http://www.zoofirma.ru/

Мэдээллийн технологийн эрин зууны ач буянаар бид юу хүссэн мэдээллээ олж авдаг болжээ. Их гүрнүүд хүн үнэмштэл мэдээ тарааж дайныг өдөөж олон зуун сая хүнийг устгаж байсан үйл явдал түүх бий.
Ирак, Иран, Кувейт, Сири, Египэт дэх дайн, одоо Газад, европ дахь Грузины байлдааны ажиллагаа дараа нь украйн дахь тусгай ажиллагааг тухайн цагийн халуун цэг гэж нэрлэгдэж ирэв. Орос-украйны тусгай ажиллагаа нь дэлхийн дайн болж өргөжих үү, үгүй юу гэдэгт тулж ирээд байна. Зэвсгийн наймаа одоо дэндүү ил тодорхой болов. Хүн төрлөхтөн хэн нь хэн бэ гэдгийг мэдэрч эхэллээ.


Одоо хүн төрлөхтөн шинэ эрин лүү, шинэ дэг журам луу орж байна. Энэ бүхэн хүний эрүүл мэндийн асуудлаас эхэлж байна. Далд явж ирсэн боловч хамгийн гол асуудал үндэстний оршин тогтнох аюулгүй байдлын тухай асуудал билээ. Үндэстэн, гол дархлаа хүчирхэг генээ хэн бэхжүүлж хамгаалж авч үлдэх вэ. Хүн төрлөхтний судалгаагаар тодордог хүчирхэг монгол гени одоо юу болж байгаа бол. Яагаад япончууд их аваргын хүүг сумод нөхцөл бүрдүүлж байгаад япон хүүхэнтэй суулгаж генээ хүчирхэг монгол генээр баяжуулав. Хариулт нь маш энгийн, дэндүү тодорхой. Үйл явдал нь жирийн ажуу.
Хүчирхэг генийн цаана хүчирхэг эрүүл мэнд бүхий үндэстэн тодорно. Үүнд орчин цагийн хүчирхэг гүрнүүд хамаарч байна. Хүн амын тоогоор дэлхийд эхэнд ордог Хятад улс зүүн өмнөд ази болон африкт улмаар дэлхийг өөрсдийн геннээр эзлэж байна.
Хамгийн аюултай үзэгдэл хүний эрүүл мэнд, генийн дархлаа бол хүн ам зүйн аюулгүй байдалын гол тулгуур болж байгаа. Цаашдаа хүчирхэг гүрнүүд дайн байлдаан хийж нутгийг чинь эзлэхгүй, зүгээр л орчин цагийн, шинэ үеийн дархлааны өвчлөлийн далд аян дайнаар нутгийг чинь чимээгүй эзлэх болно.
Одоо цагийг хараарай. Даяршил нэртэй эрин зуунд монгол заншил, олон дэг журмыг үгүй хийж, эмэгтэйчүүд эрчүүдийн адил тэгш эрх ярихын цаана монгол эмэгтэй хүний олон мянган жил эрхэмлэж хүндэлж авч ирсэн уламжлалыг устгаж байна. Яг үүнтэйгээ зэрэгцээд монгол дархлаагаа алдаж байгаа юм. Авах нь бага алдах нь их замруу оржээ.
Зөвхөн эрчүүдэд хийгдсэн судалгаагаар ДНХ-ийн шинжилгээгээр одоо амьдарч байгаа нийт эрчүүдийн 0.5 орчим хувь нь буюу 16 сая орчим нь Чингис хааны үр удам болохыг тогтоожээ. Зарим нь шоолж магадгүй, монгол эрчүүд эх нутагтаа эхнэртэй, эзэлсэн нутагтаа хүүхний сайханыг өөрийн болгож хүчирхэг генийг бүтээсэн. Тэгээд эмэгтэйчүүдээ чанд хатуу хууль дэглэмтэй ёс журамд сургаж, харийн хүнтэй суухыг хориглосон их хаадын зарлиг гаргаж байв. Генээ алдахаас айж байсан Чин улс 1910 онд л монголчуудтай суухыг хориглосон хуулиа сулруулж байсан түүх байх юм.
