Уншиж байна...

-Хан хурмаст тэнгэр барууны 55 тэнгэрийн толгойлогч тэнгэр, бас Асур тэнгэр, Эцэг хурмаст тэнгэр, Өндөр хурмаст тэнгэр, Эрхт хурмаст тэнгэр гэх мэтээр нэрлэдэг.

 

- Манхан тэнгэр, ан гөрөөсийг хамардаг тэнгэр. Бас ангийн тэнгэр гэдэг.
- Дайчин тэнгэр, дайн байлдааныг захирах тэнгэр.
- Хан хар тэнгэр, эм эмнэлгийг харъяалах тэнгэр.
- Зайран тэнгэр, элч тэнгэр.
- Баян цагаан тэнгэр, баруун өмнө залрагч Баян цагаан тэнгэр гэдэг.
- Номт цагаан тэнгэр, ард түмний амар түвшинийг хамгаалагч тэнгэр.
- Наран долоон тэнгэр, сүлд заяаны тэнгэр гэдэг.
- Хурын тэнгэр, хур ус, хур бороог хамаарсан тэнгэр. Бас хурын гурван тэнгэр гэдэг.
- Шударгуу цагаан тэнгэр-үнэнч шударгууг эрхэмлэх тэнгэр.
- Цайр цагаан тэнгэр, гал баатар тэнгэр.
- Заяа цагаан тэнгэр, үнс мөрийг заах тэнгэр. Бас заяа таван тэнгэр гэдэг.
- Баян цагаан тэнгэр, баруун зүгийн эзэн баян цагаан тэнгэр гэдэг.
- Хясан тэнгэр, Баруун хойт зүгт залрагч баялагийг захирагч тэнгэр. Бас улаан хясан тэнгэр гэдэг.
- Одон заяаны тэнгэр, Өмнө зүгийн эхлэгч тэнгэр, өвчин зовлонг арилгагч, ад чөтгөрийг элдэгч, адуу малыг хамгаалах тэнгэр гэнэ. Бас заяа тэнгэр гэдэг.
- Гал халуун эх тэнгэр, галын эзэн тэнгэр бас асур тэнгэр гэдэг.
- Милаан тэнгэр, эд баялагийг агуулагч, мал сүргийг арвижуулагч тэнгэр. Бас эрхт милаан тэнгэр гэдэг.
- Арвижих тэнгэр, баялаг аливааг захирагч тэнгэр.
- Зол нэмэгдүүлэгч тэнгэр, хийморь мандуулах, захирах тэнгэр гэдэг.
- Суу тэнгэр, оюун билгийн тэнгэр, бас их суу заль тэнгэр гэдэг.
- Зол тэнгэр, адуу малыг арвижуулагч, зол жаргалыг олгогч тэнгэр.
- Заль тэнгэр, энх түвшинийг, өнгө зүсийг билэгдэгч тэнгэр.
- Улаан хотол тэнгэр, сүү саалийг нэмэгдүүлэгч тэнгэр гэнэ.
- Анарвай тэнгэр, өнгө үзэмжийг харъяалсан тэнгэр.
- Гүнбаатар тэнгэр, гай барцадыг арилгах, баруун хойд зүгт залрагч тэнгэр.
- Ардаг улаан зайгал тэнгэр, хар санаатанд нэргэлт хийж, буруу санаатанд буцаалт хийх тэнгэр.
- Азур тэнгэр, үр хүүхдийг хамгаалах тэнгэр.
- Тариа арвидах тэнгэр, амуу будаа, тариа төмсийг төрүүлэх тэнгэр.
- Гал улаан дархан хүчин тэнгэр, өндөр эвэртэй араатан амьтныг хамгаалах тэнгэр.
- Цагаан өвгөн тэнгэр, хамаг дэлхийг эрхшээгч өвгөн цагаан тэнгэр.
- Гурван худгай тэнгэр, эгч тэнгэр.
- Охин цагаан тэнгэр, тахилгын тэнгэр.
- Онгорвай тэнгэр-үйлсийг бүтээгч тэнгэр.
- Найман хошуу тэнгэр, дэлхийгээр тойрон явж хүн амьтанд тус хүргэх тэнгэр.
- Хоёр лавай тэнгэр, муу хэрэг явдлыг арилгах тэнгэр.
- Сүлд тэнгэр, хийморь цог сүлдийг бадруулах найман сүлд тэнгэр гэнэ. Бас есөн сүлд тэнгэр ч гэдэг.
- Бахдалын гурван тэнгэр, зүүн зүгийн 44 тэнгэртэй тэмцэхэд илэрсэн гол баатар тэнгэр.
- Өвгөчүүр тэнгэр, өвгөн бууралыг сахих тэнгэр.
- Нярваан тэнгэр, хүн амьтны сүнс мөрийг заагч тэнгэр, дахин төрж илэрхийг захирах тэнгэр, бас нярваан есөн тэнгэр гэдэг.
- Охин тэнгэр, энэрэхүй сэтгэлтэй хүний ертөнцөд тус үйлдэж явдаг тэнгэр.
- Андын тэнгэр, анд нөхдийн тэнгэр.
- Ахын тэнгэр, ах нарын тэнгэр.
- Дүү тэнгэр. Дүү нарын тэнгэр.
- Дөрвөн одой тэнгэр.
- Алиман тэнгэр.
- Заяагч тэнгэр.
- Заргач тэнгэр.
- Их хэт тэнгэр.
- Нөхцөгч тэнгэр.
- Уйтгар цагаан тэнгэр.
- Улаан цолмон тэнгэр.
- Тайван эзэн тэнгэр.
- Лха тэнгэр, лхамын тэнгэр бас баяжуулагч тэнгэр.
- Чингис тэнгэр. Чингис хааны нэрээр нэрийдсэн тэнгэр.

 

Бусад мэдээ

Apr 10, 2024 572

ӨЛГИЙ ХОТОД

Apr 10, 2024 1097

ШУВУУДЫН ЧУУЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.