийн ялгаагүй төрийн тал болсон учир хан төрийн, лам нь монголын шашны ёсыг дагах болсон байна.
Дээлийн манжиг-Бөөгийн шүтлэгтэнүүд газар уснаа явагч могойг лус савдгийн амьтан хэмээн үзэж бөөгийн өмсгөл хэрэгсэлд дүрслэхдээ могойн дүрсийг олноор нь нэгэн дор багцлан байрлуулсныг монгол харын бөө нар манжлаг буюу цацаг хэмээн нэрлэсэн нь сунжирч манжиг гэсэн нэр үг болон хувирчээ. Манжигийг томж эрчлүүлсэн хонины ноос, хөвөнгөөр дүрсэлж гадуур нь зохих өнгийн даавуугаар бүрж, бүтээгээд, бөө дээлийн үндсэн хэсэг болгон хадалж бэхэлдгийн дээр ерөнхийд нь бие манжиг, мөргөл манжиг хэмээн хоёр хувааж үздэг.
Дээлийн өрбөлгө-Монгол бөөгийн тухай түүхэн домгуудад эртний алдарт бөө нар төрийн цаазын өмнө хүзүү толгойгоо гудайлгах үед биеийг нь эзэмдсэн онгод тэдний хоёр мөрний тус газраас нь ямар нэгэн шувуу болон нисэн одсон тухай өгүүлдэг.
Домгийн шувуудын нисэн одсон тэр газар буюу бөө дээлийн хоёр мөрөн дээр харын бөөгийнхөнд бүргэд, шарын бөөгийнхөнд улаан цоохор эдээр багцлан өдийг нь сарвайлган бэхэлсэан байдаг. Харын бөөгийн ийнхүү багцалж бэхэлсэн бүргэдийн өдийг өрбөлгө хэмээн нэрлэдэг.
Дээлийн суга-Монгол харын бөө нар хүний суганы арьс биеийн бусад хэсэгтэй харьцуулбал харьцангуй нимгэн учир түүгээр бөөд онгод орж гардаг гэж үздэг болохоор харын бөө нарын бөө дээлийн хоёр сугыг зориудаар цоорхой хийсэн байдаг.

Бусад мэдээ

Mar 26, 2021 112

АЛБИН

Mar 24, 2021 118

ТА БӨӨ МӨН ҮҮ?!!!

Feb 05, 2021 293

ОНГОД

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/