"МөнхТэнгэрийн Хүчүүнд" гэсэн каллиграфийн дор есөн ширхэг хас тамга дэлдсэн Чингисийн богино илд алтан ургийн хунтайж П.Даваанямд бий. Их Хаганы зарлигтай тамган дээр энэ номлол байдаг учир "Хас тамга" гэсэн нэршил түүхийн эх сурвалжид яагаад үлдсэнийг одоо түвэггүй ойлгоцгоох болов. Гүег их хаганы үед дарагдсан хас тамганы дардас далд архиваас ил болгосон хугацаа зуун жилийн босгон дээрээ тулж ирлээ.

Тамганы дардас бичмэл үсэг учир зарим хэсэгтээ гаргац муутай. Ийм учраас судалгааны олон хувилбар дэвшигдсэн. Энэ бол сайн үзүүлэлт. Судалгаа эрчимжсэний илэрхийлэл. Яг энэ хүний судалгаа тамганы утгазүйг эцэслэн тайлжээ гэж итгэж болох хувилбар гарч ирээгүй байна. Тиймээс тайлагчид ажлаа үргэлжлүүлнэ. Тийм хүний нэг нь би өөрөө. Тайлагдахгүй байгаа каллиграфи нь бидний "булха" гэж уншиж дассан үг юм. Ардаа эвэр залгасан шүдийг монгол бичигт "Л" үсэг хэмээнэ."Л" үсэгний дараа хэдэн ширхэг шүд байгаагаас хамаарч ямар үг болохыг нь зөвөөр тогтоох ёстой буюу. Хоёр шүд байвал болан(болон), гурван шүд байвал болха, дөрвөн шүд байвал болган (болгон) гэж уншиж болно. "БО" гэсэн үеийг холбосон сэнж дээр "Л" үсэгний эврийг зоожээ. (признак Кузьма). Байх ёсгүй хаа хамаагүй газар юм.Орос дархан Кузьма, Гүег хаганы тамга, сэнтийг хийснээ надад үзүүлсэн гэж Плано де Карпини бичсэн байдаг. Яг үүнтэй холбож болмоор сэжим тамганы бичээсээс олов. Шүдний ард залгах ёстой эврийг дээш нь өргөж нум руу зоож бичжээ. Зөв бичих каллиграфийн дүрэм энд ноцтой зөрчигдөж. Бичиг үсэг мэдэхгүй хүний гаргаж болох алдаа билээ. Гадаад хүн учраас өршөөгдсөн байх. Энэ хас тамгыг дарсан захидлыг Плано Карпини ромын пап ламд их Монгол улсаас авчирч өгсөн. Тамганы дардасны жинхэнэ утгазүйг Кузьма болон Карпини яг үнэн зевөөр мэдсэн байх албагүй. Баримжаа маягаар тэдэнд хэлмэрчилж өгчээ. Эсвэл орчуулагчийн чадвар нь ийм түвшинд байж. Их хаган Гүегт зориулагдсан хас тамгыг орос дархан Кузьма хийсэн нь нотлогдвол түүнээс өмнөх их хаадууд тэдэнд хэлмэрчилж егчээ. Эсвэл орчуулагчийн чадвар нь ийм түвшинд байж. Их хаган Гүегт зориулагдсан хас тамгыг орос дархан Кузьма хийсэн нь нотлогдвол түүнээс емнөх их хаадууд өөр өөрийн цолтой тусдаа хийгдсэн тамгатай байж гэсэн гаргалгад хүргэнэ. Далай хан бол Чингисийн титул биш болж таарна. Ижилхэн цолтой байсан бол шинээр хас тамга хийлгэх шаардлага гарахгүй. Нэг тамгаа дамжуулж хэрэглэнэ. 1289 ба 1290 онуудад ромын пап лам IV Николас, францын хаган гоо Филиппэд Монгол бичгээр хүргэсэн Аргуны захидалд "ил-хан" гэсэн бичвэр хоёронтоо гардаг. Худам Монгол бичгээр далдын эсрэг утга илийг "илэ" гэж бичнэ. Буга согооны төлийг "или" хэмээнэ.
Ил-хан гэдэгтэй ижилхэн ардаа эгшиггүй "ил" гэх үг Монгол бичгийн тользүйн тайлбарт алга. Аргуны захидал дээрх ил-ханы "ил", он сарын "жил" гэсэн бичвэр хоорондоо ихэд төстэй зурлагтай байгааг анзаарав. Хас тамганы "эл булха"-г "жил болган" гэж уншиж болох нэгэн шинэ хувилбар гэнэт зурсхийн орж ирэв."Сударын чуулган"-ы орос орчуулгад жил гэдэг үг гарч ирэх болгонд "ил" гэж буулгасан байдаг нь сонин. Ингээд хас тамганы "булха" гэж буруу уншигдсан каллиграфыг шинээр эцэслэн тайлсан хувилбараа хүргэе. Менх Тэнгэрийн Хүчүүнд Их Монгол Улсын Далай-эн Ханы Зарлиг эв эе болон-болгон иргэнд хүрвээс бөширтүгэй, аюутугай гэж буулгав.

Хас зүйч М.Энхпүрэв

Бусад мэдээ

Feb 05, 2021 160

Чойжин буух

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/