http://www.zoofirma.ru/

Түүний ажил хөдөлмөрийн гараа 2004 онд ХАА-Байгаль орчны чиглэлийн компанид орж ажилласнаас эхтэй билээ. Төдийгөөс өдий хүртэлх 19 жилийн хугацаанд Монголын ногоочид болон хүлэмжийн ногоо тарих сонирхолтой ногоочдын өвөл зуны, мөн улирлын хүлэмжийг нийтдээ 1000-аад ширхэгийн Монгол орныхоо 20 аймаг, хот дүүрэг, баг тосгон, хот айл малчны газрууд, улсын байгууллага, хувийн хэвшил гэх мэт бүхий л салбарт барьж байгуулж өгсөн байна. Түүнчлэн мод бут ургамал байгальд нэн ховордож байгаа говь нутгийн болон бусад аймгийн мөн цөлчиж байгаа газар орноор мод тарих, түүндээ зориулж иж бүрэн усалгааны системийн хийх ажлыг ахлан хийсээр иржээ.


Хамгийн их ойжиж байгаа газрыг дурдвал Өмнөговь аймгийн төвийн хойд хэсгээр 600 га талбайд мод усалгаа, Төв аймаг Лүн сумд 600 га талбайд мод усалгаа, Багануур дүүрэгт 120 га гэх зэрэг газрууд байна. Энэ жилд Дорноговь, Ховд, Өмнөговь, Хэнтий, Дундговь, Сэлэнгэ мөн Улаанбаатар хот орчмоор гээд хэд хэдэн аймагт энэнхүү буянтай ажлаа хийжээ. Хамгийн том ажил нь Сэлэнгэ аймгийн нутгаар 7 сумаар нийтдээ 130 га газар хүлэмж барьж, Шаамар сумын нутагт 1500-аад мод тарин иж бүрэн усалгаатай зуны 30м хүлэмжтэй аж ахуй байгуулж хүлээлгэн өгчээ.
Түүний энэ их олон жил эх орон, газар шороондоо хийж буй буянтай ажлыг нь төр засаг үнэлж Залуучуудын хүндэт тэмдэг, Ой модны салбарын 90 жил одон тэмдэг, Байгаль орчны яамны салбарын тэргүүн, Хөдөө аж ахуйн яамны жуух, ХАА яамны салбарын тэргүүн, Баянгол дүүргийн хүндэт жуух, мөн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төрийн дээд одон болох “Алтан гадас” одонгоор тус тус шагнажээ. Манай залуусаас төрийн одонгоор шагнагдсанд бид баярлаж байна.

21
21
22
22
23
23
Previous Next Play Pause
21 22 23