Хэнгэрэгийн дэлдэх ёс:
- Хэнгэрэг босоо дэлдэх ёс. Хэнгэрэгийн ард талаас зүүн гараараа босоо атгаж хэнгэрэгийн нүүрийг баруун тал руу буюу цагаан тэнгэрийн зүг хандуулан хоёр гараараа нүүрний зүүн өмнө барьж хэнгэрэг дэлдэхийг зүүн хажууд хэнгэрэг дэлдэх гэдэг. Тэгш хэмт хөдөлгөөн хийхийг баруун хажууд хэнгэрэг дэлдэх гэдэг.

 

- Хэнгэрэг биеэ өнгийж дэлдэх.Хэнгэрэгийг өмнөө авч биеэрээ хэнгэрэг дээрээсээ өнгийж дэлдэнэ.

- Хэнгэрэг биеийн ард дэлдэх. Хэнгэрэгээ нурууныхаа ард доош харуулан барьж дэлдэнэ.

- Хэнгэрэг толгой дээр дэлдэх.Хэнгэрэгээ толгой дээрээ эгц дээш харуулан барьж дэлдэнэ.

- Хэнгэрэг дээш харуулан дэлдэх. Хэнгэрэгийнхээ нүүрийг дээш нь тэнгэр нар сар өөд харуулан өмнөө барьж дэлдэнэ.

- Хэнгэрэгийн эрмэг дэлдэх. Цохиурын үзүүрээр хэнгэрэгийн дээд ирмэгийг дэлдэнэ.

- Хэнгэрэгийн цагираг дэлдэх. Хэнгэрэгийн доторх бариулын доод талд бэхэлсэн цагирагнуудыг дэлдэнэ.

- Хэнгэрэгийн хөвөөг дэлдэх. Хэнгэрэгээ зүүн гараараа атгаж дуудлагын айзам бүрд бугуйгаараа баруун хөмрөн хэнгэрэгийн нүүрийг доош харуулан баруун гарын цохиураар хөвөөг дэлдэнэ.

- Хэнгэрэг эргүүлж дэлдэх. Хэнгэрэгийг зүүн гараараа дээш харуулан атгаж эрхий хуруугаараа хэнгэрэгийн хүрээг гадагш имэрч чимхэн бусад дөрвөн хуруугаа хий атгаж хэнгэрэгийг түргэн эргүүлж дэлдэнэ.

- Хэнгэрэг шидэж дэлдэх.Хэнгэрэгээ зүүн гараараа дээш харуулан атгаад эрхийг салгах ба баруун тийш шилжүүлэн хэнгэрэгийн биеийн өмнө хөндлөн барьж буйг эргүүлэхийн амт хэнгэрэгээ дээш шидэн хий дээр түргэн эргэлдүүлж бууж ирэх үед бариулаас нь барьж авна.

- Хэнгэрэгийг наймаалжиж дэлдэх. Хэнгэрэгээ зүүн талаар нь тонгоруулан атгаж тохойгоо тахийлган урагш өргөн баруунаас эхлэн бугуйгаа тахийлган сарвуугаа хөдөлгөж хэнгэрэгийн бариулыг сэжлэн /8/ дүрс гаргах ба баруун тийш болох үед хэнгэрэгийн нүүрийг сарвуун дотор талд ойртуулан зүүн тийш болох үед хэнгэрэгийн арыг чадах чинээгээрээ эргүүлнэ.

- Хэнгэрэг хөмөрч дэлдэх. Хэнгэрэгийг доош нь хөмрөн нүүрийг нь дээш харуулж дээрээс нь дэлдэнэ.

- Хэнгэрэг мөрлөж дэлдэх. Хэнгэрэгийг баруун мөрнөөс эхлэн зүүн мөрөнд шилжүүлэн дэлдэнэ.

Энэ аргуудаар хэнгэрэг дэлдэж онгод тэнгэрийг тахидаг уламжлал олон зуунаар үргэлжилж ирсэн. Харин сүүлийн үед энэ ёс журмыг мэдэхгүйн учир хэнгэрэгийг зөвхөн нэг хэсэгт цохиж, тэр хэсэг нь илэгдэж цоорсон харагдах нь уг бөөг хэр зэрэг мэдлэгтэй хүн болохыг харуулдаг.

Бусад мэдээ

Mar 26, 2021 96

АЛБИН

Mar 24, 2021 116

ТА БӨӨ МӨН ҮҮ?!!!

Feb 05, 2021 280

ОНГОД

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/