Орчин үеийн армийн цэргийн гавъяагаар тооцвол Монгол Улсын анхны хошой баатар С.Магсаржав жанжин юм байна. 1912 онд Ховдыг чөлөөлсөн гавьяагаар Богд хаант Монгол улсын Засгийн газраас "Хатан" баатар цол шагнуулжээ. 1924 онд Ардын Засгийн Газраас "Ардын" баатар цолыг олгожээ. Ингээд Ардын, Хатанбаатар Магсаржав гэгдэх болсон байна.

 

Монгол ёсонд баатар цолыг чимэгтэй олгодог. Чимэг нь гавъяагаа бататгасныг илэрхийлдэг.Энэ ёс өнөөдөр үндэсний бөхөд хадгалагджээ. Манлай баатар, Хурц баатар, Бодлогот баатар, Ялгуун баатар гэх мэт. Өмнөх нь чимэг, удаах нь цол. Хожим чимэгийн оронд өгдөг болсон "Баатарын алтан таван хошуу" нь цолны тэмдэг ба одон биш юм. Тиймээс Сүхбаатарын одон өгдөг.
Түүхэнд Ш.Гонгорыг орчин үеийн армийн анхны баатар гэдэг ч хэрэв Олноо өргөгдсөн төрөөс тоолбол биш болох нь. Учир Ардчилсан хувьсгалын дараачаас тусгаар тогтнолын түүхийг 10 жилээр урагшлуулж тооцох болсон билээ. Богд хаант улсын үед зуу гаруй баатар төрсөн. Тэр ч байтугай жанжин Д.Сүхэд 1922 онд "Зоригт баатар" цол шагнасан. Тэгэхээр зөрчил гарч байна. Ш.Гонгор баатарыг анхных гэж үзвэл Ардын засгаар тооцоход л Д.Сүх жанжин, Хатанбаатар Магсаржав хоёр "баатар биш" болж таарах гээд байна л даа.
1945 оноос орос маягаар зүгээр л "баатар" гэдэг болж. Баатруудын гавъяаг үнэлэх гэсэнгүй. Угаас төр хүндээр үнэлсэн. Зүгээр төрт ёсны тооллоос болж олон баатар орхигдох вий л гэж...
Жич: Одоо Монгол Улсын баатар цолыг аман ярианд "Улсын баатар" гэдэг нь Ш.Гонгор баатарын чимэг юм. Ш.Гонгор гуай бол Улсын баатар цолтой гэсэн үг. Энэ чимгийг хожим "Хөдөлмөрийн баатар"-аас ялгахын тулд аман ярианд хэрэглэдэг болжээ. 1939 онд Л.Дандар баатарт "Гарамгай баатар" цол олгосон байна. Мөн нисгэгч Д.Дэмбэрэлд "Агаарын зоригт баатар" цол олгожээ.
1911 оны 7 дугаар сарын Даригангыг чөлөөлөх тулаан, Ховдыг чөлөөлөх байлдаан, Өвөр Монголыг өмгөөлөх Таван замын байлдаан, Зүүн замын байлдааныг дуустал улс үндэстнийхээ төлөө гарамгай гавъяа байгуулсан 101 хүнд баатар цол олгожээ. Үүнд:
1. Авирмэд. Сэцэн хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу.
2. Бавуужав. Шударга баатар. Өвөр Монголын Жирэмийн Чуулганы өмнөд Горлос хошуу.
3. Бадрах. Түшээтхан аймгийн Бадрах гүний хошуу.
4. Базарваань Сономцэрэнгийн. Засагт хан аймаг.
5. Балдан Зэвэгийн. Түшээт хан аймаг, Эрдэнэ вангийн хошуу.
6. Баяр Борхонуудын Түрэмгий баатар. Өвөр Монгол.
7. Бирваарагчаа. Сайн ноён хан аймаг.
8. Божи. Өвөр Монголын Зүүн үзэмчин, жүн ван Гомбосүрэнгийн хошуу.
9. Бумжаргал. Шударга баатар. Сэцэнхан аймгийн Бишрэлт жанжин бэйлийн хошуу.
10. Ванчиндорж. Зүтгэлт баатар. Сайн ноён хан аймгийн Бишрэлт бэйлийн хошуу.
11. Волинган. Өвөр Монголын Харчин гүний хошуу.
12. Галсанцамбантүгжням. Ялгуулсан баатар. Өвөр Монголын Жирэмийн чуулганы Хорчин хошуу.
13. Гомбо-Идшин Лхамсүрэний. Хичээнгүй баатар. Сэцэн хан аймгийн Ачит ваны хошуу.
14. Гомбожав. Сэцэн хан аймгийн Үйзэн бэйсийн хошуу.
