Холбоос овогт Төмөрдөшийн Баярхүү миний бие Монголчууд та бүхнээ оюун санаа-бие сэтгэл-ахуй төрийн гурамсан холбоондоо итгэхүйн ухаанаар, амь философиор эвлэж-эелэж жаргаж амьдрана гэдэгт итгэх тул өнө эртний Монгол гүн ухааны язгуураас чадан ядан тоймлон цуврал байдлаар тайлж-тайлбарлаж-түгээж-дэлгэрүүлж ирсэн билээ.



Монголчуудын төрөлх есөн эрдэм, есөн шид


Өвөг дээдэс маань Эрдэм, эрдэнэ хоёрыг хослуулж сургахдаа "Эрдэм, Эрдэнэ хоёр эгч дүү", " Эрдэм хүсвэл мэд, Эрдэнэ хүсвэл ажил", " Эрдэм танин мэдэхийн дээд, Эрдэнэ байгалийн үнэт эд" ( "Монгол хэлцийн толь"-х-179) , " Эрдэм-элдэв хэрэг бодосыг зөв тусган чадах тогтолцоот гүн мэдлэг, Эрдэнэ-ховор эрхэм юм (" Монгол хэлний толь"-х-303) гэх мэтээр ялгаа заагийг нь тогтоосон нь Эрдэм чухал ч Эрдэнэ бас хэрэгтэй гэсэн санаа болой. Монгол хүний есөн эрдэм ухаан, есөн эрдэм төгс, есөн хүсэл тэгш, есөн эрдэмд гэгээрэх, есийн бэлгэдэл,есөн туг, есөн өрлөг, Есүхэй, Есүй, Есүдэр, Есүнбай зэрэг( Монголын нууц товчоонд дурьдагдсан) олон нэр бүгд Есөн эрдмийн бэлгэдлүүд юм. Есөн эрдэм гэж хураангуйлдаг энэ эрдэм ухаануудаа эргээд сэргээн хөгжөөх цаг ирсэн гэдэгт итгэмү...Ирээдүй цаг хүлээмү. Эрдэм гэдгийг " Эрдмээс илүү нүд үгүй, Мунхагаас илүү харанхуй үгүй", " Эрдэмтэй хүн далай, Эрдэмгүй хүн балай", " Эрдэмд оройгүй, ёроолгүй. Эрэлд хягааргүй", "Эрдмийг гэвэл сурлага, Эрүүлийг гэвэл ариун", "Эрдэм ухаанд, Эрдэнэ ууланд", "Эрдмийг бүү гол, Эрийг бүү бас", "Эрдэмгүй толгой, Илдгүй гар" гэх мэт сэцэлсэн тодорхойлолт мэргэн тоймууд эрдмийг хэр дээдэд үздэгийн илрэл болно. Есөн эрдэм бол өнөөгийн хятадын түвд нутагт 400-д жилийн өмнө Зонхава гэдэг газарт( зонхава гэдэг нь сонгино ургасан сонгинотой уулын ам гэсэн түвд үг) төрж Гандан хэмээх хийд байгуулан ( манай гандан хийд яг тэр загвараар байгуулагдсан) буддын гүн ухааныг түвд хувилбарт оруулсан( миний түвдизм гээд байгаа) Лувсандагва хэмээх ламын ч юм уу, 70-д жил монголд нутагших гэж оролдсон Ленин гэдэг хүний зохиосон эшитэй Зөвлөлтизмийн номлол ч юм уу, 1990-д оноос манайд оруулж ирсэн газар нутгийг минь эзэмдэх, мөнгө хүүлэх залиар ахуй амьдралаар маань өрөнд оруулж барьцаалах зорилготой түгээж буй Мильтон Фридман гэгч жүүдийн нэрийг ашигласан Нео-либерал номлол мэтийн түүнийг цээжлэх, бясалгах, мунхруулах, төөрөлдүүлэх зэргээр үр дүнд хүрдэг үзэл биш, Монгол өвөг дээдсүүдийн маань хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш Орчлон ертөнц, огторгуй, хорвоогийн жам хуулийг танин мэдэж бүтээн хураасан онол ухаан эрдмүүд тул бидний хувьд төрмөл, төрөлх эрдмүүд юм.
Ухааны эрдэм, гарын эрдэм, удирдах эрдэм гэх мэтээр чадварын үнэлэмжийг нь хэлэлцэнэ. Эрдмийн уг утгыг Монголын ууган толь бичиг "Хорин наймт"-д(х-98)( Монголын ууган толь бичиг "хорин наймтыг зохиогч есөн эрдэмтний нэг нь миний аав тэнгэртээ буцсан Холбоос овогт Өлзийтогтохын Төмөрдөш билээ) ...

