Түшээ бол тэнгэрүүдийн хувьд маш чухал улаачаас дутуугүй хүндэтгэлтэй нэгэн юм. Нутгийн аялгаар олон янзаар байна. Буриад зон олонд тулмааш, Өвөр Монголынх хавсрагч, баруун зүгийх хөтөч хэлмэрч гэх мэт өөр, өөр хэлдэг байна. Түшээ үгүй бол тэнгэрүүдийн бууж морьдох, ангаа цангааг тайлж, хэн нартын олон үрсэд хэлцээ зугааг нь тайлж хэлэх билээ дээ. Зарим номонд түшээ хийх хүныг улаачын нэгэн адил төрөхөөсөө сонгогдсон байдаг гэдэг. Гэвч өнөөгийн нийгэмд хүмүүс хэн завтайгаа эсвэл эхнэр, нөхөрөө сонгодог болжээ.
Улаачийн "ТҮШЭЭ" гэж тухайн онгод Тэнгэрийн барьж буй талаас тохоон томилогддог хүнийг хэлдэг. Зарим онгод тэнгэрүүд хэнийг түшээ хийхийг нь өөрсдөө томилно.

Мөн улаач өөрөө өөрийн талын хамгийн сайн хүнээ сонгож болдог. Хүн харахад л Бөөгөө дагаад л яваад нэхсэн юмсыг нь авч өгөх үүрэгтэй харагдавч ТҮШЭЭ бол маш хариуцлагатай хэцүү үүрэг, хүнд ажил. Түшээ хүн ч өөрийн үүрэг хариуцлагаа сайн ухамсарлах ёстой. Хэрэв түшээ хүн онгод тэнгэрээс ч илүү эрх мэдэлтэйгээр даналзан, хүн амьтан загнан, шуналд автах, ашиг харах, ирсэн олныг ялгаварлан хандах, Улаачыг буруу үйлд уруу татах, өргөлийг зориулалтын зүйлд нь зарахгүй өөртөө ашиглах гэх мэт ёс суртахууны доголдол гаргаад байвал Шүүлтэнд хамгийн адгийн газарлуу очно гэдгээ мэдэх хэрэгтэй. Жишээ нь зарим нэг улаач бага балчир, түшээ нь аав, ээж нь юмуу , ахмад хүмүүс их байдаг. Энэ хүмүүс балчир улаачынхаа өөрийгөө авч явах чадвар, нас нь болоогүйг далмидуулан муу үлгэр дуурайл үзүүлэн, буруу үйлд хөтлөх үйлийг огт хийж болохгүй.
Онгод Тэнгэр гутвал улаачийн чинь амийг нь таслана. Өөрт чинь ч муу. Тэд бүгдийг харж байдаг, бас заавал шүүлт ирдэг. Онгодыг буухад нь хүний орчлонд дасгаж бусдад таниулж бусдыг таниулах ёстой хүн бол түшээ хүн билээ. Гэвч түшээ хүнийг дан ганц энэ утгаар нь хүлээж авч болохгүй юм. Түшээ хүн хэлмэрч хийхээс гадна онгодыг залж явах хүмүүсийн нэг юм.
Онгодыг улаач хүн залж явдаг гэдэг тэр бол онгод буугаагүй байх үед л байх ёстой үйл онгод буусан үед улаач бус түшээ хүн онгодыг буруу үйл, яриа хийлгэлгүй зөв залж явах ёстой хүн юм. Тиймээс түшээ хүн бол зарим хүмүүсийн боддог шиг онгодын боол биш бас ноён биш байх ёстой. Онгодтой учрахад мэндлэх хүндлэх ёсноос эхлээд монгол ёс жаяг бүгд хэрэглэгдэнэ. Түүнийг түшээ ирж буй хүмүүст таниулах заах, ойлгуулах үүрэгтэй хүн. Түүнээс гадна түшээ хүн улаач хүнийг буруу үйл яриа гаргасан үед ч мөн адил засаж, зэмлэх эрхтэй хүн юм. Иймээс онгод, улаачийг түшээ хүнгүй төсөөлөх аргаггүй.
Мөн ТҮШЭЭ хүн бол онгодын ч үйлчлүүлэгчдийн ч итгэлт хүн нь ёстой. НУУЦ-ыг чанд сахих нь маш хариуцлагатай явдал. Хэрэв ам нь халаад л улаачийнхаа хамаг бүхнийг дэлгэвэл атаатан дайсан тэрнийг нь мэдэж аваад улаачийг чинь хорлоно. Мөн үйлчлүүлэгч түмэн олны нууцыг хадгалах нь хэлэх хэлэхгүй үг ямар хүний дэргэд гэдгийг ямагт сайн тооцож байх нь ах дүү, хамаатан садан, найз нөхөд, эхнэр нөхөр, ажлын түнш ,дарга цэрэг, ахмад буурлууд, хүүхэд багачууд, гээд дуулгах дуулгахгүй олон асуулт гарч ирнэ. Энэ бүгдийг гарамгай овжин зохицуулж байх нь эрхэм үүрэг нь юм. Энэ бол замбативийн хүн ёсны ёс суртахуун, жаргалтай хүн бол БӨӨ дээр ирэхгүй. Ямар нэгэн шалтгаан шаналан зовлон, хүсэл мөрөөдөл,ил далд, асуудлуудаа л шийдэх гэж тусламж хүсэж ирдэг. Хүний амьдрал л учраас ямар ч хүнд юу ч тохиолдож болно. Хүний зовлонг сонсоод гайхах биш надад ийм байвал яах вэ? гэж өөрсдөө мэдэрч байх ёстой.