15. Гочоо. Шулуун баатар. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу.
16. Гэлэнгүж. Хавтай баатар. Хөлөнбуйр.
17. Гэлүүсүхэн.
18. Гэндэн. Сайн ноён хан аймаг, мэргэн гүн Мөнх-Очирын хошуу.
19. Даваа Төмөрийн буюу Дамбийжанцан-Догшин ноён Хутагт. Түшээт хан аймгийн Бадрах гүний хошуу.
20. Дагва. Зүтгэлт баатар. Засагт хан аймгийн дархан гүн Маньбазарын хошуу.
21. Дагдан. Засагт хан аймгийн Жалханз хутагтын Урианхайн киргиз сум.
22. Далай Жамъяны. Шаламгай баатар. Сайн ноён хан аймгийн Итгэмжит бэйсийн хошуу.
23. Дамдинсүрэн Жамсраны. Манлай баатар. Өвөр Монгол, Хөлөнбуйр.
24. Даш. Шударга баатар.
25. Дашдэндэв. Чамбай баатар. Сэцэн хан аймгийн хурц бэйс Түвдэний хошуу.
26. Долгор. Шаламгай баатар. Өвөр Монголын Жирэмийн чуулганы чин вангийн хошуу.
27. Дорждэрэм Мөнхийн. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу.
28. Доржпалам. Зоригт баатар. Өвөр Монголын Хөлөнбуйр.
29. Дугаржав. Хянамгай баатар. Өвөр Монголын цахар.
30. Дугаржав Нараны. Хичээнгүй баатар. Сэцэн хан аймгийн Илдэн вангийн хошуу.
31. Дуваа Донойн. Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу.
33. ?. Өвөр Монголын зүүн Үзэмчиний жүн ван Гомбосүрэний хошуу.
33. Дэндэв. Сайн ноён хан аймгийн Бишрэлт бэйлийн хошуу.
34. Дэчинган.
35. Дэчинлхаажид. Хурц баатар. Сэцэн хан аймгийн Үнэн сүжигт Илдэн вангийн хошуу.
36. Жагшимбуу Хурц баатар. Өвөр Монголын цэргийн хорооны дарга.
37. Жамц Зоригт баатар. Цэргийн Яамны дэс түшмэл, Зүүн өмнө хязгаарыг захирах цэргийг захирах түшмэл.
38. Жамц. Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошуу.
39. Жамсран Шулуун баатар. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу.
40. Жамъян. Сэцэн хан аймгийн Бэйлийн зэрэг засаг, Улсад туслагч гүн.
41. Заяат Хичээнгүй баатар. Өвөр Монголын цахар.
42. Илүү Шударга баатар. Өвөр Монголын Хөх хотын Түмэдийн хороо.
43. Лайсан Хурц баатар. Сэцэн хан аймгийн Доржпаламын хошуу, жагсаалын дарга.
44. Лувсан Зоригт баатар. Урианхай
45. Лхам. Сэцэн хан аймгийн засаг тэргүүн зэргийн тайж.
46. Мааньжав Балданы. Өвөр Монголын харчин.
47. Магсаржав Сандагдоржийн. Хатан баатар. Сайн ноён хан аймгийн Итгэмжит бэйсийн хошуу.
48. Манажав. Өвөр Монголын Шилийн голын чуулганы баруун үзэмчин чин ван Содномравданы хошуу.
49. Мандах Өлзийт баатар. Залан.
50. Мурунгаа Шалгарсан баатар. Өвөр Монголын Зостын чуулганы Монголжин хошуу.
51. Мутунбунгаа Шалгарсан баатар. Хороон дарга.
52. Мөнхравдан Саруул баатар.
53. Мянбуу Мэргэн баатар. Өвөр Монгол, Хар мөрөн муж.
54. Наваан Шулуун баатар.
55. Наваан-Юндэн. Түшээт хан аймгийн Наваан-Юндэний хошуу.
56. Найданжав Шаравын. Хичээнгүй баатар. Өвөр Монгол.
57. Нанзад /Барман хэмээгч/ Түргэн баатар. Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошуу.
58. Нанзад Дамираны. Түргэн баатар. Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошуу.
59. Насантогтох- Хорооны дарга.