Сэтгэл нь зүйд бүрдсэн ёсон дор нийлэлдсэнийг эрдэм хэмээмүй" гэх утгаар тайлсан байдаг. Энэ нь хүүхдийн сэтгэл амьдрал аливаа зүйлд бүрдэх, (үнэн зөвд сурах), ёс жам (хүний ёс ертөнцийн жам)-д нийлэлцэхийг хэлдэг гэсэн гүн утга юм. Тийм гол есөн эрдэм байдаг аж. Бурхны ном хэмээгч нь эши онолын эрдэм хэмээмүй. Заалган суралцаж судалсан түүнээ гүн нягтлан бясалгаж олсныг онолын эрдэм хэмээчүхүй гэж "Хорин наймт"-д сургасан нь буй. Эрдэнэ бол Ратна гэх санскрит үг, тэр нь "Сэтгэлийг хангагч чандманаас( шунах эд) дараалан туйлын их үнэтэй бодосыг хэлнэ. Алт мөнгө ширү( шүр) субуд (сувд) тэргүүтнийг мөн эрдэнийн зүйл хэмээмүй" гэжээ. Үнэхээр тэр шүр, сувд, тана гэх мэт нь Монголд байдаг ч үгүй чулуулгууд байх. Жишиж нэрлэсэн Оюу толгой( Эрдэнэт) Номин тал( баян тал) гэх мэт гоёчилсон хэлцүүд бий л дээ. Чулуун хөөрөг түвд лам нарын гаралтай, Монгол биш чамирхал юм. Нангиадууд чулуунаас цээрлээд нэвтрүүлсэнгүй, Түвдүүд ч хүйтэн чулуу өвөртлөхгүй гээд ширээн дээрээ тавьдаг заншилтай байх. Гэтэл Монголчууд шохоорхсон тул "Жунго" чулуучид бараг 19-р зууны дунд үеэс янз бүрийн чулуугаар хөөрөг хийж түүнийгээ "энэ нь нүдэнд сайн энэ бол элгэнд эм болбаа" , " Энэ чулуу баяжуулна", "энэ бол тархи зүрхэнд сайн тул тамхи хийваа" гээд хөөрөгдөн гүйлгэж өгч...Тэгээд ч эрхэм баян үр хүүхэд, удаах баян эрдэм ном, адгийн баян эд хогшил гэдэг нүүдэлчин өвөг дээдэс маань тэр есөн Эрдэнэ гэдгийг шүтэж байсан баримт сурвалж үгүй, хэрэглээ төдийгөөр үздэг байсныг харин ч түүхэн эд хогшлууд гэрчлэх. Есөн эрднээр бичсэн Түвд судар гэхэд нэрнээсээ эхлээд ойлгомжтой бидний унаган юм биш байх. Гэтэл өнөөдөр өнгөрсөн цаг, түүх уламжлал, эцэг эх ер хамаагүй, гагцхүү баяжих ирээдүйг олох хайхын тулд амьдрах, урагшаа харах, улс төрд шургалж мөнгөтэй болохыг хүсэх зэрэг гүехэн бодлын( үүнийгээ алсын хараа, хэрсүү ухаан гэж андуурсан, эсвэл увайгүй шуналаа зөвтгөсөн, буруу ухаарч мөчигдсөн) их сэрэлтийн өмнөх их мунхралын цаг үед амьдрах аж бид. Ямар ч хүүхэд эцгээс үүдэж эхээс мэндлэхдээ ямар нэгэн саятан, тэрбумтан, гавьяат, англи хэлний эрдэмтэн, орос хэлээр ус цас шиг ярьдаг хүн болох гэж орчлонд мэндэлдэггүй. Бид удам ургаа залгах, хэл соёл угсаа язгуураа өртөөлөх ганцхан төрөлх үүрэгтэй төрдөг. Хорхой,шувуу, тарвага, чоно, ямаа... бүгд тийм л үр хойч хүсч хамгийн чадалтай эрийн үр удмыг төрүүлэх ой санамж хадгалж байдаг. Тэр хорхой, ямаа, арслан...бүгд эм амьтандаа хүчирхэг болохоо харуулж шалгарч байж ертөнцийн жамд нийцдэг. Би энд ямар нэгэн негрийн ч юм уу, Америкийн эсхүл, Хятад улсад цагаачлан эрлийз, хурлийз заяа үүсгэн өвөг дээдсийн цус, эс, ясаа булингартуулан харьд уусах хувийн цэнгэл амьдралын хөнгөн хялбарыг хайгч,
"эрх чөлөөний эзэд" ( өнөө цагийн нео либералууд-глобалистууд) гэх хувилбарын амьдрал сэтгэлгээг яриагүй билээ.

