Уншиж байна...

ХУ-ын холбооны тойрогт хамаарах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотын захаас Монголын эзэнт гүрний үеийнх байх боломжтой хүний булш илрүүлжээ. Буриадын Соёлын яам энэхүү булшийг археологийн үнэт олдвор хэмээн мэдэгдэж, VI-XIII зууны үед харьяалагдана гэжээ. Улаан-Үдийн “UlanMedia” сайтад мэдээлснээр, тус улсын Тарбагатай мужийн Нижний Саянтуй тосгоноос дээрх булш олджээ.

Тосгоны оршин суугчид хашаандаа бордооны нүх ухаж байтал дээрх хүний араг яс гарсан бөгөөд ердөө 1.5 метрийн гүнд байсан аж. Цагдаа нарын хэлснээр, булшийг олсон оршин суугчид энэ газарт дөрвөн жил зургаан сарын өмнө нүүж ирсэн бөгөөд хуучин эзэмшигч нь хашаа байшингаа зарж Москва уруу шилжжээ. Одоо Улаан-Үдийн уг тосгоны газрыг хамгаалалтад авч,өргөн хэмжээний малталт хийж эхэлсэн байна. Булшнаас олон төрлийн эд өлгийн зүйлс гарсан ч энэ нь булшны аль үед харьяалагдахыг тодорхойлоход учир дутагдалтай байгаа аж. Ямартай ч, булшнаас товч, бүсний арал, метал болон хуванцар бүтээгдэхүүн, гутал гарчээ. Харин араг яс чулуужсан бөгөөд албаныхан VI-XIII зууны үед хүнийг 1.5 метрийн гүнд оршуулдаг байсан гэж оршуулгын зан үйлээр нь тодорхойлж байна. Тиймээс энэ булшийг Монголын эзэнт гүрний үед хамааруулж байна. Одоо цогцсыг шинжилж байгаа бөгөөд сар орчмын хугацаа шаардах гэнэ. Шинжилгээний дараа уг цогцсын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гарч, үхлийн шалтгаан тодорхой болох агаад шинжилгээг Белоруссийн талаар хийлгэх ажээ.
Э.Төгсжаргал

Бусад мэдээ

Apr 04, 2024 2230

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 2091

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 681

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 960

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  info@mongolianshaman.com
Идэвхгүй байна - Имэйл үлдээнэ үү.
Уучлаарай бид түр хугацаанд хүнгүй байгаа тул та лавлах зүйлээ имэйл бичиж үлдээнэ үү.
Please give us some info to serve you better.
×
File size larger than 50 Mb
×
File type not allowed
Send chat transcript to your email:
×
Transcript sent!
Are you sure you want to close this chat?
Thank you. We would appreciate it if you could rate this chat

No, thanks