60. Норов. Өвөр Монгол, Зуу-Үдын чуулганы Ар хорчин да вангийн хошуу.
61. Нолгар Шаламгай баатар.
62. Өлзийбадрах Дэс баатар. Өвөр Монгол
63. Өлзийдүүрэн Хянамгай баатар. Сайн ноён ханы хошуу.
64. Өлзий-Орших Шулуун баатар. Өвөр Монголын Жарууд хошуу.
65. Пунцаг Базарын. Хичээнгүй баатар. Сэцэн хан аймгийн Лха жононы хошуу.
66. Пунцаг Шаламгай баатар. Түшээт хан аймгийн Далай гүн Алтанхуягийн хошуу.
67. Пунцаг Шаламгай баатар. Өвөр Монгол, барга, хорооны жагсаалын занги.
68. Пүрэв. Захчин гүн Цэрэндоржийн хошуу, тайж.
69. Саван. Өвөр Монголын Баарин баруун вангийн хошуу.
70. Сандагдорж. Өвөр Монголын Жирэмийн чуулганы Горлос хошуу, хороон дарга.
71. Содномдаржаа. Түшээт хан аймаг, Улсад туслагч гүн.
72. Соном Зоригт баатар. Сайн ноён хан аймгийн зоригт гүн.
73. Сумъяа Лаварын. Ялгуун баатар. Шинжаан мужийн Ил тарвагатайн хошуу.
74. Сундуйжав. Өвөр монгол.
75. Сэргэлэн Эвтэй баатар. Өвөр Монголын Шинэ баргын Хошуу цагааны харъяат, хороон дарга.
76. Тогтох Энхбилэгтийн. Зоригт баатар. Өвөр Монголын Жирэмийн чуулганы өмнөд Горлос хошууны харъяат.
77. Төмөр. Өвөр Монголын Түшээт хошууны харъяат, хороон дарга.
78. Төмөр Шулуун Баатар. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны харъяат.
79. Түмэннаст.
80. Хайдав Өлзийт баатар. Сайн ноён аймгийн сайд, бэйс Цогт-Очирын хошууны харъяат, ангийн дарга.
81. Хишигжаргал. Сайн ноён хан аймгийн Бишрэлт бэйл Бадамгаравын хошууны харъяат, ангийн дарга.
82. Хорлоо Шулуун баатар. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу.
83. Хохлин. Засагт хан аймгийн жанжин Далай гүний хошуу.
84. Цогт. Зүүн Үзэмчин жүн ван Гомбосүрэнгийн хошуу.
85. Цэнд Бодлогот баатар. Сангийн яамны дэд сайд, Өвөр Монголын Хөлөнбуйрын харъяат.
86. Чагдарсүрэн.
87. Чимэд Хурц баатар. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу.
88. Чимэд. Сэцэн хан Аймгийн Үнэн сүжигт Илдэн вангийн хошуу.
89. Чованлүн. Өвөр Монголын Жирэмийн чуулганы Бодлогот вангийн хошуу.
90. Чойжамц Цогтой баатар. Сэцэн хан аймгийн Мэргэн засгийн хошуу. Түүний үхэр буунд "жанжин буу" цол.
91. Чойж.
92. Чулуун. Өвөр Монголын Зост Чуулганы Түмэдийн хошуу. Ангийн дарга.
93. Чулуун Өлзийтийн. Сэцэн хан аймгийн Сүжигт вангийн хошуу.
94. Шагдар. Засагтхан аймгийн Дайчин вангийн хошуу.
95. Шарав. Аравны дарга.
96. Шаарийбуу. Өвөр Монголын Жирэмийн чуулганы сайд Раашминжүүрийн хошуу.
97. Шимихи. Засагт хан аймгийн Цогт гүн Дамдинбаашийн хошуу.
98. Ринчин. Сэцэнхан аймгийн Сэцэн чин вангийн хошуу.
99. Эрэнцэн. Өвөр Монголын Цахар хошуу.
100. Ядамсүрэн Цэнгэлийн. Сайн ноён хан аймгийн Түшээт гүний хошуу.
101. Ярин Мятавын. Хурц баатар-Түшээт хан аймгийн Говийн Со засгийн хошуу.