Сайхан сайхан монгол бүсгүйчүүд дэлхийн нэртэй алдартны эхнэр болж байна. Тэдэн дотор улс төрч бүсгүйчүүл ч байна. Тэд эхний тайлбараа монгол эрчүүд хүүхнүүдээ тэжээж чадахгүй байна гэж тайлбарладаг. Үнэр танараас эхлээд олон зүйлд шүүмжлэлтэй ханддаг. Одоо америк, европт олон мянган монгол эмэгтэйчүүд гадаадын бэр болжээ. Манай монголын хацар гоо охид гэгддэг эмэгтэйчүүд нь харь хүнтэй дэр нэгтгэх нь энгийн үзэгдэл болсон. “Харь хүнтэй гэрлэнэ гэдэг монгол үндэстэний эсрэг цусгүй дайнд ялагдаж байна гэсэн үг, бүсгүйчүүд минь сайн бодоорой” нэгэн уншигч бичжээ
Олон мянган монгол эмэгтэйчүүд зүүн, зүүн өмнөд азийн иргэдтэй гэрлэж тэдний генийг баярлуулж бэхжүүлж байна. Харин монголдоо бол харийн баян эрчүүдийн өвөрт орогчдын тоо хэдэн мянгыг давлаа. Ингэснээрээ гадаад залуустай суусны давуу тал, ид хавийг гайхуулах нь олширлоо. Баярлах нүдээр бус бухимдах сэтэхүйгээр тэднийг харцгаана. Тэд ялж байна.
Нөгөө талдаа эрчүүд нь ид хаваа үзүүлэх насандаа хэдэн зуун мянгаараа харь нутагт мөнгөний хойноос зүтгэж хөдөлмөрлөнө. Нүүдлийн соёл иргэншлийн асар их өв уламжлалтай, ямар ч нөхцөлд зохицон амьдарч, хөрвөх чадвартай монгол ген харь улсад очиход их тод илэрдэг. Эгэл жирийн монгол хүнээс инженерийн ухаан, эмчилгээний чадвар, эв дүй, хурц оюун ур ухаан, ой тогтоолт, байгалиас заяасан эрч хүч ялгаран харагдаад байдаг.
Гадныхантай суулаа гээд хүний эрхэнд халдаж болохгүй. Монголын дээд баячууд хөвгүүд, охидоо гадны баячуудтай гэрлүүлж байна. Үүний цаана монгол дархлаа, үндэсний гени, эд баялаг, цаашлаад газар нутаг тойруу замаар хүний мэдэлд очиж байна. Их гүрнүүд бусад үндэстнийг эрлийзжүүлэх хэлбэрээр төр засагт байр сууриа эзэлдэг. Тэдэнд хангалттай эд баялаг, хөрөнгө, мөнгө бий. Тэгээд ч үр удмаа монгол нутагт төрүүлж, төрлөх хэл дээр өсөн бойжуулж байна. Тэд удахгүй улс орныг удирдах болно. Энэ бол даяаршил билээ.
Бүх л болохгүй байгаа зүйлийг мартаад эх оронч сэтгэлгээгээр харвал эмэгтэйчүүдийн эх оронч сэтгэлгээнээс, эх орон чинь, үндэсний оршихуй, генийг дархлаа чинь, үр удамын чинь, монгол улс оршин үлдэх эсэх чинь шалтгааж байгааг олж харах болно. Яагаад монголчууд гурваас дээш эрэгтэй хүүхэд төрүүлсэн эмэгтэйг “дархан бэр” гэж нэрлэдэг байсан юм бэ. Хариулт нь ч энгийн юм. Монгол генээ хамгаалж, үржүүлж өгсөний гавьяаг алдаршуулж байсан энгийн боловч гайхамшигт эгэл жирийн алдар нэр байгаа юм.
Монголын түүхэнд нэрд гэрсан олон хатад, эмс, охидын тухай баатарлаг түүхийг одоо хүртэл магтан ярилцдаг. Тэдний дотор хувийн жаргалаа мартан монгол үр удмынхаа төлөө амьдралаа зориулагсад цөөнгүй. Арван дөрөвхөн насандаа илд барин тулаанд орж ялалт байгуулж алдаршиж байсан Хувилай хааны удмын охин үрийн тухай тэр болгон мэдэхгүй. Өнөөгийн монгол орныхоо төлөө амиа зориулж, цусаа урсгаж явсан баатарлаг эмэгтэйчүүдээ бид мартах ёсгүй, тэр түүх үргэлжиллж байгаа.