Хүний ямар явах нь эцэг дээдсийн өв ухаан, удамшсан онолоос хамаардаг үнэн бий. Хүүхдүүддээ "ухаан суулгадаг","ажил амьдралын дөртэй болгох", "цээжийг нь гэгээрүүлье","өвөг дээдсийн эрдэм ухаанаар гийгүүлэх", " эртний мэргэн сэцэн үг утгаар хүмүүнжүүлэх" гэх мэтээр захидаг үндэс язгууруудыг тойм төдий товч таниулбаас доорхи хэдэн онол( оносон) , цэгц багц эрдэм ухаануудыг өнгөц ч гэсэн сонжин амьд ёс зүй хэмээн ухаараасай.

Эдүгээ жинхэнэ Монгол амьдрал, ухаан эрдэм хөдөө нутагт л бүдэгшсэн ул мөрөө хадгалж үлджээ. Тэд хэзээ ч хэнээс ч хоцрогдоогүй. Үр хүүхдээ насанд хүрэхэд эцэг эх нь гэр орон бэлдэж (Монголын төр ч гэсэн бүх ард түмнээ үр хүүхдээ гэж үзэн орон сууц, байрыг нь эцэг эх нь бэлдэж өрх тусгаарладаг шиг ард түмнээ орон сууцжуулах, түүнийгээ мөнгө хүүллийн барьцаа болгохгүй байх үүрэгтэй) гал голомт тусгаарлаж, олон үеийн өвөг дээдсүүдийн буян хишиг хөрөнгө мал хишиглэн( монгол төр байгалийн баялгаа бүх ард түмний хамтын дундын өмч гэж үндсэн хуулинд маш тодорхой, хоёрдмол утгагүй томьёолон 6.2- р заалтыг засаж, байгалийн баялагаасаа нийтээрээ тэгш хүртэх эрхийг баталгаажуулах ёстой) бэлэглэн, өмчлүүлдэг, аав ээж нагац авгын нь билэг ерөөл сургаал дунд айл өрх болгодог жам бол Монголчуудын онол-хөгжил юм. Энэ нь одоо цаг буюу үр хүүхдээ өөд татаж амьдралд хөл тавиулж байгаа ёс. Бас үр ач зээгээ ( ирээдүйгээ) үзэх гэж зүтгэх хайр юм. Эхлээд сурлага-сахилга-тахилга гэх гурван гол эрдэмд сургадаг. Сурлага-хичээнгүй сурамхай чанар, ажилд чадамхай дадамхай хүн болгох. Сахилга-орчлонгийн зохицол ёс, хүний мүс чанар, төр гэр эрийн ёс, эрхтэй эмхтэйн үүргээ гажилгүй сахих. Тахилга- гэдгийг онцлох нь бүх шүтээн ёс түүнд ичээстэй байдагт юм. Жишээ нь тэнгэрийн тахилга, гал голомтын шүтээн тахилга, уул усны тахилга шүтлэг гэх мэт Монгол онол гүн ухаан тэдний хөтөч нь учир. Онол бол нээсэн гэсэн утга бус оносон гэх санаа мөн. Гурвал онол гэснээрээ Монголчуудын гурамсан сэтгэлгээний мөн чанарын нууцыг, Дүүрэн чанарын онол гэснээрээ Монголчуудын бэлгэдэх ерөөх зөгнөх их эрдмийг багцлан зөв гаргаж оносон эсэхийн