Мөн Олноо өргөгдсөний дөрөвдүгээр он хаврын дунд сарын шинийн 7 (аргын гуравдугаар сарын 15)-нд Богд эзэн хааны зарлигаар “Үүний урьд аливаа цэргүүдийн чухал хэрэглэгдсэн буу зэвсэг зүйлийг сайшаан гаргаж, өргөмжлөн шагнасан зүйлгүй боловч манай Монголчууд тулгар төр байгуулснаас нааш сайд түшмэдийг томилон илгээж захыг сэргийлэн суулгасан тухайд харьяат хязгаарт халдаар ирсэн дайсныг удаагаар сөнөөх нь хэдүй баатар түшмэл цэргүүдийн урагш давшиж шаламгайлан байлдахад итгэх боловч чинад этгээдийн байрлан сууж, бэхлэн далдлах хашаа хэрэм, хавцал бэрх газрыг эвдлэн нурааж, дайсны омгийг дарж, цэргийн сүрийг мандуулсан нь мөнхүү их, бага үхэр бууны үлэмж тусламж, хэтэрхий хүчин төгсөөс болсон бөгөөд үнэхээр гайхамшигтай жанжин хэмээж болмой” гээд хоёр их буунд “Хүчит баатар их жанжин”, 4 бага үхэр буунд “Цогтой баатар дэд жанжин” цол олгохоор өргөн мэдүүлсэн бичигт Богд хаан “Зарлиг Гуйсан ёсоор болгогтун” гэж цохсон байна. Мөн Шалгарсан баатар гүн Мурангаагийн хорооны үхэр бууны сум дайсны үхэр бууны амаар шувтлан гарч, түүний ойр байсан 30-аад цэргийг устгасан нь маш ховор, сонин тохиолдол бөгөөд уг буунд “Олноос онц шалгарсан дуурсгалт мэргэн баатар их жанжин” цол шагнажээ”
Энэ жагсаалтын бас нэгэн ач холбогдол нь Өвөр Монгол, Шинжааны монгол баатад цөөнгүйд бий юм!
БНМАУ-ын баатарууд: Энэ жагсаалтанд харин Оросууд (ЗХУ) бараг тал нь байх шүү!
1. 1922.09.23 — Дамдины Сүхбаатар. Зоригт баатар
2. 1924.04.24 — Хатанбаатар Магсаржав, Цэргийн Яамны сайд. Ардын баатар
3. 1936.01.29 — Шагдарын Гонгор, АА-ийн хурандаа. Улсын баатар. Хилийн будлиан зохицуулсны төлөө.
4. 1936.04.07 — Дамчаагийн Дэмбэрэл, АА-ийн дэд хурандаа, Агаарын зоригт баатар. Хилийн будлиан зохицуулсны төлөө.
5. 1939.09.07 — Лодонгийн Дандар, АА-ийн хурандаа, Халх голын дайнд гавьяа байгуулсны төлөө. Гарамгай баатар
6. 1939.10.21 — Цэндийн Олзвой, АА-ийн байлдагч, Халх голын дайнд гавьяа байгуулсны төлөө. Улсын баатар
7. 1941.07.10 — Хорлоогийн Чойбалсан, БНМАУ-ын маршал. Шалгарсан баатар.
8. 1945.09.20 — Хорлоогийн Чойбалсан, БНМАУ-ын маршал. Хошой баатар.
9. 1945.09.26 — Лувсанцэрэнгийн Аюуш, АА-ийн байлдагч, пулемётчин. Чөлөөлөх дайнд гавьяа байгуулсны төлөө (нэхэн)
10. 1945.09.26 — Сангийн Дампил, АА-ийн хошууч, Чөлөөлөх дайнд гавьяа байгуулсны төлөө
11. 1945.09.26 — Дашийн Данзанваанчиг, АА-ийн хошууч, Чөлөөлөх дайнд гавьяа байгуулсны төлөө
12. 1949.01.28 — Самданжамцын Лхагвадорж, ахмад, хилчин (нэхэн)
13. 1949.01.28 — Баянбалын Тэгшээ, байлдагч, хилчин (нэхэн)
14. 1949.01.28 — Лхүнрэвийн Даваадорж, байлдагч, хилчин (нэхэн)
15. 1949.12.17 — Сталин, Иосиф Виссарионович, Генералиссимус
16. 1957.05.29 — Ворошилов, Климент Ефремович, ЗХУ-ын маршал
17. 1961.10.17 — Хорлоогийн Дамба, байлдагч.
18. 1961.12.12 — Титов, Герман Степанович, ЗХУ-ын сансрын Нисгэгч
19. 1962.07.13 — Жадамбын Нэхийт, АА-ийн хошууч
20. 1964.09.29 — Лувсандоржийн Гэлэгбаатар, ахлах дэслэгч
21. 1965.05.12 — Чоймболын Шагдарсүрэн, хурандаа, нисгэгч.
22. 1965.05.31 — Николаев, Андриян Григорьевич, ЗХУ-ын сансрын нисгэгч
23. 1966.09.16 — Юмжаагийн Цэдэнбал, БНМАУ-ын маршал
