ХОЁР ЗУУН ЖИЛ УЛАМЖЛАН ТАХИЖ ИРСЭН ОВООНЫ ТАХИЛГА БОЛЛО Нэг. Галын тахилга
ОХУ-д хийсэн аялалын дараа Монгол нутагт хийгдэж байгаа энэ жилийн томоохон тахилгад оролцхоор МБНЭ-ийн төлөөлөл Хөвсгөл аймгийг зорисон юм. Хэдий зуны сар эхэлсэн ч гэлээ өглөө оройдоо сэрүүхэн өдөртөө халуун байлаа. Улаанбаатараас Мөрөн хот хүртэл засмал замаар төвөггүйхэн явсаар ирсэн. Харин Мөрөнгөөс хөдлөөд огцом хажуу бүхий уулын замаар өгсөсөөр даваан дээр гарлаа.
Даваа даваад уруудаад үйлчилгээний төвд очих бөгөөд ямарч цаг үед давааны орчимд аялагчидад үйлчилэх төвүүд бий болжээ. Даваанаас цааш бид уруудсаар хэдэн гол гатлаад Галт сумын наахан голын гүүрээр гарч сумын төвд очив. Сумын төвийг өнгөрч Бумбат, Харцадын бэлчэрт тусгайлан бэлдсэн гэр, байрлалд очлоо.
МБНЭ-ийн төлөвлөлтийн дагуу Хөвсгөл аймгийн Бөөгийн хүрээлэн Галт сумд хийгдэх уламжлалт овооны тахилга зохион байгуулахад бэлэн болсон байлаа. Монгол Бөөгийн их удган Жавзансүрэн түүний шавь нарын идэвхитэй оролцоотойгоор энэхүү тахилга амжилттай бэлтгэгдсэн байна.
Биднийг очих үед овооны тахилгийн эхлэл галын тахилга хийгдэхээр бэлтгэл нь хангагдсан хүлээж байлаа. Хөвсгөл аймгийн Галт сумын Бумбат, Харцат голын бэлчирт галын тахилгыг хийхээр бэлджээ. Эрт үес эхлэн Цагаан овоо, Бүртийн булуу овооны тахилга олон жил тасралтгүй хийгдэж ирсэн учираас бүрэнхий болонгуут нутгийн зон олон тал талаас хуран цугларч энэ жилийнхээ овооны баяр галын тахилгад орхоор хуран цугларав.
Чулуугаар гортиглон зассан талбайд галын тахилгаа чандмань хэлбэрээр бэлтгэжээ. Эрт үеэс уламжлан ирсэн халх жаягаар хийх галын тахилга эхэллээ. Нутгийн зон олон галын тахилгийн зүүн хэсэгт дэг журамтай байрлалаа эзлэн залбирал үйлдэн тахилгаа дэмжих ажээ.
Галын тахилгийг Монгол бөөгийн их удган Жавзансүрэн толгойлон бөөлж, шавь нар Ц.Мөнхбүрэн, Ч.Одсүрэн, Бямбаням, Н.Ганхуяг, Баяртогтох, М.Түм..., Олонбаяр , Г.Ганчимэг, Батцэцэг , Г.Ганхуяг, Батчулуун, Амаржаргал нар дэмжиж бөөллөө. Тус тахилгад Монгол бөөгийн тэргүүн удган Үүрийнцолмон урилгаар оролцлоо. Галын тахилгад онгодууд бүтэн дүүрэн орж ирж баясаж сайхан боллоо.









