Түшээ хүн энэ амьдарч байгаа замбативийнхээ амьдралыг сайн мэддэг. Буурлуудад сайн тайлбарлаж чаддаг, ухаантай хүн байх хэрэгтэй байдаг. Түшээ хүн ч Бөөгийн талаар, сүнсний талаар маш их мэдлэгтэй байх нь зүйтэй. Мэдлэг гэдэг нь тэр буурал тэгээд ингээд, ингэдэг тэгдэг гэж үйл явдал, болсон гайхамшгийг нь ярих биш. Дэг журам, нууц, учир холбоо, болох болохгүй үйл, ёс суртахууны өндөр мэдлэгтэй байхыг хэлж байна. Дэг жаягийг улаачид, онгодод, балчируудад маш сайн зааж дэгийг сахиулах учиртай. Хэлсэн үгний наана, цааныг тунгаан ургуулж баяжуулж хийсэн үйлийг алдаа мадаггүй дамжуулан зааж өгөх гүүр нь зайлшгүй юмаа. Түшээгийн хариуцлага алдсан алдаанаас болж онгод (Баалах...) балчирууд хохирох онгодууд үл ойлголцох үйл эргэх харвах дайруулах сулрах гээд бидний ойлгохгүй олон асуудал ар араасаа дэгдэнэ. Зайран хүн нугархад эхнэрээс Удган хүн түшээгээс шалтгаалдаг гэдэг.
Онгодууд түшээгээ хэн хүнээс илүү ойлгож мэдрэнэ тиймдээ ч билгийн мэлмийг нээгээд зарим нэгэнд нь харах үзэх домнох засах шидийн авшиг. Түшээдээ зарим онго их тэнгэрүүд эрдэм чадалаасаа өвлүүлэн үлдээсэн тохиолдол цөөнгүй байдаг байна.
Онгод их тэнгэрүүдтэй хамгийн ойр заларч хэлцээ хийх хосгүй ховор хувь үүрч яваад нь улаач хүмүүн хүртэл атаархах буйзаа...
Түшээ болохоор сонгогдсон хүн эсвэл түшээ хийж байгаа хүмүүс олон зүйлийг ойлгож ухаарах хэрэгтэй :
-Онгод их тэнгэрүүдэд үйлчилж байгаадаа таатай байх хэрэгтэй, ундаалга эмх цэгцтэй, үйлний тагшийг хольж солихгүй байх сольсон тохилдолд онгод сэвтээх, улаач бие өвдөх, өөрөө яр шарх, мундас, хатиг, хомхой шавах, баригдах нигууртай. Улаачаас дутуугүй өвөг дээдсээ хүндэтгэх хайрлах сэтгэлийг оюун бодолдоо оршоох.
-Хэлж байгаа үг бүрээ бодолтой хэлэх хэрэгтэй яагаад гэвэл таны хэлсэн үг үсэг бүр нартын олон үрсүүдэд тэнгэрийн хэлсэн үг болон сонсогдох болно. Буруу зөрүү сонсож үйл гуйвуулсан үед, улаач шийтгүүлэх энгийн хүмүүс хохирох, өөрөө үйлэндээ ороогдох гээд бэрхшээл их бий.
-Юм үзэж нүд тайлж олон арван ном уншиж тэнгэрийн хэлсэн битүү үгийг тайлж гаргаж чадаг байвал тэр хүн жинхэнэ түшээ үр болох ажээ.
Түшээ хүн ганцхан тэнгэрийг түшээд зогсохгүй улаачын хувьд хамгийн дотно туслагч зөвлөгч байх хэрэгтэй байдаг.
ТҮШЭЭ гэж хэн хүссэн болон хийчихээр ажил биш гэдгийг та бүгд ойлгосон байх. Маш тэвчээртэй хатуужилтай, ажилсаг хүн байх нь наад захын шаардлага. Тэнгэртээ улаачтайгаа хамт андгай тангараг өгдөг учир урваж шарваж хөрвөх үг үйлдэл бүр нь онгод тэнгэртээ шууд хамааралтай учир чөлөөлөх асуудалдаа онгодтой зөвшилцөж дээд тэнгэрт таниулан мэдүүлсэний үндсэн дээр бүх зүйлтэйгээ хамааралтай гэдгээ хатуу сана...Онгодууд босох гэж буй улаачаар түшээгээ 3 жил хийлгэсэний дараа бүх зүйл гүйцэж угаа авахад бэлэн боллоо гэж үздэг байсан . Онгодууд сайн түшээгээ таалдаг учир угаа авах үед удмын биш таалсан онгод ч түшээд буух магадлал өндөр байдаг байна. За ингээд энэ эрхэм үүрэг хариуцлагыг үүрч дээд тэнгэрийн хөтөч хийж байгаа бүх түшээ нартаа арвин их үйлийг залгуулж олон түмэндээ хоёромгүй сэтгэлээр сайн сайхан бүхэн хүчин зүтэж байгаа тулгуур багана нь болсон та нарын минь үйлс нь сүү зам татуулан мөнх тэнгэрийн таалалд нийцэх болтугай гээд өчүүхэн бий сэтгэлээ уудлан дэлгэлээ...
Авах гээхийн ухаанаар хандаарай ...
МБНЭ-ийн ДЦХ-н гишүүн Боде

Бусад мэдээ

Jun 27, 2021 237

САНЖ БӨӨ

Jun 24, 2021 169

НОЁН ЗӨНӨГ БӨӨ

Jun 24, 2021 153

ХӨХӨЧУ ЗААРИН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/