АНУ-ын Кембрижийн их сургуулийн докторант Елзабет Х Туркын хүсэлтээр МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан уулзаж санал бодлоо хуваалцлаа. Докторант Елзабет Х Турк нь МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханд Монгол Улсад бөөг судлах чиглэлээр ажиллахаар ирсэнээ уламжилсан билээ. Ярилцлагын эхэнд Монгол бөө нар хүмүүсийн өвчин ангаах чадварын талаар сонирхож асууж байлаа. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Бид түүхийн явцад аугаа их соёлыг бүтээсэн. Бидний бүтээсэн соёлыг булшлах гэж оролдсоор ирсэн. Монголчууд Хүннү, Сүннү гүрний үед Мөнх тэнгэрийн шүтлэг нь өндөр хэмжээнд дээдлэгдэн хөгжиж ирсэн бөгөөд энэ үеээс төрийн шүтлэг, номлол болон дэлгэрчээ.

Номлолын гол үзэл санаа нь Мөнх тэнгэрийн үзэл бөгөөд байгалийн хүчин зүйл, түүнтэй харьцах арга бэлгээр ялгаран тодорч байлаа. Мөнх тэнгэрийн үзэл санаа, бөө шүтлэг нь хүний үүсэл гаралтай зэрэгцэн тодорхойлогддог, гэвч олон улс гүрэн, нүүдэлчдийн дотроос хүч чадал, эрэмгий байдал, дайчин чанараар чухамхүү Монголчууд товойн тодорч Монголд төрт улс байгуулж, төрийн гол шүтээнээ Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэг болгон дэвшүүлсэнээс хойш 2223 жил болж байна.” гэв. Ярилцлагын явцад Мөнх тэнгэрийн үзэл, шашины хоорондын ялгааг сонирхон хөндсөн билээ. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Монголчууд бүхний дээр Мөнх тэнгэр байдаг, тэр бол хамгийн шүтэн бишрэх дээд үзэл, түүний дараа шашингууд эрэмблэгддэг байжээ. Тиймээс бүх шашин ижил түвшинд тавьж, тэгш хандаж, улс төрийн бодлогодоо ашигладаг байлаа. Монгол Улсын төв нийслэлдээ шашины бүх сүм, хийдтэй байжээ. Монгол бол байгалийн асар их баялагтай орон, бас бие даасан оюун санааны дархлаатай ард түмэн. Даяаршлын эрин үед Монголыг бусдад оюун санааны хувьд, генийн хувьд уусгачихгүй авч явах тэр их номлол, сургааль Мөнх тэнгэрийн үзэлд оршиж байна. Монгол бөө бол олон мянган жил монгол уламжлал, оюун санааг өнөөг хүртэл тээж ирсэн биет бус соёлын өвийг тээгч” гэдгийг онцлон хэллээ.
Судлаач Елзабет Х Турк бөө судлалын чиглэлээр цаашид хамтран ажиллах тухай санал тавьлаа. Мөн зарим нэгдсэн тахилгуудад оролцох хүсэлтэй байгаагаа хэллээ. Уулзалтад МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн гишүүд оролцож, ярилцлагын төгсөглд хамтдаа дурсгалын зураг авахууллаа.
Д.Хүрэлбаатар

Бусад мэдээ

Jun 27, 2021 85

ЭРГЭЛТ ХИЙЛЭЭ.

Jun 24, 2021 127

ЗӨН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/