үнэлэмж болно. Мөнх тэнгэрийн онол гэвээс агуу хязгааргүй энгүйн цараатай удамшсан ухаан, сэрээсэн ой. Гэтэл төрөлх үндэсний энэ их баялгаа хөсөр хаян гээгээд түвд хэлний шашин, орос хэлний зөвлөлтизм, англи хэлний глобалист нео либерализм номлож хүүхэд залуучуудаа хүмүүжүүлье гэж сэтгээд байгаа гашилсан толгойтнууд, сэтгүүлэх гэж оролдож, оролцож байгаа харь измүүдтэй сүлэлдсэн оюун санааны алуурчид, цагаачдын удмыг яалтай. Монгол улсын их сургуульд түвд хэл дээрх шашин судлалын олон эрдэмтэдтэй атлаа мөнх тэнгэрийн онол гэж юу байдгыг цухас ч гэсэн эргэцүүлсэн нэг ч судлаач байхгүй... Бид өөрсдийгөө Монголчууд гэдгээ яагаад мартаад байнаа??? Ой ухаан орчин тойрон ахуй амьдралаа байж байгаа аж төрлөө харцгаагаач!!! Бодож тунгааж сэхээрээч!!! Монгол ухаан Есөн эрдэм бол
1. Үндэсний шүтэхүйн-сүсэглэхүйн-мөргөхүйн соёл.
2. Өвөг шинжлэх ухаан.
3. Ой ухааны удамшсан гол өв сан ОЙ САНАМЖ-ОЙ УХААН-ОЙ БИЛЭГ
Бид Хүн гүрэн, Их Монгол улсынхаа ид оргил хөгжил мандлын үед гайхамшигтай ОНОЛ, ОЙ УХААН, ЭРДМИЙН язгуур сан удмын төрмөл дархлаатай байсан бол сүүлийн 400-д жилд Түвдизм, зөвлөлтизм, Америк маягийн нео либерилизм гэх мэтийн харийн явцуу хийрхэл-хэнээрхлийн үзэл үнэмшлүүдэд эзлэгдэн мунхарч үндэстнийхээ хувьд мөхөх, улсынхаа хувьд сүйрэх осолд дөхсөөр. Өнө эртнээс Монгол хүн бүрийн эрдэм мэдлэг байсан, үр хүүхэддээ өвгөдийн мэдлэгээ уламжлан, ухаант цаг үеэс нь шинэчлэн ухаан суулгадаг тэр улбаа ой ухаан эрдмийн өв ЕСӨН ЭРДЭМ, ( есөн бэлгэдэл, есөн хүсэл) Монголын их онол бөгөөд ийм гайхамшигт дархлаатай өвөг дээдсийн удам учраас ядарч ягтавч хийморьлог- тэнгэрлэг- ухаанлаг гэж босоо заяандаа итгэдэг билээ бид. Тэр есөн эрдмийн зах зухаас цухас бичиглэн танилцуулбаас нурам цог нь ийм бөгөөд гал дөл болгон дахин мандаан бадраах их хутаг ерөөлийг энэ цагийн мэргэн удамт та бүхэндээ захин зөгнөх, ерөөх цагийн зуулга энэ болвой.

Эдийн засгийн ухааны доктор
Холбоос овогт Төмөрдөшийн Баярхүү

Бусад мэдээ

May 20, 2021 52

ХҮННҮ ГҮРЭН

Apr 01, 2021 158

ЯМААН БИЧЭЭС

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/