Монголын био анагаахын инженер, генетикчийн судалгаанд Чингис хааны ясны төрлийн олон хүмүүсийг хамруулсан нь сонин. Зүчи хааны Шайбаны хүүгийн удмынхан, Батмөнх Даян хааны Мандухай хатнаас гарсан Төрболд, Алчиболд, бусад хатнаас төрсөн Гэрсэнз, Хунтайжийнхан, түүний удам Сайн ноён ханыхан нарыг хамруулж иржээ. Мөн хорчноос Хасарын удмын тайж язгууртай залуу болон Энэтхэгээс Барлас овгийн Доголон Төмөр хааны удмын 10 хүний У-ДНК-г авч судалгаанд ашиглажээ. Улмаар эртний Нирун овгийн Хатагин, Дулай, Мангад, Бэсүд нарыг ч судалгаанд хамруулан ажилласан. Ингэж өргөн хүрээний өгөгдөлтэй судалгаа явуулснаар Чингис хааны удмын супер генийг тогтооход том алхам хийжээ. Ямартаа ч Чингис хааны ясны удмын хүн дэлхийд маш цөөхөн байгаа гэсэн дүгнэлт хийжээ. Иймд Монгол хүний генийн удмын санг анхаарахгүй юмуу, анхаарсан ч хайнга хандаж болохгүй мэт.
Энд тэмдэглэхэд Монголчуудын 57 хувь нь удмын гентэйгээ, 10 хувь нь Индо-Европ зүгийн мэт ДНК-тай үлдсэн хэсэгт Хятад, Солонгос зэрэг орны гаплогрупп Р генийн удам орж ирсэн байгаа аж..
Шашны геополитик гэх ойлголтыг анхаарах шаардлага бий боллоо. Зарим тохиолдолд энэ нь улс орны эдийн засаг, шинжлэх ухаан, газар зүйн байршлаас илүүтэйгээр тухайн улсын оршин тогтнохуйд нөлөөлөх хэмжээний чухал асуудал болдог. Тэр нь манайд нөлөөлөөд эхэллээ. Гадны геополитикийн аюулаас илүү “Биополитик”-ийн далд хөнөөл нүүрлэн буйг илтгэх аж.
Зөвхөн гадаад эрчүүдтэй монгол бүсгүйчүүдийг холбодог, гэр бүлийг бэхжүүлдэг монгол улаач нар байна гээд боддоо. Гадны эрчүүдийг өөртөө татахын тулд Тэнгэр үзлийн зан үйл ашиглагчид бий болов. Тэдний үйлчлүүлэгч нар олон мянгаар тоологдож байна. Мөнгө олдог л байхал даа. Би энэнд маш эмзэглэдэг. Генээ “худалдсан” монгол хүүхнүүд гадны эрчүүдийн халааснаас суйлсан мөнгөө нэгтгэн хандив болгон тэдгээр үйлийг хийсэн Улаач нарт өгч тэд одоо монголд "хандив"-ын аян хийж, ирсэн хандивыг тарааж байгааг шүүмжилсэн би бол "дайсан" мэт ад үзэгдэнэ. Монгол тэнгэр үзэлтнүүд ийм зүйлийг зогсоох ёстой.
Монгол Тэнгэр үзлийн төлөө зүтгэхийн нэгээхэн учир бол үндэсний дархлаа, гени, түүний эх болсон тэнгэр шүтлэг, өв уламжлал, үндэсний зан үйл, заншил, оюун ухаанаа хөгжүүлж монголоо авч үлдэх чин хүсэл оршиж байгаа юм. Хэдий надаа биечлэн туслах хүн түн цөөн байдаг, шантармаар зүйл олон таардаг ч, би ийм сайхан нутагт эзэн болж төрсөнөөрөө бахархаж, монголгүйгээр оршиж чадахгүйгээ мэдэрдэг учраас тэмцсээр байгаад дуусна, хувь тавиландаа үнэнч зүтгэх болно.
Д.Жаргалсайхан