Улаач нь удмын өвгөд нь тамгалаад хүмүүний амьдралд ирүүлсэн тамгат хүмүүн билээ. Улаачынхаа биед хэдэн настайд нь буух хүртэл заагдсан байдаг бөгөөд энэ хугацаа нь зөрчигдвөл өөрсдийгөө мэдэгдүүлэх гэж элдэв арга хэрэглэн улаачдаа болон удмын балчирууддаа мэдрүүлэхийг хичээнэ. Бидний монголчууд энэ ёс жаягаас олон зуун жил тасарсан тул мэдээлэлүүдийг нь мэдэхгүй анзаарахгүй тоохгүй явснаар дээдсүүд холдсоноор элдэв зүйлд өртөн орооцолдон амьдардаг. Үүнийг тэнгэрүүд оролдож байна гэж одоогоор ярьж байгаа юм. Дээдс улаачдаа буухдаа хатуу шаардлагатай буух бөгөөд манай дээдс бол архи, тамхи хэрэглэхгүй байх, буртаг болсон олны хөлтэй газраар явахгүй байх, хоол ундаа хүртэл зөв хооллохыг шаарддаг байсан.

Тийм ч учраас бид тодорхой хугацаанд биеэ бүрэн цэвэрлэж байж дээдсээ залсан билээ. Бие сэтгэл цэвэр байх тутам дээдс биенд бүрэн шингэж буудаг болно. Буртагтай биенд дээдс бүрэн буухгүй одоогоор бол хагас орно гэдэг нь болно. Хагас орж байгаа ч биеэ бүрэн цэвэрлэж оюун санаа бодол, үйлээ зөвхөн дээдсийнхээ төлөө зориулбал дээдс нь маш ихээр баярлан бүрэн бууж чаддаг билээ. Элдэв үйл хийхийн өмнө заавал хийх ажлын талаар улаачтай ярьж хөөрөлдөж ойлголцсоны дараа улаач нь хийх ажлын талаар Дээдстээ хуур болон хэнгэрэгээрээ мэдүүлж үйлээ эхэлдэг. Мэдүүлгэнд ороогүй үйлийг Дээдс хийдэггүй орхидог.
Дээдсээ шинээр тухлуулаад зөв залаад авч яваа хүнийг улаач ,
Дээдсээ зөв залаад авч яваа дээдсийнхээ чадлыг авахуулж чадсан улаачийг бөө,
Дээдсээ зөв авч яваад хүч чадлыг нь бүрэн авхуулж уул усанд нь буулгаж, тодорхой үйлийг хийж чадаад, хүний амь нас аварсан тоогоор бөөг зайран, удган гэнэ.
Аварсан хүний тоо 50 дээш хүн байвал зайран, удган 60-аас дээш байвал их зайран, удган цол олгогдоно.
Бөө, зайран, их зайран удгадыг дээд тэнгэрийн зарлигаар олгогдсоныг дээдсүүд нь дамжуулдаг юм байна билээ. жишээлбэл: Миний улаачийг өнөөдрөөс эхлэн бөө гэж нэрлээрэй. Зарлиг буусан гэх мэт
Цэрэн Бөө

Бусад мэдээ

Jun 27, 2021 280

САНЖ БӨӨ

Jun 24, 2021 923

НОЁН ЗӨНӨГ БӨӨ

Jun 24, 2021 840

ХӨХӨЧУ ЗААРИН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/