24. 1967.08.18 — Беляев, Павел Иванович, ЗХУ-ын сансрын Нисгэгч
25. 1968.06.14 — Баясгалангийн Бадам, Ховд аймгийн Булган сумын ард (нэхэн)
26. 1969.08.12 — Жуков, Георгий Константинович, ЗХУ-ын маршал. Халх голын дайны ялалтанд оруулсан хувь нэмэр.
27. 1969.08.18 — Чойн Дугаржав, АА-ийн хурандаа
28. 1969.08.18 — Даржаан Хаянхярваа, хошууч
29. 1971.03.12 — Пунцагийн Чогдон, АА-ийн хурандаа
30. 1971.03.12 — Дүгэрийн Нянтайсүрэн, АА-ийн хурандаа
31. 1971.05.07 — Конев, Иван Степанович, ЗХУ-ын маршал
32. 1971.05.07 — Плиев, Исса Александрович, ЗХУ-ын Армийн генерал. Чөлөөлөх дайны ялалтын учир.
33. 1971.05.07 — Судец, Владимир Александрович, ЗХУ-ын Нисэх хүчний маршал
34. 1971.06.01 — Горбатко, Виктор Васильевич, ЗХУ-ын сансрын Нисгэгч
35. 1971.10.13 — Түвдэнгийн Бор, Ухуулагч, эмэгтэй. (нэхэн)
36. 1971.10.13 — Бэгзийн Гиваан, бага түрүүч. (нэхэн)
37. 1972.10.01 — Рукавишников, Николай Николаевич, Сансрын нисгэгч
38. 1973.07.13 — Дуламдоржийн Самдан, байлдагч
39. 1973.09.12 — Дүгэрийн Гуулин, байлдагч.
40. 1974.03.06 — Гомбын Цэнд. Ухуулагч, эмэгтэй (нэхэн)
41. 1974.09.16 — Батын Дорж, Армийн генерал, БХЯ-ны сайд
42. 1975.07.15 — Федюнинский, Иван Иванович, ЗХУ-ын Армийн генерал. Халх голын ялалтын гавьяагаар.
43. 1975.09.02 — Магсарын Жанчив. Чөлөөлөх дайнд гавьяа байгуулсан тул (нэхэн)
44. 1976.12.14 — Брежнев, Леонид Ильич, ЗХУ-ын маршал, ЗХУКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
45. 1979.02.19 — Косыгин, Алексей Николаевич, ЗХУ-ын СнЗ-ийн дарга
46. 1979.08.18 — Норпилийн Жамбаа, ахлагч
47. 1979.08.18 — Самданы Төмөрбаатар, дэд хурандаа
48. 1979.08.18 — Мазимын Экей, дэслэгч. Халх голын дайнд гавьяа байгуулсан учир, нэхэн.
49. 1981.03.13 — Бутачийн Цог, Хурандаа генерал, БХЯ-ны сайд
50. 1981.03.31 — Жүгдэрдэмидийн Гүррагчаа, дэслэгч генрал. БНМАУ-ын анхны Сансрын нисгэгч
51. 1981.03.31 — Жанибеков, Владимир Александрович, ЗХУ-ын Сансрын нисгэгч
52. 1981.06.08 — Устинов, Дмитрий Фёдорович, ЗХУ-ын маршал, БХЯ-ны сайд
53. 1981.10.22 — Коваленок, Владимир Васильевич, ЗХУ-ын Сансрын нисгэгч
54. 1981.10.22 — Савиных, Виктор Петрович, ЗХУ-ын Сансрын нисгэгч
55. 1983.06.09 — Дамдины Намнан, хичлин, байлдагч (нэхэн)
56. 1984.08.15 — Энхийн Шийлэг, байлдагч. Халх голын дайнд гавьяа байгуулсан учир.
57. 1984.08.15 — Ванчинжавын Шарав. Их буучин. Халх голын дайнд гавьяа байгуулсны учир (нэхэн)
58. 1985.08.31 — Түүвэйн Дүүдэй. Чөлөөлөх дайнд гавьяа байгуулсны учир.
59. 1989.07.19 — Жамъянгийн Лхагвасүрэн, Хурандаа генерал, Халх голын дайнд гавьяа байгуулсны төлөө (нэхэн)
60. 2009 он. Дугарын Гунгаа. Нисгэгч
61. 2009.12.10 — Эрдэнийн Бат-Үүл. Ардчилсан хувьсгалд гүйцэтгэсэн үүргээр.
62. 2014.09.03 — Пунцагийн Шагдарсүрэн. Халх гол, чөлөөлөх дайнд гавьяа байгуулсны төлөө.

 

Бусад мэдээ

May 20, 2021 52

ХҮННҮ ГҮРЭН

Apr 01, 2021 158

ЯМААН БИЧЭЭС

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/